Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 139/ШШ2022/00296

 

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 139/ШШ2022/00296

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч ******* хот, ******* дүүрэг, 15-р хороо, КН ******* 6а байр, 1-р орц, 68 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:/

Хариуцагч: ******* аймгийн сумын 7-р баг, ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7232956 /долоон сая хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2021/00507/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.,

Хариуцагчийн төлөөлөгч Х.,

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч У.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б..

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.******* нь ХХК-д холбогдуулан 7232956 /долоон сая хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Хариуцагч ХХК нь ******* аймгийн Өлзийт сумын Илрэл нэртэй газарт 1317,92 гектор талбай бүхий XV-017487 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан. Тус тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дуусч байсан тул тус компанийн хувьцаа эзэмшигч С. нь С.******* надад хандаж, компанийн ХV-017487 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах ажлыг гүйцэтгүүлэхийг хүссэн. Улмаар миний бие ХХК-ийн ХV-017487 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагад хандаж, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгуулсан бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 6/179 дүгээр албан бичгээр ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жилээр сунгагдсан тухай албан бичиг хүргүүлсэн байдаг. Дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахтай холбоотойгоор " " ХХК нь хугацаа сунгуулах хураамж, тайлан хянуулах төлбөр, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр, байгаль орчин хамгаалах санд төлөх төлбөр зэргийг төлөх зайлшгүй шаардлагатай байсан тул энэ талаар С.д хэлэхэд та өөрөөсөө түр гаргаад төлж бай, би бөөнд нь таньд өгнө гэж хэлсний дагуу миний бие ХХК-ий өмнөөс 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 7,232,956 төгрөгийг төлөөд байна. С.******* миний бие ХХК-д ажилладаггүй, огт хамааралгүй этгээд бөгөөд дээрх 7,232,956 төгрөгийг буцаан гаргуулахаар хандахад удахгүй өгнө гэж хэлээд өдийг хүрээд байна. Ийнхүү Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасны дагуу ХХК-ийн өр төлбөрт төлсөн 7232956 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 7232956 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ХХК-ий төлөөлөгч Х. шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.*******гоос манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Манай компани анх 15489Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс авч холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулан, татвар хураамжаа төлж ирсэн болно. Бид талбайдаа 6 жилийн хугацаанд хайгуул хийж багагүй зардал гаргаж, санхүүгийн хувьд асуудалтай болсон бөгөөд эцэст нь үр дүн гарахгүй юм байна гэж үзээд болихоор болсон байсан юм. Тухайн үед манай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байсан бөгөөд цаашид хайгуул хийх боломжгүй учраас лицензээ сунгуулах шаардлагагүй гээд шийдчихсэн байсан. 2016 онд С.******* өөрөө холбогдон танай тусгай зөвшөөрлийг би өөрөө хариуцаад хүн амьтанд санал болгоод зараад өгье гэхээр нь зөвшөөрсөн юм. Миний хувьд өөрөө ******* гэдэг хүнд хандаж байгаагүй, бас таних ч үгүй. Тэрээр энэ тухай нэхэмжлэлдээ худлаа бичжээ. Бас намайг хугацаагаа сунгуулахаар гуйсан гэж, намайг та өөрөөсөө түр гаргаад төлж бай, би бөөнд нь өгнө гэж, мөн 7,232,956 төгрөгийг буцаан гаргуулахаар хандахад удахгүй өгнө гэж ор үндэсгүй, бодит байдалд нийцэхгүй зүйл бичжээ. Учир нь нэгдүгээрт, би С.*******гоос манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулаад өг гэж гуйгаагүй, асуугаа ч үгүй, танихгүй болохоор тэр, хоёрдугаарт С.******* бидэнтэй холбогдож, тусгай зөвшөөрөлтэй холбоотой би өөрөө хийгээд сунгуулаад бусдад зарж шилжүүлье гэж хэлээгүй бол бид хайгуулын тусгай зөвшөөрлөө цаашид сунгахгүй байсан, өөрөөр хэлбэл хуульд зааснаар дуусгавар болгох байсан; гуравдугаарт, С.******* нь өөрөө л санаачилж, хүсч тэр төлбөр, хураамжийг төлье гэсэн, бидний хувьд түүнд даалгавар өгч, эсхүл хүсэлт тавьж, эсхүл эхлээд чи төлчих, дараа нь бид төлье гэсэн ямар зүйл яриагүй болно. Эцэст нь хэлэхэд тэр манай тусгай зөвшөөрлийг зарж ашиг олж чадаагүйгээс болж өөрөөсөө гаргасан мөнгийг шаардаж байгааг бид үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.*******д Ягаанцэцэг гэдэг хүн ХХК-ий хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүн хайж байгаа гэж хэлж энэ хүмүүсийг хооронд нь холбож өгсөн байдаг. Улмаар ярьж тохиролцоод С.******* нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах, гарсан зардлыг ХХК нь хайгуулын зөвшөөрөлтэй газраа зараад өгөхөөр тохиролцсон байдаг. Гэвч аль 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл ХХК-ий хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахтай холбогдон гарсан зардлыг С.*******д өгөхгүй байгаа учраас баримтаар нотлогдож байгаа дээрх мөнгийг ХХК-аас нэхэмжлэгч С.*******д гаргуулж өгнө үү гэв.

5.Хариуцагчийн төлөөлөгч Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 онд дуусаж байсан. Уг тусгай зөвшөөрөлтэй газрыг анх авахдаа Ягаанцэцэгийн зөвлөгөөгөөр авч байсан учир би Ягаанцэцэгт манай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа. Ашиг ч гарахгүй юм орхиноо гэж хэлж байсан. Гэтэл ******* гэж хүн яриад хайгуулын тусгай зөвшөөрлийг чинь сунгуулаад газрыг чинь зараад танд өмнө гарсан зардлыг чинь өгье гэхээр нь өмнө гарсан зардлаа олоод авчихвал зүгээр юм даа гээд зөвшөөрсөн юм. Тэгээд ******* нь тусгай зөвшөөрлийг сунгуулсан байсан. Уг газрыг зарж чадаагүй болохоор өөрийнхөө гаргасан зардлыг нэхэж байх шиг байна. Хэрэв зараад ашиг олсон бол ингэхгүй байсан байх. Уг нь бидний тохироо С.******* бүх зардлыг гаргаад тусгай зөвшөөрлийг сунгуулах, газрыг зарж манай компанид өмнө гарсан зардлыг өгөх байсан. Гэхдээ бичгээр хийсэн гэрээ тохиролцоо байхгүй гэв.

6.Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хэргийн 3-р хуудас/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хэргийн 4-р хуудас/, Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын 2016 оны 02 сарын 18-ны өдрийн 6/1179 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/, ******* аймгийн Өлзийт сумын засаг даргын 2016 оны 01 сарын 29-ний өдрийн 1/34 дугаартай албан бичгийн хуулбар /хэргийн 6-р хуудас/, тооцооны хүснэгт /хэргийн 7-р хуудас/, 2016 оны 01 сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хэргийн 8-р хуудас/, 2016 оны 02 сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хэргийн 9-р хуудас/, 2016 оны 02 сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хэргийн 10-р хуудас/, 2016 оны 02 сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хэргийн 11-р хуудас/, 2017 оны 02 сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хэргийн 12-р хуудас/, 2017 оны 02 сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хэргийн 13-р хуудас/, 2017 оны 04 сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хэргийн 14-р хуудас/, 2018 оны 02 сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хэргийн 15-р хуудас/, 2016 оны 02 сарын 15-ны өдрийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт /хэргийн 16-р хуудас/, 2017 оны 02 сарын 03-ны өдрийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт /хэргийн 17-р хуудас/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 19-р хуудас/, хариуцагчаас хариу тайлбар /хэргийн 29-р хуудас/, 2018 оны Ашигт малтмал газрын тосны газрын хайгуулын ажлын төлөвлөгөөний төсөл, төсвийн нэгтгэл /хэргийн 108-р хуудас /, 2017 оны Ашигт малтмал газрын тосны газрын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд тогтоосон ашигт малтмалын мэдээлэл /хэргийн 109-р хуудас /, хариуцагч талаас хариу тайлбар /хэргийн 28-р хуудас/ баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч С.*******гийн 7232956 /долоон сая хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. ХХК-ий хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахад гарсан зардал болох 7232956 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч ХХК-ий төлөөлөгч Х. нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. С.******* нь ХХК-ий хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг холбогдох зардлыг өөрөө гарган сунгуулж, газрыг зарж ашиг олох тохиролцоотой байсан тул гарсан зардлыг төлөхгүй гэжээ.

4. ХХК-ий эзэмшлийн ******* аймгийн Өлзийт сумын Илрэл нэртэй 1317,92 гектар талбай бүхий XV-017487 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 2 сарын 2-оос 2019 оны 2 сарын 12-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгуулж, дээрх хугацаанд тайлан хянуулах, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөх зэрэг холбогдох зардал болох 7232956 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч С.******* төлсөн болохыг талууд хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад гарсан зардлыг С.******* төлөхөөр тохирсон гэж хариуцагч тал маргаж байх ба нэхэмжлэгч тал ХХК гарсан зардлыг төлнө гэсэн гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтаар /хэргийн 8-17-рт/ ХХК-ий хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахад шаардлагатай төлбөрийг нэхэмжлэгч С.******* нь төлсөн болох нь нотлогдож байна.

Хариуцагч нь өөрийн тайлбар татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагчийн тайлбар татгалзал хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдохгүй байх ба ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, 2016 оноос хойш 3 жилийн турш нийт 7232956 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч С.******* төлсөн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар ХХК-иас 7232956 /долоон сая хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* /РД:/-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130678 / нэг зуун гучин мянга зургаан зуун далан найман/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 130678 / нэг зуун гучин мянга зургаан зуун далан найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.*******