Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2019/00204

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2019/00204

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Орхон аймаг,*******,*******, 6-10-42 тоотод оршин суух, Боржигон овогт Цэнд-Аюушийн Нямсүрэнгийн /Регистрийн дугаар: ФА62080569/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1965 онд төрсөн,,, Орхон аймаг,*******,, 4-20-66 тоотод оршин суух,

Хариуцагч: ,,, Орхон аймаг,*******, Бүрэнбүст баг 5-15-26 тоотод оршин суух, нарт холбогдох нарт зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Лхагвасүрэн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр надаас 4,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдэж аваад өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо хийхгүй намайг хохироосоор байна. С.Лхагвасүрэнгээс авах ёстой төлбөрөө тооцвол үндсэн төлбөр 4,000,000 төгрөг, зээлийн хүү 2,160,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг нийт 8,160,000 төгрөг авахаас 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг төлөөд түүнээс өөр төлбөр хийгээгүй учир нийт төлөх төлбөрөөс нь түүний төлсөн мөнгийг хасаад 7,660,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Лхагвасүрэн Ц.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.Учир нь миний бие 2015 онд Ц.Нямсүрэн гэдэг хүнээс ямар ч зээл аваагүй энэ хүний барааг нь ч хараагүй танихгүй болно. Харин 2014 оны 10 сарын 09-ний өдөр Андын сор ХЗХ-оос 1 500 000 төгрөгийн зээл аваад буцааж төлж дуусгасан юм.Ингэхдээ өөрийн өмчлөлийнийн 4-20-66 тоот байрны гэрчилгээг барьцаанд тавьсан байсан бөгөөд буцааж гэрчилгээгээ одоо хүртэл аваагүй болно. Харин миний дүү нь манай хашаа байшингийн гэрчилгээг намайг зээл авахаас өмнө барьцаанд тавьж тус хоршооноос зээл авсан байсан бөгөөд 2014 оны 10 хүүхэд хурим хийх гээд мөнгө яаралтай хэрэг болж дүүдээ хэлээд тэгээд л тус хоршооноос 1 500 00 төгрөгийг байрныхаа гэрчилгээг тавьж зээлсэн юм. Өөр ямар ч зээл авч байгаагүй.Сургийг нь сонсоход энэ хүн Андын сор ХЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн гэж сонслоо. Иймээс энэ хүн миний ХЗХоршоонд бүрдүүлж өгсөн баримтуудыг ашиглан засварлаж энэхүү энэхүү нэхэмжлэлийг гаргажээ гэж ойлгож байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Нямсүрэн шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Хариуцагч С.Лхагвасүрэн миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн утга бүхий тайлбарыг гаргасан явдал нь үндэслэлгүй болох талаар дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд:1.Хариуцагч С.Лхагвасүрэн 2014-10-09-нд "АНДЫН СОР" ХЗХ-ээс 1.500.000 төгрөгийг өөрийнхөө төрсөн дүүаараа гуйлгуулж байж барьцаанд нь өөрийнхөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг тавьж мөн л надаар 1.500.000 төгрөгийг хоршооноос авахуулж надтай иргэд хоорондын зээлийн гэрээ хийгээд төлбөр тооцоогоо хийж дуусгасан. Энэ үедээ орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээгээ аваад явсан.

2.С.Лхагвасүрэн 2015-01-09-ны өдөр С.Лхагвасүрэнгийн төрсөн дүү З.Жаргалсайхан надтай уулзаад нөгөө дүүд маань 4.0 сая төгрөг хэрэгтэй байна. Барьцаанд нь орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээгээ тавиад авна гэхээр нь би зөвшөөрч мөн өдрөө "АНДЫН СОР" ХЗХ-оос 4.0 сая төгрөг аваад зээлдэгч гэсэн нэрнийхээ доод талд С.Лхагвасүрэнгээр гарын үсэг зуруулаад өөрөө С.Лхагвасүрэнтэй иргэд хоорондын зээлийн гэрээ хийсэн.

3. Би "АНДЫН СОР" ХЗХ-той 4.0 сая төгрөгийн гэрээ байгуулаад кассаас мөнгөө авалгүй шууд С.Лхагвасүрэнтэй иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулчихаад С.Лхагвасүрэнг касс Б.Алтанцэцэгээс 4.0 сая төгрөгөө ав гээд кассаар дамжуулан 4.0 сая төгрөгийг өгсөн. Би С.Лхагвасүрэнгийн гарын үсгийг дууриалгаж зураагүй, ямар нэгэн хуурамч зээлийн гэрээ үйлдээгүй түүний авсан мөнгийг л үнэн зөвөөр нь бичиж өгсөн. Иймд С.Лхагвасүрэнгээс үндсэн төлбөрт 4.0 сая төгрөг, зээлийн хүүд 1.660.000 төгрөг, алданги 2.0 сая төгрөг нийт 7.660.000 төгрөг гаргуулан Ц.Нямсүрэн надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчилсөн шаардлагадаа: Ц.Нямсүрэн зээлдэгч С.Лхагвасүрэнд холбогдуулан 2015 оны 01 сарын 09-нд авсан 4 000 000 төгрөгийн зээлээ төлөхгүй байсаар 2016 оны 05 сарын 12-нд 500 000 төгрөг төлөөд түүнээс хойш мөнгө төлөөгүй учир шүүхэд хандаж үндсэн зээлийн үлдэгдэл 3 500 000 төгрөг, зээлийн хүүд 2 160 000 төгрөг,алданги 2 000 000 сая төгрөг, нийт 7 660 000 төгрөг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд С.Лхагавасүрэнгийн төрсөн дүү 2015 оны 02 сарын 09-ний өдрөөс хойш зээлийн хүүд 3 281 000 төгрөг төлсөн байх учирыг хамтран хариуцагчаар татаж байгаа болно. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 4.160.000 төгрөгөөр багасгаж үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 3.500.000 төгрөгийг гаргуулан авахаар шаардлагаа өөрчиллөө. Иймд С.Лхагвасүрэн,С.Жаргалсайхан нараас 3.500.000 төгрөг гаргуулан авахаар шаардлагаа өөрчиллөө гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ...Ц.Нямсүрэн гэдэг хүний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Ц.нямсүрэнтэй хамт ажилладаг байсан болохоор Андын сор ХЗХ-оос 2012 оноос хойш хэрэгцээтэй үедээ мөнгө зээлж авдаг байсан. Гэхдээ би 2015 оны 01 сарын 09-нд 4 000 000 төгрөг зээлж аваагүй. Харин өмнө нь авч байсан зээлүүд чинь нийлээд 4 000 000 төгрөг болсон шүү, хүү нь сар бүр 180 000 төгрөг төлөөрэй гэж нярав Алтанцэцэг нь хэлээд 2015 оны 02 сараас эхлээд сар бүр төлж байсан. Мөн үндсэн зээлд ч мөнгө төлж байсан. Би яг одоо нарийн он сарыг нь мэдэхгүй байна. Маш их мөнгө төлсөн. Сүүлдээ би 2016 оны 08 сараас хойш төлөхөө больсон. Яагаад гэвэл бөөнөөр өгсөн мөнгийг ерөөсөө хасаж тооцоогүй байхаар нь тэр чигт нь хаясан. Тэгээд би ер нь тооцоо дууссан гэж бодоод явж байтал 2017 оны 08 сард ах Лхагвасүрэн над руу чи нөгөө зээлийг төлж дуусаагүй юм уу. 1 000 000 төгрөгийг яагаад тушаагаагүй юм бэ гэж уурласан. Би 1 500 000 төгрөг авсан зээлийг ярьж байна гэж ойлгоод төлчихсөн. Наадуул чинь миний авсан зээлээс өгсөн мөнгийг минь хасахгүй болохоор нь би уурласан юмаа. Тэгээд л тань руу ярьж байгаа юм, буруу гэж хэлсэн. Намайг тэгж хэлэхээр ах Лхагвасүрэн тэрнийхээ учрыг олж гэрчилгээ авч өгөөрэй гэж байсан. Тэгээд би ахынхаа хашаа байшин орон сууцны гэрчилгэ зэргийг нэхэхээр үлдсэн мөнгөө төлж байж ав гээд өгөөгүй., би болохоор төлж дууссан гэж маргалдаад өнгөрдөг байсан. Энэ Ц.Нямсүрэн миний авч төлж байсан зээлэнд ямар ч хамаа байхгүй. Ах Лхагвасүрэн ч би ч Нямсүрэнгээс 4 000 000 төгрөг зээлж аваагүй. Би энэ Андын сор ХЗХ-д 2015 оны 02 сарын 09-ний өдрөөс 2016 оны 7 сарыг дуустал одоохэрэг дотор байгаа баримтаар /орлогын/ 3 811 750 төгрөг төлсөн байна лээ. Уг нь би үүнээс илүү мөнгө төлсөн. Өмнөх зээлүүд болон түүний төлөлтийг харвал маш их мөнгө төлсөн байх ёстой. Хэрэв одоо өртэй гэж байгаа бол Нямсүрэн биш Андын сор ХЗХ-с нэхнэ биз. Ц.Нямсүрэн бид хоёрын хооронд ямар ч зээлийн харьцаа үүсээгүй. Харин Ц.Нямсүрэн, ах С.Лхагвасүрэн нарын хооронд зээлийн гэрээ хийгдээгүй би маш сайн мэдэж байна. Харин тэр юун гэрээ болох, уг гэрээн дээр ах гарын үсэг зурсан эсэх, хэрэв зурсан гээд байгаа бол яаж зуруулсаныг мэдэхгүй. 1 500 000 төгрөг авах үедээ ах хот руу явах гээд маш их яарч байсан, хоосон гэрээ энэ тэр дээр гарын үсэг зуруулаад авч хоцорсон байснаа дараа нь зээлийн гэрээ /Нямсүрэнтэй/ хийсэн мэд ашигласан байж болзошгүй гэж бодож байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Нямсүрэн нь анхгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 7 660 000 төгрөг гаргулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран хариуцагчаарыг татаж С.Лхагвасүрэн, нараас зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан.

Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчд холбогдох хэсгээс татгалзаж С.Лхагвасүрэнгээс 3 500 000 төгрөгийг гаргуулна гэж хамтран хариуцагчд холбогдох хэсгээс татгалзсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Шүүх нэхэмжлэгч С.Нямсүрэнгийнд холбогдуулан гаргасан 3 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Нямсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээлийн төлбөр 4 000 000 төгрөг, зээлийн хүү 1 660 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг, нийт 7 660 000 төгрөг гэж тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 500 000 төгрөг болгож бууруулж, нэхэмжлэлийн үндэслэлдээ хариуцагчтай 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг заасан.

Уг гэрээнд зээлдүүлэгч Ц.Нямсүрэн зээлдэгч С.Лхагвасүрэнд 4 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4,5 % хүүтэй зээлүүлэх талаар заасан байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцдог болно.

Дээрх гэрээгээр зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхийн тулд гэрээний дагуу мөнгө зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжсэн байх учиртай.

Гэтэл нэхэмжлэгч Ц.Нямсүрэн зээлдэгч С.Лхагвасүрэнд 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдохгүй байгаа ба зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагчийнх мөн гэх үндэслэлийг дээрх гэрээний дагуу нэхэмжпэгчээс хариуцагчид мөнгө шилжсэн, зээлийн гэрээ байгуулагдсан, улмаар нэхэмжлэгч Ц.Нямсүрэнд зээлийн гэрээний төлбөр төлөх үүрэгтэй гэж үзэх дүгнэлтийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Нямсүрэн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Андын сор ХЗХ-оос 4 000 000 төгрөгийг 4,5%-ийн хүүтэй зээлж авсан болох нь тогтоогдож байгаа ч 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Нямсүрэнд зээл олгох \5%\ гэх гүйлгээний утгатай 4 000 000 төгрөгийн баримтыггийн Ц.Нямсүрэнгээс 4,5%-ийн хүүтэй 4 000 000 төгрөг зээлсний нотлогоо гэж үзэх боломжгүй байна.

Харин хариуцагч С.Лхагвасүрэнгийн дүү Андын сор ХЗХ-ноос зээл авсан, авсан зээлээ төлж байсан нь хариуцагчийн тайлбар, Андын сор ХЗХ-ны орлого, зарлагын баримтууд, үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байх тул хариуцагч С.Лхагвасүрэнгийн ...миний дүү Андын сор ХЗХ-ноос авсан зээлийн төлбөрийн асуудлаар маргаантай байгаагаас Ц.Нямсүрэн нь уг хоршооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд надаас миний зээлээгүй мөнгийг шаардаж байгаа тайлбар үндэстэй байна.

Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 510 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Нямсүрэнгийнд холбогдуулан гаргасан 3 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Нямсүрэн хариуцагчд холбогдуулан гаргасан 3 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137 510 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА