Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0184/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох 201709000165 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ***төрсөн, 31 настай, эрэгтэй, боловролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд 2012 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил, 8 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан гэх ***

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч *** нь 2017 оны 2 дугаар сарын 28-наас 3-дугаар сарын 1-нд шилжих шөнө Дархан сумын 2 дугаар баг, 2-5а тоот иргэн ***гийн гэрийн цонхоор нэвтрэн орж нийт 1,027,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ***тийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 28-наас 2017 оны 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө буюу шинийн хоёрны шөнө 1 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт мансардтай 2 давхар байшингийн хаалганы баруун талын вакум цонхыг түлхэж онгойлгож ороход гал тогооны өрөө байсан. Өрөөний хаалгаар дамжаад том өрөөнд ороход ширээн дээр тавгийн идээ, зассан байсан тавгийн ширээн дээрээс виски, 1 шил хар Чингис нэртэй архи, коридорт уут бүтээсэн байсан ууц, 6 ширхэг гуулин рунк, цартай ширээн дээр нь бор өнгийн хөөрөг зэрэг эд зүйл байсныг аваад гэртээ харихдаа эхнэр ***даа манай таньдаг дүү өгсөн юм гэж хэлсэн. Би гэртээ виски, 1 шил хар Чингис, хонины ууц, хөөрөг, 6 ширхэг рунк зэрэг эд зүйлийг бүгдийг нь аваад орсон. Би ганцаараа хулгай хийсэн өөр хүн хамт хийгээгүй /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/, ... Эд зүйлийн үнэлгээгээр 1,027,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосныг хүлээн зөвшөөрч байна, зарим зүйлийг гэртээ авч очоогүй, гэхдээ бүгдийг авсан гэж бодож байна, хүүхэд маань төрөөд удаагүй байна, энэ удаа итгэвэл дахин хэрэг хийхгүй байж чадна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 1-ний орой 21 цагийн орчим гэртээ ирэхэд хаалга онгойхгүй байсан, цонхны торыг сөхчихсөн байсан. Цонхоор манай хүү *** гэртээ ороод хаалгаа дотор талаас нь онгойлгоод гэртээ ороход гал тогооны өрөөний эд зүйлийг ундуй, сундуй болгоод хаясан, коридорт ууц тавьж байсан төмөр цар хэвтэж байсан. Тухайн үед эд зүйлээ бүртгэж үзэхэд 4 өндөртэй, шагай чөмөгтэй бүтэн ууц, нөхрийн бор өнгийн хятад хөөрөг, 2 шил виски, 1 шил архи, чулуун шигтгээтэй гинж, хар өнгийн чулуун шигтгээтэй гинж, хар өнгийн чулуун шигтгээтэй дугуй мөнгөн ээмэг, кулонтой гинж зэрэг эд зүйл алга болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*** миний нөхөр байгаа юм. Шинийн нэгний билүү хоёрны шөнө 1 цагийн орчим *** гаднаас согтуу орж ирэхдээ шар өнгийн шуудайнд хийсэн эд зүйл авч ирсэн.  Дотор нь хонины ууц, 6 ширхэгтэй хундаг, 3 шил архи, өөр зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас/,

 

***ээс 6 ширхэг хундага, царыг хураан авсан тогтоол /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаартай “Шинжилгээнд тэнцэх 2 ширхэг гарын мөр нь санд байгаа ***ийн баруун гарын дунд хуруу, ядам хурууны гарын хээний дардастай тохирч байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

 

Эд хөрөнгө битүүмжлэх 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоол /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,

 

***ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 56-71 дүгээр хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч***нь 2017 оны 2 дугаар сарын 28-наас 3-дугаар сарын 1-нд шилжих шөнө Д*** тоот иргэн ***гийн гэрийн цонхоор нэвтрэн орж нийт 1,027,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаартай “шинжилгээнд тэнцэх 2 ширхэг гарын мөр нь санд байгаа ***ийн баруун гарын дунд хуруу, ядам хурууны гарын хээний дардастай тохирч байна” гэх дүгнэлт, хохирогчийн гэрээс алдагдсан эд зүйлийг шүүгдэгчээс хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч ***ийг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 1,027,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч *** 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “1,000,000 төгрөгийг авсан болно, гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

***нь урьд удаа дараа ял шийтгүүлж байсан байх боловч ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биелэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдож хэрэгт хавсаргагдсан 2 ширхэг гарын мөрийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, ***ийн нокиа 6300 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. ***ийг орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, 1,027,000 /нэг сая, хорин долоон мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***д эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар *** оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.  Шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хэрэгт хавсаргагдсан 2 ширхэг гарын мөрийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, ***йн Нокиа 6300 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар ***д оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***ийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

 

       7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тэнсэгдсэн ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                                                                 

      

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД