Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 143/ШШ2022/00399

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр Дугаар 143/ШШ2022/00399 Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хаан банк ХХК /РД: 2693321/

 

Хариуцагч: Д.У Өмнөговь аймаг Даланзадгад сум, 7-р баг Оюутын 06-36 тоот

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 676 280.46 төгрөг, нотариатын зардалд 6 000 төгрөг, нийт 20 682 280.46 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч*******,******* нар нь ХААН банкны Өмнөговь салбарын Цогтцэций тооцооны төвөөс 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ-114 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээнд зориулан, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ЗГ201742940726 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 229 845.43 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 500 000 төгрөг нийт 4 729 845.43 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай, сар шинийн хэрэгцээнд зориулан, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЗГ201743168203 тоот зээлийн гэрээ байгуулан 3 892 906.01 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 000 000 төгрөг нийт 6 892 906.01 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай ахуйн хэрэгцээнд зориулан, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 4 610 388.47 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 12 000 000 төгрөг нийт 16 610 388.47 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ201843664732 тоот зээлийн гэрээ байгуулан 16 130 240.61 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 000 000 төгрөг нийт 18 130 240.61 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашины сэлбэг авах зориулалтаар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээ байгуулан 17 558 363.75 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 000 000 төгрөг нийт 19 588 363.75 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хашааны хаалга хийх зориулалтаар тус тус авсан.

Зээлдэгч******* нь 2018 оны 08-р сард зуурдаар нас барсан.

Зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10 234 706.54 төгрөг, зээлийн хүү 4 481 112.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 568.58 төгрөг нийт 14 716 387.91 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 273 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа, банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд банк 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/201843829293 тоот зээлийн дагуу дахаах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ201843829293 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах

2. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах; 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 17 265 293.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 342 565.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 68 421.12 төгрөг, зээлийн төлбөрт 20 676 280.46 төгрөг, нотариатын төлбөр 6 000 төгрөг гаргуулах нийт зээлийн болон нотариатын төлбөрт 20 682 280.46 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч*******ас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч*******,******* нар нь 2014 оноос хойш нийтдээ 6 удаа 27 500 000 төгрөгийн цалингийн зээлийг манай банкны Цогтцэций тооцооны төвөөс авсан байдаг. Хамгийн сүүлд буюу 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хамтран зээлдэгч******* үндсэн зээлдэгч*******гийн зээлийн хүүгийн төлбөрт нийтдээ 297 190 төгрөг төлсөн байгаа. Энэ нь хариуцагч Д.Уянгын хувьд тухайн зээлийг хүлээн зөвшөөрч төлж байсан гэдгийг нотолж байна. Банкны хувьд зээл хүүгийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгож гурван шатны шүүхээр явахдаа энэ мөнгөн дүнг өсгөөгүй энэ мөнгөн дүнг хэвээр нь явуулж байгаа. Тийм учраас хариуцагч*******ас 20 682 280.46 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа. Үндсэн зээлдэгч маань 2018 оны 08 дугаар сард нас барсан байдаг. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хамгийн сүүлийн 297 000 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч*******ас*******гийн зээлийг төллөө гэсэн гүйлгээний утгатайгаар төлсөн байдаг. Ийм учраас*******ас төлбөрөө бүхэлд нь нэхэмжилж байгаа. Зээлийн бүртгэлийн карт байгаа. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр зээлдэгч******* болон******* нарын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр анх зээл авснаас хойш нийт 6 удаагийн үйлдлээр үлдэгдэл зээл дээрээ нэмэлт зээл олгох замаар цалингийн нэмэлт зээл олгосон. Үүний эргэн төлөлт болон үлдэгдлүүдийн мэдээллийг энэ бүртгэлийн карт агуулсан байгаа. Нийтдээ 27 500 000 төгрөгийн зээл авсан. Үүнээс эргэн төлсөн нь 10 234 706.54 төгрөг байгаа. 27 500 000 төгрөгөөс 10 234 706.54 төгрөгөө хасаад үлдэж байгаа зээл нь 17 285 000 төгрөгийн зээлийг банк нэхээд байгаа юм. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулаад 1 229 845.43 төгрөгийн үлдэгдэлтэй байхдаа 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт 3 500 000 төгрөгийн зээл авсан. Ингэхэд 1 229 000 төгрөгийн 4 хоногийн хүүгийн үлдэгдэл 2 587.73 төгрөгийн үлдэгдэл байсан. Энэ нь дараагийн төлбөр дээрээ 4 хоногийн хүү нэмэгдэж хүү дээрээ нэмэгдэж тооцогдсон. Харин нэхэмжлэл дээр дурдаад байгаа үлдэгдэл дээр нэмээд гэдэг нь дан үндсэн зээлийн үлдэгдлээ бичээд яваад байдаг. Бүртгэлийн картыг дагуулж өгөөд байдгийн учир нь тухайн нэмэлт зээл авах үед өмнөх хүүгийн үлдэгдэл нь хэд байсан гэдгийг харуулах зорилгоор бүртгэлийн картыг гаргаж өгсөн. Үүнийг ойлгомжгүй байна гээд байгаа юм.

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3 500 000 төгрөгийн нэмэлт зээл олгоод зээлийн үлдэгдэл 4 729 845.43 төгрөг болсон. Үүний хүү тооцоолох нь сар бүрийн 10-ны өдөр дараагийн төлбөрүүд нь хийгдэхээр байсан. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эхний зээл, хүүгийн төлбөр төлөх хугацаа байсан. Ингээд 4 729 845.43 төгрөгийг жилийн 20,4 хувиар үржүүлээд жилийн 365 хоногтоо хуваагаад 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд календарь хуанли хоног 28 хоног байгаа. Энэ 28 хоногтоо үржүүлэхээр энэ зээлд бодогдох хүү нь 74 014.84 төгрөг байсан. Энэ дээр өмнө хэлсэнчлэн нэмэлт зээл олгогдох үед 4 хоногийн хүүгийн үлдэгдэл 2 587.73 төгрөг байсан. Энэ хүү нэмэгдээд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр харилцагчийн төлсөн төлбөр нь 76 606.57 төгрөг болж байгаа юм.

3 дахь удаагийн нэмэлт зээл нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 3 892 906.01 төгрөг дээр 3 000 000 төгрөгийн зээлийг нэмэлтээр ахуйн хэрэглээний зориулалтаар авсан. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл нь 6 892 906.01 төгрөг байсан. Тухайн нэмэлт зээл олгох өдрийн байдлаар 17 хоногийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 36 987.90 төгрөг байсан гэв.

Эхний 5 удаагийн зээл дээр огт зөрчил гараагүй. Гараагүй учраас банк журмаараа нэмэлт зээлээ өгөөд яваад байсан. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр авсан зээлээсээ дараагийн нэмэлт зээл нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгогдсон. Энэ хүртэл үндсэн зээлээс 2 282 517.54 төгрөгийг төлөөд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн цэвэр үлдэгдэл нь 4 610 388.47 төгрөг үлдсэн. Нэмэлт зээл олгох өдрийн байдлаар 2 хоногийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдэлтэй байсан.

Тэгээд 12 000 000 төгрөгийн зээлээ аваад энэ зээлийнхээ сар бүрийн эргэн төлөлтөд 439 000 төгрөг төлөх нөхцөлтэй авч байсан. Нийт 16 610 488.47 төгрөгийн зээлээс тухайн оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийтдээ үндсэн зээлийн төлбөрт 480 147.86 төгрөг төлсөн байна. Хүүд 519 852.14 төгрөг төлсөн байна. Ингээд 5 дахь удаагийн зээл нь 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 16 310 240.61 төгрөг дээр нэмээд 2 000 000 төгрөгийн цалингийн зээлийг автомашины сэлбэг авах зорилгоор 48 сарын хугацаатай жилийн 19,2 хувийн хүүтэй авсан байна.

Манай цалингийн зээл харилцагчийн хэрэглээнд зориулагдсан байдаг. Өрхийн хэрэглээндээ тухайн зээлийг авч ашиглаж болно. Хэрэглээ гэдэг хязгааргүй ухагдахуун байгаа учраас хэрэглээг нь банк хязгаарладаггүй. Цалин орлогоо барьцаалаад авч байгаа зээлээ өрхийнхөө хэрэглээнд зориулах нь нээлттэй юм. Ингээд 5 дахь удаагийн нэмэлт зээл аваад тухайн зээлд 2 удаагийн төлбөр хийгдсэн байна. Энэ 2 удаад үндсэн зээлээс 571 876.86 төгрөг төлөгдсөн байна. Ингээд зээлийн үлдэгдэл нь 17 558 363.75 төгрөг болсон байна. Энэ үлдэгдэл дээрээ 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөн 2 000 000 төгрөгийн зээлийг хашааны хаалга хийх зорилгоор авсан. Ингээд нийт зээлийн үлдэгдэл нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 19 558 363.75 төгрөг болсон байна. Энэ өдрийн байдлаар өмнөх зээлийн 4 хоногийн хүү хуримтлагдсан байсан. Энэ хүү нь 36 944.72 төгрөг байсан байна. Хамгийн сүүлд авсан энэ 6 дахь зээл нь сарын 1,6 хувь буюу жилийн 19,2 хувийн хүүтэй 48 сар буюу 4 жилийн хугацаатай авсан зээл байна. Энэ зээлээс эхэлж зөрчил үүсэж эхэлсэн. Энэ зээлийн гэрээгээрээ гэрээний дагуу сар бүр зээл, хүүгийн төлбөрт сар бүрийн 10-ны өдөр 565 000 төгрөг төлөх нөхцөлтэй байсан. Ингээд зээлдэгч маань 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нас барсан. 09 дүгээр сарын 10-ны өдрийн төлөлтийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр буюу 3 хоногийн өмнө төлөхдөө нийтдээ зээл, хүүгийн төлбөрт 1 174 550 төгрөг төлсөн. Үүнээс хүүд 307 940.64 төгрөг хасагдаад үндсэн зээлээс нь 866 609.36 төгрөг хасагдаад 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 18 691 754.39 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Ингээд дараагийн төлбөр нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлбөр хийгдсэн. Ингэж хийхдээ зээл хүүгийн төлбөрт 1 429 114.55 төгрөг төлсөн. Энэ төлбөрөөс банк зээлийн хүүд 304 803.62 төгрөгийг авсан. Энэ зээлийн хүү нь нийт 31 хоногийн хүү гарч байгаа. Ингээд үндсэн зээл рүү нь 1 124 310.93 төгрөг төлөгдөөд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар харилцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл нь 17 567 443.46 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Энэ үлдэгдэл төлбөрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийтдээ хуримтлагдсан хүү нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 868 649.91 төгрөгийн хүү хуримтлуулсан байна. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөрөө энэ хуримтлагдсан хүүнээс 21 354 төгрөг төлөгдсөн. Ингээд хуримтлагдсан хүүний үлдэгдэл нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 847 295.13 төгрөг болсон байна. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дараагийн төлбөр хийгдсэн. Ингэхдээ зээл, хүүгийн төлбөрт 297 150 төгрөг төлөгдсөн. Үүнээс банк энэ дүнгээр цэвэр зээлээс нь төлсөн байгаа. 297 150 төгрөг үндсэн зээлээс хасагдаад үндсэн зээлийн үлдэгдэл нь 17 270 293.46 төгрөг байна. Үүний дараа хамгийн сүүлийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5 000 төгрөгийн төлбөр төлөгдөөд ингээд зээл нь 17 265 393.46 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байгаа юм. Хуримтлагдсан хүү нь нийтдээ 273 хоногийн хүүг банк нэхэмжилж байгаа. Энэ хуримтлагдсан хүү нь 3 342 565.88 төгрөг байна. Нэмэгдүүлсэн хүүнд 68 421.12 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******,******* нар нь Иргэний хуулийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлснээр Хаан банк ХХК болон*******,******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэж нийт 6 удаагийн зээлийн гэрээгээр 27 500 000 төгрөгийн зээл авсан байдаг. Талууд гэрээ байгуулагдсан эсэх болон зээлдэгч******* нас барсан үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэл болох бөгөөд нийт 6 удаа гэрээ байгуулсан.******* нас барсан. Эдгээр үйл баримтыг зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж үзэж байгаа, талууд энэ талаар маргаагүй. Иймд талуудын хэн аль нь хүчин төгөлдөр гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах эрхтэй бөгөөд зээлийн эргэн төлөх хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Хаан банк ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчийг тодорхойлж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг*******ас шаардсан. Өөрөөр хэлбэл, зээлдэгч******* нас барсан эсэхээс үл хамааран үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгэгчийг тодорхойлж хамтран зээлдэгчийг зээл төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Зээлдэгч******* нас барсан нь тухайн гэрээний хувьд түүний хүлээх үүрэг дуусгавар болсноос биш хамтран зээлдэгч Д.Уянгын үүрэг дуусгавар болоогүй. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцах үүрэгтэй гэж үзэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийг хэзээ хэнд олгосон нь тодорхойгүй, зээлийн тооцоолол тодорхойгүй зэргээр өөр өөрөөр тайлбар татгалзал хэлж байсан боловч 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагын тал хувийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргадаг. Хариуцагч******* нь*******гийн хамт зээл авах хүсэл зоригоо илэрхийлж гэрээнд гарын үсэг зурсан болохоо зөвшөөрсөн. Үндсэн зээлдэгч*******г нас барснаас хойш зээлийн төлөлт хийж гэрээний үүргээ биелүүлж байсан, зээлийн хүүг зогсоолгох хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд зээлийн мөнгөн хөрөнгийг авсан, улмаар гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэдгээ ухамсарлаж байсан, гэрээний үүргийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Ийм учраас хариуцагчийн гаргасан зээлийг төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэхээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар тодорхой хувь хэмжээгээр хариуцах тохиролцоо байхгүй. Энэ талаар гэрээнд тухайлан заагаагүй буюу зээлдэгч нарын үүргийг хэсэгчлэн тохиролцоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тал хувийг хариуцна гэх тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн******* нь*******гийн хамт хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээнд гарын үсэг нэгэнт зурсан учраас өөрийн цалин орлогоо барьцаалаагүй үндсэн зээлдэгчийн нэгэн адил баримт бүрдүүлээгүй зэрэг нөхцөл байдал бол хэрэгт ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргийг тооцож нэмж зээл олгох замаар дараагийн гэрээнүүдийг байгуулсан. Гэрээний нөхцөл шаардлагыг зөвшөөрч, уншиж ойлгож, улмаар зөвшөөрч гарын үсэг зурсан учраас дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт ач холбогдолгүй. Нэгэнт гэрээний нөхцөлийг уншиж ойлгоод, зөвшөөрч гарын үсэг зурсан учраас гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэл гаргах үед зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Одоо дуусчихсан байгаа учраас гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагаасаа татгалзсан. Ингээд зээлийн гэрээний үүрэгт 20 682 280 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банк ХХК 20 682 280.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг зээл хэзээ хэнд олгогдсон, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцож гаргасан нь нэхэмжлэлд тодорхой тусгагдаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надаар төлөөлүүлж Д.Уянгын хувьд нэхэмжлэгч талаас хэлж л байна л даа. Байр суурь нь өөрчлөгдөөд байдаг, өөр өөр тайлбар хэлээд байдаг гэж байна. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдээд, талууд мэтгэлцээд хоорондоо мэдээлэл солилцоод дүгнэлт хийгээд байгаа болохоор өөрчлөгдөөд байгаа юм шүү. Хамгийн сүүлд давж заалдах шатны шүүх хурал дээр би нийт нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг хүлээн зөвшөөрч өгөх болно гэж Д.Уянгын өмнөөс байр сууриа илэрхийлсэн. Энэ байр суурь хэвээрээ байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хэлэхдээ талууд гэрээ байгуулсантай маргахгүй, бүх юм нотлогдсон учраас нэхэмжлэлийн шаардлага хангах нь зүйтэй байна гэсэн байдлаар ярьдаг. Өмнө нь энэ хэрэг Улсын дээд шүүхэд 2021 оны 12 дугаар сард хянагдсан байгаа. Сүүлд нь дахиад давахаар орж хянагдсан. Улсын дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1490 дугаартай тогтоол байгаа. Тогтоолын үндэслэх хэсэг дээр нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулагдсан гэх боловч яг нэхэмжлэлийн шаардлагыг чинь шийдэх гэхээр нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндсэн шаардлага, гэрээний үндсэн дүн болоод хүү алдангийг тооцож үзэх, шинжлэн судлах хангалттай нотлох баримт байхгүй байна. Энэ дээр дүгнэлт хийх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргаж ирж байгаа нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойгүй байна гэсэн дүгнэлт байгаа. Үүнээс хойш үүнийг тодруулах хэмжээний ямар нэгэн нотлох баримт хэрэгт ирээгүй байгаа. Анх эрх бүхий байгууллагын зүгээс зээл олголт дээр зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэхээс гадна ямар үүргийг үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээлгэдэг юм бэ гэхээр зээлийн тооцоолол, эргэн төлөлт болон хуримтлалын талаарх үнэн зөв ойлгогдох хэмжээнд мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэ нь ямар нэгэн байдлаар одоо болтол*******д болон түүнийг төлөөлж байгаа надад ойлгогдох хэмжээнд буюу эсхүл, Дээд шүүхийн таван шүүгчид ойлгоё гээд ч ойлгохгүй хэмжээнд материалуудаа авч яваа. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлж чадахгүй байгаатай холбоотой энэ маргаан удаж байгаа шүү. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойгүй байна. Дээрээс нь Иргэний хуулийн 206 дугаар зүйл дээр байгаа. Үүргийг тогтоосон газар, цаг хугацаанд шударгаар үйлчилнэ гэсэн байгаа. Энэ зарчмыг Д.Уянгын зүгээс, бидний зүгээс бариад байгаа юм. Нэгэнт талийгаач 2018 онд нас барчихсан. Хамтран амьдарч, айл гэр болж явсан хүний тухайн үед хэрэглэж байсан гэх энэ зээлээс болоод энэ аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хохирол үүсэж байгаа юм бол тэр хэмжээнд нь хамт амьдарч байсны хувьд тал хувийг нь хариуцаж болох юм. Үлдэгдлийг нь хариуцах боломжгүй гэж байгаа юм. Энэ дээр ямар ямар үндэслэл хэлж байна вэ гэхээр өмнө нь хэлсэн байгаа. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.2 дахь хэсгийг үндэслэл болгож олон удаа тайлбарласан байгаа. Нэгэнт үндсэн үүрэг гүйцэтгэгч маань нас барчихлаа. Тэгээд хоёр гүйцэтгэгч байж байгаад нэг нь нас барчихсан тохиолдолд тэр хүний хариуцаж байсан үүрэг хүчингүй болно гэсэн үг. Тэгэхээр зөвхөн******* өөртөө оногдож болох үүргийг хүлээж болох юм гэсэн байр суурьтай байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ийм учиртай. Улсын дээд шүүхээс хэрэг ирсний дараа гэрээ болон материалууд өгсөн гээд байгаа. Гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байдлаар өгсөн байдаг. Мөн зээлийн тооцоолол хийсэн гээд байгаа баримтууд, дансны хуулгууд нь өөрсдөө нотлох баримтын шаардлага хангах эсэх нь тодорхойгүй дээрээс нь ойлгомжгүй байгаа асуудал байгаа юм. Түүнийгээ магадгүй банкны ажилчид та нар ойлгоод байж магадгүй. Хамгийн гол нь үүрэг гүйцэтгүүлэхээр шаардаж байгаа надад энэ чинь яг ийм шүү гээд ойлгогдох хэмжээнд байх ёстой. Нэг талаас нь хариуцаж байгаа хүний хувьд санаатайгаар ойлгохгүй байна гээд мэлзээд байна гэж магадгүй. Гэтэл энэ чинь 12 дугаар сард шийдсэн Улсын дээд шүүхийн 5 шүүгч суучхаад энэ маргааны учрыг нь олох гээд болоогүй болохоороо тогтоол дээрээ бичээд байна шүү дээ. Шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь тодорхой болгох бөгөөд хэрэгт байгаа баримтын хэмжээнд уг хуулийг хэрэглэх боломжгүй байна гэж үзэж байна гэсэн байгаа юм. Яг энэ үед та нарын өгөөд байгаа гэрээ болон хуулга, материалууд чинь байсан шүү дээ. Гэтэл энэ дээр чинь дүгнэлт хийх боломжгүй байна гээд Улсын дээд шүүх дүгнэлт хийчихсэн. Танай дахин дахин өгөөд байгаа тэр баримт дээр чинь хангалттай тайлбарлаж ойлгогдох нэхэмжлэлийн шаардлага ийм юм байна, энэ тооцоолол яг ингэж гарсан юм байна гээд хариуцагч тал ч юм уу, шүүхийн зүгээс дүгнэлт хийх боломжгүй материалууд өгөөд байна гээд байгаа юм. Гэтэл танайх тэрийгээ дахиж өгчхөөд энэ тодорхой болсон гээд байгаа юм. Та нар ойлгож магадгүй. Ямар ч хүний эрх ашиг төлөөлөөд зогсож байгаа би тэрийг ойлгох гээд ойлгохгүй байна. Би ганцаараа ойлгохгүй байгаа юм уу гэхээр шүүхийн зүгээс ч ойлгомжгүй байна гэсэн дүгнэлт хийчихсэн байгаа гэдгийг анхаарч үзээч гэв.

 

Нэхэмжлэгчээс Хаан банк ХХК-ийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай Хаан банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29/10548 дугаартай Хаан банк ХХК-ийн итгэмжлэл, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 506 дугаартай итгэмжлэл, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Хаан банк ХХК-ийн Цогтцэций тооцооны төв гаргасан хүсэлт, Д.Уянгын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Уянгын зээлийн бүртгэлийн картын хуулбар 2 хуудас, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хаан банк ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, мөнгөн шилжүүлгийн баримт, 0000121512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан банк ХХК-ийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/202 дугаартай тушаал, 2019 он 11 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл, 2019 он 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, Д.Уянгын өргөдөл, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 617 дугаар, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 29/11334 дугаартай Хаан банк ХХК-ийн итгэмжлэл, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ201743168203 тоот зээлийн болон барьцааны гэрээ, Хаан банк ХХК-ийн Манлай тооцооны төвд гаргасан хүсэлт, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/201843521399 тоот зээлийн болон барьцааны гэрээ, хүсэлт, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843684732 тоот зээлийн болон барьцааны гэрээ, хүсэлт, зээл хүсэгчийн анкет, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ201742940726 тоот барьцааны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 5585/059 дугаартай итгэмжлэл, зээлийн бүртгэлийн картын хуулбар, 2014 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 10-өдрийн ЗГ201742940762 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ2021743168203 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн БГ20176168203 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ201843521399 зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн БГ20183521399 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 201843684732 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн БГХ201843684732 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 0000121512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/12242 дугаартай итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/12292 дугаартай итгэмжлэл, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5585/419 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0316 дугаартай итгэмжлэл, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224601001364 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь*******д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүрэгт 20 676 280.46 төгрөг, нотариатын зардал 6 000 төгрөг, нийт 20 682 280.46 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүх хуралдааны явцад зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК, зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон*******ас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсаныг, хариуцагч тал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 10 341 140.23 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргадаг.

 

Хаан банк ХХК нь*******,******* нарт 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөгийн цалингийн зээл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3 500 000 төгрөгийн зээл олгохдоо өмнөх зээлийн үлдэгдэл 1 229 845.43 төгрөгийг нэмж нийт 4 729 845.43 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөгийн зээл олгохдоо өмнөх зээлийн үлдэгдэл 3 892 906.01 төгрөгийг нэмж нийт 6 892 906.01 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 12 000 000 төгрөгийн зээл олгохдоо өмнөх зээлийн үлдэгдэл 4 610 388.47 төгрөгийг нэмж нийт 16 610 388.47 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөгийн зээл олгохдоо өмнөх зээлийн үлдэгдэл 16 130 240.61 төгрөгийг нэмж нийт 18 130 240.61 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөгийн зээл олгохдоо өмнөх зээлийн үлдэгдэл 17 558 363.75 төгрөгийг нэмж нийт 19 588 363.75 төгрөгийн зээл олгожээ. Зээлдэгч нар нь зээлийн барьцаанд Субару Форестор ӨМӨ 2534 улсын дугаартай автомашин, 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгийг барьцаалсан үйл баримт тогтоогдож байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэжээ.

Ийнхүү Хаан банк ХХК,************** нарын хооронд 6 удаагийн зээлийн гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл олгон түүнээс хүү тооцохоор, түүнчлэн хугацааны талаар тодорхой тохиролцож улмаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 19 588 363.75 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай олгохоор тохиролцож гэрээ байгуулсан болох нь ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Зээлийн гэрээний талууд өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэн шинэ гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасанчлан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай харшлахгүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Аливаа гэрээ, хэлцэл /банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ/ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдах ба Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Банк болон*******,******* нарын хооронд мөнгөн хөрөнгө зээлэх гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн, гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн байна. Тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

 

Зээлдэгч*******,******* нар нь зээл, хүүгийн төлбөрт сар бүрийн 10-ны өдөр 565 000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан байх ба 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээл, хүүгийн төлбөрт 1 174 550 төгрөг төлснөөс зээлийн хүүд 307 940.64 төгрөг, үндсэн зээлд 866 609.36 төгрөг төлөгдсөн, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээл хүүгийн төлбөрт 1 429 114.55 төгрөг төлснөөс зээлийн хүүд 304 803.62 төгрөг, үндсэн зээлд 1 124 310.93 төгрөг төлөгдсөн, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 297150 төгрөг үндсэн зээлд төлөгдсөн, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5000 төгрөг үндсэн зээлд төлөгдөж, үндсэн зээлийн үлдэгдэлд 17 265 293.46 төгрөг үлдсэн, хуримтлагдсан хүү нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 868 649.91 төгрөгийн хүүгээс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 21 354 төгрөг төлөгдөж 847 295.13 төгрөг болсон байх ба нийт 273 хоногийн хүү 3 342 565.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68 421.12 төгрөг болсон болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, зээлийн гэрээгээр нотлогдож байх ба хариуцагч тал үүнийг баримтаар няцаахгүй байна.

 

ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээний 2.4.3.2-т Зээл олголт эргэн төлөлтийн хуваарь-аас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлэх гэжээ.

Хаан банк ХХК нь зээлдэгч нарын зээлийн төлбөрт төлсөн мөнгөнөөс нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлбөрийг суутгасан нь гэрээ зөрчөөгүй байна. Харин 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 297150 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5000 төгрөг төлөгдсөнийг үндсэн зээлд суутган авсан нь гэрээний дээрх заалтыг зөрчиж байх боловч талууд энэ талаар маргахгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Тус гэрээнд хамтран зээлдэгчээр******* оролцон гарын үсэг зуржээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж,

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн*******,******* нараас шаардах эрхтэй, мөнгөн хөрөнгийг*******,******* нар бүхэлд нь буюу хэсэгчлэн төлөх үүрэгтэй байна. Үндсэн зээлдэгч******* нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нас барсан байх ба улмаар үүрэг гүйцэтгүүлэгч Хаан Банк ХХК нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хамтран үүрэг гүйцэтгэгч*******ас шаарджээ.

 

Үндсэн зээлдэгч нас барсан тохиолдолд хамтран зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэжээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь хүлээх үүргээ тодорхойлоогүй, тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хуульд тэдгээрийн үүрэг тэнцүү байхаар заажээ. Иймд тус зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч*******д үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хариуцуулах үндэслэлгүй тул энэ тохиолдолд хуульд зааснаар үүрэг тэнцүү байх гэснийг баримтлан*******ас 10 341 140.23 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Талууд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр БГХ201843829293 дугаартай барьцааны гэрээ байгуулж улсын дугаартай автомашин, 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгийг барьцаалжээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байх тул зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийн үнээс хангуулахыг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагаас татгалзсан тайлбарыг гаргаж байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн энэ шаардлагаас татгалзсаныг дурдах нь зүйтэй.

 

Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 361 төгрөг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Хаан банк ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261361 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ас10 341 140,23 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 180 408 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэг 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******ас 10 341 140.23 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн илүү нэхэмжилсэн 10 341 140.23 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Хаан банк ХХК зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 361 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ас улсын тэмдэгтийн хураамжид 180 408 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгосугай.

3. Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн хариуцагч*******ас гаргуулах 10 341 140.23 төгрөгийг******* нь мөнгөн хэлбэрээр сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын дугаартай автомашин, 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ