Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2018/02707

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2018/02707

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Х ХХК /РД: /

 

Хариуцагч:  Ү ХХК /РД: /

 

Хариуцагч: Т. Б /РД: /

 

Хариуцагч: Б.Б /РД: /

 

зээлийн гэрээний үүрэгт нийт 254 264 767.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Г, Р.И, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.            Зээлдэгч Ү ХХК, Т.Б нар нь 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Х-тай Зээлийн шугамын  дугаартай гэрээ байгуулж 100,000,000.00 (Нэг зуун сая) төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

2.            Зээлдэгч Ү ХХК, Т.Б нар нь 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Х-тай Зээлийн  дугаартай гэрээ байгуулж 175,000,000.00 (Нэг зуун далан таван сая) төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Талууд 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 2014 оны  дугаартай Зээлийн гэрээ,  дугаартай Зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн зээлийн нийт үлдэгдэлийг 197,574,559.67 (Нэг зуун ерэн долоон сая таван зуун далан дөрвөн мянга таван зуун тавин есөн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг болохыг тодорхойлж зээлийн гэрээний ерөнхий хугацааг 2015 оны 12 дугаар сарын 8-ний өдрөөс эхлэн 48 cap байхаар харилцан тохиролцсон. Дансны дугаар болж өөрчлөгдсөн Зээлдэгчид нь зээлийн ,  дугаартай гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

1.            Баталгаат ипотекийн дугаартай гэрээгээр:

-               Улсын бүртгэлийн  дугаартай, Баянзүрх дүүргийн 18-р хороо,13 дугаар хороолол, 38 дугаар байр, 121Б тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай, орон сууц,

-               Улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо,1 дүгээр хороолол, *******,******* тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай, орон сууц,

2.            Барьцааны  дугаартай гэрээгээр:

-               140 сая төгрөгийн үнэлгээ бүхий гэр ахуйн хэрэгсэл болон цахилгаан хэрэгсэл,

-               улсын дугаартай Ford explorer маркийн автомашин,

3.            Баталгаат ипотекийн  дугаартай гэрээгээр:

-               Улсын бүртгэлийн  дугаартай , Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, *******-р хэсэг гудамж  тоот хаягт байрлалтай  м.кв талбайтай хувийн сууц,

4.            Барьцааны  дугаартай гэрээгээр:

-               Улсын бүртгэлийн  дугаартай , Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, *******-р хэсэг гудамж  тоот хаягт байрлалтай  талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан.

5.            Батлан даалтын  дугаартай гэрээгээр иргэн Б. Б нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс өөрөө бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн.

Зээлдэгч нь  зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 03 дугаар сараас хугацаа хэтрүүлэн, гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэнээс эхлэн Банкны зүгээс зээлдэгч нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Цаашид  дугаартай зээлийн гэрээнүүдийг үргэлжлүүлэх боломжгүй, гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Мөн зээлдэгч нар нь зээлийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх тухай Банкинд мэдэгдсэн. Зээлдэгч Ү ХХК, Т.Б, батлан даагч Б.Бнар нь  дугаартай гэрээний 1.4, 3.4.2-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан дугаартай зээлийн гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага:

Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заапт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заапт, талуудын хооронд байгуулсан  дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдпаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:

-               зээлийн үндсэн төлбөр 192,574,559.67 төгрөг,

-               зээлийн үндсэн хүү 43,100,760.00 төгрөг,

-               нэмэгдүүлсэн хүү 637,598.00 төгрөг, нийт 236,312,917.67 төгрөг байна.

Иймд зээлийн нийт төлбөр болох 236,312,917.94 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар зээлдэгч Ү ХХК, Т.Б, Б.Бнараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

ХасБанк нь Ү ХХК, Т.Б, Б.Бнараас 236,312,917.67 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017.02.22-ны тооцоогоор тус өдөр гаргасан. Хариуцагч нар нь нэхэмжпэлийг гардан авч тайлбар гаргасан. Шүүх хурал өмнө зарласан боловч хариуцагч талаас гаргасан хүсэлт, шалтгааны улмаас хурал хойшилсоор, хэрэг үүсгэснээс хойш анхан шатны шүүх хурал бололгүй 5 дахь сардаа үргэлжилж байна. Хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл зээлийг ашиглаж, зээлийн гэрээний үүргээ бүрэн болон хэсэгчлэн биелүүлээгүй байгаа юм. Нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т заасны дагуу хүү тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар ихэсгэж байна. 2017.2.22-ны өдрөөс 2017.07.20-ны өдрийн хооронд зээлийн хүү дараах байдлаар нэмэгдсэн. Үүнд:

       Зээлийн хүү 17,241,174 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 710,674 нийт 17,951,847 төгрөг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 17,951,847 төгрөгөөр ихэсгэж байгаа болно. Иймээс Ү ХХК, Т.Б, Б.Бнараас 17,951,847 төгрөг, улсын тэмдэгтийн сураамжид төлсөн төлбөрийн хамт нэмж гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Гантөгс нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014.6.27-ны өдөр зээлийн шугамын гэрээ байгуулж, 100 саяыг 22.08 хувийн хүүтэйгээр авсан. 2014.6.27-ны өдөр 175 саяыг мөн авсан. 2015.12.8-ны өдөр зээлийн шугамын гэрээнд өөрчлөлт оруулж, 197,574,559.67 төгрөг үлдсэн зээлийн үлдэгдэлийг тогтоож, зээлийн гэрээний хугацааг 48 сар болгосон. Зээлийн гэрээний дугаар өөрчлөгдсөн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Мөн хариуцагч Бнь энэ зээлийн гэрээнд батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлдэгч нь 2016 оны 2 сараас хойш зээлийн төлбөрөө төлөөгүй. Улмаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул зээлийг цуцлах талаар мэдэгдсэн. Улмаар 2017.7.20-нд нэхэмжлэийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Банк их хэмжээний зээл олгоод зээлийн дарамтад оруулсан гэж байна. Гэтэл өөрөө зээлийг хүсэж авсан. Анх зээл хүсэхдээ 500 саяыг хүссэн. 100 саяыг шугаман хэлбэрээр, 175 саяыг бизнесийн үйл ажиллагаанд зориулж олгосон. Өмнөх 150 000 ам.долларыг мөн л хүсээд авсан. Өөр хүүтэй зээлийг нэгтгэсэн гэж байна. Гэтэл энэ нь 22.08 гэсэн адил хүүтэй байдаг. Сүүлд нь гэрээнд нэмэлт оруулаад хугацааг л сунгасан байдаг. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа бид тохиролцоод заруулаад зарим зээлийг хаасан зарим барьцааны талаар бичсэн байна. Иймд Сонгинохайрхан дүүрэг дэхь орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж, бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжиж байга. Мөн хариуцагч нар нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсанаас хойш 13,584,100 төгрөг төлсөн талаар маргаан байхгүй, энэ төлбөргийг төлсөн гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.И нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний эрх зүйн харилцаанд гэрээг дангаараа байгуулдаггүй. Талууд хүсэж л байгуулдаг. Хариуцагч нар хүсээд л байгуулсан. Хүсээгүй бол гэрээ байгуулж зээл авахгүй байх боломжтой байсан. Гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан. 175 саяыг зээлд суутгасан гэдэг боловч хэрэгт байгаа баримтаар зээлийг зээлийн дансанд олгоод, харилцах данс уруу шилжүүлсэн. Улмаар хариуцагч нар нь өөрсдөө хүсээд өмнөх долларын зээл хаасан гэв.

 

Хариуцагч Ү ХХК болон хариуцагч Б.Батсүх, Т.Б нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ү ХХК болон Т.Б нарт Хнаас ирсэн нэхэмжпэлд тайлбар бичихэд Хнаас 2001 оноос хойш удаа дараа авч байсан зээлийн гэрээнүүд зайлшгүй хэрэгтэй байна. Х нь зөвхөн  дугаартай зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан байна. Гэвч эдгээр зээл нь Ү ХХК болон Б.Бнарын авч байсан урьд, урьдны зээлийн гэрээтэй салшгүй холбоотой бөгөөд зарим зээлийн үлдэгдэл дээр шинэ гэрээ байгуулж байсан.  дугаартай зээлийн гэрээг урьд нь авч байсан долларын зээлээ төгрөгт шилжүүлэх үүднээс хийсэн болно. Хнаас Ү ХХК, Бболон Т.Б нарын нэр дээр авч байсан бүх зээлийн гэрээнүүдийг мөн мөнгө хүлээн авсан, төлсөн баримтуудыг хүлээж авсаны дараа тайлбар бичих боломжтой болно. Хнаас Ү ХХК, Б.Батсүх, Т.Б нарын нэр дээр нэхэмжилсэн 236,312,917.67 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэжээ.

 

Хариуцагч Ү ХХК, Т.Б нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хны нэхэмжлэлтэй хариуцагч Ү ХХК, иргэн Т.Б, Б.Бнарт холбогдох үндсэн төлбөр 192 574 559.67 төгрөг, зээлийн үндсэн хүү 43 100 760.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 637 598.00 төгрөг, нийт 236 312 917.67 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.            Х нь 2014 оны 6 сарын 27-ны өдөр зээлдэгч Ү ХХК, Т.Б нарт 100.000.000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 22.08%- ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор  тоот зээлийн шугамын гэрээ, 2014 оны 6 сарын 27-ны өдөр дээрх  тоот гэрээгээр хүлээсэн үүргээ "Ү ХХК бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд түүний өмнөөс иргэн Б.Бүүрэг гүйцэтгэхээр  тоот батлан даалтын гэрээ, 2014 оны 6 сарын 27-ны өдөр тоот гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулагч Ү ХХК, Б.Бнар Нарантуул ОУХТ 35, 36, 173 дугаар лангуу, 100 айл, Одкон төв 82, 83 дугаар лангуу, Хар харин 11 дүгээр павилон, Дүнжингарав худалдааны төв 919,*******2,*******3 павилон, Сонгинохайрхан дүүргийн 12 хороо, 1-р байр,******* тоот байр зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр банкны шаардлагыг хангахаар тоот барьцааны,

2.            2014 оны 6 сарын 27-ны өдөр Ү ХХК, Т.Б нарт 175.000.000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22.08%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор  тоот зээлийн гэрээ, 2014 оны 6 сарын 27-ны өдөр дээрх  тоот гэрээгээр хүлээсэн үүргээ "Ү ХХК бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд түүний өмнөөс үүрэг гүйцэтгэхээр иргэн Б.Батсүхтэй  тоот батлан даалтын гэрээ, 2015 оны 4 сарын 6-ны өдөр банк Ү ХХК-ийн хооронд 2013 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 6 сарын 27-ны өдөр байгуулсан  тоот зээлийн шугамын гэрээ,  тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр банкны шаардлагыг хангахаар баталгаат ипотекийн тоот гэрээг Б.Б,

3.            2015 оны 12 сарын 08-ны өдөр 2014 оны 6 сарын 27-ны өдрийн  тоот зээлийн гэрээний үлдэгдэл 97 575 163.40 төгрөг, 2014 оны 6 сарын 27-ны өдрийн тоот зээлийн шугамын гэрээний үлдэгдэл 99 999 396.27 төгрөг төлөх үүргүүдийг нэмж нэгтгэн, зээлдэгчээс банкинд төлөх зээлийн дүнг 197 574 559.67 төгрөг гэж тодорхойлж, нэмэлт өөрчлөлт оруулж, дансны дугаарыг №1030021886 болгон өөрчлөн, мөн өдөр  тоот барьцааны гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийн жагсаалтад Майхан толгойн газрыг барьцаалсан гэрээнүүдийг тус тус байгуулсан байна.

ТАЙЛБАР:

1.            2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн  тоот барьцаат зээлийн гэрээний талаар: /хавтаст хэргийн 125 хуудас/

Бид анх 2005 оноос эхлэн Хтай харьцаж бизнесийн үйл ажиллагаандаа зориулан зээл авч, зээлийг гэрээний хугацаанд, хуваарийн дагуу төлж барагдуулсаар ирсэн. 2013 оны 4 сард 150.000.000 төгрөгийн зээл авах талаар хүсэлт гаргахад банкны зүгээс "монгол төгрөгөөр зээл олгох боломжгүй, ам.долларын зээл авбал ав гэсэн. Тухайн үед манай компани бараа материал татан авахын тулд урьдчилгаа төлбөр хийсэн тул эргэлтийн хөрөнгө зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд аргагүйн эрхэнд зээл авахад хүрч 2013 оны 4 сарын 17-ны өдөр Хны Сонгинохайрхан дүүргийн 106 салбараас 150,000 ам долларыг, 24 сарын хугацаатай, 13.8%-ийн хүүтэй зээлүүлэхээр 14543 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Энэ үед 1 ам.доллар 1423 йн ханштай байсан. (Тухайн өдрийн төгрөгийн ханш 1423 төгрөг х 150.000 ам.доллар = 213.450.000 төгрөг зээлсэн). Энэ зээл олгох үед бидний урьд нь авсан 150.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /2012 оны 02 сарын 27-ны өдрөөс 2014 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл, дансны дугаар 1060011307/ хэвийн үргэлжлэн явагдаж байсан ба энэ нь  дугаар баталгаат ипотекийн гэрээний нэмэлт нөхцлийн гэрээгээр барьцааны зүйлийн үнэлгээг өөрсдийн санаачлагаар өсгөн бид 150.000.000 төгрөгийн зээлийг хүссэн байхад 213,450,000 төгрөг болгон нэмэгдүүлэн олгосон. Биднийг зээл авах үед 1 ам.доллар 1423 төгрөгийн ханштай байсан, зээл авсны дараа долларын ханш байнга нэмэгдсэн тул хуваарийн дагуу:

         2013 оны 5 сарын 20-ны өдөр 8090.61 ам.доллар х 1439 төгрөг = 11 642 387.79 төгрөг,

         6 сарын 20-ны өдөр 7 958.03 х 1 440 = 11 459 563.02 төгрөг,

         7 сарын 20-ны өдөр 8 000 ам.доллар х 1480 төгрөг = 11 840 000 төгрөг,

         8 сарын 20-ны өдөр 7810 ам.доллар х 1580 төгрөг = 12 339 800 төгрөг,

         9 сарын 20-ны өдөр 7734 ам.доллар х 1660 төгрөг = 12 838 440 төгрөг,

         10 сарын 20-ны өдөр 7442 ам.доллар х 1700 төгрөг = 12 651 400 төгрөг,

         11 сарын 20-ны өдөр 7 587 ам.доллар х 1 750 төгрөг = 13 277 250 төгрөг,

         12 сарын 20-ны өдөр 7472 ам.доллар х 1650 төгрөг = 12 328 800 төгрөг,

2014 оны 1 сарын 20-ны өдөр 7438 ам.доллар х 1720 төгрөг = 12 793 360 төгрөг,

      2 сарын 20-ны өдөр 7367.23 ам.доллар х 1775 төгрөг = 13 076 855 төгрөг,

      3 сарын 20-ны өдөр 7186 ам.доллар х 1770 төгрөг =12 719 220 төгрөг,

      4 сарын 21-ны өдөр 7245.3 ам. доллар х 1780 төгрөг = 12 896 758 төгрөг,

      5 сарын 20-ны өдөр 7083.75 ам.доллар х 1818 төгрөг = 12 878 257 төгрөг,

         6 сарын 20-ны өдөр 7067 ам.доллар х 1820 төгрөг = 12 861 940 төгрөг,

Нийт 175 604 030 төгрөг буюу 123 404 ам.доллар төлсөн.

Хэрвээ монгол төгрөгөөр зээл өгсөн бол энэ хугацаанд 25 604 030 төгрөгийг илүү төлж хохирсон. Ам.долларын ханш байнга өсөж байснаас зээлийн үлдэгдэл 62,739.56

ам.долларыг монгол төгрөгт шилжүүлэх хүсэлтийг банкинд 2014 оны 6 дугаар сард гаргасан ба уг зээлийн хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дуусах байсан.

2.            2014 оны 6 сарын 27-ны өдрийн 175 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22.08%-ийн хүүтэй олгосон зээлийн гэрээний талаар:

Ү ХХК болон иргэн Т.Б нар дээрх 62 739.56 ам.долларын зээлийн үлдэгдлийг төлж чадахгүй байдалд орсноос долларыг монгол төгрөгт шилжүүлэх хүсэл зоригоо банкинд удаа дараа илэрхийлэхэд тус банкны Чингэлтэй дүүргийн тооцооны 103 дугаар төв 2014 оны 6 сарын 27-ны өдөр 175 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22.08%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэхээр №1030014979 тоот зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 6 сарын 30-ны өдөр 164 200 000 төгрөгийг Ү ХХК-ийн дансанд хийсэн бөгөөд тухайн өдрөө 62,739.56 ам.долларын /зээлийн үлдэгдэл/ х 1822 төгрөг = 114 312 463.42 төгрөгийг данснаас шууд суутган авсан. /164 200 000 -114 312 463.42 = 49 887 536.58 төгрөг/ 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр банк нь 10 800 000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлж, компанийн дансанд 60 687 463.42 төгрөг үлдэгдэлтэй болсон. Хэрвээ банк зээлдэгчийн эрх ашиг, хүсэл зоригийг хүндэтгэж, 62 739.56 ам.долларын зээлийн үлдэгдлийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасны дагуу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцвол 1822 төгрөгөөр бус 1423 төгрөгөөр тооцож шилжүүлэн авч, мөн гэрээний хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлүүлсэн бол зээлийн зарцуулалт, эргэн төлөлт, компанийн үйл ажиллагаа хэвийн явагдах байсан. /62 739.56* 1423= 89 278.393; 62 739.56* 1822= 114 311 478.32 ; буюу зөрүү нь 25 033 085 төгрөг гарч байна/ Тэгээд ч 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай компани 100 000 000 төгрөгийн зээл хүссэн байсан тул нэмж 175 000 000 төгрөгийн зээл авах ямар ч шаардлага, хэрэгцээ байгаагүй. Гэтэл биднийг ноцтой төөрөгдөлд оруулж 62 739.56 ам.долларыг төлүүлэх эрх ашгийнхаа төлөө 175 000 000 төгрөгийн зээл олгож, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн  тоот барьцаат зээлийн гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж, 2014 оны 6 сарын 27-ны өдөр 175 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бидний хүсэл зоригийн эсрэг байгуулж, 114 312 463.42 төгрөгөөр өмнөх зээлийг төлүүлснийг банкны үйл ажиллагаа болон эрх зүйн мэдлэг дутмагийн улмаас тухайн үед мэдээгүй бөгөөд хэрэг шүүхэд ирснээс хойш энэ талаар өмгөөлөгчийн тусламжтайгаар мэдлээ. Бид долларын ханшны дарамтанд орсоны улмаас компани нь эрсдэлд орсон, нэмж зээл авах шаардлага байгаагүй юм. Хны 103 дугаар салбараас олгосон 175 000 000 төгрөгөөс 114 312 463.42 төгрөгийг суутган авч, уг зээлийг ашиглуулаагүй байж 175 000 000 төгрөгт ноогдох хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлд 2014 оны 7 сарын 20-ны өдрөөс 2015 оны өдөр хүртэл хугацаанд 68.726.000 төгрөгийг 60 687 536.58 төгрөгөөр төлүүлснээс 2015 оны 3 сарын 31-ний өдрөөс хойш зээлийг төлөх ямарч боломжгүй болсон. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан тул 150 000 долларыг зээл авах 2013 оны 4 сарын 17-ны өдрийн 1 доллар 1423 төгрөгийн ханшаар төлбөр төлөхөд төгрөг төлөх үүрэгтэй байтал 290 103 706 төгрөг илүү төлсөн 50 253 964 төгрөгийг төлбөрөөс хасуулна. 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан  тоот зээлийн гэрээ нь 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн  тоот зээлийн гэрээг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул банк нь Ү ХХК-иас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй.

3.            Хнаас 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  тоот 150,000,000 төгрөгний зээлийн болон барьцааны гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тоот 175,000,000 төгрөгний зээлийн болон барьцааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 70 дугаар байрны 9 тоот  м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг орон сууцыг банкны дарамт шахалтаар 144 000 000 төгрөгөөр Г.Жамсран гэдэг иргэнд зарсан бөгөөд уг орон сууц нь банкны барьцаанд байсны улмаас орон сууц худалдах, худалдан авах гэрээ-нд заасны дагуу урьдчилгаа 43,200,000 төгрөгийг нь банкны дансанд байршуулсан. Орон сууцны үлдэгдэл мөнгийг худалдан авагч нь банкны оруулж төлсөн. Т.Б хүсэлт гаргаж 30 000 000 төгрөгийг авч, 114 000 000 төгрөг нь банканд үлдсэн бөгөөд энэ мөнгийг банк хэрхэн зарцуулсан талаар компанид мэдэгдээгүй. 114 000 000 төгрөгийг 175 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт авсан гэж ойлгож байтал 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 175 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг 97 575 163 төгрөг гэж хэлэхэд нь бид маш ихээр гайхаж, зөвшөерөөгүй. Банкны үйл ажиллагаа нь зээлдэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байсан. Тухайлбал: Г.Жамсран байрны төлбөрөө 8 сарын 31-ний өдөр Хинд байршуулсан тул уг мөнгөөр манай үндсэн зээлийг хасах боломжтой байхад хасалгүй, мөнгийг дансандаа байршуулж, 2015 оны 09 сарын 02-ны өдөр, 2015 оны 10 сарын 30-ны өдөр, 2015 оны 11 сарын 04-ний өдөр, 2015 оны 12 сарын 08-ны өдөр гүйлгээ хийж, биднийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн мэтээр хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт оруулж улам хохироож, дураараа аашилсан.

4.            2014 оны 6 сарын 27-ны өдөр 100 000 000 төгрөг олгосон 5001163269 тоот зээлийн шугамын гэрээний талаар:

Ү ХХК, хамтран зээлдэгч Т.Б би Хнаас 100 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 22.08%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор  тоот зээлийн шугамын гэрээ байгуулсан юм. Энэ зээлийн гэрээний дагуу 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 сарын 08-ны өдөр хүртэл 32 800 000 төгрөг төлсөн нь Хны дансны хуулгаар нотлогдож байна. 2014 оны 06 сарын 27-ны өдөр манай компани Хнаас 100 000 000 төгрөг зээлсэн тул мөн өдөр 175 000 000 төгрөг дахин зээлэх шаардлага байхгүй байсан. 2014 оны 06 сарын 27-ны өдөр гэхэд 2013 оны 12 сарын 18-ны өдөр тус банкнаас зээлсэн 150 000 000 төгрөгийн зээл, 2013 оны 04 сарын 17-ны өдөр байгуулсан 150 000 долларын зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийг бүрэн төлөөгүй байхад банк 1 өдөр 2 төрлийн зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон нь ойлгомжгүй бөгөөд зээлийн шугаман гэрээний учрыг ойлгоогүй, Иргэний хуульд хувьсах хүү-гийн талаар заагаагүй байхад банк хэрэглэх эрхтэй эсэх нь талаар шалгаж, зээлийн хүүг бууруулна уу. Манай компани 2005 оноос эхлэн тус банкны харилцагч болж, найдвартай зээлээ эргэн төлдөг, банк манайд зээл олгодог байсан тул итгэж байсан. Гэтэл манай компанийн дансыг өөрийн дураар захиран зарцуулж, хүссэн үедээ компанийн өмнөөс гүйлгээ хийж, орон сууцны төлбөрт авсан 114 000 000 төгрөгийг захиран зарцуулж манай эрх ашгийг хохироож байна. Тухайлбал 2015 оны 08 сарын 31-нд Х зээлдэгчийн өмнөөс зээлийн төлбөрт 9 685 759 төгрөг, 2015 оны 09 сарын 02-ны зээлийн төлбөрт 2 079 188 төгрөг, Баянгол 116 салбараас 2015 оны 10 сарын 03-ны өдөр зээлийн хүүнд 1 815 000 төгрөг, 2015 оны 11 сарын 04-ны өдөр их орд тооцооны төвөөс 1 210 000 төгрөг шилжүүлсэн, хэн шилжүүлсэн тодорхойгүй, 2015 оны 11 сарын 07-ны өдрөөс Түшиг салбараас зээлийн хүүнд 667 000 төгрөгийг бид төлөөгүй байхад ийм гүйлгээ хийсэн дансны хуулгыг шүүхэд өгсөн байна. Мөн Х нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, улсын тэмдэгтийн хураамжид 1,339,515 төгрөгийг төлөхдөө Ү ХХК-ийн Х дах 01937715 тоот данснаас төлсөн байдаг бөгөөд тус дүүргийн шүүх нь Х ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /хавтаст хэргийн 81-р хуудас/ Энэ мэтээр Х ХХК нь харилцагчийн дансанд хууль бусаар халдан гүйлгээ хийж байгаа үйлдэл нь харилцагч бидний банкинд итгэх итгэлийг алдагдуулж байна.

5.            2015 оны 12-р сарын 08-ны одрөөс 197 574 559.67 төгрөгийн зээлийн гэрээний талаар:

Х нь 2015 оны 12 сарын 08-ны өдөр дээрх гэрээг Ү ХХК, Т.Б нартай байгуулсан боловч 197 574 559.67 төгрөгийг зээлдүүлж, мөнгийг хүлээлгэн өгч, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа Ү ХХК-ийн нэр дээр  тоот данс нээж, 197,574,559.67 төгрөгийг шилжүүлсэн гэж хуурамч гүйлгээ хийсэн нь банкын хууль бус үйлдэл юм. Мөнгө хүлээн аваагүй тул 197,574,559.67 төгрөг, зээлийн үндсэн хүү 43,100,760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 637,598,000 төгрөг, нийт 236,312,917.67 төгрөг төлөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ү ХХК-ний төлөөлөгч Д.Саруулмандах нь шүүхэд гаргасан тайлбартаа: Х 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Ү ХХК, Т.Б нарт 100 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 22.08%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон 5001163269 тоот зээлийн шугамын гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дээрх зээлдэгч нарт 175 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22.08%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон тоот зээлийн гэрээг тус тус цуцлан, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 197,574,559.67 төгрөг, зээлийн үндсэн хүү 43,100,760.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 637,598 төгрөг, нийт 236 312 917.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь дээрх 3 зээлийн гэрээтэй холбоотой боловч 5001163269 тоот зээлийн шугамын гэрээ,  тоот зээлийн гэрээ нь 2013 оны 4 сарын 17-ны өдрийн 150 000 ам.долларын  тоот барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150 000 000 төгрөгийн  тоот барьцаат зээлийн гэрээтэй дараах байдлаар холбоотой тул дээрх 5 зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ байгуулах хүсэл зоригийн талаар тайлбарлая.

Нэг. 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 150 000 ам.долларын  тоот зээлийн гэрээний талаар.

Ү ХХК нь Хнаас урьд нь олон удаа эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар төгрөгийн зээл авч, зээлийг хугацаанд нь зохих ёсоор төлдөг найдвартай харилцагч байсан. 2013 оны 4 дүгээр сард 150 000 000 төгрөгийн зээл авья гэсэн хүсэлт гаргахад банк төгрөгөөр зээл гаргах боломжгүй" гэснээс 150 000 ам. Долларыг, 24 сарын хугацаатай, 13.8%-ийн хүүтэй зээл авсан. Энэ үед 1 ам.доллар 1423 төгрөгийн ханштай байсан. (1423 төгрөг х 150 000 ам.доллар = 213 450 000 төгрөг). Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлж байсан ба энэ үед ам. долларын ханш өдөр ирэх бүр өсөж байсан боловч 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлийн эргэн төлөлтөнд 105 545.44 ам.доллар төлөхөөс 104 701.06 ам.доллар төлж, 2013 оны 5 сараас 2014 оны 6 дугаар cap хүртэл хугацаанд анх зээл авах үеийн ханшнаас зээл төлөх бүрт нэмэгдэж байсан ханшны зөрүүд 25 000 000 төгрөг илүү төлсөн нь Монгол банкны ханшийн тодорхойлолтоор нотлогдоно. 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 62 739.56 ам.долларын зээлийн үлдэгдэлтэй, гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусах байсан. Ам.долларын ханшны өсөлтөөс зээлииг эргэн төлөхөд хүндрэл гарч, дээрх ам.долларын үлдэгдлийг монгол төгрөгт шилжүүлэх хүсэлтийг банкинд удаа дараа тавьсан. Ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлснээр компани ханшны өсөлтийн эрсдлээс өөрийгөө хамгаалах зорилготой байсан юм.

Хоёр. 2014 оны 6 сарын 27-ны өдөр Ү ХХК-д 175 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22.08%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор байгуулсан 1030014979 тоот зээлийн гэрээний талаар:

Дээрх 62 739.56 ам.долларын зээлийн үлдэгдэлийг монгол төгрөгт шилжүүлэх хүсэлтийг банк шийдвэрлэхдээ 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 175 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22.08%-ийн хүүтэй олгохоор гэрээ байгуулж, 6 дугаар сарын 30-ны өдөр 164 200 000 төгрөгийг Ү ХХК-ийн дансанд шилжүүлснээ мөн өдөр ам.долларын зээлийн үлдэгдэл төлбөрт 114 750 675 төгрөгийг суутган авч, ам.долларын зээлийг хугацаанаас нь өмнө цуцлан зээлийн гэрээг дуусгавар болгосон.  тоот зээлийн гэрээг Х өөрийн санаачлагаар байгуулсан ба Ү ХХК нь 175 000 000 төгрөг зээлье гэж банкинд хүсэл зоригоо илэрхийлээгүй. Учир нь энэ гэрээг байгуулах үед манай компани 100 000 000 төгрөгийг зээлийн шугамын гэрээ байгуулах талаар тус банкинд хүсэлт гаргасан, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 150 000 ам долларын зээлийн үлдэгдлийг төлөхөд маш хүнд байсан, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150 000 000 төгрөгийн зээлийг гэрээ, хуваарийн дагуу эргэн төлж байсан, улс орныг хамарсан эдийн засгийн хямралаас шалтгаалан хүмүүсийн худалдан авах чадвар буурч, бараа бүтээгдэхүүн борлогдохгүй, өмнөх зээлээ төлөх санхүүгийн чадвар муу байсан тул нэмж 175 000 000 төгрөгийн зээл авч компанийн төлөх үндсэн зээлийн болон зээлийн хүүгийн өрийг нэмэгдүүлэх хүсэл үнэхээр байгаагүй. Гэтэл банк өмнөх зээлийн гзрээний хугацаа дуусаагүй, зээлүүдийг бүрэн төлөөгүй, зээлдэгчийн санхүүгийн чадвар муу байгааг мэдсээр байж, зээлдэгчид эргэлтийн хөрөнгийн зориулалтаар биш харин 62 739.56 ам.долларын зээлийн үлдэгдэл 114 750 675 төгрөгийг төлүүлэхийн тулд зээл олгосон юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1-д банк өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийг бусдад хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлж, зээлдэгч зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр зээлийн үнэ буюу хүү төлж, зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах нь зээлийн гэрээний гол нөхцөл байх талаар заасан. Гэтэл банк  тоот гэрээний дагуу зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар биш тоот барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 62 736.56 ам.долларыг төлүүлэхийн тулд олгож, 114 750 675 төгрөгийг суутган авч, гэрээг дуусгавар болгосон үйлдлээр нь нотлогдож байна. Банк зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжийг зээлдэгчид олголгүй, мөнгийг өмнөх зээлийн төлбөрт буцаан авч, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн тул 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн  тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн зээл олгох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 475/182 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж зарцуулах журмын 2.10-т заасан тухайн зээлүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив тэдгээрийн хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг Х зөрчсөн юм. Нэхэмжлэгч зээлдэгчид 114 000 000 төгрөгийг гэрээнд заасан зориулалт, нөхцөлийн дагуу ашиглах боломж олгоогүй атлаа 175 000 000 - 114 750 675 = 60 249 325 төгрөгөөр 1030014979 тоот зээлийн гэрээ болон эргэн төлөх хуваарийн дагуу 175 000 000 төгрөгт ногдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2014 оны 7 сарын 20-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 67 386 710 төгрөг, 6 дугаар сард 6 000 000 төгрөг төлүүлж. 4-5, 7-9 дүгээр сарын төлбөрт 35 344 714 төгрөг төлөх байтал банкны дансанд байршиж байсан байр зарсан мөнгөнөөс 8 дугаар сарын 31, 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд 39 900 474 төгрөг суутган авсан. 10, 11 дүгээр сарын зээлийн төлбөрт 4 378 260 төгрөг, 12 сард хүүнд 2 892 298 төгрөг, нийт 120 557 742 төгрөг төлсөн байна. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр  тоот зээлийн гэрээг банк өөрийн санаачлагаар цуцласан. Харин зээлийн үлдэгдлийг 97 575 163 төгрөг гэж тодорхойлсныг зөвшөөрөхгүй. Банкинд төлөх 175 000 000 төгрөгөөс дээрх байдлаар төлсөн 120 557 742 төгрөгийг хасч, 54 004 067 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Манай хүсэлтийг банк эрх хэмжээнийхээ дагуу тухайн өдрийн ханшаар 114 312 483 төгрөгт шилжүүлж, гэрээг анх байгуулсан хугацаагаар нь үргэлжлүүлэх бүрэн боломж байсаар байсан. Компанийн хүсэлтийн дагуу зээлийг төгрөгөөр олгосон, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн үлдэгдэл 62 739.56 ам.долларыг тухайн өдрийн ханш 1822 төгрөгөөр тооцон зээлийг 114 312 483 төгрөгт шилжүүлэн гэрээнд заасан хугацаагаар нь үргэлжлүүлж, харилцагчаа хүндэтгэн гэрээнд тэгш эрхтэйгээр оролцсон бол компани ам.долларын ханшны зөрүүд 51 000 000 төгрөг илүү төлж хохирохгүй, дээр нь хүсээгүй зээл авч банкинд төлөх үүргээ нэмэгдүүлж, зээлийн дарамтанд орохгүй байх байсан. Манай компани 150 000 ам.доллар зээлж, зээлийг төлж, гэрээ дуусгавар болсон тул энэ гэрээний дагуу ямар нэг байдлаар маргахгүй. Гэхдээ компани зээл авах бүртээ банкинд авсан зээлийн үнийн дүнгийн 1%-тай тэнцэх хэмжээний шимтгэл, гэрээг гэрчилсний нотариатын, үл хөдлөх бүртгэлийн газар барьцааг бүртгүүлэх зэрэг үйлчилгээний төлбөрт 2 000 000-3 000 000 төгрөг төлж, ажил явал их, цаг хугацаа зарцуулж, бичиг цаас болж арай хийж авсан зээлээ бүрэн ашиглаагүй, хугацаа нь дуусаагүй байхад энэ зээл таалагдахгүй байна, энэ зээлээ буцааж ав, өөр гэрээ байгуулж, өөр зээл авъя гэж зээлийг банкинд хугацаанаас нь өмнө төлөх, хүссэн үедээ одоо зээл авья гэж банкнаас шаардах, санхүүгийн чадвар, банк, хууль, эрх зүйн мэдлэг байхгүй. Компани зээлийн гэрээний үүргийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэж байхад банк давуу байдал, эрх мэдлээрээ гэрээг дуртай үедээ хугацаанаас өмнө цуцлан, зээлийг өөр зээлээр дуусгавар болгож, зээлдэгч бидэнд ямар ч ашиггүй гэрээг тулгаж аргагүй байдалд оруулсан зэрэг нь компанийг ийм байдалд хүргэхэд нөлөөлсөн.

Гурав. 2014 оны 6 сарын 27-ны өдрийн  тоот зээлийн шугамын гэрээий талаар:

Ү ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хнаас 100 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 22.08%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авахаар хүсэл зоригоо илэрхийлэн  тоот зээлийн шугамын гэрээг байгуулсан тул энэ гэрээний талаар маргахгүй. Шугамын зээлийн төлбөрт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөг. 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөг төлөх хуваарийг банк хавсралтаар баталж өгсөн ба зээлийн хүүг cap бүр эргэн төлөх хуваарь гаргаж өгөөгүй тул жилд төлөх 22.08%-ийн хүүг : 12 cap = 1 сард 1.84% хүү буюу 1 840 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж тооцоход гэрээний дагуу 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 44 160 000 төгрөг, нийт 144 160 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Гэрээний дагуу 2014 оны 7 сарын дугаар 31-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 14 937 260 төгрөг төлсөн. 4-9 сарын үүрэгт 1 840 000 төгрөг х 6 cap = 11 040 000 төгрөг төлөх байтал үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс банк 8 дугаар сарын 31-ний өдөр байр зарсан мөнгөнөөс 9 685 759.42 төгрөг, 9 дүгээр сарын 02-ны өдөр 2 079 188.56 төгрөг, нийт 11 764 947 төгрөг төлүүлж, 724,947 төгрөг илүү суутган авсан. 10, 11 дүгээр сарын зээлийн хүүгийн эргэн төлөлтөд 3 692 000 төгрөг төлсөн ба 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 12 дугаар cap хүртэл 17 сарын хугацаанд хүүгийн Төлбөрт 31 280 000 төгрөг төлөх байтал 30 394 207 төгрөг төлсөн байна. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тоот зээлийн шугамын гэрээг банк өөрийн санаачлагаар цуцласан тул энэ өдөр хүртэлх хугацааны зээлийн хүүг төлөхийг зөвшөөрч, гэрээг цуцласнаас хойш зээлийн хүү төлөхгүй. Нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан тул хүү авах эрхээ алдсан болно. Банк энэ гэрээний зээлийн үлдэгдлийг 97 086 283.30 төгрөг гэж тодорхойлсныг хүлээн зөвшөөрч байна. Гэрээг цуцласны дараа Ү ХХК-иас 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 1 600 000 төгрөг. 12 дугаар сарын 10-ны өдөр төлсон 950 000 төгрөг, 11-ний өдөр төлсөн 1 000 000 төгрөг, 18-ны өдөр төлсөн 1 200 000 төгрөг, 21-ний өдер төлсөн 369 500 төгрөг, нийт 5 119 500 төгрөгийг зээлийн үлдэгдэл 97 086 283.30 төгрөгөөс тус тус хасч, үлдэх 91 966 783 төгрөг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Дөрөв. 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150 000 000 төгрөгийн 1060017265 тоот барьцаат зээлийн талаар:

Дээрх гэрээг компани хүсэлт гаргаж, банктай харилцан тохиролцон гэрээ байгуулан, зээл авч, зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 0Здугаар сарын 03-ны өдөр хүртэл 119 901 666.67 төгрөг төлөхөөс 119 911*******0.81 төгрөг төлсөн. Харин 4-8 дугаар саруудад гэрээний дагуу 35 046 666.67 төгрөг төлөх үүргийг биелүүлээгүй байхад 2015 оны 8 дугаар сард байр зарсан мөнгөнөөс 08 дугаар сарын 31-ны өдөр 9-12 дугаар сарын үндсэн зээлийн төлбөрт 25 000 000 төгрөгийн хамт зээлийг урьдчилан төлүүлж, зээлийн гэрээг дуусгавар болгосон. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 60 0446 666.67 төгрөг төлөх байтал 62 334 576.80 төгрөг суутган авч, 2 287 910.13 төгрөг илүү төлүүлсэн. Энэ гэрээний хүүгийн хэмжээ нь жилийн 20.4% байсан. Хэрвээ банк зээлдэгчийн төлбөрийн чадварын бодит байдалд хүндэтгэлтэй хандаж, байр зарсан мөнгө 114 000 000 төгрөгөөр аль зээлийн төлбөрт төлөх талаар санал сонссон бол хугацаа нь дуусаагүй энэ зээлийн гэрээг өөрийн санаачлагаар цуцалж, дуусгавар болгохгүйгээр өндөр хүүтэй гэрээний төлөх үүргээс хасах боломж бас л байсан. Гэхдээ энэ гэрээний талаар маргахгуй боловч илүү төлүүлсэн 2 287 910.13 төгрөгийг банкинд төлөх төлбөрөөс хасч тооцуулна.

Тав. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний талаар:

Компани 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн  тоот зээлийн шугамын гэрээ,  тоот зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлээ төлөх чадваргүй, зээл, зээлийн хүүгийн дарамтад байгаа атлаа өмнөх зээлүүдийг нэмээд өг, энэ нэмсэн хэмжээнд илүү хүү төлье гэж банкинд хүсэлт гаргаагүй юм. Харин төлбөр төлөхөд хүндрэлтэй байгаа талаарх мэдээллээ өгч, төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсан ба банк манай үйл ажиллагааны бодит байдлыг мэдэж байсан. Банк танай энэ байдлыг судалж байна гэж хугацаа хойшлуулсаар 2015 оны 08 дугаар сард манай зээлийг Тусгай активын хэлтэст шилжүүлсэн байсан. Тус хэлтэс байраа зарж, өр төл гэж дарамтласаар шүүхийн шийдвэргүйгээр байрыг заруулж, 08 дугаар сарын 31-ний байрны үнэ 114 000 000 төгрөг банкны дансанд байршсан байхад 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 62 334 576.80 төгрөг суутган авч, зээлийн гэрээг дуусгавар болгож  тоот зээлийн гэрээний үүрэгт 39 900 474.79 төгрөг,  тоот зээлийн шугамын гэрээний үүрэгт 11 764 947.98 төгрөг, бүгд 113 999 999.57 төгрөг суутган авсан байсан. Үүнээс хойш компани дээрх 2 зээлийн төлбөрийг төлж байтал банк 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуудаж, өөрсдийн бэлдсэн зээлийн гэрээнд банкны санаачлага, шаардсанаар гарын үсэг зурсан. Энэ гэрээний дагуу банк компанид мөнгө зээлдүүлээгүй. Х өөрийн давуу эрхээрээ гэрээний эрх мэдэлгүй, хууль, эрх зүй, банкны мэдлэггүй хувийн байдлыг нь далимдуулан 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг бидний хүсэл зоригийн илэрхийллийн эсрэг байгуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан заалтыг зөрчсөн. 2013 оны 04 сарын 17-ны өдрийн 150 000 ам.долларын зээлийн гэрээ 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болох байтал 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 175 000 000 тогрөгийн гэрээ байгуулж, уг зээлээс 114 000 000 төгрөгийг төлүүлж, уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150 000 000 төгрөгийн зээлийн гэрээ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болох байтал 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байр зарсан мөнгөнөөс 62 334 576.80 төгрөг суутган төлүүлж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээ 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 175 000 000 төгрөгийн зээлийн гэрээ 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусах байтал гэрээг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цуцласан. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр банк компанид мөнгө зээлдүүлээгүй, хууль бус гэрээ байгуулсан зэрэг бодит үйлдлүүд нь мэргэшсэн банкны байгууллага, түүний ажилтны хийх үйл ажиллагаа болохоос манай хүсэл зориг, үйл ажиллагаа биш юм. Дээрх 4 гэрээг банк өөрийн эрх хэмжээ, санаачлагаар хугацаанаас нь өмнө цуцалсныг хүлээн зөвшөөрч байна. Иймд 5001163269 тоот зээлийн шугамын зээлийн гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тул гэрээг цуцласнаас хойш зээлийн хүү төлөхгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Х зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа Ү ХХК-д 197 574 559.67 төгрөгийг шилжүүлсэн гэж хуурамч гүйлгээ хийж, дансны бичилт хийсэн нь хуурамч бичиг баримт үйлдсэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна. Хны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 197 574 559.67 төгрөг, зээлийн үндсэн хүү 43 100 760.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 637 598.00 төгрөг, нийт 236 312 917.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Харин дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу банк манай компаниас 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 5 009 100 төгрөг, 1 дүгээр сарын 20-ны өдөр 2 395 000 төгрөг, 02 дугаар сарын 18-ны өдөр 1 200 000 төгрөг, 02 дугаар сарын 29-ний өдөр 4 980 000 төгрөг, бүгд 13 584 100 төлүүлснийг хасч банкинд төлөх төлбөрөөс хасч тооцуулна. Эцэст нь 175 000 000 төгрөгийн зээлээс төлөгдөөгүй үлдсэн 54 004 067 төгрөг, 100 000 000 төгрөгийн зээлээс төлөгдөгүй үлдсэн 91 966 783 төгрөг, нийт 145 970 850 төгрөг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаас 150 000 000 төгрөгийн зээлийг дуусгавар болгохдоо илүү төлүүлсэн 2 287 910 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үндэслэлгүйгээр төлүүлсэн 13 584 100 төгрөгийг хасч, үлдэх 130 098 840 төгрөг төлнө. Түүнчлзн энэ үнийн дүнгээр нэхэмжлэгчтэй эвлэрэхэд татгалзахгүй болно.

Х Ү ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд банкны шаардлагаар Т.Б гарын үсэг зурсан боловч банк олгосон зээлээ тус компанийн дансанд байршуулж, компани өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд Т.Б зээлийг өөрийн хэрэгцээнд хэрэглээгүй тул хариуцагч биш болно. Иргэн Б.БҮ ХХК-ийн захирлаар ажилладаг, Т.Б эхнэр нь юм. Зээлийн барьцаанд барьцаалсан бүх эд хөрөнгө компанийн болон гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө байсан. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан тул зээлдэгч Ү ХХК нь ямар хэмжээний үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон, иргэн Б.Бкомпанийн өмнөөс ямар хэмжээний үүргийг хариуцах талаар тодорхойлоогүй байхад Хны нэхэмжлэлтэй Ү ХХК-д холбогдох зээлийн толбөрийн хариуцагч нь Б.Ббиш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ банк батлан даагч Б.Батсүхэд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа бол Ү ХХК энэ хэргийн хариуцагч байх үндэслэлгүй юм. 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэхэд Х зээлдэгчтэй байгуулсан 100 000 000 төгрөг, 175 000 000 төгрөгийн, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 150 000 ам.долларын, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150 000 000 төгрөгийн гэрээ хүчин төгөлдөр байсан, нийт 650 000 000 орчим төгрөгийг хяналтгүй зээлдүүлсэн нь компанийн төлөх үндсэн зээл, зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэж, ийм байдалд хүрсэн. Манай компани 2015 оны 3 сараас төлбөрийн чадваргүй болж байгаа талаар банкинд мэдэгдсээр байхад шүүхэд хандаж өөрийн эрх ашгийг цаг хугацаанд нь хамгаалж, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан бол банк ч ийм байдалд хүрэхгүй байсан. Мөн банк компанийн төлбөрийн чадваргүй муудсаныг мэдсээр хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байна. Түүнчлэн өр үнийн дүнтэй зээлээс өндөр хэмжээний хүүгийн ашиг олох гэсэн банкны зорилго нь биднийг олон зээлийн, өндөр хэмжээний зээлийн хүү, өрийн дарамтанд оруулсан. Мөн ам.долларын ханш өссөнөөс манай компани ханшны зөрүүд 51 000 000 төгрөг илүү төлсөн нь ийм байдалд бас нөлөөлсөн юм. Манай компанийг 150 000 000 төгрөгийг зээл авья гэсэн хүсэлт гаргахад 150 000 ам долларыг олгосон, энэ ам.долларын зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх хүсэлт гаргахад 175 000 000 төгрөгийн зээл олгож, энэ зээлээр өмнөх зээлийг хаах, компанийн өмнөөс дураар гүйлгээ хийх зэргээр банкны буруутай үйл ажиллагаа, давуу байдлаа хэт ашигласан, зээлдэгчийг хүүгийн дарамтад оруулж байгааг анхаарна уу. Банкны дээрх давуу эрх, хүч түрэмгийлэн зээлийн нөхцлийг тулгадаг байдал нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 197 574 559.67 төгрөгийн гэрээгээр нотлогдож байна.

Хны нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа.

Тус банкнаас урьд гаргасан үндсэн зээл 197 574 559.67 төгрөг, зээлийн үндсэн хүү 43 100 760.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 637 598.00 төгрөг, нийт 236 312 917.67 төгрөг гаргуулах нэхэмжлэл дээр нэмж 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд зээлийн хүү 17 241 174 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 710 674 нийт 17 951 847 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь банкны нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна.  тоот зээлийн шугамын зээлийн гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тул гэрээг цуцласнаас хойш зээлийн хүү төлөхгүй,  тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Сүүлд байгуулсан гэх 197 574 559.67 төгрөгийн гэрээ нь хууль зөрчсөн гэрээ тул энэ гэрээний дагуу банк Ү ХХК-иас уг гэрээний үүргийг шаардах эрхгүй юм. Манай комиани 175 000 000 төгрөгийн зээлээс төлөгдөөгүй үлдсэн 54 004 067 төгрөг, 100 000 000 төгрөгийн зээлээс төлөгдөгүй үлдсэн 91 966 783 төгрөг, нийт 145 970 850 төгрөг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаас 150 000 000 төгрөгийн зээлийг дуусгавар болгохдоо илүү төлүүлсэн 2 287 910 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үндэслэлгүйгээр төлүүлсэн 13 584 100 төгрөгийг хасч, үлдэх 130 098 840 төгрөг төлнө. Энэ үнийн дүнгээр нэхэмжлэгчтэй эвлэрэхэд татгалзахгүй гэжээ.

 

Хариуцагч Т.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. 175 сая төгрөгний гэрээ байгуулсан. Ингэхдээ зээлийн зориулалт, зээл олгох журмаа зөрчсөн. Өмнөх зээлд суутгаж авсан байдаг. Уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. 2015.3.20 өдөр хүртэл 67 686 710 төгрөг төлсөн. Үндсэн зээлд 43 213 500.94, хүүнд 24 409 703, нэмэгдүүлсэн хүүнд 10 800 төгрөг төлсөн. Нэмж төлсөөөр нийт 73 686 710 төгрөг төлсөн. Банкнаас шүүхийн шийдвэргүйгээр байраа зар гэснээр байгаад өөрсдөө зарсан. 140 000 000 төгрөгөөр хямдруулж зарсан. Улмаар мөнгөө төлбөрт төлсөн. 2015.8.30-нд энэ мөнгө дансанд орсон байхад бага багаар авсаар нэмж хүү төлүүлсэн. 120 557 742 төгрөг төлүүлсэн байдаг. Шугамын зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж зөвшөөрч байгаа. Үүний зээлийн хүүнд 14 937 260 төлсөн. Улмаар эргэн төлөх хуваарь зөрчигдөөд эхэлсэн. 8 сард оруулсан байрны мөнгийг бага багаар суутгаад явсан байдаг. 2015.12.8-нд бидэн хэлэхдээ зээлийн гэрээгээ цуцлаад өөр зээл болгосон. Улмаар өөр зээлийг нэгтгээд нэг зээл болгосон нь хүчин төгөлдөр бус тул үүнээс хойш хүү төлөхгүй. Гэрээ цуцалсанаас хойш 5 сая төгрөг төлүүлсэн байсан. 2 өөр зээлийг нэг гэрээ болгосон тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Гэрээг нэгтгэснээс хойш төлбөр төлүүлж байсан. 13 584 100 төгрөг төлүүлсэн. 54 442 258, 94 879 896, нийт 149 322 154 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Гэрээг цуцалсан, шугаман зээлээ хааснаас хойш илүү төлбөр төлүүлсэн байдаг. Манай компани нь 2007 оноос хойш харьцаж байсан. Өмнөх долларын зээлд 50 сая төгрөг илүү төлсөн гэж үзэж байгаа. Барьцаа хөрөнгөнөөс 1 л байр үлдсэн. Бусдыг нь зээл төлөхөд зориулсан. 500 саяын зээл хүссэн гэж байна. Энэ нь зээл байсан бөгөөд байрны мөнгөнөөс хаасан байдаг. Зээлийн эдийн засагч нь зөвлөөд 500 сая гэдгийг бөглүүлсэн байдаг. Байрны мөнгийг яаж зарцуулсан талаар асуухад бидэнд баримтаа гаргаж өгдөггүй. Зээлийн дансны хуулгыг дандаа дутуу, худлаа зүйл гаргаж өгдөг. Зээлийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийсэн гэж байна. Гэтэл банк өөрөө бэлдсэн, маш жижгээр хэвлэсэн гэрээнд гарын үсэг зуруулсан. 500 сая гэдэг нь бүх зээлээ нэгтгээд бодсон тоо юм. 175 саяыг биднийг өмнөх зээлээ төлсөн гэсэн боловч бид зөвшөөрсөн тийм баримт байхгүй. Зээлийн хүү адил гэж байна. Шугаман зээл гэдэг нь авсан хэмжээгээрээ хүү төлдөг. Энэ нь 175 саяын зээл олговол өмнөх зээл хаана гэсэн албан тоотоор нотлогдоно. Иймд зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 254,264,767.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ү ХХК, Т.Б, Б.Бнар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн тооцоогоор төлсөн төлбөрийг хасаад үлдэгдэл төлбөр 130,619,054 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, хойшилсон шүүх хуралдааны дараа хариуцагч Т.Бд шүүх хуралдааны тов мэдэгдэж гарын үсэг зуруулсан. Харин хариуцагч Ү ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Б.Бболон хариуцагч Б.Бнарт түүний эхнэр хариуцагч Т.Бгээр дамжуулан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5, 77.6-д нийцэнэ. Мөн хариуцагч Ү ХХК нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэнээр шүүх хуралдааны тов хүргэгдсэн гэж үзнэ. Шүүх хүсэлтийг хянаад үндэслэлгүй гэж үзэж, хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан тул хариуцагч Ү ХХК, Б.Бнарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримт хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Ү ХХК, Т.Б нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 100,000,000 төгрөг болон 175,000,000 төгрөгний үнэ бүхий  дугаар бүхий зээлийн гэрээнүүдийг байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 6-14, 27-32 дугаар тал/ Хариуцагч нар нь 100,000,000 төгрөгний зээлийн гэрээний талаар маргаагүй. Харин 175,000,000 төгрөгний зээлийг авах хүсэлт өгөөгүй, шаардлага байгаагүй, өмнөх зээлийг төлүүлэхийн тулд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь нэг талын санаачлагаар байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэж маргаж байна. Ингэхдээ 175,000,000 төгрөгнөөс өмнөх зээлийг төлөөлүүд үлдэх хэсгийг дансанд шилжүүлсэн тул бүрэн ашиглаагүй гэж тайлбарласан. Маргаж буй 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 175,000,000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд хүчин төгөдөр гэрээний байна. Тодруулбал хариуцагч нар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй, гарын үсэг зурсанаа зөвшөөрч байна.

 

Зээлдүүлэгч Х ХХК болон зээлдэгч Ү ХХК, Т.Б нар нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дээрх  дугаар бүхий гэрээг дүгнэж, үлдэгдэл төлбөрийг харилцан тохиролцож, нэгтгэн нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ийнхүү нэгтгэн нэмэлт өөрчлөлт оруулахдаа зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөлгүй 22,08 хувь /хэргийн 1 дүгээр хавтас 52 дугаар тал/ бөгөөд харин хугацааг гэрээ байгуулсан өдрөөс хойш 48 сарын хугацаатай болгон сунгасан байна. Ийнхүү 2 зээлийн гэрээг нэгтгэж, өөрчлөлт оруулахдаа дугаар 175,000,000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 97,575,163.40 төгрөг,  дугаар 100,000,000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 99,999,396.27 төгрөг буюу 2 зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг нийт 197,574,559.67 төгрөг гэж 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээнд тусгажээ. Улмаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанаар өмнөх 2 зээлийн дансны үлдэгдэлийг дуусгавар болгож шинээр өмнөх үлдэгдэлийн нийт дүнгээр 1030021886 дугаар зээлийн данс нээсэнийг хууль, холбогдох журмыг зөрчсөн гэж үзэхгүй. /хэргийн 1 дүгээр хавтас 70-74 дүгээр тал/ Хариуцагч нар нь энэхүү 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл олгоогүй тул шаардах эрхгүй гэж маргсан. Гэвч дээрх 2 гэрээг нэгтгэн шинээр данс нээж улмаар нэгтгэсэн нийт үлдэгдэл төлбөрийг 197,574,559.67 төгрөг гэж гэрээний талууд тохиролцсон болох нь хэргийн 2 дугаар хавтас 160-161 дүгээр талд байгаа өмнөх зээлийг хаасан тухай төлбөрийн баримт, хариуцагч Ү ХХК-ний 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн зээлийн төлөлтөд өөрчлөлт оруулах тухай албан тоотоор тус тус тогтоогдсон. Уг нэмэлт, өөрчлөлт оруулсан зээлийн эргэн төлөлтийн хуваариар 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгахаар талууд тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 50-51 дүгээр тал/ Хариуцагч нар нь  тоот зээлийн гэрээний дагуу олгосон гэх 175,000,000 төгрөгнөөс өмнөх 150,000 ам.долларын зээлийн үүргийг дуусгавар болгохдоо уг 150,000 ам долларын гэрээг байгуулах үеийн ханшаар бус харин  тоот 175,000,000 төгрөгний гэрээг байгуулах үеийн ханшаар тооцсон нь хариуцагч нарыг хохироосон гэж маргасан. Гэвч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүрэг үүсэх үеийн ханш гэдэг нь зээлийн гэрээ байгуулах үе биш харин зээлийг эргэн төлөх үеийн ханшийг ойлгоно. Иймд хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

 

Хариуцагч Ү ХХК, Т.Б нар нь нэмэлт, өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь хэргийн 1 дүгээр хавтас 64-66 дугаар талд байгаа 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудас, Ү ХХК гэсэн уулзалтын тэмдэглэл, хариуцагч Т.Бгийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч Т.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч ХасХХХХх ХХК-д гэрээнээс татгалзаж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг цуцлах эрх үүссэн байна.

 

Маргаж буй 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдсанаас хойш зээлдэгч буюу энэ хэргийн хариуцагч нар нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1,600,000 төгрөг, 10-ны өдөр 950,000 төгрөг, 11-ны өдөр 1,000,000 төгрөг, 18-ны өдөр 1,200,000 төгрөг, 21-ны өдөр 369,500 төгрөг, нийт 5,119,500 төгрөг төлсөн болох нь хэргийн 1 дүгээр хавтас 74 дүгээр талд байгаа дансны хуулгаар тогтоогдож байна. Мөн хариуцагч Т.Б нь дээрх 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн нэмэлт, өөрчлөлт оруулалт хийсэн гэрээг байгуулсанаас хойш 13,584,100 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь үүнийг үгүйсгэж маргаагүй, зөвшөөрсөн. Иймд хариуцагч нар нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш нийт 18,703,600 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Үүнээс тооцвол хариуцагчийн зээлийн үлдэгдэл нь 178,870,959.67 /197,574,559.67-18,703,600/ төгрөг байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүртэл 1 жил, 7 сар, 12 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд зээлийн хүүг тооцвол 1 жилд 39,494,707.89 /178,870,959.67*22,08%/ төгрөг, 7 сард 23,038,579.60 /39,494,707.89/12*7/ төгрөг, 12 хоногт 1,298,456.15 /39,494,707.89/365*12/ төгрөг, нийт 63,831,743.64 төгрөгний хүү тооцогдоно. Эндээс нэгтгэн тооцвол зээлдэгч буюу хариуцагч Ү, Т.Б нар нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу нийт 242,702,703.31 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Харин нэмэгдүүлсэн хүүний хувьд уг зээлийн нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр дуусгавар болох ёстой байсан тул эргэн төлөлтийг хэтрүүлсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд: Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 18-р хороо,13 дугаар хороолол, 38 дугаар байр,  тоот хаягт байрлалтай .кв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн  дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо,1 дүгээр хороолол, *******,******* тоот хаягт байрлалтай  м.кв талбайтай орон сууц, 140 сая төгрөгийн үнэлгээ бүхий гэр ахуйн хэрэгсэл болон цахилгаан хэрэгсэл,  улсын дугаартай Ford explorer маркийн автомашин, Улсын бүртгэлийн  дугаартай , Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, *******-р хэсэг гудамж  тоот хаягт байрлалтай  м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн  дугаартай , Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, *******-р хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан. Үүнээс Улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо,1 дүгээр хороолол, *******,******* тоот хаягт байрлалтай  м.кв талбайтай орон сууцтай холбогдох хэсгээс татгалзсан.

 

Зээлийн гэрээний талууд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр  дугаар барьцааны гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1-д нийцэж байна. Уг гэрээгээр 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 100,000,000 төгрөгний үнэ бүхий  дүгээр шугаманд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 140,000,000 төгрөгний үнэ бүхий гэр ахуйн хэрэгсэл болон цахилгаан хэрэгсэл,  улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан байна. Үүнээс гэр ахуйн хэрэгсэл болон цахилгаан хэрэгсэл гэдэг нь тодорхойгүй, өөрөө хэлбэл ямар ямар хөдлөх эд хөрөнгө барьцаалсан талаар дурдаагүй. Мөн уг хөдлөх эд хөрөнгө хаана хадгалагдах болон одоо байгаа эсэх нь тодорхойгүй байна. Иймд эдгээр хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй юм.

 

Харин бусад үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иймд Улсын бүртгэлийн  дугаартай, Баянзүрх дүүргийн 18-р хороо,13 дугаар хороолол, 38 дугаар байр, 121Б тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай орон сууц,  улсын дугаартай Ford explorer маркийн автомашин, Улсын бүртгэлийн  дугаартай , Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, *******-р хэсэг гудамж  тоот хаягт байрлалтай  м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн   дугаартай , Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, *******-р хэсэг гудамж тоот хаягт байрлалтай  м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Батсүхт холбогдох нэхэмжлэлийн хувьд: Нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Б.Бнарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр  дугаар батлан даалтын гэрээ байгуулагджээ. /хэргийн 1 дүгээр хавтас 15, 60 дугаар тал/ Эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-д нийцнэ. Гэвч нэхэмжлэгч нь зээлдэгч буюу энэ хэргийн хариуцагч Ү ХХК, Т.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 254,264,764.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг зээлийн гэрээний батлан даагчийг давхар хариуцагчаар татсан байна. Энэ нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т нийцэхгүй. Иймд хариуцагч Б.Батсүхд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ү ХХК, Т.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 242,702,703.31 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,562,061.36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Б холбогдох нэхэмжлэгч Х ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ү ХХК, Т.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн  дугаартай, Баянзүрх дүүргийн 18-р хороо,13 дугаар хороолол, 38 дугаар байр, 121Б тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай орон сууц, улсын дугаартай Форд эксплорер /Ford explorer/ маркийн автомашин, Улсын бүртгэлийн дугаартай , Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, *******-р хэсэг гудамж  тоот хаягт байрлалтай  м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн  дугаартай , Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, *******-р хэсэг гудамж  тоот хаягт байрлалтай  м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын бүртгэлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,587,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү ХХК, Т.Б нараас 1,371,464 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн тоот данснаас 87,750 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД