Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 104/ШШ2017/00288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/,

            Нэхэмжлэгч: *******,*******, тоотод оршин суух, овгийн *******ын /РД: / нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,, тоотод оршин суух, овгийн ийн /РД: /,

Хариуцагч: ,, Ойчидын 1-133 тоотод оршин суух, овгийн ийн /РД: /,

Хариуцагч: ,, тоотод оршин суух, овгийн ийн /РД: /,

Хариуцагч: ,,5 тоотод оршин суух, овгийн ийн /РД: /,

Хариуцагч: ,,, тоотод оршин суух, Боржигон овгийн ийн /РД: / нарт холбогдох

Багахангай дүүргийн*******, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, Улсын дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., Б., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.   

                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие онд ээж н., эгч Ц. нарын хамт Багахангай дүүргийн*******, тоот байрыг тухайн үед тус салбарын эрхлэгч Ж. гэгч хүн байх үед ******* дэх салбар болох Улаанбаатар хотын банкнаас худалдаж авсан. Худалдан авч гүйлгээ хийсний дараа эрхлэгч Ж.д үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар банкинд хүсэлт гаргахад С.тэй холбоо тогтоогоод нэрээ шилжүүлээд авчих гэсэн хариу өгсөн болно. Үүний дагуу С.тэй холбоо тогтоогоод үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар хэлэхэд удахгүй шилжүүлж өгнөө гэж хэлсээр өнөөдрийг хүртэл тус байрны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг бидэнд шилжүүлж өгөхгүй зардал чирэгдэл учруулсан. Би эгчийн хамт худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд оноос хойш бид байрны бүх л зардлыг төлж ирсэн ... ******* дэх салбар болох Улаанбаатар хотын банк нь онд татан буугдсан байдаг. С., Б. нар нь тус салбарын эрхлэгч Ж.г гуйж тус байрыг Улаанбаатар хотын банкинд худалдаж бид тухайн үед Ж. нь бидэнд худалдсанаа гэрчийн мэдүүлгээр шүүхэд гэрчилсэн болно. Иймд Ц.******* би оноос өнөөдрийг хүртэл тус байранд оршин сууж байсан тул Багахангай дүүргийн*******, тоот орон сууцны шударга ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... хариуцагч тал энэ үл хөдлөх хөрөнгийг өнөөдрийг хүртэл яагаад шилжүүлээгүй вэ гэхээр хариуцагч тал 4 хүүхэдтэй, эхнэр болох Б., нөхөр С. гэх хүмүүс олуулаа энэ байрны гэрчилгээнд нэр нь байдаг. С.тэй нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөх талаар байнгын холбоотой байсан. С. нь би хүүхдүүдээ ирэхээр шилжүүлээд өгье гэдэг байсан. Гэтэл С. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. Нас барснаас хойш эдгээр хүмүүс бид орон сууцны өмчлөгч мөн, орон сууцнаас албадан гаргуулж өгөөч гэдэг нэхэмжлэлийг энэ шүүхэд хандаж гаргасан. Энэ хугацааг хүртэл хариуцагч нар тус байрыг түрээслүүлж, шүүхэд хандаж байсан ямар ч баримт байдаггүй. Энэ хүмүүс 12-13 жилийн дараа яагаад шүүхэд хандах болсон бэ гэхээр С. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсан өдрөөс хойш буюу 2016 оны 03 дугаар сард нэхэмжлэлээ тус дүүргийн шүүхэд гаргасан талаарх баримтыг иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг хамгийн сүүлд хавтаст хэрэг дотор хавсаргаж өгсөн байдаг. Манай нэхэмжлэгч болох Ц.*******, Ц. нар нь энэ байранд 12-13 жилийн хугацаанд амьдарсан. Амьдрах хугацаандаа ус, цахилгааны төлбөрөө төлөөд амьдарч байсан гэх баримтуудыг хавсаргаад бид шударга өмчлөгч нар мөн юм гэдгийг тогтоолгохоор шүүхэд хандаж, орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг түдгэлзүүлсэн. Хариуцагч тал орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэрэгт юу гэж тайлбарладаг вэ гэхээр тухайн байрыг 2003 оноос хойш нэхэмжлэгч талд түрээсэлсэн. Түрээслээд 10-аад жил болтол эдгээр хүмүүс огт олдохгүй байна. Дэлгэрмаа гэж хүнд түрээслэсэн гэх нэхэмжлэлийг гаргадаг. Тэр иргэний хэрэг үүссэн захирамжийг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Түмэнбаяр гэж хүнд холбогдуулаад гаргасан. Энэ хүн хэн бэ гэхээр Ц.*******, Ц. нарын хамаатны хүн нь юм. Тухайн үед энэ хүн байранд нь байсан учраас эдгээр хүмүүс хариуцагчаар Түмэнбаярыг татсан ... хүн байраа 12-13 жил түрээслүүлчихээд энэ талаар ганц ч  удаа шүүхэд хандаагүй. Мөн өмчлөх эрхийн гэрчилгээ гээд байгаа хавтаст хэрэгт авагдсан цэнхэр дэвтрийг эх хувиар нь Улаанбаатар хотын банкинд С., Б. нар өгсөн байдаг. Уг өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч болох Ц.*******, Ц. нарт мөн Улаанбаатар хотын банк хүүхдүүд нь ирэхээр та нарын нэр дээр шилжүүлээд өгнө гэж тайлбарлаж байсан. Тэрнээс хойш С.тэй олон удаа холбогдож ярьж байсан гэж нэхэмжлэгч нар хэлдэг. Нас барснаас нь хойш шүүхэд хандаж байгааг огт ойлгохгүй байна. Манай нэхэмжлэгч нар тухайн байранд 12-13 жил ус, цахилгааны төлбөрийг төлөөд амьдарч байсныг гэрч болох Сугар, Баярсайхан, мөн тухайн банкны салбарын эрхлэгч байсан Даариймаа, нягтлан бодогч Эрдэнэхорол нар гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэгэхээр энэ хүмүүс оноос 2017 он хүртэл 13 жил энэ байранд амьдарсан. Нэхэмжлэгч нар шударга өмчлөгч нар юм ... эх хувиар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Худалдах, худалдан авах тухай гэрээг энэ хүмүүс амаар хийж 500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаар 2003 онд гуай санхүүгийн тайлан балансдаа тусгасан. онд нэхэмжлэгч талд тус байрыг зарахдаа ч мөн адил санхүүгийн тайлан, баланстаа тусгасан гэж мэдүүлээд байхад үүнийг Улаанбаатар хотын банк гаргаж өгөхгүй байгааг би гайхаж байна. Энэ хүмүүсийн эрх ашиг сонирхол өнөөдөр зөрчигдөж байна. Иймд шударга өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь маргаж байгаа орон сууц нь С., Б., Б., Б., Б., Б. гэсэн 7 хүний өмчлөлийн байр юм. С. нь 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. Нас барахаас өмнө С., Б. нар нь уг маргаж буй орон сууцыг тухайн үед Багахангайн байрандаа амьдрах хүнгүй болсон учир Ж. гэх хүнд түрээслэхээр өмчлөх эрхийн гэрчилгээг өгч үлдээж түрээслэсэн байдаг. Ингээд түрээсэлснээс хойш С. нь *******т уг орон сууцаа удаа дараа эргэж очин Ж. гэгчтэй уулзах гэсэн боловч Ж. нь олдохгүй тус байрыг давхар түрээслүүлээд ч юм уу хүн суулгасан байдаг. С. нь Б.тэй уг байрандаа удаа дараа ирж уг байрны хүмүүстэй уулзах гээд чадалгүй нас барсан. Нэхэмжлэгч нар юу гэж яриад байна вэ гэхээр энэ байрыг С., Б. зэрэг нэр бүхий хариуцагч нараас худалдаж авсан гэдэг. Тухайн үед байрны нэр бүхий өмчлөгч нар болох 6 хүн нь бүгд насанд хүрсэн байсан. Энэ байрыг зарсан гэдгийг хүүхдүүд нь болох Б., Б., Б., Б. нар огт мэдээгүй. Аав, ээж нь юу гэж хүүхдүүддээ хэлдэг вэ гэхээр Багахангай дүүргийн байранд сууж байгаа хүмүүсийг гаргах гээд хөөцөлдөөд явж байна гэж хэлж байсан тул хүүхдүүд нь тэгж ойлгосон. Нэхэмжлэгч нар нь тус байрыг ээж н.ийн хамт С.ээс худалдаж авсан гэж ярьж байгаа боловч бусад хамтран өмчлөгч нартай огт уулзаж байгаагүй, энэ талаар нэхэмжлэлийнхээ шаардлага болон бусад хуралдаанд огт яриагүй. С. гэж хүний нэрийг барьж яриад байдаг. Энэ орон сууцыг өмчлөгч нар огт худалдаагүй, өмчлөгч нар мэдээгүй талаарх тайлбараа ч хэлдэг. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тодорхой хуульд заасан насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг авсан байх, бичгээр гэрээг хийсэн байх, нотариатаар батлуулсан байх зэрэг шаардлагуудыг хангаж байж худалдагдах ёстой. Гэтэл өнөөдөр Ж. гэх хүнээс 500.000 төгрөгөөр худалдаж авсан гэж яриад байгаа боловч гэрчээр мэдүүлэг өгсөн н.Баярсайхан худалдаж авсан ч юм шиг. Би худалдаж аваад н.т өгсөн гэх мэдүүлэг, мөн н.Сугар нь манай нөхөр 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлгийг өгч байгаагаас харахад энэ байрыг хэн хэнтэй уулзаад хэдэн төгрөгөөр зарсан нь тодорхой бус байна. Ж.гаас худалдаад авсан гэж маргаж байгаа боловч Ж.гийн нэр дээр энэ үл хөдлөх хөрөнгө байгаагүй. Үл хөдлөх хөрөнгийн цэнхэр өнгөтэй гэрчилгээ нэхэмжлэгч Ц.*******, Ц. нарт байгаа боловч энд Ж. гэсэн нэр огт байхгүй байхад хүний эд хөрөнгийг хүнээс дамжуулж авчихаад худалдаж авсан гээд шударга өмчлөгчөөр тогтоолгоно гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тэгээд ч Ц., Ц.******* нар нь энэ орон сууцыг онд худалдаж авсан гэдэг боловч 2016 онд албадан нүүлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргатал эргүүлж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгөөч гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Ингэхээр хэдэн жилийн хугацаа өнгөрсөн байна вэ хөөн хэлэлцэх хугацаа гэж хуульд байдаг. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлын хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Гэтэл онд энэ байрыг авчихаад 2016 он хүртэл ямар нэгэн өмчлөлийн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдүүлээгүй, шийдүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй явж байгаа байдал нь энэ хүмүүс хууль ёсны бөгөөд худалдаж авсан гэдэг нь тогтоогдохгүй, нотлогдохгүй байгаа мөн орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ хийгээгүй байгаа бусад өмчлөгч нартай уулзаж ярилцаж байгаагүй зэрэг нь энэ орон сууцыг худалдаж авсан гэх нотлох баримт байхгүй байна. Банк тайлан баланстаа тусгасан хөрөнгөө бүртгэхгүй байна гэж байхгүй, Ж. хувьдаа аваад ашигласан юм уу, банк руу мөнгө хийсэн бол тэр баримт яагаад гарч ирэхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт болон зохигчдын өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ  нь:

                                                                                                            

Ц.*******, Ц. нар нь хариуцагч Б., Б., Б., Б., Б. нарт холбогдуулан Багахангай дүүргийн*******, 4 дүгээр байрын 05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б., Б., Б., Б., Б. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.*******, Ц. нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... онд ээж н.ийн хамт 3-уулаа Багахангай дүүргийн*******, тоот орон сууцыг тухайн үед С., Б. нар нь Улаанбаатар хотын банкны Багахангай салбар тооцооны төвд худалдсаныг тус тооцооны төв татан буугдахад салбарын эрхлэгч нь байсан Ж. гэгч хүнээс бид худалдаж авсан ... өнөөдрийг хүртэл тус орон сууцанд тасралтгүй 13 жил амьдарч бүх байрны зардлыг төлсөөр ирсэн ... С.тэй байнга холбоотой байж өмчлөлийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар ярилцаж байсан боловч шилжүүлж өгнө гэсээр байгаад шилжүүлж өгч амжилгүй нас барсан ... иймд бид шударга өмчлөгч нь мөн болно ...” гэж,

Хариуцагч нар нь татгалзлын үндэслэлээ “ ... Багахангай дүүргийн*******, тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нар нь бид нар бөгөөд тус байрыг худалдсан зүйл байхгүй, аав С. нь Ж. гэх хүнд түрээслэхээр өмчлөх эрхийн гэрчилгээг үлдээсэн байдаг ... хэрэв хэн нэгэнд худалдахаар болсон бол бид нарын зөвшөөрлийг авах, бичгээр гэрээг хийсэн байх, нотариатаар батлуулсан байх зэрэг шаардлагуудыг хангаж байж худалдах ёстой ...” гэж тус тус тайлбарладаг.

Шүүх хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбар зэргийг хэргийн үйл баримттай харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч Ц.*******, Ц. нар нь Багахангай дүүргийн*******, тоот орон сууцыг онд Улаанбаатар хотын банкны Багахангай салбар тооцооны төв татан буугдахад 500.000 төгрөгөөр тухайн үеийн тооцооны төвийн эрхлэгч байсан Ж.гаас худалдан авч өнөөдрийг хүртэл ашиглаж, эзэмшиж байгаа гэж тайлбарлан, энэ нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-5-6/, Багахангай дүүргийн “Хангай өргөө” СӨХ-ны тодорхойлолт /хх-7/, Багахангай дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт /хх-8-9/, Багахангай дүүргийн “Илч-Орд” НӨҮГ-ын тодорхойлолт /хх-10-11/, Налайх ХҮТ-ийн тодорхойлолт /хх-12/, гэрч Ж., Б.Эрдэнэхорол, Б.Баярсайхан, Б.Сугир нарын мэдүүлгүүд /хх-13-17, 143-149, 154/ зэргээр нотлогдож байгаа гэх боловч уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нараас худалдан авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь иргэн Б., Б., Б., Б., Б. болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Багахангай дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №11-834316 дугаар лавлагаа /хх-37/-гаар тогтоогдож байхад шүүх Ц.*******, Ц. нарыг онд Улаанбаатар хотын банкны Багахангай салбар тооцооны төвөөс худалдаж авсан гэсэн үндэслэлээр болон шаардлагаа нотолж ирүүлсэн дээрх баримтууд, гэрч нарын мэдүүлгүүдээр тэднийг өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн  110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан бөгөөд Ц.*******, Ц. нар нь онд Багахангай дүүргийн*******, тоот орон сууцыг Улаанбаатар хотын банкны Багахангай салбар тооцооны төвөөс худалдаж авсан гэж тайлбарладаг ч тус орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Б., Б., Б., Б., Б. нараас Ц.*******, Ц. нарт хэлцлийн үндсэн дээр шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаа баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгч Ц.*******, Ц. нар нь тус орон сууцыг Улаанбаатар хотын банкны Багахангай салбар тооцооны төвөөс тухайн үеийн эрхлэгч нь байсан Ж. гэх хүнээс худалдан авсан гэдэг ч тус тооцооны төв /эрхлэгч гэх Ж./ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу өөр этгээдэд худалдах эрх бүхий этгээд болох нь тогтоодохгүй байна.

 

Нөгөө талаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ц.*******, Ц. нар нь маргаан бүхий орон сууцыг Улаанбаатар хотын банкны Багахангай салбар тооцооны төвөөс 500.000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарлан, тухайн үеийн эрхлэгч нь байсан Ж. нь тэдэнд худалдсан гэж гэрчийн мэдүүлэг өгдөг ч тэдний хооронд хуульд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх Ц.*******, Ц. нар болон Улаанбаатар хотын банкны Багахангай дүүргийн салбар тооцооны төв /эрхлэгч гэх Ж./ нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.  

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******, Ц. нарыг Багахангай дүүргийн*******, тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдний тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                        ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б., Б., Б., Б., Б. нарт холбогдох Багахангай дүүргийн*******, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.*******, Ц. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******, Ц. нарын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар  шийдвэрийг   танилцуулан  сонсогмогц  хүчинтэй  болох  бөгөөд  зохигч  7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРСҮРЭН