Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2019/00976

 

 

 

 

 

201 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ201/0076

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 2-р хороо, Хоршооллын хотхон Б.Доржийн гудамж *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг *******,*******/

,323,00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК болон иргэн *******, нарын хооронд 2017 оны 07 сарын 21-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр ******* нар нь ******* ХХК-ийн Орхон аймаг, Эрдэнэт хотод хэрэгжүүлж байгаа орон сууцны 7А хороолол, Евро Эко Төгөл төслийн хүрээнд баригдсан ны , мкв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээгзэр тохиролцсон графикийн дагуу төлбөрийг төлөхөөр тохирсон. Тус гэрээний 2.1 дэх хэсэгт орон сууцыг 1 мкв-ийг 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт үнэ нь 110,330,000 /зуун арван сая гурван зуун гучин мянган/ төгрөг байхаар заасан. Мөн гэрээний 1.2 дахь хэсэгт захиалагч нь гэрээний төлбөрийг хавсралт 2-т заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн бөгөөд Хавсралт 2-т Нийт 100% дүн болох 110,330,000 төгрөгийн төлбөрийнхөө 30% дүнгийн 24,000,000 төгрөгийг төлбөрийн боломжгүй гэсэн шалтгаанаар гэрээ цуцлагдахад өмнө хүн амьдарч байсан орон сууцыг шинэ орон сууцны үнээр борлуулах боломжгүй дараагийн захиалагч, худалдан авагчид худалдан борлуулахын тул дахин засвар хийж гүйцэтгэгч компаниас зардал гарч хохирч байна.

*******, нартай ижил нөхцлөөр орон сууцаа хүлээн авч амьдарч байгаа захиалагч иргэд энэхүү орон сууц хөлслөх гэрээг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд *******, нар ч мөн хүлээн зөвшөөрч 2017 оны 07 сарын 31-ний өдөр Орон сууц хөлслөх 23 дугаартай гэрээг байгуулж, 2017 оны 08 сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл гэрээгээр тохирсон хөлсөө төлж байсан.

Гэрээний үлдэгдэл төлбөрөө гүйцээж төлөх, ипотекийн зээлээ яаралтай хөөцөлдөж зээлийн шийдвэрээ гаргуулахыг удаа дараа шаардсан боловч 8 хувийн ипотекийн зээл олгохгүй байна, санхүүжилтийг нь шийдээгүй гэнэ. гэсэн шалтгаан хэлж цаг хугацаа алдуулж байсан.

Гэтэл гэрээний үүргээ ухамсарлаж, ипотекийн зээлээ шаргуу хөөцөлдөн зээлийн шийдвэрээ гаргуулж, төлбөрөө төлсөн захиалагчид байгаа бөгөөд захиалагч нараас өөрсдөөс нь шалтгаалж байсан. Гэтэл ******* нар нь гэрээ байгуулагдснаас хойш ипотекийн зээлд хамрагдах талаар ямар ч үйлдэл хийгээгүй.

Монгол улсын Сангийн сайдаас ******* ХХК-нд ирүүлсэн 2018 оны 03 сарын 28-ний өдрийн 4 тоот албан бичгээр "... 2017 болон 2018 онуудад ипотекийн зээлийн санхүүжилтийг банкуудад хуваарилан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А-25 дугаартай тушаалаар батлагдсан Орон сууцны санхүүжилтийн журам-ын дагуу зээл олгогдож байгаа, Монгол Улсын Засгийн газар, Монголбанк ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлээгүй гэх мэдээлэл нь буруу байна. гэж мэдэгдсэн.

Мөн гүйцэтгэгч ******* ХХК нь Орон сууц захиалан бариулах гэрээний 4.1 Орон сууцны үнийг хавсралт 2-т заасан хуваарийн дагуу Гүйцэтгэгчид төлнө. Банкны зээл авах зэргээр санхүүжилт олох шаардлагатай бол төлбөрийн хуваарийг мөрдөхөд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг урьдчилан авсан байх үүрэгтэй хэмээн заасан үүргийнхээ дагуу Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкуудтай хэлэлцээ хийж Монгол банкнаас хуваарьлагдсан 8 хувийн зээлээс тодорхой хэмжээгээр ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан иргэдэд олгуулахаар тохиролцсон.

Мөн 2017 оны 06 сараас хойш Голомт банктай хэлэлцээр хийж ******* ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төслийн орон сууцнаас захиалсан иргэдэд банкны өөрийн эх үүсвэрийн 18 хувийн хүүтэй зээл олгох, зээлийн хүүгийн 6 хувийг ******* ХХК төлж, захиалалагч иргэн 12 хувийн хүү төлөх, Монгол банкнаас ипотекийн санхүүжилт хуваарьлагдсан нөхцөлд 8 хувь руу шилжүүлэх нөхцөлтэйгөөр Хамтран ажиллах гэрээ 2018 оны 01 сарын 30-ны өдөр байгуулсан.

Дээрх гэрээ хэлэлцээрүүдийн дагуу 2017оны 6 дугаар сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан 6 иргэн дээрх банкуудаас ипотекийн зээл авах гэрээ байгуулж, зээлийн шийдвэрээ гаргуулсан.

******* нарын нэхэмжлэлд дурьдсан 8 хувийн зээлд хамруулж өгнө, өндөр хүүтэй зээл ав, түрээсийн гэрээ заавал байгуул гэж *******" ХХК-аас шаардаж дарамталсан, "... биелэгдэх боломжгүй хууль зөрчсөн, 8 хувийн зээл хамруулах амлалтаа биөлэгдэх боломжгүй байдлыг нуун дарагдуулж, хуурч хөлслөх гэрээ нэрийн дор 250,000 төгрөг сар бүр авсан.... гэх нь үндэслэлгүй юм.

Орон сууц захиалан бариулах гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь гэрээний 4.1 Орон сууцны үнийг хавсралт 2-т заасан хуваарийн дагуу Гүйцэтгэгчид төлнө. Банкны зээл авах зэргээр санхүүжилт олох шаардлагатай бол төлбөрийн хуваарийг мөрдөхөд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг урьдчилан авсан байх үүрэгтэй, 5.7 Захиалагч орон сууцыг Банкны зээлээр худалдан авч буй тохиолдолд Банк захиалагчтай тусгайлан гэрээ байгуулах бөгөөд банк, захиалагч, гүйцэтгэгчийн хоорондох 3 талт харилцааг энэхүү гэрээтэй уялдуулан зохицуулах талаар хамтран ажиллана. Орон сууцыг захиалагчийн мэдэлд хүлээлгэн өгсөн тохиолдолд тэрээр зээлийн өрийг төлж дуустал орон сууцыг захиран зарцуулах эрх эдлэхгүй.

Мөн гэрээний 3.3 дахь хэсэгт орон сууцыг 100% төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ.

Захиалагч нь Орон сууцны төлбөрийг гэрээний хавсралт 2-т заасан графикийн дагуу бүрэн гүйцэд төлснийг үндэслэн Гүйцэтгэгч орон сууцыг хүлээлгэн өгөх акт үйлдэнэ." хэмээн заасан. Гэрээний нөхцлийг биелүүлж, компанийг хохиролгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх ТУЗ-ийн тогтоолын дагуу ажилласан.

******* ХХК-аас төлбөрөө 100% бүрэн төлөөгүй, өөрсдөө хүсэлт гаргаад үлдэгдэл төлбөрөө яаралтай хөөцөлдөж төлөхөө амласан захиалагч нарт орон сууцыг нь хүлээлгэн өгсөн боловч төлбөрөө төлж чадах эсэх нь тодорхойгүй, зээлээ хөөцөлдөх, төлбөрөө төлж барагдуулах тал дээр үйлдэл гаргахгүй байгаа захиалагч нарт орон сууцаа гэрээний төлбөрөө 100% төлж дуусах хүртэлээ чөлөөлөх, эсвэл орон сууц хөлслөх гэрээ байгуулж хөлс төлөх гэсэн 2 нөхцлийг санал болгож байсны дагуу ******* нар нь Орон сууц хөлслөх гэрээ байгуулахыг зөвшөөрч гэрээ байгуулсан.

Иймд гүйцэтгэгч ******* ХХК-аас "6.1 Талууд харилцан тохиролцож хугацааг хойшлуулснаас бусад тохиолдолд захиалагч нь Орон сууцны төлбөр төлөх графикт хугацааг хэтрүүлсэн хоног тутам тухайн хугацаанд төлөх ёстой байсан үнийн дүнгийн 0,1 %-тай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг хүлээнэ. хэмээн заасны дагуу нэхэмжлэгч нараас үлдэгдэл төлбөр 78,330,000 төгрөг, алданги 1,244,210 төгрөг, Орон сууц хөлслөх гэрээний үүрэг 3,4,5-р сарын төлбер 750,000 гэрээний 2.3 дахь хэсэгт заасан 0,1 хувиар тооцсон алданги 22,500 төгрөг, нийт 8,346,710 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулахдаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй нарт холбогдох хэргийн нэхэмжпэгч ******* ХХК нь , ******* нарын нэхэмжпэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний Монгол Улсын Дээд шүүх 201 оны 02 сарын 1-ний өдрийн 001/хт201/ 00226 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

1. А Баясгалан, нарын ******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээ-ний үлдэгдэл төлбөр 78,330,000 төгрөг, алданги 1,244,210 төгрөгийн төлбөр авах шаардлагаас татгалзах,

2. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх тухай 12 дугаартай гэрээ-ний төлбөр 2018 оны 3,4,5-р сарын 750,000 төгрөг, алданги 22,500 төгрөгийн шаардлагыг 2018 оны 06 дугаар сараас 201 оны 02 дугаар сар хүртэл нийт сарын төлбөрийг гэрээний дагуу 1 сарын 250,000 төгрөгөөр тооцож 2,250,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 3,022,500 төгрөгийг шаардаж байна.

3. Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр шаардах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай холбогдуулан хариуцагч *******гаас татгалзаж байна.

******* ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, "Цагаанчулуут 7а хороолол, , тоот хаягт байрлах өөрийн өмчийн орон сууцыг иргэн тай харицан тохиролцож 1 сарын 250,000 төгрөгийн төлбөртэй Орон сууц хөлслөх гэрээ байгуулж орон сууцыг хүлээлгэн өгсөн.

нь 2018 оны 03 дугаар сараас өнөөдрийг хүртэл Орон сууц хөлслөх гэрээ-ний төлбөр төлөөгүй байгаа тул нийт 3,000,000 төгрөгийг, гаргуулж ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардагаа нэмэгдүүлэхдээ: ******* ХХК-ийн нэхэмжпэлтэй нарт холбогдох хэргийн нэхэмжпэгч ******* ХХК нь , ******* нарын нэхэмжпэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг Монгол Улсын Дээд шүүх 201 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 001/хт201/00226 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

1. ******* ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 7а хороолол, , тоот хаягт байрлах өөрийн өмчийн орон сууцыг *******, нартай байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээ-нд үндэслэн иргэн тай Орон сууц захиалан хөлслөх гэрээ байгуулж, 1 сарын хөлс 250,000 төгрөг байхаар харилцан тохиролцож тус орон сууцыг хүлээлгэн өгсөн.

Гэтэл *******, нар Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээ, Орон сууц хөлслөх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж тус иргэний хэргийг Монгол Улсын Дээд шүүх 201 02 дугаар сарын 1-ний өдрийн 001/хт201/00226 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд дээрх гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоогоод тус гэрээнүүдийг цуцлаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртээ гэрээ цуцлах болсон үндэслэл нь нэхэмжпэгч *******, нар нь ипотекийн зээлд гэрээний төлбөрөө төлөх боломжгүй болсон байна, харин зээлд хамрагдах боломжгүй болсонд хариуцагч ******* ХХК-ийн буруутай үйлдэл байхгүй байна хэмээн дүгнэсэн.

Гэтэл *******, нар нь хүлээж авсан орон сууцаа өнөөдрийг хүртэл манай компанид албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байгаа тул Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор гэрээ цуцлагдсан тул 201 оны 3 дугаар сарын төлбөр 250,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн нэмж нэхэмжилж байна.

2. Мөн *******, нар нь Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээ-нд үндэслэн иргэн тай Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээ шүүхийн журмаар цуцлагдсан шалтгаан нь *******, нараас болсон гэдгийг дээд шүүх тогтоолдоо дүгнэсэн.

******* ХХК-ийн хэрэгжүүлж байгаа Евро Эко Төгөл төслийн хүрээнд баригдаж, ашиглалтад орж буй орон сууц нь хөлслөх, түрээслүүлэх зориулалттай биш бөгөөд Орон сууц хөлслөх гэрээ-ний 3.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн захиалан бариулах эсвэл худалдан авахаар тохиролцсон иргэдийн хүсэлтээр хөлслөх гэрээ байгуулах журамтай байсан. Гэтэл захилагч *******, нараас шалтгаалан гэрээ цуцлагдсан тул орон сууцыг т анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдлаар нь хүлээлгэн өгөхийг шаардаж байна.

******* ХХК-ийн хэрэгжүүлж байгаа Евро Эко Төгөл төслийн сууцны барилгыг барьж байгаа ерөхий гүйцэтгэгч Мастер Инженеринг ХХК- аас тус 7а хороолол, , тоот хаягт байрлах орон сууцыг т анх хулээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдалд оруулан засварлахад нийт 5,460,000 төгрөг болно. гэсэн нэмэгдэл ажпын зардлыг хийж компанид ирүүлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нийт 5,710,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул нэхэмжпэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулахдаа: Тус шүүхэд хянагдаж байгаа ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээ-ний үлдэгдэл төлбөр 78,330,000 төгрөг, алданги 1,244,210 төгрөг, 2017 оны 07 сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх тухай 23 дугаартай гэрээний төлбөр 3, 4, 5-р сарын 750,000 төгрөг, алданги 22,500 төгрөг, нийт 8,346,710 төгрөгийг дараах байдлаар өөрчилсөн болно.

1. Монгол Улсын Дээд шүүх 201 оны 02 сарын 1-ний өдрийн 001/хт201/00226 дугаартай тоггоол гарсантай холбоотойгоор *******, нарын ******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээ-ний үлдэгдэл төлбөр 78,330,000 төгрөг, алданги 1,244,210 төгрөг, нийт 7,574,210 төгрөгийн төлбөр авах шаардлагаас татгалзаж байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Орон сууц хөлслөх тухай 23 дугаартай гэрээний 2018 оны 3, 4, 5-р сарын төлбөр 750,000 төгрөг, алданги 22,500 төгрөг, нийт 772,500 төгрөгийн шаардлага дээр 2018 оны 06 дугаар сараас 201 оны 03 дугаар сарын дуусталх нийт 10 сарын хугацаанд хамаарах төлбөр болох 2,500,000 төгрөгийг нэмж нийт 3,272,500 төгрөг.

3. Мөн Орон сууц хөлслөх гэрээ-ний дагуу хөлсөлсөн ******* ХХК- ийн өмчлөлийн 7а хороолол, , тоот хаягт байрлах орон сууцыг т анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдалд оруулан засварлахад шаардагдах нийт 5,460,000 төгрөг, нийт 8,732,500 төгрөгийг нэхэмжилж байна.

******* ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 7а хороолол, , тоот хаягт байрлах өөрийн өмчийн орон сууцыг *******, нартай байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээ-нд үндэслэн иргэн тай Орон сууц хөлслөх гэрээ байгуупж, 1 сарын хөлс 250,000 төгрөг байхаар харилцан тохиролцож тус орон сууцыг хүлээлгэн өгсөн.

Гэтэл *******, нар Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээ, Орон сууц хөлслөх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж тус иргэний хэргийг Монгол Улсын Дээд шүүх 201 оны 02 дугаар сарын 1-ний 001/хт201/00226 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд дээрх хүчин төгөлдөр болохыг тогтоогоод тус гэрээнүүдийг цуцлаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртээ гэрээ цуцлах болсон үндэслэл нь нэхэмжлэгч *******, ипотекийн зээлд хамрагдаж, гэрээний төлбөрөө төлөх боломжгүй болсон байна, харин зээлд хамрагдах боломжгүй болсонд хариуцагч ******* ХХК-ийн ай үйлдэл байхгүй байна хэмээн дүгнэсэн.

Гэтэл *******, нар нь хүлээж авсан орон сууцаа өнөөдрийг хүртэл манай компанид албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байгаа тул Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор гэрээ цуцлагдсан.

2. Мөн *******, нар нь Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээ-нд үндэслэн иргэн тай Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээ шүүхийн журмаар цуцлагдсан шалтгаан нь *******, нараас болсон гэдгийг дээд шүүх тогтоолдоо дүгнэсэн.

******* ХХК-ийн хэрэгжүүлж байгаа Евро Эко Төгөл төслийн хүрээнд баригдаж, ашиглалтад орж буй орон сууц нь хөлслөх, түрээслүүлэх зориулалттай биш бөгөөд Орон сууц хөлслөх гэрээ-ний 3.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн захиалан бариулах эсвэл худалдан авахаар тохиролцсон иргэдийн хүсэлтээр хөлслөх гэрээ байгуулдаг байсан. Гэтэл захилагч *******, нараас шалтгаалан гэрээ цуцлагдсан тул орон сууцыг т анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдлаар нь хүлээлгэн өгөхийг шаардаж байна.

******* ХХК-ийн хэрэгжүүлж байгаа Евро Эко Төгөл төслийн орон сууцны барилгыг барьж байгаа ерөхий гүйцэтгэгч Мастер Инженеринг ХХК-аас тус 7а хороолол, , тоот хаягт байрлах орон сууцыг т анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдалд оруулан засварлахад нийт 5,460,000 төгрөг болно. гэсэн нэмэгдэл ажлын зардлыг хийж манай компанид ирүүлсэн.

Иймд нийт 8,732,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Амартунгалагт холбогдох иргэний хэргийн нэхэмжпэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 51,400 төгрөгөөр нэмэгдүүлж нийт ,323,00 төгрөгийг нэхэмжилж байна.

******* ХХК-аас Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан захиалагч нарыг урамшуулах зорилгоор 1 болон давхарт орон сууц захиалан авч байгаа захиалагч нарт бүрэн автомат угаалгын машин, 43 инчийн зурагт зэргийг бэлэглэж байсан.

Хариуцагч нар нь 4 дүгээр байрны 1-р давхарын тоот орон сууцыг захиалан гэрээ байгуулсан тул дээрх эрхийг эдэлж БСБ Электроникс дэлгүүрээс худалдан авсан 51,400 төгрөгийн үнэ бүхий Саndy маркийн бүрэн автомат угаалгын машиныг ******* ХХК-аас бэлэглэснийг өнөөдрийг хүртэл хэрэглэсэн.

Монгол улсын дээд шүүхийн тогтоолоор талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нарт хүлээлгэн өгсөн орон сууцаа буцааж авахаар болсон тул шинэ бүрэн автомат угаалгын машины үнийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч А.Амартунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Их Хаадын цуваа ХХК тай 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Цагаанчулуут багийн ны тоот орон сууцыг зээлээр худалдах худалдан авах болж гэрээ байгуулсан. Гэтэл биднийг захиалгаар орон сууц захиалсан мэт гүтгэж гэрээний агуулгаа тайлбарлах болсон. Мөн банкнаас олгох орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийг тус компаниас хөөцөлдөн олгох асуудлыг шийдвэрлэх хүртэл орон сууц хөлслөх гэрээ байгуулна гээд бидэнтэй орон сууц хөлслөх гэрээг байгуулж байсан банктай тохиролцон байгуулах ипотекийн 8 хувийн зээлийн асуудал удахгүй шийдвэрлэгдэнэ гэж хэлж байснаа 8 хувийн зээлд хамруулах боломжгүй болоод байна, гэхдээ Голомт банктай асуудлыг шийдвэрлэж байгаа гэж байснаа 2018.02 дугаар сараас Голомт банктай гэрээ байгуулсан, Голомт банктай гэрээ байгуулахгүй бол орон сууцыг өгөхгүй гээд хэрэглээний усыг тасалсан. Ингээд биднийг хуурч мэхлэн дүр эсгэсэн хэлцлийг хийж 34.000.000 төгрөгийг авсан болохыг мэдэж, шүүхэд орон сууц захиалах гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Биднийг Голомт банктай тохиролцсон гээд өндөр хүүтэй богино хугацааны зээлд хамрагдахыг шаардаж шахаж, уг гэрээг байгуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлэхэд усны хэрэглээг тасалж, хөөж хүч хэрэглэж эхэлсэн. Гэсэн атлаа одоо болохоор биднээс шалтгаалаад байсан мэт худал нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ипотекийн зээлийг хариуцагч бид нар л өөрсдөө хөөцөлдөх байсан, манай компанид ямар ч хамаагүй мэт тайлбарлаж байгаа нь анхнаасаа биднийг хуурч мэхэлж гэрээ байгуулсан. Учир нь бидэнтэй байгуулсан гэрээндээ / Орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.7/ банктай хамтран ажиллана, 8 хувийн зээлд хамруулна гэж байсан билээ. Бид захиалгаар орон сууц бариулаагүй, бид зээлээр орон сууц худалдаж худалдан авсан, мөн бидний байгуулсан орон сууц захиалах гэрээний хавсралтын үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг тохиролцоогүй, зөвхөн 30 хувийг хэзээ төлөх тухай тохиролцсон ба түүнээс өөрөөр үлдэгдэл төлбөрийг хэзээ төлөх талаар тохиролцоогүй учир алданги болон үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Их Хаадын цуваа ХХК нэхэмжэлтэй хариуцагч т холбогдох хэрэгт гаргасан шаардлагыг өөрчилсөн тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Миний бие 2010 оны 07 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан Орхон аймгийн Баян өндөр сумын 7а хорооллын 4-104 тоот хаягт байрлах орон сууцыг орон сууц хөлслөх тухай 23 тоот гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан ба нэхэмжлэгч бидний хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээг үндэслэн уг гэрээг байгуулсан билээ. Уг гэрээний зорилго нь Орон сууц захиалан бариулах гэрээ бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх зорилготой байсан бөгөөд орон сууц хөлслөх зорилгоор хийгдсэн гэрээ биш юм.Тухайн Орхон аймгийн Баян өндөр сумын 7а хорооллын 4-104 тоот хаягт байрлах орон сууц нь худалдах худалдан авах зорилготой байсан орон сууц бөгөөд хөлслөх зориулалттай орон сууц байгаагүй юм . Уг Орон сууц захиалан авах гэрээ, хөлслөх гэрээ биелэгдээгүй бөгөөд биелэгдээгүй улмаас гэрээний хохирол гэх 5.200.000 төгрөгийг ******* ХХК д олгохоор шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 201.02.1 ны өдрийн 001/ХТ201/00226 тоот тогтоол гарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага 3,022,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тухайн орон сууцанд амьдруулахгүй гэж нэхэмжлэгч үзэж, хэрэглэгчийн ус болон цахилгааны хэрэглээг тасалсан байгаа бөгөөд тухайн байранд амьдрах боломжгүй болсон. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Их Хаадын цуваа ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч т холбогдох хэрэгт гаргасан шаардлагыг өөрчилсөн тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1.2018 оны 3 дугаар сараас 201 оны 03 дугаар сарыг дуустал 2010 оны 07 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7а хорооллын 4-104 тоот хаягт байрлах орон сууцыг орон сууц хөлслөх тухай 23 тоот гэрээний дагуу 3,272,500 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 03 дугаар сараас эхлэн гэрээний маргаан үүсэж тухайн орон сууцыг худалдан авах боломжгүй талаар талууд мэтгэлцсэн бөгөөд хариуцагч тал 34,000,000 төгрөгийг буцаан авах шаардлагыг 2018 оны 03 дугаар сард шүүхэд гаргаж маргахад нэхэмжлэгч мөнгийг буцаан өгөхгүй, худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж үзэн биднээс 78,330,000 төгрөг , алданги 1,244,210 төгрөг нэхэмжилж байсан билээ. Энэхүү маргаан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 201 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 001/ХТ201/00226 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, талууд гэрээнээс татгалзсан гэж үзэн шийдвэрлэж, гэрээнээс татгалзсантай холбоотой төлбөр 5,200,000 төгрөгийг ******* ХХК д үлдээж, 28,800,000 төгрөгийг М.Амартунагалаг, ******* нарт олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд гэрээний татгалзсантай холбоотой өгсөн, авснаа Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.7 заалтын дагуу талууд биечлэн нэгэн зэрэг гүйцэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа атлаа биднийг өнөөдөр хүртэл орон сууц хөлсөлсөн мэт үзэж байгаа үндэслэлгүй. 2018 оны 03 дугаар сараас нэхэмжлэгч гэрээний үүрэг биелүүлээгүй гэж үзэн гэрээнээс татгалзан , ус дулаан цахилгааны хэрэглээг зогсоож, хүн амьдрах боломжгүй болгосон бөгөөд шүүхэд маргаж байх хугацаанд нэг удаа ус цахилгааны хэрэглээг олгосон боловч мөн дахин маргаантай хэмээн эрх бүхий байгууллагад нэхэмжлэгч хүсэлт гарган дулаан цахилгааны хэрэглээг бүрэн зогсоосон. Гэсэн атал биднийг одоо болтол хөлсөлж байгаа гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээг хүчинтэй гэж үзэж нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Тухайн гэрээнүүдтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.

2.Харин одоо болтол бидний мөнгийг өгөөгүй байгаа бөгөөд гэрээнээс татгалзсан үүргээ биелүүлээгүй байж биднийг орон сууц хөлсөлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 201 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 001/ХТ201/00226 тоот тогтоолоор харицагч ийг буруутай байна гэж дүгнэлт хийгээгүй бөгөөд аль аль тал нь гэрээнээс татгалзах хүсэлтэй байсан байна гэх үндэслэлд дүгнэлт хийснийг хариуцагчийг буруутай мэт тайлбарласан нь үндэслэлгүй. Анх гэрээнээс татгалзах үйлдлийг нэхэмжлэгч тал ус дулаан цахилгааны хэрэглээг таслан зогсоон, орон сууцанд амьдруулахгүй гэх шаардлагыг тавьсан үйлдэл хийсэнтэй холбоотой шүүхэд хариуцагч нэхэмжлэл гаргасан нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 201 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 001/ХТ201/00226 тоот тогтоолтой хэргээс нотлогдож байгаа.

т анх байрыг хүлээлгэн өгсөн байдалд оруулан засварлахад шаардагдах 5,460,000 төгрөгийг нэхэмжилжээ. Гэтэл тухайн орон сууц нь анх хуучин орон сууц буюу өөр хүн амьдарч байсан орон сууц байсан бөгөөд бидэнд шинэ орон сууц хүлээлгэн егөөгүй. Мөн тухайн орон сууцыг өөрийн худалдан авсан орон сууц гэж үзэн сан техникийн засварыг хийж, зарим өрөөний жижиг засваруудыг хийсэн бөгөөд тухайн орон сууцыг гэмтээсэн муудсан устгасан зүйл байхгүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байх үед сар бүр эзэмшиж ашигласны төлбөр 250,000 төгрөгийг өгч байсан билээ.Тухайн орон сууцыг зайлшгүй засварлах нөхцөл үүсээгүй. Өөрийн худалдан авсан орон сууц гэж үзэн засан сайжруулан эзэмшиж байсан орон сууц байсан бөгөөд түүнийг зайлшгүй засварлах нөхцөл байдалд оруулаагүй. Харин тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулснаас хойш бий болох элэгдэл хорогдол , ашиглалтын хугацаанаас хамаарч завсар хийх нөхцөл байдал үссэн бол хариуцах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд аас нэхэмжилсэн 5,460,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. болон нөхөр ******* бид нараас авсан 34,000,000 төгрөгийг өгөхгүй гэсэндээ янз бүрийн арга зам хайж байгаа бөгөөд гэрээнээс татгалзсны үр дагаварт 5,200,000 төгрөгийг нэхэмжлэгч өөртөө үлдээн авсан бөгөөд дахин 8,732,500 төгрөгийг авах гэж улайрч байгаа нь үндэслэлгүй. Бид тухайн орон сууцанд 8 сар амьдарсан бөгөөд энэ хугацаанд гэрээний маргаан үүсч , 201 оны 02 дугаар сарын 1-нд уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ богино хугацаанд нэхэмжлэгчид 13,32,000 төгрөгний гэм хохирол учруулаагүй.

Улсын Дээд Шүүхээс 5,200,000 төгрөгийг гэрээний үүрэгтэй холбоотой гэм хохирол гэж үзэн нэхэмжлэгчид үлдээн шийдвэрлэсэн. Орон сууц худалдан авах гэж 34,000,000 төгрөг өгснийг янз бүрийн шалтгаанаар суутган өгөхгүй байх гэсэн санаа зорилготой байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь орон сууцыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах бүх нөхцлийг бүрэн зогсоож , өөртөө авсан нь үнэн болно гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлт гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Их Хаадын цуваа ХХК нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг Candy маркийн бүрэн автомат угаалгын машины үнэ 51,400 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь 2010 оны 07 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7а хорооллын 4-104 тоот хаягт байрлах орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөхөөр болж, нөгөө тал хариуцагчаас авсан мөнгийг буцаан өгөхөөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 201 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 001/ХТ201/00226 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэхүү гэрээний маргааныг эцэслэг шийдвэрлэсэн бөгөөд гэрээг татгалзсантай холбоотой Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.7 заалтын дагуу талууд авсан өгсөн зүйлээ биечлэн нэгэн зэрэг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна. Харин энэхүү угаалгын машиныг дээрх гэрээг байгуулсан гэж үзэн бэлэглэсэн бөгөөд хариуцагч тал бэлгийг хүлээн авч, бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Харин орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзснаар бэлгийг буцаан өгөх үүрэг хүлээгээгүй.

Энэхүү бэлэглэлийн гэрээтэй холбоотой маргааныг Иргэний хуулийн 276-280-р зүйлийг баримтлан шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууцыг захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн бөгөөд уг гэрээнээс татгалзсан нь бэлэглэлийн гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй. Энэхүү бэлэглэлийн гэрээний онцлог нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө бэлэглэсэн бөгөөд үнэ төлбөргүй шилжүүлэгдсэн хөрөнгө. Уг эд хөрөнгийг хариуцагч хэрэглэж байгаа бөгөөд түүний үнийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь т холбогдуулан ,323,00 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл төлбөр 78,330,000 төгрөг, алданги 1,244,210 төгрөгийн төлбөр авах шаардлагаас татгалзаж,

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх тухай 12 дугаартай гэрээ-ний төлбөр 2018 оны 3,4,5-р сарын 750,000 төгрөг, алданги 22,500 төгрөгийн шаардлагыг 2018 оны 06 дугаар сараас 201 оны 02 дугаар сар хүртэл нийт сарын төлбөрийг гэрээний дагуу 1 сарын 250,000 төгрөгөөр тооцож нийт 3,022,500 төгрөг, 7а хороолол, , тоот хаягт байрлах орон сууцыг т анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдалд оруулан засварлахад шаардагдах зардал 5,460,000 төгрөг, мөн ******* ХХК-аас Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан захиалагч нарыг урамшуулах зорилгоор 1 болон давхарт орон сууц захиалан авч байгаа захиалагч нарт бүрэн автомат угаалгын машин, 43 инчийн зурагт зэргийг бэлэглэж байсан. Үүний дагуу хариуцагч т 51,400 төгрөгийн үнэ бүхий Саndy маркийн бүрэн автомат угаалгын машиныг ******* ХХК-аас бэлэглэсэн Монгол улсын дээд шүүхийн тогтоолоор талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нарт хүлээлгэн өгсөн орон сууцаа буцааж авахаар болсон тул шинэ бүрэн автомат угаалгын машины үнэ 51,400 төгрөг нийт .323.00 төгрөг нэхэмжилсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр шаардах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай холбогдуулан хариуцагч *******гаас татгалзсан байна.

******* ХХК болон иргэн *******, нарын хооронд 2017 оны 07 сарын 21-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр ******* нар нь ******* ХХК-ийн Орхон аймаг, Эрдэнэт хотод хэрэгжүүлж байгаа орон сууцны 7А хороолол, Евро Эко Төгөл төслийн хүрээнд баригдсан ны , мкв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээгзэр тохиролцсон графикийн дагуу төлбөрийг төлөхөөр тохирчээ.

Уг гэрээний хавсралтанд Нийт 100% дүн болох 110,330,000 төгрөгийн төлбөрийнхөө 30% дүнгийн 24,000,000 төгрөгийг төлбөрийн боломжгүй гэсэн шалтгаанаар гэрээ цуцлагджээ.

Энэ тухай нэхэмжлэгч өмнө нь хүн амьдарч байсан орон сууцыг шинэ орон сууцны үнээр борлуулах боломжгүй дараагийн захиалагч, худалдан авагчид худалдан борлуулахын тул дахин засвар хийж гүйцэтгэгч компаниас зардал гарч хохирч байна гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, "Цагаанчулуут 7а хороолол, , тоот хаягт байрлах өөрийн өмчийн орон сууцыг иргэн тай харилцан тохиролцож 1 сарын 250,000 төгрөгийн төлбөртэй Орон сууц хөлслөх гэрээ байгуулж орон сууцыг хүлээлгэн өгсөн. нь 2018 оны 03 дугаар сараас өнөөдрийг хүртэл амьдарсан тул Орон сууц хөлслөх гэрээ-ний төлбөр гэж үзэж байна.

Энэхүү хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч нь *******гийн хамт шүүхэд хандаж Орон сууц захиалан бариулах тухай 8 тоот гэрээ, Орон сууц хөлслөх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргажээ.

Монгол Улсын Дээд шүүх 201 02 дугаар сарын 1-ний өдрийн 001/хт201/00226 дугаартай тогтоолоор дээрх гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож дээрх гэрээнүүдийг цуцлаж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт гэрээ цуцлах болсон үндэслэлийг *******, нар нь ипотекийн зээлд гэрээний төлбөрөө төлөх боломжгүй болсон байна, харин зээлд хамрагдах боломжгүй болсонд хариуцагч ******* ХХК-ийн буруутай үйлдэл байхгүй байна хэмээн дүгнэсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

*******, нар нь хүлээж авсан орон сууцаа өнөөдрийг хүртэл манай компанид албан ёсоор хүлээлгэн өгөөгүй. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор гэрээ цуцлагдсан тул 201 оны 3 дугаар сарын төлбөр 250,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн нэхэмжлэгч нэмж нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн хэрэгжүүлж байгаа Евро Эко Төгөл төслийн хүрээнд баригдаж, ашиглалтад орж буй орон сууц нь хөлслөх, түрээслүүлэх зориулалттай биш бөгөөд Орон сууц хөлслөх гэрээ-ний 3.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн захиалан бариулах эсвэл худалдан авахаар тохиролцсон иргэдийн хүсэлтээр хөлслөх гэрээ байгуулах журамтай байсан.

Гэтэл захиалагч *******, нараас шалтгаалан гэрээ цуцлагдсан тул орон сууцыг т анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдлаар нь хүлээлгэн өгөх ёстой гэж нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн хариуцагчийн сууж байсан орон сууцны ус, гэрэл цахилгаангы тасалсаны улмаас хариуцагч 2018 оны 3 сард уг байранд амьдрах боломжгүй болж байрнаас гарсан байна.

Иймд нэхэмжлэгчийн 2018 оны 3, 4, 5-р сарын 750,000 төгрөг, алданги 22,500 төгрөгийн шаардлагыг 2018 оны 06 дугаар сараас 201 оны 02 дугаар сар хүртэл нийт сарын төлбөрийг гэрээний дагуу 1 сарын 250,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн 3,022,500 төгрөг, мөн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шинэ бүрэн автомат угаалгын машины үнэ 51,400 төгрөгийг хангах боломжгүй байна.

Харин хариуцагч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, "Цагаанчулуут 7а хороолол, , тоот хаягт байрлах орон сууцанд орон сууц хөлслөх гэрээний амьдарч байх хугацаандаа дээрх орон сууцыг ердийн элэгдэлээс илүү муутгасан байх тул шинжээчийн гаргасан дүгнэлтийн дагуу засварын хөлс 5.121.800 төрөгийг гаргуулах үндэстэй байна. Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, инжээч томилсон үндэслэл нь байрны эвдрэл гэмтлийг тогтоох, засварлах шаардлагатай зардлыг тооцох эсэхийг тодруулах байхад ус алдсан учраас зайлшгүй гарах зардал гэж дүгнэлт гаргасан нь маргаанд хамааралгүй, өөр этгээдийг хариуцагчаар татах юм шиг ойлголт бий болсон гэж тайлбарлаж байна. Гэвч шинжээч нь маргааны зүйл болсон орон сууцыг биечлэн үзэж дүгнэлт гаргасан. Байрны байдал ус алдсан мэт байдалтай байсныг гэрэл зургаар баталгаажуулсан байна. Түүнчлэн хариуцагч дээрх орон сууцанд эвдрэл гэмтэл гарч ердийн элэгдлээс илүүгээр муутгаагүй гэдгээ нотлож чадахгүй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 28 дүгээр зүйлийн 28.1.3, 28.1.4-д заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй т холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 7,572,210 төгрөгөөс татгалзсаныг баталж, аас 5.121.800 төгрөг гаргуулан ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.610.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 781,270 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 6,8 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН