| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2017/02539/И |
| Дугаар | 183/ШШ2018/00001 |
| Огноо | 2017-12-25 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2018/00001
| 2017 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2018/00001 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Ж.Сэмжид, Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 12-37 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, Анчин заан овогт Пүрэвжавын Пүрэвгэрэл/рд:ПЮ69041711/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “Эрэл” ХХК/рд:2027194/-д холбогдох,
Хохирол 2 936 565 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 454 850 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Пүрэвгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорзул, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Пүрэвгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Пүрэвгэрэл миний бие Эрэл группэд харуулаар 2010 оноос ажиллаж, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс харуулын албаны даргаар дэвшин ажилласан. 3 сарын туршилтын хугацаанд алдаа дутагдал гаргаагүй тул 7 дугаар сарын 06-ны өдрөөс жинхэлсэн. Туршилтын хугацаанд 680 000 төгрөгийн үндсэн цалин, гүйцэтгэлээс хамааран нэмэгдэл 170 000 төгрөгийн цалин авч байсан. Жинхэлээд 760 000 төгрөгийн үндсэн цалин, гүйцэтгэлээс хамаараад нэмэгдэл 190 000 төгрөг цалинжсан. 2017 оны 7 дугаар сарын эхээр гүйцэтгэх захирал Э.Тэмүүжин муу ажиллаж байна, харуулуудаар хог цэвэрлүүлэхгүй байна гэх шалтгаанаар удаа дараа ажлаас гарах өргөдлөө өг гэж шаардсан. Ингээд 7 сарын 04-нд өргөдөл өгч 7 дугаар сарын 07-ны өдөр ажил дуусгавар болсон. Халагдсан тушаал гаргаж өгөхгүй шалтаг хэлсээр 8 дугаар сарын 21-ний өдөр гаргаж өгсөн. 8 дугаар сарын 22-нд Хан-Уул дүүргийн халамж дээр ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгохоор ирсэн. Эрэл групп нь 2014 оны ажилчдын цалингаас суутгасан мөнгөө төлөөгүй тул тэтгэмж авах эрх үүсэхгүй болсон. Дээрх нь 7 дугаар сарын цалин болох 513 965 төгрөг, амралтын мөнгө болох 730 908 төгрөг нийт 1 244 873 төгрөгийг янз бүрийн шалтаг хэлж өгөхгүй өдийг хүрлээ. 6,7 дугаар сарын ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл, ажилласан 144 цагтай тэнцэх 176 000 төгрөг, 112 цагийн 133 000 төгрөгийг муу ажилласан гэх шалтгаанаар ямар ч шийтгэвэргүйгээр 0 гэж хассан. Миний хариуцаж байсан эд хогшлоос 1 хуучин сандал дутсан. Тэр сандалын анхны үнэ 59 000 төгрөг, захирал залуу шинэ сандлын үнэ суутгаж ав гээд суутгуулсан. 2014 онд ийм сандал 15 000 төгрөгөөр актлагдаж зарагдсан. 2014 оны 5 дугаар сараас 2017 оны 8 дугаар сар хүртэл миний цалингаас 9 162 006 төгрөг суутгаж авсан байна. Компанийн шимтгэл нийгмийн даатгалд төлөөгүй буруугаас ажилгүйдлийн тэтгэмж 1 338 692 төгрөг авч чадаагүй. Иймд хариуцагчаас 7 сарын цалин, амралтын мөнгө 1 244 873 төгрөг, 6 сарын ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл 176 000 төгрөг, 7 сарын ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл 133 000 төгрөг, сандлын үнийн зөрүү боло 54 000 төгрөг, нийгмийн даатгалаас авах ёстой байсан 1 338 692 төгрөг нийт 2 936 565 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан 5 шаардлагаас эхний шаардлага 7 дугаар сарын цалин амралтын мөнгө 1 244 783 төгрөг авах ёстой гэж бичсэн байсан. Нэхэмжлэгч П.Пүрэвгэрэл манай компанид харуулын ажилтнаар ажиллаж байхдаа үндсэн цалин 760 000 төгрөг, ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл 190 000 төгрөг захирлын тушаалаар олгогддог байсан. 2017 оны 7 дугаар сард 136 цаг ажиллахаас 112 цаг ажиллаж 625 882 төгрөг бодогдсоноос нийгмийн даатгалын шимтгэл, татвар хасагдаад 513 965 төгрөг олгогдохоор гарсан. Үүн дээр ээлжийн амралтын 730 908 төгрөг нийт 1 244 873 төгрөгийн өглөгтэй гэж манай компанийн зүгээс гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын 2,3 дахь хэсэгт 6,7 дугаар саруудад авах ёстой байсан ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдлийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Урамшуулал нь тухайн ажилтны үндсэн цалин биш. Ажлын гүйцэтгэлээс хамаарч гүйцэтгэлийн үнэлгээний журмаар бодогдож, захирлын тушаалаар олгогддог. 6,7 дугаар сард П.Пүрэвгэрэлд нэмэгдэл хөлс олгогдохооргүй тушаал гаргасан учир үүнийг нэхэмжлэх үндэслэл байхгүй. Сандлын зөрүү мөнгийг П.Пүрэвгэрэл хүлээн зөвшөөрч миний хариуцаж байсан эд зүйлээс дутсан учир төлнө гэж бичиж өгсөн тайлбар байгаа. Нийгмийн даатгалаас авах ёстой 1 330 000 төгрөгийг манай зүгээс гаргаж өгөх боломжгүй. Нийгмийн даатгалын сангаас нийгмийн даатгалын хуулийн дагуу авах ёстой гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П.Пүрэвгэрэл цалингаас урьдчилаад авсан 1 000 000 төгрөгийг цалингаас суутгаж аваагүй тооцогдсон учраас нэхэмжлэгчид олгогдох ёстой. Нийт 1 699 000 төгрөгийн авлагатай болсон. Нэхэмжлэгчид өгөх ёстой 1 244 873 төгрөг байгаа учраас үүнийг харилцан тооцож манай компанийн авах ёстой авлага 454 850 төгрөг байгаа. Иймд хариуцагч П.Пүрэвгэрэлээс 454 850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1 000 000 төгрөгийг 2 өөр тайлбарлаж байгаа. Тийм зүйл байхгүй. 1 699 000 төгрөг гэж хариуцагч зохиомлоор гаргаж өгсөн тоо гэж үзэж байна. Надад Эрэл ХХК-д 289 000 төгрөгөөс өөр өр төлбөр байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.