Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/02133

 

 

2021 07 20 101/ШШ2021/02133  

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжпэгч: Т.Н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.М

 

 

Хариуцагч: Б.П

 

нарт холбогдох,

 

22,728,000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: .........нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэмтэлэх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сард интернэтийн зарын дагуу Б.Птай холбогдон газрын талаар мэдээлэл аваад дахин холбогдож түүний нөхөр Э.Мтай ярилцан улмаар хашаа, байшинг үзсэн ба газар нь үл хөдлөх гэрчилгээтэй, байшинд нь байхгүй байсан. Яагаад үл хөдлөхийн гэрчилгээ аваагүй юм бэ гэхэд амжаагүй байна та нар худалдаж аваад авахад ямар ч асуудалгүй гэсэн. Ингээд Т.Н 2018 оны 10 дугаар сарын 12-нд 21,250,000 төгрөгөөр тохирч худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрөө бүрэн төлж бичиг баримтаа шилжүүлж авсан. Авахдаа Б.П Солонгос улсад байсан учраас нөхөр Э.М нь итгэмжпэлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн ба төлбөрийн мөнгө, машинаа хүлээн авсан. Худалдан авсан байшиндаа 3 ширхэг цонхны тавцанг сольж, хананд обой наасан, ханан пийшин өрж плитагаар өнгөлөн Дөл зуух авч тавьсан. Зуух тавих суурийн ажпыг хөлс төлж хүнээр хийлгэсэн нь нийт 1,478,000 төгрөг болсон. Засвар дуусгаад 2018 оны 11 дүгээр сарын дундуур байшингийн кадастрын зургийг 120,000 төгрөгөөр хийлгэн үл хөтлөх бүртгэлийн газар материалаа бүрдүүлэн өгсөн ч уг газар хажуу айлын 35-608 тоот 422 м.кв газартай давхцаж, давхцаж байгаа 73 м.кв газарт нь 56 м.кв байшингийн зарим хэсэг нь орсон байсан. Мөн үл хөдлөхийн гэрчилгээгээ ч энэ шалтгаанаар олгогдоогүй. Э.П, Э.М нарт хэлтэл санаа зоволтгүй гээд кадастрын зураг, баримтуудыг авч яваад ч бүтээгүй. Сүүлдээ наймаагаа буцаая мөнгөө авъя гэхэд түр хүлээж бай та нарын мөнгө бэлэн байгаа авч болно гэж тайвшруулаад байсаар одоог хүрч байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын 12-нд хийсэн худалдах, худалдан авах гэрээг буцааж төлсөн мөнгө 21,250,000 төгрөг, байшинг засварлаж, тохижилт хийхэд гарсан зардал 1,478,000 төгрөг, нийт 22,728,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.М, Б.П нар шүүхэд болон өмгөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир хариуцагч нар энэ газрыг 2015 онд А.Бс 9,800,000 төгрөгөөр худалдаж авсан ба тухайн үед давхцал байгаа талаар мэдээгүй, худалдагч А.Бн өгсөн кадастрын хуучин зургийг нь хараад мөн асуудалгүй газар гэж итгээд худалдах- худалдан авах гэрээ байгуулж худалдаж авсан. 2016 онд 9x6 харьцаатай байшин, 4x4 харьцаатай залгаа тамбар барьж гэр бүлээрээ амьдарч байгаад 2016 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос улс руу ажиллаж амьдрахаар явж 2018 оны 5 дугаар сард Э.М эрүүл мэндийн шалтгаанаар эргэн ирж, эхнэр 11 дүгээр сард ирж бидэнд мөнгөний хэрэгцээ гарсан тул зар тавьж зарын дагуу холбогдсон хүмүүсээс Т.Нтай 2018 оны 10 дугаар сард худалдах-худалдан авах гэрээ байгуулж 21,450,000 төгрөгөөр зарсан.

 

Уг хөрөнгийг зарахдаа анхнаасаа бид хажуу айлын газартай давхацсан гэдгийг мэдээгүй, бусдыг хуурах санаа зорилго огт байгаагүй, өмнөх хүмүүс нь ч энэ тухай мэдээгүй байсан. Талууд худалдах-худалдан авах гэрээг өөрсдийн хүсэл зоригийн дагуу харилцан тохиролцож байгуулсан тул уг гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд 21,250,000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Хариуцагч нар нь тухайн газар давхцалтай гэдгийг өөрсдөө мэдээгүй учраас гэрээ хийж худалдсан. Давхцалыг арилгах, байшинд гэрчилгээ гаргах талаар талууд ярилцаж байсан, ойлголцоогүй, чадахаараа оролдсон. Тухайн газар нь давхцаад байгаа асуудалд анх энэ газрыг зарсан Б.Бг олж гэрчээр асууж, ярилцвал эвээр шийдэх боломжтой юм. Энд хариуцагч нар бол буруугүй. Дээрээс энэ хэргийн хариуцагч гэж үзэж байгаа бол Э.М хариуцагч биш, итгэмжпэлээр л гэрээнд гарын үсэг зурсан, тийм болохоор түүнийг хариуцагч гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Б.П, Э.М нарт холбогдуулан газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж газрын үнэд төлсөн 21,250,000 төгрөг, байшинг засаж тохижуулахад гарсан зардал 1,478,000 төгрөг, нийт 22,728,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад зохигчийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан газар худалдах-худалдан авах гэрээ нь доголдолтой, худалдан авсан газрыг цаашид ердийн байдлаар эзэмшиж өмчлөх:с.-омжгүй болсон үндэслэлээр татгалзаж, газрын үнэд төлсөн 21,250,000 төгрөгийг газартай хамт худалдан авсан байшинг засахад зарцуулсан 1,478,000 төгрөгийн хамт 22,728,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

Талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Намжилмаа, хариуцагч Б.П нар Баянзүрх дүүргийн 22 дугаар ..... тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн ......, нэгж талбарын ....дугаартай, 160 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 21,250,000 төгрөгөөр хариуцагч худалдан авч, нэхэмжлэгч худалдахаар тохиролцжээ. Худалдан авагчийг хариуцагч Э.М итгэмжлэлээр төлөөлөн гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу тус газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч Т.Н 2018 эны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгджээ.

 

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Б.П нарын хооронд Иргэний хуулийн 243 цугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээний талуудын хэн аль нь үүргээ биелүүлжээ.

 

Харин хариуцагч Э.Мг хариуцагч гэж үзэх үндэслэлгүй, тэрээр хариуцагч Б.Паас олгогдсон бүрэн эрхийн дагуу итгэмжлэлээр төлөөлөн гэрээний харилцаанд оролцсоныг гэрээний тал гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэж заасны дагуу гэрээний харилцаанд оролцсон, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэснээр тус гэрээний эрх, үүрэг гагцхүү гэрээний нэг тал хариуцагч Б.Пд үүснэ. Хэдийгээр хариуцагч нар нь гэр бүлийн харилцаатай, гэр бүлийн хэрэгцээнд зориулан уг газрыг худалдан авсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ч өмчлөх эрх үүсэх болон гэрээний харилцаанд хариуцагч нарын гэр бүлийн харилцаатай байдал нь бусад этгээдийн хувьд нөлөөлөхгүй.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нар доголдолтой хөрөнгө худалдсан, худалдан авсан 160 м.кв газрыг цаашид энэ байдлаар ашиглах боломжгүй болж уг газар нь эрчим хүчний шугам сүлжээний газарт олгогдсон, өөр айлын газартай давхацсан тухай тайлбарласныг хариуцагч нар үгүйсгээгүй, маргаагүй байна. Хэрэгт авагдсан баримтаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК- иас нэхэмжпэгчид хандан тус 6086 тоотод орших газар нь хөшөөт фидерийн ЮкВ-ын шугаман трасс доорх хамгаалалтын зурваст хамаарч байгаа шалтгаанаар хамгаалалтын зурвасыг чөлөөлөхийг мэдэгджээ. Нэхэмжлэгч нь газартай хамт худалдан авсан хувийн сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар бүртгэх байгууллагад өргөдөл гаргахад бусдын газартай давхацсан үндэслэлээр гэрчилгээ олгохоос татгалзсан, хариуцагч нар уг асуудлыг шийдвэрлэхээс өөрсдөө хөөцөлдөж байсан, тус хувийн сууц хөршийн газар дээр баригдсан асуудлаар хариуцагч нар хөрштэй ярилцсан боловч 5,000,000 төгрөг төлбөл газраа чөлөөлж өгнө гэсэн гэх тайлбарыг талууд шүүх хуралдаанд тайлбарласан нь хариуцагч Б.Пыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д "... худалдагч нь биет байдпын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... үүргээ биелүүлээгүй байна. 

 

Нэхэмжлэгч нь маргаж буй газрыг 2018 оны 10 дугаар сард худалдан авч, сард хувийн сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргахад х шалтгаанаар татгалзсанаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д н хугацааны дотор доголдлыг илрүүлэн хариуцагчаас доголдлыг гахыг шаардсан гэж үзнэ. Хариуцагч доголдлыг арилгаагүй байна. Иймд 1уцагч доголдлыг арилгаагүй үндэслэлээр нэхэмжлэгч мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзан 21,250,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн "5.1-д нийцэх тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Мөн нэхэмжлэгч нь хувийн сууцанд засвар, тохижуулалт хийсэнтэй олбоотой зардалд 1,478,000 төгрөг гаргуулахаар хариуцагч нараас шаардсан. гэрээний үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд учирсан охирол, зардлаа Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар шаардах эрх худалдан авагчид хадгалагдах бөгөөд мөн хуулийн 227 дугаар зуйлд зааснаар үр дагаврыг арилгахаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн шаардлагаа нотолж шүүхэд гаргасан баримтаас тоосго, шавар, элс худалдан авсан 147,000 төгрөгийн, өлзий зуухны үнэ 350,000 төгрөгийн, ханийн цаасны үнэ 50,000 төгрөгийн, кадастрын зураг хийлгэсэн зардал 120,000 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай байх тул нийт 667,000 төгрөгийн зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг үндэслэн хариуцагчаас гаргуулж, 811,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Зохигчийн хооронд байгуулсан гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шүүх шийдвэрлэх үүрэгтэй ба хуульд зааснаар талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Т.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгий ...... тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн ..., нэгж талбарын .......дугаартай, 160 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Б.Пын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй.

 

Иймд шүүх нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, хариуцагч Б.Паас 21,917,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч

 

Т.Нд олгож, нэхэмжлэлээс 811,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Э.Мд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. Мөн зохигчийн гэрээнээс татгалзсаны үр дагаврыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэн нэхэмжлэгч Т.Нгийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгий ..... тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн ....., нэгж талбарын ....... дугаартай, 160 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Б.Пын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлдтустус заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д газсныг баримтлан хариуцагч Б.П -аас 21,917,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Н д олгож, нэхэмжлэлээс 811,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Э.Мд хэлбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Т.Нийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгий .... тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн ........., нэгж талбарын ....... дугаартай, 160 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Б.Пын эмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,590 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Паас 267,535 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Нд олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай