Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 33

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2017/0184/Э/001/2018/0049

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй    

Шүүх хуралдаанд:

Прокурор                                       Б.Батсүх       

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга                  Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны 99 дугаар шүүгчийн захирамжтай Бэгзийн Б-д холбогдох 1818004050529 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ‘Хүүхэд хөгжпийн ордон”-ны орчим Р.Д-д хүч хэрэглэж монетан гинжийг нь дээрэмдэж 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 22-ны 99 дугаар захирамжаар:

-Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т- Б-гийн Б-д холбогдох эрүүгийн 1818004050529 дугаартай хэргийг прокурорт буцааж,

-Хэрэг Прокурорын газар очтол яллагдагч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

...Дээрэмдэх гэмт хэрэг нь иргэд, аж ахуй нэгж байгууллагын эд хөрөнгө, эд юмс, түүнийг эзэмшиж, хамгаалж байгаа иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нь нэгэн зэрэг хүч хэрэглэн халдан заналхийлж довтолдог шинжээрээ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дотроо нийгэмд аюултай, хор уршигтай гэмт хэрэг юм.

Энэ гэмт хэрэг нь уг хэргийг үйлдэж байгаа этгээд зөвхөн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор довтолгоон эхлэж, энэ явцад хохирогчийн эсэргүүцэл болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай, идэвхитэй үйлдлээр илэрдэг.

Дээрэмдэх гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д "... Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол...” гэж заасан ба энэ нь хүч хэрэглэхгүйгээр үйлдэгддэг, харин мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.т “... Бусдын хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол...” гэж заасан нь хүч хэрэглэж үйлдэгддэгээрээ хүндрүүлэх шинжийг агуулж байна.

Дээрэмдах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь давхар объекттой бөгөөд дээрэмдэх үйлдлийн улмаас хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх эрх чөлөөнд халддаг. Тухайлбал өмчлөх эрхэд халдаж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болно. Энэ тохиолдолд хохирогчийн өмчлөх эрх үндсэн шууд, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал нэмэгдэл шууд объект нь юм.

Гэмт этгээд хүч хэрэглэж довтлохдоо хохирогчийн бие махбодид халдаж, улмаар түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсаныг хүч хэрэглэсэн гэж үзнэ. Хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, хоолойг нь боох зэрэг хэлбэртэй байж болох ч хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирол учирсан эсэхээс уп хамаарч хүч хэрэглэсэн арга нь /хоолой боох/ хохирогчийн амь биед аюул бий болгохоор байсан бол практикт энэхүү ойлголтод хамааруулан үздэг.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд яллагдагч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүч хэрэглэн довтолж, иргэн Р.Д-гийн хоолойг нь зүүж явсан алчуураар нь боож, хүзүүнд нь байсан гинжийг тасалж авсан нь тогтоогдсон.

Дээрмийн довтолгооны үед хэрэглэсэн хүчирхийлэл нь хохирогчийн амь насанд аюултай, хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийн алийг ч учруулж болно.

Өөрөөр хэлбэл хүч хэрэглэж довтолж байгаа үйлдэл нь өөрөө гэмтэл учруулж байгаагаар игэрхийлэгддэг. Тийм ч учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2., мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1.т заасан хүч хэрэглэсэн байдлаар нь хүндрүүлж, ялгамжтайгаар ял шийтгэхээр хуульчилсан байна

Шүүгчийн 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 99 дугаартай захирамжинд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4.т энэ хуулийн тусгай ангид  заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангаж байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилжээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл 2015 оны Эрүүгийн хуулиар дээрэмдэх гэмт хэргийн шинжид хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг тусад нь бие даасан гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байна гэжээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.4-ийг хэтэрхий нэг талыг барьж, ойлгож, хэрэгжүүлэх нь өрөөсгөл юм. Гэмт хэрэг бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, үйлдлийн аргатай, давхэр объекттой байдаг. Ийм учраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.4-ийг хэрэгжүүлэхдээ тухайн гэмт хэргийн онцлог, үйлдлийн арга, давхар объект цаад мөн чанарыг нь ойлгосоны үндсэн дээр харилцан адилгүй баримтлах нь зүйтэй.

Хохирогч Р.Д- нь гэмт хэргийн улмаас өөрийн эд херөнгө болох монетон гинжийг таслуулж, гинжний зарим хэсгийг алдаж хохирсон байдаг.

Нэгэнт тасарсан гинжийг дахин хүзүүндээ зүүх боломжгүй учир анх байсан хэв шинжээр иь эд зүйлийг үнэлж, хохирогчид учирсан бодит хохирлыг тогтоох нь зүйтэй бөгеөд харин нэгэнт гэмт хэргийн замаар хэв шинжээ алдсан, тасарсан гинжийг сэргээн засварлахад гарах зардлыг тооцох шаардлагагүй юм.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн гинжний үнэлгээг 2 удаа тогтоолгосон ба яллагдагч Б.Б-гээс гаргуулах хохирол төлбөрийн хэмжээг шүүх өөрийн эрх хэмжээнд нотлох баримтанд тулгуурпан үнэлж, шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 99 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Хэргийг прокурорт буцаасан захирамж үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаах саналтай байна., энэ талаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэрлэж өгнө үү.., эсэргүүцэл үндэслэлтэй  гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Б-г 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ   Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүүхэд хөгжлийн ордон”-ы  орчимд хохирогч  Р.Д-гийн  монетон гинжийг  хүч хэрэглэн дээрэмдэж 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд   ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд  Эрүүгийн хуулийн тусгай ангид  заасан хэд, хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангаж байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэсэн үндэслэлээр үйлдлийг өөрчлөн зүйчлүүлэхээр  хэргийг прокурорт буцаасан  нь үндэслэлгүй байна.

           Учир нь дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор эзэмшигч, өмчлөгчийн эрүүл мэндэд хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хууль бусаар, ил аргаар үйлдэгддэг бөгөөд халдлагын зүйл нь бусдын эд хөрөнгө байх ба, тэдгээр эд хөрөнгийг эзэмшин хамгаалж  байгаа хүний эрүүл мэндийн эсрэг чиглэсэн бол дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д ...Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол... гэж заасан ба энэ нь хүч хэрэглэхгүйгээр үйлдэгддэг, харин  17.2 дугаар зүйлийн 2.т ...Бусдын хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол..., гэж заасан нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэхдээ  “хүч хэрэглэж” гэсэн шинжээрээ зүйлчлэл нь хүндэрч байгааг анхаарах нь зүйтэй.

           Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн тусгай ангид дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болгож заасан үндсэн шинж болох бусдын эд зүйлийг дээрэмдэхийн тулд хүч хэрэглэсэн хэлбэрийг  эрүүгийн хуулийн өөр зүйл, хэсгээр зүйлчлэх боломжгүй бөгөөд энэ хүндрүүлэх шинж нь давхар объекттой тухайлбал  дээрэмдэх үйлдлийн улмаас хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халддаг бөгөөд өмчлөх эрхэд халдаж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болно.

Иймд анхан шатны шүүх  хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд буюу яллах  дүгнэлтийн  агуулгын хүрээнд  шийдвэрлэх боломжтой  байх тул  энэ талаар бичсэн  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,  захирамжийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн  урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 99 дугаартай  захирамжийг хүчингүй болгож,  Б-гийн Б-д холбогдох, 1818004050529 дугаартай 1 хавтастай  эрүүгийн хэргийг  мөн  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Прокурорын  эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б-гийн Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ТУЯА

                                                                  ШҮҮГЧ                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР