Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2018/00278

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр Дугаар 142/ШШ2018/00278 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 538 072 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь Зээлийн гэрээгээр нийт 240.000.000 сая төгрөгийн зээл авсан. нь Анар болор хишиг ХХК, Анар болор интракт Монголия ХХК гэсэн 2 компаниар Эрдэнэт үйлдвэр ХХК-нд тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажилладаг байсан. Тухайн үед Эрдэнэт Үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэх 3 том гэрээ хийсэн. Гэрээнүүд урьдчилгаагүй хийгдсэн. Тоног төхөөрөмж оруулж ирэх мөнгө хэрэгтэй байна. Та мөнгө олж өгч туслаач гэж гэрээнүүдээ үзүүлж гуйсаны үндсэн дээр тухайн үеийн ажлыг хийж гүйцэтгэх хэмжээний мөнгө болох 240 000 000 төгрөг зээлдүүлсэн.Үүнд: 1.2015 оны 5 сарын 7-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу 70.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн.

2.2015 оны 5 сарын 8-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу 90.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн.

3.2015 оны 6 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу 40.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн.

4.2015 оны 07 сарын 30-ны өдрийн 04 тоот гэрээний дагуу 40.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн. Нийт 240.000.000 төгрөг т зээлдүүлсэн. Үүнээс: 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдүүлсэн 40 000 000 төгрөгийн зээлээс 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 22 хоногийн хүү 1.760.000 төгрөг, үндсэн зээл 20.000.000 төгрөг нийт 21.760.000 төгрөгийн тооцоо хийсэн. 40 000 000 төгрөгний зээлээс 21.760.000 төгрөгийн зээл, зээлийн хүү хассан. Ингээд 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдүүлсэн 40 000 000 төгрөгийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөг болж нийт үндсэн зээлийн үлдэгдэл 220.000.000 төгрөг үлдсэн. Үүнээс хойш төлбөр тооцоо хийхгүй удааширч удаа дараа тооцоо хийхийг шаардсан боловч Эрдэнэт Үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлсэн байгаа. Эдийн засгийн хямрал болоод мөнгийг маань шилжүүлэхгүй байна гэдэг байсан. Эсвэл утсаа авахгүй сүүлийн үед 2017 оны 4,5-р сард ыг олж уулзахад Шарын гол, Заамар зэрэг газарт алтны уурхай нээн ажиллуулж байгаа, та санаа зоволтгүй. 2017 оны 6-р сарын 20-д гэхэд бүх тооцоогоо дуусгана гэсэн боловч одоо болтол төлбөр тооцоогоо хийхгүй намайг хохироож байна.Иймд:

1. 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу зээлдсэн 70.000.000 төгрөг 18 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй зээлсэн 18 сарын хүү 75.600.000, үндсэн зээл 70.000.000 төгрөг, алданги 35.000.000 төгрөг нийт 180.600.000 төгрөг

2. 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу зээлдсэн 90.000.000 төгрөг 18 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй зээлсэн 18 сарын хүү 97.200.000, үндсэн зээл 90.000.000 төгрөг, алданги 45.000.000 төгрөг нийт 232.000.000 төгрөг

3. 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдсэн 40.000.000 төгрөг үүнээс 2015 оны 07 сарын 22-ны өдөр 22 хоногийн хүү 1.760.000, үндсэн зээл 20.000.000 нийт 21.760.000 төгрөгийн тооцоо хийж үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 болсон. 2015 оны 7 сарын 22-оос 2015 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл 518 хоногийн хүү 20.072.000 төгрөг, үндсэн зээл 20 000 000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 50.072.000 төгрөг

4. 2015 оны 07 сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээний дагуу зээлдсэн 40 000 000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдсэн. 18 сарын хүү 43.200.000 төгрөг, үндсэн зээл 40.000.000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, нийт 103.200.000 төгрөг болсон. аас үндсэн зээл: 220.000.000 сая төгрөг, хүү 236.072.000 төгрөгөөс хүү гэж төлсөн 28.000.000 төгрөгийг хасаад 208.072.000 төгрөгийн хүү тооцно, алданги 110.000.00 сая төгрөг нийт 538.072.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шуүхэд хянан хэлэлцэгдэж буй *******ын нэхэмжлэлтэй т хариуцагдах зээлийн гэрээний төлбөрт 538 072 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хшаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь нийт 538 072 000 төгрөг нэхэмжилсэн байх ба уүнийгээ алданги 110 000 000 төгрөг, хүү 208 072 000 төгрөг, ундсэн зээлийн үлдэгдэл 220 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. Зээлийн гэрээний үүргийн дагуу төлсөн 28 000 000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс бус хүүнд төлсөн гэж тооцсон нь буруу байна. Тодруулбал үндсэн зээлж авсан төлбөрөөс 28 000 000 төгрөг хасагдах ёстой юм. Зарим зээлийн гэрээг байгуулах үед зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг бөглөөгүй гэрээний хоосон загвар дээр гарын үсэг зуруулан зээл олгож байсан байна. Өөрөөр хэлбэл тухайн үед ажил гүйцэтгэх мөнгө яаралтай хэрэгтэй байсан тул хариуцагч нь зээлдүүлэгчийн шаардлагын дагуу гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцолгүйгээр хоосон үлдээсэн бөглөөгүй гэрээн дээр гарын үсэг зурах байдлаар хэлцэл хийж байсан. Гэрээний хугацаа, алданги зэргийн хэмжээг одоо болтол хариуцагч өөрөө мэдээгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 538 072 000 төгрөгнөөс хүү, алданги хэмээн нэхэж буй 318 072 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нь уг нэхэмжлэлд 2017.09.11-нд зээлийн гэрээг байгуулах үед зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг бөглөөгүй гэрээний хоосон загвар дээр гарын үсэг зуруулан зээл олгож байсан байна. Өөрөөр хэлбэл тухайн үед ажил гүйцэтгэх мөнгө яаралтай хэрэгтэй байсан тул хариуцагч нь зээлдүүлэгчийн шаардлагын дагуу гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцолгүйгээр хоосон үлдээсэн бөглөөгүй гэрээн дээр гарын үсэг зурах байдлаар хэлцэл хийж байсан. Гэрээний хугацаа, алданги зэргийн хэмжээг одоо болтол хариуцагч өөрөө мэдээгүй байгаа гэж хариу тайлбараа гаргаж байсан. Мөн хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам миний бие тус шүүхэд уг үндэслэлийг нотлох зорилгоор 2017.11.15-ны өдөр *******, нарын хооронд байгуулагдсан гэх Зээлийн гэрээнүүдэд шинжээч томилуулах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 142/ШЗ2017/05319 дугаартай захирамжаар ...шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсугай хэмээн хангаж шийдвэрлэсэн. нь анх 2015 онд мөнгө хэрэгтэй болоод *******аас авах болсон нөхцөл байдлыг нэхэмжлэгч *******ын 2017.08.04-ны өдрийн нэхэмжлэлийн агуулга хэсэгтээ ... нь Анар болор хишиг ХХК, Анар болор интракт Монголия ХХК гэсэн 2 компаниар УБ Эрдэнэт үйлдвэрт тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх 3 том гэрээ хийсэн. Гэрээнүүд урьдчилгаагүй хийгдсэн. Төнөг төхөөрөмж оруулж ирэх мөнгө хэрэгтэй байна. Та мөнгө олж огч туслаач гэж гэрээнүүдээ үзүүлж гуйсаны үндсэн дээр тухайн үеийн ажлыг хийж гүйцэтгэх хэмжээний мөнгө болох 240.000.000 төгрөг зээлдүүлсэн гэж бодитоор нь дурдаж бичсэн байдаг билээ.

******* нь анх т 2015 онд мөнгө өгөхдөө хоосон Зээлийн гэрээний загвар гарган ирж түүн дээрээ гарын үсэг зуруулж авдаг байсан бөгөөд тухайн үед талууд зээлийн гэрээний гол нөхцөл буюу ямар хэмжээний мөнгө, эд хөрөнгийг ямар хугацаагаар, ямар нөхцөлтэйгээр, хүүтэй юу хүүгүй юу?, хэрхэн буцаан төлөх талаар огт тохиролцоогүй байна. Гэтэл ******* нь мөнгө нэхэх болохоороо буюу шүүхэд хандах болохоор Зээлийн гэрээнүүдийг нөхөн бичиж, гэрээний гол нөхцөл зээлийн гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрийн дураар бичин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Батжаргал нь зээлийн хоосон загварт гарын үсэг зуруулаад нэг хувийг огт өгдөггүй байсан байна. Ер нь *******аас 2015 оноос өмнө хэд хэдэн удаа зээл авч түүнийгээ тохиролцсоны дагуу төлдөг байсан ба найдвартай хэлсэн ярьсандаа зээл өгч, авалцдаг байсан тул Батжаргалын хувь хүний шинж байдал, өмнөх харилцаа зэрэгт итгэн хоосон гэрээнд гарын үсэг зуруулахад ийм зүйл болно гэж огт бодоогүй байна. Нөгөөтэйгүүр нь дээрх компанийн бизнесийн байгуулагдсан гэрээний ажлууд хэдэн сарын дотор гүйцэтгээд ажлын хөлс, төлбөр тооцоо хийгдэх байсан тул энэ байдалд Батжаргал итгэл үзүүлэн зээл өгсөн юм. Хэрэв ийм урт 2 жилийн хугацаагаар зээлэх байсан бол Батжаргал зээл олгох ч үгүй, Эрдэнэбаяр ийм урт хугацаагаар ийм өндөр хүүгээр зээл авах ч үгүй байсан. Хэрэв ийм 200 гаруй сая төгрөгийг 2 жилийн хугацаагаар авах байсан бол ийм өндөр хүүгээр хүнээс авч байхаар Банк, банк бус санхүүгийн байгууллагаас бага хүүтэй зээл авах байсан. Түүгээр ч зогсохгүй Батжаргал нь огт барьцаагүй зээлж байж 200 гаруй сая төгрөгийг ийм удаан буюу 2 жилийн хугацаагаар т огт зээлэхгүй байсан билээ.

Иймд И.Батжаргал нарын хооронд байгуулсан гэх 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 1 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 2 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 06-р сарын 30-ны өдрийн 3 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 07 сарын 30-ны өдрийн 4 дугаартай зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь Батжаргал нь 2015 онд надад мөнгө өгөхдөө хоосон зээлийн гэрээний загвар гаргаж ирж түүн дээрээ гарын үсэг зуруулж авдаг байсан тухайн үед талууд зээлийн гэрээний гол нөхцөл буюу ямар хэмжээний мөнгө, эд хөрөнгийг ямар хугацаагаар ямар нөхцөлтэйгээр хүүтэй юу, хүүгүй юу хэрхэн буцаан төлөх талаар огт тохиролцоогүй байж зээлийн гэрээнүүдийг нөхөж бичсэн гэж сөрөг нэхэмжлэлдээ бичсэн байна. Би т 240 000 000 төгрөг зээлэхдээ өөрийнх нь Хаан банкны 5029682927 тоот дансанд гэрээ хийж гарын үсэг зуруулж баталгаажуулсныхаа дараа мөнгөө шилжүүлж байсан. 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 70 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-нд 90 000 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээгээ байгуулан ч өөрөө гарын үсэг зурсан байгаа. нь зээлийн гэрээнүүд дээр зурсан гарын үсгээ өөрийн гарын үсэг биш гэж маргаагүй, түүгээр ч барахгүй 2017 оны 06 дугаар сард өөрөө хүсэлт гаргасан байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу шүүх хурал болохын урд орой надруу утсаар яриад та алдангиасаа жаахан хасаач гэж гуйж байсан. Энэ нөхцөл байдлуудаас үзэхэд гэрээ байгуулахдаа хүү, алданги, хугацааг зөвшөөрч гэрээ хийсэн болох нь нотлогдож байна гэж үзэж байгаа. хоосон цаасан дээр гарын үсэг зурсан бусдыг нь Батжаргал нөхөж бичсэн гэдгээ юугаар нотлож байгаа юм бэ, ингэж хүнийг үндэслэлгүйгээр гүтгэж болохгүй байх. Би Иргэний хуулийг үзэж судаллаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж байна. Энэ хуулийн заалт нь ноцтой төөрөгдсөн төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох гэсэн заалт байна. нь мөнгө зээлж зээлийн гэрээ хийх үедээ ямар нэгэн байдлаар төөрөгдөлд ороогүй өөрөө хүсэлт гаргаж надаас мөнгө авсан. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч аас зээлийн гэрээний үүрэгт 538 072 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

*******аас 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 70 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 90 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй нийт 240 000 000 төгрөг зээлж авсан, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээлдэгчид төлөх үүрэг бүхий гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан нэхэмжлэгч хариуцагчид нийт 240 000 000 төгрөгийг түүний Хаан банкны 5029682927 тоот дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2015 оны 05 дугаар сарын 07, 2015 оны 05 дугаар сарын 08, 2015 оны 06 дугаар сарын 30, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнүүд, Хаан банкны орлогын мэдүүлэг / 4ш / зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нэхэмжлэгч *******аас 240 000 000 төгрөг зээлж авсан тухайд маргаагүй. Зээлдүүлэгч ******* нь зээлдэгч ын өмчлөлд 240 000 000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн шинжээс нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Талууд байгуулсан зээлийн гэрээндээ хугацаа, хүү, алдангийн талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээгээр тохирсон хугацааны хүү, алданги шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж тус тус заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан тайлбартаа ...зарим зээлийн гэрээг байгуулах үед зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг бөглөөгүй гэрээний хоосон загвар дээр гарын үсэг зуруулан зээл олгож байсан байна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа ... нь зээлдүүлэгчийн шаардлагын дагуу гэрээний гол нөхцөл өөрөөр хэлбэл ямар хэмжээний мөнгө, эд хөрөнгийг ямар хугацаагаар, ямар нөхцөлтэйгээр, хүүтэй юу хүүгүй юу, хэрхэн буцаан төлөх талаар огт тохиролцоогүй. Харин зээлийн гэрээнүүдийг нөхөж бичиж, гэрээний гол нөхцөл зээлийн гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрийн дураар бичиж хоосон зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж авсан гэсэн тайлбар гаргаж гэрээний хугацаа, хүү, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрхи тайлбараас хариуцагч нь гэрээгээр хугацаа, хүү, алданги огт тохиролцоогүй гэж үзэж байна гэж үзэх үндэслэл болж байгаа бөгөөд тэрээр хүүгийн хэмжээг өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэж зээлийн хүүг багасгах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй.

Мөн талуудын зээлийн гэрээгээр тохиролцсон анзын хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэмжээнээс хэтрээгүй байх тул шүүх алдангийг илт их гэж үзэж хасах боломжгүй байна.Мөн сарын 6% тооцож тохиролцсон хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн ... нь Анар болор хишиг ХХК, Анар болор интракт Монголия ХХК гэсэн 2 компаниар Эрдэнэт үйлдвэр ХХК-нд тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажилладаг байсан. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэх 3 том гэрээ хийсэн. Гэрээнүүд урьдчилгаагүй хийгдсэн. Тоног төхөөрөмж оруулж ирэх мөнгө хэрэгтэй байна. Та мөнгө олж өгч туслаач гэж гэрээнүүдээ үзүүлж гуйсаны үндсэн дээр тухайн үеийн ажлыг хийж гүйцэтгэх хэмжээний мөнгө болох 240 000 000 төгрөг зээлдүүлсэн....Эрдэнэт үйлдвэрт бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхэд хугацаа их ордог, мөнгө нь удаж гарч ирдэг учраас зээлийн гэрээний хугацааг 18 сараар хийсэн гэсэн тайлбар хэрэгт авагдсан ын Эрдэнэт үйлдвэр ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн дээрхи тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 07, 2015 оны 05 дугаар сарын 08, 2015 оны 06 дугаар сарын 30, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг үндэслэн үндсэн зээл 220 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацааны хүү 208 072 000 төгрөг, үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 110 000 000 төгрөг, нийт 538 072 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... нэхэмжлэгч *******д 70-80 сая төгрөг төлсөн гэж ярьж байгаа гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Харин тэрээр нэхэмжлэгчид 70-80 сая төгрөгийг төлсөн гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Түүний шүүхэд ирүүлсэн Хас, ХХБ, Капитрон, Хаан банкнуудын орлогын маягт, мэдүүлэг, төлбөрийн баримтуудаар нийт 28 000 000 төгрөгийг *******д шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа.Харин нэхэмжлэгч хариуцагчаас нийт 49 760 000 төгрөг авсан гэж хүлээн зөвшөөрч дээрхи мөнгийг үндсэн зээл болон хүүнээс хасч тооцсон болохоо шүүх хуралдаанд тайлбарласан.

2-рт Хариуцагч нь зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндэслэл нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн гэж заасан.

Гэвч хариуцагчийг хэлцлийн агуулгын талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэл, мөн хариуцагчийн ...нэхэмжлэгч хоосон зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэсэн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нэхэмжлэгчид 2017 оны 06 сард ...миний бие нь 2017 оны 05 дугаар сараас Шарын голд уурхай ажиллуулж эхэлсэн бөгөөд уулын ар хэсэг болохоор цэвдэгтэй байсан ба одоо л хөрс хуулалт дуусах гэж байгаа юм....Тиймээс 2017 оны 06 дугаар сарын 25-наас хойш гарсан өдрийн гарцнаас хамаарч би 5-20 сая хүртэл / 1 хийхдээ / төгрөгийн төлөлтийг 7-10 хоног тутамд дансанд хийж байх болно.энэ байдлыг харгалзан гэрээгээ 2-3 сараар сунгаж өгнө үү энэ хугацаанд би зээлсэн мөнгөө бараг дуусгавар болгох байх гэсэн баталгаа гаргаж өгч байсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж маргаагүй.

Хариуцагчийн дээрхи баталгаанаас тэрээр нэхэмжлэгчтэй гэрээ хийсэн болохоо хүлээн зөвшөөрч байсан байна гэж үзэх үндэслэл болж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээнд бичигдсэн хугацаа, он, сар, өдөр, зээлийн хүүгийн % зэрэг бичиглэл гэрээний бусад гараар бичсэн бичиглэлтэй нэг бэхээр бичигдсэн эсэх, Дашням овогтой гэж гараар бичсэн бичиглэл болон түүний гарын үсэг зурсан бичээсний бэх гэрээний бусад гар бичмэлтэй нэг бэхээр бичигдсэн эсэх, мөн дээрхи бичиглэлийн бичигдсэн цаг хугацааг тодорхойлж, 2 өөр хугацаанд бичигдсэн эсэхийг тогтоох боломжтой эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2017 оны 12 дугаар сарын 07-нд 10/5354 тоот албан бичгээр ...захирамжид дурьдсан асуултуудад хариулах шинжилгээг хийхэд шинжлэгдэх баримтууд болох зээлийн гэрээнүүд дээрхи бичиглэлүүдийн үсэг, тоо зэрэг тэмдэгтүүд нь шинжилгээнд хүрэлцэхгүй байх тул химийн шинжилгээ хийх боломжгүй байна.Будагч бодисын шинжилгээг хийхэд шинжилгээний стандарт ажлын зааврын дагуу уг бичвэр бичигдсэн оноос шалтгаалан 12-15 тэмдэгт шаардлагатай байдаг гэсэн хариу ирүүлсэн.

Харин 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн 6532 тоот шинжээчийн дүгнэлтэд ...2015 оны 05 сарын 07-ны өдрийн 01, 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 02, 2015 оны 06-р сарын 30-ны өдрийн 03, 2015 оны 07 сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээ гэсэн баримтуудын нөхөх хэсэгт байгаа гараар бичигдсэн хэсгүүдэд давхацсан хэсэг байхгүй тул нэг цаг хугацаанд бичигдсэн эсэхийг тогтоох боломжгүй гэж 5319 дүгээр захирамжийн 4 дүгээр заалтанд дурьдсан асуултанд хариулт ирүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 5319 дүгээр захирамжийн 1, 2, 3 дугаар асуултанд хариулт ирүүлээгүй, дүгнэлтийг гүйцэт хийлгүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу дахин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж захирамжийн 1,2,3 дугаар заалтанд хариу авч дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1063 тоотоор ...зээлийн гэрээн дээрх асуултанд дурьдагдсан гар бичвэрүүдийг нэг бэхээр бичигдсэн эсэхийг тогтоолгохоор ирүүлсэн байна.Энэ төрлийн шинжилгээ хийхийн тулд стандарт ажлын зааврын /CHEM-7/ дагуу бичигдсэн хугацаанаас хамаарч 3-аас дээш жилийн өмнө бичигдсэн гар бичвэрийн харьцуулан шинжлэх загвар тус бүрээс 30 цифр авч шинжилгээний дээж бэлтгэх шаардлагатай байдаг тул дээжийн хэмжээнд хүрэлцэхгүй байгаа учраас шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч ...******* хоосон зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, ******* зээлийн гэрээнүүдийн гарын үсгээс бусад хэсгийг нөхөж бичсэн гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийг нэхэмжлэгчтэй байгуулсан хэлцлүүдийн өөрөөр хэлбэл 4 зээлийн гэрээний агуулгын талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дээрхи үндэслэлүүдээр хариуцагчийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан Орхон аймгийн засаг даргын А/211, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/91 дүгээр газар эзэмшихтэй холбоотой захирамжууд нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан иргэний хэрэгт хамааралгүй баримтууд тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.

Хариуцагчаас төлбөр гаргуулж шийдвэрлэсэн тул эд хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4898 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэх нь үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 848 310 төгрөг, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 360 000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2 848 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч аас 538 072 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ын нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 848 310 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 360 000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2 848 310 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4898 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА