Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/00087

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/00087

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байрлах ******* Орхон салбар /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /регистрийн дугаар / нарт холбогдох,

зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн үлдэгдэл 33 953 446 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг Улсын дээд шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч Б. нар нь ******* Орхон салбарын Төв тооцооны төвөөс 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/161 тоот зээлийн гэрээ, БГ/161 тоот барьцааны гэрээ байгуулан 21 999 800 төгрөгийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр 10 айлын нийтийн орон сууц барих зориулалтаар хөрөнгө оруулалтын зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн Б.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот, 46.75 м.кв хувийн сууц, иргэн Б.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2101003155 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот, 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, хөргөгч, хөлдөөгч, 2008 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 10 сард Монголд орж ирсэн мөнгөлөг өнгөтэй Hyundai sonata 6 маркийн 4742 ОРО улсын дугаартай автомашин, 2008 онд үйлдвэрлэсэн, 2011 оны 07 сард Монголд орж ирсэн, улаан өнгөтэй daewoo matiz маркийн 4992 ОРО улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөх ёстой ба зээлийн гэрээний 5.2.1-д зааснаар сар бүрийн 24-ний өдрийн дотор зээлийн тухайн нэг сарын төлбөр болох 664 000 төгрөгийг 5090459530 тоот харилцах дансанд төвлөрүүлсэн байх, зээлийн гэрээний 5.2.2-т зааснаар зээлийн төлбөр, бусад төрлийн харилцах дансны гүйлгээ, дотоод гадаадын төлбөр тооцоогоо Хаан банкаар дамжуулан гүйцэтгэх, 5.2.3-т зааснаар зээлийг зориулалтын дагуу ашиглах, зээлийн ашиглалтанд банкнаас хяналт тавих бүхий л бололцоогоор хангах, 5.2.5-д зааснаар зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргүүдийг хүлээсэн. Зээлдэгч нь 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ЗГ/161 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараахь төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээлд 6 454 014 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12 273 759 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23 412 төгрөг, нийт 18 751 185 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Д.*******, Б. нар нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд энэ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл, 2015 оны 11 дүгээр сарын 18- ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Өнөөдрийн байдлаар уг зээл 813 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч Б. нар нь ******* Орхон салбараас 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ14/683 тоот зээлийн гэрээ, БГ14/683 тоот барьцааны гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр өрхийн хэрэглээний зээл авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн Д.Анужин /төлөөлөгч нь эх Д.*******/-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж, 24 тоот 247.4 м.кв хувийн сууц, иргэн Д.Анужин /төлөөлөгч нь эх Д.*******/-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2101013276 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж 24 тоот, 370 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөх ёстой ба зээлийн гэрээний 4.2.2-т зааснаар сар бүрийн 08-ны өдрийн дотор зээлийн тухайн нэг сарын төлбөр болох 656 300 төгрөгийг 5094070200 тоот харилцах дансанд төвлөрүүлсэн байх, зээлийн гэрээний 4.2.4-т зааснаар зээлийн төлбөр, бусад төлбөр тооцоогоо банкаар дамжуулан гүйцэтгэх, 4.2.11-д зааснаар зээлийг буцаан төлүүлэх мэдэгдэл хүлээн авсан тохиолодолд зээлийн төлбөрийг заасан хугацаанд гүйцэтгэх үүргүүдийг хүлээсэн. Зээлдэгч нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ14/683 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараахь төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээлд 7 251 451 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 217 614 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12 614 төгрөг нийт 10 481 679 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Д.*******, Б. нар нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд энэ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй зээлийн хугацааг дуусгасан ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Өнөөдрийн байдлаар уг өрхийн зээл 860 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд банк шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд: Зээлдэгч Д.*******, Б. нартай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тасалбар болгон дараах зээлийн төлбөрийг гаргуулах. 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээнээс үндсэн зээлийн үлдэгдэл 15 545 786 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8 608 379 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 975 828 төгрөг нийт хөрөнгө оруулалтын зээл, хүүгийн төлбөр 25 129 993 төгрөг гаргуулах, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ14/683 тоот зээлийн гэрээнээс үндсэн зээлийн үлдэгдэл 4 748 549 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 488 111 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 586 793 төгрөг нийт өрхийн зээлийн зээл, хүүгийн төлбөр 8 823 453 төгрөг гаргуулах, нийт 2 зээлийн зээл, хүүгийн төлбөр 33 953 446 төгрөг гаргуулах,

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 327 720 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамжийн хөлс 22 500 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах: Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэгдсэн 46.75 м.кв хувийн сууц, Г-2101003155 тоот улсын бүртгэлийн дугаартай 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж 24 тоот хаягт орших, Улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэгдсэн 247.4 м.кв хувийн сууц, Г-2101013276 тоот улсын бүртгэлийн дугаартай 370 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулан зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч Б. нар нь ******* Орхон салбарын Төв тооцооны төвөөс 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/161 тоот зээлийн гэрээ, БГ/161 тоот барьцааны гэрээ байгуулан 21 999 800 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр 10 айлын нийтийн орон сууц барих зориулалтаар хөрөнгө оруулалтын зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн Б.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот, 46.75 м.кв хувийн сууц, иргэн Б.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2101003155 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот, 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, хөргөгч, хөлдөөгч, 2008 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 10 сард Монголд орж ирсэн мөнгөлөг өнгөтэй Hyundai sonata 6 маркийн 4742 ОРО улсын дугаартай автомашин, 2008 онд үйлдвэрлэсэн, 2011 оны 07 сард Монголд орж ирсэн, улаан өнгөтэй daewoo matiz маркын 4992 ОРО улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөх ёстой. Зээлдэгч нь 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ЗГ/161 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараахь төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээлд 6 454 014 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12 273 759 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23 412 төгрөг, нийт 18 751 185 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Д.*******, Б. нар нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд энэ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Өнөөдрийн байдлаар уг зээл 813 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч Б. нар нь ******* Орхон салбараас 2014 оны 07 дугаар сарын 07-ний өдөр ЗГ14/683 тоот зээлийн гэрээ, БГ14/683 тоот барьцааны гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр өрхийн хэрэглээний зээл авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн Д.Анужин /төлөөлөгч нь эх Д.*******/-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж, 24 тоот 247.4 м.кв хувийн сууц, иргэн Д.Анужин /төлөөлөгч нь эх Д.*******/-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2101013276 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж 24 тоот, 370 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ14/683 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараахь төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээлд 7 251 451 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 217 614 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12 614 төгрөг нийт 10 481 679 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Д.*******, Б. нар нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд энэ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй зээлийн хугацааг дуусгасан ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Өнөөдрийн байдлаар уг өрхийн зээл 861 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд банк шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Зээлдэгч Д.*******, Б. нартай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Харин 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээнээс үндсэн зээлийн үлдэгдэл 15 545 786 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8 608 379 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 975 828 төгрөг нийт хөрөнгө оруулалтын зээл, хүүгийн төлбөр 25 129 993 төгрөг гаргуулах, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ14/683 тоот зээлийн гэрээнээс үндсэн зээлийн үлдэгдэл 4 748 549 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 488 111 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 586 793 төгрөг нийт өрхийн зээлийн зээл, хүүгийн төлбөр 8 823 453 төгрөг гаргуулах, нийт 2 зээлийн зээл, хүүгийн төлбөр 33 953 446 төгрөг гаргуулах. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэгдсэн 46.75 м.кв хувийн сууц, Г-2101003155 тоот улсын бүртгэлийн дугаартай 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж 24 тоот хаягт орших, Улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэгдсэн 247.4 м.кв хувийн сууц, Г-2101013276 тоот улсын бүртгэлийн дугаартай 370 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулан зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нар нь зээлийн барьцаанд бариулсан хашаа байшинг зарж уг зээлийн төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлсэн. Гэвч уг хөрөнгүүд нь ******* зээлийн барьцаанд байсан учраас давуу байдлаар өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй. Д.******* нь банкинд гаргасан хүсэлтэндээ Б.гийн өмчлөлд байгаа хашаа, байшингийн талаар үнэн учрыг нь хэлж Хаан банкинд итгэмжлэл хийж өгнө гэсэн хүсэлт гаргасан. Хүсэлт нь ямар нэг байдлаар талуудын эрх ашгийг зөрчсөн, хүч түрсэн хэлцэл хийгдээгүй. Уг хэлцэл нь хуулийн шаардлага хангаж итгэмжлэл хийсэн байгаа. Зээлдэгч болон хариуцагчаас гаргасан хүсэлтийн дагуу уг итгэмжлэлийг хийлгэсэн байдаг. Уг эд хөрөнгийг зээлийн барьцаанд тооцож зээлийн гэрээг дуусгавар болгосон зүйл байхгүй. Зээлийн гэрээний хүүгийн асуудал яригдаж байгаа. Зээлийн гэрээний хүү бол зээлийн гэрээ болон Иргэний хуульд заасан хуулийн заалтын дагуу нэхэмжилж байгаа. Энэ нь ямар нэг байдлаар гэрээ болон хууль зөрчсөн, хэн нэгний эрх ашгийг хохироосон байдал тогтоогдохгүй байгаа. Салбарын ажилтан маань эдийн засагч мэргэжилтэй. Зээл төлөх мэдэгдэл 2 янз байдаг. Нэг нь зээл төлөх мэдэгдэл, нөгөөдөх нь зээл буцаан төлөх мэдэгдэл гэж байгаа. Зээлийн гэрээний хавсралтад эргэн төлөлтийн хуваарь нь зээлийн гэрээний нэг хэсэг гэж үздэг. Хэрвээ эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаагаа хэтрүүлбэл зээлийн хүү тооцно гэж байгаа. Зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй тохиолдолд зээл төлөх мэдэгдэл хүргүүлдэг. Зээл төлөх мэдэгдэл гэдэг нь таны зээл төлөх хугацаа хэтэрсэн учир та зээлээ төлнө үү? гэсэн мэдэгдэл байгаа. Зээл буцаан дуудах гэдэг маань зээлийн гэрээнээс татгалзаж байгаа татгалзал байгаа. Иргэний хуульд зээлийн гэрээг цуцлах нь талуудын хоорондын хүсэл зоригийн асуудал байдаг. Энэ нь зээлийн гэрээний онцлог зохицуулалт байдаг. Зээлийн гэрээгээр нэг талаас зээлдэгч, нөгөө талаас зээлдүүлэгчийн эрх ашгийн асуудал яригддаг. Энэ бол хууль болон гэрээгээр зохицуулсан харилцаа. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээнээс татгалзаж байгаа бол шүүхэд ханддаг. Хуульд хэрвээ та зээлийн гэрээнээс татгалзаж байгаа бол нөгөө талдаа мэдэгдсэн байх ёстой гэдэг. Энэ шаардлага нь зээл буцаан төлөх мэдэгдэл юм. Үүгээрээ зээлийн гэрээг зохицуулж байгаа. Ганцхан зээлийг буцаан төлөх мэдэгдэл хүргүүлснээр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болно гэсэн асуудал байхгүй. Хэрвээ зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлээд зээлийн гэрээг цуцалсан гэж үзвэл тухайн зээлдэгч маань төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй. Банк зээлээсээ татгалзаж зээлдэгч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлсөн бол хоёр талын харилцаа дуусгавар болно. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссан ч гэсэн зээлээ бүрэн төлж дуусгаагүй тул Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа юм гэв.

 

Хариуцагч Д.*******, Б. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* Орхон аймаг дахь салбар нь 2013 оны 05 сарын 24-ний өдөр бидэнтэй байгуулсан хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ, 2014 оны 07 сарын 07-ны өдрийн өрхийн хэрэглээний зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэж эхний гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2 дахь гэрээний зээлийн үлдэгдлийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 24-нд дуусна. Нийт авсан 21 999 800 төгрөгөөс нийтдээ 18 751 185 төгрөг төлсөн байгаа. Энэ төлсөн мөнгөний 12 273 75 төгрөгийг зээлийн хүүнд аваад 6 454 014 төгрөгийг үндсэн зээлд авсан байна. Энэ нь бидэнд маш их хохиролтой байсан. Банк өөрөө дансанд байгаа мөнгийг аваад ингэж хүүнд авчихдаг байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл энд ямар ч байсан нийт төлвөл зохих 39 895 467 төгрөгөөс өмнө төлсөн 18 751 185 төгрөг дээр нэмээд 5 000 000 төгрөг төлнө. Үндсэн мөнгийг нь гэрээний хугацааг сунгаж төлөх саналтай байна. Барьцаа хөрөнгөө хурааж авахыг зөвшөөрөхгүй. Мөн өрхийн хэрэглээний зээлийн үлдэгдэл нь 8 823 453 төгрөг байх ёсгүй. Банк зээлийн гэрээний хугацаа дуусахад биднээс итгэмжлэл аваад барьцаа хөрөнгийг зарна гээд гэрээг дуусгавар болгосон. Гэтэл 8 823 453 төгрөг нэхсэн байна, үүнийг зөвшөөрөхгүй. Ийм их мөнгө үлдсэн байх ёсгүй. Дахин тооцоо хийж үлдэгдэл мөнгийг төлнө. Нийтдээ зээлийн гэрээний хугацаанд 15 777 685 төгрөг төлөх ёстойгоос 10 481 679 төгрөг төлсөн. Одоо 5 296 006 төгрөг төлөх ёстой. Биднээс барьцаа хөрөнгө зарах итгэмжлэл өгөх үед ийм үлдэгдэлтэй байсан. Тэгээд банк одоо төлөлт хийх шаардлагагүй. Бид барьцаа хөрөнгийг чинь 14 000 000 төгрөгөөр зараад энэ зээлийг чинь хаагаад үлдэгдлийг нь хөрөнгө оруулалтын зээл рүү хийе гэж хэлсэн. Тийм учраас түүнээс хойш ямар нэг мөнгө нэмэгдэх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний гаргасан гэрч оролцуулах, зар мэдээ хэн өгсөн талаар тодруулах зайлшгүй шаардлага байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харагдаж байна. Хариуцагч нар зээл авсан болон түүний хүү, зээлийн гэрээнд заасан хугацааны талаар маргахгүй байгаа. ******* эрхлэгч гэдэг хүнд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээний барьцаанд бариулсан барьцаа хөрөнгийг зарж, борлуулах эрхийг олгож банк эд хөрөнгийг худалдан борлуулах эрхийг шилжүүлж авсан. Нэхэмжлэгч тал өөрсдөө энэ барьцаа хөрөнгийг чинь зараад зээлийг чинь хаая гэж тохиролцсон байдаг. Энэ итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах, хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргаагүй. Мөн хариуцагч талд энэ эд хөрөнгөө зарахгүй, зарах боломжгүй байна шүү гэдэг талаар банк мэдэгдээгүй. Анхан шатны шүүх дээр энэ итгэмжлэлийн талаар нуусан. Давж заалдах шатны шүүх дээр итгэмжлэл хийлгэж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч энэ асуудал Улсын дээд шүүх рүү явж ямар учраас итгэмжлэл хийснээ нуун далдалсан, барьцаа хөрөнгийг шилжүүлж өгч байгаа нь ямар учиртай юм гэдгийг тодруулахаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заадлах шатны шүүхийн магадлал хүчингүй болсон. Хариуцагч бол итгэмжлэл хийж өгсөн. Банк бол итгэмжлэл авсан. Шүүхэд хэрэг шилжиж ирэх хүртэл энэ баримтыг гаргаж өгөхгүй байсан. Энэ талаараа ямар нэгэн тайлбар хэлэхгүй байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш барьцаа хөрөнгийг захиран зарцуулах, зээл эргэн төлөх үүргийг банк өөртөө шилжүүлж авсан байдаг. 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрөөс Б., Д.******* нар нь барьцаа хөрөнгийг зарж борлуулж зээлийн төлөлтийг хийхийг банкинд итгэмжлэлээр олгосон учраас зээл төлөхгүй өдий хүрсэн гэж тайлбарлаж байгаа. Банк нэгэнт үүргийг нь шилжүүлээд авчихсан учраас барьцаанд байгаа эд хөрөнгийг худалдан борлуулах ямар ажиллагаа хийсэн юм. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойшхи үндсэн зээлийг төлнө. Хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа юм байна. Би банкинд эвлэрэн хэлэлцэх санал тавих гэж байсан боловч эвлэрэн хэлэлцэх санал асуусангүй. Тодорхой хэмжээнд ярьж байгаа үндэслэлээр банкинд эвлэрэн хэлэлцэх санал тавъя гэж бодож байсан. Тийм учраас үндэс зээлийг төлнө. Харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах итгэмжлэлийг энгийн хүнд өгөөгүй. Банкны ажилтанд өгсөн байдаг. Банк итгэмжлэлийн дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулах үүргийг өөртөө шилжүүлж авсан. Худалдан борлуулах үүргийг шилжүүлж авсны дагуу зээлийн үүргийн гүйцэтгэл банкинд шилжсэн байдаг. Иргэний хуулийн 223 дугаар зүйлд Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан байдаг. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр барьцаа хөрөнгөөр үүрэг гүйцэтгүүлэх үүргийг банк өөр дээр шилжүүлж авчихаад яагаад тэр үүргээ биелүүлээгүй болохыг огт тайлбарлахгүй байна. Өөрөө үүрэг хүлээчихээд энэ үүргээ биелүүлээгүй учраас Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т Хэрвээ үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлснээс үүсэх үүргийн талаар гэрээнд мөнгөн төлбөрийн хүү, анз авах эрхээ алдана гэж заасан. Барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Өөрсдөө тухайн үед барьцаа хөрөнгийг худалдан борлуулахгүй байсан юм бол Б., Д.******* нарт буцаагаад үүргийг нь шилжүүлэх өгч болох байсан. Тэгэхээр банк хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдана гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаар заасан байдаг. Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгүүлэх ёстой байтал тэр үүргээ гүйцэтгээгүй, эсвэл хууль болон гэрээнд заагаагүй, өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэхийг өөрөө хийж гүйцэтгэхгүй бол гуравдагч этгээдээр гүйцэтгүүлнэ гэж байгаа. Яг үүний дагуу банк өөрөө үүрэг гүйцэтгэх эрхийг шилжүүлж авсан байна. Тийм учраас банк өөрөө гэрээний хугацаа дуусаагүй байхад барьцаа хөрөнгийг манайх худалдаж борлуулъя гэж үүргийг нь шилжүүлж авчихаад тэр үүргээ гүйцэтгэж ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байж одоо хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэл байхгүй байна. Өөр этгээд биш банк өөрөө итгэмжлэл авсан байгаа. Дараа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар заасан байдаг. Банкин дээр энэ заалт нь хэрэгждэггүй. Хаан банк зээлийн харилцаанд иргэдийн эрх ашгийг байнга зөрчдөг учраас маргаан их байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан байна. Гэтэл банк иргэдийн төлсөн мөнгийг өөрсдөө данс бий болгож тэр дансандаа нэгдүгээрт нэмэгдүүлсэн хүү, хоёрдугаарт хүү, гуравдугаарт үндсэн зээлийг татаж авдаг. Энэ бол ашиг олох гэсэн санаа зорилго юм. Банк өөрсдийнхөө гаргасан дүрэм журмаас илүү Иргэний хуулийн заалтуудыг дагаж мөрдөх ёстой. Тооцож үзвэл хариуцагч нар тодорхой хэмжээний зээл төлсөн байсан. Энэ тооцооллыг хийхэд тусгай мэдлэг ур чадвар шаардлагатай. Би зээлийн тооцоог тооцоолж гаргаж ирж чадахгүй. Шүүх ч тооцож чадахгүй учраас Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл гаргахгүй байна. Банк өөрөө энэ зүйл заалтыг баримтлах ёстой. Хариуцагч нарын төлсөн мөнгөнөөс тэргүүн ээлжинд үндсэн зээлийг тооцож дараагаар нь хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох бүрэн боломжтой. Банкны ажилтан д Б.гээс олгосон итгэмжлэлийн талаар ярьж байна. Хаан банк зээлдэгч нарын зөвшөөрөлгүй үл хөдлөх эд хөрөнгийг зарахаар оролдож байсан гэдэг. Зээлдүүлэгч тал давуу эрхээ эдэлж зээлдэгч нарын барьцаанд тавьсан эд хөрөнгөнд нь халдаж байсан. Хариуцагч нар бол одоо хүртэл эд хөрөнгөө зарахыг огт хүсэхгүй байгаа. Мөнхбат гэдэг хүнийг гэрчээр оролцуулж яагаад ийм тэмдэглэл хөтөлсөн талаар асууж тодруулна. Д.*******, Б. нар барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөө зарахыг зөвшөөрч итгэмжлэл хийж өгсөн гэж байгаа боловч өөрсдөө зар өгсөн гэдэг нь үнэмшилгүй байна. Зөр өгсөн баримтыг ямар хүн өгсөн талаар мэдээллийн биржид тэмдэглэсэн байдаг. Тэр талаар баримт ирээгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн хүнд итгэмжлэл өгсөн гэж байна. 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнд банкийг төлөөлж эдийн засагчаар гарын үсэг зурсан байна. өөрөө үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж авах хүнийг нь зээлд хамруулж өгье гэж тохиролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн зээл төлөх мэдэгдэл дээр гарын үсэг зурсан байдаг. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэдэг хүн банкийг төлөөлж оролцоно гэсэн итгэмжлэл байсан. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш зээлийн хугацаа хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг дуусгавар болсон. Нэг жилийн хугацаанд банкны эдийн засагч барьцааны хөрөнгийг худалдан борлуулах итгэмжлэл авч зээлээр барьцаа хөрөнгийг худалдах талаар ажил хийх талаар амаар харилцан тохиролцсон талаараа итгэмжлэлд тусгаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна. Тэр үед банк зээлдэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа зогссон гэж үзнэ. Хугацаа хэтэрснээс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хариуцагч нарт үүсээгүй байна. Зээлийн гэрээндээ зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь багтааж төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж төлөх хугацаанд зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байна. Тэгэхээр 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлнө гэж үүргийг нь шилжүүлээд авчихсан учраас хүү төлөөгүй бүтэн жил өөрсдөө зээл төлөхийг шаардаагүй. Нэгэнт үүргийг нь шилжүүлээд авчихсан учраас зээл төл гэж шаардах эрх банкинд үүсэхгүй. Нэмэгдүүлсэн хүү авна гэж байгаа бол итгэмжлэл хийж өгсөн өдрөөс хойшхи хүү төлөх ёсгүй гэж үзэж байна. Өөрсдөө зар өгөөд байсан учраас нэмэлт ажиллагаа хийгээгүй гэж үзэж байна гэв.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* Орхон салбар нь Д.*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн үлдэгдэл 33953446 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2013 оны 5 сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагаас татгалзаж бусад шаардлагаа дэмжсэн болно.

Хариуцагч Д.*******, хариуцагч Б. нар ...Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 24-нд дуусна. Нийт авсан 21999800 төгрөгөөс нийтдээ 18751185 төгрөг төлсөн. Үүний 1227375 төгрөгийг зээлийн хүүд аваад 6454014 төгрөгийг үндсэн зээлд авсан нь бидэнд маш их хохиролтой байна. Зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл нийт төлвөл зохих 39 895 467 төгрөгөөс өмнө төлсөн 18751185 төгрөг дээр нэмээд 5000000 төгрөг төлнө. Үндсэн мөнгийг нь гэрээний хугацааг сунгаж төлөх саналтай байна. Барьцаа хөрөнгөө хурааж авахыг зөвшөөрөхгүй. Мөн өрхийн хэрэглээний зээлийн үлдэгдэл нь 8823453 төгрөг байх ёсгүй. Банк зээлийн гэрээний хугацаа дуусахад биднээс итгэмжлэл аваад барьцаа хөрөнгийг зарна гээд гэрээг дуусгавар болгосон. Гэтэл 8823453 төгрөг нэхсэн байна, үүнийг зөвшөөрөхгүй. Ийм их мөнгө үлдсэн байх ёсгүй. Дахин тооцоо хийж үлдэгдэл мөнгийг төлнө. Нийтдээ зээлийн гэрээний хугацаанд 15777685 төгрөг төлөх ёстойгоос 10481679 төгрөг төлсөн. Одоо 5296006 төгрөг төлөх ёстой. Биднээс барьцаа хөрөнгө зарах итгэмжлэл өгөх үед ийм үлдэгдэлтэй байсан. Тэгээд банк одоо төлөлт хийх шаардлагагүй. Бид барьцаа хөрөнгийг чинь 14000000 төгрөгөөр зараад энэ зээлийг чинь хаагаад үлдэгдлийг нь хөрөнгө оруулалтын зээл рүү хийе гэж хэлсэн. Тийм учраас түүнээс хойш ямар нэг мөнгө нэмэгдэх ёсгүй... гэж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг банкинд буюу банкны ажилтан Энхжаргалд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр шилжүүлж өгсөн. Банк өөрөө гэрээний хугацаа дуусаагүй байхад барьцаа хөрөнгийг манайх худалдаж борлуулъя гэж үүргийг өөртөө шилжүүлж авчихаад тэр үүргээ гүйцэтгэж ямар нэг ажиллагаа хийгээгүй байж 2016 оны 1 сарын 11-нээс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн үед зээлийн гэрээний гүйцэтгэх үүргийг өөр дээрээ шилжүүлж, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон учраас 2016 оны 1 сарын 11-нээс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй... гэж тус тус маргажээ.

Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.д 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Хаан банк ХХК, зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч Б. нарын хооронд 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр №ЗГ/161 тоот зээлийн гэрээгээр 21 999 800 төгрөгийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэй, сарын 2.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалттай зээлийн гэрээ байгуулагдсан, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр №ЗГ14/683 тоот зээлийн гэрээгээр 12 000 000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, сарын 2.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн зээлийн зориулалттай зээлийн гэрээ тус тус байгуулагдсан болох нь зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна./хх-ийн 13-15, 18-20, 32-41/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч Д.*******, Б. нар нь 2013 оны 5 сарын 24-ний өдөр Б.гийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 33 дугаар гудамжны 22 тоот хаягт байршилтай нэгж талбарын 130106048 дугаартай, 500 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэгдсэн 46.75 м2 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хөргөгч, хөлдөөгч, 2008 онд үйлдвэрлэгдсэн Hyundai sonata 6 маркийн 4742 ОРО улсын дугаартай автомашин, 2008 онд үйлдвэрлэсэн daewoo matiz маркийн 4992 ОРО улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалж, №БГ/161 тоот барьцааны гэрээ,

2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Д.Анужингийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 8б гудамж 24 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18429430466166 дугаартай, 370 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэгдсэн 247.4 м2 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж №БГ/14/683 тоот барьцааны гэрээ тус тус байгуулсан байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2013 оны 5 сарын 24-ний өдрийн барьцааны №БГ/161 тоот гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны №БГ/14/683 тоот гэрээг талууд бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 16, 17, 21, 22, 51-54/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаас үзэхэд зээлдүүлэгч нь зээлийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлсэн, энэ талаар зохигч маргаагүй байх тул зээлийн төлбөрийг зээлдэгч нараас шаардах эрхтэй.

Түүнээс гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэсэнтэй нийцжээ.

 

Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд нь хуульд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу зээлдэгч Б.г хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу шаардаж болох эрхтэй байхаар зохицуулсны дагуу нэхэмжлэгч нь зээлдэгч нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Д.*******, Б. нар нь 2013.05.24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 6454014 төгрөг, зээлийн хүүд 12273759 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 23412 төгрөг нийт 18 751 185 төгрөг төлсөн, 2017.07.07-ны өдрийн ЗГ14/683 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 7251451 төгрөг, зээлийн хүүд 3217614 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12614 төгрөг нийт 10481679 төгрөг тус тус төлсөн болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар мөн нотлогдсон, энэ талаар зохигч маргаагүй болно.

 

Хариуцагч нар нь ЗГ/161 тоот гэрээний үүргийг зөрчиж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш, ЗГ14/683 тоот гэрээний үүргийг зөрчиж 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш тус тус зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээл буцаан дуудах мэдэгдэл, зээл төлөх мэдэгдэлүүдийг удаа дараа хүргүүлж байсан ба зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, цаашид биелүүлэхгүй бол гэрээг цуцлах талаар гэрээний нэг талаас нөгөө талд мэдэгдсэн мэдэгдэл байх ба уг мэдэгдлүүдийг хүргүүлснээр талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд цуцлагдаж, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх боломжгүй юм. /хх-ийн 42-49/

 

Хэргийн 165, 166-р талд нотлох баримтаар авагдсан Б.гээс 2016 оны 01 сарын 11-нд Б.гийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 33 дугаар гудамжны 22 тоот хаягт байршилтай нэгж талбарын 130106048 дугаартай, 500 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэгдсэн 46.75 м2 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад худалдах, бэлэглэх, хөлслүүлэх, түрээслүүлэх, арилжих, барьцаанд бариулах гэрээ, нотариатад төлөөлж гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа авах бүрэн эрхийг д 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлээр зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болохоор тохиролцсон гэх агуулга тогтоогдохгүй байх ба уг хэлцлээр талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр №ЗГ14/683 тоот зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож, уг барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлдэгч болох Хаан банк ХХК-ний өмчлөлд бүрэн шилжүүлж, Хаан банк ХХК барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулж, зээлийн төлбөрт тооцож, зээл хаах үүргийг хүлээсэн байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, өөрсдийн шүүхэд гаргаж буй тайлбар, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нар нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзах эрхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.*******, Б. нараас 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15 545 786 төгрөг, үндсэн хүү 8 608 379 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 975 828 төгрөг нийт 25 129 993 төгрөг, 2014 оны 07 сарын 07-ны өдрийн ЗГ14/683 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 748 549 төгрөг, үндсэн хүү 3 488 111 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 586 973 төгрөг, нийт 8 823 453 төгрөг байх ба 2 гэрээний нийт төлбөр 33 953 446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээнүүдийн үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох Б.гийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 33 дугаар гудамжны 22 тоот хаягт байршилтай нэгж талбарын 130106048 дугаартай, 500 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэгдсэн 46.75 м2 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Анужингийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 8б гудамж 24 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18429430466166 дугаартай, 370 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэгдсэн 247.4 м2 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Д.*******, Б. нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлага худалдаагаар худалдаж үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 22 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хангаж хариуцагч нараас 22 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2013 оны 5 сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327720 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 327720 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******, Б. нараас тус бүр 16 987 973 /арван зургаан сая есөн зуун наян долоон мянга есөн зуун далан гурав/ төгрөг гаргуулан Хаан банк ХХК-ийн Орхон салбар Төв тооцооны төвд олгосугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.*******, Б. нарт холбогдох Хаан банк ХХК, Д.*******, Б. нарын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.гийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 33 дугаар гудамжны 22 тоот хаягт байршилтай нэгж талбарын 130106048 дугаартай, 500 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэгдсэн 46.75 м2 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Анужингийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 8б гудамж 24 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18429430466166 дугаартай, 370 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэгдсэн 247.4 м2 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 327 720 /гурван зуун хорин долоон мянга долоон зуун хорь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 163 860 /нэг зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Орхон салбар Төв тооцооны төвд олгосугай.

 

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ