Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01982

 

 

 

 

 

....22 оны 0.... сарын 2.... өдөр

Дугаар 102/ШШ....22/019..2

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .... дугаар хороо, Шинэ хотхон, .. дугаар байр, .... тоот хаягт оршин суух, Б овогт Сгийн Т /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .... дугаар хороо, ....2а байр, ..... тоот хаягт оршин суух, Б овогт С-ын М /РД:......../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9..,223,1....0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх,

Хариуцагч С.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дамба, Л.Хатанбаатар,

Гэрч Ё.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Тийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ........ оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс ....1.. оны 0.. дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд нэхэмжлэгч С.Т нь хариуцагч С.Мгийн Хаан банкин дахь ....0771..4..33 дугаартай данс руу удаа дараагийн гүйлгээгээр нийт 24....,377,1....0 төгрөг шилжүүлсэн байдаг. Уг мөнгөнөөс С.М 14..,714,000 төгрөг төлсөн ч үлдэх 96,663,1....0 төгрөгийг төлөөгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед явцад ....19 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчийн хариу тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа зээлдүүлсэн 1....,000,000 төгрөг гаргуулах, 10,....60,000 төгрөгийн эд хөрөнгийг үндэслэлгүй авсан гэж 2....,....60,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн. Учир нь хариуцагч С.Мд ........ оны 0.... дугаар сарын 10-ны өдөр .... граммын 3....0,000 төгрөгийн үнэтэй, урт монетон гинжийг 10 дугаар хороололд ажил дээр нь өгсөн, ........ оны 11 дүгээр сарын 0....-ны өдөр ......0,000 төгрөгийн үнэ бүхий iPhone 6 plus загварын гар утсыг ажилд дээр нь өгсөн, ....1.. оны 03 дугаар сарын 26-ны өдөр Samsung note.. загварын 1,....00,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг Сүхбаатар дүүргийн нутаг, Union building гэрийн гадна нь аваачиж өгсөн, ....1.. оны 06 дугаар сарын 22-ны өдөр 400,000 төгрөгийн үнэ бүхий хос алтан ээмгийг Урт цагааны урд байрлах Таван тансаг ресторанд өгсөн, ....1.. оны 06 дугаар сарын 2....-ны өдөр 440,000 төгрөгийн үнэ бүхий хос алтан ээмэг, ....10,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж, 290,000 төгрөгийн үнэ бүхий алтан гинжийг Багшийн дээдийн зүүн талын Сайн ломбарданд өгсөн, ....1.. оны 07 дугаар сарын 31-ны өдөр 1,....00,000 төгрөгийн үнэ бүхий матрын арьсан үүргэвч цүнхийг Улсын Их дэлгүүрийн зүүн талын Сиси дэлгүүрт өгсөн, ....1.. оны 0.. дугаар сарын 22-ны өдөр 1,900,000 төгрөгийн үнэ бүхий ноолууран польто, 1....,000 төгрөгийн үнэ бүхий ноолууран ороолт, 300,000 төгрөгийн үнэ бүхий цамц, 3....0,000 төгрөгийн үнэ бүхий загасны арьсан цүнхийг Сүхбаатар дүүргийн нутаг Union building төвийн хажууд байрлах гэрийнх нь гадаа өгсөн, ....1.. оны 0.. дугаар сарын 24-ний өдөр 2....0,000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч, 1,..00,000 төгрөгийн үнэ бүхий булган шубыг Сүхбаатар дүүргийн нутаг Union building төвийн хажууд байрлах гэрийнх нь гадаа өгсөн. Эдгээр эд зүйлс нь нийт 10,....60,000 төгрөгийн үнэтэй гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу ....22 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн. Хэрхэн яаж өөрчилсөн ба гэхээр хариуцагч Э.М нь нэхэмжлэгч С.Т надад мөнгө зээлдүүлсэн хэдий ч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 2..2 дугаар зүйлийн 2..2.3-т Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар хүү авах эрхгүй атлаа зээлийн гэрээгээр хүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн. Мөн С.М нь бусдаас буюу нөхөр Ё.Гоос мөнгө зээлж авч өгснийхөө төлөө өөрөөр хэлбэл зуучилсныхаа хөлс /ёндоонд/ нэхэмжлэгчээс авсан. Иймд анх нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 96,663,1....0 төгрөг гаргуулах шаардлагынхаа үндэслэлийг өөрчилж үндэслэлгүйгээр зээлийн хүү, бусдаас зээл авахад зуучилсны хөлсөнд нийт авсан 96,663,1....0 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн болно. Зээлийн хүүнд төлсөн төлбөр болон зээлэнд зуучилсны хөлсөнд төлсөн төлбөрийг зааглах боломжгүй байгаа. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох зээлдүүлсэн 1....,000,000 төгрөгөө буцаан гаргуулах, үндэслэлгүйгээр авсан эд зүйлсийн үнэ 10,....60,000 төгрөг, нийт 122,223,1....0 төгрөгийг хариуцагч С.Мгаас гаргуулж өгнө үү гэж үндэслэл шаардлагаа тодорхойлсон. Гэвч хариуцагчийн нөхөр, гэрч Ё.Гийн мэдүүлэгтэй холбоотойгоор үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 24,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 9..,223,1....0 төгрөг болгон багасгаж байна гэв.

 

2. Хариуцагч С.Мгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дамба, Л.Хатанбаатар нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч С.Т бид хоёр олон жил найз нөхдийн холбоотой байсан. Би болон манай гэр бүл санхүүгийн хувьд бие даасан боломжийн айл учир би энэ хүнээс мөнгө зээлэх шаардлага байхгүй. Манай нөхөр алт, мөнгөний дарханы ажил эрхэлдэг, би ломбард ажиллуулдаг байсан. Нэхэмжлэгч С.Т нь манай нөхөр Ё.Г болон надаас орон сууц барьж байгаа, барилгын компанид мөнгө хэрэгтэй байна гэж удаа дараа мөнгө зээлж аваад эргүүлээд төлдөг байсан. Зээлийн гэрээг бичгээр ч байгуулж байсан, амаар ч байгуулж байсан. С.Т зээлсэн мөнгөө бүрэн төлөөгүйгээс манай гэр бүлийн хүн Чингэлтэй дүүргийн цагдаад гомдол гаргаж, шалгуулж байгаа. С.Т надаас бэлэн болон дансаар олон удаа мөнгө зээлж байсан. Хүний санаад оромгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. С.Т хүний санаад оромгүй мөнгө нэхэмжилж байна. Надаас авсан мөнгөө өгөөгүй байгаа. С.Т нь ........ оны 01 дүгээр сараас эхлэн мөнгө зээлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн ....1.. оны 0.. дугаар сарын ....-ны өдрийг хүртэлх хугацаанд багадаа ....0,000 төгрөг, ихдээ 27,....00,000 төгрөгийг удаа дараа зээлж авсан. Зээлийн төлбөрөө эргүүлээд шилжүүлэхдээ Хаан банкин дахь миний ....0771..4..33 тоот дансанд орлого гэж хийдэг байсан. Тэрээр ........ оны 01 дүгээр сарын 31-нд хамт дэлгүүрээр явж байгаад авсан 4..0,000 төгрөг зээлж гутал авчихаад эргүүлээд орлого гэж миний данс руу шилжүүлсэн, манай ломбарднаас ........ оны 04 дүгээр сарын ....-нд 3,....00,000 төгрөг зээлчихээд төлөөгүй, ........ оны 0.... дугаар сарын 10-нд миний найз Д.Эгаас 1 сарын хугацаатай 1,000,000 төгрөг зээлээд ........ оны 06 дугаар сарын 10-нд 1,....0,000 төгрөгийг миний данс руу орлого гэж хийснийг би данснаасаа гаргаж Д.Эд өгсөн, ........ оны 09 дүгээр сарын 2....-нд миний өөрийн дээлийг 1,..00,000 төгрөгөөр худалдаж авчихаад төлбөрийг нь орлого нэрээр шилжүүлсэн, ....1.. оны 0.... дугаар сарын 2....-нд миний найз Хүнбишээс итали гутал зээлээр авчихаад төлбөрийг нь миний данс руу орлого гэж хийснийг би данснаасаа гаргаж Хүнбишид өгсөн. ....1.. оны 04 дүгээр сард манай нөхөр Ё.Гоос 24,000,000 төгрөг, ....1.. оны 06 дугаар сарын 1....-нд 2....,....00,000 төгрөгийг тус тус зээлж аваад эрүүлж төлөхдөө миний Хаан банкин дахь данс руу орлого гэж шилжүүлсэн, ....1.. оны 06 дугаар сарын 14-нд ....,....00,000 төгрөг зээлч туслаач гэж авчихаад буцаагаад миний данс руу орлого гэж хийсэн, ....1.. оны 06 дугаар сарын 10-нд намайг эмнэлэгт хэвтэж байхад 100,000 төгрөгийг хоолонд ороорой гэж шилжүүлсэн, ....1.. оны 06 дугаар сарын 29-нд манай нөхрөө түр зээлээч үдээс хойш буцаагаад өгчихье гэж 27,....00,000 төгрөг зээлч авчихаад эргүүлээд миний данс руу орлого гэж хийсэн, ....1.. оны 0.. дугаар сарын 06-нд С.Тийн нөхөр С.Мод матрын арьсан цүнх захиалсныг нь би өөрийн мөнгөөр авч өгсөн ба С.Т миний данс руу энэ мөнгийг орлого гэж шилжүүлсэн. Нэхэмжлэгч С.Т эхлээд надад мөнгө зээлдүүлээд намайг зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэж нэхэмжлэл гаргачихаад одоо болохоор надаас зээлсэн мөнгөө эргүүлж төлөхдөө төлөх ёсгүй хүү төлсөн байна, үүнийгээ буцааж ав гэж учир нь олдохгүй зүйл нэхэмжилж байна. Энэ бол үндэслэлгүй, учир нь би С.Тт хүүгүйгээр зээлсэн мөнгөний хүүг авсан зүйл байхгүй, харин ломбарднаасаа 2-3 удаа мөнгө зээлдүүлээд бичгээр гэрээ хийсэн, үүнийхээ хүүг бол авч байсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилснийг танилцсан, хугацаа авах шаардлагагүй.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн агуулга, шаардлага, үндэслэлээ нотолж чадсангүй, 10,....60,000 төгрөгийн эд зүйл өгсөн гэх асуудал ярьдаг. Нэхэмжлэгч эрүүгийн хэргийг яаж удаашруулах уу, нөхрөөс нь авсан 1........,000,000 төгрөгтэй яаж дүйцүүлэх үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөнгө шилжүүлсэн бол буцааж тийм хэмжээний мөнгө шилжүүлэх ёстой юм шиг агуулгатай нэхэмжлэл гаргасан. С.Т С.Мд 24....,000,000 төгрөг шилжүүлсэн юм бол яагаад нөхрөөс нь мөнгө зээлсэн юм бэ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах гэхээр иргэний хэрэг үүссэн гээд ажиллагаа хийдэггүй. С.Тийн нөхрөөс нь мөнгө авчихаад эхнэрт нь мөнгө шилжүүлдэг үйлдэл бизнес биш, энэ бол залилан. С.Т мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр орлого, найзаас нь, Тунгаа, найз нь, баярлалаа гэж бичдэг байсан. Ё.Г, С.Т, С.М нарын данс бүгд холилдчихсон, шалгах зүйл байсан. Талуудын хооронд бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн. С.Т С.Мгаас мөнгө зээлж, итгэл авч эргэлдүүлж мөнгө олдог. С.Т амьдралын болон санхүүгийн эх үүсвэрээ С.М, Ё.Г нараас олж авсан. С.Мд С.Таас мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Нэхэмжлэгч сүүлдээ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд хариуцагч С.Мгаас мөнгө зээлж авч байснаа зөвшөөрч байх шиг байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хаан банк ХХК дахь С.Тийн эзэмшлийн ....0196..21..0 тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг хавсарган нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч С.М нь шүүхэд хариу тайлбарын хамт Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ....0771..4..33 тоот дансны хуулгыг хавсарган гаргаж өгсөн.

 

..... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын ....1.. оны 09 дүгээр сарын 0..-ны өдрийн 1..1102....2.. тоот мөрдөгчийн тогтоол, Ё.Гийн өргөдөл, хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч С.Таас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн, авсан тухай тэмдэглэл, Хаан банк ХХК-ийн ....1.. оны 03 дугаар сарын ....-ны өдөр, ....1.. оны 06 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, С.Тийн гар бичвэрийг нотлох баримтаар цуглуулсан. Гэрч Д.Э, Г.А, С.А, Н.С, Г.Г, С.М нарыг гэрчээр асуусан, флаш дискэнд үзлэг хийжээ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Гартаам агат ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ, Гартаам агат ХХК-ийн зээлийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ....21 оны 0.. дугаар сарын 27-ны өдрийн 1..1/ШШ....21/01616 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ....21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1631 дүгээр магадлал, Монгол Улсын Ерөнхий прокурорын ........ оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/....9 дүгээр тогтоолыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч С.Мд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу зээлийн хүүгийн төлбөрт болон зээлд зуучилсны төлбөрт үндэслэлгүйгээр дансаар болон үнэ бүхий эд зүйлээр төлсөн ..3,223,1....0 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 1....,000,000 төгрөг, төгрөг, нийт 9..,223,1....0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ....22 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн. Хэрхэн яаж өөрчилсөн ба гэхээр хариуцагч Э.Мөнгөнтуяа нь нэхэмжлэгч С.Т надад мөнгө зээлдүүлсэн хэдий ч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 2..2 дугаар зүйлийн 2..2.3-т Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар С.М нь хүү авах эрхгүй атлаа зээлийн гэрээгээр хүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн. Мөн С.М нь бусдаас буюу нөхөр Ё.Гоос мөнгө зээлж авч өгсөнийхөө төлөө өөрөөр хэлбэл зуучилсныхаа хөлсөн /ёндоонд/ нэхэмжлэгчээс мөнгө авч мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн. Иймд анх нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 96,663,1....0 төгрөг гаргуулах шаардлагынхаа үндэслэлийг өөрчилж үндэслэлгүйгээр зээлийн хүү, бусдаас зээл авахад зуучилсны хөлсөнд нийт авсан 72,663,1....0 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн болно. Зээлийн хүүнд төлсөн төлбөр болон зээлэнд зуучилсны хөлсөнд төлсөн төлбөрийг зааглах боломжгүй байгаа. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох зээлдүүлсэн 1....,000,000 төгрөгөө буцаан гаргуулах, үндэслэлгүйгээр зээлийн хүүнд авсан эд зүйлсийн үнэ 10,....60,000 төгрөг, нийт 9..,223,1....0 төгрөгийг хариуцагч С.Мгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан ба татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч С.Т бид хоёр олон жил найз нөхдийн холбоотой байсан. Би болон манай гэр бүл санхүүгийн хувьд бие даасан боломжийн айл учир би энэ хүнээс мөнгө зээлэх шаардлага байхгүй. Манай нөхөр алт, мөнгөний дарханы ажил эрхэлдэг, би ломбард ажиллуулдаг байсан. Нэхэмжлэгч С.Т нь манай нөхөр Ё.Г болон надаас орон сууц барьж байгаа, барилгын компанид мөнгө хэрэгтэй байна гэж удаа дараа мөнгө зээлж аваад эргүүлээд төлөхдөө миний Хаан банкин дахь данс руу орлого гэж хийдэг байсан. Зээлийн гэрээг бичгээр ч байгуулж байсан, амаар ч байгуулж байсан. С.Т нь ........ оны 01 дүгээр сараас эхлэн мөнгө зээлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн ....1.. оны 0.. дугаар сарын ....-ны өдрийг хүртэлх хугацаанд багадаа ....0,000 төгрөг, ихдээ 27,....00,000 төгрөгөөр удаа дараа зээлж авсан. Нэхэмжлэгч С.Т эхлээд надад мөнгө зээлдүүлээд намайг зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэж нэхэмжлэл гаргачихаад одоо болохоор надаас зээлсэн мөнгөө эргүүлж төлөхдөө төлөх ёсгүй хүү төлсөн байна, үүнийгээ буцааж ав гэж учир нь олдохгүй зүйл нэхэмжилж байна. Энэ бол үндэслэлгүй, учир нь би С.Тт хүүгүйгээр зээлсэн мөнгөний хүүг авсан зүйл байхгүй, харин ломбарднаасаа 2-3 удаа мөнгө зээлдүүлээд бичгээр гэрээ хийсэн, үүнийхээ хүүг бол авч байсан гэж тодорхойлжээ.

 

4. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нь нэхэмжлэлийн шаардлагаа 24,000,000 төгрөгөөр багасгаж байна. Нэхэмжлэгч С.Таас ....22 оны 02 дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхэд олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрх олгожээ.

 

..... Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банк ХХК дахь С.Тийн эзэмшлийн ....0196..21..0 тоот данс, хариуцагч С.Мгийн Хаан банкин дахь ....0771..4..33 тоот дансны хуулгаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч С.Т нь Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ....0196..21..0 тоот данснаас Хаан банкин дахь хариуцагч С.Мгийн эзэмшлийн ....0771..4..33 тоот дансанд ........ оны 02 дугаар сарын ....-нд 4....0,000 төгрөг, ........ оны 02 дугаар сарын 11-нд 6....0,000 төгрөг, ........ оны 02 дугаар сарын 07-нд 2....,000 төгрөг, ........ оны 01 дүгээр сарын 30-нд 4..0,000 төгрөг, ........ оны 07 дугаар сарын 0....-нд 13....,000 төгрөг, ........ оны 07 дугаар сарын 07-нд ....0,000 төгрөг, ........ оны 06 дугаар сарын 09-нд 2....,000 төгрөг, ........ оны 06 дугаар сарын 10-нд 1,....0,000 төгрөг, ........ оны 06 дугаар сарын 02-нд 7..,000 төгрөг, ........ оны 0.... дугаар сарын 29-нд 91,....00 төгрөг, ........ оны 0.... дугаар сарын 01-нд ....0,000 төгрөг, ........ оны 04 дүгээр сарын 29-нд 1,....00,000 төгрөг, ........ оны 04 дүгээр сарын 26-нд 1,000,000 төгрөг, ........ оны 11 дүгээр сарын 10-нд 30,000 төгрөг, ........ оны 11 дүгээр сарын 04-нд 300,000 төгрөг, ........ оны 10 дугаар сарын 31-нд 100,000 төгрөг, ........ оны 11 дүгээр сарын 01-нд 212,000 төгрөг, ........ оны 10 дугаар сарын 2....-нд 1,100,000 төгрөг, ........ оны 10 дугаар сарын 12-нд ....00,000 төгрөг, ........ оны 10 дугаар сарын 04-нд 240,000 төгрөг, ........ оны 09 дүгээр сарын 29-нд ..0,000 төгрөг, ........ оны 09 дүгээр сарын 30-нд 3....,000 төгрөг, ........ оны 09 дүгээр сарын 2....-нд 1,6....0,000 төгрөг, ........ оны 09 дүгээр сарын 2..-нд 1,....0,000 төгрөг, ........ оны 0.. дугаар сарын 31-нд 21....,........0 төгрөг, ........ оны 0.. дугаар сарын 22-нд 3....0,000 төгрөг, ........ оны 0.. дугаар сарын 01-нд 4....,000 төгрөг, ........ оны 07 дугаар сарын 2..-нд 300,000 төгрөг, ........ оны 07 дугаар сарын 29-нд 1....,100 төгрөг, ........ оны 12 дугаар сарын 21-нд 100,000 төгрөг, ........ оны 12 дугаар сарын 22-нд 40,000 төгрөг, ........ оны 12 дугаар сарын 19-нд 100,000 төгрөг, ........ оны 12 дугаар сарын 14-нд 400,000 төгрөг, ....1.. оны 03 дугаар сарын 22-нд 6..0,000 төгрөг, ....1.. оны 03 дугаар сарын 23-нд 4....,000 төгрөг, ....1.. оны 03 дугаар сарын 0....-нд 1,000,000 төгрөг, ....1.. оны 03 дугаар сарын 02-нд ....0,000 төгрөг, ....1.. оны 03 дугаар сарын 02-нд ....,000 төгрөг, ....1.. оны 02 дугаар сарын 2..-нд 3,000,000 төгрөг, ....1.. оны 02 дугаар сарын 06-нд 1..0,000 төгрөг, ....1.. оны 01 дүгээр сарын 29-нд ....6,000 төгрөг, ....1.. оны 01 дүгээр сарын 27-нд 360,000 төгрөг, ....1.. оны 04 дүгээр сарын 13-нд 24,000,000 төгрөг, ....1.. оны 04 дүгээр сарын 1..-нд 1....,000 төгрөг, ....1.. оны 04 дүгээр сарын 23-нд 230,000 төгрөг, ....1.. оны 04 дүгээр сарын 27-нд 1,100,000 төгрөг, ....1.. оны 04 дүгээр сарын 29-нд ....00,000 төгрөг, ....1.. оны 0.... дугаар сарын 0..-нд ....40,000 төгрөг, ....1.. оны 0.... дугаар сарын 16-нд 1....0,000 төгрөг, ....1.. оны 0.... дугаар сарын ....-нд ....0,000 төгрөг, ....1.. оны 0.... дугаар сарын 2....-нд 1,....00,000 төгрөг, ....1.. оны 0.... дугаар сарын 2....-нд 1..0,000 төгрөг, ....1.. оны 0.... дугаар сарын 29-нд ....,....0,000 төгрөг, ....1.. оны 0.... дугаар сарын 30-нд 300,000 төгрөг, ....1.. оны 06 дугаар сарын 12-нд 1....0,000 төгрөг, ....1.. оны 06 дугаар сарын 1....-нд 2....,....00,000 төгрөг, ....1.. оны 06 дугаар сарын ....-нд 100,000 төгрөг, ....1.. оны 06 дугаар сарын 1..-нд 100,000 төгрөг, ....1.. оны 06 дугаар сарын ....-нд ....,....30,000 төгрөг, ....1.. оны 06 дугаар сарын 21-нд ....,....00,000 төгрөг, ....1.. оны 06 дугаар сарын 21-нд 3....,000 төгрөг, ....1.. оны 06 дугаар сарын 26-нд ....,000,000 төгрөг, ....1.. оны 06 дугаар сарын 2..-нд 2,....00,000 төгрөг, ....1.. оны 06 дугаар сарын 29-нд 27,....00,000 төгрөг, ....1.. оны 07 дугаар сарын 01-нд 41,000 төгрөг, ....1.. оны 07 дугаар сарын 0....-нд 1..,000,000 төгрөг, ....1.. оны 07 дугаар сарын 0....-нд 2,000,000 төгрөг, ....1.. оны 07 дугаар сарын 0..-нд 10,000,000 төгрөг, ....1.. оны 07 дугаар сарын 10-нд 3,000,000 төгрөг, ....1.. оны 07 дугаар сарын 21-нд ....,000,000 төгрөг, ....1.. оны 07 дугаар сарын 24-нд 606,000 төгрөг, ....1.. оны 07 дугаар сарын 26-нд 10,000,000 төгрөг, ....1.. оны 07 дугаар сарын 2..-нд 2,000,000 төгрөг, ....1.. оны 07 дугаар сарын 30-нд 3,000,000 төгрөг, ....1.. оны 0.. дугаар сарын 01-нд 1....,000,000 төгрөг, ....1.. оны 07 дугаар сарын 02-нд 1....0,000 төгрөг, ....1.. оны 0.. дугаар сарын 06-нд ....00,000 төгрөг, ....1.. оны 0.. дугаар сарын 07-нд 6,000,000 төгрөг, ....1.. оны 0.. дугаар сарын 1....-нд 30,000 төгрөг, ....1.. оны 0.. дугаар сарын 16-нд ....,......0,000 төгрөг, ....1.. оны 0.. дугаар сарын 16-нд 10,000 төгрөг, ....1.. оны 0.. дугаар сарын ....-нд ..,....00,000 төгрөг, нийт 23....,..40,6....0 төгрөгийг орлого гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн нь тогтоогдож байна.

 

6. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6.1. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу зээлийн гэрээний үүрэгт үндэслэлгүйгээр төлсөн хүүгийн төлбөр, зуучлалын төлбөрт төлсөн нийт ..3,223,1....0 төгрөг гаргуулах шаардлагын талаар. Нэхэмжлэгч С.Т нь ........ оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс ....1.. оны 0.. дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд хариуцагч С.Мянгадтуяад 24....,377,1....0 төгрөгийг зээлдүүлсэн, хариуцагч нь эргүүлээд 14..,714,000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 96,663,1....0 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ ... нэхэмжлэгч С.Т нь ........ оны 01 дүгээр сарын 31-наас ....1.. оны 0.. дугаар сарын хугацаанд хариуцагч С.Мгаас зээлийн гэрээг амаар байгуулж мөнгө зээлсэн, Иргэний хуулийн 2..2 дугаар зүйлийн 2..2.3-т Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар С.М нь хүү авах эрхгүй атлаа зээлийн гэрээгээр хүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөн С.М нь бусдаас буюу нөхөр Ё.Гоос нэхэмжлэгч С.Тт мөнгө зээлж авч өгснийхөө төлөө өөрөөр хэлбэл зуучилсныхаа хөлсөнд зуучлалын гэрээ байгуулаагүй атлаа /ёндоонд/ нэхэмжлэгчээс нийт 72,663,1....0 төгрөгийг дансаар авсан, мөн 10,....60,000 төгрөг үнэ бүхий эд зүйлийг авсан, нийт ..3,223,1....0 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн. Зээлийн гэрээний дагуу төлөх ёсгүй хүүгийн төлбөр болон зуучлалын хөлсөнд төлсөн төлбөрийг ялгаж зааглах боломжгүй байгаа болно гэж өөрчилжээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж, мөн хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилжээ. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлага тодорхойгүй буюу зээлийн гэрээний үүрэгт төлөх ёсгүй хүүгийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн, бусдаас зээл авахад зуучилсны хөлсөнд хэдэн төгрөг төлснөө зааглаж шаардаагүйгээс гадна нэхэмжлэгч энэ шаардлагаа нотолж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.... дугаар зүйлийн 2.....2.2-д заасан үүргээ гүйцэтгээгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч С.Тийн Хаан банкин дахь ....0196..21..0 тоот дансны хуулга, хариуцагч С.Мгийн Хаан банкин дахь ....0771..4..33 тоот дансны хуулгыг гаргаж өгсөн бөгөөд энэ хуулгаар ........ оны 01 дүгээр сарын 31-нээс ....1.. оны 0.. дугаар сарын хооронд 23....,..40,6....0 төгрөгийг С.Т нь хариуцагч С.Мд орлого гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн ба үүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу төлөх ёсгүй хүүгийн төлбөрт, зуучлалын хөлсөнд төлсөн төлбөр гэж үзэх үндэслэлгүй, мөн 10,....60,000 төгрөгийн эд зүйлийг хариуцагчид өгсөн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

6.2. Зээлийн гэрээний үүрэгт 1....,000,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар. Нэхэмжлэгч С.Т нь ....1.. оны 06 дугаар сарын 23-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас 2....,000,000 төгрөгийн зээл авч, үүнийхээ 1....,000,000 төгрөгийг хариуцагч С.Мд Сүхбаатар дүүргийн нутаг, Union building төвийн хажууд байрлах гэрийнх нь гадаа аваачиж өгсөн гэх боловч нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотолж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.... дугаар зүйлийн 2.....2.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар С.Т нь ....1.. оны 06 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч С.Мд 1....,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, зохигчдын хооронд Иргэний хуулийн 2..1 дүгээр зүйлийн 2..1.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 410 дугаар зүйлийн 410.1, 2..1 дүгээр зүйлийн 2..1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Тийн хариуцагч С.Мд холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн болон зуучлалын хөлсөн төлсөн ..3,223,1....0 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 1....,000,000 төгрөг, нийт 9..,223,1....0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ....7 дугаар зүйлийн ....7.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ..2....,1..0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.... дугаар зүйлийн 11.....2.3, 116, 11.. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 410 дугаар зүйлийн 410.1, 2..1 дүгээр зүйлийн 2..1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Тт холбогдуулан гаргасан 9..,223,1....0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ....7 дугаар зүйлийн ....7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ..2....,1..0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.... дугаар зүйлийн 1.....2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР