Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 142/шш2017/00482

 

 

 

 

 

 

 

 

 2017 оны 04 сарын 27 өдөр Дугаар 142/ШШ2017/00482 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: *******,*******, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-25-06 тоотод оршин суух Боржигон овгийн Сүхбаатарын Алтанцэцэгийн /регистрийн дугаар ФА63050903 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2-23-10 тоотод оршин суух Баатад овгийн Давгын Баясгалан /регистрийн дугаар ШБ55070361/,

Хариуцагч: *******,*******,,, нэгдүгээр хороо Толгойт 113 дугаар гудамжны 6а тоотод оршин суух Сартуул овгийн Сааралдайгийн Лхагвасүрэн /регистрийн дугаар ЧС59121778/ нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 11 914 700 төгрөг гаргуулахыг хүссэн

Нэхэмжлэгч ээс алт, монетон эдлэлүүдийн үнэ 6 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар овогтой Алтанцэцэг би Дагва овогтой Баясгалан, Сааралдай овогтой Лхагвасүрэн нарт 2015 оны 3 сарын 01-нд 7 000 000 төгрөгийг сарын 5% хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан  боловч Д.Баясгалан С.Лхагвасүрэн нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээг Д.Баясгалан С.Лхагвасүрэн нар өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан. Үндсэн зээлийн гэрээ  7 000 000 төгрөг, түүний хүү болох 5 114 700 төгрөг, нийт 11 914 700 төгрөгийг хариуцагч Д.Баясгалан, С.Лхагвасүрэн нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Баясгалан миний бие ээс авсан гэгдэх 4 000 000 төгрөгөөс би ямар ч мөнгө аваагүй болно. Миний нөхөр болох С.Лхагвасүрэн нь авсан байж болох тул Улаанбаатар хотын Сонгино хайрхан  дүүргийн Толгойт 113-6 тоот. Энэ хаягаар нэхэмжлэлээ явуулна уу гэжээ.

Хариуцагч С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: С.Лхагвасүрэн миний бие ээс 2015 оны 03 дугаар сарын 21-нд 4 000 000 төгрөг авсан. Үүнээс хойш 2015 оны 10 сард 2 000 000 төгрөгийг буцаан өгсөн. 4 000 000 төгрөгний хүү болох 180 000 төгрөгийг сар болгон төлж 7 сар хүртэл Худалдаа хөгжлийн банкны ийн дансанд хийж байсан билээ. С.Лхагвасүрэн би урт цагааны ломбарданд ээмэг, гинж, зүүлт, бөгжөө 1 000 000 төгрөгөнд тавьсан. Үүнийгээ өндөр хүүтэй байсан тул ээс сая төгрөг авч ломбарднаас чөлөөлж ээмэг зүүлт гинж бөгжөө барьцаа болгож өгсөн. Ингээд одоогоор нийт 3 000 000 төгрөгний өртэй болсон. Үүнээс ийн охиныг жолоонд суулгасан 350 000 төгрөг, ийн дүүд С ангилал ахиулж 200 000 төгрөг, 3, 4 дүгээр хороололд байдаг ийн өөрийнх нь байрны 1 өрөөг би сарын 600 000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон боловч үйл ажиллагаа явуулаагүй байхад түрээсээ авсан. Энэ ажилд би 500 000 төгрөгний засвар хийсэн. Мөн би 2016 сард т 250 000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ бүгдийг бодвол 3 000 000 төгрөгнөөс 1 700 000 төгрөгний өртэй үлдэх байх. Үүн дээр л хүү бодох байх гэжээ.    

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа Би Лхагвасүрэн Баясгалан нарт хамтдуулан 11 914 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байсан. Энэ шаардлагаа тайлбарлаж С.Лхагвасүрэн надаас 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 700 000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын эхээр 1 500 000 төгрөгийг тус тус хувааж авсан. Лхагвасүрэн Баясгалан нараас тухай бүрт мөнгө төлөхийг шаардаж байсан. 2013 оны 10 дугаар сарын 26-нд авсан 1 700 000 төгрөгнөөс хэд хонуулаад 200 000 төгрөг өгсөн. Үндсэн зээл 7 000 000 төгрөг үлдсэн. Нийт 3 удаа хувааж авсан мөнгийг нэгтгэж 7 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй төлөх хүртлэх хугацаагаар гэж тохирч хэлцэл хийсэн. Үүнийгээ үндэслэж нэхэмжлэлээ гаргасан боловч 2014 оны 03 сарын 26-нд анх хийсэн гэрээний эх хувийг олсон тул одоо шаардлагаа 2014 оны 03 дугаар сарын 26-нд 4 000 000 төгрөг 5 сарын хугацаатай 4,5 хувийн 900 000 төгрөгний хүү, алданги 2 450 000 төгрөг үүн дээр ломбарднаас чөлөөлсөн 1 500 000 төгрөгний хүү болох 1 565 000 төгрөг, нийт 11 914 700 төгрөгнөөс жолооны үнэмлэх авсан 350 000 төгрөг, ангилал даруулсан 200 000 төгрөг нийт 550 000 төгрөгийг хасч одоо 11 364 700 төгрөг болгон нэхэмжлэлээ өөрчилж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч Д.Баясгалан, С.Лхагвасүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 11 914 700 төгрөг гаргуулах,

хариуцагч С.Лхагвасүрэн нэхэмжлэгч ээс алт, монетон эдлэлүүдийн үнэ 6 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан.

Нэхэмжлэгч  хариуцагч Д.Баясгалан, С.Лхагвасүрэн нараас зээлийн төлбөр 11 914 700 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11 364 700 төгрөг болгон бууруулсан.

Хариуцагч С.Лхагвасүрэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн, Д.Баясгалан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ....4 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу төлөх үүргээс хувааж хариуцна гэсэн тайлбар гаргасан.

1. а/ Нэхэмжлэгч , хариуцагч С.Лхагвасүрэн нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөнгөн зээлийн гэрээ байгуулагдаж 4 000 000 төгрөгийг С.Лхагвасүрэн зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, хариуцагчийн гарын үсэг бүхий батламж, хариуцагч тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч С.Лхагвасүрэн 4 000 000 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сарын 4,5% хүүтэй зээлсэн, зээлдэгч зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5% тооцож зээлдүүлэгчид алданги төлөх үүрэг хүлээсэн зээлийн гэрээг тэй байгуулсан байна. Иймд нэхэмжлэгч энэ гэрээтэй холбогдуулан шаардлага гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас үндсэн зээл 4 000 000 төгрөг, 5 сарын хүү 900 000 төгрөг, алданги 2 450 000 төгрөг, нийт 7 350 000 төгрөг нэхэмжилж байгаа.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д хүүгээс анз тооцохгүй гэж заасныг баримтлан үндсэн зээл 4 000 000 төгрөгнөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцож, үндсэн зээл 4 000 000 төгрөг, 5 сарын хүү 900 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг, нийт 6 900 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэв.

2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ нь , С.Лхагвасүрэн нарын хооронд байгуулагдсан тул дээрхи гэрээний үүргийг Д.Баясгаланд хариуцуулах үндэсгүй боловч хариуцагч Д.Баясгалан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ...4 000 000 төгрөгийн зээлийг авсаныг би мэдэж байгаа учраас энэ зээлээс төлөлцөнө гэж хүлээн зөвшөөрсөн учраас хариуцагч Д.Баясгаланд дээрхи гэрээний үүргийг хувь тэцүүлэн хариуцуулахаар шийдвэрлэв.

б/ Нэхэмжлэгч ...2013 оны 10 сарын 16-нд зээлсэн 1 700 000 төгрөг үүнээс хариуцагч төлсөн 200 000 төгрөгийг хасаад одоо 1 500 000 төгрөг, 2015 оны 01 сард зээлсэн 1 500 000 төгрөг, энэ мөнгийг аваад удсан, өөрөө хүү төлнө гэж зөвшөөрсөн учраас хүү 1 564 700 төгрөг нэхэмжилнэ.Нийт миний нэхэмжлэлийн шаардлага 11 914 700 төгрөг болж байгаагаас би хариуцагч С.Лхагвасүрэнд өөрийн төлсөн 550 000 / жолооны үнэмлэх, ангилал даруулахад / төгрөгийг хасч үлдэх 11 364 700 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарлаж байгаа ба хариуцагч С.Лхагвасүрэн 2 удаа 1 500 000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 29-нд баталгаа өгсөн нь гарын үсэг бүхий баталгаагаар нотлогдож байна.

Хариуцагч С.Лхагвасүрэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн баталгаа гэсэн баримтанд зурагдсан гарын үсгийг миний гарын үсэг биш гэж маргаагүй, үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байх тул дээрхи баталгаа гэсэн баримтыг үндэслэн С.Лхагвасүрэнгээс 3 000 000 гаргуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ...С.Лхагвасүрэнд зээлдүүлсэн 1 500 000 төгрөгнөөс хүү тооцож 1 564 700 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр С.Лхагвасүрэнд 2 удаа 1 500 000 төгрөг зээлдүүлэхдээ түүнтэй хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул С.Лхагвасүрэнгээс хүү шаардах эрхгүй.

Иймд 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 4 000 000 төгрөг, 5 сарын хүү 900 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг, нийт 6 900 000 төгрөг дээр баталгаа бичиж зөвшөөрсөн 3 000 000 төгрөгийг нэмж нийт 9 900 000 төгрөг болж байгаагаас хариуцагч т төлсөн, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа 250 000 төгрөг, Д.Баясгалангийн ийн ХХБ-ны дансанд шилжүүлсэн /хх36/ 280 000 төгрөгийг хасч 9 370 000 төгрөг үлдэж байгаагаас хариуцагч Д.Баясгалангаас / 4 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл хүү, алдангийн хамт 6 900 000 төгрөгийн 50 % / 3 450 000 төгрөг гаргуулан, хариуцагч С.Лхагвасүрэнгээс 5 920 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч т олгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Хариуцагч Д.Баясгалан шүүх хуралдаанд ...би ийн дансанд 2014 оны 04 дүгээр сарын 26-наас 2015 оны 03 дугаар сарын 26 хүртэл сар бүр 180 000 төгрөг төлсөн, мөн т 2 000 000 төгрөг өгсөн гэсэн тайлбар гаргасан боловч дээрхи тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн өөрөө олж авах боломжгүй баримтыг бүрдүүлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй болно.

2.Хариуцагч С.Лхагвасүрэн нэхэмжлэгч ээс зээлийн барьцаанд өгсөн алт, монетон эдлэлийн үнэ 6 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 6 500 000 төгрөг биш хүлээлгэн өгсөн алт, монетон эдлэлээ буцааж авахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...хариуцагч нар надад төлөх төлбөрөө өгөөгүй байгаа учраас алт, монетон эдлэлийг буцааж өгөхгүй, харин дээрхи эд зүйлийг үнэлсэн үнэлгээчний үнээр тооцож 1 743 030 төгрөгийг хариуцагч нарын төлбөрөөс хасч тооцож өгнө үү гэсэн тайлбар гаргаж байгаа.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан ...алт, монетон эдлэлүүд бол минийх.Би үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа.Үнэлгээчин миний эд зүйлийг маш багаар үнэлсэн учраас би үнэлгээчний тогтоосон үнээр ийн авах төлбөрт тооцуулахгүй, харин алт, монетон эдлэлээ буцааж авна гэсэн тайлбар тус тус гаргасан.

2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ломбардны өрийг төлж, С.Лхагвасүрэн ломбарданд барьцаанд тавьсан байсан алт, монетон эдлэлүүдээ авч үүнийгээ / 29,5 гр монетон гинж, 8.8 гр монетон бөгж, 4,5 гр алтан ээмэг 1 хос, 4,6 гр монетон ээмэг 1 хос, 5,8 гр монетон бөгж /улаан/, 4,8 гр монетон сувдантай гинж / ээс зээлсэн зээлийн барьцаанд үлдээсэн нь зохигчдын тайлбар, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гарын үсэг бүхий алт, монетон эдлэл хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй, гэж мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж тус тус заасан.

нь барьцаалан зээлдэх журмаар С.Лхагвасүрэнд зээл олгосон тохиолдолд түүнээс хөдлөх хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй бөгөөд тэрээр барьцаалан зээлдэх журмаар С.Лхагвасүрэнд зээл олгосон нь, мөн барьцааны гэрээг бичгээр байгуулсан нь тогтоогдохгүй байх тул тэрээр түүнд хүлээлгэн өгсөн алт, монетон эдлэлүүдийг барьцаанд барих эрхгүй.

нь мөнгө, С.Лхагвасүрэн нь алт, монетон эдлэлүүдээ гаргуулахаар тус тус нэхэмжилж байгаа учраас зохигчдын хооронд ижил төрлийн харилцан шаардлага үүссэн гэж үзэж хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгох боломжгүй.

Хариуцагч Д.Баясгалан шүүх хуралдаанд ... т хүлээлгэн өгсөн алт, монетон эдлэл бол минийх.Энэ үнэлгээгээр үнэлүүлсэн 11,1 граммтай алтан гинж миний гинж биш. С.Лхагвасүрэнгээс алт, монетон эдлэл хүлээн авсан баримтан дээр 29,5 гр монетон гинж гэж бичсэн байгаа.Бусад нь миний эд зүйл мөн байна гэсэн тайлбар гаргасан.

шүүх хуралдаанд ...С.Лхагвасүрэн эхлээд дээрхи эд зүйлийг надад үлдээсэн.Дараа нь С.Лхагвасүрэн ирээд хамгийн их 29,5 граммтай монетон гинжээ буцааж аваад оронд нь 11,1 граммтай алтан гинжийг авч ирж өгсөн гэж тайлбарласан боловч хариуцагч дээрхи тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүний С.Лхагвасүрэнгээс алт, монетон эдлэл хүлээн авсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн баримтыг үндэслэн ээс 29,5 гр монетон гинж, 8.8 гр монетон бөгж, 4,5 гр алтан ээмэг 1 хос, 4,6 гр монетон ээмэг 1 хос, 5,8 гр монетон бөгж /улаан/, 4,8 гр монетон сувдантай гинж зэргийг гаргуулж хариуцагч С.Лхагвасүрэнд олгож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэлгээний хөлс төлсөн 150 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилснийг шүүх хангах үндэслэлгүй гэж үзсэн.Учир нь дээрхи 150 000 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаагүй, түүнчлэн нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаж эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн учраас уг төлбөрийг хариуцагч нарт хариуцуулах үндэсгүй юм.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 585 төгрөгийг төрийн санд үлдээж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн 6 500 000 төгрөгнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 118 950 төгрөг төлснийг төрийн санд үлдээж, сөрөг нэхэмжлэлийг хангаж алт, монетон эдлэлийг хариуцагчид олгож шийдвэрлэсэн тул дээрхи эд зүйлийг үнэлсэн 1 743 030 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 42 838 төгрөгийг нэхэмжлэгч ээс гаргуулан хариуцагч С.Лхагвасүрэнд олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                       

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Лхагвасүрэнгээс 5 920 000 төгрөг, хариуцагч Д.Баясгалангаас 3 450 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 994 700 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ээс 29,5 гр монетон гинж, 8.8 гр монетон бөгж, 4,5 гр алтан ээмэг 1 хос, 4,6 гр монетон ээмэг 1 хос, 5,8 гр монетон бөгж /улаан/, 4,8 гр монетон сувдантай гинж зэргийг гаргуулж нэхэмжлэгч С.Лхагвасүрэнд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн  205 585 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч С.Лхагвасүрэнгээс 109 670 төгрөг, хариуцагч Д.Баясгалангаас 70 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 118 950 төгрөгийг төрийн санд үлдээж, нэхэмжлэгч ээс 42 838 төгрөг гаргуулан хариуцагч С.Лхагвасүрэнд олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

6.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА