Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2017/00878

 

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2017/00878

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******, Олохнууд овогт Батцэцэгийн Батбаярт холбогдох

35,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 10,000,000 төгрө гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Бямбацогт шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:  миний бие нь Жаргалант суманд газар тариалан фермэрийн аж ахуй эрхэлдэг бөгөөд 2009 оноос энэ читлэлээр үйл ажиллагаа явуулаад 7 жил болж байна. Газар тариалангийн чиглэлээр тариа будаа, овъёос тариалж, өвс хадлан бэлдэх иж бүрэн техник хэрэгсэлтэй бөгөөд жижиг оврын тэжээллийн үйлдвэрлэлийн тоног төхөөрмжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм.

2015 онд нийт нутгаар гантай газар тариалагийн гарц муутай жил болсон. Иймээс 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ын тавьсан санал хүсэлтийн дагуу түүнтэй ярилцан тохиролцож, хамтран хадлангийн бригад гарган хадлан хийхээр болж, Дорнод аймгийн Хөлөн буйр суманд хадлан хийх болж манай талаас 3 трактор болон прэсслэгч машин, бусад тоног төхөөрөмж, ажилчдын гэр, гал тогооны хэрэгсэл, 2 ажилчин гаргах, хадлан хийх шаардлагатай шатах, тослох материал болон ажилчдын цалин хөлсийг гаргахаар болсон. Ингээд ажилчдад нэг хүнд сард 1,500,000 төгрөг олгох, хадлан хийж, өвсөө прэсслээд, худалдан борлуулж, ашгаа тэнцүү хуваан авахаар тохирсон. Ийнхүү тохиролцсон дагуу миний бие компанийхаа техник тоног төхөөрөмж, гэр, гал тогооны хэрэгслийн хамт 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ачааны машинаар Дорнод аймгийн Хөлөн буйр сумруу ачиж, хамт 2 ажилтнаа өгч явуулсан.

Ингээд нь миний 2 ажилчин болон машин тоног төхөөрөмжийг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сар хадлан хийж, 293 ш том прэсс, /дөрвөлжин 30 прэсстэй тэнцдэг/ 19300 ш дөрвөлжин прэсс нийт 28090 ш прэссэлсэн өвс хийсэн. /1 ш прэссэлсэн өвс 25 кг гэж бодоход 702;250 тонн/. Тухайн үед 1 прэсс өвс ширхэг нь 4000 тегрөгөөр худалдаалагдаж байснаар тооцоход 112,360,000 төгрөг болж байсан. Үүнээс цалин хөлс, шатах тослох материал, хоол хүнс гэх мэт зардлаа хасахад дор хаяж 60 сая төгрөгний цэвэр ашиг гарч байна. Одоо прэсстэй өвс 8000 төгрөг хүрч байгаа бөгөөд одоо ч өвсөө зараад явж байна. Гэвч нь анх ярилцаж тохиролцсны дагуу надад ашгаа хуваах нь байтугай хадлан хийхдээ надаас авч ашигдасан техник тоног төхөөрөмж, гэр гал тогооны хэрэгслүүдийг хаяж газар дээрээ орхиод надад хүлээлгэн өгөлгүй явсан байхад нь миний бие өөрийн биеэр зардал чирэгдэл болж Дорнод аймгаас татан авчирсан. Иймд аас хадлан хийж олсон ашгаа 50 хувь болох 30,000,000 сая төгрөгийг машин техник тоног төхөөрөмжөө Дорнодоос татна авчирахад гаргасан зардал 5,000,000 сая төгрөгний хамт нийт 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие хариуцагч ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Үүнд:

нь сөрөг нэхэмжлэлдээ 2015 оны 9-р сард Дорнод аймгийн Хөлөнбуйр нутагт хадлан хийж гарах зардал болон олсон ашгаа хуваан авах бөгөөд алдагдал 1л хувааж хариуцахаар ам тохиролцоо хийсэн гэх боловч миний гаргасан нэхэмжлэлд тайлбар ирүүлэхдээ энэ тухай огт дурдаж байгаагүй бөгөөд харин ч эсэргүүцэж зөвшөөрөхгүй байсан. Мөн бид анхнаасаа алдагдал гаргахгүйн тулд гарах бүх зардлуудаа тооцоод ашгаа хувааж авахаар харилцан тохиролцсон. Би 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ын тавьсан санал хүсэлтийн дагуу түүнтэй ярилцан тохиролцож, хамтран хадлангийн бригад гарган хадлан хийхээр болж, Дорнод аймгийн Хөлөн буйр суманд хадлан хийх болж манай талаас 3 трактор болон прэсслэгч машин, бусад тоног төхөөрөмж, ажилчдын гэр гал тогооны хэрэгсэл, 2 ажилтан гаргах, хадлан хийх шаардлагатай шатах тослох материал болон ажилчдын цалин хөлсийг гаргахаар болсон. д ажилчдад нэг хүнд сард 1,500,000 төгрөг олгох, хадлан хийж өвсөө прэсслээд дан борлуулж, ашгаа тэнцүү хуваан авахаар тохирсон.

Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ намайг ажлын анхны өдрөөс одоохондоо мөнгө алга байна, чи санхүүгээ болон бусад зардлаа гаргаад явж бай, тэгээд хуваачиж болно биз дээ гэж хэлсээр байгаад бүх зардлыг өөрөө гаргасан, ашиг олоогүй гэсэн нь огт үндэслэлгүй байна.

Миний бие тохиролцсоныхоо дагуу газар тариалангийн чиглэлээр тариа будаа овъёос тариалж, өвс хадлан бэлдэх иж бүрэн техник хэрэгсэлтэй учраас техник тоног төхөөрөмж, гэр, гал тогооны хэрэгслийн хамт 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ачааны машинаар Дорнод аймгийн Хөлөн буйр сум руу ачиж, хамт 2 ажилтнаа өгч явуулсан.

Ингээд нь миний 2 ажилчин болон миний машин тоног төхөөрөмжийг ашиглан 2015-10-27-ыг хүртэл 2 сар хадлан хийж, 293 ш том прэсс /дервелжин 30 прэсстэй 4 тэнцдэг/ 19300 ш дөрвөлжин прэсс нийт 28090 ш прэссэлсэн өвс хийсэн. /1ширхэг прэссэлсэн 25 кг гэж бодоход 702,250 тонн/ Тухайн үед 1 прэсс өвс ширхэг нь 4000 төгрөгөөр худалдаалагдаж байснаар бодоход 112,360,000 төгрөг болж байсан. Үүнээс цалин хөлс, шатах тослох материал, хүнс гэх мэт зардлаа хасахад дор хаяж 60 сая төгрөгний цэвэр ашиг гарч байна. Одоо прэсстэй өвс 8000 төгрөг хүрч байгаа бөгөөд өвсөө зараад зохих ашгаа олсон үзэж байна.

Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 2015 оны 8 дугаар сарын 21-нзэс 10 дугаар сарын 27 хүртэл хугацаанд буюу хоёр сарын хугацаанд хамтран хадлангийн бригад гарган хадлан хийчихээд хамаг хадсан өвс, хадах байсан талбайгаа түймэрт авахуулж шатгаалгасан гэх боловч хадлангийн талбай дахь өвсийг шатааж түүний хохирлыг бүрэн

барагдуулсан" тухай иргэн Д.Батбаатар өөрийн гараар бичиж нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт бичсэн байдаг. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр нь ашиг олоогүй гэх үг үгүйсгэгддэг ба нь анх ярилцаж тохиролцсон дагуу надад ашгаа хуваах нь байтугай хадлан хийхдээ надаас авч ашигласан техник тоног төхөөрөмж, гэр, гал тогооны хэрэгслүүдийг тэр чигт нь хаяж газар дээрээ орхиод надад хүлээлгэн өгөлгүй явсан байхад би өөрийн биеэр зардал чирэгдэл болж Дорнод аймгаас татан авчирсан. Иймээс нэхэмжлэгч миний бие хариуцагч аас хадлан хийж олсон ашгийн хувь болох 30,000,000 төгрөг машин тоног төхөөрөмжөө Дорнодоос татаж авчрахад гаргасан зардал 5,000,000 төгрөгийн хамт нийт 35,000,000 тегрег гаргуулахаар нэхзмжлэлийн шаардлага гаргаснаа дэмжиж сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ. миний бие нь 2015 оны 9-р сард Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт хадлан хийсэн бөгөөд иргэн Бямбацогттой хамтарч, гарах зардал олсон ашигаа хуваан авах бөгөөд алдагдал гарвал хувааж хариуцахаар ам тохиролцоотой хадлан хийсэн. Ингээд хадлан хадахад хэрэгцээтэй техник хэрэгсэл, зардалаа хувааж гаргахаар болсон. Гэтэл анхны өдрөөс буюу Орхон аймгаас трактор ачихаас хэлээд л Бямбацогт нь одоохондоо мөнгө алга байна, чи санхүүгээ болон зардлаа гаргаад явж бай, тэгээд хуваачиж болно биз дээ гэж хэлсээр бүх зардлыг надаар гаргуулсан. Нэгэнт эхэлсэн ажил тул зогсоочихгүйн тулд би бүх зардлыг гаргасан. Би ямар ч ашиг олоогүй харин ч алдагдал хүлээж байсныг сайн мэдэж байгаа. 2015 оны 9-р сард хадлан хийгээд газрынхаа ихэнх хувийг хадаад заримыг прэслэж, заримыг нь том боодлоор боож, заримыг нь боож амжаагүй байхад түймэр гарч хамаг хадсан өвс, преслэсэн, том боодлоор преслэсэн өвс болон хадах байсан тайлбайгаа түймэрт авахуулж шатаалгасан. Миний бие нь Баянсементал ХХК-н хадлангийн талбайгаас хадлан хийж байсан. Ингээд Баянсементал ХХК-ийн болон манай талбай, хадсан өвс бүгд шатсан. Түймэр тавьсан хүмүүсээс Баянсементал ХХК нь 12,000,000 боодол өвс авахаар тохиролцоход би тэр өвснөөс нь 4000 боодлыг авсан. Бямбацогт 50 том боодол юу 1500 боодол өвс ачаад явсан. Надад хадлан хийхэд нийт 30,000,000 төгрөгний зардал гарсан, ашиг гэж мөнгө олоогүй, харин алдагдал гарсан. Нийт 20,000,000 төгрөгний алдагдалд орсон. Тиймээс гарсан зардлын 50 хувь болох 10,000,000 төгрөгийг Ё.Бямбацогоос гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс олсон ашгийн оногдох хувь 35 сая төгрөгийг гаргуулахын хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч ын 10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ын тавьсан санал хүсэлтийн дагуу түүнтэй ярилцан тохиролцож, хамтран хадлангийн бригад гарган хадлан хийхээр болж, Дорнод аймгийн Хөлөн буйр суманд хадлан хийх болж манай талаас 3 трактор болон прэсслэгч машин, бусад тоног төхөөрөмж, ажилчдын гэр, гал тогооны хэрэгсэл, 2 ажилчин гаргах, хадлан хийх шаардлагатай шатах, тослох материал болон ажилчдын цалин хөлсийг гаргахаар болсон. нь миний 2 ажилчин болон машин тоног төхөөрөмжийг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сар хадлан хийж, 293 ш том прэсс, /дөрвөлжин 30 прэсстэй тэнцдэг/ 19300 ш дөрвөлжин прэсс нийт 28090 ш прэссэлсэн өвс хийсэн. /1 ш прэссэлсэн өвс 25 кг гэж бодоход 702;250 тонн/, 1 прэсс өвс ширхэг нь 4000 тегрөгөөр худалдаалагдаж байснаар тооцоход 112,360,000 төгрөг болж байсан. Үүнээс цалин хөлс, шатах тослох материал, хоол хүнс гэх мэт зардлаа хасахад дор хаяж 60 сая төгрөгний цэвэр ашиг гарч байна. хадлан хийж олсон ашгаа 50 хувь болох 30,000,000 сая төгрөгийг машин техник тоног төхөөрөмжөө Дорнодоос татна авчирахад гаргасан зардал 5,000,000 сая төгрөгний хамт нийт 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Түймэр тавьсан хүмүүсээс Баянсементал ХХК нь 12,000,000 боодол өвс авахаар тохиролцоход би тэр өвснөөс нь 4000 боодлыг авсан. Бямбацогт 50 том боодол юу 1500 боодол өвс ачаад явсан. Надад хадлан хийхэд нийт 30,000,000 төгрөгний зардал гарсан, ашиг гэж мөнгө олоогүй, харин алдагдал гарсан. Нийт 20,000,000 төгрөгний алдагдалд орсон. Тиймээс гарсан зардлын 50 хувь болох 10,000,000 төгрөгийг Ё.Бямбацогоос гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

Зохигчид 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хадлангийн бригад гарган хадлан хадаж, олсон ашгаа хувааж авахаар харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч  хадлан хадахад шаардлагатай машин тракторыг гаргах, хариуцагч хадлан хадах газрыг олж удирдлагыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

Талууд хэлэлцэж тохирсоны дагуу 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Бор овоот гэдэг газар очиж 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан байна.

Өвс хадлан хадаж байх үед 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр А.Батбаатар гэгч этгээд гал алдаж талуудын хадсан 12.000 боодол өвс шатсан, энэхүү хохиролыг тэрээр 2015 оны 09 дүгээр сарын 20-ноос 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор 8000 боодол өвс, 4000 боодол өвсийг задгайгаар хүлээлгэн өгч барагдуулсан болох нь А.Батбаатарын 2016 оны 06 оны 09-ний өдөр тодорхойлолтоор батлагдаж байна.

Гэрч Н.Баатарсүх /хх.63-68 /,Л.Батгэрэл / хх.74-79 / нарын мэдүүлгээр нь хадлан хадах хугацаанд нийт 29.700-29.800 боодол өвс буюу дөрвөлжин боодол 17.000.000, том боодол 293 ширхэгийг хадсан байх бөгөөд нэхэмжлэгчийн 3-н трактор, дагалдах тоног төхөөрөмжийг өвс хадахад ашигласан, өвсийг ачиж явж худалдаж борлуулсан, үлдсэн техник хэрэгслийг хариуцан ачиж ирсэн болох нь тогтоогдож байна.

Анх Орхон аймгийн Жаргалант сумаас 3 ш трактор тоног төхөөрөмжийг гэрийн хамт ын аж ахуйн хашаанаас 52-41 ОРО, 39-14 ОРХ дугаарын машинд ачиж Төв аймгийн Баян суманд фермерийн аж ахуй дээр аваачиж, тэндээс шалаанз маркийн машинд шилжүүлэн ачиж Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хүргэсэн байна. Энэ тухай тус ачааг ачиж явсан жолооч Д.Цэрэнсамбуу тодорхойлолт гаргасан байна.

2015 оны 10 дугаар сарын 30-нд хадлан хадаж дууссаны дараа 3 ш трактор, бусад тоног төхөөрөмжийг Н.Баатарсүх, И.Чинзориг нар Орхон аймгийн Жаргалант суманд хүргэж ын аж ахуйн хашаанд буулгасан байна.

Ийнхүү талуудын хоорон байгуулсан хамтран ажиллах гэрэний дагуу нь олсон ашгаа хувааж авах тохиролцооныхоо дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № 432 дугаартай дүгнэлтээр /хх.53/, 2015 онд аймгийн хэмжээнд 1 боодол өвс газар дээрээ 2000-2500 төгрөгөөр худалдаалагдаж байсан гэж байх бөгөөд 29.700 боодол өвсийг 2500 төгрөгөөр тооцож бодоход 74.250.000 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нийцүүлэн 35 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.

Түүнчлэн хариуцагчийн гаргаж өгсөн баримтын дагуу хадлан бэлтгэхэд гаргасан унаа тээврийн болон хоол хүнс, бусад зардал 10 сая төгрөгний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 473.1, 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан хариуцагч аас 35.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч од олгосугай.

2.Монол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1,477 дугаар зүйлийн 477.1-д зааныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч оос 10,000,000 төгрөг гаргуулан хариуцагч т олгосугай.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хурааамжинд төлсөн 333,000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174,950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч оос 174,950 төгрөг гаргуулах хариуцагч т олгож, хариуцагч аас 333,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч од олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН