Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/01137

 

 

 

 

 

 

 

2022 03 14 101/ШШ2022/01137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххххх плаза, С ХХК-ийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххх тоот, Х групп ХХК-д /РД: ххххххххх/ холбогдох

Х групп ХХК-тай 2015 оны 1 сарын 1-ний өдөр байгуулсан ХА-30/15 дугаар бүхий хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 210,630,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, Ө.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М,

Хариуцагч Х групп ХХК-ийн захирал С.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, Н.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НэхэмжлэгчС ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, Ө.Ж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С ХХК нь Х групп ХХК-тай 2015 оны 1 сарын 1-ний өдөр ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр Х групп ХХК 2015 оны 3 сарын 1-15-ны өдрийн дотор ios android болон вэб платформд суурилсан гадаад болон дотоодын дуу хөгжмийг албан ёсны эрхтэйгээр хүлээн авах, сонсох онцгой боломжийг хэрэглэгчдэд олгосон хөгжмийн үйлчилгээг нэвтрүүлэх үүрэг хүлээсэн.

С ХХК хөгжмийн үйлчилгээний төлбөрт 300.900.000 төгрөг төлөх үүрэг хүлээн төлбөрийн урьдчилгаанд нийтдээ 210.360.000 төгрөг төлсөн.

Гэтэл Х групп ХХК гэрээгээр тохирсон хугацаанд ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлээгүй бөгөөд хамтран ажиллах гэрээ байгуулахдаа хөгжмийн урлагын 60.000 бүтээлийг эзэмших, ашиглах эрхийг аваагүй байсны зэрэгцээ гэрээнд заасан үйлчилгээг нэвтрүүлэх техникийн боломжийг ч бүрдүүлээгүй болох нь илэрсэн.

Гэсэн хэдий ч тус компанид боломж олгон 2016 оны 8 сар хүртэл хугацаанд гэрээг хэрэгжүүлэхээр хичээсэн боловч үр дүнд хүрээгүй.

Өөрт байхгүй эдийн бус хөрөнгийн эрхийг байгаа мэтээр Хч мэхлэн их хэмжээний төлбөр авсан Х групп ХХК-ийн захирал С.Дын энэхүү үйлдэл залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байсан учир 2016 оны 8 сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага, прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэн 4 жил гаруй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Энэ хэрэгт хяналт тавьж буй прокуророос 4 удаа яллах дүгнэлт үйлдэн, 3 удаа шүүхээр хэлэлцүүлсэнээс 1 удаад нь гэм буруугийн шүүх хуралдаанаас, 2 удаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба эцэст нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 5 сарын 19-ний өдрийн 532 тоот тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Дээрх прокурорын тогтоолд С.Д нь 2015 оны 1 сарын 1-ний өдөр С ХХК-тай гэрээ байгуулах үедээ С, Ю мюзик групп зэрэг газруудтай хамтран ажиллах албан ёсны эрхийг авсан, хөгжмийн шинэ технологийн үйлчилгээ нэвтрүүлнэ гэж Хч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон бусдын итгэлийг урвуулан ашиглаж, хамтран ажиллах тухай гэрээгээр халхавчлан С ХХК-иас 210.630.000 төгрөгийг залилан авсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Залилах гэмт хэргийн шинжтэй байна.

Гэвч С.Д 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2 дахь заалтад заасан дээрх Залилах гэмт хэргийг үйлдсэнээс хойш 6 жил, 5 сарын хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг 1 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, мөн хуулийн 2 дугаар хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн заалтыг тус тус журамлан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Мөн уг тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг С.Даас иргэний журмаар жич нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсан.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 477 дугаар зүйлийн 477.1-т Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, 477.2 дахь хэсэгт Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно, 480 дугаар зүйлийн 480.1.4-т Хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болно гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Х групп ХХК 2015 оны 1 сарын 1-ний өдөр байгуулсан ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээнд заасан хөгжмийн үйлчилгээ нэвтрүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хамтын ажиллагааны зорилго биелэгдэх бломжгүй болж тус компанитай эхлүүлсэн хамтын ажиллагаа дуусгавар болсон.

Иймд Х групп ХХК-тай 2015 оны 1 сарын 1-ний өдөр байгуулсан ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээнд заасан хамтын ажиллагаа хэрэгжээгүйгээс гэрээ дуусгавар болсон тул тус компанид төлсөн 210.630.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн.

Хариуцагч Х групп ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэх хуулийн зохицуулалттай хамааралтай Х групп ХХК-ийн удирдлагыг буруутгах боломжгүй ... гэсэн байна.

Тиймээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн Хэлцэл хийх зорилгоор бусдыг Хан мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд Хан мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэсэн заалтын дагуу Х групп ХХК-тай 2015 оны 1 сарын 1-ний өдөр байгуулсан ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу 2021 оны 11 сарын 1-ний өдөр гаргасан Х групп ХХК-тай 2015 оны 1 сарын 1-ний өдөр байгуулсан ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна.

Хариуцагч Х групп ХХК нь 2015 оны 1 сарын 1-ний өдрийн ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй, үр дүн хүлээлгэж өгөөгүй тул хамтран ажиллах гэрээг цуцалж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасан үндэслэлээр хамтран ажиллах гэрээний төлбөрт төлсөн 210.630.000 төгрөгийг хариуцагч Х групп ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2015 оны 1 сарын 1-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан ба энэ гэрээгээр Х групп ХХК нь 2015 оны 3 сарын 1-ний өдрөөс 2015 оны 3 сарын 15-ны өдрийн хооронд хөгжмийн үйлчилгээг олон нийтэд танилцуулна гэж заасан.

Хөгжмийн үйлчилгээ буюу 60.000 дууны эрхийн үнэ болох 300.900.000 төгрөгөөс 210.630.000 төгрөгийг С ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлж хүлээлгэн өгсөн.

Гэтэл Х групп ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас одоогийн энэ нөхцөл байдал үүссэн. Мөн хариуцагч байууллагад гэрээний үүргээ биелүүлэх хангалттай хугацаа өгсөн ч гэрээний үүргээ биелүүлээгүй.

Х групп ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх боломжоо бүрдүүлээгүй байж гэрээ байгуулсан гэж үзэж байна. Хохирол, олох ёстой айсан орлого, гэм хор ярихгүй өгсөн мөнгөө гаргуулна гэв.

 

Хариуцагч Х групп ХХК-ийн захирал С.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х групп ХХК гадаад болон дотоодын дуу хөгжмийн стрийминг үйлчилгээг хөгжүүлэх, нэвтрүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа ба С ХХК-тай 2015 оны 1 сарын 1-ний өдөр ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал С ХХК нь өөрийн гэсэн хөгжмийн үйлчилгээтэй болохыг санаархаж улмаар гэрээгээр далимдуулан манай бизнесийн болон гэрээний нууцыг олж авах зорилгоор гэрээгээр хүлээгээгүй үүрэг биелүүлэхийг манайхаас удаа дараа шаардаж байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж Х групп ХХК нь хамтран ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т Аль нэг тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах саналтай бол энэ тухайгаа 60 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу гэрээг цуцлах саналыг манай компанийн зүгээс 2016 оны 8 сард хүргүүлсэн.

Гэрээг цуцлах болсон шалтгаан нь С ХХК-ийн үйл ажиллагаанаас хамааралтай гэж үзэж байгаа ба хамтран ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5-д Гэрээг Сийн буруугаас шалтгаалан хугацаанаас нь өмнө цуцалсан бол Х нь гэрээ цуцалсан өдөр хүртэл хүлээн авсан төлбөрийг буцааж төлөхгүй гэж заасан нөхцөл болон гэрээний дагуу орж ирсэн төлбөрийг гэрээнд заасан хийгдэх ажлуудын дагуу зарцуулсан, холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 210.630.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хөгжмийн стрийминг үйлчилгээ нь ios, android болон вэб платформд суурилсан гадаад болон дотоодын дуу хөгжмийг албан ёсны эрхтэйгээр хүлээн авах, сонсох онцгой боломжийг хэрэглэгчдэд олгосон үйлчилгээ юм.

Хэрэглэгч сар бүр тогтмол төлбөр төлснөөр уг үйлчилгээг ашиглах эрхтэй болох бөгөөд хөгжмийн бүтээлийг худалдаж авч буй хэрэг биш юм.

Хөгжмийн стрийминг үйлчилгээг Монгол улсад анх удаа нэвтрүүлэхээр зорин ажиллах явцдаа С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бтой уулзаж төслийн талаар танилцуулахад тэрээр хамтран ажиллахыг санал болгож улмаар хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Уг гэрээгээр С ХХК нь үйлчилгээний эрхийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах, харин Х групп ХХК нь бусад үүрэн холбооны компаниудад төслийг танилцуулахгүй, хамтран ажиллахгүй байх үүргийг хүлээсэн.

Хариуцагч нь санхүүгийн хувьд С ХХК-иас бүрэн хамааралтай болж улмаар санхүүгийн эрсдэлд орж болзошгүй гэж үзсэн тул талууд харилцан тохиролцож гэрээний 4 дүгээр зүйлийн 8 дахь Хтай хамтран ажиллаж буй контент нийлүүлэгч студи, хамтлаг, дуучин болон уран бүтээлчидтэй энэхүү гэрээгээр зохицуулагдаж буй үйл ажиллагаатай ажил төрлийн хэлбэрээр шууд болон шууд бусаар харилцахгүй байх, зөвхөн Хээр дамжуулан харилцах, үүнд хөгжмийн стрийминг үйлчилгээнээс бусад хамтын ажиллагаа хамаарах болно гэсэн заалтыг гэрээнд тусгасан.

Гэрээ цуцлагдах хүртэл талууд аливаа саад бэрхшээлийг даван туулж, харилцан ойлголцож хамтран ажиллаж ирсэн ба гэрээний талуудын хооронд үүссэн маргаан, гэрээ цуцалсан үндэслэл нь нэхэмжлэгч компанийн тэргүүн дэд захирлаар Д.Н томилогдсон үеэс эхлэлтэй ба дараах цаг хугацааны дараалалтай байна. Үүнд:

1. Д.Н томилогдоод удаагүй байхдаа бидэнтэй /С.Оын хамт/ уулзах хүсэлтэй байсан тул түүний албан өрөөнд очиж уулзахад түүний өрөөний самбар дээр өөрийн гэсэн хөгжмийн болон видео үйлчилгээтэй болох талаар зурж бичсэн байсан. Энэ нь Н music болон Sky Go видео үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлж байснаар нь батлагддаг. Мөн анхны уулзалтаар миний төслийг С ХХК-д шилжүүлэх талаар хэд хэдэн удаа дурдсан бөгөөд бид татгалзсан хариу өгсөн.

2. 2015 оны 10, 11 сард С ХХК-ийн Г.Атэй уулзахад хөгжмийн салбарын өрсөлдөгч Хай Фай Медиа групп ХХК-тай хамтран хөгжмийн стрийминг үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа тухай ам алдсан бөгөөд С ХХК нь ижил, төстэй болон өрсөлдөгч компаниудтай хамтрахгүй байх үүрэг хүлээгээгүй гэж мэдэн будилж эхэлсэн.

3. 2015 оны 10, 11 сард С ХХК-ийн зүгээс зүгээс Х групп ХХК-ийн гадаадын болон дотоодын хөгжмийн компани, уран бүтээлчидтэй байгуулсан гэрээнүүдийн хуулбаруудыг авах хүсэлтийг гаргаж эхэлсэн ба бидний зүгээс гэрээгээр ийм үүрэг хүлээгээгүй учир татгалзсан.

4. 2015 оны 12 сард Хай Фай Медиа групп ХХК болон С ХХК-иуд хамтран ажиллах болсон талаар олон нийтэд мэдээлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан.

5. 2016 оны 2 сарын 1-ний өдөр С ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж U.M.G, S.M.E-тай байгуулсан гэрээнүүд, W.M.G хэлцлийг хуулбарлаж өгөх боломжгүй, харин ажлын хэсэг байгуулж гэрээнүүдийг шалгах, шалгуулахаар харилцан тохиролцсон. Гэвч С ХХК-ийн зүгээс ажлын хэсэг байгуулаагүй, гэрээг шалгаагүй бөгөөд зөвхөн гэрээний хуулбарыг авах хүсэлтэй байгаагаа хэлж байсан.

6. 2016 оны 6 сард Н нэртэй хөгжмийн стрийминг үйлчилгээг зах зээлд танилцуулсан. С ХХК Н үйлчилгээний танилцуулга мэдээлэл өөрийн албан ёсны вэб сайтын /www.skytel.mn/ бүтээгдэхүүн, үйлчилгээ хэсэгт байршиж байсан, мөн өөрийн fasebook хуудас болон телевизийн сурталчилгааг явуулж байсан ба харамсалтай нь дээрх үйлчилгээ тун удалгүй хаагдсан.

7. 2016 оны 6 сард /сайн санахгүй байна/ С ХХК-ийн зүгээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан боловч иргэний маргаан байна гэж үзсэн тул хэрэг үүсгэж үргэлжлүүлэн шалгахаас татгалзсан.

8. Бид харилцан ойлголцох талаар хичээсэн боловч гадны болон дотоодын компаниуд, уран бүтээлчидтэй байгуулсан гэрээнүүдийн хуулбарыг авахыг хүсч байгаагаа илэрхийлж байсан.

9. 2016 оны 8 сард С ХХК нь Сүхбаатар дүүргийн прокурорт гомдол гаргасан.

10. 2016 оны 8 сард цаашид харилцан ойлголцох, хамтран ажиллах боломжгүй гэж үзэж гэрээг цуцлах саналыг С ХХК-д хүргүүлсэн бөгөөд аливаа байдлаар хариу ирүүлээгүй.

Х групп ХХК ньU.M.G, S.M.E гэсэн гадаадын улсын хөгжлийн компаниудтай гэрээтэй ажиллаж байсан бөгөөд гэрээ байгуулсан талаар нотлох баримтуудыг С ХХК-д хүргүүлж байсан, мөн 2015 оны 5 сарын 26-ны өдөр С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б тус компанийн албан байранд уулзаж харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Үүнээс гадна Улсын их хурлын дарга З.Энхблд тэдгээр компаниудын төлөөллийг хүлээн авч уулзсан.

Дээрх үйлд байдлаас харвал С ХХК нь өөрийн гэсэн хөгжмийн үйлчилгээтэй болох сонирхолтой ба үүндээ гадаад дуу хөгжмийг оруулах зорилгоор гадаадын дуу хөгжмийн компаниудтай байгуулсан гэрээний хуулбарыг биднээс авч ижил төстэй гэрээ байгуулах, тэдгээрийн дуу хөгжмийг авч ашиглах сонирхолтой байсан гэж үзэхээр байгаа төдийгүй Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 5 сарын 19-ний өдрийн 532 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор С.Дад холбогдох эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн ч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэх хуулийн зохицуулалттай хамааралтайгаар Х групп ХХК-ийн удирдлагыг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч С ХХК 2021 оны 6 сард анх шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг Хан мэхэлсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд Хан мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилгтой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэсэн зохицуулалтыг үндэслэн Х групп ХХК-тай 2015 оны 1 сарын 1-ний өдөр байгуулсан ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болон шаардлагын үндэслэл нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй, хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нэмэгдүүлсэн шаардлага нотлогдож байгаа талаар болон нэхэмжлэлийн үндсэн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагууд хэрхэн уялдаж байгаа эсэх нь тодорхойгүй төдийгүй нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад энэ талаар бичигдээгүй байна.

Түүнчлэн хууль зүйн үндэслэл болгож буй эрх зүйн зохицуулалтаас үзэхэд Х групп ХХК-ийн захирал С.Дад холбогдох эрүүгийн хэргийг хууль хяналтын байгууллага 5 жил гаруй шалгаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 5 сарын 19-ний өдрийн 532 дугаар тогтоолд дурдсан үндэслэлийг ашиглаж нэхэмжлэгч тал Хан мэхэлж хэлцэл байгуулсан учир хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан хуулийн заалт нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн 2015 оны 3 сарын 30-ны өдрийн 15/12 тоот хамтран ажиллах санал албан бичигтU.M.G, /UMG/ S.M.E /SME/ компаниудын Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр сонгогдон хамтран ажиллаж эхлээд байна гэж бичсэн бөгөөд дээрх байдал нь С ХХК-ийн Sky melody үйлчилгээний хүрээнд хамтран ажиллахU.M.G, S.M.E компанийн хөгжмийн бүтээлүүдийг нийлүүлэхээр хүргүүлсэн санал юм.

2015 оны 4 сарын 9-ний өдөр Х групп ХХК-ийн зүгээс С ХХК-ийн Ц.П, Ц.А нарт олон улс дахь хөгжмийн оюуны өмчийн зохицуулалтын талаар танилцуулга хийсэн, маргааш нь буюу 10-ны өдөр танилцуулсан материалын файлыг илгээж байсан. Үүнд: Х групп ХХК-ийн олон улсын түншүүдийн талаарх хуудсанд W.M.G /тун удахгүй/ гэж оруулсан нь танилцуулга хийх үед W.M.G компанитай гэрээ байгуулаагүй байсныг илтгэж байна.

2015 оны 5 сарын 11-ний өдрийн 15/31 тоот дэмжлэг хүсэх тухай албан бичигт Сони мюзик компанид гэрээний урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн олон улсын гуйвуулгын баримтыг хавсаргасан бөгөөд уг баримт нь 2015 оны 3 сарын 20-ны өдрийн баримт байдаг. С ХХК-тай гэрээ байгуулснаас хойш Сони мюзик компанитай гэрээ байгуулж төлбөрийг шилжүүлсэн болохыг нотолж байна.

2015 оны 5 сарын 21, 22-ны өдрүүдэд Сони мюзик болон Ю мюзик компанийн удирдлагууд Х групп ХХК-ийн урилгаар Монгол улсад айлчилж, ICT Expo 2015 өдөрлөгт оролцсон, мөн Х-С-Сони болон Х-С-Ю гэсэн гурвалсан санамж бичгүүдэд гарын үсэг зурсан бөгөөд дээрх айлчлалыг С ХХК-ийн санаачилгаар зохион байгуулсан.

2015 оны 6 сарын 19-ний өдрийн 15/52 тоот тайлбар хүргүүлэх тухай албан бичигт Гэвч W.M.G-ийн гэрээнд нь бүх төрлийн мэдээллийг зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт байрлах серверт байршуулах ... Энэ нь урьдчилан тооцоолох боломжгүй, хамгийн том хүндрэл байсан, Мөн хүлээгдэж байсан гэрээ, лицензүүдийг баталгаажуулж авахаас гаднаU.M.G, S.M.E компаниудын 90.000 орчим цомог, 1.5 сая орчим дууг татан авч боловсруулалтуудыг хийгээд байна гэж бичсэн бөгөөд энэ нь өмнө гэрээнүүд байгаагүй, харин хүлээгдэж байсан гэрээнүүдийг байгуулсан талаар тайлагнаж байсныг нотолж байна.

2016 оны 2 сарын 1-ний өдрийн уулзалтын үеэр миний хувьд С.Д Анх гэрээ хийхээс өмнө бид гадны түншүүдтэй гэрээ хийх бүх нөхцлөө тохирсон байсан. Гадны түншүүд хэлэхдээ 2015 оны 1 сард гэрээ байгуулна, 2 сард контент татна, 3 сард үйлчилгээг нээх боломжтой гэж тайлбарласан гэж хэлсэн нь протоколд тэмдэглэгдсэн.

Үүнээс гадна С ХХК Хан мэхлүүлсэн, залилуулсан гэх гомдол гаргаж улмаар эрүүгийн хэрэг үүсгэж 5 жил гаруй хугацаанд шалгасан ч нотлогдоогүй, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон төдийгүй тухайн үед залилуулсан гэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж байсан ч өнөөдөр 2015 оны 1 сарын 1-ний өдрийн ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Х групп ХХК нь хөгжмийн стрийминг үйлчилгээг эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан, гадаадын компаниудтай Монгол улсаас анх удаа Сони мюзик, Ю мюзик компаниудтай хамтран ажиллахаар тохиролцсон байсан тул ганц С ХХК бус үүрэн телефоны бусад оператор компаниудтай хамтран ажиллах боломж нээлттэй байсан төдийгүй, хариуцагчаас С ХХК-тай Хан мэхлэх зорилгоор гэрээ байгуулсан гэж үзвэл гадаадын компаниудтай гэрээтэй, тэдгээрийн эрхийг авсан гэж хэлэх шаардлага байхгүй, гэрээгүй болон шинээр гэрээ байгуулсан талаарх мэдээллийг нуух боломжтой байсан төдийгүй Х групп ХХК нь гадаадын компаниудтай шинээр гэрээ байгуулсан болон гэрээ байгуулаагүй талаар С ХХК-д ил тод мэдэгдэж байсан. Иймд С ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2015 оны 1 сарын 1-ний өдөр контент нийлүүлэх гэрээ байгуулагдсан ба уг гэрээг нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээ гэж дүгнэж байгаа юм байна. Хариуцагч тал уг гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж байна.

Гэрээнээс татгалзаж байгаа бол Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасны дагуу нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба нэхэмжлэгч С ХХК гэрээнээс татгалзах талаараа мэдэгдэл хүргүүлсэн үү.

Гэрээнээс татгалзаж байгаагаа хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй байж татгалзахтай холбоотой үр дагаврыг шаардаж байгаа нь буруу. Гэрээтэй холбоотой асуудлаар С ХХК 2016 оны 08 сард хууль хяналтын байгууллагад хандсанаар гэрээнээс татгалзаж байна гэж үзэж байгаа бол ийм хуулийн үндэслэл байхгүй.

С ХХК хариуцагчийг гадаадын байгууллагуудтай гэрээ байгуулаагүй, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байж манайхыг Хч мэхлээд гэрээ байгуулсан гэдэг. Гэтэл талууд 2015 оны 06 сарын 03-ны өдөр гэрээ дүгнэн акт үйлдэн 2 дахь удаагийн төлбөр 90.270.000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжилж байгаа мөнгийг юунд зарцуулсан талаар талууд дүгнэсэн.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасан зохицуулалт бол гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаврыг зохицуулсан зохицуулалт.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасан шаардлагыг хангаагүй байж зөвхөн үр дагавар нэхэж байгаа нь бодитой бус учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

Нэхэмжлэгч С ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 21/7108 дугаартай Ө.Ж, Ч.Д нарт олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Б.Мтай 2021 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Х групп ХХК-тай байгуулсан 2015 оны 1 сарын 1-ний өдрийн ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээ, С ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 0000000000 дугаартай 2015 оны 1 сарын 23-ны өдрийн хуулга,

Х групп ХХК-ийн 90.270.000 төгрөгийн нэхэмжлэх, 90.270.000 төгрөгийг шилжүүлэх төлбөрийн хүсэлт, Х групп ХХК-д 2015 оны 6 сарын 3-ны өдөр 90.270.000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн даалгавар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай 201625022442 дугаартай тогтоол,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 12 сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 344 дугаартай тогтоол,

Х групп ХХК-ийн С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бт хүргүүлсэн 2015 оны 06 сарын 19-ний өдрийн 15/52 дугаартай Тайлбар хүргүүлэх тухай бичиг,

Х групп ХХК-ийн С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бт хүргүүлсэн 2015 оны 09 сарын 08-ны өдрийн 15/103 дугаартай Сервер байршуулах тухай бичиг,

Х групп ХХК-иас гүйцэтгэх захирал С.Д, бизнес хөгжүүлэлт эрхэлсэн дэд захирал С.О болон С ХХК-иас БХАлбаны захирал Г.А, хуулийн хэлтсийн менежер Д.Тэмүүлэл, хуулийн хэлтсийн хуульч Б.Х үсэлт, БХА-МБХэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.А нар оролцсон 2016 оны 02 сарын 01-ний өдрийн уулзалтын протокол,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 686 дугаартай, 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 1646 дугаартай, 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 711 дугаартай Хэргийг прокурорт буцаах тухай захирамжууд,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 08 сарын 07-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаах тухай 24 дугаартай тогтоол,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 05 сарын 19-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тухай 532 дугаартай тогтоол,

С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 2021 оны 11 сарын 17-ны өдрийн нотлох баримт гаргуулах хүсэлтдээ хавсаргасан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн 5/1283 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дгийн 2021 оны 11 сарын 16-ны өдөр гаргасан баримт гаргуулах хүсэлт,

С ХХК-иас 2015 оны 08 сарын 17-ны өдөр Х групп ХХК-д хүргүүлсэн 04/2678 тоот санал,

С ХХК-иас Х групп ХХК-д 2016 оны 06 сарын 16-ны өдөр хүргүүлсэн 06/2844 дугаартай мэдэгдэл,

С ХХК-иас маркетингийн газрын захирал Б.Цолмон, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал Г.А, БХА-МБХэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.А, Х групп ХХК-иас С.О, н.Итгэл нар оролцон 2016 оны 06 сарын 15-ны хийсэн уулзалтын тэмдэглэл, Ө.Жгийн 2017 оны 03 сарын 28-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг, С ХХК-ийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнд гаргасан 2017 оны 07 сарын 19-ний өдрийн 01/6298 дугаартай гомдол, хүсэлт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Х групп ХХК нь 2016 оны 02 сарын 08-ны өдөр Warner music-д Х групп ХХК-иас гэрээний төлбөр 10.000 ам доллар төлсөн баримт, 2015 оны 11 сарын 10-ны өдөр Warner music-д Х групп ХХК-иас гэрчилгээний төлбөр 10.000 ам доллар төлсөн баримт, 2016 оны 09 сарын 26-ны өдөр Warner music-д Х групп ХХК-иас 10.000 ам доллар төлсөн баримт,

2016 оны 02 сарын 08-ны өдөр S.M.E-д Х групп ХХК-иас гэрээний төлбөр 7.500 ам доллар төлсөн баримт, 2015 оны 03 сарын 20-ны өдөр S.M.E-д Х групп ХХК-иас хөгжим түгээх, тоглуулах төлбөр төлбөр 50.000 ам доллар төлсөн баримт,

2016 оны 07 сарын 29-ний өдрийн экспресс тоглуулах сар бүрийн төлбөр 1200.10 ам доллар төлсөн баримт, 2016 оны 06 сарын 03-ны өдрийн Universal MusicХ групп ХХК-иас CRBT гэрээний хамгийн бага түвшний баталгаажуулалтын төлбөр 15.000 ам доллар төлсөн баримт,

S.M.E-аас гэрээний загвар ирүүлсэн и-мэйл, баталгаат орчуулга, Universal Music-аас ирүүлсэн м-мэйл, орчуулгын хамт, С ХХК санамж бичиг бичиг зурсан мэдээ, фото зураг,

Х групп ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь ам долларын 459019685 тоот дансны 2015 оны 01 сарын 31-ний өдрөөс 2016 оны 07 сарын 01 хүртэл хугацааны хуулга,

Х групп ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 0000000000 тоот дансны 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 сарын 01 хүртэл хугацааны хуулга,

Warner music компанитай уулзаж буй гэх гэрэл зураг 1 ширхэг, Universal Music компанитай уулзаж буй гэх гэрэл зураг 1 ширхэг, S.M.E компанитай уулзаж буй гэх гэрэл зураг 2 ширхэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б/27 тоот үзлэг хийлгэх, гэрч оролцуулах хүсэлтдээ хавсаргасан 2016 оны 02 сарын 01-ний өдөр Х групп ХХК-иас гүйцэтгэх захирал С.Д, бизнес хөгжүүлэлт эрхэлсэн дэд захирал С.О болон С ХХК-иас БХАлбаны захирал Г.А, хуулийн хэлтсийн менежер Д.Тэмүүлэл, хуулийн хэлтсийн хуульч Б.Хүсэлт, БХА-МБХэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.А нар оролцсон уулзалтын протоколын хуулбар, 2015 оны 11 сарын 26-ны өдөр С ХХК-иас Ц.Бат-Эрдэнэ, Ц.А, Х групп ХХК-иас С.Д, С.О нар оролцсон уулзалтын тэмдэглэл хуулбарууд, 2015 оны 10 сарын 3-ны өдрийн *******, [email protected] цахим хаягт илгээж байсан цахим шуудан хуулбарууд, ******* цахим хаягнаас [email protected] хаяг руу 2015 оны 10 сарын 5-ны өдөр илгээсэн С ХХК-ийн болон Х групп ХХК хамтран ажиллах гэрээний ажлын явцад 2015 оны 10 сарын 2-ны өдөр Х групп ХХК-ийн байранд хийсэн шалгалтын тухай цахим шуудан хуулбарууд, ochmandakh@Х.mn цахим хаяг дахь [email protected], [email protected] хаяг руу илгээж байсан 2015 оны 5 сарын 18-ны өдрийн цахим шуудан хуулбарууд, [email protected] цахим хаяг дахь 2015 оны 4 сарын 10-ны өдөр [email protected], *******, [email protected] Хөгжим,дуу бичлэгийн зохиогчийн эрхийн асуудлууд гэх цахим шуудан хуулбарууд,

Х групп ХХК-ийн захирал С.Дын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн нотлох баримт гаргуулах хүсэлтдээ хавсаргасан С ХХК болон Хай Фай Медиа групп ХХК нарын 2015 оны 10 сарын 21-ний өдөр байгуулсан ХА740/15 дугаартай контент нийлүүлэх гэрээний хуулбар, С ХХК болон Хай Фай Медиа групп ХХК нарын 2016 оны 05 сарын 20-ны өдөр байгуулсан ХА-469/16 дугаартай хамтран ажиллах гэрээний хуулбар, контент нийлүүлэх гэрээний болон хавсралтын хуулбар, Монголын анхны хөгжмийн стрийминг үйлчилгээ Н нээлтээ хийсэн гэхтэй холбоотой 9 хуудас бүхий С.мн сайт дахь мэдээллийн хуулбарууд, Х групп ХХК-иас С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бт хүргүүлсэн 2015 оны 03 сарын 30-ны өдрийн 15/12 дугаартай хамтран ажиллах саналын хуулбар,

Х групп ХХК-ийн захирал С.Дын 2021 оны 11 сарын 29-ний өдөр гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтдээ хавсаргасан Сүхбаатар дүүргийн прокурорын газарт түүний 2021 оны 11 сарын 25-ны өдөр гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлт,

С ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Б, МБҮГ хариуцсан дэд захирал Ч.Д, Х групп ХХК-ийн захирал С.Д нар байлцан 2015 оны 01 сарын 01-ны өдрийн хамтран ажиллах гэрээг 2015 оны 06 сарын 03-ны өдөр дүгнэсэн акт,

Гэрээнээс учирсан хохирлын тооцоо, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаанууд /Монгол банкны цахим хуудаснаас татан авсан/,

Ю мюзик групп интернэшнл-ийн ерөнхий захирал Д.Конновын 2015 оны 06 сарын 08-ны өдөр Мобиком корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэйд хүргүүлсэн албан бичиг, Сони мюзик энтертэйнмэнт компанийн 2017 оны 04 сарын 21-ний өдрийн Х групп ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл,

Х групп ХХК бол Уорнер мюзик компанийн хооронд 2015 оны 06 сарын 01-ний өдөр байгуулагдсан лицензийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Х групп ХХК-ийн гэрчээс мэдүүлэг авахуулах, үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах хүсэлтийг ханган тус шүүхийн 2021 оны 11 сарын 15-ны өдрийн 19647 дугаар захирамжаар:

С ХХК-ийн Бизнесийн хөгжүүлэлт хариуцсан захирлаар ажиллаж байсан Ц.П, Х групп ХХК-ийн Бизнес хөгжүүлэлт хариуцсан захирал С.О, С ХХК-ийн ажилтан Ц.А нараас гэрчийн мэдүүлэг авахаар,

С ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны ажилтан Ц.Агийн [email protected] цахим хаяг дахь:

-2016 оны 2 сарын 2-ны өдөр [email protected], ochmandakh@Х.mn илгээсэн Уулзалтын протокол гэх гарчигтай цахим шуудан,

-2015 оны 11 сарын 26-ны өдрийн [email protected], ochmandakh@Х.mn Уулзалтын тэмдэглэл нэртэй цахим шуудан,

-Ю мюзик ХХК-иас 2015 оны 6 сарын 8-ны өдөр Д.Б захиралд илгээсэн Х групп ХХК-тай гэрээтэй болох тодорхойлолтын албан бичиг, бичгийн цахим хуулбарыг 2015 оны 8 сарын 15-ны өдрийн имэйл,

[email protected] цахим хаяг дахь:

-2015 оны 10 сарын 3-ны өдрийн *******, [email protected] цахим хаягт илгээж байсан цахим шуудан,

-******* цахим хаягнаас [email protected] хаяг руу 2015 оны 10 сарын 5-ны өдөр илгээсэн С ХХК-ийн болон Х групп ХХК хамтран ажиллах гэрээний ажлын явцад хийсэн шалгалтын тухай цахим шуудан,

-2015 оны 4 сарын 10-ны өдөр [email protected], *******, [email protected] Хөгжим,дуу бичлэгийн зохиогчийн эрхийн асуудлууд гэх цахим шуудан,

ochmandakh@Х.mn цахим хаяг дахь:

-[email protected], [email protected] хаяг руу илгээж байсан 2015 оны 5 сарын 18-ны өдрийн цахим шуудан зэрэгт үзлэг хийхээр,

Нэхэмжлэгч С ХХК-иас 2015 оны 10 сарын 21-ний өдрийн ХА740/15 дугаартай С ХХК-ийн Хай Фай Медиа групп ХХК-тай байгуулсан Контент нийлүүлэх гэрээ,

-2016 оны 5 сарын 20-ны өдрийн ХА-469116 дугаартай С ХХК-ийн Хай Фай медиа групп ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээ зэрэг баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч С ХХК нь 2021.11.15-ны 19647 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 10 сарын 21-ний өдрийн ХА740/15 дугаартай С ХХК-ийн Хай Фай Медиа групп ХХК-тай байгуулсан Контент нийлүүлэх гэрээ,

-2016 оны 5 сарын 20-ны өдрийн ХА-469116 дугаартай С ХХК-ийн Хай Фай медиа групп ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээ-г ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч С ХХК-ийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг ханган 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 20405 дугаартай шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

/2021 оны 5 сарын 19-ний өдрийн 532 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолтой эрүүгийн хэргээс/

-Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг-ээс Х групп ХХК-д хүргүүлсэн 2015 оны 6 сарын 23-ны өдрийн 30/15 дугаартай албан тоот,

-2016 оны 11 сарын 22-ны өдөр С.Дыг яллагдагчаар татсан тогтоол,

-2016 оны 11 сарын 28-ны өдөр яллагдагч С.Дыг дахин байцаасан тэмдэглэл,

-Х групп ХХК-ийн 2017 оны 3 сарын 8-ны өдрийн 17/11 дугаартай албан тоот,

-2017 оны 3 сарын 8-ны өдөр яллагдагч С.Дыг дахин байцаасан тэмдэглэл,

-2015 оны 9 сарын 1-ний өдөр бүрдүүлэлт хийгдсэн гаалийн хилээр нэвтрүүлэх бараа/компьюьерийн сервер/-ийн мэдүүлэг,

-Үндэсний дата төв УТҮГ-ын 2017 оны 5 сарын 23-ны өдрийн 01/210 дугаартай албан тоот,

-Үндэсний дата төв УТҮГ болон Х групп ХХК-ийн хооронд 2015 оны 9 сарын 4-ний өдөр байгуулагдсан 15/193 дугаартай Зогсуур түрээсийн гэрээ,

-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 2 сарын 6-ны өдрийн 695 дугаар захирамж,

-С.Дын 2017 оны 10 сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг,

-Ц.П, С.О, Ц.А нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

2021.11.23-ны өдрийн 20405 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 1/5114 тоот албан бичгээр доорхи баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

-Х групп ХХК-ийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2017 оны 03 сарын 08-ны өдөр гаргасан 17/11 дугаартай хүсэлт,

-С.Дыг 2016 оны 11 сарын 22-ны өдөр яллагдагчаар татах тухай тогтоол,

-Яллагдагч С.Дыг 2016 оны 11 сарын 22, 2016 оны 11 сарын 28, 2017 оны 03 сарын 08-ны өдрүүдэд дахин байцаасан тэмдэглэл,

-Сэжигтэн С.Оыг 2016 оны 11 сарын 16-ны өдөр байцаасан тэмдэглэл,

-Үндэсний дата төв УТҮГ-ын 2017 оны 5 сарын 23-ны өдрийн 01/210 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Б.Батдэлгэрт хүргүүлсэн албан тоот,

-Үндэсний дата төв УТҮГ болон Х групп ХХК-ийн хооронд 2015 оны 9 сарын 4-ний өдөр байгуулагдсан 15/193 дугаартай Зогсуур түрээсийн гэрээ,

-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 сарын 6-ны өдрийн 615 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамж,

-С.Дын 2017 оны 10 сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг,

-2017 оны 10 сарын 30, 2016 оны 10 сарын 13, 2016 оны 11 сарын 03-ны өдрүүдэд Ц.Агийн гэрчээр өгсөн мэдүүлэг,

-2018 оны 09 сарын 20, 2016 оны 11 сарын 03-ны өдрүүдэд Ц.Пийн гэрчээр өгсөн мэдүүлэг,

-2015 оны 9 сарын 1-ний өдөр бүрдүүлэлт хийгдсэн гаалийн хилээр нэвтрүүлэх бараа/компьютерийн сервер/-ийн мэдүүлэг, гадаад гүйлгээний баримт, кассын орлогын ордерууд,

-Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг-ээс Х групп ХХК-д хүргүүлсэн 2015 оны 06 сарын 23-ны өдрийн 30/15 дугаартай хариу өгөх тухай албан тоот зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Х групп ХХК-ийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 20806 дугаартай шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

-2015 оны 6 сарын 19-ний өдрийн 15/52 тоот Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг,

-Х групп ХХК-С ХХК-Сони мьюзик энтертейнтмент ХХК-Х групп ХХК-С ХХК-Ю мюзик ХХК-ийн санамж бичгүүд,

-2015 оны 3 сарын 30-ны өдрийн хамтран ажиллах санал албан бичиг,

-СХХК-иас 2015 оны 2 сарын 25-ны өдрийн Х групп ХХК-тай гэрээтэй болох тодорхойлолтын бичиг зэрэг баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

2021.11.29-ний өдрийн 20806 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 1/5245 тоот албан бичгээр:

-Х групп ХХК-ийн С ХХК-ийн гүйцэтгэх захиралд хүргүүлсэн 2015 оны 6 сарын 19-ний өдрийн 15/52 тоот Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг,

-Сони мюзик энтертайнмент-ийн ерөнхий захирал Дмитриева Аринагийн 2015 оны 02 сарын 25-ны өдрийн мэдэгдэл,

-2015 оны 3 сарын 30-ны өдрийн хамтран ажиллах санал албан бичиг,

-Х групп ХХК-С ХХК-Сони мьюзик энтертейнтмент ХХК-Х групп ХХК-С ХХК-Ю мюзик ХХК-ийн санамж бичиг зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Х групп ХХК-ийн хүсэлтийн дагуу 2021.11.15-ны өдрийн 19647 дугаар захирамжаар С ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны ажилтан Ц.Агийн [email protected] цахим хаяг дахь:

-2016 оны 2 сарын 2-ны өдөр [email protected], ochmandakh@Х.mn илгээсэн Уулзалтын протокол гэх гарчигтай цахим шуудан,

-2015 оны 11 сарын 26-ны өдрийн [email protected], ochmandakh@Х.mn Уулзалтын тэмдэглэл нэртэй цахим шуудан,

-Ю мюзик ХХК-иас 2015 оны 6 сарын 8-ны өдөр Д.Б захиралд илгээсэн Х групп ХХК-тай гэрээтэй болох тодорхойлолтын албан бичиг, бичгийн цахим хуулбарыг 2015 оны 8 сарын 15-ны өдрийн имэйл,

 

-[email protected] цахим хаяг дахь:

-2015 оны 10 сарын 3-ны өдрийн *******, [email protected] цахим хаягт илгээж байсан цахим шуудан,

-******* цахим хаягнаас [email protected] хаяг руу 2015 оны 10 сарын 5-ны өдөр илгээсэн С ХХК-ийн болон Х групп ХХК хамтран ажиллах гэрээний ажлын явцад хийсэн шалгалтын тухай цахим шуудан,

-2015 оны 4 сарын 10-ны өдөр [email protected], *******, [email protected] Хөгжим,дуу бичлэгийн зохиогчийн эрхийн асуудлууд гэх цахим шуудан,

 

-ochmandakh@Х.mn цахим хаяг дахь:

-[email protected], [email protected] хаяг руу илгээж байсан 2015 оны 5 сарын 18-ны өдрийн цахим шуудан зэрэгт 2021 оны 12 сарын 13-ны өдөр үзлэг хийн үзлэгийн тэмдэглэлд доорхи баримтуудыг хавсаргажээ. Үүнд:

С ХХК-иас Ц.Бат-Эрдэнэ, Ц.А, Х групп ХХК-иас С.Д, С.О нар оролцсон 2015 оны 11 сарын 26-ны өдрийн Уулзалтын тэмдэглэл,

-2016 оны 02 сарын 01-ний өдөр Х групп ХХК-иас гүйцэтгэх захирал С.Д, бизнес хөгжүүлэлт эрхэлсэн дэд захирал С.О болон С ХХК-иас БХАлбаны захирал Г.А, ЗХНА-хуулийн хэлтсийн менежер Д.Тэмүүлэл, ЗХНА-хуулийн хэлтсийн хуульч Б.Хүсэлт, БХА-МБХэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.А нар оролцсон уулзалтын протокол, дүгнэлт,

-Ю мюзик ХХК-иас 2015 оны 6 сарын 8-ны өдөр Д.Б захиралд илгээсэн Х групп ХХК-тай гэрээтэй болох тодорхойлолтын албан бичиг,

-С ХХК-иас Ц.А, Х групп ХХК-иас С.О нар оролцсон 2015 оны 08 сарын 07-ны өдрийн уулзалтын тэмдэглэл,

-2015 оны 10 сарын 3-ны өдрийн *******, [email protected] цахим хаягт илгээж байсан цахим шуудан,

-[email protected], [email protected] хаяг руу илгээж байсан 2015 оны 5 сарын 18-ны өдрийн цахим шуудан,

-С ХХК болон Х групп ХХК-ийн хамтран ажиллах гэрээний явцад хийсэн шалгалт, Х групп ХХК-ийн байранд С ХХК-иас Д.Б, Ч.Д, Ц.П, Х групп ХХК-иас С.Д, С.О, Б.Итгэл нар оролцон 2015 оны 10 сарын 02-ны өдөр ажлын явцтай танилцсан тухай баримт,

-2015 оны 4 сарын 10-ны өдөр [email protected], *******, [email protected] Хөгжим,дуу бичлэгийн зохиогчийн эрхийн асуудлууд түүнд хавсаргасан баримтууд зэрэг болно.

 

С ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны ажилтан Ц.Агийн [email protected] цахим хаягт үзлэг хийх явцад Ю мюзик ХХК-иас 2015 оны 6 сарын 8-ны өдөр Д.Б захиралд илгээсэн Х групп ХХК-тай гэрээтэй болох тодорхойлолтын албан бичиг гэх баримт гадаад хэл дээр буюу англи хэл дээр үйлдэгдсэн байх тул 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 21962-р захирамжаар уг баримтыг орчуулах байгууллагаар Элит хонгор ХХК-ийг томилон орчуулуулжээ.

 

Хариуцагч Х групп ХХК-ийн хүсэлтээр 2021.11.15-ны өдрийн 19647 дугаар захирамжийн дагуу С ХХК-ийн Бизнесийн хөгжүүлэлт хариуцсан захирлаар ажиллаж байсан Ц.П, С ХХК-ийн ажилтан Ц.А нараас 2021.12.13-ны өдөр, Х групп ХХК-ийн Бизнес хөгжүүлэлт хариуцсан захирал С.Оаас 2021 оны 12 сарын 30-ны өдөр тус тус гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

2021 оны 12 сарын 30-ны өдрийн 807 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан С ХХК-иас: 2015 оны 5 сард зохион байгуулагдсан ICT Expo өдөрлөгтU.M.G болон S.M.E-ийн төлөөлөгчид оролцон Х групп ХХК-С ХХК-Сони мьюзик энтертейнтмент-Х групп ХХК-С ХХК-Ю мюзик ХХК-ийн хооронд үйлдсэн гэх санамж бичгүүд,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

/2021 оны 5 сарын 19-ний өдрийн 532 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол бүхий эрүүгийн хэргээс/ С ХХК-ийн МБҮГ хариуцсан дэд захирал Ч.Дийн гэрчээр өгч байсан мэдүүлгүүдийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

2021.12.30-ны 807 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 1/255 тоот албан бичгээр Ч.Дийн 2016 оны 10 сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгийг,

С ХХК нь С ХХК-Х групп ХХК-Сони мьюзик энтертейнтмент нарын хооронд 2015 оны 05 сарын 22-ны өдөр үйлдсэн санамж бичиг, Х групп ХХК-С ХХК-Ю мюзик нарын хооронд 2015 оны 05 сарын 22-ны өдөр үйлдсэн санамж бичгүүдийг тус тус ирүүлжээ.

 

2022 оны 01 сарын 13-ны өдрийн 1842 дугаар захирамжаар нэхэмжлэгч С ХХК-ийн хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын газраас С ХХК-ийн МБҮГ хариуцсан дэд захирал Ч.Дийн 2018 оны 12 сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулахаар,

хариуцагч Х групп ХХК-ийн хүсэлтийн дагуу тус компанийн захирал С.Дын [email protected] цахим хаяг руу 2016 оны 2 сарын 16-ны өдөр С ХХК-ийн хуулийн хэлтсийн менежер Д.Тэмүүлэл [email protected] хаягнаас илгээсэн Сайн байна уу Д захирлаа гэх гарчигтай цахим шуудан, [email protected] хаяг руу 2015 оны 10 сарын 9-ний өдөр С ХХК-ийн ажилтан Ц.А [email protected] цахим хаягаас Тестийн үр дүн нэртэй илгээсэн цахим шууданд үзлэг хийхээр шийдвэрлэсэн байна.

 

2022.01.13-ны 1842 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2022 оны 01 сарын 19-ний өдрийн 1/379 тоот албан бичгээр Ч.Дийн 2018 оны 12 сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг ирүүлжээ.

 

2022 оны 01 сарын 24-ний өдрийн 2339 дугаар захирамжаар нэхэмжлэгч С ХХК-ийн хүсэлтээр Д.Бын 2016 оны 11 сарын 01, 2018 оны 09 сарын 20-ны өдрүүдэд гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2022 оны 01 сарын 25-ны өдрийн 1/421 тоот албан бичгээр уг мэдүүлгүүдийн хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

2022 оны 01 сарын 13-ны өдрийн 1842 дугаар захирамжаар хариуцагч Х групп ХХК-ийн хүсэлтийг үндэслэн тус компанийн захирал С.Дын [email protected] цахим хаягт 2016 оны 2 сарын 16-ны өдөр С ХХК-ийн хуулийн хэлтсийн менежер Д.Тэмүүлэл [email protected] хаягнаас илгээсэн Сайн байна уу Д захирлаа гэх гарчигтай цахим шуудан,

[email protected] хаяг руу 2015 оны 10 сарын 9-ний өдөр С ХХК-ийн ажилтан Ц.А [email protected] цахим хаягнаас Тестийн үр дүн нэртэй илгээсэн цахим шууданд 2022 оны 02 сарын 28-ны өдөр үзлэг хийн,

үзлэгийн тэмдэглэлд Сайн байна уу Д захирлаа гэсэн гарчигтай илгээсэн захидал, Тестийн үр дүн нэртэй илгээсэн захидал, [email protected] хаягаас С ХХК-ийн ажилтан Ц.А [email protected] хаягт 2015 оны 10 сарын 07-ны өдөр илгээсэн шинэ хувилбар байршууллаа гэх захидал болон захидалд хавсаргасан баримтыг хуулбарлан хавсаргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Х групп ХХК-д холбогдуулан 210.630.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С ХХК нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг Хан мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд Хан мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж заасны дагуу талуудын хооронд 2015 оны 1 сарын 1-ний өдөр байгуулагдсан ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу 210.630.000 төгрөгийг шаардсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхийн өмнө нэхэмжлэгч С ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 1 сарын 1-ний өдрийн ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагаасаа татгалзан, хариуцагч Х групп ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй, үр дүн хүлээлгэж өгөөгүй үндэслэлээр дээр дурдсан хамтран ажиллах гэрээг цуцлан, гэрээний төлбөрт шилжүүлсэн 210.630.000 төгрөгийг хариуцагч Х групп ХХК-иас гаргуулна хэмээн шаардсан ба хариуцагч Х групп ХХК тайлбар гаргах хугацаа шаардлагагүй гэжээ.

 

С ХХК болон Х групп ХХК нь 2015 оны 1 сарын 1-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон ба Сийн хэрэглэгчдэд хөгжмийн үйлчилгээг онцгой эрхтэйгээр хүргэх, мөн хэрэглэгчид нь үүрэн холбооны үйлчилгээгээр дамжуулан хөгжмийн үйлчилгээний төлбөрийг төлөхөөр,

уг заалтыг биелүүлэх үүднээс С ХХК хөгжмийн үйлчилгээний 60.000 эрхийг 15 хувийн хөнгөлөлттэй багц болгон үл буцах нөхцөлтэй Х групп ХХК-иас худалдан авахаар,

Х групп ХХК нь 2015 оны 3 сарын 1-нээс 15-ны хооронд хөгжмийн үйлчилгээг олон нийтэд танилцуулах буюу нээхээр,

С ХХК-ийн худалдан авч буй багц буюу 60.000 эрхийн нийт төлбөр 300.900.000 төгрөг байхаар,

Гэрээний төлбөрийг Х групп ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 0000000000 тоот дансанд 2015 оны 1 сарын 9-ний өдрийн дотор 40 хувь 120.360.000 төгрөг, 2015 оны 4 сарын 1-ний өдрөөс өмнө 30 хувь 90.270.000 төгрөг, 2015 оны 6 сарын 1-ний өдрөөс өмнө 30 хувь 90.270.000 төгрөг төлөхөөр,

С ХХК багцын зарцуулалт, сарын эрхийн борлуулалтын товч тайланг 7 хоног бүрийн даваа гаригт Х групп ХХК-д хүргүүлэхээр,

Гэрээнд заасан 60.000 эрхээс бусад үйлчилгээний эрхийг хэрэглэгч худалдан авсан тохиолдолд С ХХК хөнгөлөлттэй үнээр тооцож Х групп ХХК-д сар бүр шилжүүлэхээр /НӨАТ орсон/, гэрээний хүчинтэй хугацаанд Сийн хэрэглэгчдэд хөгжмийн үйлчилгээний эрхийн 10 хувь хөнгөлөлттэй үнэ буюу 5.300 төгрөгөөр борлуулахаар, гэрээний хүчинтэй хугацаанд хамтын үйл ажиллагааны удирдлагыг хамтран хэрэгжүүлэхээр,

Гэрээ талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлээд хөгжмийн үйлчилгээг нээснээс хойш 1 жил хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байхаар тус тус харилцан тохирчээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 9-12 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 1 сарын 1-ний өдрийн гэрээний 6 дугаар зүйлийн 2.1-т заасан 300.900.000 төгрөгийн 40 хувь буюу 120.360.000 төгрөгийг С ХХК нь Х групп ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 0000000000 тоот дансанд 2015 оны 1 сарын 23-ны өдөр мөн банк дахь 0000000000 тоот данснаасаа хамтран ажиллах гэрээний урьдчилгаа гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн нь С ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч Х групп ХХК энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 13-14 дүгээр тал/

 

Талууд 2015 оны 06 сарын 03-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн ба уг актад Х групп ХХК-ийг стрийминг үйлчилгээний аппликейшний ios демо туршилтын хувилбар танилцуулсан, С ХХК ICT ехро үзэсгэлэнгийн үеэр music freedom уриатайгаар үйлчилгээний туршилтын хувилбарыг олон нийтэд танилцуулсан, хамтран дэлхийн хөгжмийн салбарын томоохон төлөөлөгч S.M.E,U.M.G, W.M.G-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан талаар тусган 2 талын тохиролцсоны дагуу 2 дахь удаагийн төлбөр 90.270.000 төгрөгийг Х групп ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцов гэжээ.

Мөн өдөр нь Х групп ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 0000000000 тоот дансанд мөн банк дахь 0000000000 тоот данснаасаа хамтран ажиллах гэрээний төлбөр 30 хувь гүйлгээний утгатай 90.270.000 төгрөгийг шилжүүлсэн нь мөнгө шилжүүлсэн баримт болон талуудын тайлбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 15-17, 2 дугаар хавтасны 73 дугаар тал/

 

Хариуцагч Х групп ХХК-ийн С ХХК-д хүргүүлсэн 2015 оны 06 сарын 19-ний өдөр 15/52 дугаартай тайлбар:

... Монгол улсад анх удаа 20.000.000 орчим гадаад болон дотоодын дуу хөгжмийг албан ёсны эрхтэй сонсох боломжтой интернэт үйлчилгээ нээхээр ажиллаж байна. ... Бид С ХХК-ийн хэрэглэгчдэд энэхүү шинэ үйлчилгээгээ онцгой боломжтой хүргэх зорилгоор хамтран ажиллах санал тавьж 2015 оны 1 сараас хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.

... Энэхүү шинэ үйлчилгээг бий болгоход шаардлагатай техник, технологийн шийдэл болон зарим асуудлыг урьдчилан тооцоолж чадаагүйн улмаас бид гэрээнд заасан хугацаанд нээх боломжгүй болоод байна.

...Бид гэрээнд заасан хугацаанаас хоцорсон, өнөөдрийг хүртэл үйлчилгээгээ нээж чадаагүй байгаа боловч интернэт болон ухаалаг гар утас хэрэглэгчдэд хөгжмийн мэдрэмж, хэрэглээг бий болгох энэхүү шинэлэг үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэхээр анхаарал хандуулан ажиллаж байна.

Бидний хувьд гэрээ хэлэлцээр болон технологийн үндсэн ажлууд хийгдсэн тул 2015 оны 7 сард багтаан туршилтын хувилбарыг хэрэглэгчдэд хүргэх, 8 сард албан ёсны нээлт хийхээр төлөвлөж байна.

Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадаагүй, хугацаа хоцроосны хариуцлагыг хүлээхэд бэлэн байна ... гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 19, 237-238 дугаар тал/

 

Хариуцагч Х групп ХХК-ийн С ХХК-д хүргүүлсэн 2015 оны 09 сарын 08-ны өдрийн 15/103 тоот Сервер байршуулах тухай албан бичигт: ... Х групп ХХК-ийн үйлчилгээнд зориулсан серверийг С ХХК-ийн дата төвд байршуулахаар тохирсон ч сүлжээний аюулгүй байдал, эхний ээлжийн дуунуудыг татахад үүсэх сүлжээний ачааллаас шалтгаалан сервер байршуулах ажлыг түр хугацаанд хойшлуулсан.

С ХХК болон С ХХК-иуд нягт хамтын ажиллагаа эхлүүлж байгаатай холбогдон манай 2U серверийг тус компанийн дата төвд байршуулах хүсэлтэй байна... гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 20 дугаар тал/

 

Хариуцагч Х групп ХХК-ийн хүсэлтийн дагуу 2021.11.15-ны өдрийн 19647 дугаар захирамжаар С ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны ажилтан Ц.Агийн [email protected] цахим хаяг дахь:

-2016 оны 2 сарын 2-ны өдөр [email protected], ochmandakh@Х.mn илгээсэн Уулзалтын протокол гэх гарчигтай цахим шуудан,

-2015 оны 11 сарын 26-ны өдрийн [email protected], ochmandakh@Х.mn Уулзалтын тэмдэглэл нэртэй цахим шуудан,

-Ю мюзик ХХК-иас 2015 оны 6 сарын 8-ны өдөр Д.Б захиралд илгээсэн Х групп ХХК-тай гэрээтэй болох тодорхойлолтын албан бичиг, 2015 оны 8 сарын 15-ны өдрийн имэйл,

 

-[email protected] цахим хаяг дахь:

-2015 оны 10 сарын 3-ны өдрийн *******, [email protected] цахим хаягт илгээж байсан цахим шуудан,

-******* цахим хаягнаас [email protected] хаяг руу 2015 оны 10 сарын 5-ны өдөр илгээсэн С ХХК-ийн болон Х групп ХХК хамтран ажиллах гэрээний ажлын явцад хийсэн шалгалтын тухай цахим шуудан,

-2015 оны 4 сарын 10-ны өдөр [email protected], *******, [email protected] Хөгжим,дуу бичлэгийн зохиогчийн эрхийн асуудлууд гэх цахим шуудан,

 

-ochmandakh@Х.mn цахим хаяг дахь [email protected], [email protected] хаяг руу илгээж байсан 2015 оны 5 сарын 18-ны өдрийн цахим шуудан зэрэгт 2021 оны 12 сарын 13-ны өдөр үзлэг хийн үзлэгийн тэмдэглэлд доорхи баримтуудыг хавсаргажээ.

Үүнд:

С ХХК-иас Ц.Бат-Эрдэнэ, Ц.А, Х групп ХХК-иас С.Д, С.О нар оролцсон 2015 оны 11 сарын 26-ны өдрийн Уулзалтын тэмдэглэл,

-2016 оны 02 сарын 01-ний өдөр Х групп ХХК-иас гүйцэтгэх захирал С.Д, бизнес хөгжүүлэлт эрхэлсэн дэд захирал С.О болон С ХХК-иас БХАлбаны захирал Г.А, ЗХНА-хуулийн хэлтсийн менежер Д.Тэмүүлэл, ЗХНА-хуулийн хэлтсийн хуульч Б.Хүсэлт, БХА-МБХэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.А нар оролцсон уулзалтын протокол, дүгнэлт,

-Ю мюзик ХХК-иас 2015 оны 6 сарын 8-ны өдөр Д.Б захиралд илгээсэн Х групп ХХК-тай гэрээтэй болох тодорхойлолтын албан бичиг,

-С ХХК-иас Ц.А, Х групп ХХК-иас С.О нар оролцсон 2015 оны 08 сарын 07-ны өдрийн уулзалтын тэмдэглэл,

-2015 оны 10 сарын 3-ны өдрийн *******, [email protected] цахим хаягт илгээж байсан цахим шуудан,

-[email protected], [email protected] хаяг руу илгээж байсан 2015 оны 5 сарын 18-ны өдрийн цахим шуудан,

-Х групп ХХК-ийн байранд С ХХК-иас Д.Б, Ч.Д, Ц.П, Х групп ХХК-иас С.Д, С.О, Б.Итгэл нар оролцон 2015 оны 10 сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээний ажлын явцад хийсэн ажил, ажлын явцтай танилцсан тухай баримт,

-2015 оны 4 сарын 10-ны өдөр [email protected], *******, [email protected] Хөгжим,дуу бичлэгийн зохиогчийн эрхийн асуудлууд түүнд хавсаргасан баримтуудыг хавсаргажээ.

 

-[email protected], [email protected] хаяг руу илгээж байсан 2015 оны 5 сарын 18-ны өдрийн цахим шуудангаар илгээсэн захидалд Ц.А нь ICT expo нээлттэй холбоотой захидлыг, [email protected] хаягаас 2015 оны 10 сарын 3-ны өдөр *******, [email protected] цахим хаягт гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар тус тус захидал илгээж байжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 2-48 дугаар тал/

 

2015 оны 8 сарын 7-ны өдөр С ХХК-иас Ц.А, Х групп ХХК-иас С.О нар оролцон уулзалт зохион байгуулан стрийминг үйлчилгээний нэвтрүүлэлтийн төлөвлөгөө, апп хөгжүүлэлтийн дутуу хэсгийг жагсаан, дуусах хугацаа тавих зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 2-48 дугаар тал/

 

С ХХК-ийн Х групп ХХК-д хүргүүлсэн Санал хүргүүлэх тухай 2015 оны 8 сарын 17-ны өдрийн 04/2678 тоот албан бичигт ... хөгжмийн стрийминг үйлчилгээг 2015 оны 6 сарын 22-ны өдрөөс хэтрэхгүй байхаар төлөвлөн үзэсгэлэнгийн үеэр хэрэглэгчдэд мэдээлэл өгсөн ба Хийн урьдчилан тооцоолоогүй асуудлаас дахин хойшлон 8 сард нээлт хийх санал ирүүлсэн. ... Дахин хойшлох таагүй мэдээ авлаа. ... 9 сард үйлчилгээг нээхдээ 6 сарын хугацаанд зөвхөн Сийн одоогийн болон шинэ хэрэглэгчид ашиглах боломжтой байх саналыг хүргүүлж байна гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 124 дүгээр тал/

 

С ХХК-иас Д.Б, Ч.Д, Ц.П, Х групп ХХК-иас С.Д, С.О, Б.Итгэл нар оролцон Х групп ХХК-ийн байранд 2015 оны 10 сарын 02-ны өдөр ажлын явцтай танилцан хамтран ажиллах гэрээний ажлын явцад шалгалт хийж 2015 оны 9 сарын 24-ний өдөр бэлэн болгох буюу төлөвлөсөн хугацаанаас хоцорсон шалтгааныг Х групп ХХК-ийн эзэмшдэг хуучин серверийн багтаамжийн хязгаараас шалтгаалан татаж авсан мэдээллийг боловсруулах, өгөгдлийн сан үүсгэх боломжгүй байсан. Хуучин серверийн багтаамжийн хүрээнд контент татаж авах ажлыг хийсэн.

Серверийг 2015 оны 7 сарын 23-ны өдөр захиалсан ч тээврийн компанийн буруугаас 2015 оны 8 сарын 28-ны өдөр Монгол улсад гаалиар орж ирсэн талаарх холбогдох баримтуудыг хавсаргасан гэсэн байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 2-48 дугаар тал/

 

2022 оны 01 сарын 13-ны өдрийн 1842 дугаар захирамжаар хариуцагч Х групп ХХК-ийн хүсэлтийг үндэслэн [email protected] хаяг руу 2015 оны 10 сарын 9-ний өдөр С ХХК-ийн ажилтан Ц.А [email protected] цахим хаягнаас Тестийн үр дүн нэртэй илгээсэн цахим шууданд 2022 оны 02 сарын 28-ны өдөр үзлэг хийн 2015 оны 10 сарын 07-ны өдөр илгээсэн шинэ хувилбар байршууллаа гэх захидал болон захидалд хавсаргасан баримтыг хуулбарлан хавсаргажээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 191-201 дүгээр/

 

Гэрээний талууд 2015 оны 11 сарын 26-ны өдөр С компанийн байранд гэрээ хэрэгжүүлэхтэй холбоотой уулзалт зохион байгуулан уулзалтаар ажлын явц, хийгдэх ажлуудын талаар ярилцан тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 2-48 дугаар тал/

 

2016 оны 02 сарын 01-ний өдөр талууд хамтран ажиллах гэрээг дүгнэх уулзалт зохион байгуулсан ба уулзалтад Х групп ХХК-иас гүйцэтгэх захирал С.Д, бизнес хөгжүүлэлт эрхэлсэн дэд захирал С.О,

С ХХК-иас БХАлбаны захирал Г.А, ЗХНА-хуулийн хэлтсийн менежер Д.Тэмүүлэл, ЗХНА-хуулийн хэлтсийн хуульч Б.Хүсэлт, БХА-МБХэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.А нар оролцжээ.

Уг уулзалтаар С ХХК-ийн зүгээс гэрээг сунгах санал хэвээрээ гэсэн ба үйлчилгээг хугацаандаа нээгээгүй талаар тодруулахад:

Х групп ХХК нь: Саас хамаарсан зүйлгүй. Анх гэрээ хийхээс өмнө гадны түншүүдтэй гэрээ хйх бүх нөхцлөө тохирсон байсан. Гадны түншүүд 2015 оны 1 сард гэрээ байгуулна, 2 сард контент татна, 3 сард үйлчилгээг нээх боломжтой гэж тайлбарласан. Энэ талаар албан бичиг байхгүй. Е-майл байж магадгүй. Ерөнхий нөхцлүүдээ тохирсон байсан боловч Ю гэхэд 2015 оны 5 сард гэрээ хийсэн. Сони нилээн хойно гэрээ хийгдэж дууссан.

Гэрээ байгуулаад явж байтал техникийн боломж дутсан. 2-р ээлжийн төлбөрийн нөхцөл биелээгүй ч Сд албан бичиг хүргүүлэн тусламж хүссэн. ... Захиалсан сервер 2 сарын дараа ирсэн гэх тайлбар гаргажээ.

Уг уулзалтаар талууд үйлчилгээний нээлтийн хугацаа хойшилсон шалтгааныг ярилцан ажлын гүйцэтгэлийн явцад шалгалт хийхээр болсон байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 2-48 дугаар тал/

 

2022 оны 01 сарын 13-ны өдрийн 1842 дугаар захирамжаар хариуцагч Х групп ХХК-ийн хүсэлтийг үндэслэн тус компанийн захирал С.Дын [email protected] цахим хаягт 2016 оны 2 сарын 16-ны өдөр С ХХК-ийн хуулийн хэлтсийн менежер Д.Тэмүүлэл [email protected] хаягнаас илгээсэн Сайн байна уу Д захирлаа гэх гарчигтай цахим шууданд 2022 оны 02 сарын 28-ны өдөр үзлэг хийн, үзлэгийн тэмдэглэлд Сайн байна уу Д захирлаа гэсэн гарчигтай илгээсэн захидлыг хуулбарлан хавсаргажээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 191-201 дүгээр тал/

 

2016 оны 06 сарын 15-ны өдөр С компанийн байранд С ХХК-ийг төлөөлөн маркетингийн газрын захирал Б.Цолмон, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал Г.А, БХА-МБХэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.А, Х групп ХХК-ийг төлөөлөн Бизнес хөгжүүлэлт хариуцсан дэд захирал С.О, н.Итгэл нар хөгжмийн үйлчилгээний явц, хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэн гэрээний хэрэгжилтийг шаардсан ба Х групп ХХК-ийн төлөөлөгч С.О 2016 оны 06 сарын 30-ны өдөр үйлчилгээг хүлээлгэн өгнө, боломжит хугацаа хэмээн тайлбарласан ба мөн талууд гэрээг шалгах асуудлыг уг өдрөөс өмнө эхлүүлэх талаар ярилцжээ.

С ХХК-ийн маркетинг хариуцсан дэд захирал Б.Цолмон 2016 оны 06 сарын 16-ны өдөр 06/2844 тоот албан бичгээр гэхэд Х групп ХХК-иас гадны эрх бүхий байгууллагуудтай байгуулсан зохиогчийн болон түүнд хамаарах эрхийн гэрээг ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 125-127 дугаар тал/

 

Нэхэмжлэгч С ХХК нь 2016 оны 08 сард хөгжмийн шинэ технологийн үйлчилгээ нэвтрүүлнэ гэж 210.630.000 төгрөг гэрээгээр халхавчлан залилсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргахад Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад В.Хосбаяр шалган, хяналтын прокурор Ц.Сүхбат 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 3716 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан ба тогтоолд Сзайтел ХХК гомдол гарган Дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Бат-Очир гомдлыг хянаад ... Ю мюзик, Варнер мюзик, Сони мюзик ... 3 компанитай байгуулсан гэх гэрээ бодитой эсэх нь эргэлзээтэй. Мөн компаниудаас ирүүлсэн хамтран ажилладаг талаарх албан бичиг гэх хуулбарууд үнэн бодитой эсэхийг шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж дүгнэн, 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 201625022442 тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгон уг гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 18 дугаар тал/

 

Дээрх хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 сарын 3-ны өдрийн 686, 2018 оны 11 сарын 2-ны 1646, 2019 оны 4 сарын 5-ны өдрийн 711 дугаар захирамжуудаар С.Дад холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, зорилгор, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй, талууд гэрээг дүгнэж байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг С ХХК-д итгэл төрүүлсэн С.Дын үг, үйл ажиллагаа ямар байсан, тэрээр хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой, бодитой эсэхийг тогтоогоогүй, энэ талаар ажиллагаа хийгээгүй гэх зэргээр дүгнэн хэргийг прокурорт буцааж байжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 23-34 дүгээр тал/

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 5 сарын 19-ний өдрийн 532 дугаартай Хэрэг бүртгэлтийн хаах тухай тогтоолоор С.Д нь залилах гэмт хэргийг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаан шийдвэрлэн хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг С.Даас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй хэмээн шийдвэрлэсэн ба уг тогтоолд С.Д болон хохирогч хэн аль нь гомдол гаргаагүй, тогтоол хүчин төгөлдөр болсон байгааг дурдлаа.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 35-37 дугаар тал/

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Х групп ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй, үр дүн хүлээлгэж өгөөгүй үндэслэлээр дээр дурдсан хамтран ажиллах гэрээг цуцлан, гэрээний төлбөрт шилжүүлсэн 210.630.000 төгрөгийг хариуцагч Х групп ХХК-иас гаргуулна,

Хариуцагч Х групп ХХК нь 2016 онд С ХХК-ийг цагдаагийн байгууллагад хандахаас өмнө С компанийг гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гэж гэрээ цуцлах албан бичиг хүргүүлсэн ба нэхэмжлэгч талын буруугаас гэрээ цуцласан тул хүлээн авсан төлбөрийг буцаан төлөхгүй. Мөн С ХХК нь тус байгууллагыг цагдаад өгснөөс гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж тус тус тайлбарлаж байна.

 

С ХХК болон Х групп ХХК нь 2015 оны 1 сарын 1-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан Сийн хэрэглэгчдэд хөгжмийн үйлчилгээг онцгой эрхтэй хүргэхэд хамтран ажиллахаар, хэрэглэгчид нь үүрэн холбооны үйлчилгээгээр дамжуулан хөгжмийн үйлчилгээний төлбөрийг төлөхөөр,

уг заалтыг биелүүлэх үүднээс С ХХК хөгжмийн үйлчилгээний 60.000 эрхийг 15 хувийн хөнгөлөлттэй багц болгон үл буцах нөхцөлтэй Х групп ХХК-иас худалдан авахаар, 60.000 эрхийн нийт төлбөр 300.900.000 төгрөг байхаар,

Х групп ХХК 2015 оны 3 сарын 1-нээс 15-ны хооронд хөгжмийн үйлчилгээг олон нийтэд танилцуулах буюу нээхээр, С ХХК багцын зарцуулалт, сарын эрхийн борлуулалтын товч тайланг 7 хоног бүрийн даваа гаригт Х групп ХХК-д хүргүүлэхээр,

60.000 эрхээс бусад үйлчилгээний эрхийг хэрэглэгч худалдан авсан тохиолдолд С ХХК хөнгөлөлттэй үнээр тооцож Х групп ХХК-д сар бүр шилжүүлэхээр, гэрээний хүчинтэй хугацаанд Сийн хэрэглэгчдэд хөгжмийн үйлчилгээний эрхийн 10 хувь хөнгөлөлттэй үнэ 5.300 төгрөгөөр борлуулахаар, гэрээний хүчинтэй хугацаанд хамтын үйл ажиллагааны удирдлагыг хамтран хэрэгжүүлэхээр тус тус харилцан тохирсон байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 9-12 дугаар тал/

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан ба дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Дээр дурдсанчлан С ХХК нь өөрийн худалдан авах гэж буй багц буюу 60.000 эрхийн эхний төлбөр 120.360.000 төгрөгийг 2015 оны 1 сарын 23, 2 дахь удаагийн төлбөр 90.270.000 төгрөгийг 2015 оны 6 сарын 3-ны өдөр тус тус төлсөн ба хариуцагч Х групп ХХК нь гэрээ хэрэгжүүлэхтэй холбоотой 2015 оны 11 сарын 10-ны өдөр Warner music-д гэрчилгээний төлбөр 10.000 ам доллар, 2016 оны 02 сарын 08-ны өдөр Warner music-д гэрээний төлбөр 10.000 ам доллар, 2016 оны 09 сарын 26-ны өдөр Warner music-д 10.000 ам доллар,

2015 оны 03 сарын 20-ны өдөр S.M.E-д хөгжим түгээх, тоглуулах төлбөр төлбөр 50.000 ам доллар, 2016 оны 02 сарын 08-ны өдөр S.M.E-д гэрээний төлбөр 7.500 ам доллар, 2016 оны 07 сарын 29-ний өдрийн экспресс тоглуулах сар бүрийн төлбөр 1200.10 ам доллар, 2016 оны 06 сарын 03-ны өдөр Universal MusicCRBT гэрээний хамгийн бага түвшний баталгаажуулалтын төлбөр 15.000 ам доллар тус тус төлсөн гэж мөнгө шилжүүлсэн баримтууд болон банк дахь дансныхаа хуулгыг ирүүлсэн байна.

/ХХ-ийн 87-93, 104-106 дугаар тал/

 

2015 оны 1 сарын 1-ний өдрийн гэрээний 3 дугаар зүйлийн 1-т Хөгжмийн үйлчилгээний программ хангамжийг хөгжүүлэх, түүний тасралтгүй найдвартай ажиллагаа болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах, тэдгээртэй холбогдон гарах бүх зардлыг Х групп ХХК бүрэн хариуцахаар тохирсон тул дээрхи төлбөрийг төлөх нь хариуцагч талын үүрэг байна.

 

Хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой С ХХК-ийн захирал Д.Б, Х групп ХХК-ийн захирал С.Д нар нь Сони мюзик энтертайнментын захирал Дмитриева.А болон Ю мюзик группын захирал Сергей Элфимов нартай 2015 оны 5 сарын 22-ны өдөр ойлголцлын санамж бичиг үйлдсэн, мөн нэхэмжлэгч талд Ю мюзик-иас 2015 оны 6 сарын 8-ны өдөр ... Ю мюзик компани Х групп ХХК-д Монгол улсын нутаг дэвсгэр дэх цорын ганц төлөөлөгч, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг олгосон бөгөөд Ю мюзик группын фонограмм болон каталогийн бусад оюуны өмчийг зөвхөн Х групп ХХК-тай лицензийн гэрээ байгуулснаар хууль ёсны дагуу ашиглах боломжтой гэх албан бичгийг ирүүлж байсан ба Х групп ХХК нь Уорнер мюзик компанитай 2015 оны 6 сарын 1-ний өдөр лицензийн гэрээ байгуулсан хэмээн уг гэрээний хуулбарыг мөн баримтаар ирүүлж байжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 13, 66-69, 111, 120-123, 142-150 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 1 сарын 1-ний өдрийн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой талуудын төлөөлөл оролцон 2015 оны 8 сарын 7, 2015 оны 10 сарын 2, 2016 оны 2 сарын 1, 2016 оны 6 сарын 15-ны өдрүүдэд тус ус уулзалт зохион байгуулж гэрээний хэрэгжилт шаардаж байсан нь хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудад тусгагдсан ба үүнтэй холбоотой зохигч маргаагүй бөгөөд Х групп ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал гэрээ байгуулсан хугацаанаас хойш 2016 оны 6 сар дуустал нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй, гэрээний 1 дүгээр зүйлийн 2, 6 дугаар зүйлийн 2-т заасан хөгжмийн үйлчилгээний 60.000 эрхийг хүлээлгэн өгөөгүй байна

 

Хариуцагч Х групп ХХК 2016 оны 06 сарын 15-ны өдөр гэрээг шалгахаар тохирсон атлаа шалгаагүй гэж тайлбарлаж байх боловч нэгэнт тогтоосон хугацаанд үйлчилгээг хүлээлгэн өгөөгүй тул гэрээг шалгах шаардлагагүй, нэхэмжлэгч талын хүсэл зоригоос энэ нь үүдэлтэй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлээгүй болох нь тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч талыг гэрээний дагуу гэрээний үр дүн хүлээлгэн өгөөгүй, үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хамтран ажиллах гэрээг цуцлан, гэрээний төлбөрт шилжүүлсэн 210.630.000 төгрөгийг хариуцагч Х групп ХХК-иас гаргуулна гэж тайлбарлаж байх ба гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нь хүчин төгөлдөр гэрээний хувьд байх бөгөөд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлсэнээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээ цуцлах гэж ойлгоно.

 

Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зориг адил агуулагдах ба Иргэний хуулийн 204 дүгээр 204.1Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заажээ.

 

Ийнхүү мэдэгдэхтэй холбоотойгоор хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул мэдэгдсэн байдлыг тогтоосон нотолгооны хүрээнд дүгнэлт өгөх бөгөөд талууд хамтран ажиллах гэрээний явц, хэрэгжилттэй холбоотой 2016 оны 06 сарын 15-ны өдөр уулзалт зохион үйлчилгээг хүлээлгэн өгөх хугацааг 2016 оны 06 сарын 30-ны өдрөөр тохирсон, мөн 2016 оны 6 сарын 16-ны өдөр 06/2844 тоот мэдэгдлээр үр дүн хүлээлгэн өгөх хугацаа нь 1 жил, 3 сар өнгөрсөн боловч бүрэн бэлэн болгоогүй, зах зээлд нэвтрүүлээгүй талаар дурдсан нь мэдэгдсэн гэж үзэхээр байна.

Гэрээ цуцлах ойлголт ихэвчлэн урт хугацаатай үүргийн харилцаанд, харин гэрээнээс татгалзах нь хиймэгц биелэх буюу гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах боломжтой хэлцэлд хэрэглэгдэхээс гадна ямар тохиолдолд гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах ойлголт хэрэглэгдэхийг зөвхөн гэрээний хугацаа бус хэлцлийн дагуу хэрэгжсэн харилцааг буцаах боломжгүй болсон, эсвэл талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх боломжтой буюу гэрээг анхны байдалд эргүүлж авчрах боломжтой эсэхээс хамаарч тодорхойлдог бөгөөд үр дүн хүлээлгэн өгөөгүй энэ тохиолдолд гэрээг цуцлах бус гэрээнээс татгалзах ойлголт хэрэглэгдэнэ.

 

Хариуцагч Х групп ХХК нь С ХХК-ийг буруугаас гэрээ цуцласан тул талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 5-д заасан Гэрээг Сийн буруугаас шалтгаалан хугацаанаас нь өмнө цуцалсан бол Х нь гэрээ цуцалсан өдөр хүртэл хүлээн авсан төлбөрийг буцааж өгөхгүй гэж заасны дагуу гэрээтэй холбоотой хүлээн авсан 210.630.000 төгрөгийг буцаан өгөхгүй гэж тайлбарлаж байх боловч С ХХК нь гэрээнд заасан ямар үүргээ тухайбал 4 дүгээр зүйлд заасан тодорхой ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй нь тогтоогдохгүй байгаагаас гадна гэрээний харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон нь нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй болсон нь тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч Х групп ХХК нарын хооронд 2015 оны 1 сарын 1-ний өдөр байгуулагдсан ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээг цуцлаж, хариуцагч Х групп ХХК-иас 210.630.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 1 сарын 1-ний ХА-30/15 тоот хамтран ажиллах гэрээний 11 дүгээр зүйлийн 1-т Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн хөгжмийн үйлчилгээг нээснээс хойш 1 жил хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заасан бөгөөд хөгжмийн үйлчилгээг нээгээгүйгээс гадна уг гэрээтэй холбоотой асуудлаар эрүүгийн журмаар Х групп ХХК-ийн захирал С.Дад холбогдуулан гаргасан гомдлыг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 2021 оны 5 сарын 19-ний өдрийн 532 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 201625022442 дугаартай хэргийг хаан шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу С ХХК-ийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзсэн болно.

 

С ХХК нь Хай Фай медиа групп ХХК-тай 2015 оны 10 сарын 21-ний өдөр ХА741/15, 2016 оны 05 сарын 20-ны өдөр ХА-496116 дугаар бүхий хамтран ажиллах гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохирсон нь энэ хэрэгт хамааралгүй тул уг гэрээтэй холбоотой дүгнэлт өгөх шаардлагагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч Х групп ХХК нарын хооронд 2015 оны 1 сарын 1-ний өдөр байгуулагдсан ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээг цуцлаж, хариуцагч Х групп ХХК-иас 210.630.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.281.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х групп ХХК-иас 1.281.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 13-ны өдрийн 17198 дугаар захирамжаар хариуцагч Х групп ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 210.630.000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН