Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2018/00487

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2018/0487

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /ФМ:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /ЧЖ:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10 025 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Улсын Дээд шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч С.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "" ХЗХ-ны гүйцэтгэх захирал ажилтай Т.******* 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хоршооны гишүүн Б.Мөнхцэцэгийн нөхөр хоршооны гишүүн биш ******* овгийн ******* *******тэй Иргэний хуулийн 281, 282-р зүйлүүдэд заасны дагуу 7 500 000 төгрөгийн зээлийн гэрээ хийж гэрээгээ нотариатаар батлуулж мөнгөө хүлээлгэн өгч мөнгө хүлээн авлаа гэсэн гарын үсгийг зуруулсан. Миний *******тэй гэрээ хийх болсон шалтгаан гэвэл барьцааны зүйл болох тоног төхөөрөмжүүд нь түүний нэр дээр байх "Агро Фрукт" ХХК-ийн нэр дээр байсан. 7 500 000 төгрөгийг хоршооны гишүүн болох Б.Мөнхцэцэгт зээлдүүлсэн бөгөөд мөнгө хүлээлгэн өгөхдөө хоёуланд нь өгсөн. Тэр хоёр хоёулаа хамт байсан. Б.Мөнхцэцэг хоршооны гишүүн биш байсан бол юу боллоо гэж гишүүн биш С.*******тэй иргэд хоорондын зээлийн гэрээ хийх билээ. Хоршооноос зээл авснаасаа хойш буюу 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 100 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 60 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 150 000 төгрөгийг зээлийн хүүд тус тус төлсөн. С.******* нийт 310 000 төгрөг төлөөд олдохгүй болсон. Иймд С.*******гээс 10 025 000 төгрөг гаргуулж, Т.*******д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие С.******* нь *******ын нэрийн өмнөөс нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан дараах тайлбарыг гаргаж байна. *******аас 7 500 000 төгрөгийг авсан гэж нэхэмжлэл гаргажээ. Ямар ч мөнгө аваагүй бөгөөд уг зээлийн гэрээг нотариатаар орж хийхдээ эхнэр чинь урьд нь 7 500 000 төгрөгний зээл хоршооноос авсан, тооцоог нь хийх шаардлагатай байна гэж дуудаад намайг хоршооны гишүүн биш учир нотариатаар гэрээг хийх шаардлагатай байна гэж гарын үсэг зуруулсан. Уг гэрээнд гарын үсэг зурах үед *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод байгаа Нямаа нь эхнэр Б.Мөнхцэцэгийн өмгөөлөгч байсан бөгөөд уг мөнгийг намайг аваагүй зөвхөн гарын үсэг зурсныг сайн мэдэж байгаа бөгөөд гарын үсэг зурсан нь буруу, уг гэрээнд асуудал гарвал яах юм, тооцоо хийж байгаа гэрээ биш байна, уг асуудлыг судлаад ирлээ гэж хэлж байсан, илүү мөнгө төлсөн байна, уг гэрээнд гарын үсэг зурах ёсгүй байсан юм гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр уг гэрээний асуудлаар эсрэг итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод ажиллаж байна. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хоршооноос болон хувь иргэн *******аас ямар ч мөнгө аваагүй. 2 баримтад тухайн үед гарын үсэг зуруулсан бөгөөд нэг нь гэрээ байсан ба нөгөө нь хүлээн авсан гэх баримтад зуруулж байсан. Дээрх гэрээг хийж байхдаа хоршооны эзэн ******* Б.Мөнхцэцэгийн урьд нь авсан зээлийн гэрээнүүдийн тооцоог хийж нэгтгэж, тооцоог нийлүүлж байгаа юм гэж тайлбарласан. Эхнэр Б.Мөнхцэцэг нь урьд нь хоршооноос цувуулан мөнгө авч байсан талаар ярьж байсан тул өмнөх гэрээнүүдийг нь тулган үзээд гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр мөнгө зээлсэн төлөөгүй гэж уг гэрээг үндэслэн мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх асуудлын талаар хоршооны эзэн байсан Саруултуяа сайн мэдэх тул гэрчээр оролцуулах хүсэлтэй байна. Мөн уг асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийг шийдвэрлэхэд өөрийн биеэр уг асуудалд оролцож шийдвэрлүүлэх хүсэлтэй байх ба тархины хавдар оношоор Улаанбаатар хотод хавдар судлалын эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаа бөгөөд саяхан хавдартай холбоотой нүдний хагалгаанд орсон, дахин хагалгаанд орохоор төлөвлөгдөөд байгаа тул эрүүл мэндийн байдлыг сайжрах хүртэл хугацаагаар хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь С.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10 025 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Т.*******ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10 025 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ