Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 183/2017/01057/И |
Дугаар | 183/ШШ2022/02994 |
Огноо | 2022-10-19 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2022/02994
2022 оны 10 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2022/02994 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 636 898 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А,
нэхэмжлэгчийн өмгөөлөгчБ.Ц
хариуцагч Ц.О,
хариуцагчийн өмгөөлөгч Ч.А,
гуравдагч этгээд нарын төлөөлөгч Л.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 77-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Мд ХХК хариуцагч Ц.Од холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 636 898 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч МдХХК нь хариуцагч М.Ө, Ш.Э, Нк ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ц.О болонБ.А нар нь зээлийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад сүрлэн гудамж***тоот *** метр квадрат газар,**** метр квадрат 4 давхар үл хөдлөхийг барьцаалж 600 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний хугацааг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болгосон. 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ц.О болонБ.А нар нь дуусгавар болгосон зээлийг 2 сарын хүүгийн хамт 660 000 000 төгрөг болгон 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 2 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дахин иргэн Ц.О болонБ.А нар нь 200 000 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 70 хоногийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ц.О нь МдХХК-тай дээрхи хоёр зээлийн гэрээг нэгтгэн 972 702 000 төгрөгөөр тооцоо нийлсэн. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр буюу тооцоо нийлсэн өдрөө МдХХК-иас иргэн Одгэрэлд хүсэлт тавьж дээрхи тооцоо нийлсэн 972 702 000 төгрөг дээр 450 000 000 төгрөг, нийт 1 422 702 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 10 сар 4 хоногийн хугацаатай 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл №****** тоот зээлийн гэрээг байгуулсан. 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дээрх 3 удаагийнБ.Аийн дансанд шилжиж орсон 1 250 000 000 төгрөг хүүгийн хамт иргэн Ц.О, МдХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 6.1-т зээлдэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ байгуулна гэж заасныг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №15/57 тоот худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр МдХХК нь эдгээр гэрээний дараа нэмэлт санхүүжилт шаардлагатай болсныг үндсэн дээр дахин 1 800 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр 9 сарын хугацаатай зээлэх тухай саналыг цахим шуудангаар хүргүүлсэн бөгөөд энэхүү санал дээр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины амын Др хотхоны 3 ширхэг таунхаус, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо От хотхоны 2 тоот 264 метр квадрат талбай бүхий 3 давхар таунхаус зэргийг бүрэн шилжүүлж барьцаалах санал тавьсан. Энэхүү саналын үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай улсын бүртгэлийн Ү*************** дугаартай **** тоот хаус, Улсын бүртгэлийн ************ дугаартай **** тоот хаус, Улсын бүртгэлийн ********** дугаартай **** тоот хаус, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, От 3 дугаар байрны *** тоотод байршилтай, Улсын бүртгэлийн ************** дугаартай хаусуудыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №**** ***** *****эрх шилжүүлэх гэрээгээр, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэх 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн огноотой №************ тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Оийн нэр дээр тус тус шилжүүлжээ. Дээрх шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөөр хариуцагч Ц.О нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №2**** тоот зээлийн гэрээний 1 422 702 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай улсын бүртгэлийн Ү*************** дугаартай **** тоот хаус нь Нк ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *****тоот орон сууц захиалгын гэрээний үнээр 670 000 000 төгрөг, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ************ дугаартай **** тоот хаус 670 000 000 төгрөг нь Нк ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн DR05 тоот орон сууц захиалгын гэрээний үнээр 670 000 000 төгрөг, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ********** дугаартай **** тоот хаус Нк ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн DR05 тоот орон сууц захиалгын гэрээний үнээр 670 000 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, От 3 дугаар байрны *** тоотод байршилтай, улсын бүртгэлийн ********************* дугаартай хаус МдХХК нь Нк ХХК-тай байгуулсан NCDMG 2015 үйлчилгээний талбай захиалгын гэрээний дагуу 995 600 000 төгрөгөөр тус тус тооцож МдХХК-д тооцож өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. МдХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийг Нк ХХК-иас нийт 3 005 600 000 төгрөгөнд тооцож шилжүүлэн авсан. МдХХК нь 3 005 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нэмж зээл авах зорилгоор шилжүүлснийг Ц.О нь өмнөх зээлийн гэрээний нийт 1 422 702 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар авсан байх бөгөөд тухайн шилжүүлсэн хөрөнгийн үнэлгээ нь 1 582 898 000 төгрөгөөр илүү үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн юм. Мөн үүн дээр 2 ширхэг гражийг 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр 54 000 000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн нь нотлогдож байна. МдХХК болон Ц.О нарын хооронд 3 005 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий дээрх хөрөнгүүдийг шилжүүлэх ямар нэгэн үүрэг үүсээгүй бөгөөд тухайн хөрөнгөөр өмнө хийсэн зээлийн гэрээний үүрэгт тооцож Ц.О нь өөрөө дур мэдэн авсан, ийнхүү хөрөнгө гүйцэтгэх ёстой үүргээс 1 636 898 000 төгрөгөөр илүү хөрөнгө авсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу иргэн Ц.Оээс илүү шилжүүлсэн хөрөнгөө шаардаж байна. Ц.О нь тухайн хөрөнгийг бусдад шилжүүлснээр буцаан өгөх боломжгүй болсон байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасны дагуу 1 636 898 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Цамхаг констракшн барилга угсралтын компанийн үйл ажиллагаа явуулдаг захирал нь. Өмнө ямар 1 байдлаар ийм маргаанд орж байгаагүй. Хамгийн анх 2015 оны 02,03 сард МдХХК-ийн ерөнхий А.У хөрөнгө оруулсан захирал гэхБ.А нар надтай ирж уулзсан төслөө танилцуулсан. Барилга барьж байна үүнд санхүүжилт шаардлагатай байна гэхэд судлаж үзээд ажил гайгүй явсан, жоохон түлхээд өгвөл энэ барилга нь орчих юм болов уу гээд гэрээ хийгээд 600 000 000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан. Дахин ирж уулзаж 200 000 000 төгрөг өгөөч гээд дахин зээлсэн би өөрөө барилгын хүн иймэрхүү байдлаар ажил гацахад хэцүү байдаг гэдгийг ойлгосон. Сайхан залуучууд санагдсан хамтран ажиллаж барилга дээр нь очиж зөвлөгөө өгч ах дүү шиг харилцаатай байсан. Дахин дараагаар нь мөнгө зээлье гэхэд хүнд туслая надад боломж байсан дараа жилийн барилгын хуримтлал үүссэн. Мөнгөө зүгээр байлгаж байхаар 3 хувийн хүүтэй ч гэсэн зээлчье ашигтай юм байна. Ингэж явсаар нийлүүлээд 1 422 000 000 төгрөгийн гэрээг бататгаж хийгээд 3 хувийн хүүтэйгээр, хүүгээ сар бүр төлөхөөр, төлөхгүй бол алданги тооцно гэх байдлаар 2 талаас харилцан тохиролцож тамга тэмдэгтэй гэрээг хийсэн. Гэтэл мөнгөө төлөөгүй, буцаагаад би өөрөө хүмүүсээс мөнгө зээлж эхэлсэн. 3 хувийн хүүтэй мөнгө зээлж, алданги төлж явсан. Гэрээний хугацаа дуусахаас өмнө 4 байшингийн яриа яригдаж эхэлсэн. Номин констракшин ХХК-тай гэрээ хийсэн энийг зарчихвал төлье гээд би мөнгө авий гэсэн. Хүнд мөнгө өгчхөөд зарагддаггүй барилга авах сонирхол байгаагүй. Хүлээж, гэрээний хугацаа дууссаны дараагаар барилга дээр очиж үзэхэд 1 400 000 000 төгрөгөөр маш их ажил хийдэг гэтэл ажил нь явдаггүй яаж эднүүдээс салах вэ гэхэд аз болж 4 байшин орж ирсэн. Үүнийгээ зарах гээд байна гэх тайлбар хэлдэг хамтарч зарах гээд зар тавиад чадахгүй байж байгаад зарагдахгүй болохоор бид ярилцаад үүнийг өрөндөө суутгаад авчих гэсэн авахгүй гэсэн боловч сүүлдээ авахаас аргагүй болоод тухайн үедээ тооцоо бодоод 10 сар 4 өдрийн хүү 1 422 000 000 төгрөг нийлээд тооцоход 1 800 000 000 төгрөг болсон үүнд авъя гээд.Б.А бид өгч чадахгүй нь та үүнийг аваад салахгүй бол гээд аргагүй эрхэнд авсан. Буцаагаад би өрөндөө өгөх гэж байгаад өгөөгүй. Би Сүхбаатар дүүргийн шүүхээр ороод 3 байрыг шүүхээр хураалгасан. От 654 000 000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 2 байрыг 642 000 000 төгрөгөөр 1 байрыг хүргэнээсээ 200 000 000 төгрөг аваад охиндоо 100 000 000 төгрөг өгч 1 байрыг өгсөн. Би үнэхээр хэлээд байгаа 3 000 000 000 төгрөгөөр зарсан бол өгөлгүй яахав. Би тийм зүйл хийдэг хүн биш. Тэр өрөндөө өгсөн адилхан хүүтэй. Нэхэмжлэгч тал гэрээ гэх зүйлийг ойлгодоггүй юм уу санаатайгаар ингээд байдаг юм уу. Мөнгө хийхдээ хүртэл хүү гэж бодохгүй байна. Хүү, алдангигүй бол мөнгө өгөхгүй тэрийгээ ч авахгүй үндсэн мөнгөө авсан.Б.А, А.У нартай ярьж байхад А гэх хүнийг 1 ч удаа харж байгаагүй ийм хүн байдаг гэдгийг мэдэхгүй. Бидний хоорондын яриаг ч мэдэхгүй эсхүл цаагуураа мэдэж байсныг би мэдэхгүй. Гэхдээ 1 ч удаа надтай уулзаж байгаагүй. Нэхэмжлэл гаргаад уулзсан. Бид анхнаасаа өрөндөө авсан, авахаас өөр аргагүй байдалд орж авсан авах дургүй байсан. Мөнгөө өгсөн бол ийм байдалд орохгүй байсан. Зарагдахгүй байсан барилгыг аваад өрөндөө өгсөн гэхдээ юмтай үлдсэн маш их хохирол амссан.Б.А гэх хүнийг 5 жил 1 ч хараагүй. А.У залилан гээд шоронд орсон гэх сураг сонсогдсон, ийм зүйл болсон. Нэхэмжлэлийн шаардлага байнга өөрчлөөд байна эхлээд мөнгө аваагүй гэж үзсэн дараагаар өөрчлөөд байдаг. Бусад зүйлийг өмгөөлөгч нар хэлнэ гэв.
4. Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 11 өдөр анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нийт 4 удаа өөрчилсөн. Тухайн үед МдХХК-ийн хөрөнгө оруулалтын захиралБ.А манайх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарантуул захын урд 10 давхар үйлчилгээний зориулалттай барилга барьж байна. Тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй байгаа учраас мөнгө зээлээч гэсэн. Иргэн Одгэрэлийн зүгээс очиж үзэхэд барилгын ажил эхэлж байсан. МдХХК-н хүсэлтийн дагуу 2015 ны 06 сарын 31 өдөр 600 000 000 төгрөг, 2015 оны 5 сарын 11 өдөр 200 000 000 төгрөг зээлсэн. Ингээд 2015 оны 8 сарын 21 өдөр тооцоо нийлээд акт үйлдсэн. Тус тооцоо нийлсэн акт нь нийт 972 720 000 төгрөгөөр тооцоо нийлсэн. Үүний дараа дахин мөнгө зээлээч гэсний дагуу нэмж 2015 оны 8 сарын 26 өдөр нэмж 450 000 000 төгрөг зээлж зээлийн гэрээг 10 сарын хугацаатай нийт 1 422 702 000 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээ байгуулсан. Улмаар зээлийн гэрээний үүргийн дагуу хүлээсэн хүү болон төлбөрийг төлөөгүй тул төлөхийг удаа дараа шаардаж байсан. Нэхэмжлэгч ямар нэг байдлаар бэлэн мөнгө өгөх боломжгүй байна. Харин бэлэн мөнгөний оронд 4 хаусыг төлбөртөө тооцоод өгнө гэсэн. Үүний дагуу 4 хаусыг 2 тэрбум орчим төгрөгөд тооцоод өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 26 өдрийн зээлийн гэрээний харилцаа дууссан гэж үзсэн. Үүнээс 6 сарын дараа шүүхээс хууран мэхэлж авсан хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн агуулгатай нэхэмжлэл ирсэн. Тухайн үед бидний зүгээс хаусыг шилжүүлж авахдаа ямар нэгэн үнэ тохироогүй. Зээлийн гэрээний үүрэгт хүлээсэн тодорхой төгрөгийн авлагатай 4 хаусыг шилжүүлж өгье гэж харилцан зөвшөөрсөн хэлцэл хийгээд Нк ХХК-д бичгээ өгөөд улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Иймээс ямар нэг байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж авах ёсгүй зүйлээ авсан асуудал биш. Бид зээлийн гэрээний төлбөрт тухайн хаусыг аваад бусад этгээдэд шилжүүлсэн тохиолдол байгаа. Мөн бид тухайн 4 хаусыг зээлийн төлбөртөө тооцож авсан үнээсээ үнэтэй зарсан зүйл байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
5. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын тайлбарыг дэмжиж оролцож байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогч нар үнэн зөв тайлбар өгөх ёстой гэж заасан байдаг. Анх 2017 оны 4 сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн нэхэжлэлд өнөөдрийн ярьснаас тэс өөр зүйл ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл мөнгө аваагүй гэж ярьдаг, ийм зээл харж үзэж байгаагүй энэ зээл манайд хамааралгүй гэх мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа маш олон удаа хойшилж, удааширсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 7 удаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир хариуцагчид үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг Ц.О хуурч мэхэлж авсан гэдгээр тодорхойлсон. Ц.О нь Д.С Ө нараас зээл авч, МдХХК-д өгсөн. Уг зээлийн гэрээний дагуу бид харилцан тохиролцож, МдХХК-иас зээлийн гэрээний өр төлбөртөө тооцож, 4 хаус авсан. Иймээс бидэнд үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчээс 2014.02.09-ний өдрийн 14/01 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан МдХХК-ийн дүрэм, 2016.01.28-ны өдрийн******** дугаар эрх шилжүүлэх гэрээ, 2014.12.28-ны өдрийн ************ дугаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017.04.14-ний өдрийн албан бичиг, МдХХК-ийн 2016.05.25-ны өдрийн 16/34 тоот албан бичгүүд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.07.25-ны өдрийн ******************** дугаар захирамж, Монголын хуульчдын холбооны 2017.08.09-ний өдрийн ***** тоот албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2017.09.12-ны өдрийн албан бичиг, Лэа ХХК-ийн 2017.07.27-ны өдрийн хараат бус аудиторын тайлан, хавсралтууд, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2022.06.06-ны өдрийн ****** тоот албан бичиг, 2014.12.28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэргийг ирүүлжээ. /1-р хх-ийн 4-19, 243-244, 2-р хх-ийн 5-6, 19, 55, 154-161, 3-р хх-ийн 199-202, 219-221/
7. Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015.8.26-ны өдрийн ****** дугаар зээлийн гэрээ, 2015.08.26-ны өдрийн ***** тоот хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.10.18-ны өдрийн *************дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.11.17-ны өдрийн ******************** дугаар захирамж, төлбөрийн баримтууд, 2015.05.08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2015.08.27-ны өдрийн**** дугаар худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, Мэргэн девеломпмент ХХК-ийн схем зураг, 2015.08.26-ны өдрийн ******* тоот албан бичиг зэргийг ирүүлжээ. /1-р хх-ийн 61-72, 232-239,/
8. Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс 2014.12.28-ны өдрийн********* дугаар үйлчилгээний талбайн захиалгын гэрээ, хавсралтыг ирүүлжээ. /3-р хх-ийн 75-83/
9. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Оюуны өмчийн улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2016.05.19-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016.05.19-ны өдрийн төлбөрийн баримт, Нк ХХК-ийн 2016.05.19-ний өдрийн 7-507 дугаар тодорхойлолт, Ц.Оийн Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, 2016.01.28-ны өдрийн DR06 дугаар эрх шилжүүлэх гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2014.12.28-ны өдрийн **** дугаар орон сууц захиалгын гэрээ, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2016.05.19-ний өдрийн 3/884 дугаар албан бичиг, хаяг байршлын зураг, 2016.10.24-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016.10.24-ний өдрийн төлбөрийн баримт, 2016.10.24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2015.05.19-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016.10.24-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.04.20-ны өдрийн ***2122 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.04.17-ны өдрийн 1******************* дугаар захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017.05.08-ны өдрийн 2017.05.08-ны өдрийн ***3514 дугаар албан бичиг, 2016.05.19-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016.05.19-ний өдрийн төлбөрийн баримт, Нк ХХК-ийн 2016.05.19-ний өдрийн 7-506 дугаар тодорхойлолт, Ц.Оийн Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, 2016.01.28-ны өдрийн ****** дугаар эрх шилжүүлэх гэрээ, 2014.12.28-ны өдрийн ******дугаар орон сууц захиалгын гэрээ, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2016.05.19-ний өдрийн ****** дугаар албан бичиг, хаяг байршлын зураг, 2016.05.19-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016.07.20-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016.07.20-ны өдрийн төлбөрийн баримт, 2016.07.20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2016.07.20-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.04.20-ны өдрийн ***2122 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.04.17-ны өдрйн 1******************* дугаар захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.05.08-ны өдрийн ***3514 дугаар албан бичиг, 2016.05.19-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016.05.19-ний өдрийн төлбөрийн баримт, Ц.Оийн Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, Нк ХХК-ийн 2016.05.19-ний өдрийн 7-508 дугаар тодорхойлолт, 2016.01.28-ны өдрийн ***** дугаар эрх шилжүүлэх гэрээ, 2014.02.11-ний өдрийн улсын бүртэглийн гэрчилгээний хуулбар, 2014.12.28-ны өдрийн DR02 орон сууц захиалгын гэрээ, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2016.05.19-ний өдрийн 3/880 дугаар албан бичиг, хаяг байршлийн зураг, 2016.05.19-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016.10.24-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016.10.24-ний өдрийн төлбөрийн баримт, 2016.05.19-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016.10.24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2016.10.24-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.04.20-нй өдрийн ***2122 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.04.17-ны өдрийн 1******************* дугаар захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.05.08-ны өдрийн ***3514 тоот албан бичиг, 2015.05.24-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016.05.24-ний өдрийн төлбөрийн баримтууд, 2014.12.28-ны өдрийн ************ дугаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбарууд, 2016.05.23-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ, МдХХК-ийн 2016.05.23-ны өдрийн 16/33, 16/34 дугаар хүсэлтүүд, 2014.02.11-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нк ХХК-ийн 2016.05.24-ний өдрийн 7-527 дугаар тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016.03.31-ний өдрийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Orange town хотхон, Town house-2, *** тоотод орон сууцад хийсэн хэмжилтийн зураг, 2017.03.07-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017.03.07-ны өдрийн төлбөрийн баримт, 2017.03.07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.04.20-ны өдрийн ***2122 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017.07.06-ны өдрийн 183/ЗТ2017/00624 дугаар тогтоол, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр мэйл хаягт үзлэг хийж, гуравдагч этгээдийн хүсэлтээр Б.Х гэрчээр асууж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2022.06.23-ны өдрийн ****** тоот албан бичиг, 2014.12.28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Д ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хавсаргажээ. /1-р хх-ийн 79-215, 2-р хх-ийн 31-35, 109-112, 3-р хх-ийн 208-211, 233-250, 4-р хх-ийн 1-82/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч МдХХК нь хариуцагч М.Ө, Ш.Э, Нк ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь түүний өмчлөлд шилжүүлсэн нэр бүхий хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлснээр буцаан авах боломжгүй болсон, ...дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнээс түүнд төлөх ёстой 1 422 702 000 төгрөгийг хасч, зөрүү 1 636 898 000 төгрөгийг гаргуулна, хариуцагч нь энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн... гэж тайлбарласан.
4. Хариуцагч татгалзалын үндэслэлээ ...эдгээр хөрөнгөөр 1 422 702 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэж маргасан байна.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч МдХХК, хариуцагч Ц.О нарын хооронд 2015 оны 08 сарын 26-ны өдөр ****** дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Ц.О нь МдХХК-д 1 422 702 000 төгрөгийг 10 сар, 4 хоногийн хугацаатай буюу 2016.06.30-ныг хүртэл, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 63-65/
Талууд мөн өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, МдХХК-ийн хариуцагч Ц.Од төлөх 972 702 000 төгрөгийн үүргийг дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэгт тооцохоор тохиролцон, үлдэгдэл 450 000 000 төгрөгийг 2015 оны 08 сарын 27-ны өдөр дансаар шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна./1-р хх-ийн 70/
Түүнчлэн дээрх гэрээгээр нэхэмжлэгч МдХХК нь өөрийн хариуцан бариулж байгаа Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намянжүгийн гудамж №** хаягт байрлах M-SQUARE худалдаа үйлчилгээний төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай үндэслэлээр 2015 оноос Ц.Оээс мөнгөн хөрөнгө зээлсэн нийт 1 422 702 000 төгрөгийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар M-SQUARE худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарт худалдаа үйлчилгээ хийх зориулалтаар, нийт 1,206.551 м.кв талбайг гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр 2015.08.27-ны өдөр Худалдааны талбай худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.
Улмаар дээрх зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч МдХХК нь нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон үндэслэлээр 2016.05.25-ны өдөр дахин 1 800 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр 9 сарын хугацаатай зээлэх саналыг хариуцагчид цахим шуудангаар хүргүүлж, энэхүү саналдаа уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ХУД-ийн 11 дүгээр хороо, Богины амын Др хотхоны 3ш таунхаус, ХУД-ийн 15 дугаар хороо, От хотхоны 2 тоот, 264 м.кв талбай бүхий 3 давхар таунхаус зэргийг бүрэн шилжүүлж, барьцаалахыг хүсч, дээрх саналаа үндэслэн нэр бүхий барьцааны хөрөнгийг Ц.Оийн нэр дээр шилжүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст 2016.05.23-ны өдөр хүсэлт гаргасан байна.
Мөн МдХХК, Нк ХХК, Ц.О нар 2016 оны 01 сарын 28-ны өдөр ********* тоот эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр МдХХК нь Нк ХХК-тай байгуулсан DR02, DR05, DR06 тоот гэрээний дагуу хүлээсэн бүхий л эрх, үүргээ Ц.Од шилжүүлсэн гэрээ хэрэгт авагджээ./1-р хх-ийн 9-14/
6. Талууд дээрх үйл баримтын тухайд тайлбарлахдаа нэхэмжлэгч МдХХК нь дээрх эд хөрөнгийг шилжүүлэх болсон үндэслэлээ Ц.Оээс нэмж зээл авах зорилгоор дээрх 4 үл хөдлөх хөрөнгийг түүнд шилжүүлсэн, өмнөх зээлийн үүрэгт тооцуулахаар шилжүүлээгүй гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь уг эд хөрөнгүүдийг Ц.Од шилжүүлсэн нь 2015 оны 08 сарын 26-ны өдөр ****** дугаар зээлийн гэрээний дагуу хариуцагчид төлөх үүрэгтээ тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулж, өр төлбөртөө шилжүүлсэн гэж тайлбарлав.
7. Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, 2016 оны 01 сарын 28-ны өдрийн ******************** дугаар эрх шилжүүлэх гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай, улсын бүртгэлийн , ********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг, 2016 оны 05 сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр улсын бүртгэлийн ********************* дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, От хотхоны 3 дугаар, *** тоот үл хөдлөх хөрөнгийг тус тус хариуцагч Ц.Од шилжүүлэхдээ 2015 оны 08 сарын 26-ны өдөр ****** дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцуулах агуулгаар шилжүүлсэн, түүнчлэн хэдэн төгрөгийн үүрэгт дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн талаар гэрээнд байхгүй, энэ талаарх тохиролцоо байхгүй байна.
8. Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын хооронд байгуулсан 2015 оноос Ц.Оээс мөнгөн хөрөнгө зээлсэн нийт 1 422 702 000 төгрөгийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар M худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарт худалдаа үйлчилгээ хийх зориулалтаар, нийт 1,206.551 м.кв талбайг гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр 2015.08.27-ны өдөр Худалдааны талбай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд дээрх худалдах, худалдан авах гэрээгээр хангагдахаар тохиролцсон үзэхээр байна.
9. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгч МдХХК-иас хариуцагч Ц.Од дахин 1 800 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр 9 сарын хугацаатай зээлэхээр шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан ************** хаягнаас ************** хаягт 2016 оны 5 сарын 25-ны өдөр явуулсан цахим шуудангийн үзлэгт авагдсан 2016.05.25-ны 16/34, 16/35 дугаартай албан бичгүүдэд дурдсан үйл баримтаар тогтоогдсон байна./1-р хх-ийн 243,244, 2-р хх-ийн 31-35/
10. Хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч МдХХК нь 2014.12.28-ны өдөр Нк ХХК-тай байгуулсан Үйлчилгээний талбайн захиалгын гэрээний төлбөрт тооцохдоо 3 005 600 000 төгрөгөөр үнэлж авсан тул уг дүнгээс зээлийн төлбөрийг хасаж, илүү төлсөн 1 636 898 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан тайлбарт, хариуцагч тал уг үнэ нь зөвхөн МдХХК, Нк ХХК-ийн тухайн үед тохирсон үнэ тул шинжээч томилуулж, тухайн үеийн бодит үнэ болон зах зээлийн үнийг тогтоолгох нь хэрэгт ач холбогдолтой гэж шинжээч томилуулах хүсэлт гаргасан ба шүүх хөрөнгийн үнэлгээний D ХХК-ийг шинжээчээр томилсон байна.
Шинжээч дүгнэлт гаргаж 2016 оны 05 сарын 20-ны өдрийн байдлаарх эд хөрөнгийн үнэлгээг 2 389 587 851 төгрөгөөр, өнөөгийн байдлаарх үнэлгээг 1 965 015 340 төгрөгөөр тус тус тогтоож, хавтаст хэрэгт баримтыг ирүүлжээ./3-р хх-ийн 230-250, 4-р хх-ийн 1-82/
11. Эдгээрээс дүгнэхэд талууд гэрээ байгуулагдах үед тухайн хөрөнгүүдийн үнийг тодорхойлоогүйгээс маргаан үүссэн нөхцөл байдал тогтоогдож байх тул гэрээгээр шилжүүлсэн хөрөнгүүдийн үнийг D ХХК-ийн тогтоосон өнөөгийн үнэлгээ буюу 1 965 015 340 төгрөгөөс тооцож, илүү төлсөн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй байх ба энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д ...Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгүүлэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэсэнтэй нийцэж байна.
12. Түүнчлэн хариуцагч Ц.О шинжээчийн зардалд 10 880 000 төгрөгийг урьдчилж төлсөн гэж тайлбар гаргаж, төлбөр төлсөн баримтыг ирүүлсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан шүүхийн зардалд хамаарч байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарт 50:50 хувиар хуваарилаж, нэхэмжлэгч МдХХК-иас 5 440 000 төгрөгийг гаргуулж, Ц.Од олгох нь зүйтэй үзлээ.
13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Оээс 542 313 340 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МдХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1 094 584 660 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч МдХХК нь хариуцагч М.Ө, Ш.Э, Нк ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан шинжээчийн зардлын 50 хувийн төлбөрт 5 440 000 төгрөгийг нэхэмжлэгч МдХХК-иас гаргуулж, Ц.Од олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч МдХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9 498 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оээс улсын тэмдэгтийн хураамжинд 2 869 517 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МдХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ