Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01572

 

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00315 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 708 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-ын нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д тус тус холбогдох

Бусдын эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах, хохиролд 45,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн төлөөлөгч болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн, Ө.Сайнбаяр, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Өөрийн эзэмшил газарт 2018 оны 4 дүгээр сард барилга барихаар төлөвлөж тусгай зөвшөөрлийг 2018 оны 6 дугаар сард авч, ондоо багтаан 7 давхар хүртэл барилгын ажлын карказ цутгалтаа хийхээр төлөвлөж суурийн ажлыг эхлүүлээд орхисон. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь манай эзэмшил газарт өөрийн хашааг тэлж барьснаас шалтгаалж барилгын ажлаа хийж чадалгүй хойшилсон. Хашааг буулгах татаж авах талаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д албан болон албан бусаар олон удаа хэлсэн боловч албан бичгийг хүлээж авдаггүй, хариу өгдөггүй байсан. Бид өөрийн эзэмшлийн барилгын талбайд орж барилгын зураг зурах, тэг тэнхлэгийн хэмжилт хийлгэх, барилгын суурийн хэмжилт хийлгэх болон Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх газраас техникийн нөхцөл авахаар инженерүүдийг оруулж хэмжилт хийлгэх гэхээр харуул нь оруулдаггүй байсан. Үүнээс шалтгаалж барилгын зураг төсөл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгодог А даалгавар, мэдээллийн санд оруулдаг мэдээлэл гэх мэт бичиг цаасны ажлууд хийгдэхгүй байсаар 2018 оны 09 дүгээр сарыг хүргэсэн. Бид 2018 оны 9 дүгээр сард цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газрын төлөөллүүдийг байлгаж байгаад хашаагаа барьж хашаан дотор байсан бусад зүйлсийг өөрсдийнх нь хашаа руу нүүлгэсэн. Энэ ажлыг хийлгэх гэж хүмүүс хөлсөлж 5 хоног ажиллуулж 15,000,000 төгрөг төлсөн. Хэмжилт хийхээр хүмүүс 3 удаа очиход харуул хамгаалалтын ажилтнууд нь оруулаагүй. Энэ ажлын хөлсөнд нэмэлтээр 400,000 төгрөг төлсөн. 2018 оны 9 дүгээр сард барилгын ажлаа эхлүүлэхээр 6/2 дугаар байрны нийтийн эзэмшлийн талбай зогсоолыг дамжин барилгын материал зөөвөрлөх тээврийн хэрэгсэл зорчихтой холбоотой хэлцэл байгуулж 15,000,000 төгрөг төлж барилгын ажлаа үргэлжлүүлэн явуулсан. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК манай байгууллагын ажлыг саатуулснаас 2018 оны 6 дугаар сард эхлэх ёстой байсан барилга угсралтын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл 2018.09.20-ны өдөр гарч 2018.10.24-ний өдөр барилгын суурийг цутгасан ба үүнээс болж 2018.10.27-ны өдөр 606 м.куб бетонд хүйтний нэмэгдэл хийсэн.  1 м.куб-д 55,000 төгрөгийн үнэтэй нэмэлт бодис хийж 15,150,000 төгрөг илүү төлсөн. Нэхэмжлэлийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг даалгах гэсэн шаардлагаас татгалзаж байна. Иймд хариуцагч нараас гэм хорын хохиролд 45,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн тайлбарт: “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн зүгээс ямар нэгэн байдлаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-ын газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд халдсан үйлдэл гаргаагүй. Эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй газрыг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн газар гэж тайлбарлаж байгаа боловч тухайн газар, барилга нь улсын комиссын актад эзэмшигч, өмчлөгчөөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК гэж заасан байдаг. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК тухайн барилга байгууламжийн хөрөнгө оруулагч, барьж гүйцэтгэж буй компани нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК юм. Манайх барилгыг барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж тухайн барилгаас тодорхой хэсгийг өмчлөхөөр хөрөнгө оруулалт хийсэн. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь барилгын орц, гарцыг хааж автомашин таглаж тавьсан гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримтыг гаргаж өгдөггүй. Хашаа барих зардлаа бусдаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Зөвшөөрөлгүй баригдсан хашаа нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийн 2012 онд барьсан хашаа юм. 2014 онд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ газар эзэмшигч болсон. 2018.09.01-ний өдрөөс барилга барих ажиллагааг эхлүүлсэн нь манайд хамааралгүй. Өөрсдийн орц, гарцгүй байдлыг шийдсэн асуудлаа хариуцагчид хамаатуулж байгаа нь үндэслэлгүй. Ямар нэгэн байдлаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай зөвшилцсөн баримт ирүүлээгүй. Харин н.Х,,,,,,,,,,,,,тай хэлэлцсэн баримтаар хохирол төлбөр учирсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Бусдын барилгын талбай руу хэн нэгэн этгээд дайран орж, манай газар гэвэл оруулахгүй нь ойлгомжтой. Энэ талаарх маргааныг хамгаалалтын албатай хариуцлага тооцох ёстой. Барилгын ажлын зөвшөөрлийн бичгээ хөөцөлдөж явсаар барилгын ажил эхлүүлэх цаг хугацаа алдсан байх тул геодезийн нэмэлт зураг гаргасан төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд архитектур төлөвлөлтийн даалгаврын дүрмийн 9-д заасны дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар нь хүчингүй болох гээд байсан. Иймд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийг хариуцагч болон хамтран хариуцагчаар татаагүй байна. Хэрэв урьдчилан сэргийлэх байдлаар нэмэлт бодис нэмсэн бол нэхэмжлэгч тал эрсдэлээ тооцож гаргасан. Энд хэн нэгний буруутай үйл ажиллагаа байхгүй, бетон зуурмагийн нэмэлт бодис 15,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үнийн дүнгийн задралыг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-аас гараагүй, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК төлсөн баримт байна, манай хөрөнгө оруулагч компани гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-ын эзэмшиж байгаа газрыг Нийслэлийн Засаг даргын 2019.07.08-ны өдрийн А/686 тоот захирамжаар хүчингүй болгосон. Анхнаасаа хууль бусаар олгогдсон газарт барилга барих эрх байхгүй. Газар чөлөөлсөнтэй холбоотой зардлыг газар эзэмшигч өөрөө гаргадаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн тайлбарт: “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь 2016 онд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийн газар дээр баригдаж буй барилгын гүйцэтгэгчээр ажилласан. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийн эзэмшлийн газарт хашаа барьснаас манайд гэм хорын хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч уг хашааг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК бариагүй. Тухайн газар, барилгын эзэмшигч өмчлөгч нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК юм. Орц, гарцыг хааж автомашин байрлуулж барилгын ажилд саад учруулсан гэдэгт “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-тай санал нэг байна. Геодезийн хэмжилт хийхээр очиход харуул хамгаалалтын ажилчид нь оруулахгүй саад учруулснаас шалтгаалж 400,000 төгрөгийн нэмэлт төлбөр гарсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Барилгын ажлын харуул хамгаалалтыг “,,,,,,,,,,,,,,,” ХХК бүрэн хариуцаж ажиллаж байсан. Мөн сууц өмчлөгчдийн холбооны захиралтай тохиролцож орц гарцын асуудлаа шийдсэн гэж тайлбарлаж 15,000,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн зүгээс “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг сүрдүүлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тодорхой үйл баримт тогтоогдоогүй. Иргэний эрх зүйн харилцаанд эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох ёстой субъект нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ биш. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан буюу тухайн газрын асуудлаар эрх эдэлж, үүрэг хүлээх эрхтэй этгээд биш гэдэг нь тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00315 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-нд холбогдох гэм хорын хохиролд 45,550,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455,900 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ нь эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг хариуцагч нарт даалгах шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 708 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00315 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 708 дугаар магадлалыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж гомдол гаргаж байна.                                                                

1. Хүсэлт, захирамжид дурдсан нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлийн тухайд:

1.1. Давж заалдах шатны шүүх “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, загвар зураг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч захирамжид заасан нотлох баримтыг бүрэн ирүүлээгүй буюу “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус газрын Кадастрын зургийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулан авна уу... ” гэсэн байхад нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн байна” хэмээн шийдвэрлэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2019.10.02-ны өдрийн х/36 дугаар хүсэлт болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.02-ны өдрийн 102/ШТ2019/00360 дугаар тогтоолд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зургийг нотлох баримтын шаардлага хангуулсан хэлбэрээр гаргуулахаар дурдагдаагүй, эзэмшил газрын кадастрын зургийг гаргуулахаар шийдвэрлээгүй болно. Нөгөөтэйгүүр, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзээд байгаа “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 18643311963881 нэгж талбарын дугаар бүхий эзэмшил газрын кадастрын зураг нэгдүгээр хавтаст хэргийн 210 дугаар хуудаст нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдчихсан байгаа. Тиймээс давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зургийг дутуу бүрдүүлсэн, захирамжид заагдсан ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.         

1.2. Давж заалдах шатны шүүх “Хариуцагч талаас мөн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшлийн кадастрын зургийг болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”     ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргаж байсан боловч шүүх эдгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлбөр төлсөн байдлыг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчсөнтэй холбоотой байна” хэмээн дүгнэж шийдвэрлэжээ. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн, Ө.Сайнбаяр нарын 2019.01.09-ний өдрийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасныг шүүхийн 2019.01.14-ний өдрийн 102/ШТ2019/00036 дугаар тогтоолоор хангахаас татгалзсан. Энэхүү тогтоол гомдол гаргах эрхгүй гарсан ба хариуцагчийн зүгээс тогтоолтой маргаагүй. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан хүсэлттэй холбогдох тайлбартаа “...Энэ хүсэлтүүдээс шаардлагагүй гэж үзэх хүсэлтүүд байна..., ...”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг гүйцэтгэгч компани гэж хэлсэн гээд байна. Бид нэхэмжлэл дээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг ямар нэгэн байдлаар гүйцэтгэгч гэж дурдаагүй. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хөрөнгө оруулагчаар явж байгаа. Хөрөнгө оруулахдаа бетон зуурмаг худалдаж авсан асуудал байгаа...” хэмээн тайлбарласан. Хариуцагч талаас хөрөнгө оруулалтын гэрээг гаргуулах хүсэлтийг гаргаагүй. Үүнээс үзэхэд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг хөрөнгө оруулагч хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа бол түүнийгээ нотлох үүрэг нь нэхэмжлэгчид байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа баримтыг шүүхэд гарган өгөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийг нотлох баримт цуглуулаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны эхэнд хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт, санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад байхгүй хэмээн шүүх хуралдааныг эхлүүлсэн байдаг.

2. Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг хамтран оролцуулах хүсэлт гаргасан байх боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.13-ны өдрийн 102/ШТ2019/00078 дугаар захирамжид “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах талаар заагаагүй орхигдуулж, улмаар 2 хариуцагчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 118.5 дахь хэсэгт нийцээгүй байна” хэмээн дүгнэж шийдвэрлэжээ. Хамтран хариуцагчаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг оролцуулахаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-ын өмгөөлөгч О.Даваажаргалын 2019.02.11-ний өдрийн х/21 дүгээр “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулахаар хүсэлт гаргасан байдаг. Үүний дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.13-ны өдрийн 102/ШТ2019/00078 дугаар тогтоолоор “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулсан. Учир нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.13-ны өдрийн 102/ШТ2019/00078 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1-д “Зохигчийн хүсэлтийг тус тус хангасугай” хэмээн шийдвэрлэсэн. Энэ нь нэхэмжлэгчээс гаргасан хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг илэрхийлнэ. Хамтран хариуцагчаар татсаны дагуу хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, нэхэмжлэл гардан авч, эрх, үүрэгтэй танилцаж, нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн байдаг бөгөөд уг хэрэгт сүүлийн 1 жил гаруй хугацаанд хэргийн оролцогч (хариуцагч)-оор явж, хүсэлт, гомдол бие даан гаргаж шийдвэрлүүлж байсан болно. Тиймээс хамтран хариуцагч татах талаар 2019.02.13-ны өдрийн 102/ШТ2019/00078 дугаар тогтоолд заасан, хуульд заасны дагуу ажиллагаа хийгдсэн байх тул давж заалдах шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2,118.5 дахь хэсэгт нийцээгүй, хамтран хариуцагч татах талаар захирамжид заагаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

3. Шүүх хуралдаан болсон 2020.01.22-ны өдөр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж зөвшөөрсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д “Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.” гэж заасан. Мөн иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрс, сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарын нэрс хэрэгт бүрэн авагдсан байна. Тиймээс хуулийн дээрх зохицуулалтын дагуу зохигч талуудаас зөвшөөрөл авч иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, иргэдийн төлөөлөгч зохих журмын дагуу сонгогдсон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй.

4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2020.01.22-ны өдрийн 00227 дугаар захирамжийг, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-ын нэхэмжлэлтэй, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д холбогдох “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг бусдын эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах, гэм хорын төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ж.Кульданаг, шүүгч Б.Азбаяр, А.Сарантуяа нарыг шүүх бүрэлдэхүүнээр томилсон шийдвэрийг албажуулсугай...” хэмээн захирамжилсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.-т  заасан зохицуулалтын дагуу 2020.01.22-ны өдөр шүүх хуралдаанд оролцох боломжтой шүүгч нарыг бүрэлдэхүүн шүүгчээр томилж хэргийг хянан шийдвэрлэсэн. Тиймээс шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилох журмыг зөрчсөн зүйлгүй байна.

5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.22-ны өдрийн 102/ШШ2020/00315 дугаар шийдвэрийн хурлын тэмдэглэл алдаатай бичигдэж өөр шүүх хурлын тэмдэглэл тусгагдсан байсан учир Ө.Сайнбаяр би хурлын тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гарган санал болгосны дагуу 2020.03.09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  102/ШЗ2020/03790 дүгээр захирамж гарч шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан алдааг зассан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3.-т заасны дагуу хурлын тэмдэглэлд засвар хийсэн. Тиймээс шүүх хурлын тэмдэглэлд хуульд заасны дагуу засвар өөрчлөлт орсон, энэ нь хэргийн шийдэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхгүй, хууль зөрчсөн зүйл байхгүй байна.

6. Нэхэмжлэгч нь хохирол хэмээн нэхэмжилж байгаа мөнгө бус эхлээд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нарын эрх зөрчсөн үйлдлийн талаар нотлох ёстой байсан. Харин үүний дараагаар эрх зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирлын талаар нотлох байсан уу? “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн зүгээс “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-ын газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд тийм үйлдэл гаргасан гэх баттай нэг ч баримт хэрэгт байхгүй. Нэгж талбарын 18643311963881 дугаар бүхий газар нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийн эзэмшил газар бөгөөд маргаан болсон хашааг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК барьсан байдаг. Харин “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь газар дээр баригдсан 10-н давхар эмнэлгийн барилгын хөрөнгө оруулагч бөгөөд баригдаж дууссаны дараа барилгаас өмчлөх эрхтэй хуулийн этгээд болно. Мөн нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ нь эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байдаг. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-ын газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдлийг гаргаагүй тул үүдэн гарах хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй юм. Түүнчлэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-аас төлбөр төлсөн нэг ч баримт байхгүй бөгөөд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлбөр төлсөн баримт, М.Төмөрцоожийн төлбөр төлсөн гэх баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д  заасны дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа баримтыг шүүхэд гарган өгөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийг нотлох баримт цуглуулаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй юм. Иймд дээрх тайлбар  үндэслэлийг дүгнэн үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 708 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Хүсэлт, захирамжид дурдсан нотлох баримт дутуу бүрдүүлсэн үндэслэлийн тухайд:

1.1. Давж заалдах шатны шүүх “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, загвар зураг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч захирамжид заасан нотлох баримтыг бүрэн ирүүлээгүй буюу “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус газрын Кадастрын зургийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулан авна уу...” гэсэн байхад нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн байна ” хэмээн шийдвэрлэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2019.10.02-ны өдрийн х/36 дугаар хүсэлт болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.02-ны өдрийн 102/ШТ2019/00360 дугаар тогтоолд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зургийг нотлох баримтын шаардлага хангуулсан хэлбэрээр гаргуулахаар дурдагдаагүй, эзэмшил газрын кадастрын зургийг гаргуулахаар шийдвэрлээгүй болно. Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзээд байгаа “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийн 18643311963881 нэгж талбарын дугаар бүхий эзэмшил газрын кадастрын зураг нэгдүгээр хавтаст хэргийн 210 дугаар хуудсанд авагдсан. Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зургийг дутуу бүрдүүлсэн, захирамжид заагдсан ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

1.2. Давж заалдах шатны шүүх “Хариуцагч талаас мөн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшлийн кадастрын зургийг болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргаж байсан боловч шүүх эдгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлбөр төлсөн байдлын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчсөнтэй холбоотой байна” хэмээн дүгнэж шийдвэрлэжээ. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн, Ө.Сайнбаяр нарын 2019.01.09-ний өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай хүсэлт”-ээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасньг шүүхийн 2019.01.14-ний өдрийн 102/ШТ2019/00036 дугаар тогтоолоор хангахаас татгалзсан, энэхүү тогтоол гомдол гаргах эрхгүй гарсан ба хариуцагчийн зүгээс тогтоолтой маргаагүй. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан хүсэлттэй холбогдох тайлбартаа “...Энэ хүсэлтүүдээс шаардлагагүй гэж үзэх хүсэлтүүд байна..., ... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”     ХХК-ийг гүйцэтгэгч компани гэж хэлсэн гээд байна. Бид нэхэмжлэл дээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг ямар нэгэн байдлаар гүйцэтгэгч гэж дурдаагүй. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хөрөнгө оруулагчаар явж байгаа. Хөрөнгө оруулахдаа бетон зуурмаг худалдаж авсан асуудал байгаа...” хэмээн тайлбарласан. Хариуцагч талаас хөрөнгө оруулалтын гэрээг гаргуулах хүсэлтийг гаргаагүй. Үүнээс үзэхэд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг хөрөнгө оруулагч хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа бол түүнийгээ нотлох үүрэг нь нэхэмжлэгчид байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа баримтыг шүүхэд гарган өгөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийг нотлох баримт цуглуулаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны эхэнд хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт, санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад байхгүй хэмээн шүүх хуралдааныг эхлүүлсэн байдаг.

2. Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг хамтран оролцуулах хүсэлт гаргасан байх боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.13-ны өдрийн 102/ШТ2019/00078 дугаар захирамжид “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах талаар заагаагүй орхигдуулж, улмаар 2 хариуцагчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 118.5 дахь хэсэгт нийцээгүй байна” хэмээн дүгнэж шийдвэрлэжээ. Хамтран хариуцагчаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг оролцуулахаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-ын өмгөөлөгч О.Даваажаргалын 2019.02.11-ний өдрийн х/21 дүгээр албан бичгээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулахаар хүсэлт гаргасан байдаг. Үүний дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.13-ны өдрийн 102/ШТ2019/00078 дугаар тогтоолоор “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулсан. Учир нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.13-ны өдрийн 102/ШТ2019/00078 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1-д “Зохигчийн хүсэлтийг тус тус хангасугай” хэмээн шийдвэрлэсэн. Энэ нь нэхэмжлэгчээс гаргасан хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг илэрхийлнэ. Хамтран хариуцагчаар татсаны дагуу хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, нэхэмжлэл гардан авч, эрх, үүрэгтэй танилцаж, нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн байдаг. Тиймээс хамтран хариуцагч татах талаар 2019.02.13-ны өдрийн 102/ШТ2019/00078 дугаар тогтоолд заасан, хуульд заасны дагуу ажиллагаа хийгдсэн байх тул давж заалдах шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 118.5 дахь хэсэгт нийцээгүй, хамтран хариуцагч татах талаар захирамжид заагаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх “...хэргийн оролцогчдын хүсэлтээр хэд хэдэн гэрчийн мэдүүлэг авах, удаа дараа үзлэг хийх, иргэн, хуулийн этгээдийн бичмэл нотлох баримтууд гаргуулах ажиллагааг явуулсан хэдий ч хэрэгт цугларсан эдгээр баримтуудын талаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхисон нь учир дутагдалтай болжээ” хэмээн дүгнэж шийдвэрлэжээ. Хэрэгт авагдсан дээрх хэд хэдэн гэрчийн мэдүүлэг авах, удаа дараа үзлэг хийх, иргэн, хуулийн этгээдийн бичмэл нотлох баримтууд “нэхэмжлэгчийн эхний шаардлага болох “Эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах” шаардлагын үйл баримтыг нотлох болон хариуцагчийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх үйл баримтыг нотлох зорилготой баримтууд байсан. Энэ талуудын гаргаж байсан хүсэлтүүд болон шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус нотлогдоно. Гэтэл нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах” хохиролд 45,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд “Эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах шаардлага”-аас бүрэн хэмжээгээр татгалзсан байдаг. Тиймээс давж заалдах шатны шүүхээс “дээрх нотлох баримтуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхисон нь учир дутагдалтай болжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хохирол хэмээн нэхэмжилж байгаа мөнгө бус эхлээд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нарын эрх зөрчсөн үйлдлийн талаар нотлох, Харин үүний дараагаар эрх зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирлын талаар нотлох байсан. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТББ-ын газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд тийм үйлдэл гаргасан гэх баттай нэг ч баримт хэрэгт байхгүй. Нэгж талбарын 18643311963881 дугаар бүхий газар нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшил газар бөгөөд маргаан болсон хашааг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК барьсан байдаг. Харин “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь газар дээр баригдсан 10-н давхар эмнэлгийн барилгын хөрөнгө оруулагч бөгөөд баригдаж дууссаны дараа барилгаас өмчлөх эрхтэй хуулийн этгээд болно. Мөн нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ нь эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байдаг. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-ын газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдлийг гаргаагүй тул үүдэн гарах хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй юм. Түүнчлэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-аас төлбөр төлсөн нэг ч баримт байхгүй бөгөөд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлбөр төлсөн баримт, М.Т,,,,,,,,,,,,,ийн төлбөр төлсөн гэх баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа баримтыг шүүхэд гарган өгөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийг нотлох баримт цуглуулаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй юм. Иймд дээрх тайлбар үндэслэлийг дүгнэн үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлөөлөгч болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  (өөрчлөгдсөн нэр нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,”) ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ТББ-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д тус тус холбогдуулан “хохиролд 45,550,000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгч нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”     ХХК барилгын хөрөнгө оруулагч хэмээн тайлбарлаж хохирол шаардсан боловч тайлбар нь баримтаар тогтоогдоогүй, ямар үндэслэлээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлбөр төлсөн баримтыг үндэслэн хариуцагч нараас гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчид бодит хохирол учирсан, зардал гарсан нь баримтаар тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газарт нь оруулж барьсан бусдын хашааг нурааж, шинээр барьсан, үйл ажиллагаа нь саатсанаас тодорхой нэмэлт зардал гарсан, орц, гарцыг чөлөөлсөн зэрэг бодит үйл баримтыг үгүйсгээгүй тохиолдолд тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд хэн нэгэн этгээдийн хувьд тодорхой хэмжээний зардал гарах нь гарцаагүй бөгөөд уг зардлыг нэхэмжлэгч байгууллагаас төлсөн үү, эсхүл өөр этгээд (тухайлбал нэхэмжлэгчийн хүсэлт, зөвшөөрөл, эсхүл шаардлагаар) төлсөн үү гэдэг нь энэхүү маргааныг шийдвэрлэх гол үндэслэл биш юм (ялангуяа зардлыг шилжүүлсэн этгээдийн зүгээс маргаагүй байгаа тохиолдолд). Харин нэхэмжлэгчийн эзэмшил газарт оруулж барьсан хашаа нь хариуцагчийн хэн нэгнийх мөн эсэх, нэхэмжлэгчийн шаардсанаар хашааг нураах, орц, гарц чөлөөлөх ажлыг хариуцагч санаатайгаар саатуулсан эсэх, нэхэмжлэгчийн хийсэн гэх ажил нь хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх, учирсан хохирол нь бодитой эсэхийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь үнэлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүхээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлбөр төлсөн байдлыг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчсөнтэй холбоотой, ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийн оролцогчийн хүсэлтээр хэд хэдэн гэрчийн мэдүүлэг авах, удаа дараа үзлэг хийх, иргэн, хуулийн этгээдээс бичмэл нотлох баримтууд гаргуулах зэрэг ажиллагааг явуулсан хэдий ч хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтын талаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхисон нь учир дутагдалтай, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй...” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэл бүхий гэж үзнэ.

Харин магадлалд “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 360 дугаар захирамжид заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, мөн шүүгчийн 2019 оны 78 дугаар захирамжид “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах талаар заагаагүй орхигдуулж, улмаар 2 хариуцагчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 118.5 дахь хэсэгт нийцээгүй...” гэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй, энэ талаарх хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн төлөөлөгч болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  (“,,,,,,,,,,,,,,,,,,,,,”) ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй. Гэвч энэ нь магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

Дээр дурдсанаар хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнээгүй асуудлаар хууль хэрэглээний хувьд дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 708 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн төлөөлөгч болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” (“,,,,,,,,,,,,,,,,,,,,,”) ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 385,700 төгрөг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 385,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ