Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/02032

 

 

 

 

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/02032

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч А.Сарантуяа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  Х нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Х 

 

хариуцагч: Х холбогдох,

 

эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг даалгах, хохирол 45 550 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******

Хариуцагчийн төлөөлөгч Б.*******, Ө.*******, Ж.*******

Иргэдийн төлөөлөгч Н.******* нар оролцож,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ТББ нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК-д холбогдуулан бусдын эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг даалгах, хохирол 45 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...манай ******* ******* ТББ нь 2018 оны 04 сараас Сүхбаатар дүүргийн 7 хороод байрлах өөрийн эзэмшил газартаа 12 давхар орон сууцны барилга барихаар ажлаа төлөвлөж эхлүүлсэн. Барилгын ажлын зөвшөөрлийг 2018 оны 06 сард авахаар ажлаа төлөвлөж ажилласан боловч барилгын суурийг намар хийж гүйцэтгээд ажлаа дуусгаж чадаагүй. Барилгын ажлыг 2018 оны сард эхэлсэн боловч манай эзэмшил газар дээр ******* ХХК зөвшөөрөлгүй хашаа барьж бид өөрийн эзэмшил газартаа орж чадахгүй болсноор эхэлсэн. Бид энэ зөвшөөрөлгүй барьсан хашаагаа буулгахыг албан бичиг болон албан бусаар ******* ХХК-д мэдэгдэж байсан боловч огт хариу өгдөггүй, хүлээж авдаггүй байсан. Үүнээс болоод зураг төсөл боловсруулах, геодизийн хэмжилт хийх, техникийн нөхцөл, ажлуудыг хийхэд УБЦТС, УСУГ гэх мэт газраас хэмжилт хийх гэхээр ******* ХХК-ийн хамгаалалтын ажилтан дотогш оруулдаггүй байсан. Үүнээс болж 06 сард авах ажлын зөвшөөрөл сунжирсаар байгаад 2018оны 09 сард авсан. Бидний зүгээс газар чөлөөлж өгөхгүй байна гэж Нийслэлийн газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналт, Нийслэлийн Засаг даргад хандаж байсан боловч Засаг дарга Батболд 2018 оны 09 сарын 07-ны өдөр газар чөлөөлж өгөхийг даалгасан. 2018 оны 09 сард Нийслэлийн газрын алба, Цагдаагийн байгууллагын төлөөллийг байлцуулж байгаад маш олон хүмүүсийг хөлсөлж байж нэг өдрийн дотор хашаагаа барьсан. Хашаа барихад 15,000,000 төгрөг зарцуулсан. Хашаа руу ордоггүй байсан болохоор геодезийн хэмжилт хийж чадаагүй хэмжилт хийх компани нэг удаа хийх ажлаа 3 удаа ирж хийсэн зардал 400,000 төгрөг гарсан. 2019 оны 01 сарын 2-нд гэрч Төмөрцоож иргэн Хандмаад 15,000,000 төгрөг төлсөн тухайгаа мэдүүлсэн байдаг. Энэ нь Нутгийн зон ХХК-ийн захирал Баярцэцэг Цаст констракшн ХХК-ийн захирлуудтай барилгын ажил явуулахаар тохиролцсон. Тохиролцсоны дагуу барилгын сууриа барьсан боловч Цаст констракшн ХХК-ийн тогыг тасална гэж ******* ХХК дарамтлаад манай ажлыг мөн зогсоох болсон. ******* ******* ХХК-ийн ажлыг өөрийнхөө хашаагаар явуулаад байгаа тогыг чинь тасална шүү гэж Цаст констракшны инженер Болдоогоор дамжуулж хэлсэн байдаг. Бидний ажил зогсоод ямар ч аргагүй болоод иргэн Хандаад 15,000,000 төгрөг төлж барилгын ажлаа үргэлжлүүлсэн. Хэрэв эднийх бидний ажлыг саатуулаагүй бол оройтож бетоноо цутгахгүй байсан. 2018 оны 10 сард шөнөдөө -5 градус болж хүйтэн байсан учраас бетондоо хүйтний нэмэлт гэдэг бодис хийх шаардлагатай болсон. Хүйтний нэмэлт нь 1 м.куб талбайд 25,000 төгрөгийн үнэ бүхий нэмэлт хийсэн тэр нь 15,150,000 төгрөг нийтдээ 45,550,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна... гэв.

 

3. Хариуцагч ******* Арвин Индустриал ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ХХК-ийн эрх зүйн байдлыг ******* ******* ТББ нь андуурсан шинжтэй яриад байна. ******* ХХК бол ******* ******* ТББ-ын эзэмшил газрынх нь хажуу талд баригдаж байгаа барилгад хөрөнгө оруулж байгаа байгууллага юм. Өөрөөр хэлбэл тэр газар нь Саммит медикал сервис ХХК-ийн эзэмшилд байгаа. Баригдаж байгаа барилгад хөрөнгө оруулж байгаа этгээд нь ******* ХХК юм. Одоо хүртэл андуураад газрын эзэмшигч болон хашааны эзнийг ******* индустрал ХХК гэж яваад байгаа үүнийг нь удаа дараа тайлбарлаж өгөөд байхад ойлгохгүй байна. Энэ нь юугаар нотлогдох вэ? гэхээр Газар эзэмших эрхийн кадастрын зураг хэрэгт авагдсан мөн Улсын комиссын актан дээр тухайн газрын эзэмшигч нь Саммит медикал сервис гээд хэд хэдэн баримтуудаар авагдчихсан. Тухайн Саммит медикал сервис ХХК өөрийн эзэмшил газраа 2012 онд хашаалчихсан байдаг. 2012 онд хашаалсан болох нь баримтаар нотлогдоогүй ч 2014 оны 11 сар гэхэд Саммит медикал сервис ХХК хашаалсан байснаа Гүүглэ майф газрын зурагт хийсэн үзлэгийн хувьд 2014 оны 11 сар гэхэд тухайн маргаан болоод байгаа хашаа баригдчихсан байсан. Ийм үйл баримт шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Гэтэл энэ ******* ******* ТББ нь 2016 онд газар эзэмшигч болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг газар эзэмшигч болохоос өмнө тухайн хашаа баригдчихсан. Хашааны эзэн нь Саммит медикал сервис ХХК хэн хашааны эзэн байна тэр хүн хашаагаа буулгана уу гэхээс хашаа болон газрын эзэмшигч биш ******* ХХК тухайн хашааг буулгах үүрэг хүлээхгүй. Хохирол учирсан гээд яриад байгаа. Хашаа барих болон буулгах зардал 15,000,000 төгрөг гэж байна. Хашааг буулгах этгээд нь ******* ХХК биш Саммит медикал сервис ХХЗ байсан. 2016 онд газар эзэмшсэн боловч эзэмших газраа хамгаалах, хашаалах үүрэг нь ******* ******* ХХК-ийн үүрэг. 2016 онд газраа авчхаад 2018 оны 09 сарын 20-нд барилгын ажлын зөвшөөрөл гарсан байгаа сая 6 сар гэж худлаа ярилаа. 2018 оны 09 сарын 20-ны өдөр барилгын ажлын зөвшөөрөл авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байсан. Энэ газраа хашаалах үүргээ 2016 оноос хойш хэрэгжүүлээгүй явж байсан. Үүндээ ******* индустирал ХХК гуравдагчаас хашаа буулгах зардлыг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Орц, гарц гэх байдлаар нэхэмжлээд байгаа эзэмшил газрын кадастрын зургаас харахад өөрийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц байхгүй зураг байна. Энэ орц, гарцаа шийдэхийн тулд Хандмаа гэдэг хүнтэй гэрээ байгуулаад орц, гарцаа шийдэж байгаад ******* ХХК буруугүй гэж харж байна. Анхнаасаа газар авахдаа орц, гарцтай газар авах бүрэн боломжтой байсан. Геодезийн хэмжилтийн нэмэлт зардал болох 400,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь геодезийн хэмжилт хийхээр нэвтрэн орох гэж байсан газар нь Саммит медикал сервис ХХК-ны газар, хашаа нь мөн боловч тухайн барилгыг Саммит медикал сервис ХХК-ийн захиалгаар ******* индустрал ХХК нь хөрөнгө оруулагч компанийн хувьд тухайн барилгын талбайд оруулаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна. Ямар нотлох баримтаар тухайн геодезийн хэмжилт хийхэд оруулаагүй нь ******* ХХК байсан нь нотлогдохгүй байна. Бетон зуурмагийн нэмэлтийн төлбөр 15,150,000 төгрөг гээд байна. ******* ******* ТББ-ын архитектур төлөвлөлтийн даалгавар 2018 оны 07 сарын 24-ний өдөр гарсан байгаа. 2018 оны 08 сарын 03-ны өдөр болон 2018 оны 09 сарын 12-ны өдөр байшингийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 09 сарын 24-ний өдөр гарсан. Тухайн үед хасах градустай бетоны нэмэлт хийх шаардлагатай болсон гэж тайлбарлаад байгаа. Гэтэл хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд бетон цутгалт хийсэн нь 10 сарын 27-ны өдөр байгаа. Өөрөөр хэлбэл барилгын ажлын зөвшөөрөл гараад нэг сарын дараа бетон цутгалтын ажил хийж байгаа. Бетон зуурмагын гэрээнд нь зааснаар -5 градус хүрэх юм бол хүйтний нэмэлтийг нэмдэг. Гэтэл хасах хэм хүрээгүй байхад хүйтний нэмэлт хийсэндээ бусдыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Магадгүй хасах градуст хүрчихнэ гэж айгаад болгоомжилж өөрсдөө нэмэлт хийсэн байхыг үгүйсгэхгүй тэрэндээ бусдыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Машин зогсоосон гээд байгаа тэр машин нь ******* ХХК-ийн машин мөн байсныг баталсан нэг ч баримт байхгүй. Мөн тэр цахилгааныг нь тасална гээд байгаа ******* ХХК-ийн ямар ажилтан тасална гэсэн талаар баримт байхгүй. Ийм үндэслэлгүй зүйлсэд манайхыг буруутгаж байгаа нь цаад талаараа орц, гарцыг шийдүүлэх гээд байна уу гэж хараад байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Хариуцагч ******* Арвин Өргөө ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* өргөө ХХК нь ХХК болж нэр өөрчлөгдсөн талаарх баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. ******* ******* ТББ-ын гаргасан шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ******* ******* ТББ-аас тухайн үйлдлүүд арилчихсан байхад шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Өмнөх шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад үүнийг тэмдэглэлд тусгуулж байсныг санаж байна. Гэхдээ үйлдэл байсан ч бай, байгаагүй ч бай ХХК-ийн зүгээс тийм үйлдэл огт гаргаж байгаагүй учраас үүн дээр тайлбар хийе. Гэм хор учруулсан 3 үйлдлийн талаар яриад байна. Саммит медикал сервис ХХК-ийн захиалгаар ******* ХХК-ийн хөрөнгө оруулалтаар манай компани барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэж байсан компани байгаа. Гэтэл ******* ******* ТББ-ын барилгатай холбоотой орц, гарцын асуудалт ярьсан. Энэ үйлдлээ нэхэмжлэгчийн зүгээс нотлох ёстой. ХХК-ийг ямар дугаартай, ямар машин, хэний эзэмшлийнх болох хэдэн оны хэдэн сард тавьж, хэдэн удаагийн үйлдлээр энэ гэм хорыг бий болгосон талаар хэлэх ёстой. Гэтэл манай ХХК орц, гарц хаасан асуудал огт байхгүй, тухайн газрын эзэмшигч, хуувь ёсны өмчлөгч ч биш зүгээр гэрээний дагуу ажил гүйцэтгэж байгаа компани юм. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар автомашины хохирол гарвал автомашин эзэмшигч өөрөө хариуцна гэсэн байдаг. ******* ******* ХХК болохоор манай орц, гарцыг хааж тавьснаар гэм хор учирсан гэж тайлбарладаг. Гэхдээ ХХК-ийн машин мөн эсэх талаар баримт байхгүй.Харуул хамгаалалтын ажилчид геодезийн хэмжилт хийх гээд очиход оруулаагүй гээд байна. Тухайн байгууллагын харуул хамгаалалтыг бид хариуцдаггүй оруулна, оруулахгүй гэдэг шийдвэр гаргадаг эрх бүхий байгууллага биш. Орц, гарцын асуудал шийдэхийн тулд хөрш залгаа компаниудын холбогдох ажилчдыг ХХК-ийн зүгээс тог, цахилгаан өгөхгүй гэж дарамталж, сүрдүүлсний улмаас орц, гарцгүй болсон гэж тайлбарлаад байна. Манай зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа хэрэгжүүлж байгаа учраас барилгын тог, цахилгааныг бид мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтаа нэхэмжлэгч өөрөө батлахгүй байна. Хариуцах боломжгүй байна. Хохирол гэж үзээд 45,550,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бол ******* ******* ТББ-ын данснаас эдгээр зардал гараагүй Цаст хайрхан ХХК-ийн данснаас гарсан байгаа тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. Мөн газрыг буулгах эрх бүхий этгээд бол Саммит медикал сервис ХХК байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

5. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: хашаанд оруулсан зардал 15 000 000 төгрөг гаргуулах шаардлагагүй, бусад зардлыг хариуцагч нар хариуцах үндэслэлтэй гэж үзэж байна... гэв.

6. I-р хавтас

Нэхэмжлэгч ******* ******* ТББ-ын ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1, 2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

******* ******* ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 9 дүгээр тал/

Нийслэлийн Засаг даргын 2016.03.25-ны өдрийн А/247 дугаар захирамж, хавсралт /хэргийн 5-7 дугаар тал /

Кадастрын зураг /хэргийн 8 дугаар тал/

******* ******* ТББ-ын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хэргийн 10-р тал/

2016.4.12-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хэргийн 10-12 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 13 дугаар тал/

Өмгөөлөгч О.*******ын хүсэлт /хэргийн 14 дүгээр тал/

Нийслэлийн Засаг даргын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 38 дугаар тал/

Саммит Медикал сервис ХХК-ийн албан бичиг /хэргийн 39-41, 49-52 дугаар тал/

******* ******* ТББ-ын албан бичиг /хэргийн 42-47 дугаар тал/

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг /хэргийн 48 дугаар тал/

Архитектур төлөвлөлтийн даалгавар, хавсралт, схем зураг /хэргийн 53-55 дугаар тал/

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага /хэргийн 70-73 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж /хэргийн 74 дүгээр тал/

Хамтран ажиллах гэрээ /хэргийн 75 дугаар тал/

Төлбөрийн баримт /хэргийн 76 дугаар тал/

******* ******* ТББ-ын албан бичиг /хэргийн 77-79 дүгээр тал/

Баримт /хэргийн 81 дүгээр тал/

Орон сууцны орц гарц чөлөөлж, хамтран ажиллах тухай хэлцэл /хэргийн 82-83 дугаар тал/

М.Төмөрцоожийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 84 дүгээр тал/

Боригтэс ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 85 дугаар тал/

Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 86-90 дүгээр тал/

Тооцоо нийлсэн акт /хэргийн 91 дүгээр тал/

Ажлын акт /хэргийн 92 дугаар тал/

Орон сууцны барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ /хэргийн 93-95 дугаар тал/

Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 96-101 дүгээр тал/

Зураг /хэргийн 102-106 дугаар тал/

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, хугацааны сунгалт /хэргийн 175 дугаар тал/

Орон сууцны барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ /хэргийн 93-95 дугаар тал/

******* ******* ТББ-ын орон сууц, спорт чийрэгжүүлэлтийн барилга, газар доорх авто зогсоол /хэргийн 177-200 дугаар тал/

******* өргөө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 236-238 дугаар тал/

2 ширхэг диск

 

II хавтас

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 6 дугаар тал/

Б.*******доржийн Газар эзэмших эрх хүчингүй болгуулах тухай хүсэлт /хэргийн 7-8 дугаар тал/

2019.01.22-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг /хэргийн 9-13 дугаар тал/

Хүлээлцэх акт /хэргийн 34 дүгээр тал/

Ивэг түшиг ХХК-ийн ******* ******* ТББ-д гаргасан мэдэгдэл /хэргийн 145 дугаар тал/

Эм Эс Эл ХХК-ийн Ивэг түшиг ХХК-д гаргасан санал /хэргийн 146 дугаар тал/

Цаг уур, орчны шинжилгээний газрын албан бичиг /хэргийн 147 дугаар тал/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн захирамж /хэргийн 199-202 дугаар тал/

 

III хавтас

Хамтран ажиллах гэрээ /хэгийн 103-104 дүгээр тал/ баримтууд

 

Хариуцагч ******* Арвин Индустриал ХХК-иас ирүүлсэн

I хавтас

Хариу тайлбар /хэргийн 21 дүгээр тал/

Саммитмедикал сервис ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хэргийн 22 дугаар тал/

Кадастрын зураг /хэргийн 23 дугаар тал/

******* Арвин Индустриал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 26 дугаар тал/

Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 29 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 30 дугаар тал/

Кадастрын зураг /хэргийн 114 дүгээр тал/

******* ******* ТББ-ын орон сууц, спорт чийрэгжүүлэлтийн барилга, газар доорх авт зогсоол загвар зураг /хэргийн 115-118 дугаар тал/

******* Арвин Индустриал ХХК-ийн сөрөг нэхэмжлэл /хэргийн 133-134 дүгээр тал/

Зураг /хэргийн 138-141 дүгээр тал/

Кадастрын зураг, фото зураг /хэргийн 208-209 дүгээр тал/

Комиссын дүгнэлт /хэргийн 210-213 дугаар тал/

 

Шүүхээс

I хавтас

Г.Гандорж, М.Төмөрцоож, Ц.Авирмэд, Н.Цэрэндорж нараас авсан гэрчийн мэдүүлэг, хууль сануулсан баримт /хэргийн 126-129, 160-164 дүгээр тал/

Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын Арга хэмжээ авах тухай албан бичиг /хэргийн 170-172 дугаар тал/

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан бичиг, зураг /хэргийн 173-174, 232, 233 дугаар тал/

 

II хавтас

Гэрч Б.Мөнх-Эрдэнэ авсан мэдүүлэг, хууль сануулсан баримт /хэргийн 1-4 дүгээр тал/

******* ******* ТББ-д эзэмшүүлсэн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 20-23 дугаар тал/

Сд-д хуулсан бичлэгт хийсэн үзлэг /хэргийн 38-41 дүгээр тал

Газрыг Google map-аас тодруулж хийсэн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 124 дүгээр тал/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн захирамж /хэргийн 156-157 дугаар тал/

Нийслэлийн Засаг даргын захирамж /хэргийн 174 дүгээр тал/

Архитектур төлөвлөлтийн даалгавар схем зургийн хавсралт, схем зураг /хэргийн 176-178, 182-184 дүгээр тал/

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, сунгалт /хэргийн 179-180 дугаар тал/

Саммит эмнэлгийн барилга /эскиз/ /хэргийн 184-185 дугаар тал/

 

III хавтас

Нийслэлиийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 51-58 дугаар тал/

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хэргийн 83-91 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

.

1. Шүүх хохирол 45 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг даалгах шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч манай эзэмшил газарт өөрийн хашааг тэлж барьснаас шалтгаалж хашааг буулгах, өөр гарцаар гарах, барилгын ажлаа хийж чадалгүй хойшилсноос нэмэлт зардал гарч нийт 45 550 000 төгрөгийн хохирол зардал гарсныг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч нар эс зөвшөөрч ...газрын эзэмшигч нь Саммит медикал сервис ХХК, тухайн хашааг хариуцагч нар бариагүй... гэж маргаж байна.

4. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч ******* ******* ТББ нь Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар нэгж талбарын 143006/0130 18643311950908 дугаартай, 2376м2 газрыг эзэмших эрхтэй болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 2016 оны 03 сарын 25-ны өдрийн А/247 тоот Нийслэлийн засаг даргын захирамж, хавсралт, 2016 оны 04 сарын 12-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2019 оны 11 сарын 22-ны өдрийн №01119-2019/00343 Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ баримтуудаар тогтоогдож байна. /1 хавтас хэргийн 5-12, 2 дугаар хавтас хэргийн 9-14 дүгээр тал/

6. Дээрх эзэмшил бүхий газартаа нэхэмжлэгч 60 айлын орон сууц, спорт чийрэгжүүлэлтийн барилга, газар доорх авто зогсоол барихаар зураг төслөө боловсруулан эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл авсан нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар,барилгажих талбайн схем зураг, хавсралт, баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 175, 177-200, 2 дугаар хавтас хэргийн 175-179 дүгээр тал/

7. Нэхэмжлэгчийн эзэмшил газарт хөрш залгаа Саммит медикал сервис ХХК 2291м2 газрыг эмнэлгийн зориулалтаар эзэмшдэг бөгөөд эзэмшил газраасаа хэтрүүлэн нэхэмжлэгчийн эзэмшил гарын хил рүү оруулан хашаа хатгасны улмаас нэхэмжлэгч барилгын ажлаа эхлүүлэх боломжгүй болж энэ талаар Саммит медикал сервис ХХК болон хариуцагч ******* ХХК-д удаа дараа бичгээр болох амаар шаардлага мэдэгдэл албан бичиг хүргүүлэн хашаагаа буулгах, газар чөлөөлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэх, барилгын ажилд саад хийхгүй байхыг мэдэгдсэн боловч хашаагаа буулгаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хашаа буулгах, газар чөлөөлүүлэх тухай мэдэгдэл, хүсэлт, үзлэг хийсэн тэмдэглэл баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 38-52, 77-79, 2 дугаар хавтас хэргийн 38-41 дүгээр тал/

8. Ингээд дээрх мэдэгдэл хүсэлтийн дагуу хашааг буулгаж газрыг чөлөөлж өгөөгүй тул нэхэмжлэгч эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудыг байлцуулан өөрсдийн зардлаар хашааг буулгах, бусдад нөхөн төлбөр өгч эзэмшил газраар нь дамжин ажлаа гүйцэтгэх, ажлаа цаг хугацаанд нь эхлүүлээгүй хүйтэрснээс үүдэн нэмэлт зардал гаргах зэргээр нийт 45 500 000 төгрөгийн хохирол зардал учирсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хамтран ажиллах гэрээ, гэрч Б.Мөнх-Эрдэний мэдүүлэг, Капитрон банкны хуулга баримт, иргэн Б.Хандмаад гаргасан хүсэлт, бэлэн мөнгө хүлээн авсан тухай баримт, хамтран ажиллах тухай хэлцэл, Хаан банкны дансны хуулга, 700 000 төгрөг төлсөн тухай тодорхойлолт, бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн баримт, ажлын зураг төсөл боловсруулах гэрээ, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрч М.Төмөрцоож, Ч.Ариунболдын мэдүүлэг баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 75-76, 79-101, 128-129, 247-250 дугаар тал, 2 дугаар хавтас хэргийн 1-3 дугаар тал/

9. Иймд хариуцагч ******* өргөө ХХК-ийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид дээрх хохирол зардал учирсан тул түүнээс 45 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч ******* ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Нэхэмжлэгчийн эзэмшил газарт хөрш залгаа Саммит медикал сервис ХХК 2291м2 газрыг эмнэлгийн зориулалтаар эзэмшдэг, тухайн газартаа эмчилгээ, оношилгоо, 200 ортой эмнэлгийн барилга барихаар 2017 онд зураг төслөө гарган зөвшөөрлөө авч, газрыг ******* ХХК-д хүлээлгэн өгсөн ба ******* ХХК тухайн барилгын ажилд хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагч компани, тухайн барилгын ажлыг хариуцагч ******* өргөө ХХК гүйцэтгэсэн болох нь 2018 оны 09 сарын 07-ны өдрийн №18/222 тоот болон 2018 оны 09 сарын 11-ний өдрийн №18/229 тоот Саммит медикал сервис ХХК-ийн ******* ******* ТББ-д хүргүүлсэн албан тоот баримт бичгүүд, гэрч Ц.Авирмэдийн мэдүүлэг, хариуцагч ******* ХХК-ийн бичгээр гаргасан тайлбарууд, газрын кадастрын зураг, улсын комиссын акт, архитектур төлөвлөлтийн даалгавар баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 11, 38-41, 161-162, 206-208, 210-213, 2 дугаар хавтас хэргийн 182-185 дугаар тал/

11. Хариуцагч нар хэдийгээр хашааг бариагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч дээрх үйл баримтын талаар маргаагүй, Саммит медикал сервис ХХК 2018 оны 09 сарын 07-ны өдрийн 01/3543 тоот Нийслэлийн засаг даргын нэхэмжлэгчийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгах хугацаатай мэдэгдлийг хүлээн авч тухайн хашааг буулгахыг хариуцагч ******* ХХК-д хүссэн боловч биелүүлээгүй, тухайн хашааг буулгах ажиллагааг өөрсдийн ажилчид, НМХГ-ын байцаагчийг байлцуулан хийхээр очсон боловч чадаагүй талаар нэхэмжлэгчид албан тоотоор хариу ирүүлсэн, үзлэг хийсэн тэмдэглэл баримтууд, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг үндэслэн ******* өргөө ХХК-аас гэм хорын хохирол төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзснийг тайлбарлах нь зүйтэй

12. Нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг даалгах тухай хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 455 900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* өргөө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 385 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ******* өргөө ХХК-иас гэм хорын хохирол зардал 45 550 000 төгрөгийг гаргуулан ******* ******* ТББ-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ТББ-ын хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 455 900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* өргөө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 385 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ

                                           

                                  ШҮҮГЧИД                                                    А.САРАНТУЯА

 

Н.ХАНГАЛ