Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2022/03209

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж,  шүүгч Ц.Наранчимэг, У.Сайнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Т.О- /регистрийн дугаар ХН77031762/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: өөрийн байранд байрлах, Т ХХК-д холбогдох,

Хамтран хариуцагч: давхарт байрлах, Х-

Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 35,300,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэнтөлөөлөгч Ч.Цэцэгсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Хонгор,

Хариуцагч Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Монголбаяр, Э.Болорзаяа,

Иргэдийн төлөөлөгч  Б.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан, Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч  Ч.Рэгзэн, Х.Мөнхзул нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.О- шүүхэд болон төлөөлөгч Ч.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.О- нь аав Ц.Т-тай хамтран 48,120,840 төгрөгийг 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс нэг жилийн хугацаатай хадгалуулахаар 1131014889 дугаар Хийн данс бүхий Платинум мөнгөн Хийн гэрээг М банктай байгуулсан. 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар тухайн дансанд 68,510,905.44 төгрөгийн үлдэгдэл байснаас 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 34,309,205 төгрөгийн зарлага гарч, 34,201,700 төгрөг үлдсэн. Үүний дараа данснаасаа 25,000,000 төгрөгийг авч, 9,465,265 төгрөг үлдсэн. Уг 9,465,265 төгрөгийг авах гэсэн боловч банкны удирдлагаасаа тус банкны тооцооны 1 дүгээр төвийн эрхлэгч О.Чулуунчимэг гэмт хэрэгт холбогдсон тул өгөх боломжгүй, энэ хэргийг шийдвэрлэсний дараа өгөх боломжтой гэх байдлаар  тайлбарласан  байдаг.  Тухайн үед М банкны 1 дүгээр тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан О.Чулуунчимэг нь бидний зөвшөөрөлгүйгээр  Хийн дансыг олон  удаа  нааш цааш нь шилжүүлж,  ямар орлого зарлагын гүйлгээ хийгдээд байсныг Х эзэмшигч нар мэдэх боломжгүй байсан. О.Чулуунчимэг, Б.Болд нар нь Х эзэмшигч Ц.Т-ын нэрийг ашиглан банкнаас нийт 50,000,000 төгрөгийг авч ашигласан байдаг. О.Чулуунчимэг, Б.Болд нарын Х барьцаалан бусдыг залилсан үйлдлийн талаар Х эзэмшигч нар мэдээгүй бөгөөд улмаар дээрх хэргийг эрүүгийн журмаар шалгаж байх хугацаанд буюу 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1131036123 тоот Хийн дансны үлдэгдэл 9,508,831 төгрөгийг түр данс болох *02 тоот дансруу Ц.Т-, Х хааж шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, мөн өдөр Ц.Т-ын данснаас Х барьцаалсан зээл төлүүлэв гэсэн утгатай зарлагын гүйлгээ хийгдсэн. О.Чулуунчимэг, Б.Болд нарын эрүүгийн хэргийг шалгаж 2015 оны эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх үндэслэлээр 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ц.Т-ын өв хөрөнгө болон М банк дахь 1131036123 тоот дансны 9,465,265 төгрөг хүүгийн хамт 35,300,000 төгрөгийг Т.О-т 100 хувь олгохоор өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Дээрх 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хийн дансан дахь 9,465,265 төгрөгийг 11 жил 4 сарын 2,01 хувийн хүүгээр тооцож үзэхэд 2019 оны 05 дугаар сарын байдлаар 35,300,000 төгрөг байна. М банкыг Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу өөрчлөн байгуулж Монгол банкны Ерөнхийлөгчийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 252 дугаар, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалаар М банкны актив, пассив хөрөнгө, тэдгээртэй холбоотой ажил үйлчилгээг Х банканд шилжүүлсэн. М банк ХХК-ийн банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон хүчингүйд тооцож, Х банк ХХК-д Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг нэг жилийн хугацаатайгаар авсан байдаг. Харин Банкны тухай хуулийн 48.2, 55 дугаар зүйлийн холбогдох хэм хэмжээг үндэслэн Х банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилон, эрх хулээн авагчаас санал болгосны дагуу тус банкны тодорхой актив, пассив херөнгийг салбар, нэгжийн хамт Т ХХК-д шилжүүлсэн. Иймд М банкны буюу түүний эрх хүлээн авсан Х банк ХХК дахь банкны эрх хулээн авагчаас 35,300,000 төгрөгийг гаргуулна. Хариуцагч Т ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

2.Хариуцагч Х- шүүхэд болон   төлөөлөгч  Б.Монголбаяр, Э.Болорзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х банк ХХК дахь эрх хүлээн авагчийн эрх зүйн байдлын тухайд М ХХК болон Х банк ХХК нарын хооронд байгуулагдсан 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот М банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр Монгол  Шуудан банк ХХК-ийн зарим шаардах эрхийг Х  банк ХХК-д шилжүүлсэн байдаг. Үүний дараа  Х банк ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээр  Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар  банкны  эрх хүлээн  авагчийг томилсон.  Банкны эрх хүлээн авагч нь  Банкны тухай хуулийн 68 дугаар  зүйлийн 68.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Манай зүгээс  нэхэмжлэлтэй холбоотойгоор Ц.Т-ын нэр дээрх зээлийн болон Хийн дансанд, дансны бүртгэлээс шүүлт хийж үзэхэд   Ц.Т-ын эзэмшлийн Хийн данс шилжиж ирээгүй, Т.О- нарын 1131014869 тоот Хийн дансны үлдэгдэл болох 9,508,831 төгрөг М банк ХХК-иас Х банк ХХК-д шилжин ирээгүй, харин  10000027305 дугаар дансанд бүртгэлтэй 24,692,869 төгрөгийн үлдэгдэлтэй зээл шилжиж ирсэн байдаг. Ц.Т-ын нэр дээр 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  1131014869 тоот данс нээсэн. Энэ Хаас тодорхой хэсгийг удаа дараа авч, 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 34,467,265 төгрөгийг бэлнээр авснаар Хийн дансы үлдэгдэл 0 төгрөг болсон байдаг. Үүний дараа 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1131036123 тоот Хийн дансны үлдэгдэл 9,508,831 төгрөгийг түр данс болох *02 тоот данс руу Ц.Т-, Х хааж шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, мөн өдөр Ц.Т-ын нэр дээр бүртгэлтэй гэх *19 тоот данс руу Ц.Т-ын данснаас Х барьцаалсан зээл төлүүлэв гэсэн утгатайгаар зарлага гаргаснаар Хийн дансыг тэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжигдэн бүртгэгдсэн 1131036123 тоот Хийн дансны үлдэгдэл 9,508,831 төгрөгийг түр данс болох *02 тоот данс руу Ц.Т-, Х хааж шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, мөн өдөр Ц.Т-ын нэр дээр бүртгэлтэй гэх *19 тоот данс руу Ц.Т-ын данснаас Х барьцаалсан зээл төлүүлэв гэсэн утгатайгаар зарлагын гүйлгээ хийгдсэн байх тул 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот М банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээний 1.2.2.б-д заасан Хийн дүнд 9,508,831 төгрөг орж тооцогдон М банкаас Х банканд шилжих боломжгүй юм. Х банкны хувь нийлүүлэгчдийн хурал, М банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10-05/07 дугаартай тогтоол болон 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай М банкны актив, пассив, хөрөнгө тэдгээрийн шаардах эрх шилжүүлэх гэрээгээр, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа Хийн үлдэгдэл 9,465,265 төгрөг шилжиж ирээгүй, өмнө нь зээлийн төлбөрт суутгагдаж тооцогдсон байсан. Эдгээрээс үзэхэд М банк ХХК нь Х банк ХХК-д зарим  актив, пассив хөрөнгөө шилжүүлээгүй байх үеийн 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлийн төлөлт байх бөгөөд Х банк ХХК-д шилжиж ирээгүй актив, пассив хөрөнгөтэй холбоотой аливаа эрх үүргийг Х  банкны эрх хүлээн авагч хариуцах эрх зүйн үндэслэлгүй байна. Дээр дурдсан Х банк ХХК-ийн тэнцэлд шилжиж ирсэн Ц.Т-ын зээл нь О.Чулуунчимэгийн М ХХК-д ажиллаж байх үедээ холбогдох хууль тогтоомжийг зөрчиж авсан зээл байсан тул түүнд холбогдуулан иргэний шүүхэд гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч гэм хорын хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Түүнчлэн тус шүүгчийн захирамжийг үндэслэн зээлийн үлдэгдлийг О.Чулуунчимэгийн нэр дээр бүртгэлтэй дансанд шилжүүлж, Ц.Т-ын зээлийн дансыг хааж, хувийн хэргийг архивт шилжүүлсэн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн Х, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “зээл гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт. хугацаа, эргэн төлөгдөх тохиролцоогоор хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг” ойлгохоор зохицуулжээ. М банк ХХК болон Х банк ХХК нарын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот гэрээнээс үзвэл Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дахь заалтыг тус тус үндэслэн гэрээг байгуулсан ба тус хуулийн 123.2 дахь хэсэгт "Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно" гэсэн нь нэг этгээдээс нөгөөд шилжүүлж буй тэрхүү хөрөнгөтэй л /зээл буюу мөнгөн хөрөнгө/ холбоотой шаардах эрхийн тухай зохицуулалт юм. Харин Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ" гэж зохицуулсан байх ба талуудын дээр дурдсан гэрээнээс үзвэл Х банк ХХК нь М банк ХХК-ийн үйл ажиллагааны бүхий л эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр огтхон ч тохиролцоогүй гэдэг нь илэрхий харагддаг. Нэхэмжлэгч шүүхэд анх О.Чулуунчимэг, Б.Болд нарын Х барьцаалан бусдыг залилсан үйлдлийн талаар Х эзэмшигч нар мэдээгүй бөгөөд улмаар дээрх хэргийг эрүүгийн журмаар шалгаж байх хугацаанд бид иргэний журмаар нэхэмжлэл гаргах боломжгүй байсан, одоо Т ХХК-иас гэм хорын хохиролд 35,300,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Х-, Т ХХК нараас нийт 35,300,000 төгрөгийг мөнгөн Хийн гэрээнээс үүдэлтэй шаардаж байна гэж маргадаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" байхаар зохицуулсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол тэр тухай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. М ХХК-тай мөнгөн Хийн гэрээ байгуулсан гэх ба энэхүү гэрээтэй холбоотойгоор мөнгөн Хийг хадгалуулагчийн мөнгийг хадгалахаар тохиролцсон хугацааны хүүгийн хамт л гэрээний нөгөө талаас шаардах боломжтой. Гэтэл нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй хариуцагч нараас ямар үндэслэлээр 35,300,000 төгрөгийг шаардаж буй тодорхойгүй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Хариуцагч Т ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:  Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/157 тоот Албадан татан буулгах тухай тушаалаар Х банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгаж, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 тоот тушаалаар банкны эрх хулээн авах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэж, эрх хүлээн авагчийг томилсон байдаг. Т нь эрх хүлээн авагчтай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 002/2013БЭХА/154 Актив, хөрөнгө шилжүүлэх гэрээ,  007/2013БЭХА/164 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Х банкны зарим актив, пассив хөрөнгийг шилжүүлэн авсан. Үүнд мөнгөн Х мөн хамаарна. Х банкны мөнгөн Хийг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 014/2013БЭХА/171 тоот Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээ, түүний хавсралтын дагуу шилжүүлэн авсан. Ийнхүү шилжиж ирсэн Х эзэмшигчдийн жагсаалтад Цэнддорж овогтой Т- /РД: XH50092870/, Т- овогтой О- /РД:ХН77031762/ гэсэн Х эзэмшигч байдаггүй. Мөн О.Чулуунчимэг гэх ажилтан шилжин ажиллаагүй. Дээр дурдсан Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар Х банкийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгаж эрх хүлээн авагч томилсон бөгөөд Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу Танд нэгтгээгүй, харин Банкны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шаардах эрхийг шилжүүлсэн байдаг. Иймд Т нь Ц.Т-, Т.О- нартай байгуулсан мөнгөн Хийн гэрээний эрх үүргийг Х банк дахь банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн аваагүй тул Хийн гэрээний үүргийг хариуцах этгээд биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн 9,508,831 төгрөг байсан гэх Монголшуудан банкны 1131036123 тоот дансны эзэмшигч нь Т.О- биш бөгөөд тухайн дансны Хийн гэрээ, дэвтэр зэрэг баримт байдаггүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Ц.Т- нь дансан дахь мөнгөө хэзээ ч шалгаад мэдэх боломжтой тул эрх зөрчигдсон талаар 2008 онд мэдсэн буюу мэдэх боломжтой байсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасны дагуу тогтоосон журмаар нэхэмжлэл /эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан зэрэг/ гаргасны улмаас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Маргааны үйл баримттай холбоотойгоор Х эзэмшигч Ц.Т- нь Хаа өөрөө захиран зарцуулаагүй, Хийг түүний авсан зээлд төлүүлээгүй болон Х банк, түүний ажилтны хууль бус ажиллагаатай холбоотойгоор Ц.Т- нь хохирсон гэх үйл баримт нь баримтаар нотлогдоогүй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар итгэмжлэл М  банктай  байгуулсан  мөнгөн Хийн гэрээ, иргэний үнэмлэх, Хийн дансны хуулга, Хийн зарлагын баримт,  Монгол  шуудан банкны 2008 оны 01 сарын 28-ны өдрийн 05/04-129 тоот тодорхойлолт,  нас барсны гэрчилгээ, М банкны 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Хийн зарлагын баримт болон дансны хуулга, М банкны 2006 оны 01 дүгээр сарын 24-ний орлогын гүйлгээний баримт, 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гүйлгээний баримт, М банкны тооцооны 01 дүгээр төвийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хийн гүйлгээний жагсаалт, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05/04-129 тоот тодорхойлолт, 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хийн орлогын баримт, өвлөх эрхийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ20109/08767 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, нэхэмжлэлийн шаардлагын тодруулга, холбогдох баримт зэрэг нотлох баримтуудыг, хариуцагч Т ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Т ХХК, Х банк дахь эрх хүлээн авагч нарын  байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 007/2013/БЭХА/164 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээ, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 002/2013БЭХА/154 дугаар актив, Пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4/153, А/157 дугаар тушаал, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 014/2013/БЭХА/171 дугаар гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээ, 1131014869, 1131034772, 1131035404, 11310272266, 1131035992, 1131036098 тоот дансны хуулга, Хариуцагч Х-аас Тинд шилжүүлсэн Хийн  дансны үлдэгдэл 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар, М банкны 1131036123 дугаартай Хийн дансны хуулга зэрэг баримтуудыг, Хариуцагч Х-аас М банкны 2007 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгүүлэх тухай хүсэлт, М банк дотоод хяналтын хэлтсийн  2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрийн акт, 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 129 тоот дүгнэлт, Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол,  Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 607 тоот хариу мэдэгдэх хуудас, Улсын ерөнхий прокурорын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/1381 тоот хариу мэдэгдэх хуудас, дансны хуулгууд, Ц.Т-ын 2006 оны 08 дугаар сарны 22, 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн өргөдлийн хуулбар, М банкны 2006 оны 08 дугаар сарын 22, 2006 оны 09 дүгээр сарын 25, 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  зээлийн гүйлгээ хийх шийдвэрийн хуулбар,Т-т 2006 оны 08 дугаар сарын 22, 2006 оны 09 дүгээр сарын 25, 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээл олгосон баримт, зээлийн болон барьцаат зээлийн гэрээний хуулбарууд, зээлийн болон балансын гадуурх дансны хуулгуудын хуулбар зэрэг бусад  баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШЗ/2020/01603 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 1-6 хавтас баримт, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШЗ2020/02287 дугаар захирамжаар Х-аас хавтаст хэргийн 1-144-170 дахь тал, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШТ2021/00236 дугаар тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШТ/2022/00017 дугаар тогтоолоор тус тус Монгол банк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн тойргийн 93 дугаар бүртгэлийн дугаар бүхий нотариатч Ч.Батбилэг, Х  банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, Үндэсний төв архивын газраас 1 дүгээр хавтаст хэргийн 84-85, 136-137, 2 дугаар хавтаст хэргийн 190-191, 245-249 тал, 3 дугаар хавтаст хэргийн 41 дэх талын нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч Х-аас  9,465,265 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.О-т олгож, нэхэмжлэлээс  25,834,735 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, хариуцагч Т ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

5.Нэхэмжлэгч Т.О- нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан анх мөнгөн Хийн гэрээний үүрэгт 35,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын ажилтны хууль бус үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохирол 35,300,000 төгрөг гаргуулах тухай гэж, хамтран хариуцагчаар Х банк ХХК дахь  банкны эрх хүлээн авагчаас ажилтны буруутай үйлдлийн улмаас  хохиролд 35,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж, шаардлагаа өөрчилсөн байна. 

6.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  дээрх нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодорхойлбол, хариуцагч Х банк ХХХ дахь банкны эрх хүлээн авагчаас М банкны тооцооны 1 дүгээр төвийн эрхлэгч О.Чулуунчимэгийн хууль бус үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 35,300,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч Т ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлаа бичгээр гаргаж, шүүх хуралдаанд тайлбарлав. / 3 дугаар хавтаст хэргийн 139 дэх тал/

 

7.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ М банкны 1 дүгээр тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан О.Чулуунчимэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.Т-ыг 1131014869 тоот Хаа барьцаалан 50,000,000 төгрөгийн зээл авсан мэтээр түүний нэр дээр зээлийн гэрээг байгуулж, мөнгийг өөртөө авч ашигласан үйлдэлдээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор О.Чулуунчимэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, М банкны актив, пассив хөрөнгийг Х банкинд 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 01 тоот М банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийг шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн, Х банкны актив, пассив хөрөнгийг салбар нэгжийн хамт 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 002/2013/БЭХА тоот Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр Х-, Т ХХК нарт шилжүүлсэн. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу ажиллагсад албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байгаа байгууллага хүлээх зохицуулалтын дагуу Хийн дансны үлдэгдэл 9,465,265 төгрөгийг, 11 жил 4 сарын хугацаанд олох ёстой байсан орлогод сарын 2,01 хувийн хүү тооцож, 25,834,735 төгрөг, нийт 35,300,000 төгрөгийг гэм хорын хохирол учирсан гэж хариуцагч Х банк ХХХ дахь банкны  эрх хүлээн авагчаас гаргуулна гэж тодорхойлсон байна.

8.Хариуцагч Х банк ХХК-дахь банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М ХХК болон Х банк ХХК нарын хооронд  байгуулагдсан 2010 оны  03 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот М банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр М банк ХХК-ийн зарим шаардах эрхийг Х банк ХХК-д шилжүүлсэн. Х банк ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээр  Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар банкны эрх хүлээн  авагчийг томилсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Ц.Т-ын нэр дээрх зээлийн болон Хийн дансанд, дансны бүртгэлээс шүүлт хийж үзэхэд Ц.Т-ын эзэмшлийн Хийн данс шилжиж ирээгүй, Т.О- нарын 1131014869 тоот Хийн дансны үлдэгдэл болох 9,467,265 /9,508,831/ төгрөг М банк ХХК-иас Х банк ХХК-д шилжиж ирээгүй, харин 10000027305 дугаар дансанд бүртгэлтэй 24,692,869 төгрөгийн үлдэгдэлтэй зээл шилжиж ирсэн байдаг. Ц.Т-ын нэр дээр 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  1131014869 тоот данс нээсэн ба энэ Хаас тодорхой хэсгийг удаа дараа авч, 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 34,467,265 төгрөгийг бэлнээр авснаар Хийн  дансы үлдэгдэл 0 төгрөг болсон. Үүний дараа  2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр  1131036123 тоот Хийн дансны үлдэгдэл 9,508,831 төгрөгийг түр данс болох *02 тоот данс руу Ц.Т-, Х хааж шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, мөн өдөр Ц.Т-ын нэр дээр бүртгэлтэй гэх *19 тоот данс руу Ц.Т-ын данснаас Х барьцаалсан зээл төлүүлэв гэсэн утгатайгаар зарлага гаргаснаар Хийн дансыг тэглэсэн байдаг. Х банк ХХК-ийн тэнцэлд шилжиж ирсэн Ц.Т-ын зээл нь О.Чулуунчимэгийн М ХХК-д ажиллаж байх үедээ холбогдох хууль тогтоомжийг зөрчиж авсан зээл байсан тул түүнд холбогдуулан иргэний шүүхэд  гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч гэм хорын хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Түүнчлэн тус шүүгчийн захирамжийг үндэслэн зээлийн үлдэгдлийг О.Чулуунчимэгийн нэр дээр бүртгэлтэй дансанд шилжүүлж, Ц.Т-ын зээлийн дансыг хааж, хувийн хэргийг архивт шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Ц.Т-, Т.О- нарын  эзэмшлийн Хийн дансны үлдэгдэл болох 9,467,265 /9,508,831/ төгрөг нь М банк ХХК-иас Х банк ХХК-д шилжиж ирээгүй,  гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа  дууссан гэх тайлбар гарган  мэтгэлцэж байна.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараахь үйл баримт тогтоогдов.

10.Нэхэмжлэгч  Т. О-ийн эцэг Ц.Т- нь 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь 0000105577 тоот нас барсны гэрчилгээгээр нотлогдсон байх бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтад зааснаар түүний эхнэр Ч.Цэцэгсүрэн, хамтран эзэмшигч охин Т.О-, хүү Т.Оюунбаяр нар нь хууль ёсны өвлөгч болох нь 0057860 тоот Ц.Т-, Ч.Цэцэгсүрэн нарын гэрлэлтийн гэрчилгээ, Т.О-, Т.Оюунбаяр нарын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбаруудаар тогтоогдож байх тул хууль ёсны өвлөгч нар 1131014869 тоот Хийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийн Ц.Т-т ногдох хэсгийг адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй.

11.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгч нар өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатчид, нотариатч байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзэх бөгөөд үүний дагуу Ц.Т-ын хууль ёсны өвлөгч нар нэхэмжлэгч Т.О-, түүний эх Ч.Цэцэгсүрэн, дүү Т.Оюунбаяр нар талийгаач Ц.Т-ын өвийг хүлээн авсан байна.

12.Т.Оюунбаяр нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, Ч.Цэцэгсүрэн нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчид талийгаач Ц.Т-ын өв хөрөнгийг өвлөхөөс сайн дураар татгалзсан тухай хүсэлтийг гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч Т.О-т М банкны 1131036123 тоот Хийн дансны мөнгөн Хийн доод үлдэгдлийн хэмжээг 35,300,000 төгрөгөөр тооцож өвлүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 55 тоот Өвлөх эрхийн гэрчилгээг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ч.Батбилэг олгожээ.

13.Иймд Ц.Т-ын хууль ёсны өвлөгч Т.О- нь  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхтэй.

14.Нэхэмжлэгч Т.О-, түүний эцэг Ц.Т- /талийгаач/ нар   М  банкны тооцооны 1 дүгээр төвтэй  2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Платинум мөнгөн Хийн гэрээг байгуулж, 1131014869 тоот Хийн данс нээлгэн 48,120,840 төгрөгийг сарын 2,01 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хадгалуулсан байх бөгөөд 2007 оны 01 дүгээр сарын 23, 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд орлогын гүйлгээ хийж, 2008 оны 01 дүгээр сарын  24-ний өдрийн байдлаар нийт 68,510,905 төгрөгийн Хтай байжээ.

15.Х эзэмшигч нар дээрх данснаас  2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 34,309,209 төгрөг зарлагдаж, үлдэх 34,201,700 төгрөгийг 1131034772 тоот  дансанд шилжүүлж,  25,000,000 төгрөгийг авч,  дээрх данс дахь 9,465,265 төгрөгийг  2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус банк дахь 1131036123 тоот дансанд Хийн орлого Ц.Т- гэх утгаар хийсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, М банкны Хийн дэвтрийн хуулбар, 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Платинум мөнгөн Хийн гэрээ, М банкны Хийн дансны хуулгууд, Хийн орлогын баримтууд, Хийн дансны гүйлгээний жагсаалт зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд энэ талаар  зохигчид маргаагүй.

16.М банкны гүйцэтгэх захирлын 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 146 дугаар тушаалаар О. Чулуунчимэг нь тус банкны харъяа тооцооны 1 дүгээр төвийн эрхлэгчээр томилогдон ажилласан байх ба тус банкны гүйцэтгэх захирлын 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 107 дугаар тушаалаар тус тооцооны төвд ноцтой зөрчил илэрсэнтэй холбогдуулан  захирал О.Чулуунчимэг, эдийн засагч Түвшиндалай нарыг 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлж, 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр О.Чулуунчимэгт эрүүгийн хэрэг үүсгэн  шалгагдаж  байсан болох нь  М банкны 2007 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн цагдаагийн газарт гаргасан Эрүүгийн хэрэг үүсгүүлэх тухай хүсэлт, М банкны дотоод хяналтын хэлтсийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрийн акт,  эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шинжилгээний төвийн үндэсний төвийн шинжээчийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 129 тоот дүгнэлт, яллах тогтоол зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

17.Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолоор яллагдагч  О.Чулуунчимэг, Б.Болд нарын хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж их хэмээний хохирол учруулсан  гэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

18.Дээрх 10 тоот тогтоолд “...яллагдагч О.Чулуунчимэг, Б. Болд нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль  хүчин төгөлдөр  байх үед буюу 2004 оноос 2007 оны хооронд үйлдэгдсэн..., мөн 2002, 2015 оны Эрүүгийн хуульд тус тус заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэх үндэслэлээр ...холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай дурджээ.

19.Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлд банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлүүдийг, мөн хуулийн 54 дүгээр зүйлд банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үндэслэл хүрээ, 55 дугаар зүйлд  банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглах хэрэгсэлийг тус тус тодорхойлж өгсөн.

          20.Иргэний хуулийн  31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн хөрөнгийг  өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу хийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно” гэж, мөн хуулийн 31.3 дахь хэсэгт “хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ” гэж тус тус  заажээ.

21.Хэрэгт баримтаар авагдсан Х банкны Хувь нийлүүлэгчдийн хурал, М банкны Нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын хамтарсан 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10-05/07 тоот Актив, пассив хөрөнгө шилжүүлэх тухай тогтоол, 10-05/07 тоот хамтарсан тогтоолын нэгдүгээр хавсралт болох  Х банк, М банкны хооронд байгуулагдсан 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот тогтоол,  “Х банк нь М банкны актив, пассив, хөрөнгө тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ нь М банкны харилцагч, Х эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор М банкны Нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр, Х банкны хувь нийлүүлэгчдийн 2010 оны 03 дугаар сарын 05-ны  өдрийн 10/04 тоот тогтоол, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот зөвшөөрөл, Х банкны дүрмийн 6.4.3 дахь заалтад үндэслэгджээ.

          22.Мөн Монгол банкны ерөнхийлөгчийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  252 тоот тушаалаар М банк ХХК-ийн Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож хүчингүйд тооцсон болох нь талуудын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу М банк ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх үүрэг хариуцлагыг Х  банкинд  шилжүүлсэн гэж үзнэ.

23.Х-иийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “...Х банкны Хувь нийлүүлэгчдийн хурал, М банкны Нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын хамтарсан 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10-05/07 тоот Актив пассив хөрөнгө шилжүүлэх тухай тогтоол, 10-05/07 тоот хамтарсан тогтоолын нэгдүгээр хавсралт болох Х банк, М банкны хооронд байгуулагдсан 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаар  М банкны актив, пассив, хөрөнгө  тэдгээрийн шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа Хийн үлдэгдэл 9,465,265 төгрөг шилжиж  ирээгүй, өмнө нь зээлийн төлбөрт суутгагдаж  тооцогдсон байсан. М банк ХХК нь Х банк ХХК-д зарим  актив, пассив хөрөнгөө шилжүүлээгүй байх үеийн 2008 оны  03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн төлөлт байх бөгөөд Х  банк ХХК-д  шилжиж ирээгүй актив, пассив, хөрөнгөтэй холбоотой аливаа эрх үүргийг Х  банкны эрх хүлээн авагч хариуцах эрх зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч О.Чулуунчимэг нь М банкны тооцооны 1 дүгээр  төвийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Ц.Т-ын Хийг барьцаалж, түүний нэрээр удаа дараа зээл авч, улмаар Хийн үлдэгдэл болох 9,465,265 төгрөгөөр зээлийг төлүүлж, дансыг хааж байсан  гэж үзэхээр байна.

24.Х-ийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 634 тоот албан бичиг, түүний хавсралтад 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1131036123 тоот Хийн дансны үлдэгдэл 9,5080831 төгрөгийг Х банкны дотооддоо ашигладаг, тухайн өдөрт хийсэн нийт харилцагчийн гүйлгээг дамжуулдаг түр данс болох *02 тоот данс руу Ц.Т-, Х хааж шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, мөн өдөр Ц.Т-ын нэр дээр бүртгэлтэй гэх *19 тоот данс руу Ц.Т-ын данснаас Х барьцаалсан зээл төлүүлэв гэсэн утгатай шилжсэн талаар тодорхойлжээ.

25.Х эзэмшигч Ц.Т-, хамтран эзэмшигч Т.О- нарын анх нээлгэсэн мөнгөн Хийн 1131014869 тоот дансны үлдэгдэл 9,465,265 төгрөгийг  Ц.Т-ын нэр дээр 1131036123 тоот дансанд  2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлж, улмаар 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1131036123 тоот Хийн дансны үлдэгдэл 9,508,831 төгрөгийг Х банкны дотооддоо ашигладаг гэх түр данс болох *02 тоот данс руу, мөн өдрөө Ц.Т-ын нэр дээр бүртгэлтэй гэх *19 тоот данс руу Ц.Т-ын данснаас Х барьцаалсан зээлийг төлүүлсэн зэрэг нь  М банкны тооцооны 1 дүгээр төвийн эрхлэгчээр ажиллаж байсан  О.Чулуунчимэгийн  хууль бус үйлдэлтэй  шалтгаант холбоотой  болох нь тогтоогдож байна.

26.М банкны тооцооны 1 дүгээр төвийн эрхлэгчээр ажиллаж байсан О.Чулуунчимэг нь Ц.Т-ын Хийг барьцаалж, түүний нэрээр М банкнаас 2006 оны 08 дугаар сарын 22,  2007 оны 01 дүгээр сарын  31-ний өдөр Х барьцаалсан зээл авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, Ц.Т-ын Хийн үлдэгдэл  9,465,265 төгрөгөөр О.Чулуунчимэгийн авсан зээлийг төлүүлж, дансыг хаасан байх тул Иргэний хуулийн 497.1, 498 дугаар зүлйин 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Х банк ХХК дахь банкны эрх  хүлээн авагч нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

27.Мөн нэхэмжлэгч талд 35,300,000 төгрөгийн гэм хорын хохирол учрах, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн өөрийнх буруутай үйлдэл эс үйлдэхүй нөлөөлсөн зэрэг хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хүлээх гэм хорын хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзэв.

28.Иймд хариуцагч Х банк ХХК дахь  банкны эрх хүлээн авагчаас  9, 465,265 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.О-т олгож, нэхэмжлэлээс  25,834,735 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

29.Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхтуяа шүүх хуралдаанд “Иргэн Ц.Т-, Т.О- нар ажлын хөлсөө хадгалуулсан. Үүнийг тус банкны 1 дүгээр салбарын ажилтан О.Чулуунчимэг залилан хувьдаа ашиглан үйлчлүүлэгчийн Хийг дур мэдэн завшсан байна. Иргэн нь О.Чулуунчимэгтэй биш, тухайн банктай гэрээ хийсэн. Х банкны ажилтан, дотоод үйл ажиллагаанаас үйлчлүүлэгчээ хохироосон нь хууль бус тул иргэний хохирлыг банк хариуцаж нэхэмжилж буй 35,300,000 төгрөгийг төлөх нь шударга ёс гэж үзэж байна. Банк үйлчлүүлэгчтэй гэрээ хийж, мөнгийг нь хадгалсан бол төлж барагдуулах нь зөв, банк гэм буруутай. Х банк, М банкны хоорондын байр суурийг тодруулж, иргэнийг хохиролгүй болгож өгөх ёстой.  М банктай холбоотой зээлийг одоо нэгдсэн Т, Хийн банкууд иргэдээс төлж барагдуулах ажиллагаа одоо ч явагдаж байгаа мөртлөө иргэдийг хохироосон хохирлоо төлөх болохоор хамаагүй, бид хариуцахгүй гэдэг нь шударга бус байна” гэх банк гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Харин иргэдийн төлөөлөгчийн “нэхэмжилж буй 35,300,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй” гэх дүгнэлт нь нэхэмжлэгчид 35,300,000 төгрөгийн гэм хорын хохирол учрах, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд, өөрийнх буруутай үйлдэл эс үйлдэхүй нөлөөлсөн зэргийг шүүх харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа болно.

 30.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дахь заалтад бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, О.Чулуунчимэг нарт холбогдох хэрэгт Ц.Т-, Т.О- нар хохирогчоор тогтоогдож эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон тухай нэхэмжлэгч талын тайлбар зэргээр нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд 35,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдаж, 75 дугаар зүйлийн 75.2.4 дахь заалтад заасан 5 жилийн хугацаа дуусаагүй гэж үзнэ.

31.Шүүх  улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, хуваарилах асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 498 дугаар зүйлийн 498.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Х-аас 9,465,265 /есөн сая дөрвөн зуун жаран таван мянга хоёр зуун жаран таван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.О-т олгож, нэхэмжлэлээс 25,834,735 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х-аас 166,394 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.О-т олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ

 

                     ШҮҮГЧИД                                            Ц.НАРАНЧИМЭГ                                   

 

                                                                У.САЙНБИЛЭГ