Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2017/02535

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2017/02535

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Ундраа , тус шүүх ,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Арьс ширний хашаа, өөрийн байр хаягт байрлах ******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:2671859/-ийн ,

 

: Улаанбаатар хот, 俿, 3 , Токиогийн гудамж-5 тоот хаягт байрлах Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт холбогдох,

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дутуу бичсэний улмаас учирсан хохирол болон бохир ус цэвэрлэгээний төлбөрт илүү нэхэмжилж авсан төлбөр нийт 32.287.263 тухай иргэний хэргийг .

 

ؿ : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баатарсүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Отгонсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одонтуяа, Я.Балжинням, Ч.Дорждэрэм, Б.Алтанхүү, М.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал .

 

нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баатарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани арьс боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд Ус сувгийн удирдах газартай 260265 тоот цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний дагуу хамтран ажилладаг. Тус гэрээний дагуу арьс боловсруулах ус, ашигласан бохир зайлуулах үйлчилгээг авдаг бөгөөд ашигласан усныхаа төлбөрийг зохих хугацаанд нь төлж ирсэн.*******нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллага бөгөөд хуульд заасны дагуу манай компанийн худалдан авалтын төлбөрийн 10 хувьд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалт бичиж өгөх үүрэгтэй. Гэвч тус газар нь манай компанийн төлсөн төлбөрт дараах байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг дутуу бичиж өгсөн. Үүнд: 2013 оны 12 дугаар сарын усны хэрэглээний төлбөрт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нийт 54.606.204,12 төгрөг төлсөн боловч 89.805,87 төгрөгийн НӨАТ-ын бичилт, 2014 оны 01 дүгээр сарын усны хэрэглээний төлбөрт 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нийт 93.114.968,04 төгрөг төлсөн боловч 1.039.448,76 төгрөгийн НӨАТ-ын бичилтийг хийсэн. Ийм байдлаар НӨАТ дутуу бичсэн учраас яагаад бүрэн бичихгүй байгааг тодруулж, НӨАТ-ын бичилт бүрэн хийж өгөх шаардлагыг холбогдох хүмүүст нь тавьсан боловч тодорхой хариу өгөөгүй ба шийдвэрлэхгүй байсаар бидний тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Бид cap болгон төлбөрөө төлөх, тооцоо нийлэхээр очих бүртээ энэ тухай удаа дараа шаардаж, албан тоотоор хандаж байсан боловч шийдвэрлэж өгөхгүй байсаар тайлант хугацаа болох 2014 оныг дуусгасан. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Нямдорж, Ч.Энхтуяа нар нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай компанийн 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн баримтад үндэслэн шалгасан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх үлдэгдлийг баталгаажуулсан. Тиймээс уг шалгалтаар Ус сувгийн удирдах газраас авах ёстой НӨАТ-ын буцаалтыг тус газар дутуу бичилт хийж өгсний улмаас баталгаажуулж чадалгүй үлдсэн. Мөн тус газар нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бохир ус цэвэрлэгээний төлбөр нэхэмжлэхдээ усны тоолуурын заалтыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн бичиж төлбөр тооцон авч манай компанид хохирол учруулсан. Үүнд: 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тооцооны хуудас дээрх тоолуурын заалт 2956 м3 ус байхад түүнийг шууд 7941 м3 ус гэж бичин нэгжийн үнэ 3.400 төгрөгт үржүүлэн тооцож нэхэмжилж авсан. Тоолуурын заалтаар 2956м3х3.400=10.050.400+НӨАТ= 11.055.440 төгрөг, харин тус байгууллагын нэхэмжилснээр 7941м3х3.400=26.999.400+НӨАТ=29.699.840 төгрөг гэж тооцсон. Үүний зөрүү илүү төлөлт 8.644.400 төгрөг болж байна. Ийнхүү Ус сувгийн удирдах газар, түүний холбогдох албан тушаалтнуудынх нь ажлын хариуцлагагүй байдлын улмаас манай компани дээрх төлбөрт ногдох НӨАТ-ын буцаалтыг авах боломжгүй болж хохирол хүлээсэн. Мөн хэрэглээнээсээ илүү төлөлт хийж хохирсон. Тиймээс Ус сувгийн удирдах газрын үндэслэлгүйгээр НӨАТ-ын буцаалтыг дутуу бичиж өгсөн, илүү төлбөр нэхэмжилж авсны улмаас манай компанид дараах хохирлыг учруулаад байна. Үүнд:

-2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 54.606.204,12 төгрөгт ногдох бичилт 5.460.620.412 төгрөг ба үүнээс өмнө бичсэн 89.805,87 төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг хасаад 5.370.814.542 төгрөгийн хохирол,

-2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 93.114.968,04 төгрөгт ногдох бичилт 9.311.496,804 төгрөг ба үүнээс өмнө бичсэн 1.039.448,76 төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг хасаад 8.272.048,044 төгрөгийн хохирол,

-2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн бохир ус цэвэрлэгээ /тооцооны хамрах хугацаа 2015.12.15-2016.01.14/-ний төлбөрт илүү нэхэмжилж авсан 18.644.400 төгрөгийн хохирол буюу нийт 32.287.263 төгрөгийн хохирол учраад байна. Иймд хариуцагчаас 32.287.263 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Отгонсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болсон бүхий л үйл ажиллагаанд би өөрөө явж байсан. Ус сувгийн удирдах газарт 10 гаруй нягтлан бодогч байдаг. Салбар болгондоо нягтлантай. Бусад байгууллагуудад НӨАТ өгсөн мөртлөө манай компанийг орхисныг нь хоорондоо ярьж сууж байгааг нь сонссон. Намайг үл хүндэтгэдэг би очиж олон удаа нэхэж байсан ч өгөөгүй. Хөөн хэлэлцэх хугацаанд нь ч өгөөгүй. 80,000,000 төгрөгийн усны төлбөртэй болсон. Гэрээгээ яаж ийгээд дуусгасан, хэрэглэгчээ ч гэсэн алдсан. Олон байгууллагад цахилгаан, дулааны мөнгө гэх мэт олон төлбөрийг төлдөг гэнэтхэн Ус сувгийн улирлах газар 30,000,000-50,000,000 төгрөг гээд гараад ирсэн. Би энэ мөнгийг төлөхөд хүндрэлтэй байсан. Мөнгөө төлөхгүй нэг хонохоор байцаагч нь орж ирнэ дарамталдаг байсан. Энэ бол бодисын төлбөр гэсэн нэртэй явж байгаа. Тухайн жилийн өмнөх жил нь ус сувгийн тендерт манайх орсон боловч 140 сая төгрөгийн бодис байхад болох байсан. Гэхдээ манайх ялаагүй. Мэдэгдэх хуудастай ирээд ус хаачдаг байсан. Хоёр жилийн дотор 290,000,000 төгрөгийн өрөнд орсныг төлөөд дууссан. Хариуцагч тал 150,000,000 төгрөгт НӨАТ өгөөгүй. НӨАТ-ыг цаг үргэлж нэхэж байсан. 2016 оны төлбөр их гарах болсон нь 9 сард тоолуур бичдэг байсан залууг сольсон байсан. Шинэ хүн тоолуур бичихдээ гурван мянгийг найман мянга гэж бичсэн байсан. Үүн дээр 20,000,000 төгрөгийн төлбөр гарсан. Харгиагийн хүмүүс нь давхар ирж бичдэг. Нэг удаа ирэхдээ манай мастериас танайх хэдэн арьс боловсруулдаг вэ гэж асуухад нь 9 дүгээр сараас 1 сар хүртэлх арьсны нийт тоог тооны машинаар бодож хэлсэн. Тэгэхээр урьд сар нэмэгдэж явна гэсэн үг. Нэг сарыг хэлэх байтал нийт сараа хэлж өгснийг их ус хэрэглэдэг юм байна гэж буруу ойлгоод илүү бичсэн арьс дээр нь шууд төлбөр бичсэнийг би ч анзаараагүй яваад өгсөн. Манай мастер хэдэн төгрөг төлдөг, хэдэн арьс хийдэг эсэхийг мэдэхгүй. Манай мастер хэдэн арьс хийдэг ямар хэмжээний ус зарцуулдаг гэдгийн мэдэхгүй. Илүү бичсэнийг нь би хянаж чадаагүй. Хэрэглэсэн уснаас их төлбөрийг төлсөн гэдгийг 4 дүгээр улирлын тайлангаас мэдсэн мэдээд Ус сувгийн удирдах газарт хандахад эртхэн хэлэхгүй яасан юм бэ гэх тайлбартайгаар өнгөрсөн. Энэ 53,000,000 төгрөгөөс 800,000 төгрөг нь усны төлбөр байгаа. Бодисны төлбөр орлого байхад яагаад НӨАТ өгөхгүй байгаа юм бэ, ус хэрэглээгүй байж бодисны мөнгө өгөх ёстой гэдэг нь ойлгомжгүй байна. НӨАТ-ыг нэхэж олон удаа явсан. Тооцоо нийлсэн актууд ч байгаа. Хариуцагч байгууллага үүргээ биелүүлэхгүй байна гэв.

 

Хариуцагч Улаанбаатар хотын*******шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн гаргасан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 54.606.204,12 төгрөгт ногдох бичилт 5.460.620,412 төгрөг, үүнээс өмнө бичсэн 59.805,87 төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг хасаад 5.272.814,542 төгрөгийн хохирол, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 93.114.968,04 төгрөгт ногдох бичилт 9.311.496,804 төгрөг, үүнээс өмнө бичсэн 1.039.448,76 төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг хасаад 3.272.048,044 төгрөгийн хохирол, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн бохир ус цэвэрлэгээ /тооцооны хамрах хугацаа 2015.12.15-2016.01.14/-ний төлбөрт илүү нэхэмжилж авсан 18.644.400 төгрөгийн хохирол буюу нийт 32.287.263 төгрөгийн хохирол учирсныг гаргуулахаар нэхэмжилсэн.

НӨАТ-ын бичилт хийж өгөх шаардлагыг холбогдох хүмүүст тавьсан гэсэн нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүсэлтээ бичгээр тайланг гаргасны дараа ирүүлсэн. 2013, 2014 онуудад НӨАТ төлөгч байсан эсэх нь тодорхойгүй байгаа болно.

НӨАТ-ын падааныг анан шатны баримтаар санхүү татварын тайланд тусгаж тайлагнах хуулийн хугацааг өнгөрөөсөн байгаа нь Нийслэлийн Татварын газраас 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн хариу бичгээр нотлогдож байна.

******* ХХК нь бохир ус цэвэрлэгээний төлбөр нэхэмжлэхдээ усны тоолуурын заалтыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн бичиж төлбөр тооцон авч хохирол учруулан илүү төлөлт 18,644,400 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ******* ХХК-ийг Бохир ус зайлуулах гэрээ г байгуулах талаар байнга шаардаж байсан боловч зайлсхийж явсаар тухайн үед гэрээг байгуулаагүй, дур мэдэн зөвшөөрөлгүйгээр ажиллаж ирсэн нь олон удаагийн шалгалтаар илэрч байсан. Тухайн үед ******* ХХК-иай харилцан тооцоо нийлж, уг үйлдлээ зөвшөөрснөөр төлбөрийг төлсөн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд НӨАТ-ын падаан бичүүлэх хүсэлт гаргаад НӨАТ-ын падаан бичүүлэх боломжтой гэдэг нь хуулинд зааснаар нээлттэй байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэсэн үүргээ биелүүлээгүй. Одоо болохоор 2015 оны шалгалтаар оруулаад өөрсдөө дотоод үйл ажиллагааны алдаанаас болж НӨАТ-ын падааныг бичүүлж аваагүй, НӨАТ аваагүйгээр тайланг хугацаанд нь үйлдчихээд 2015 онд хандсан. Манай талаас татварын албанд хандсан боловч тайлан гаргах хугацаа дууссан тул манайх нөхөж бичих боломжгүй, тус компанийн дотоод буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзэж байна. Тухайн байгууллагатай гэрээ байгуулъя гэх шаардлагыг хүлээж аваагүй, тоолуур нь баталгаажуулагдаагүй чанарын шаардлага хангахгүй тоолуур хэрэглэдэг байсан. Тоолуурыг баталгаажуулах гэж очихоор манай ажилчдыг оруулдаггүй, зүй бусаар харьцдаг. Усыг нь хаах гэхээр машинаа тавьчихаад хаалгадаггүй. Хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Хот, суурины усан хангамж, ариутгах татуургыг ашиглах тухай хуулийн 5 дугаар зүйлийн нь цэвэр усны тоолуурын заалттай холбоотой. Тоолуур нь баталгаажигдаагүй, гэрээгүй энэ байгууллагатай Байгаль орчин ногоон хөгжил, аялал зуучлалын сайдын А301 тушаалд 56,107 м.куб усны нормыг тогтоосон байдаг. Тус байгууллагын өгсөн мэдээллээр 59,000 ямааны арьс угаасан гэх бичиг баримт өгөөд үүнийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр манайх буцаагаад тооцоог нь гаргасан. Тооцоо нийлсэн акт үйлдсэн баримт дээр байгаа. Нэг ямааны арьсыг 2,8 килограмм, тонн арьс нь 357 ямааны арьс, 5000 арьс 140 тонн болж байгаа. Үүнийг тооцоолж үржүүлэхэд 7941 м.куб усны хэрэглээ гарч байгаа. 7941 м.куб усыг зохицуулах зөвлөлийн 2014 оны 29-р тогтоолоор зохих ёсны үйлчилгээний тарифаар 3400 төгрөгөөр тооцоолж, 26,999,400 төгрөг болж байна. Ямар ч хууль зүйн үндэслэлгүй, илүү бичилт хийж тухайн байгууллагаас гаргуулсан зүйл байхгүй. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжийг манайх удаа дараа албан бичгээр шаардаж байсан. Энэ компани манай байгууллагын хэвийн үйл ажиллагааг байнга алдагдуулдаг байсан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Балжинням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын бодсон дүн худал байна. Миний бодсоноор 12,899,850 төгрөгийг төлсөн гэх тооцоо гарсан. Манай байгууллагын зүгээс энэ компанид НӨАТ дутуу бичиж өгөх ямар ч шалтгаан байхгүй. Бохир усны төлбөрийг манайх хэзээ ч тавьж байгаагүй. 2013 онд анх усан цэвэрлэх байгууламж манай харьяанд ирснээр бохир усны төлбөр 2013 оны 12 сарын 31-нд тавигдаж байсан. Сарын дундуур цэвэр усны нэхэмжлэх тавиад, сарын эцсээр бохир ус, цэвэрлэгээний мөнгө гэж нэмж тусад нь нэхэмжлээд явдаг байгаа. 2013 оны 12 сард 89,000,000 төгрөг нь цэвэр усны мөнгө, 1,039,448.76 төгрөг нь 2014 оны 01 сарын цэвэр усны мөнгө юм. Сарын сүүлээр тусад нь нөат бичиж өгдөг байгаа. Тухайн үед НӨАТ-ыг интэрнэтээр бүртгэдэггүй байсан. Тухайн байгууллага төлбөрөө төлөөд падаанаа үзүүлж НӨАТ авдаг байсан. 2013 оны 12 сард 1,289,000, 33,000,000 төгрөгийн өртэй байсан. 2014 оны 1 сард 80,000,000 төгрөгийн өртэй байсан. Орлого хийсэн бол тэр дор нь НӨАТ бичих ёстой. Манайх зээлээр борлуулдаг тул төлбөрөө ******* ХХК төлөөгүй байсан. Тус компани нь 2014 оны 9 сард өргүй болсон. Компани анхаарч явахгүй байсаар манайд 2015 оны 11 сард хандсан албан бичиг өгсөн байдаг. Үүний дагуу манайх татварын байгууллагад 2015 оны 12 сарын 16-нд албан бичиг илгээсэн. Татварын байгууллагаас энэ компани нь НӨАТ төлөгч нь тодорхой биш, тайлант хугацаа дууссан тул олгох бололцоо байхгүй гэсэн хариу албан бичиг ирсэн. Манайд НӨАТ бичихгүй байх ямар нэгэн тодорхой шалтгаан байхгүй. Холбоотой баримтууд хэрэгт байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урьдчилан сэргийлэх байгууламж 2015 оны 2 сард*******бүтцийн өөрчлөлт орж тусдаа гарсан. Үүнээс өмнө Хэрэглэгчдэд үйлчлэх албанд бохир усны төлбөр гардаг байсан. 2016 оны 01 сард асуудал үүссэн. Үйлдвэрүүдтэй гэрээ байгуулахдаа гэрээнд тоолуур болон оруулгын тоогоор тооцоо хийнэ гэж заагаад гэрээний маягтаа арьс ширний холбоотой гэрээтэй танилцуулж, хянуулсны үндсэн дээр үйлдвэрүүдтэй гэрээ хийсэн байдаг. 2016 оны 01 сард ******* ХХК манай тоолуурын заалт авдаг инженерт 50,000 оруулга оруулсан гэж үйлдвэрийн дарга Хишигдэлгэр гарын үсэг зурсан заалт байгаа. Үүний үндсэн дээр тооцоо хийгээд тухайн нэг сарын төлбөр 29,699,344 төгрөгийн төлбөр гарсан. Төлсөн хойно нь буюу хагас жилийн тайлан гарсны дараа манайх илүү төлсөн байна гэж албан бичгээр хандсан. Бид хариу албан бичиг явуулсан. Үндэслэл нь Байгаль орчны сайдын тушаалд заасны дагуу 1 тонн ямааны арьс 2,8-3 кг жинтэй байна гэж зааснаар төлбөрийг тооцсон байгаа. Манайх удаа дараа гэрээгээ байгуул гэх шаардлагыг 2015 оны 12 сараас эхэлж шаардлагыг өгч явж байсан. Гэтэл компани нь үйлдвэртэй оруулдаггүй, хамгаалагч нь хаалгаа түгждэг. 2016 онд манайхаас цэвэр усаар хангаж байсан, бохир усыг нь цэвэршүүлж байсан, эхний 4 сар шаардлага хүргүүлсэн, 2017 онд гэрээ байгуулсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК нь ажилтай байх үедээ төлбөрөө төлчихөөд, ажиллахгүй байгаа үедээ дахиад уулзахгүй юм шиг бүх зүйлээ хаагаад явчихдаг. Нэг жил гэрээгүйгээр үйл ажиллагаагаа яаж явуулсан байна вэ гэхээр цэвэр усаар ханган нийлүүлэх гэрээг нэг л удаа хийдэг. Жил болгон шинэчлэх шаардлагагүй. Аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байхад байнгын цэвэр ус нээлттэй байх заалттай гэрээ байдаг. Энэ гэрээг үндэслээд цэвэр усны төлбөр хямд, бохир усыг бодвол төлбөрийн зөрүү багатай учраас цэвэр усны төлбөрийг төлж явах боломжтой тул цэвэр усыг хаах үндэслэл байхгүй. Харин бохир усыг хэрэглэсний дараа төлбөрийг төлдөг учраас байгууллагууд орхидог тул манай байгууллага цэвэрлэхээс өөр арга байдаггүй. Цэвэрлэсний дараа төлбөрийг нэхэмжилдэг учраас зөрүүтэй байдал, үл ойлголцол үүсээд байна. Хэрэв төлбөр төлсний дараа бохир усыг авч цэвэрлэдэг байвал өөр боломжтойгоор зохицуулж болох юм гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар-т холбогдуулан, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалт, падаан дутуу бичиж өгсний улмаас учирсан хохирол 13.642.863 төгрөг болон бохир ус цэвэрлэгээний төлбөрт илүү нэхэмжилж авсан 18.644.400 төгрөг, нийт 32.287.263 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 54,606,204.12 төгрөгт ногдох бичилт 5,460,620 төгрөгөөс өмнө бичигдсэн 89,805.87 төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг хасч 5,370,814.5 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 93,114,968.04 төгрөгт ногдох бичилт 9,311,496.8 төгрөгөөс өмнө бичигдсэн 1,039,448.76 төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг хасч 8,272,048 төгрөг, буюу НӨАТ-ын буцаан олголтын падаан дутуу бичигдсэнээс учирсан хохиролд нийт 13,642,863 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардаж байна.

 

Дээрх 13,642,863 төгрөгийн дүнд НӨАТ-ын падаан үйлдэгдээгүй болох нь зохигчдын тайлбар болон шүүхэд хариуцагчийн гаргасан НӨАТ-ын баримт олгосон жагсаалтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь НӨАТ-ын падаан бичигдээгүй явдалд буруугүй, нэхэмжлэгч хүсэлт гаргаад падаанаа бичүүлэх боломжтой байсан, 2013, 2014 оны асуудлаар 2015 оны 11 дүгээр сард хүсэлт гаргасан, татварын хуульд заасан тайлант хугацаа өнгөрсөн учраас боломжгүй тухай Нийслэлийн татварын газар хариу өгсөн хэмээн хариуцагч маргажээ.

 

Үйлдвэрлэлийн зориулалтаар НӨАТ-тай үйлчилгээ худалдан авсан ******* ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар тухайн үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг өөрийн төлөх НӨАТ-аас хасч тооцуулах эрхтэй боловч хуулийн 14.3-т зааснаар бэлтгэн нийлүүлэгчид НӨАТ төлсөн талаар нягтлан бодох бүртгэлийн баримтад тусгах, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаах үүрэг мөн хүлээсэн байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу тухайн төлбөрийн хамрах хугацаанд буюу 2013 оны 12 дугаар сар болон 2014 оны 01 дүгээр сард НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайлан тооцоог хэрхэн гаргасан, нягтлан бодох бүртгэлийн баримтад хэрхэн тусгасан талаар шүүхэд баримт гаргаагүйн зэрэгцээ, НӨАТ-ын падаан бүрэн бичихийг удаа дараа шаардаж албан бичгээр хандхад хариуцагч хариу өгөхгүй байсаар тайлант хугацааг дуусгасан гэх үндэслэлээ нотлох баримтаар нотолсонгүй. ******* ХХК нв 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4/196 дугаар албан бичгээр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар-т хандсаныг хариуцагч үгүйсгээгүй боловч маргаанд хамаарах тайлант хугацаа нэгэнт дууссан байжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар, шүүхэд хэлэлцэгдэж байгаа хэргийн оролцогчид өөрсдөө нотлох баримтыг цуглуулж шүүхэд гаргаж, өгөх нотлох үүрэгтэйг дурьдаж байна.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т тодорхойлсноор НӨАТ-ын падааныг бараа, ажил, үйлчилгээ борлуулсан этгээд буюу хариуцагч Улаанбаатар хотын*******бичих боловч худалдан авагч, НӨАТ төлөгч ******* ХХК өөрөө шаардан авахыг хуулиар хязгаарлаагүйгээс гадна сар бүрийн татварын тайлан гаргахдаа хасуулах татвараа тодорхойлж мэдүүлэх, худалдан авалтын журнал, дэвтэр хөтлөх, татварын байгууллагад хандах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байжээ.

 

Иймд хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч ******* ХХК НӨАТ-ын хасалт хийлгэлгүй хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн бохир ус цэвэрлэгээний төлбөрт илүү нэхэмжилж авсан 18.644.400 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг гэрээгээр зохицуулахаар заасан ба уг гэрээнд нийлүүлэх цэвэр ус болон татан зайлуулах бохир усны хэмжээ, чанар, найрлага, гэрээг дүгнэх хугацаа, төлбөр тооцооны арга, талуудын эрх, үүрэг, хариуцлага, хохирол тооцох журам болон шаардлагатай бусад зүйлийг тусгахаар хуульчилжээ.

 

Нэхэмжлэгч тал 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны арьс шир боловсруулах үйлдвэрийн технологийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэн татан зайлуулах гэрээ, мөн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны түр гэрээний сунгалтуудыг /хх-110-113/, хариуцагч тал 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн технологийн хаягдал усыг татан зайлуулж урьдчилан цэвэрлэх гэрээг /хх-47-50/ тус тус шүүхэд гаргасан боловч эдгээр нь нэхэмжлэлд дурдсан тооцооны хугацаатай хамааралгүй байна.

 

Талууд тооцооны хугацаанд дээрх хуулийн шаардлага хангасан гэрээ байгуулаагүй ч нэхэмжлэгч нь технологийн хаягдал усыг татан зайлуулах үйлчилгээг хариуцагчаас авсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Хэрэгт авагдсан тооцооны хуудас /тооцооны хамрах хугацаа 2015.12.15-2016.01.14/-д тоолуурын эхний заалт 49287, эцсийн заалт 52243, зөрүү 2956, бохир ус 7941 м3, нэгжийн үнэ бохир 3.400 төгрөг, баримтын үнэ 500 төгрөг, бохир усны үнэ /НӨАТ-тэй/ 29.699.840 төгрөг гэж бичигджээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь дээрх тооцооны хуудсын дагуу хариуцагчид бохир ус цэвэрлэгээний төлбөрт 29.699.840 төгрөг төлсөн ба тоолуурын заалтаар 2956 байхад 7941 м3-ээр тооцон 18.644.400 төгрөг илүү төлүүлсэн гэж буцаан нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд УСУГ-ын бохир ус цэвэрлэгээний үйлчилгээг худалдаж авсан ******* ХХК нь худалдан авсан үйлчилгээнд тохирох төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар нь бохир ус цэвэрлэгээний төлбөрт 29.699.840 төгрөг нэхэмжлэгчээс тооцож авсан талаараа тайлбарлахдаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/301 дүгээр тушаалд ямааны арьс боловсруулахад нэг тонн арьсанд 56.7 м3 усны норм тогтоосон, нэхэмжлэгч уг хугацаанд 50,000 ширхэг ямааны арьс угаах тооцоог өөрөө гаргаж өгсөн, нэг ямааны арьсны жин 2.8 кг гэж үзвэл нэг тонн арьсанд 357 ямааны арьс болох бөгөөд 50,000 арьс 140 тонн болно, дээрх А/301 дугаартай тушаалд заасан нормоор тооцоход 7941 м3 ус хэрэглэнэ, Мөн зохицуулах зөвлөлийн 2014 оны 29 дүгээр тогтоолоор бохир усны үйлчилгээний тарифыг 3.400 төгрөгөөр тогтоосон тул 26.999.400 төгрөгөөр тооцсон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тооцооны хуудаст бичигдсэн тоолуурын заалтын зөрүү болон боловсруулсан арьсны тоо хэмжээгээр тооцсон хоёр тооцооллын сүүлийн тооцоог баримталсан үндэслэлээ тайлбарлахдаа 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний 4.3-т хамгийн их хэрэглээгээр тооцохоор заасныг үндэслэсэн гэх боловч тухайн цаг хугацаанд байгуулагдаагүй гэрээг тус маргаанд буцаан хэрэглэх боломжгүй юм.

 

Мөн түүнчлэн, 2016 оны 01 дүгээр сард ******* ХХК дахь усны тоолуур ажиллахгүй байсан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдоогүйн зэрэгцээ, усны төлбөрийг дээрх А/301 дугаартай тушаалд зааснаар тооцооллын дагуу гаргах болсон нь үндэслэлгүй байна.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т хэрэглэгч усны хэрэглээний төлбөрөө тоолуурын заалтаар тооцож төлөх эрх, үүрэгтэй байхаар заасан ба тооцооны хугацаанд бохир усны тоолуурын эхний заалт 49287, эцсийн заалт 52243, зөрүү 2956 байсан байхад хариуцагч боловсруулсан арьсны тоо хэмжээнд үндэслэн төлбөр авсан нь үндэслэлгүй байх тул ******* ХХК нь бохир ус цэвэрлэгээний төлбөрт 18.644.400 төгрөгийг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт илүү төлсөн байх тул буцаан гаргуулах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ХХК нь тоолуурын заалтын эхний үлдэгдэл 49287-оос эцсийн үлдэгдэл 52243 заалтыг хасч, зөрүү болох 2956 заалтыг үйлчилгээний тариф 3400 төгрөгт тооцож 10,050,400 төгрөгийг ногдох НӨАТ-ын хамт төлөх үүрэгтэй тул бохир ус цэвэрлэгээний төлбөрт ******* ХХК-иас төлөгдсөн 29.699.840 төгрөгөөс зөрүү болох 11,055,440 төгрөгийг хасч үлдэх 18,644,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Талууд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тооцооны үлдэгдэлгүй тухай баталгаа үйлдсэн байх боловч энэ нь талуудын хэн аль нь эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурьдаж байна.

 

115 115.1, 115.2.2, 116, 118

 

ТОГТООХ нь:

 

1. хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас 18.644.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.642.863 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319.387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас улсын тэмдэгтийн хураамжид 251.172 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА