Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2017/01066

 

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2017/01066

... аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2016/01052/И

Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Д.Оюундарь би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: К банкны ... салбар /... аймаг, ... сум, .. дугаар баг, А төвийн байр . дүгээр давхарт байрлах утас: .../-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: П ХХК /... аймаг, ... сум, .. дугаар багт байрлах, РД: ..., улсын бүртгэлийн дугаар: ..., утас: .../-д холбогдох

 

... тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 2,332,448,392.15 төгрөг гаргуулах т нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я өмгөөлөгч Т.Чинбат, хариуцагчийн төлөөлөгч Ц.Л, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банкны ... салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

...П ХХК нь тус банктай 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 08/160 тоот Зээлийн гэрээ байгуулж 2,535,000,000.00 (Хоёр тэрбум таван зуун гучин таван сая) төгрөгийн зээлийг жилийн 15,0 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авахаар тохирсон бөгөөд гэрээний талуудаас үл хамаарах шалтгааны улмаас 1,470,000,000.00 (Нэг тэрбум дөрвөн зуун далан сая) төгрөгийн зээлийг авсан.

Зээлийг хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд:

1)    П ХХК-ий өмч, ... аймаг, ... сум, ... дугаар багт байрлах, ... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлчилгээ, албаны зориулалттай барилга;

а) ... м.кв талбайтай, нэгж талбарын ... дугаартай, ... дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт;

2)    П ХХК-ий өмч, ... аймаг, ... сум, ... дугаар багт байрлах, ... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, амралтын зориулалттай барилга;

а) ... га талбайтай эзэмших эрхтэй газрын хамт;

3)    П ХХК-ий өмч, ... аймаг, ... сум, ... дүгээр багийн З ХХК-ий баруун урд байрлах, ... м.кв талбайтай, улсын бүртгэлийн .. дугаартай, ... тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрийн зориулалттай барилга;

а) ... м.кв талбайтай, нэгж талбарын ... дугаартай, ... дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт;

4)    Иргэн Ц.Л, С.Т, Л.Т, Л.Б нарын өмч, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ...-р байр, ... тоот, ... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, ... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, ... өрөө орон сууц;

5)    Иргэн Ц.Л өмч, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ... байр, ... тоот, ... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ...дугаартай, ... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, ... өрөө орон сууц;

6)    Иргэн Ц.Л өмч, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ...-р байр, ... тоот, ... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ....дугаартай, ...дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, ... өрөө орон сууц;

7)    Иргэн Ц.Л өмч, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ...-р байр, ... тоот, ... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ...дугаартай, ...дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, ... өрөө орон сууц;

8)    Иргэн Ц.Л өмч, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ...-р байр, ... тоот, ... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ...дугаартай, ...дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, ... өрөө орон сууц;

9)    Иргэн Ц.Л өмч, ..., ..., дугаар хороо, .. дугаар хороолол, ... байр, ... тоот, .... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, ....дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, ... өрөө орон сууц;

10) Иргэн Ц.Л... өмч, ..., ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ...байр, ... тоот, ... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ...дугаартай, ... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, ... өрөө орон сууц;

11) Иргэн Ц.Л өмч, ....хороолол, ... байрны зоорийн давхар, ... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, ... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, автозогсоол;

12) Иргэн Ц.Л өмч, ...хороолол, ... байрны зоорийн давхар, ... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, ... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, автозогсоол;

13) Иргэн Ц.Л өмч, ...хороолол, ... байрны зоорийн давхар, ... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай, ... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, автозогсоол;

14) Зээлээр худалдан авах: Сүү хүлээн авах, цэвэрлэх, Хуурай сүү үйлдвэрлэх, Ариутгасан шингэн сүү үйлдвэрлэх, Сүү хүлээн авах цэгийн, Хөргөлтийн агуулахын гэх мэт 5 нэр төрлийн 9 иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг тус тус барьцаалж, ... тоот Зээлийн барьцааны болон Зээлийн батлан даалтын гэрээ байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа дуусахад зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрээд байна.

Иймд, Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч П ХХК-иас өнөөдрийн буюу 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар:

 

Үндсэн зээл: 1,470,000,000.00 (нэг тэр бум дөрвөн зуун далан сая) төгрөг

Зээлийн үндсэн хүү: 741,032,642.15 (долоон зуун дөчин нэгэн сая гучин хоёр мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг арван таван мөнгө) төгрөг

Нэмэгдүүлсэн хүү: 121,355,250.00 (нэг зуун хорин нэгэн сая гурван зуун тавин таван мянга хоёр зуун тавин) төгрөг

Нотариатын зардал: 60,500.00 (жаран мянга таван зуун) төгрөг

Нийт: 2,332,448,392.15 (хоёр тэрбум гурван зуун гучин хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга гурван зуун ерэн хоёр төгрөг арван таван мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,820,192.00 (арван нэгэн сая найман зуун хорин мянга нэг зуун ерэн хоёр) төгрөгийн хамт нэхэмжилж байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр П ХХК-тай К банк нь ... тоот зээлийн болон барьцаа гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний нөхцөл нь 2,535,000,000 төгрөгийг 1 жилийн 15 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатайгаар олгосон. Талууд нэмэгдүүлсэн хүүг харилцан тохиролцсон. К банкны зүгээс гэрээний дагуу 2 удаа гүйлгээ хийхдээ 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 406,500,000 төгрөг, 2009 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 1,063,500,000 төгрөгийг тус тус олгож, нийт 1,470,000,000 төгрөгийг П" ХХК-нд зээлийн гэрээний дагуу олгосон.

Зээлийг зогсоосон, зээл олголтыг хойшлуулсантай холбоотой мэдэгдэл, асуудлаар гэрчүүд байцаагдсан. Эдгээр мэдүүлгийг тодорхой өгсөн. Гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээсэй гэж хүсэж байна.

Зээлийг ашигласан хугацаа нь 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаа болох 743 хоног байна. Зээлдэгчээс зээлийг ашиглах хугацааны туршид зээлийн төлбөрт нийтдээ 362,222,870.351 төгрөгийг төлсөн байна. 1,470,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн графикийг тусгайлан хийгээгүй ч зээлийн гэрээний 3.1-т заасны дагуу зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7,5 хувийн хүүтэйгээр олгосон талуудын тохиролцоо хүчин төгөлдөр үйлчлэх үндэслэлтэй байна. Эргэн төлөлтийн график байхгүй тул зээлдэгчийн төлсөн 362,222,870.35 төгрөгийг төлсөн тухай бүрт нь үндсэн зээлээс хасаж тооцож, хасагдсаны дараах үлдэгдэл дүнгээс хүүг тооцсон болно. Үндсэн зээл болох 1,470,000,000.00 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн 362,222,870.35 төгрөгийг хасч тооцоход эцсийн байдлаар 1,107,777,129.65 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй үлдсэн байна. Зээлийн хүүг жилийн 15 хувь байхаар тохиролцсон боловч үүний талыг зээлийн гэрээний 3.5-т заасны дагуу хөрөнгө оруулалтын сангаас хариуцахаар заасан байх тул зээлдэгчийн төлөх хүүг жилийн 7.5 хувиар тооцсон болно. Зээлдэгчээс төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцон, үлдсэн дүнгээс зээлийн хүүг тооцож, ийнхүү тооцоход 664,443,414.82 төгрөгийн зээлийн хүүний үлдэгдэлтэй байна. Харин нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тооцоогүй болно. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тооцоход 42,387,746.30 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдсон болно. Дээрх бүгдийг дүгнэн үзвэл нийт 1,107,777,129.65 төгрөгийн үндсэн зээл, 664,443,414.82 төгрөгийн хүү, 42,387,746.30 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 1,814,608,290.77 төгрөгийн зээл, зээлийн хүү түүний төлөгдөөгүй үлдэгдэлтэй байхаар тооцогдож байгаа гэдгийг тодруулж байна. Надад олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрх байхгүйг анхаарна уу. Мөн П ХХК-ийн БНХАУ-ын компанитай байгуулсан үйлдвэрт шаардагдах төнөг төхөөрөмж авах буюу 2009 оны 01 дүгээр сарын 19-ний Сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах гэрээ-ний үнийн дүн 5,832,620 юань буюу 1,155,162,247.00 төгрөг, хавтаст хэргийн 160-163 талуудад тусгагдсан байна. Сүүний тоног төхөөрөмж худалдан авах нийт гэрээний үнэ 1,155,162,247.00 төгрөг бөгөөд үүний 80 хувь буюу 942,129,797 төгрөгийг шилжүүлсэн нөхцөлд тоног төхөөрөмжийг ачуулан, хүлээн өгөх гэрээний заалттай. П ХХК-аас тоног төхөөрөмжийн төлбөр шилжүүлсэн төлбөрийн дүн нь дансны агуулгаар

-2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 410,000 ам доллар, 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 150,000 ам доллар, 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 100,000 ам доллар2010 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 18,500 ам доллар шилжсэн нь нийт 678,500 ам доллар буюу 973,143,900 төгрөг ба хавтаст хэргийн 157-158 дугаар талуудад тусгагдсан байна.

П ХХК-аас сүүний тоног төхөөрөмжинд нийт 973,143,900 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь П ХХК-ийн ... тоот ам долларын дансны хуулгаар нотлогддог.

П ХХК-ийн зүгээс 924 сая төгрөгийн шилжүүлсэн байхад тоног төхөөрөмжийг БНХАУ-аас ачуулан хүлээн авч ашиглах боломжтой байхаар гэрээ байгуулсан. Гэтэл гэрээний төлбөрт 973 сая төгрөгийн шилжүүлсэн байдаг бөгөөд энэ нь дансны хуулга, өөрсдийнх нь шүүхэд өгсөн тайлбараар нотлогддог.

Нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлдээ сүүний тоног төхөөрөмжөө бүрэн авч чадаагүй, төлбөрийн бүрэн төлж чадаагүй, учир нь зээлийг бүрэн олгоогүй гэсэн байдаг.

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... аймаг дахь сум дундын иргэний хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тоот тэмдэглэл /ХХ 210-221 тал/-ийн 9-10 дугаар талд авагдсан талуудын асуулт хариултын хүрээнд хуурай сүүний үйлдвэрлэлийг явуулахад 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээний дагуу ачигдах тоног төхөөрөмжөөс өөр тоног төхөөрөмж шаардлагагүй, эдгээр тоног төхөөрөмж байхад төсөл бүрэн хэрэгжинэ, өөр тоног төхөөрөмж ирэхгүй гэж хариуцагчийн төлөөлөгч Ц.Л хэлсэн байна. Гэрээний төлбөрийн нөхцлийн дагуу тоног төхөөрөмж ачигдаж хариуцагч талаас хүлээн авах үндэслэл бүрдсэн байна. Тоног төхөөрөмжийн гэрээ нь үнэн хэрэгтээ 1,100,000,00 тэрбум төгрөгийн гэрээ байсан. Гэрээний дагуу тоног төхөөрөмжийг ачуулахад 924,000,000 сая төгрөг шаардлагатай байснаас 973,000,000 сая төгрөг буюу 50,000,000 сая төгрөг илүү төлсөн байна.

Ийм нөхцөлд төсөл хэрэгжүүлээгүй буруутанг банк гэж үзэх үндэслэл байхгүй юм. Банкны зүгээс 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Дээрх нөхцөл байдлаас шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай П ХХК нь 1998 онд байгуулагдсанаас хойш хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, 2007 оноос хойш өөрийн хөрөнгөөр ажиллаж байна. Монголын сүүний улирлын байдлаас шалтгаалан жигд тогтвортой ажиллаж чадахгүй байсан. Малчдыг хөгжүүлэхийн тулд заавал зун сүүг нь худалдан авч, монголд хуурай сүүний борлуулалт хэрэгтэй юм байна гэж үзсэн. Энэ нь дан ганц манай улсад хэрэгжээгүй, европын улс орон болох Дани, Голландаас тус бүр нэг хүн ажиллахаар болж, хуурай сүүний үйлдвэр байгуулахаар болсон. Бид нар СЯ, банкууд, Үйлдвэр ХААЯ зэрэг олон газраар энэ төслөө танилцуулан явахад бүгд нэг ойлголтод хүрсэн, энэ сүүний үйлдвэрийг байгуулахад хамгийн боломжтой нутаг нь С аймаг юм байна гэж манай төслийн баг болон Европын банк үзсэн. Тэгээд бид нар банкинд хандахад Ххаа яам болон Засгийн газрын сүүний хөнгөлөлт хөтөлбөр гээд байдаг юм, тэр хөтөлбөрт танай төслийг хамруулъя гэж хэлээд тэр хөтөлбөрт хамруулахын тулд банк зээлийн хорооны шийдвэрээ гаргаад энэ зээлийг олгох эхний процессыг хийсэн байх ёстой гэсэн тайлбарыг надад өгсөн. К банкинд анх 2, 3 дугаар сард энэ төслийнхөө талаар танилцуулан хандаад энэ төсөл маань оны эцэст шийдэгдсэн. Ингээд Сангийн яамнаас манай компаний өмнөөс К банк руу 965,000,000 төгрөгийг шилжүүлсэн, баримт нь байдаг. К банк 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөнгийг шилжүүлсэн, бид нар банкны шаардлагаар тэр мөнгийг нэг зарлага гэж бичээд, нэг орлого гэж бичээд шилжүүлсэн. Өмнөх зээл нь мөн л К банкнаас авсан махны бизнесийн зээл байсан. Өмнөх зээлээ одоохондоо хаачих, энэ төслөө хэрэгжүүлээд өмнөх зээлээ хаачих гэж хэлсэн. 5 сард үлдэгдэл 1,470,000,000 төгрөгийг бид нарт олгосон. Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам аль аль нь 2,5 тэр бум төгрөгийн зээл олгоно л гэж хэлсэн. Энэ хөтөлбөр нь экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлд арилжааны банк 5-аас доошгүй жилийн хугацаатай жилийн 15 хувийн хүүтэй зээл олгосон тохиолдолд хүүгийн 50 хувийг Засгийн газраас төлж өгөхөөр шийдвэрлэсэн. Засгийн газрын зээлийн хүүний хөнгөлөлтийн хөтөлбөрт хамрагдсан П компанийн хуурай сүүний үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэх тухай саналыг хэд хэдэн банкинд тавихад К банк манай саналыг хүлээн авч, К банкны 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн хорооны хурлын ... тоот шийдвэр, К банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 65 тоот шийдвэрээр зээл олгохоор шийдвэрлэснийг үндэслэн 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5 жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, 2,5 тэр бум төгрөгийн зээлийн гэрээг К банк болон П ХХК-ийн хооронд байгуулсан. Манай төсөл Засгийн газрын зээлийн хүүний хөтөлбөрт хамрагдсан тул зээлийн гэрээ байгуулагдсанаар Сангийн яамнаас зээлийн гэрээний нийт хүүгийн 50 хувийн хөнгөлөлт болох 965,359,675 төгрөгийг К банкинд шилжүүлэх нөхцөл бүрдсэн. Хэдийгээр 2,500,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, энэ гэрээг үндэслэж Сангийн яам хүүгийн хөнгөлөлт 965,0 сая төгрөгийг К банкинд шилжүүлсэн боловч тус банк нь манай компанид 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 406,500,000 төгрөг, 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,063,500,000 төгрөгийн зээлийг манай дансанд шилжүүлснээр нийт 1,470,000,000,00 төгрөгийн зээлийг манай компанид олгож, үлдэгдэл зээлийг өнөөдрийг хүртэл олгоогүй, гэрээгээ зөрчсөн. Энэхүү 1,470,000,000 төгрөгийн зээлээс 965,359,675 төгрөгийг хасвал бодит байдал дээр 504,640,325 төгрөгийн зээлийг банк өөрийн хөрөнгөөр олгосон тооцоо гардаг. Өөрөөр хэлбэл К банк нь Сангийн яамны олгосон хүүний хөнгөлөлтийн мөнгийг манай компанид зээл болгон буцааж өгч, өндөр ашиг олж эхэлсэн боловч энэхүү ашигтай ажиллагаандаа сэтгэл үл ханаж, зээлийн үлдэгдэл 1,030,000,000 төгрөг буюу төслийн санхүүжилтийн 41,2 хувийг гүйцээж олгоогүй. Энэ байдлаас харахад зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг банк зөрчсөний үр дүнд банк их хэмжээний ашиг олж, харин манай компаний төсөл үр дүнгүй болж зогссоны улмаас их хэмжээний алдагдалд орсон. Төсөл бол 3 талын оролцоотой. Хэдийгээр П ХХК нь банктай гэрээ багуулсан боловч Засгийн газраас 50 хувийг гаргах учраас манай тал К банктай 5 жилийн дүнгээр бодож урьдчилж өгсөн байгаа. К банк, манай компанид зээл өгсөн шийдвэрийг үндэслэж мөнгө орж ирсэн. К банк гэрээгээрээ П ХХК-нд мөнгийг бүрэн гүйцэт олгох үүрэг хүлээсэн. Мөн сангийн яам зээлийн дуусгана гэж давхар үүрэг хүлээсэн байгаа. Тэгэхээр бид нар зээлийг аваад хэрэгжүүлэхийн төлөө зээлийн мөнгө, мөн манай компанийн өөрийн хөрөнгийг төсөлд зарцуулсан. Зээл зориулалтын дагуу зарцуулагдсан. Төсөл дуусч үйлдвэр ашиглалтанд орсныхоо дараа тэр мөнгийг ярина. Тэрнээс мөнгө олох ёрөөсөө ч яригдахгүй. П ХХК нь К банктай 2,500,000,000 сая төгрөгийн гэрээ байгуулснаас банк манай талд 1,470,000,000 төгрөгийн зээлийг өгсөн. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шилжүүлсэн мөнгөний ханштай нь хэлсэн. Энэ тооцоолол нь тохирч байгаа. Уг тооцоололд нийт гэрээний дүнг 5,832,620 юань бөгөөд тухайн үеийн ханшаар 198,05 төгрөг нь тохирч байна. 1,155,100,931 төгрөг болж байна. Би хятад улстай юаниар тооцоо хийж байгаа. Тэр хооронд юань өссөж, өнөөдрийн Монголбанкны ханшийг харахад 378.15 төгрөг болсон байна. 4 удаагийн шилжүүлэхэд 1 удаа буурч 3 удаа өссөн байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нарын толгойг эргүүлэх гээд байгаа юм, нарийн заль хэрэглээд байна. 5,832,602 юанийг 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ханшаар үржүүлээд 973,000,000 төгрөгийг төгрөгөөр нь хасахаар бага мөнгө үлдсэн харагдаж байна. Үнэндээ 1,200,000 төгрөг үлдсэн. Тоног төхөөрөмжийн үлдэгдэл 447,787,463 төгрөг үлдсэн байгаа. Хоёрдугаарт: Тоног төхөөрөмжид шаардлагатай дэд бүтэц, байшин барилга, ажилчид хэрэгтэй. Тоног төхөөрөмжийг улсын хэлээр оруулахад гайлын татвар төлөх ёстой. Автозам юм уу? эсвэл вагоноор тээвэрлэж, угсрах ёстой. Энэ зардлыг К банк тооцохгүй байгааг ойлгохгүй байна. Нэмэгдсэн өртгийн татварт 10 хувь, гаалийн татварт 5 хувь, нийт 15 хувийн хувийн мөнгө төлнө. Үүнийг бодоход зөвхөн гаалийн татварт тоног төрөөмжийн хувьд 210,000,000 төгрөг, тээврийн хөлсийг тооцоолж 10,000,000 төгрөгийг банкинд төлсөн. Угсралтын тооцоо зэрэг нийт 718,500,941 төгрөгийг тоног төхөөрөмжтэй холбогдуулан зарлагдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч 80 хувийн урьдчилгаа төлсөн тохиолдолд тоног төхөөрөмж төлөх ёстой гэж байна. Энэ үнэн. Тэгэхийн тулд бид нар тодорхой үүрэг хүлээсэн байгаа. Үүнд барилгаа дуусгах ёстой. Тээвэрлэлт, гаалийн асуудлыг төлж барагдуулсан байх, угсралтын зардлыг бэлдсэн байх ёстой. Тоног төхөөрөмж гэж төмөр, саяны хэлсэн зүйлийг бэлдэж байж үйлдвэрлэл явагдана. Би хамгийн сүүлд 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөнгө төлсөн. Тэгэхдээ үлдэгдэл мөнгөө төлсөн бол тоног төхөөрөмжийн мөнгө 243,496,058 төгрөг төлөх ёстой. Гэтэл өнөөдрийн ханшаар төлөх юм бол 447,787,463 төгрөг буюу 200,000,000 төгрөний зөрүү гарч байна. Надад байгаа төгрөгийг Хятад улс авахгүй. Би юань өгнө. Ингэхийн тулд банкнаас юань худалдаж авахдаа тухайн үеийн ханш буюу 370 төгрөгөөр худалдаж авна. Санхүүгийн тооцооллыг дорд үзэж будилуулж байна. Хоёрдугаарт: Төслийг болно бүтнэ,хамтарч хэрэгжүүлнэ гээд зээлийн хороо шийдвэрээ гаргаад Сангийн яам руу хүсэлтээ явуулаад К банкаас 2,5 тэр бумын зээлийн гэрээ байгуулаагүй бол бид нар өнөөдөр шүүх танхимд сууж маргалдахгүй байсан. Яагаад хүнийг замын дунд нь гацааж, өөрсдийгөө эрсдэлд оруулж, улсын өмнө хүлээсэн үүргийг алдагдуулж байгаа юм бэ гэж хэлмээр байна. Бид нар байшингаа дуусгах ёстой. Гэтэл 1,470,000,000 төгрөг өгчихөөд зогсоож байгаа юм бэ? Энэ бүгдийг санхүүжилт хийж байж орж ирэх ёстой. Олгох ёстой зээлээ зогсоочихоор хаанаас авах ёстой юм бэ? мөн барилгад зарцуулсан 770,000,000 төгрөг үйлдвэр рүү ороод гацсан. Одоо ашиглах боломжгүй байна. Үйлдвэрт эргээд засвар хийх шаардлагатай болж байна. К банк 7.5 хувийн хүүг надаас авна. Үүнийг цаашаа зээлэх юм бол 2,7 хувийн хүү авах ёстой. 7.5 хувийн хүү нь үндсэндээ 3 сарын төлөлттэй тэнцэнэ. К банк 406,000,000 төгрөгийг аваад намайг зээлээ төлсөн гэж байна. Би 406,000,000 төгрөгийг бэлнээр тоолж авчихаад буцаагаад өгөөгүй. Намайг эдийн засагч нь дагуулж очоод орлого, зарлагын баримт өгсөн. Би гарын үсгээ зурсан. Цаг хугацааны хувьд барьцааны гэрээг батлуулах боломжгүй байсан. Тухайн үед надад банк барьцаагүй зээл өгсөн. Дараа 1, 2 сарын хавьцаа нөхөж барьцааны гэрээг бүртгүүлж явсан. Барилгыг 80 хувьтай гэж гэрчилгээг гаргуулж өгсөн байгаа. Би өмнө 3 талт гэрээ гэж хэлсэн. Гэрээний нэг тал болох Засгийн газар үүргээ биелүүлж 965,000,000 төгрөг өгсөн. Бид нар тоног төхөөрөмжийн мөнгөд 973,000,000 төгрөг төлж, башингаа 80 хувийн гүйцэтгэлтай барьж үүргээ биелүүлсэн. Харин банк үүргээ биелүүлээгүй учраас төсөв зохигссон. Хариуцагч талаас 1,470,000,000 төгрөг авсан. Үүнээс 362,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хассан байсан. Үлдэгдэл 1,777,000,000 төгрөг байна. Банк засгийн газраас хүүгээ авч хангалттай ашиг олсон мөртлөө бид нарыг хүнд байдал оруулж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 1,107,777,000 төгрөгийг зөвшөөрч байна. Хүү, алдангиас чөлөөлж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Талуудын хооронд үүсээд байгаа маргаан нь 2008.12.22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн асуудал яригдаж байгаа харин зээл төлсөн төлөөгүй бусад зүйл дээр маргаан байхгүй. Гэрээний үүргээ хэн нь эхлээд зөрчсөн бэ гэдэг дээр яримаар байна. Зээл олгохдоо төсөл хэрэгжүүлэх зорилгоор зээл олголт хийгдсэн. Мөн хавтаст хэрэгт авагдсан зээл судалсан зээлийн шинжилгээний тайлан байдаг бөгөөд уг тайланг банк өөрөө гаргасан. Тэр тайлан дээр зээлийн үлдэгдэл хариуцагч компани 11,000,000 төгрөгийн Х банкны зээлтэй гэдэг зүйл байдаг тэр нь 10 дугаар заалтанд байгаа. Монгол банкны болон эдний банкны зээлийн мэдээллийн сангаас хариуцагч компани 378,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэдгийг мэдэхгүй өнгөрөх боломж байхгүй. Гэтэл зээл судалсан шинжилгээний тайланд тусгаагүй байдаг. Хоёрт зээлийн шинжилгээний барьцаанд юу юу авах вэ? гэдгийг тайлганасан байдаг гэтэл одоо энэ зээлийн барьцаанд байгаа үл хөдлөхүүдийг тэр зээлэнд авах гээд тайлагнасан байдаг. Гуравт 406,000,000 төгрөгийг 2008.12.08-ны өдөр гаргахдаа 4-5 секундын зайтай нэг зээлээс нөгөө зээлд төлсөн байдаг. Энэ хүнд захиран зарцуулсан зүйл байхгүй эдийн засагч нь дагуулж очоод гарын үсэг зуруулсан зүйл гэдгийг энэ хүний тайлбараар нотлогддог. Тэгэхээр өмнөх зээлийн барьцааг чөлөөлж энэ зээлд төлөх тохироо байсан гэдэг нь харагдаж байна. Хариуцагч энэ хэрэгт буруугүй гэдгийг нотлох баримт бол нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нэхэмжлэл юм. Уг нэхэмжлэл дээр талуудаас шалтгаалах зүйлгүйгээр 1,470,000,000 төгрөг гаргаж өгсөн гэдэг өгүүлбэр байдаг. Хэрвээ хариуцагч компанийг буруутай гэж үзвэл анх нэхэмжлэл гаргахдаа эд нар зээлийн гэрээний үүргээ зөрчсөн учраас уг төлбөрийг өдөртөө олгосон гэж тайлбарлах ёстой байсан. Мэдэгдэл өгсөн гэх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэтэл яг зээлийг зогсоосон гэх мэдэгдэх хуудсан дээр П ХХК-д хүргүүлсэн баримт огт байхгүй. Мөн гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэдэг гэтэл тэр гэрч нь хариуцагч компанийн хариуцсан ажилтан байдаг. Эдгээрээс харахад хариуцагч компани тухайн үед зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэдэг зүйл харагдахгүй байна. Нөгөө талаас иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр гэрээгээр К банк хүлээсэн бэ гэхээр тэр 2,5 тэрбум төгрөгийг зээлүүлнэ гэж зааснаас хувааж олгоно гэж заагаагүй гэтэл 406,501,000 төгрөгийг хэсэгчилж олгохдоо 2008.12.31-ний өдөр зөрүүний 6,000,000 төгрөгийг барьцаа үүсгэж олгохдоо 2,000,000 төгрөгийг шимтгэлд авсан, 404,000,000 төгрөгийн зарлагыг гаргасан. 406,433,412 төгрөгийг буцаагаад 404,433,000 төгрөгийг буцаагаад таны К банкны дансанд хийсэн байдаг. Энэ зээлийн үлдэгдэлтэй адилхан хэмжээний мөнгийг зээлд хийсэн гэдгийг хэлье. Нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй хариуцагч тал төсөл хэрэгжүүлж орлого олж байгаад зээлээ төлөх байсан. Энэ нь зээлийн шинжилгээний тайлангаар нотлогддог. Гэтэл зээлийн гэрээ болон бодит байдлыг харахад зээлийн мөнгийг авч тоног төхөөрөмж, барилга болгоно гэсэн мөнгө байсан. Гэтэл төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгийг банк бүгдийг шилжүүлээгүйгээс болж төсөл хэрэгжээгүй компани ашиг орлого олж чадаагүй юм. Энэ нь иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан боловч үүргийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан байдаг. Тэгэхээр үүрэг гүйцэтгэгч гэрээнийхээ хугацаанд мөнгөө төлөх үүргээ зээлсэн мөнгө дутуу орж ирсэн учраас буцаан төлөх үүргээ гүйцэтгэж чадаагүй. Хугацаа хэтрүүлсэн бол иргэний хуульд зааснаар үр дагавар гарч ирдэг иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гээд шууд заасан. Иймээс нэхэмжлэгч хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхгүй бөгөөд үүнийг төлөхгүй байх үндэслэлтэй байна. Тэгэхээр ийм үндэслэлтэй байгаа учраас 1,970,000 төгрөг, 362,222,870 энэ нийт төлсөн хүү болон нэмэгдүүлсэн хүү байгаа үүнийг үндсэн зээлээс хасвал 1,107,777,065 төгрөг гарч байна. Зээлийн барьцаа хөрөнгийн тухай шаардлага тавигдаагүй учраас барьцаа хөрөнгийн тухай шийдвэр гарах үндэслэлгүй байна гэдгийг дурдаж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Мэтгэлцээнээс харахад талууд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу К банк 1,470,000,000 төгрөг хариуцагч П ХХК-нд олгосон. Энэ 1,470,000,000 төгрөгөөс 360,819,870.35 төгрөгийн зээл төлсөн болох нь харагдаж байна. Нийт олгогдох ёстой 1,470,000,000 төгрөгөөс эхний ээлжинд олгогдсон 404,501,000 төгрөгөөс 378,684,714 төгрөгийг өөр зээлэнд төлсөн болох дээр талууд маргахгүй байна. Дээрхээс дүгнэхэд К банк гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх байгаа нь тодорхой байна. Магадгүй хэсэгчилж олгосон асуудал яригдаж байгаа байх. Гэхдээ Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-т Гэрээнд заасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн гүйцэтгэх эрхтэй гэж заасан байна. Тэгэхээр үүрэг хүлээн авач тухай үүргээ хэсэгчлэн төлж байгаа үйлдэл нь зөвшөөрч байна гэж ойлгож байна. Түүнийг хүлээн авахгүй нь Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.2-т зааснаар зохицуулагдана. Дараагийн ээлжинд 1,063,500,000 төгрөгийг дахиад хэсэгчилж олгосонг хүлээн авсан харагдаж байна. Үүнээс харахад банк үүргээ биелүүлж, гүйцэтгэж байсан. Үргэлжлүүлэн гүйцэтгэхгүйгээр зээл олгохгүй болсон шалтгаан нь тодорхой байгаа зээлийн зориулалтыг өөр зориулалтаар ашигласан. Хариуцагч П ХХК нь зээлийг зориулалт бусаар ашигласан гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар 404,501,000 төгрөг аваагүй гэж байгаа боловч зээлдэгчийн зээлийн дансанд ороод дараа нь харилцагчийн харилцах дансанд орсон байгаа тэндээсээ өөрөө аваад өөр зээл төлсөн байгаа хариуцагчид захиран зарцуулах эрх нь үүссэн байхад зээлээ аваад өөр зээлд өгсөн байдаг гэтэл хариуцагч зориулалтын дагуу тухайн төсөлд зарцуулах боломж байсан. Магадгүй харьцдаг хятад компанийн дансанд орсон бол бид нар мэдэх боломжгүй байсан. Зээлийг зориулалт бусаар ашигласан тул К банк зээлийг үргэлжлүүлэхээс татгалзсан. Бэлдсэн төсөл нь 3,1 тэрбум төслийн 2,5 тэрбумыг банкны санхүүжилтээр 600,000,000 төгрөгийг өөрийн санхүүжилтээр хийхээр бичигдсэн бөгөөд төсөлд бичснээр бол 2,5 тэрбум төгрөгийг төсөлд оруулах байсан боловч эхний олгосон 404,501,000 төгрөгийг зээлд өгсөн тэгэхээр тус төслийн санхүүжилт дутах учраас банк ийм шалтгаанаар зээлийг зогсоосон байдаг. Харин хариуцагч компани банк зээлээ олгоогүй болохоор бид төслөө хэрэгжүүлэх боломжгүй болоод байна гэж тайлбарладаг гэтэл анхнаасаа уг төсөлд 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байхад сох 404,501,000 төгрөг дутахаар уг төсөл нь хэрэгжих боломжгүй болж байгаа учраас банк 2,5 тэрбум дээр эрсдэл үүсэх үү? 1,4 тэрбум дээр эрсдэл үүсэх үү? гэдэг эрсдлээ харж байгаа зээлээ зогсоосон байгаа. Олгогдсон зээл нь 2009 онд олгогдсон учраас түүнтэй холбоотойгоор итгэмжлэгдсэн төлөөлөгч маань тайлбар хийгээд байгаа гэтэлт хариуцагчийн төлөөлөгч бол өнөөдрийн ханшаар яриад байна. Гэрээнээс харах юм бол тоног төхөөрөмжийг авч ирээд угсраад эхний 10 ээлжийн ажиллагааг хийсний үндсэн дээр тоног төхөөрөмжийг бүрэн хүлээлгэж өгсөнд тооцно гэж заасан байдаг. Хятад компани чинь тээвэрлэлт, угсралтыг хариуцаад гэрээний нийт дүнд багтсан харагдаж байна. Ийм гэрээ байхад одоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч та авч ирэх, угсрах, ажилчидыг хөлслөх мөнгө хэрэгтэй гэж тайлбарлаад байх юм. Гэтэл 973,143,000 төгрөгийг тоног төхөөрөмжтэй холбоотойгоор хятадын компанид хүлээлгээд өгчихсөн. Өнөөдөр үйлдвэр чинь угсрагдаад гэрээнийхээ дагуу 10 ээлжийн туршилт хийгдээд хүлээлгэж өгөхгүй байгаа юм бэ? Яагаад гэхээр нэхэмжлэгч талын тооцооноос гэрээнд заагдсан 80 хувь нь хангалттай хийсэн харагддаг. Гэрээний дагуу 80 хувийг нь гаргаад өгчихсөн дараа нь тоног төхөөрөмжөө угсраад ирэхээр үлдсэн хувийн асуудал яригдах ёстой. Баримтуудаас харахад хариуцагч компанийн зүгээс эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой К банк яагаад үүргээ гүйцэтгэхгүй байгаа юм бэ? Бид нар ийм хэмжээний мөнгө төлөхгүй бол үйлдвэр зогсох гээд байна. Хэрвээ зогсох юм бол алдагдал хүлээгээд бид нар төсөл хэрэгжихгүй болох гээд байна та нар үүргээ гүйцэтгээчээ гэх нотлох баримтууд ганц ширхэг ч харагдахгүй байгаа зүгээр банк бол өнөөдөр манай өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод намайг өнөөдөр ийм хэмжээний төлбөрт унагачихлаа гэж тайлбарладаг. Гэтэл нотлох баримтуудаас харахад таны өөрийн чинь хариуцлагагүй байдал харагдаад байдаг. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үүрэг үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлага бол 1,814,608,290.77 сая төгрөг нь хариуцагчид ашигтай тооцоолол байгаа юм. Яагаад гэхээр төлсөн 362,000,000 сая төгрөгийн үндсэн зээлээс хасаж тооцсон. Энэ хугацаанд 50 хувийн хүүг хөрөнгө оруулалтын сангаас хариуцсан учраас нийт хугацаанд бодогдсон хүү нь 7.2 хувийн хүүгээр тооцогдсон. Нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хугацааны эцсээс бодсон. Хэрэв зээл олголтыг зогсоосон бол зээл олголтыг зогсоосон өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүүг бодох ёстой гэж заасан байдаг. Анхны нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч 406,000,000 сая төгрөгийн төслөөс өөр зүйлд зарцуулсан ч энэ төсөл хэрэгжих боломжтой байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна. Банк зээл олгохдоо төсөлд хяналт хийж зээлийг зориулалт бусаар зарцуулсан болох нь баримтаар тогтоогдож байгаа учраас зээлийг зогсоосон болохоос өөрөөр аль нэг талын санаачлагаар гэрээг цуцалж зээл олголтыг зогсоосон зүйл байхгүй. Зээл олголтыг зогсоосон зориулалт бусаар ашигласан гэдэгт цаг хугацааны хувьд үүргээ түрүүлж зөрчсөн тал нь буруутай бөгөөд зээлийн зориулалт бусаар ашигласан болох нь түрүүлж тогтоогддог. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу үлдэгдэл зээлийг эрх хэмжээнийхээ хувьд банк зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар 378,000,000 сая төгрөгийг зээлийн төлбөр үүрэг, 25,000,000 сая төгрөгийн зээлийн хүү төлснөө өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Хавтаст хэргийн 96, 97 дугаар талд авагдсан гарын үсэг зурсан баримтаар зээлийг зориулалт бусаар ашиглаж байгаа хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь тогтоогдож байна. Гэрээний зөрчил маань эхлээд хариуцагч талаасаа зөрчилтэй дараа нь банк өөрийн эрх хэмжээнд зээлийг зогсоосон хариу үйлдэл хийсэн гэдэг нь баримтаар тогтоогдож байна. Мөн тоног төхөөрөмж худалдаж авсан гэрээ нь аль хэдийн ачигдаад ирэх хугацаа өнгөрсөн бас тоног төхөөрөмжийн угсралтын зардал ярьж байна. Гэтэл 1,063,000,000 сая төгрөгийн санхүүжилт үлдсэн байгаа түүнээс 973,000,000 сая төгрөгийг хасахаар цаана 90,000,000 сая гаруй төгрөгийн санхүүжилт үлдэж байна. Ямар ч том сэлбэг байлаа гэхэд 100,000,000 сая гаран төгрөгийн зардал гарахгүй гарах байсан бол тэрийгээ баримтаар хавтаст хэрэгт авагдах ёстой. Уг төсөл нь банкны 2,500,000,000 сая төгрөгийн санхүүжилт өөрсдийн 600,000,000 сая төгрөгийн санхүүжилт нийтдээ 3,100,000,000 сая санхүүжилттэй төсөл гэдэг нь эргэлзээтэй болж байна. Хариуцагч банкыг хууран мэхэлсэн байж ч магадгүй зүйл ажиглагдаж байгаа яагаад гэхээр тоног төхөөрөмжийн өөрийнх нь өртөг 1,100,000,000 сая төгрөгийн өртөгтэй байгаа. Тоног төхөөрөмжийн ирсэн нөхцөлд төсөл хэрэгжээд явна гэдгийг Ц.Л өөрөө 2016.11.14-ны өдөр шүүх хуралдаанд тайлбараа өгсөн байгаа юм. Үүнээс харахад 1,100,000,000 сая төгрөгийн гэрээ хийгдсэнээс 973,000,000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн 924,000,000 сая төгрөг хийгдсэн байхад хуурай сүүний тоног төхөөрөмж ирэх боломжтой байсан. Дээрхи баримтуудаас харахад тоног төхөөрөмж монголд ирчихсэн байх боломжтой байснаас хариуцагчийн буруутай үйлдлээс болж төсөл яваагүй юм. Мөн зээл олгосон өдрөөсөө төсөл хэрэгжих боломжгүй болсон банк хэрвээ зээлээ үргэлжлүүлээд олгосон бол өнөөдөр өшөө олон тэрбумын асуудал яригдах байсныг банк эрсдлээ үнэлээд зээлээ зогсоосон нь оновчтой болсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн сүүлд 1,800,000,000 сая төгрөгийн нотлох баримт гаргаж өгснийг нотлох баримтаар үнэлж өгнө үү. гэжээ

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Нотлох баримтаар тоног төхөөрөмжийн төлбөрийн 80 хувь нь төлөгдсөн тохиолдолд авна гэж байгаа гэтэл тэнд бас үүрэг хүлээгээд бэлдсэн байх ёстой зүйлийг байгаа тэрийг бол би мэдээж гэртээ авч ирээд барихгүй нь ойлгомжтой. Тиймээс гэрээнд тухайн тоног төхөөрөмжийн барилгыг уур ус, цахилгаан дулаан, бохирын систем гээд бүх зүйлийг бэлдэх байсан. Тэр тоног төхөөрөмжийг тэр үйлдвэрээс ...ы 4 дүгээр баг хүртэл зөөж ирэх зөөврийн зардал цуг ирж байгаа ажилчдын байрлах байр, хоол бүх зардлыг даана гэж тохирсон байгаа юм. Надаас тоног төхөөрөмж яагаад ирэхгүй байгаа юм бэ? гээд асуугаад байгаа гэтэл дээрх нөхцөл нь хангагдаагүй барилга нь гэхэд 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Гэрээгээр 60 хоногийн дотор угсараад 10 удаагийн ээлж явуулна гээд байгаа гэтэл тэр 10 удаагийн ээлж явуулах юмыг К банк хийгээгүй би чадаж ядахаараа хийсээр байгаа 80 хувьдаа очоод зогссон байгаа юм. Энэ үйлдлийг банкны буруугаас болж төсөл дундаа зогссон гэж үзэж байгаа юм. 406,000,000 төгрөгийг олгоход банкны 1 хувийн шимтгэл нь 2,5, үндсэн зээлд 378,000,000 төгрөг, зээлийн хүүд 25,000,000 төгрөг гэсэн тэр дүнд хүргээд зогсоож байгаа юм. Энэ үйлдэл нь өмнөх зээлээ хаа гэсэн хүсэл зорилгоор хийгдсэн. Бид нарыг үлдсэн зээлээ авья гэдэг хүсэлт гаргаагүй гэж хэллээ гэтэл танай банкны зүгээс шинжлэн судалж судалж манайд мөнгө өгөөд дахиад 5 хоногийн дараа орлогын тэмдэглэл гаргаж ирээд зогсоосон гэж яриад байгаа дээр 406,000,000 төгрөгийг зориулалтын бусаар үйлдсэн тухай утсаар ярьсан тэмдэглэл хүртэл үйлдээд хийсэн байгаа нь анхаарлын түвшинд хүрч байгаа нь өчнөөн олон захирлууд үзээд өндрийг авсан асуудал болж байхад нь зогсоохгүй яасан юм бол тухайн үед 2009 онд 406,000,000 төгрөгийг төлөхөд бидэнд ч амар, авах та нарт ч амар байх байсан юм. К банк өөрийнх нь мөнгө байсан бол тэр дор нь зогсоогоод авах байсан. Улсын хямд эх үүсвэр дээр ажиллагчид бушуухан шиг юу яагаад хожмын өдөр шүүх дээр дутуу олгосон гэдэг асуудал гарч таараа гэж тооцоод нөгөө мөнгийг нь 2014 онд зээлийн хугацаа дуусч байхад тэр мөнгийг нь улсад ч өгдөггүй бидэнд ч өгдөггүй тэгж явсаар байгаад 2016 онд шүүх дээр ирж байна. Улсаас зөндөө мөнгийг нь аваад зөндөө эргэлдүүлээд хэрэглэсэн юм чинь бид нараас хүү авах эрхгүй учир 1,470.000.000 төгрөгөөс бид нарын төлсөн 363,000,000 төгрөгийг хассан түүний үлдэгдэл 1,107,000,000 төгрөгийн дүнгээр хүлээн зөвшөөрье хүү төлөхгүй. гэжээ

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Чинбат шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар бид нарт 404,000,000 төгрөг өөрийн хөрөнгөөр гаргах боломж байсан тухай яригдаж байна. Төсөл 3,1 тэрбум гэж хийгдэхдээ 600,000,000 төгрөг өөрийн хөрөнгөөр хийгдэнэ 2,5 тэрбум банкны зээлээр авна гэж тооцоолж хийсэн. Одоо болохоор өөрийн санхүүжилтээр хийх боломжтой байсан гэж мэдүүлээд байгаа хэдий ч тэр үед нотлох баримтаар 600,000,000 хэмжээг л гаргах боломжтой байсан гэдэг нь харагдаж байна. Тухайн үед банкыг зээлээ зогсооход өөрсдийн хөрөнгөөр эрсдлээ даагаад гарах чадвартай гэдгийг нотлох баримтаар өгсөн бол банк зээлийг зогсоохгүй тодорхой гэтэл ямар ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд өнөөдрийн цугларсан нотлох баримтаас зээл зогсоохоос өөр аргагүй гэдэг нь харагдаж байна. 404,000,000 төгрөг болон 1,063,500,000 төгрөг гэсэн хоёр тоо явдаг банк өөрөө зүгээр байж байгаад нэмчихье гэдэггүй тооцоо судалгаа хийж хэдэн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгааг үндэслэн гаргадаг. Тэрнээс биш банк дураараа зээлдэгчийн зээл олголтыг эхний ээлжинд хэдэн төгрөг, дараагийн ээлжинд хэдэн төгрөг гэдгийг шийддэгүй юм. Түрүүн тайлбараараа ч гэсэн тэдэн төгрөгийн зээлийг тэгж хувааж авсан тухайгаа тайлбарлаад байна. Нэгэнт П компанийн зүгээс К банктай хийсэн гэрээний дагуу 137,000,000 төгрөгийн зээл авсан тооцоотой холбоотой асуудал дээр маргаан алга өөрөөр хэлбэл иргэний хуулийн 453 дүгээр зүйлийн 453.1-т зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Нэхэмжлэгч талаас хариуцагч талын хүсэлтийн дагуу 406,000,000 төгрөг, 1,635,000,000 төгрөгийг өгсөн гэж ярьж байгаа боловч үүнийгээ нотлох баримт байхгүй нотолж чадахгүй байгаа юм. Энэ нотлогдохгүй байгаа шалтгаан нь хариуцагч оны эцэст 12.31-ний өдөр оны эцэст 406,000,000 төгрөг авах шаардлага байгаагүй. Тэр ч байтугай банк 406,000,000 төгрөг битгий хэл 400,000 төгрөгийг барьцаагүй өгдөггүй гэдгийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар нотлогддог. Банк яагаад барьцаагүй зээл олгосон бэ?гэхээр өмнөх зээлийн барьцаа авах, хоёрт оны эцэст өмнөх зээл нь хугацаа хэтэрсэн байж болохоор тэр чанаргүй зээлийг хаахаар хийгдсэн гэж харагдаж байна. Зээлийг зогсоосон гэдгийг гэрчийн мэдүүлэг, утсаар ярьсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна гэтэл энэ нотлох баримтууд нь банкны ажилтнууд мэдүүлэг өгч тэмдэглэл үйлдээд байдаг. Энэ нотлох баримтуудыг дээрхи банкны ажилтнууд ажиллаж байгаа болохоороо өгөхөөс өөр аргагүй байна. Нэхэмжлэгчийн яриад байгаа мэдэгдсэн гэдгийг иргэний хуульд зааснаар нотолж чадахгүй байна. Шалгалт явуулсан гэж ярьж байгаа хэдий ч хариуцагч талаас нэг ч хүнийг оруулж тайлбар авсан үндэслэл бүхий нотлох баримт бүрдүүлээгүй юм. Төсөл хэрэгжих боломжгүй болсон гэж яриад байх юм тухайлбал сүүний үйлдвэрийн барилга 80 хувьтай баригдсан нь тогтоогдсон энд 700,000,000 сая гаран төгрөгийн хөрөнгө орчихсон 973.000.000 төгрөгийн тоног төхөөрөмж захиалсан гэдэгтэй маргахгүй байгаа учраас дээрхи мөнгө нийлээд 1,651,931,632 төгрөг болж байгаа юм. Энэ нь зээлийн хүүнд төлөгдсөн 370,000,000 гаран сая төгрөг орохгүй тооцоо юм. Үүнээс харахад энэ төсөл хэрэгжиж байхад нэхэмжлэгч талаас зээлийн дүнгээр шилжүүлээгүй зээлээ бүрэн өгөөгүй учраас төсөл зогссон юм. Зээлийн гэрээний 4.2 дахь заалтад зээлийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд шаардлага тавина гэж заасан боловч шаардлага тавьсан баримт байхгүй. Иймээс 1,470.000.000 төгрөгөөс төлсөн 363,000,000 төгрөгийг хассан түүний үлдэгдэл 1,107,000,000 төгрөгийн дүнгээр хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ

 

ؿ ,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К банкны ... салбар нь хариуцагч ... аймаг П ХХК-д холбогдуулан гаргасан 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08/160 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 1.470.000.000.00 төгрөг, зээлийн үндсэн хүү 741.032.642.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121.355.250.00 төгрөг, нотариатын зардал 60 500 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зээлдэгч ... аймаг П ХХК нь зээлдүүлэгч К банкнаас хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтын 2.535.000.000.00 төгрөгийн зээлийг жилийн 15 хувийн хүүтэй, жилийн 3.0 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор, зээлийн үндсэн төлбөрийн чөлөөлөгдөх хугацааг 24 сараар тооцсон гэрээг 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулан, гэрээний 7.2.1-т зааснаар банк зээлдэгчид зээлийг гэрээнд заасан нөхцлийн дагуу шилжүүлэх, зээлдэгч зээлийн хөрөнгийг гэрээнд заасан нөхцлөөр ашиглах үүрэг хүлээсэн байна.

Мөн зээлийн гэрээний 4.1-т зааснаар талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлийн хавсралт 1-ээр харилцан тохиролцсон бөгөөд уг хавсралтад 2008 оны 12 дугаар сарын 31, зээлийн дүн 2 535 000 000, 00 төгрөг, 2009 оны 01 дүгээр сарын 31-нээс 2010 оны 12 дугаар сарын 31 хүртэл сар тутам зээлийн хүүг, 2011 оны 01 дүгээр сарны 31-нээс 2013 оны 12 дугаар сарын 31 хүртэл үндсэн зээл, зээлийн сарын хүүг төлж байхаар график байгуулсан атлаа 2 535 000 000 төгрөг зээлдэгчид шилжүүлэхээс гэрээ байгуулсан өдөр буюу 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 406 500 000 төгрөгийг, 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1 063 500 000 төгрөгийг тус тус шилжүүлж, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр үлдэх 1 065 000 000 төгрөгийг шилжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч К банк 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08/160 тоот зээлийн гэрээний 4.2-т зааснаар зээлийг зориулалтын бусаар ашигласан тохиолдол үүссэнээс банк зээл олголтыг зогсоосон энэ гэрээний дагуу шаардаж байгаа гэж байгаа боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...1,470,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн графикийг тусгайлан хийгээгүй ч зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7,5 хувийн хүүтэйгээр олгосон талуудын тохиролцоо хүчин төгөлдөр, зээлдэгчийн төлсөн 362,222,870.35 төгрөгийг төлсөн тухай бүрт нь үндсэн зээлээс хасаж, үлдэгдэл дүнгээс хүүг тооцоход 1,107,777,129.65 төгрөгийн үндсэн зээл, 664,443,414.82 төгрөгийн зээлийн хүү, зээлийн гэрээний хугацаа дууссан 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тооцсон 42,387,746.30 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 1,814,608,290.77 төгрөгийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр тооцоо байгаа ... гэж тайлбарласан бөгөөд шүүхэд төлөөлөх итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрх олгогдоогүй гэдгээ дурдсан тул нэхэмжлэлийн шаардлагын дүнг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дүнгээр тооцсон болно.

Нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдөр буюу 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 406 500 000 төгрөгийг, 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1 063 500 000 төгрөгийг тус тус шилжүүлснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн тул үүргийг хэсэгчлэн гүйцэтгэсэн гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон зээл 406 500 000 төгрөгийг зориулалт бусаар ашигласан, өөр зээлд төлж байгааг теллер гүйлгээ хийх явцад мэдэх боломжгүй, 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгосон зээл 1 063 500 000 төгрөгөөс зээлдэгч П ХХК нь 973 143 900 төгрөгийг БНХАУ-ын компанитай 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах гэрээ-ний үнийн дүн 5,832,620 юань буюу 1,155,162,247.00 төгрөгийн 80 хувь буюу 942,129,797 төгрөгийг шилжүүлсэн нөхцөлд тоног төхөөрөмжийг ачуулан, хүлээлгэн өгөх гэрээний заалтын дагуу төлсөн буюу банкнаас олгосон зээл тоног төхөөрөмжийн гэрээний үнээс 50 сая төгрөг илүү төлөгдсөн тул төсөл хэрэгжээгүйд банк буруугүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...энэ зээл Хуурай сүүний үйлдвэр барих зээл бөгөөд нийт өртөг 3 170 000 000 төгрөг, үүний 80 хувь болох 2 535 000 000 төгрөгийг банкны зээлийн эх үүсвэрээр 20 орчим хувийг компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэн Сангийн яамаар дэмжигдэн, Сангийн яам хүүний зохих хэсгийг төлөхөөр болсон зээл. Манай компани өөрөө санхүүжүүлэх 20 хувийн хөрөнгөд үйлдвэрийн барилга барьсан, банк үлдэгдэл зээлээ өгөөгүйгээс БНХАУ-аас орж ирэх тоног төхөөрөмжийг хил, гаалиар оруулж ирэх, суурилуулахтай холбоотой зардалгүйгээс төсөл зогссон, хэсэгчлэн олгох талаар хүсэлт гаргаагүй, 406 500 000 төгрөгийн зээлийг банк өмнөх зээлээ төлчихвөл, зээлийг олгоно гэсэн учраас төлсөн гэж, хариуцагчийн өмгөөлөгч ... зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон зээлийг бүрэн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учир хүү, нэмэгдүүлсэн хүү... шаардах эрхгүй гэж маргаж байна.

 

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэрэгт үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж байна.

Нэхэмжлэгч К банк хариуцагч П ХХК-д зээлийн гэрээнд зааснаар хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар буюу Хуурай сүүний үйлдвэр байгуулах төсөлд зориулж нийт хөрөнгө оруулалтын 80 хувь буюу 2.535.000.000.00 төгрөгийн зээлийг жилийн 15 хувийн хүүтэй, жилийн 3.0 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор, зээлийн үндсэн төлбөрийн чөлөөлөгдөх хугацааг 24 сараар тооцсон гэрээг 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулан, гэрээний 7.2.1-т зааснаар банк зээлдэгчид зээлийг гэрээнд заасан нөхцлийн дагуу шилжүүлэхээр тохирсон боловч шийдвэрлэсэн 2.535.000.000.00 төгрөгийн зээлийг Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар хэрхэн хэсэгчилсэн байдлаар олгох талаар тохиролцоогүй атлаа зээлдүүлэгчийн хүсэлтээр хэсэгчлэн олгосон гэсэн нь тогтоогдохгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээнд зээлдүүлэгч нь зээлийг хэсэгчлэн өгөхөөр тохиролцоогүй байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдүүлэгчийн хүсэлтээр хэсэгчлэн олгосон гэж байгаа бол хариуцагч П ХХК-аас шийдвэрлэсэн 2 535 000 000 төгрөгийн зээлээс хэдийг ямар хугацаанд төслийн аль хэсэгт хөрөнгө оруулалтаар авах эсэх талаар санал гаргасаны дагуу зээлийг хэсэгчлэн олгосон гэх баримтыг нэхэмжлэгч талаас ирүүлээгүй. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж ,төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч зээлийн гэрээндээ харилцан тохиролцсон гэх байдал тогтоогдохгүй байна.

 

08/160 тоот зээлийн гэрээний дагуу 2 535 000 000 төгрөг зээлдэгчид шилжүүлэхээс гэрээ байгуулсан өдөр буюу 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 406 500 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч уг төлбөрийг тухайн банктай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлсөн талаар талууд маргаангүй боловч нэхэмжлэгч үлдэгдэл зээлийн төлбөрийг төсөлд зориулан олгосон зээлээс төлж байгаа талаар теллер мэдэх боломжгүй гэж байгаа боловч шүүхэд ирүүлсэн харилцагчийн дансны хуулгаар К банкнаас олгосон зээл 62 секунтийн дараа өмнөх зээлийн үлдэгдэл хүү, зээлийн хүү, зээл олгосны шимтгэлд буцаан гарган, улмаар 2007 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 07/225 тоот зээлийн гэрээний барьцааны зүйл болох 557.6 м.кв талбай бүхий үйлчилгээ, албан зориулалттай барилга, 712.7 м.кв амралтын байрыг 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08/160 тоот зээлийн гэрээний барьцааны зүйл болгон, өмнөх зээлийн үүрэг дуусгавар болсноор барьцааны гэрээг мөн дуусгавар болгож байгаагаа банк мэдэж байсан, мэдээгүй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй мөн уг зээл харилцагчийн данснаас зээлийн төлөлтийн данс руу гүйлгээ хийгдэж, өмнөх зээлийн гэрээний барьцааг дуусгавар болгож буй үйл явдал К банк харилцагч П ХХК-ийн хооронд явагдаж байгаагаас үзэхэд мэдэх боломжгүй гэж үзэх нь учир дутагдалтай байна.

Уг зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэл нь хариуцагч П ХХК Хуурай сүүний үйлдвэр байгуулахаар төсөл санаачилсан, төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалт 3 170 000 000 төгрөг, Сангийн яам зээлийн 15 хувийн хүүгийн 7.5 хувийг төлөхөөр дэмжлэг үзүүлэхээр, К банк нийт хөрөнгө оруулалтын 80 хувь болох 2 535 000 000 төгрөгөөр санхүүжүүлэхээр, П ХХК хөрөнгө оруулалтын 20 хувийг хариуцахаар болсон атал Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т зааснаар тодорхой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр олгох зээлийн эх үүсвэрийг зээлдүүлэгчид хамтарч гаргаж болно. Хамтарч зээл олгохдоо энэ талаар гэрээ байгуулна гэснээр гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Мөн Хуурай сүүний үйлдвэр барихад шаардагдах хөрөнгө оруулалтыг уг зээлээс үйлдвэрт шаардагдах хөрөнгө оруулалтын хэдэн хувийг ямар үе шаттайгаар санхүүжүүлнэ гэдгээ тохиролцоогүй бөгөөд нэхэмжлэгч К банкнаас П ХХК-д 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Албан мэдэгдэл хүргүүлэх тухай №108 тоотоор 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон 406 500 000 төгрөгийн зээлийг танай компани зориулалт бусаар ашигласан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул энэ асуудлыг шалгаж тогтооох хүртэлх хугацаагаар хойшлуулах болсныг үүгээр мэдэгдэж байна гэж мэдэгдсэн, асуудлыг шалгаж дуусаагүй байхад 2009 оны 04 дүгээр сарын 15-ны 1 063 500 000 төгрөгийн зээл олгосон үндэслэл тодорхойгүй, мөн зээл олгосноос хойш 3 хоногийн дараа буюу 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр №1062 тоот мэдэгдлээр ...406 500 000 төгрөгийн зээлийг зориулалт бусаар ашигласан нь дансны хуулга, гүйлгээний баримтуудаар тогтоогдсон тул үлдэгдэл зээлийн олголтыг зогоосон болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл хүргүүлснээр буюу зээл олголтыг Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана, олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоосон мөн төсөл хэрэгжүүлэхээр өгсөн зээлээр өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлснөөр П ХХК-д 406 500 000 төгрөгийн хэмжээгээр хөрөнгө оруулалтгүй болж санхүүжилт дутах тул банк эрсдэлээ харж дараагийн зээлийг олгоогүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч П ХХК зээлийн гэрээний дагуу авсан 406.500.000 төгрөгийн зээлээс тухайн өдрөө зарлагын гүйлгээ хийн, тухайн банк дахь төлөгдөөгүй зээлээ хаасан үйл явдал тодорхой байхад зээлийн ашиглалтыг шалгах ажиллагаа 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2009 оны 04 дүгээр сарын 21-нийг хүртэл явагдах болсон үндэслэл, 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Эрсдэлийн удирдлагын газраас Бизнесийн газарт хүргүүлсэн П ХХК-ийн зээлийн зарцуулалтыг хянасан тухай дүгнэлтэд тодорхойгүй, зээлдэгчийн энэ үйлдлийг зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн нэмж зээл олгох нь зээлийн эргэн төлөлт муудах, эрсдлийг нэмэгдүүлэх зэрэг нөхцөл байдлыг үүсгэнэ гэж үзээд дээрх олговол зохих 2.535.000.000.00 төгрөгийн зээлээс олгогдоогүй 1.065.000.000.000 төгрөгийн зээлийн олголтыг зогсоож, зээлдэгчид хүргүүлэх санал оруулсан нь ойлгомжгүй буюу зээлдэгчийн зээлээ төлж чадахгүй ямар нөхцөл байдал үүссэн, эргэж төлөгдөх найдваргүй гэж үзсэн үндэслэл нь тодорхой бус, дурдаж буй үндэслэл нь нөхцөл байдал, маргааны үйл явдалтай тохирохгүй байна.

 

Мөн хуульд зааснаар болон шүүх хуралдаанд тайлбарласанаар эрсдэлээ харж үлдэх зээлийг олгоогүй гэж байгаа бол энэ дүгнэлтээс өмнө зээлийн дийлэнх хэсгийг олгочихсон, мөн зээл олголтыг зогсоосоны үр дагавар болох олгосон зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх, зээл олголтыг зогсоох санал, дүгнэлт эцсийн шийдвэр байсан эсэх талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна.

 

Талуудын 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08/160 тоот зээлийн гэрээний 4.1-т зааснаар талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл 2008 оны 12 дугаар сарын 31, зээлийн дүн 2.535.000.000.00 төгрөг, 2009 оны 01 дүгээр сарын 31-нээс 2010 оны 12 дугаар сарын 31 хүртэл сар тутам зээлийн хүүг, 2011 оны 01 дүгээр сарны 31-нээс 2013 оны 12 дугаар сарын 31 хүртэл үндсэн зээл, зээлийн сарын хүүг төлж байхаар график байгуулсан, зээлийн гэрээний зүйл болсон зээлийг 406.500.000 төгрөг, 1.063.500.000.00 төгрөгөөр шилжүүлэн үлдэгдэл зээлийг зогсоосон бөгөөд олгосон 1.470.000.000.00 төгрөгийг хэрхэн төлөх, 08/160 тоот зээлийн гэрээний нөхцөл үйлчлэх эсэх, графикийг шинэчилэн, сар тутам төлөх зээлийг тогтоогоогүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Зээлдэгчээс зээлийг ашиглах хугацааны туршид зээлийн төлбөрт нийтдээ 362,222,870.35 төгрөгийг төлсөн байна. 1,470,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн графикийг тусгайлан хийгээгүй ч зээлийн гэрээний 3.1-т заасны дагуу зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7,5 хувийн хүүтэйгээр олгосон талуудын тохиролцоо хүчин төгөлдөр үйлчлэх үндэслэлтэй. Эргэн төлөлтийн график байхгүй тул зээлдэгчийн төлсөн 362,222,870.35 төгрөгийг төлсөн тухай бүрт нь үндсэн зээлээс хасаж тооцож, хасагдсаны дараах үлдэгдэл дүнгээс хүүг тооцсон болно гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх байдлаар тайлбарласан боловч түүнд олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар багасгах эрх олгоогүй байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч П ХХК нь үндсэн хүүнд 360.819.870.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.403.000.00 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний 3.5-д зааснаар Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүгийн 50 хувь болох 7.5 хувийн хүүд Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан-гаас 531.706.862.50 төгрөг тус тус төлөгдсөн, үлдэгдэл зээл 1.470.000.000.00 төгрөг төлөгдөөгүй байгаа талаар талууд маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч 08/160 тоот гэрээний 7.2.1-т зааснаар зээлдэгчид 2 535 000 000 төгрөгийн зээлийг гэрээнд заасан нөхцлийн дагуу шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, зээлд 406.500.000 төгрөг, 1.063.500.000.00 төгрөгөөр шилжүүлэн үлдэгдэл зээлийг зогсоон гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хариуцагч хуурай сүүний үйлдвэр барихад шаардагдах хөрөнгө оруулалт хүссэн төслийн 20 гаруй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх үүргээ биелүүлж хуурай сүүний үйлдвэрийн туслах барилгыг 727 081 652 төгрөгийн гүйцэтгэлээр барьж, зохих хэмжээгээр гүйцэтгэсэн нь Ц ХХК-ийн Хараат бус аудиторын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/078 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч К банк зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн нэмж зээл олгох нь зээлийн эргэн төлөлт муудах, эрсдлийг нэмэгдүүлэх зэрэг нөхцөл байдлыг үүсгэнэ гэж үзээд дээрх олговол зохих 2.535.000.000.00 төгрөгийн зээлээс олгогдоогүй 1.065.000.000.000 сая төгрөгийн зээлийн олголтыг зогсоосон гэж дүгнэсэн атлаа шүүх хуралдаанд ... 924,000,000 сая төгрөгийн шилжүүлсэн байхад тоног төхөөрөмжийг БНХАУ-аас ачуулан хүлээн авч ашиглах боломжтой байхаар гэрээ байгуулсан. Гэтэл гэрээний төлбөрт 2009 оны 04 дүгээр сарын 15-ны 1 063 500 000 төгрөгийн зээлээс 4 удаагийн шилжүүлгээр 973 сая төгрөгийн шилжүүлсэн байдаг бөгөөд энэ нь дансны хуулга, өөрсдийнх нь шүүхэд өгсөн тайлбараар нотлогддог. Тоног төхөөрөмжийн гэрээ нь үнэн хэрэгтээ 1.100,000,000 сая төгрөгийн гэрээ байсан. Гэрээний дагуу тоног төхөөрөмжийг ачуулахад 924,000,000 сая төгрөг шаардлагатай байснаас 973,00,000 сая төгрөг буюу 50,000,000 сая төгрөг илүү төлсөн байна. Ийм нөхцөлд төсөл хэрэгжүүлээгүй буруутанг банк гэж үзэх үндэслэл байхгүй юм ... гэж тайлбарлаас үзвэл П ХХК-ийн БНХАУ-ын компанитай 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах гэрээний дүн 5 832 620 юань бөгөөд 80 хувийг шилжүүлсэн нөхцөлд тоног төхөөрөмжийг ачуулан, хүлээлгэн өгөх гэрээний заалттай ч гэрээний 5-д зааснаар тоног төхөөрөмжийг угсрах ажилчдын байр, үйлдвэрээс суурилуулах талбай хүртэлх бүх зардал, угсралтын ажил эхлэхээс өмнө шаардагдах ус цахилгаан, уурын шугамыг өгөгдсөн зургын дагуу бэлэн болгох, угсралтын ажилтай зэрэг явагдах бусад ажлыг саадгүй байлгах, гаднах талбай, 12 сараас хойшхи тоног төхөөрмжид гарсан эвдрэл, доголдолыг төлбөртэйгээр засвар үйлчилгээ хийлгэх, угсарч хүлээлгэн өгсний дараа 10 хоногт багтаан үлдэгдэл 20 хувийн төлбөр хийх зэрэг үүргийг хэрэгжүүлэхэд тодорхой хөрөнгө шаардагдах бөгөөд П ХХК гэрээгээр болон төслийн хүрээнд хүлээсэн үүрэг болох сүүний үйлдвэрийн засвар, өргөтгөл зэргийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 80 хувийн гүйцэтгэлтэй болсон нь улсын бүртгэлийн ... тоот дугаарт бүртгэлтэй гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Иймд төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалт 3 170 000 000 сая төгрөгөөс Сангийн яам зээлийн 15 хувийн хүүгийн 7.5 хувь болох 952 198 333,33 төгрөг төлөн / зээлийг 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зогсоосон гэх атлаа 2 550 000 000 сая төгрөгт тоооцогдох хүүний нийт төлбөр 1 904 396 666,66 төгрөгөөс 7,5 хувь нь бөгөөд 1 470 000 000 төгрөг олгогдсон тул зөрүү 531 706 862,50-ийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хасагдуулга хийн, зээл хаагдсан огноог мөн өдрөөр тооцон, тооцоо нийлсэн акт үйлдсэн/ дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлсэн, П ХХК хөрөнгө оруулалтын 20 хувьд сүүний үйлдвэрийн барилгыг 80 хувийн гүйцэтгэлтэй болгон, үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болон үүргээ биелүүлсэн, К банк нийт хөрөнгө оруулалтын 80 хувь болох 2 535 000 000 сая төгрөгөөр санхүүжүүлэх үүргээс 1.065.000.000.000 сая төгрөгийн зээлийн олголтыг зогсоон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай, үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаар Сангийн Яам, К банк, эрх бүхий байгуууллагаас шалган тогтоосон эсэх нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээр Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т ...үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т ...мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Мөн Зээлийн мэдээллийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар банк үйлчилгээний хөлс авах эрхтэй ч үйл ажиллагааны зардал, эрэлт нийлүүлэлттэй уялдуулан үйлчилгээний хөлсийг тогтоохдоо Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 3.2-т зааснаар банк өөрөө тогтоох ч 08/160 тоот гэрээнд зээлийн нийт дүнгээс хувь шууд тогтоосон нь үндэслэлгүй, тухайн зээлийг олгох явцад гарсан зардал гэж үзэх боломжгүй байх тул 406 500 000 төгрөг олгох явцад суутган авсан 2 000 000 төгрөгийг зээл олгосон дүнд оруулан тооцох үндэслэлгүй байна.

 

Иймд К банкны зээлийн үндсэн хүү 741 032 642,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121 355 250 төгрөг, нотариатын зардал 60,500 төгрөг нийт 2 332 448 392.15 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08/160 тоот зээлийн гэрээгээр олгогдсон зээл 1 468 000 000 төгрөгөөс төлсөн зээл 362 222 870 төгрөгийг хасаж 1 105 77 130 төгрөгийг хариуцагч П ХХК аас гаргуулж К банканд олгон, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 1 226 671 262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч К банк хариуцагч П ХХК-тай барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулсан, барьцааны болон батлан даалтын гэрээний зүйлийг нэрлэн тооцсон боловч үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон батлан даалтын гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэдгээ тайлбарласан болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар 115.2.2, 116, 118

:

1. 451 451.1, 453.1-т зааснаар П ХХК-иас 1 105 777 130 төгрөгийг гаргуулж К банкны ... салбарт олгон, хүү, нэмэгдүүлсэн хүү 1 226 671 262 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 57 57.1, 7 7.1.1-д тус тус чээс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 11,820,192 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 1 105 777 130 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 5 686 836 төгрөгийг П ХХК-иас гаргуулж, К банкны ... салбарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

د Д.ОЮУНДАРЬ