Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2022/03314

 

 

 

 

 

 

 

 

2022 11 14

182/ШШ2022/03314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, Х овогт *******ын ******* /РД:Т/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С тоот хаягт оршин суух Бо овогт ******* ******* /РД:/-д холбогдох, 

Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв газрыг О.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай  иргэний хэргийг 20******* оны 07 дугаар сарын 08-нд хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ч.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Зулцэцэг.

 

:

 

1.м Ч.*******ээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан : Иргэн Ч.******* миний бие Чингэлтэй дүүргийн ******* зуслангийн 700 м.кв талбайтай эзэмшлийн, 047664 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий байшинтай минь хариуцагч О.******* эзэлж, том хашаа барьж эзэмшиж байх тул О.*******ын хууль бус эзэмшлээс газар болон байшинг минь чөлөөлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо өөрийн эзэмшлийн 500 м.кв талбайтай газраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэхэмжилсэн. Өмнөх шүүх хуралдаанаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасны дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын албанаас ирүүлсэн болон лавлагаа авах хүсэлтийн дагуу ирүүлсэн баримтуудтай танилцсан, баримтуудыг давтан явуулсан байсан. Ч.*******ийн 700 м.кв газрыг шүүхээс хураасан хүчин төгөлдөр шийдвэр, дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол байна уу гэхэд өөр нотлох баримт байхгүй гэсэн хариуг өгсөн. Тэгэхлээр Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны нотлох баримтыг Улсын дээд шүүхээс бүрэн үнэлээгүй, дүгнэлтийг бүрэн гаргаагүй гэдэг үндэслэлээр буцаасан. Ч.******* миний 700 м.кв газрыг шүүхээс хураасан, битүүмжилсэн, дуудлага худалдаанд оруулсан албан ёсны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Түүнчлэн Банк, хадгаламж зээлийн хоршооныхон хариу тайлбартаа дурдахдаа Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2.-т зааснаар газрыг хамт шилжүүлсэн гэсэн хариу өгсөн албан бичиг нь н. гэдэг албан тушаалтны хувийн лобби ч юм уу сонирхол орсон албан бичиг байгаа. Албан бичиг дээр дурдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гэдэг нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаад хэрэг үүсгээд явж байгаа. Тухайн албан бичигтээ Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2.-т дурдсаныг хүлээн зөвшөөрөөд, 84 м.кв байшинд орц, гарц гаргаж өгөөд хуулийн заалтыг хүндэтгэж үзээд 200 м.кв газраа чөлөөлүүлэхээс татгалзаад, 700 м.кв газраа 500 м.кв газар чөлөөлүүлэх болгож өөрчилсөн. 2012 онд албадан дуудлага худалдаа явагдсан. Би 2005 оны зунаас эхлээд газар эзэмших гэрчилгээгээ хөөцөлдөөд 2005 онд гэрчилгээгээ авсан. Тэгэхээр дуудлага худалдаа явагдаж, битүүмжилсний дараа гэрчилгээ авсан гэдэг ор үндэслэлгүй. Миний газрын зах хэсэгт орсон байшинг надаас 10 000 000 төгрөг зээлсэн хүнээс би авахаар тохироо хийсэн байсан боловч шүүхээс газрын зах руу орж баригдсан байшинг битүүмжилсэн учир байшинг авсан хүн нь байшингийнхаа ойр, орчмын газрыг авах байх гээд 2009 онд Банк, хадгаламж зээлийн хоршоонд сайн дураараа очиж мэдүүлэг өгсөн. Миний газрын зах хэсэгт баригдсан байшинг битүүмжилсэн байна, танайх дуудлага худалдаа явуулахдаа миний газрыг хамт оруулаарай гээд газрын гэрчилгээгээ өгсөн. Гэтэл 2013 онд гэнэт О.******* гэж хүн гарч ирээд хашааг тэр чигт нь аваад, том хашаа барьсан байгаа. Энэ хүнтэй холбоо барих гээд олдохгүй ямар ч боломжгүй тул 2016 онд эрэн сурвалжлуулах тухай захирамж гаргуулаад хаягийг нь тодорхойлуулах гэсэн боловч Тахарын алба татан буугдсантай холбоотой энэ ажиллагаа удаашраад 20******* онд нэхэмжлэл гаргасан. 2022 оны Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг дурдаад байна. Гэвч О.*******ын газар эзэмших гэрчилгээ нь хуурамч байсан. Өөрөөр хэлбэл, ямар ч эх хувь байхгүй хуулбарласан, кадастрын зураг байхгүй, ямар нэгж, албанд гарсан нь тодорхойгүй гэрчилгээ байгаа. Үүнийг үндэслээд Банк, хадгаламж зээлийн хоршооны н. гэх тухайн хүний явуулсан албан бичиг, Чингэлтэй дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр биш шийдвэрийг үндэслэж, хүчин төгөлдөр мэтээр, Банк, хадгаламж зээлийн хоршооны албан бичгийг бас дуудлага худалдаанд оруулсан мэтээр тайлбарлаад миний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар Сүхбаатар дүүрэгт үүссэн хэргийн эцсийн шийдвэр, мөн өнөөдрийн хэлэлцэж байгаа хэргийн эцсийн шийдвэрээр миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2022 оны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан дуудлага худалдаагаар худалдаж авсан байшинг О.*******ад шилжүүлэхдээ тухайн байшинд нь ногдох газрыг биш мөн Ч.*******ийн эзэмшлийн 500 м.кв газрыг шилжүүлсэн хууль бус үйлдэл болох нь тогтоогдсон. Тийм учир тэр газраа чөлөөлүүлэх шаардлагатай байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хуульд зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгө нь доошоо тухайн газартайгаа салшгүй эд хөрөнгө болдог. Бусад газруудыг нь хамаатуулж үндэслэлгүйгээр эзэмших боломж байхгүй. Тийм учир Ч.*******ийн эзэмшлийн 500 м.кв газрыг хуул бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлтээр Ч.*******ийн нэр дээр эзэмших эрх бүртгэгдсэн байна гэсэн. Хяналтын шатны шүүхээс хариуцагч О.******* нь дуудлага худалдаанд оролцож *******ийн зусланд байрлах 700 м.кв газар бүхий, 97 м.кв талбайтай зуслангийн сууцыг худалдан авсан, ямар үндэслэлээр 2103 м.кв хашаа татсан, түүний хашаалсан газарт өөр бусад хууль ёсны эзэмшил хамаарч байгаа эсэх, дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсан нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь хариуцагчийн хашаалсан газартай давхацсан талаар дүгнэсэн. Банк, хадгаламж зээлийн хоршооны 2012.05.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, *******ийн зуслан дахь нэг давхар, мансардтай барилга 90 хувийн гүйцэтгэлтэй, 97 м.кв гээд доор нь гараар биччихсэн. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан асуудал, хяналтын шатны шүүхээс дүгнэсэн зүйлүүд нь О.******* нь юу, юуг, хэний эзэмшилтэй газрыг эзэмшээд байгаа болон өөрийнх нь эзэмшлээс илүү гарсан хэсгийн талаар тогтогдсон. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанаас Чингэлтэй дүүргийн газрын албанд 2 бичиг явуулсан. Эхлээд 2012.06.14-нд зуслангийн сууцны газрын гэрчилгээг гаргуулж өгнө үү гээд, 2012.07.10-нд 700 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг мэдэгдье гээд явуулсан. Эндээс өмчлөлийн асуудал, хууль ёсны байх ёстой асуудал хэрхэн тодрох вэ гэдэг асуудал гарч ирж байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдчихоод байгаа. Захиргааны хэргийн шүүх дээр бол гэрчилгээ давхардсан учир Ч.*******ийн нэр захирамжид байхгүй гэсэн үндэслэлээр гэрчилгээг нь хүчингүй болгосон болохоос биш өмчлөл болон саяны баримтуудтай холбоотой дүгнэлт өгөөгүй байгаа. Иргэний хэргийн маргаан, газрын эрх зүйтэй холбоотой асуудал. Энэ дээр өмчлөлтэй холбоотой асуудлыг тодруулж байна. Анх ямар бичиг, баримтаар газрын асуудал хөндөгдсөн, энэ тал дээр шүүх дүгнэлт хийх ёстой. Тийм учир О.******* гэдэг хүн 97 м.кв газрыг, дээр нь байгаа байшинтай дуудлага худалдаагаар авчихаад, яагаад цаана нь 700 м.кв газар авах гээд байгаа юм бэ, хашаалсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдчихсон. Энэ асуудлаа хуулийн дагуу гэдгээ нотлох ёстой бөгөөд энэ бичиг, баримтад өөрчлөлт оруулж байж нотлох ёстой байсан. Энэ тал дээр дүгнэлт хийгээгүй. Захиргааны хэргийн шүүхээр энэ асуудал шийдэгдчихсэн, Ч.******* газар эзэмших эрхгүй гэсэн нь үндэслэлгүй. Гэрчилгээ нь захиргааны актын асуудал шүү. Тусад нь ойлгох ёстой. Тийм учир хяналтын шатны шүүхийн дүгнэлтээр О.*******ын илүү эзэмшиж байгаа асуудал нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учир О.******* нь 97 м.кв байшин байгаа газраасаа илүү газар эзэмшиж байгаа нь үндэслэлгүй учир Ч.******* тогтоогдсон 500 м.кв талбайтай газрыг эзэмших эрхтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзэх үндэслэлтэй гэв.

 

2. О.*******аас шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч Б.гээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.******* миний бие хууль ёсоор энэ байшин, газрыг авсан. Эрүүгийн хэргийн журмаар ажиллагаа 2008-2012 онд явагдаж байхад Ч.******* нь хөөцөлдөж байгаад газрын гэрчилгээ авсан байх ба гэрчилгээ нь мөн шүүхээс хүчингүй болсон байна. Нэхэмжлэгч Ч.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэх шаардлагыг нэхэмжлэгч гаргаад байгаа. Тэгвэл өөрийнх нь өмчлөл хууль ёсны байх ёстой. Дараа нь хариуцагчийн эзэмшил нь хууль ёсны бус байж энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдана. Нэхэмжлэгчийг 500 м.кв газрын хууль ёсны өмчлөгч юм гэдгийг тогтоосон баримтыг хэрэгт өгөөгүй, үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэх нөхцөл, байдлаа өнөөдрийг хүртэл илэрхийлээгүй байгаа. Хариуцагчийн эзэмшил миний өмчлөх эрхийг зөрчсөн эсвэл шүүхийн шийдвэрээр хууль бус гэдгийг тодорхойлсон нотлох баримтыг огт шүүхэд өгөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Захиргааны хэргийн 2 шатны шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Шүүхийн шийдвэрт О.*******, Ч.******* гэдэг 2 хүн дээр 2 гэрчилгээ байна. Энэ 2 гэрчилгээний хэнийх нь хууль ёсны юм бэ гэдгийг тогтоогоод аль нэгнийх нь давхардсан гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.22-ны өдрийн 209 дүгээр шийдвэр гарсан. Энэ шийдвэрээр тухайн хэрэгт гуравдагч этгээд буюу нэхэмжлэгч Ч.*******ийн гэрчилгээ нь үндэслэлгүй, нэхэмжлэгч О.*******ын газар эзэмших гэрчилгээ үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзээд нэхэмжлэлийг хангаад О.*******ийн гэрчилгээг хүчингүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. Энэ шүүхийн шийдвэрт гуравдагч этгээд буюу энэ хэргийн нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцээд 2022.06.02-ны 389 дүгээр магадлал гаргаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ нөхцөл байдлууд, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харахаар хариуцагч нь энэхүү газрыг эзэмшиж байгаа нь хууль ёсны байгаа буюу нэхэмжлэгч өөрийгөө өмчлөгч гэж үндэслээд байгаа энэхүү гэрчилгээг хүчингүй болсон үйл баримт тогтоогдож байна. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа албадан дуудлага худалдаатай холбоотойгоор тайлбарласан нь нэхэмжлэлтэй хамааралгүй. Энэ маргаан нь газар албадан чөлөөлүүлэх буюу хууль ёсны өмчлөлийн тухай маргаан байгаа. Энэ асуудлаар тайлбарлахгүй атлаа тухайн 2011-2012 оны хооронд болсон буюу 10 жилийн өмнөх дуудлага худалдааны үйл баримтыг хууль ёсны бус байсан гэдгээр тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатай шалтгаант холбоогүй байгаа ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй гэж үзэж байна. Эрүүгийн журмаар шүүхийн шийдвэр ирээгүй нь энэ ажиллагаа хууль бус болсон нь тогтоогдож байна. Шүүх битүүмжлэх тогтоол, тэмдэглэл үйлдээгүй байна гэж яриад байна. Хэзээ ч эрүүгийн хэрэг, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаан дээр шүүхээс эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, эд хөрөнгийг хураах тухай тэмдэглэл үйлддэггүй. Мөрдөн байцаагчийн эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, тэмдэглэл нь хавтаст хэрэгт байна. Тэгэхлээр хуульд байхгүй нэр томьёогоор миний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. 2012 оноос хойш О.******* энэ байшинг худалдаж аваад, өнөөдрийг хүртэл бодитоор газар дээрээ оршин сууж амьдарч байгаа. 2007 онд газрын асуудал яригдаад, 2011 онд дуудлага худалдаагаар оруулаад, 2012 онд бусдын өмчлөлд шилжүүлж байхад нэхэмжлэгч мөн бүх процесст оролцож байсан атлаа 20******* онд нэхэмжлэл гаргаад байгаа үндэслэлгүй. Тухайн үед энэ үйл ажиллагаануудад ороод эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсонтой холбоотой шийтгэх тогтоол байна. Үнэхээр энэ ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй өөрийн өмчлөх эрх нь зөрчигдөж байсан бол 2007-2011 оны хооронд энэ ажиллагаанд гомдол гаргаад эрх бүхий байгууллагуудад хандах бүрэн боломжтой байсан. Газар эзэмших эрхийн 2 гэрчилгээ нэхэмжлэгч, хариуцагч нарт яагаад давхардсан бэ гэвэл 2005 онд мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гарах явцад тухайн газар дээр аль ч иргэнд газар эмших эрхийн болон өмчлөлийн гэрчилгээ гараагүй байсан нь нотлогддог. Иймд мөрдөгч 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа байшинг битүүмжлээд хэн нэгэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан тул газрыг нь битүүмжлэхгүйгээр тухайн байгаа хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явагдаж байсан. Гэтэл эрүүгийн журмаар 2007-2012 оны хооронд хадгаламж зээлийн хоршоодын иргэдийг залилан мэхэлсэн тухай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 5 жилийн хугацаанд үргэлжилж байхад буюу эд хөрөнгө битүүмжилсний дараа Ч.*******ийн газар эзэмших гэрчилгээ гарчихсан. Ингэснээрээ эрүүгийн журмаар шалгагдаж байх явцад энэ хүн өөр дээрээ гэрчилгээ гаргуулчихаад давхардсан үйл баримтыг бий болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба бүх ажиллагаа дууслаа, эд хөрөнгийг борлуулаад хохирогчдын эрх ашгийг хамгаалъя гээд дуудлага худалдаа явуулсны дараа Ч.******* гэдэг хүн дээр гэрчилгээ гарсан байсан. Энэ гэрчилгээ нь үндэслэлгүй байсан болохоор 2012.09.10-ны өдрийн 1/739 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн газрын албанд явуулж Ч.*******ийн өмчлөлд байгаа 700 м.кв газрын гэрчилгээг хүчингүй болгож О.******* руу шилжүүлнэ үү гэсэн байдаг. Ч.******* гэдэг хүн энэ газар дээр амьдраагүй, эзэмшиж ч байгаагүй. 2004, 2005 оны үйл баримт яриад л, Газрын алба, Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага, төрийн албаныхан хууль бус юм хийчихсэн, Захиргааны шүүх хууль бус шийдвэр гаргасан, О.******* хууль бус юм хийчихсэн гэх мэтээр үндэслэлгүй тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтуудаар хариуцагч О.******* нь 500 м.кв талбайтай газрыг эзэмшиж байгаа нь хууль ёсны байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2005.11.15-ны өдрийн 047664 тоот Ч.*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2011.12.28-ны өдрийн 700 м.кв газрын кадастрын зураг, 2006.05.10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Газрын алба болон Ч.******* нарын хооронд байгуулсан Иргэн аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ /1хх 10-13/, Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлгүүд /1хх 3, 7-9/, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Ч.*******, Ц.Одгэрэл, О., О. нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, *******-2394 хаягт байрлах, 84 м.кв талбайтай, хувийн сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ, 2006.06.12-ны өдрийн 0059441 тоот Ц.Оджаргалын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2014.03.12-ны өдрийн 700 м.кв газрын кадастрын зураг, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 20*******.07.02-ны өдрийн 15/1288 тоот албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016.08.11-ний өдрийн 4846 дугаартай шийдвэр /1хх 15-17, *******-20/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.05.23-ны өдрийн 155 дугаартай Шийтгэх тогтоол, 2006.04.20-ны өдрийн С., Ч.******* нарын хооронд байгуулсан Батламж /1хх 85-101/, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013.06.14-ний өдрийн А/173 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай захирамж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006.05.05-ны өдрийн 6/33 дугаартай Хороодын талаар авах арга хэмжээний тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2020.02.14-ний өдрийн 329 тоот Ч.*******ийн ам бүлийн тодорхойлолт, ******* дүгээр хорооны Засаг даргын 2020.02.13-ны өдрийн хаяг өөрчлөгдсөн талаарх тодорхойлолт, 920200007 тоот Чингэлтэй дүүргийн Газрын алба болон Ч.******* нарын хооронд 2020.02.13-нд үйлдсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Ч.*******т иргэн Ц.Одгэрэл, О., О. нараас олгосон итгэмжлэл /1хх 161-167/ зэргийг,

Хариуцагч талаас нотлох баримтаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008.07.23-ны өдрийн 117-А дугаартай Шийтгэх тогтоол, 2005.10.31-ний өдрийн Мөрдөн байцаах 4 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2005.11.02-ны өдрийн Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл-үүд, Банк хадгаламж зээлийн хоршоодын ажлын албаны 2012.06.14-ний өдрийн 1/0659, 1/0660, 1/0661, 1/0662, 2012.07.10-ны өдрийн 1/0738, 1/0739, 2012.10.02-ны өдрийн 2/1503 тоот албан бичгүүд /1 хх 230-250, 2 хх 1-3/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.22-ны өдрийн 128/ШШ2022/0209 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.06.02-ны өдрийн 389 дугаартай Магадлал / 2 хх 66-69/ зэргийг тус тус гаргаж,

Тус шүүхийн шүүгчийн 20*******.08.01-ний өдрийн 6264 дугаартай захирамжийн дагуу Банк хадгаламж зээлийн хоршоодын ажлын албаны 2022.08.01-ний өдрийн 3/11701 тоот албан бичгээр ирүүлсэн 2012.05.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн 2012/02/30 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн захирамж болон 2020.02.12-ны өдрийн 1730 дугаартай захирамжуудын дагуу Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 20*******.08.12-ны өдрийн 15/1563 тоот, 2020.03.11-ний өдрийн 15/412 тоот албан бичгүүдээр ирүүлсэн 2012.12.07-нд О.*******, Д.Мөнхбат нар олгосон Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, Зуслан /*******/-д байрлах 700 м.кв талбайтай газрын 000412935, 000412934 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, бүртгэл хяналтын картууд, Банк хадгаламж зээлийн хоршоодын ажлын албаны 2012.06.14-ний өдрийн 1/0661, 1/0662, 2012.07.10-ны өдрийн 1/0739 тоот албан бичгүүд, Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2010.12.17-ны өдрийн 488/10 тоот албан бичиг газрын кадастрын зургууд, О.*******, Д.Мөнхбат нарт нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актууд, 2012.05.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн 2012/02/30, 2012/02/29 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол-ууд, 0546335 тоот эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалт, Банк хадгаламж зээлийн хоршоодын ажлын албаны 2009.03.11-ний өдрийн 01 тоот Эд хөрөнгийг хураах тогтоол, 2012.05.18-ны өдрийн албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлүүд, О.*******, Д.Мөнхбат нартай байгуулсан Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ-нүүд, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006.05.24-ний өдрийн 84 дүгээр Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай захирамж, түүний хавсралт, 2005.11.07-ны өдрийн 237 дүгээр Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай захирамж, түүний хавсралт, 2013.06.14-ний өдрийн А/173 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020.03.03-ны өдрийн 15/342 тоот албан бичиг /1хх 36-78, 1хх 168-218/,

Тус шүүхийн шүүгчийн 20*******.09.30-ны өдрийн 7813 дугаартай захирамжаар шүүхээс томилогдсон шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 20*******.12.23-ны өдрийн А/237 тоот Шинжээчийн дүгнэлт түүний хавсралтууд, мөн газрын 2020.02.*******-ний өдрийн 2/499 тоот албан бичиг /1хх 117-127, 157-158/,

Тус шүүхийн шүүгчийн 2022.10.*******-ний өдрийн 13144, 2022.11.08-ны өдрийн 14*******9 дүгээр захирамжуудын дагуу Банк хадгаламж зээлийн хоршоодын ажлын албаны 2022.10.31-ний өдрийн 3/3236 тоот албан бичгээр ирүүлсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008.07.23-ны өдрийн 117-А дугаартай Шийтгэх тогтоол, уг тогтоолын хавсралт болох 0546335 тоот эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалт, 2009.01.26-ны өдрийн 82 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, 2008.09.23-ны өдрийн Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 693 дугаартай Магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны 2008.11.*******-ний өдрийн 440 дугаартай тогтоол, 2005.10.31-ний өдрийн Мөрдөн байцаах 4 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2005.11.02-ны өдрийн Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл-үүд, Банк хадгаламж зээлийн хоршоодын ажлын албаны 2009.03.11-ний өдрийн 01 тоот Эд хөрөнгийг хураах тогтоол, 2009.03.11, 2009.05.20, 2010.10.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2010.12.17-ны өдрийн 488/10 тоот албан бичиг газрын кадастрын зураг, 2012.05.03-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2012/02/30 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, албадан дуудлага худалдаан оруулах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, албадан дуудлага худалдааны зар, 2012.05.18-ны өдрийн албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Банк хадгаламж зээлийн хоршоодын ажлын албаны 2012.06.14-ний өдрийн 1/0659, 1/0662, 2012.07.10-ны өдрийн 1/0738 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газарт болон Чингэлтэй дүүргийн Газрын албанд явуулсан албан бичгүүд, 2022.11.11-ний өдрийн Банк хадгаламж зээлийн хоршоодын ажлын албаны 2/3957 тоот албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч О.*******ад холбогдуулан, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв газар болон үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байрлал бүхий 500 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага болгон өөрчилжээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч .******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч О.******* нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005.11.07-ны өдрийн 237 дугаартай захирамжаар олгосон 047664 тоот газар эзэмших гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* зусланд байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв /500 м.кв/ миний эзэмшлийн газрыг албадан дуудлага худалдаанд оруулах тухай шүүхийн шийдвэргүй байхад бүхэлд нь том хашаа барьж ашиглан, газрыг чөлөөлж өгөхгүй, миний газар эзэмших эрхийг зөрчсөн, эрүүгийн хэргийн битүүмжилсэн тогтоолд зуслангийн байшин гэж заасан, 700 м.кв газрыг хураасан талаар ямар нэгэн шүүхийн шийдвэр байхгүй, 97 м.кв талбайтай байшин байгаа газраас илүү бусад газрыг үндэслэлгүйгээр эзэмших эрхгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч тал нь дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* зусланд байрлах 700 м.кв газар, 2 давхар мансардтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, 97 м.кв талбайтай зуслангийн сууцыг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан албадан дуудлага худалдаанд орж худалдан авсан, нэхэмжлэгч нь уг газрын хууль ёсны өмчлөгч мөн гэсэн баримтгүй, түүний газар эзэмших эрхийн 047664 тоот гэрчилгээ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.22-ны өдрийн 209 дугаартай шийдвэрээр хүчингүй болсон, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон, захиргааны хэрэг нэхэмжлэгч өөрөө гуравдагч этгээдээр оролцож мэдсэн, хариуцагч 700 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогджээ.

3.1. Нэхэмжлэгч Ч.*******т Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005.11.07-ны өдрийн 237 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт *******-д байрлах 700 м.кв газрыг /нэгж талбарын дугааргүй/ зуслангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2005.11.15-ны өдөр 0447664 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

Чингэлтэй дүүргийн Газрын алба нэхэмжлэгч Ч.*******тэй дээрх 237 тоот захирамжийг үндэслэн 2006.05.10-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний дагуу нэхэмжлэгчээс 2011, 2014, 2016-2020 онуудад газрын төлбөрт нийт 171 920 төгрөг төлсөн болох нь 2005.11.15-ны өдрийн 047664 тоот Ч.*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2011.12.28-ны өдөр үйлдэгдсэн, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв газрын кадастрын зураг, 2006.05.10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Газрын алба болон Ч.******* нарын хооронд байгуулсан Иргэн аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ, Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлгүүд, 920200007 тоот Чингэлтэй дүүргийн Газрын алба болон Ч.******* нарын хооронд 2020.02.13-нд үйлдсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

3.2. Хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006.05.05-ны өдрийн 6/33 дугаартай Хороодын талаар авах арга хэмжээний тухай тогтоол, хаяг өөрчлөгдсөн талаарх Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2020.02.14-ний өдрийн 329 тоот, ******* дүгээр хорооны Засаг даргын 2020.02.13-ны өдрийн тодорхойлолт зэргээр 2011.12.28-ны өдөр үйлдэгдсэн кадастрын зурагт заасан Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв газар өмнө нь тус дүүргийн 18 дугаар хорооны ******* гудамжны 2394 тоот хаягтай байсан бөгөөд тус 18 дугаар хороо нь хуваагдаж дээрх нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар нь ******* дүгээр хороо, ******* гудамжны 2394 тоот хаягтай болж өөрчлөгдсөн байна.

3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк хадгаламж зээлийн хоршоодын ажлын албанаас Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008.07.23-ны өдрийн 117-А дугаартай Шийтгэх тогтоол, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2008.09.23-ны өдрийн 693 дугаартай Магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны 2008.11.*******-ний өдрийн 440 дугаартай тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009.01.26-ны өдрийн 82 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.

Хариуцагч О.******* нь тус албанаас 2012.05.18-ны өдөр зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаанд оролцож, мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо /******* дүгээр хороо/, *******ийн зуслан, Билгүүний энгэр-т байрлах, 97 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, 2 давхар мансардтай, зуслангийн сууцыг худалдан авсан болох нь 2005.10.31-ний өдрийн Мөрдөн байцаах 4 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2005.11.02-ны өдрийн Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, Банк хадгаламж зээлийн хоршоодын ажлын албаны 2009.03.11-ний өдрийн 01 тоот Эд хөрөнгийг хураах тогтоол, 2012.05.03-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2012/02/30 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, албадан дуудлага худалдаан оруулах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, албадан дуудлага худалдааны зар, 2012.05.18-ны өдрийн албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2012.05.25-ны өдрийн О.******* болон Банк хадгаламж зээлийн хоршоодын ажлын албаны хооронд байгуулсан Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд зэрэг баримтуудаар нотлогдсон.

3.4. Шүүхээс томилогдсон шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 20*******.12.23-ны өдрийн А/237 тоот Шинжээчийн дүгнэлт түүний хавсралтаар хариуцагч О.*******ын хашаалсан 2103 м.кв талбайтай газар нь маргааны зүйл болох нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв газартай 690 м.кв талбайгаар давхцаж байгаа талаар дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын маргааны зүйл болох 700 м.кв талбай бүхий газар нь ******* дугаар бүхий нэгж талбартай газар мөн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.22-ны өдрийн 209 дугаартай шийдвэрт дүгнэгдсэн байна.

3.5. Нэхэмжлэгч Ч.*******т 2005.11.15-ны өдөр 0447664 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005.11.07-ны өдрийн 237 дугаартай захирамжийг үндэслэн олгосон боловч уг захирамжийн хавсралтад Ч.*******ийн нэр бүртгэгдээгүй талаар хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020.03.11-ний өдрийн 15/142 тоот албан бичигт ...Иргэн Ч.*******т 2005.11.07-ны өдрийн 237 дугаар захирамжаар 047664 дугаартай гэрчилгээтэй байгаа боловч захирамжид нэр байхгүй, хувийн хэрэг үүсээгүй байна... гэж, 2010.12.27-ны өдрийн 488/10 тоот албан бичигт ...******* дүгээр хороо, *******ийн зуслан Билгүүний энгэр-т байрлах зуслангийн 2 байшингийн кадастрын зургийг шалгаж үзэхэд мэдээллийн санд бүртгэлгүй байна гэж тус тус дурдсан байна.

3.6.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч О.*******ын худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 700 м.кв талбайтай газрыг тус дүүргийн Засаг даргын 2012.10.05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар О.*******ад эзэмшүүлэн, 2012.12.07-нд 000412935 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013.06.14-ний өдрийн А/173 дугаар захирамжаар дээрх А/228 дугаар захирамжийг хүчингүй болгосныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр А/173 дугаар захирамжийн О.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт дээрх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012.10.05-ны өдрийн А/228 дугаар захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 06 дугаар шийдвэр авагдаагүй хэдий ч 2012.12.07-ны өдрийн 000412935 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013.06.14-ний өдрийн А/173 дугаар захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.22-ны өдрийн 209 дугаартай шийдвэр, Банк хадгаламж зээлийн хоршоодын ажлын албаны 2012.06.14-ний өдрийн 1/0659, 1/0662, 2012.07.10-ны өдрийн 1/0738 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газарт болон Чингэлтэй дүүргийн Газрын албанд явуулсан албан бичгүүд зэргээр нотлогдсон байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтуудаар, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо /******* дүгээр хороо/, *******ийн зуслан, Билгүүний энгэр-т байрлах, 97 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, 2 давхар мансардтай, зуслангийн сууцыг эрүүгийн 20546335 тоот хэргийг хянан шийдвэрлэх явцад 2005.10.31-ний өдрийн Мөрдөн байцаах 4 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-р битүүмжилсний дараа нэхэмжлэгч Ч.*******т 2005.11.07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 237 дугаар захирамжаар дээрх зуслангийн сууц байрлаж байгаа нийт 700 м.кв талбайтай газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2005.11.15-нд 047664 дугаартай гэрчилгээ олгогдож, 2006.05.10-нд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар дээр баригдсан зуслангийн сууц нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр эрүүгийн хэргийн хохирлыг төлүүлэх баталгааг хангах зорилгоор битүүмжлэгдсэний дараа нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн талаарх үйл баримт тогтоогдсон.

Тодруулбал, эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч О.*******ын худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 700 м.кв талбайтай газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012.10.05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар О.*******ад эзэмшүүлэн, 2012.12.07-нд 000412935 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь одоо хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч Ч.*******т Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор, гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 34 дүгээр зүйлийн 34.1.-д Энэ хуулийн 33.1.-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн...дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заасны дагуу маргаан бүхий газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхээс өмнө газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн гэж үзэх үндэслэлгүй талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.22-ны өдрийн 209 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.06.02-ны өдрийн 389 дугаартай Магадлалаар дүгнэж, улмаар нэхэмжлэгчид олгогдсон 2005.11.15-ны өдрийн 047664 дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

5. Хэрэгт, Ч.*******, С. нарын хооронд үйлдэгдсэн С. миний бие Ч.*******ээс 2004.11.10-нд зээлж авсан 10 сая төгрөг ... болон зээлийн хүүнд Чингэлтэй дүүргийн харьяа *******эд байрлах, миний эзэмшлийн лагерын байшинг иргэн Ч.*******ийн эзэмшилд өгөх аман хэлцлийг 2005.10.11-ний өдөр хийсэн бөгөөд үүнийг 2006.01.04-ний өдөр бичгээр баталсан болно. Үүнийгээ энэ өдөр буюу 2006.04.20-ны өдөр нотариатаар албан ёсоор баталгаажуулж байна. Иргэн С. би уг байшинг эзэмших эрхийг иргэн Ч.*******ээс өөр бусад иргэд болон аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд албан ёсоор шилжүүлэн өгөөгүй буюу өгөхгүй болно... гэсэн 2006.04.20-ны өдрийн Батламж бичиг гэх баримт, 2006.05.12-ны өдөр олгогдсон Ч.*******, Ц.Одгэрэл, О., О. нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, *******-2394 хаягт байрлах, 84 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус авагджээ.

Мөн 2005.10.31-ний өдрийн Мөрдөн байцаах 4 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-д ...гийн *******эд барьсан 2 давхар байшин... гэж, 2005.11.02-ны өдрийн Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл-д ...2005 онд барьсан 97,5 хувьтай...гал тогооны шал хийгдээгүй...2 давхар амины орон сууц... гэж, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2009.03.11-ний өдрийн 01 тоот Эд хөрөнгийг хураах тогтоол-д ...Хураасан эд хөрөнгө...2...*******ийн энгэрт байрлах 2 давхар АОС, баригдаж дуусаагүй барилга... гэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2009.03.11-ний өдрийн тэмдэглэлд...2/. 95 хувийн гүйцэтгэлтэй, өвлийн 2 давхар сууц, гаднах хаалганы түлхүүр байхгүй, баруун талын цонх онгорхой байв... гэж тус тус бичигдсэн, Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2010.12.27-ны өдрийн 488/10 тоот албан бичигт ...******* дүгээр хороо, *******ийн зуслан Билгүүний энгэр-т байрлах зуслангийн 2 байшингийн кадастрын зургийг шалгаж үзэхэд мэдээллийн санд бүртгэлгүй байна гэсэн байна.

Эдгээрээс үзэхэд хариуцагчийн албадан дуудлага худалдаагаар худалдан авсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо /******* дүгээр хороо/, *******ийн зуслан, Билгүүний энгэр-т байрлах, 97 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, 2 давхар мансардтай, зуслангийн сууц нь 2005, 2009 оны дээр дурдсан баримтуудад дутуу баригдсан сууц гэх байдлаар бүртгэгдсэн атлаа 2006.05.12-ны өдөр Ч.******* нарт олгогдсон эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, *******-2394 хаягт байрлах, 84 м.кв талбайтай, хувийн сууц буюу бүрэн баригдсан барилгаар бүртгэгдсэн нь зөрүүтэй байгаагийн дээр уг хаягт байршил бүхий зуслангийн 2 байшингийн кадастрын зураг мэдээллийн санд бүртгэлгүй байгаа талаар Газрын албанаас 2010 онд тодорхойлж байсан байна.

 

6.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд үүний дагуу тухайн цаг хугацаанд буюу эрүүгийн хэрэгт битүүмжлэгдэхээс өмнө 2006.04.20-ны өдрийн Батламж бичиг гэх баримтыг үндэслэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо /******* дүгээр хороо/, *******ийн зуслан, Билгүүний энгэр-т байрлах, 97 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, 2 давхар мансардтай, зуслангийн сууцыг өмчлөх эрх Ч.*******ийн өмчлөлд гэрээний дагуу шилжсэн гэж үзэх боломжгүй байна.

 

7.Маргаан бүхий 700 м.кв газарт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг, Ч.******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 84 м.кв гэж, шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 20*******.12.23-ны өдрийн А/237 тоот Шинжээчийн дүгнэлт-д 133 м.кв гэж, Банк, хадгаламж зээлийн хоршоодын ажлын албаны 2009.03.11-ний өдрийн 01 тоот Эд хөрөнгийг хураах тогтоол, 2012.05.03-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2012/02/30 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, албадан дуудлага худалдаан оруулах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, албадан дуудлага худалдааны зар, 2012.05.18-ны өдрийн албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл зэрэгт 97 м.кв гэж тус тус зөрүүтэй тэмдэглэсэн байх боловч 84 м.кв талбайтай сууцыг 133 м.кв талбайтай болгож өөрчилсөн тул түүнд орц, гарц гаргаж өгөх зорилгоор 700 м.кв талбайгаас 500 м.кв талбай бүхий газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай нэхэмжлэгч талын тайлбар, бусад баримтуудаар, уг өөр өөр хэмжээтэй бичигдсэн зуслангийн байшин нь хариуцагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад албадан дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх хөрөнгө мөн болох нь нотлогдож байна.

 

8.Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3., 85 дугаар зүйлийн 85.2.-т зааснаар газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга нь газрын бүрдэл хэсэгт хамаарах бөгөөд хариуцагч О.*******ын худалдан авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь маргааны зүйл болох 700 м.кв газрын бүрдэл хэсэг болох нь хэргийн баримтуудаар нотлогдсон тул хариуцагчийг дээрх газрыг хууль бусаар эзэмшсэн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагч О.*******ад 2 давхар мансардтай, зуслангийн сууц байрлаж байгаа 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр 2012.12.07-нд олгосон 000412935 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч Ч.*******т олгогдсон 2005.11.15-ны өдрийн 047664 дугаартай газар эзэмших гэрчилгээ захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр хүчингүй болсон байх тул хариуцагч О.*******ын маргаан бүхий 700 м.кв газрын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

9.Иймд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж, 96 дугаар зүйлийн 96.3.-т Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно гэж тус тус заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.22-ны өдрийн 209 дугаартай шийдвэр гарч хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч Ч.*******ийн тухайн газрыг эзэмших эзэмшил дуусгавар болж, хариуцагч О.*******ын эзэмшлээс 500 м.кв газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

10.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2.-т заасан нэхэмжлэгч Ч.*******ийн өөрийн эзэмшлийн өмч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, 500 м.кв талбай бүхий газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгохоор хариуцагчаас шаардах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

11.Хэрэгт авагдсан иргэн Д.Мөнхбатын газар эзэмшихтэй холбоотой баримтууд нь хэрэгт хамааралгүй бөгөөд 1 хавтаст хэргийн 216 дахь талд авагдсан Ч.*******ээс Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлт нь хуулбараар авагдсан буюу хуулийн шаардлага хангаагүй тул шүүх үнэлэх боломжгүйг дурдав.

 

12.Шинжээч Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2020.01.03-ны өдрийн албан бичгээр шинжээчийн ажлын хөлсийг 516 775 төгрөгөөр тодорхойлж ирүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.1.-д заасны дагуу шинжээчийн зардал болох дээрх мөнгийг нэхэмжлэгч Ч.*******ээр нөхөн төлүүлж, шинжээчид олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.3., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогын данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын И уулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118., дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ийн Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв газрын 500 м.кв талбай бүхий газрыг хариуцагч О.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.3., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогын данснаас илүү төлсөн 70 200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ээс шинжээчийн ажлын хөлс болох 516 775 төгрөгийг гаргуулан шинжээч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. 1******* 1*******.2., 1*******.3., 1*******.4., 1*******.7. 㺺 14 14 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА