Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1109

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00923 дугаар шийдвэртэй, Д.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “СТТ” ХХК--д холбогдох, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ж, Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Снар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Иргэн Д.Б- Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд орших Аерофлотын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай 413 м.кв талбайтай, 000494758 дугаартай гэрчилгээ бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг. Түүний эзэмшдэг газартай хил залган “Майнголиа" ХХК 231 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд тус газар нь хотын төвд А зэрэглэлийн бүсэд байрладаг тул бид зэргэлдээ байршилтай газар дээрээ хөрөнгө оруулалт татаж оффис үйлчилгээний зориулалттай барилга барихаар шийдэж, барилга барих хөрөнгө оруулагчийг хайж байгаад БНХАУ-ийн иргэн Ван Хай Жун гэдэг хүнтэй уулзсан ба тэрээр “.. би БНХАУ-ын Шанхай хотын Жансу мужид Сожүн нэртэй барилгын том компанитай, Монгол улсад Хийморь хотхон зэрэг томоохон төслүүдийг өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Танай энэ газар дээр барилга баръя. Манай компани Хятадын топ 500 аж ахуйн нэгжийн нэг, хөрөнгө оруулъя" гэж ярилцсан. 2016 онд Ван Хай Жүнтай уулзсаны дагуу Д.Б-гийн ах н.Э гэдэг хүн Шанхай хотод орших Сожүн компанийн оффис дээр очиж үзэхэд Хятад улсдаа нилээн томоохон компанид тооцогддог нь харагдсан тул итгэж гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт татан үйлчилгээний зориулалттай барилга барихаар талууд харилцан тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр оффис болон үйлчилгээний зориулалттай 15 давхар барилга барин ашиглаптанд оруулж, түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэй, бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг нэг талаас "СТТ" ХХК, нөгөө талаас Д.Б-, гуравдагч талаас “Майнголиа” ХХК тус тус гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний гол нөхцөп нь Д.Б-гийн зүгээс эзэмшил бүхий газраараа хөрөнгө оруулалт хийх, бусад бүх хөрөнгө оруулалтыг "Сод тэнгэр түшээ" ХХК өөрийн санхүүжилтээр барьж, ашиглалтанд оруулан хүлээлгэж өгөх байсан. Баригдсан барилгаас 980 м.кв тапбай бүхий 2 болон 6 давхарыг Д.Б-д газраар хөрөнгө оруулсных нь төлөө шилжүүлэн өгөхөөр гэрээ хийсэн. Гэрээгээр Д.Б- "СТТ" ХХК-ийн нэр дээр өөрийн эзэмшил бүхий газрыг шилжүүлэх, үүний хариу баталгаа болгож "СТТ" ХХК-ийн 17%-ийн хувьцааг Д.Б-д шилжүүлэхээр, хэрэв үйл ажиллагаа цааш үргэлжлэх бол талууд тохиролцоно гэж заасан. Иргэн Д.Б- өөрийн газраа 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэр шилжүүлэх гэрээгээр "С” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Харин “С" ХХК компанийхаа 17 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээбиелүүлээгүй. Газар шилжүүлэн авч барилгын үйл явц явагдах үед барилгыг 2016 оны 10 дуаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд барьж ашиглалтанд оруулахаар тохиролцсон. Гэрээ байгуулагдсанаас хойш “С" ХХК нь талуудын байгуулсан гэрээний 2.2, 4.1, 4.2-т заасныг тус тус зөрчсөн. Дээрх зөрчлүүдтэй холбогдуулан Д.Б-гийн зүгээс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмч хөрөнгөө хамгаалахын тулд хамтран ажиллах гэрээнээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн. Нэгэнт гэрээнээс татгалзсан тул гэрээний үр дагаварыг шийдүүлэхээр 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах гэрээнд талуудын хооронд үүссэн маргааныг Арбитраар шийдүүлнэ гэж заасны дагуу Арбитрт хандсан. Арбитраас хамтран ажиллах гэрээ нь Арбитрын харъяалалтай ч гэсэн хамтран ажиллах гэрээнээс татгалзсан үр дагаварыг шийдүүлж буй “газар шилжүүлэх гэрээ” болон "Майнголиа" ХХК-ийн хувьцаа шилжүүлсэн нь шүүхийн харъяалалтай байх тул энэ гэрээтэй холбоотой маргааныг шүүхийн журмаар шийдүүлнэ үү гэсэн шийдвэрийг гаргасан. Иймд бид хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, татгалзсантай холбоотой газар шилжүүлсэн асуудлыг шийдүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний гол үүргээ ноцтойгоор зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу тус гэрээнээс татгалзсан болно. Ийнхүү гэрээнээс татгалзсантай холбогдуулан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн. Д.Б-гийн эзэмшлийн 413 м.кв газрыг эзэмших эрхийг буцаан шилжүүлэн авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан Хамтран ажиллах гэрээнээс татгалзах тухай Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн агуулгыг харвал 479 дүгээр зүйлд хамтран ажиллах гэрээнээс гарах, 480 дүгээр зүйлд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох гэж заасан Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн агуулга нь зөвхөн хоёр тал байгуулдаг гэрээ биш, гэрээний оролцогч нь гурав болон түүнээс дээш тохиолдолд гэрээнээс гарахад хэрэглэдэг зохицуулалт. Тухайлбал, гэрээнд оролцогч гурван талын нэг тал нь гэрээнээс гарахад үлдсэн хоёр тал гэрээг мөн адил дуусгааар болговол гэрээ дуусгавар болно. Хэрэв үлдсэн хоёр тал цааш үргэлжлүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 479 дүгээр зүйлд заасан заалт хэрэглэгддэг. Мөн тус заалтын гарах, татгалзах гэдэг үгэнд ач холбогдол өгч байгаа ч гарах гэдэг нь хууль зүйн үр дагаврын хувьд гэрээ цуцлагдах, гэрээнээс татгалзах нь гэрээний харилцаа гэрээнээс гарч буй талд дуусгавар болж байгаа тул адилхан хэрэглэгдэх учраас заавал гарах гэдэг үгийг хэрэглэнэ гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээтэй холбоотой талуудын хооронд үүссэн харилцаа нь хууль зүйн хувьд ямар шинжтэй вэ гэдгээс хамаарч Иргэний хуулийн 479 дүгээр зүйл заалтыг хэрэглэх асуудал яригдана. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог буюу ажил гүйцэтгэх гэрээ, хамтран ажиллах гэрээний аль аль шинжийг өөртөө агуулсан гэрээ. Хэрвээ тухайн харилцаа аль ойр байгаа гэрээнд харилцаагаар тодорхойлдог учраас бид тус харилцааг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж тодорхойлж байна" гэжээ.

 

Хариуцагч “СТТ” ХХК- шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч О.Б, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Нэхэмжлэгч санхүүгийн эх үүсвэртэй компанитай гэрээ байгуулсан гэдэгт бид маргахгүй. Харин хариуцагч гэрээгээ зөрчсөн учраас гэрээнээс татгалзсан гэж байгаа ч хамтран ажиллах гэрээний онцлог нь гэрээнээс татгалзах тухай ойлголт байдаггүй. Гэрээнээс татгалзсан тухай тайлбарлахдаа гэрээний зүйл заалт хугацаа зөрчсөн гэж байна. Хугацаа хэтрүүлсэн, зөрчсөн нь тодорхой үндэслэл, шалтгаантай. Энэ нь гэрээнээс татгалзах ноцтой зөрчилд тооцогдохгүй. Учир нь хамтран ажиллах гэрээг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 'Сод тэнгэр түшээ' ХХК гүйцэтгэх, иргэн Д.Б- нь захиалагчаар оролцож байгаа. Хамтран ажиллах гэрээ нь гурван субьектын хооронд байгуулагдсан. Гэрээ нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдаж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Б-тай "С' ХХК зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь шүүхийн шийдвэрээр батлагдсан. Нэхэмжлэгч талын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй тул энэ тухай ирүүлнэ үү гэх мэдэгдэл хоёр удаа ирсэн. Энэ мэдэгдлийг хуульд заасны дагуу урьдчилан мэдэгдэж татгалзсан гэж тайлбарлаж байгаа ч энэ нь хуулд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Гэрээнээс татгалзах тухай ойлголт байхгүй, гэрээнээс гарах тухай ойлголт яригдана. Энэ тухай Иргэний хуулийн 479 дүгээр зүйлд тодорхой заасан. Бусдын газар дээр барилга барих хамтран ажиллах гэрээ нь урт хугацаатай гэрээ. Гэрээний хугацаандаа биелэгдээгүй шалтгаан нь хөрөнгө оруулалтаас хамтран ажиллах гэрээний нэг тап болох Д.Б-, н.Э-д олгосон зээлтэй холбоотой. Үүнээс болж зээлийн хөрөнгө оруулалт тасалдсан гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээнээс татгалзах, гарах тухай ойлголтыг хуулиар зохицуулсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд гэрээнээс татгалзаж болохгүй нөхцлүүд бий. Уг заалтын 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэсэн заалт бий. Мэргэжлийн хяналтын гаргасан албан шаардлагад шүүхийн маргаантай асуудал болон лифтны хонгип зэрэг жижиг зүйлсийг заасан. Энэ зүйл заалтыг барилга гүйцэтгэгч компани засаад явах бүрэн боломжтой. Үүнийг гэрээнээс татгалзэх үндэспэл болгож байгаа нь учир дутагдалтай. Хамтран ажиллах гэрээний гол зүйл болох нэхэмжлэгч Д.Б- 413 м.кв талбай газраар хөрөнгө оруулах, "Сод тэнгэр түшээ” ХХК нь 17%-ийн хувьцаа шилжүүлэх заалтанд бид маргадаггүй, шилжүүлэх бүрэн боломжтой. Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан гэдгийг мөн адил хүлээн зөвшөөрдөг. Барилгын үйл ажиллагаа явагдаж, гэрээгээр тохирсон 980 м.кв талбай өгөх бүрэн боломж байгаа. Гэрээний хугацаа дуусахаас өмнө 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэл өгсөнөөс хойш үл ойлголцол бий болж, түүнээс хойш барилгын үйл ажиллагаа түр зогссон. Гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байгаа асуудал нь хөрөнгө оруулалтаас Д.Б-д олгосон зээлтэй холбоотой маргаан байсан учраас маргааныг шийдвэрлэх хүртэл төслийн үйл ажиллагаа зогссон. Цаашид төслийн үйл ажиллагаа явагдах, гэрээнд тохирсон нөхцөл боломжоо хувиарлах, ашиг алдагдлаа хувиарлах бүрэн боломжтой. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт гэрээнээс гарах тухай ойлголт бий. Гэрээний талуудад хохироп учруулахгүйгээр гэрээнээс гарч болно гэж заасан. Олгосон зээл болонхамтран ажиллах гэрээтэй холбоотой асуудлыг нэмэлт гэрээ тохирч, хугацаа шинэчилж, харилцан үүргзэ тохирч цааш үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч хуульд заасны дагуу гэрээнээс гарна гэвэл гүйцэтгэгч оруулсан херөнге оруулалгтай дүйцэхүйц эсхүл гэрээнд тохирсон 980 м.кв талбайг шилжүүлж өгөх бүрэн боломжтой" гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 148004/0030 дугаар бүхий 413 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/352 тоот шийдвэрээр олгогдсон газар эзэмших эрхийг Д.Б-д буцаан шилжүүлэхийг, хариуцагч “СТТ” ХХК--д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч "С" ХХК, нэхэмжлэгч Д.Б-, болон "Майнголиа" ХХК нар нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ХО20161015 дугаар бүхий “Бусдын газар дээр барилга барьж хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээ нь гурван талт гэрээ бөгөөд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээний гол шинж болох тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нэг тал нь өөрийн газраар хөрөнгө оруулалт хийж, нөгөө тал нь тухайн газар дээр өөрийн хөрөнгө оруулалтаар орон сууц барьж түүнээс бий болсон хөрөнгө, үр шимийг анх оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд хувиарлан авахаар харилцан тохиролцож барилга бүтээцийн үйл ажиллагаа 12 давхар хүртэл карказ цутгагдсан энэ нь газраас үл салгаж болох хөрөнгө юм. Нэгэнт дээрх хамтран ажиллах гурван талт гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж гэрээний хэн нэг тал үзсэн тохиолдолд гэрээнээс Иргэний хуулийн 479 дүгээр зүйлд заасны дагуу гарах тухай ойлголт яригдах бөгөөд татгалзах тухай эрх зүйн зохицуулалт энэхүү гэрээний тухайд үйлчлэхгүй гэж үзэж байна. Учир нь гэрээнээс татгалзах тохиолдолд талууд өгсөн авснаа буцаадаг боловч энэ нь хиймэгц биелэх буюу гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах боломжтой хэлцэлд хэрэглэгддэг бөгөөд зөвхөн гэрээний хугацаа бус, хэлцлийн дагуу нэгэнт хэрэгжсэн харилцааг буцаах боломжгүй болсон зэргийг харгалзан үздэг ба гэрээний талд учрах хохирлыг анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх энэхүү гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан "Худалдах худалдан авах гэрээ” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь "Худалдах худалдан авах гэрээ”-ээр худалдагч эрхийн доголдолгүй зүйлийг худалдан авагчийн өмчлөгчид шилжүүлэх, худалдан авагч үнийг төлөх л харилцааг зохицуулсан байдаг. Харин “Хамтран ажиллах'' гэрээгээр талууд харилцан хураамж төлж, түүнээс бий болсон хөрөнгөнөөс үр шим хүртэж, хөрөнгө хувиарлаж байгаагаараа ялгаатай гэж үзэж байна. Мөн гэрээний тал болох "С" ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж байгаа нь гэрээг цуцлах үндэслэл, ноцтой зөрчил болохгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож. нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “СТТ” ХХК--д холбогдуулан газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-4, 110-116 дугаар тал/

 

            Хэрэгт 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бусдын газар дээр барилга барьж хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ авагдсан байна. Уг гэрээний 5.4-т “талуудын хооронд үүссэн маргааныг арбитраар шийдвэрлүүлнэ” гэж заасан байх боловч 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Монгол Олон Улсын ба Үндэсний арбитрын 000 дүгээр шийдвэрээр Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу арбитрын хэлэлцээр бүхий маргаан биш гэж үзэж шүүхээр шийдвэрлэх маргаан гэж үзсэн байна. Уг хэргийн харьяаллын талууд маргаагүй байна.

 

            Харин дээрх гэрээг иргэн Д.Б-, хариуцагч “СТТ” ХХК- болон “Майнголиа” ХХК-ийг төлөөлж Ц.Бат-Энх нар байгуулсан байх ба хамтран ажиллах гэрээ нь гурван талт гэрээ байна. Үүнийг анхан шатны шүүхээс анхаараагүй байна.

 

            Хамтран ажиллах гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд хамтын хөрөнгө оруулалт нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт зааснаар дундын хөрөнгө байхаар зохицуулжээ.

 

            Иймд дундын хөрөнгийн маргаанд гэрээний нэг тал болох “М” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмын дагуу талууд гэрээнээс татгалзсан эсэх, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу үр дагаврыг арилгах эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй юм. Арбитрт маргаан үүсгэхэд “Майнголиа” ХХК оролцож байсан эсэх нь шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн этгээд оролцсон гэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзаж, үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгаа тохиолдолд, гэрээний аль нэг талыг оролцуулахгүйгээр, тухайн этгээдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж буй эсэхэд дүгнэлт хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэх нөхцөл бүрдэхгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг залруулж, дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00923 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн төлөөлөгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                            ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                               С.ЭНХТӨР