Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2022/03072

 

 

 

 

 

 

 

 

   2022             10             12                                         184/ШШ2022/030*******2                            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.жаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, ******* ******* *******, ******* ******* *******лол, - тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* *******, *******, ******* *******, *******лол, -16******* тоот хаягт оршин суух, овогт /РД:РЮ*******60516*******1/,

 

Хариуцагч: ******* *******, ******* *******, ******* *******, ******* байр, тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:/ нарт холбогдох,

 

20******* оны 08 ******* сарын -ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, уг бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахтухай үндсэн нэхэмжлэлтэй,  хариуцагч Ж.ын “Г. болон түүний гэр бүлийн гишүүдийн хамт хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” тухай сөрөг  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч Г., хариуцагч Ж.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ж.ын өмгөөлөгч , шинжээч , , нарийн бичгийн даргад Т.Тунгалаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: Г. миний бие нөхөр тэй Солонгос улсад 2004 онд ажиллаж байхдаа танилцаж ******* жил хамт амьдраад 2011 он хүртэл Солонгос улсаас Монголдоо ирсэн. Бид ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* *******лол, - тоот орон сууцыг 2012 онд худалдан авсан. Бидний дундаас 2012 оны 04 дүгээр 30-ны өдөр том хүү төрсөн 20******* оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бага хүү төрсөн. Манай нөхөр нь булчирхайн хорт хавдартай хөнгөвчлөх эмчилгээнд Хавдар судлалын эмнэлэгт хэвтэрт байх үед нь 20******* оны 08 ******* сарын -ны өдөр Ж. нь бидний гэр бүлийн дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан байна. Өөрөөр хэлбэл үхлүүт хүнд өвчтэй байхад нь эмнэлгээс авч явж бэлэглэлийн гэрээ хийсэн байгаа нь хууль бус үйлдэл юм. Манай нөхрийг хүнд өвчтэй байх үед ах дүүсийг нь дуудахад хэн ирээгүй мөртлөө өвчтэй, ухаан санаа нь орж гарч буй хүнийг АНУ-д эмчлүүлнэ хэмээн хууран мэхэлж бидний гэр бүлийн дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй... “Бид АНУ-д эмчлүүлнэ, зардлаа олохын тулд нотариат орно гээд хүчээр авч яваад үхлүүт хүнээр огт танихгүй хүнд бэлэглэлийн гэрээ хийлгүүлсэн байдаг. Эдгээр хүмүүс нэг ч өдөр асраагүй, бие муу байгааг мэдэгдэж ир гэхэд «амийг нь бөө тогтоож байгаа, бид ургийн баяртай гээд cap гарангийн дараа ирэнгүүтээ ийм үйлдэл хийсэн байдаг. Хамгийн хачирхалтай нь бэлэг хүлээн авсан гэх хүн огт үзэгдээгүй ба эмнэлэг дээр ч тэр нас барсны дараа ч тэр оршуулга дээр ч тэр ирээгүй. Миний бие нөхрөө хорт хавдартай тэмцэлдэж байхад нь химийн хортой эмчилгээтэй хүнийг сахиж байгаад давхар хордож Франц улсад эмчлүүлж байгаа бөгөөд ээж ээр төлөөлүүлэн нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд 20******* оны 08 ******* сарын -ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ... Хамгийн гол миний гомдолтой байгаа зүйл бол 20******* оны 08 ******* сарын 25-ны өдөр энэ хүнийг группийн хуралд ирүүлэх шаардлагатай байна гээд Халдвар судлалын эмнэлгээс ярьдаг, гэтэл эмч нь энэ хүнийг хөдөлгөж болохгүй юм байна, та нар гэртээ байж бай, өнөөдөр комисс очиж үзнэ гээд миний мэдэхээр ******* дүүргийн Хавдар судлалын ерөнхий эмч н. даргалаад, ******* дүүргийн халамж үйлчилгээний ажилтан н. гэх хоёр хүнтэй хамт 4,5 хүн гэрт орж ирээд /хүүгээ түр гэртээ гаргасан байсан/ энэ хүн гурван гуурстай юм байна, насилк дээр ч, тэргэнцэртэй ч хуралд очиж чадахгүй юм байна гэж хэлсэн. Гэтэл маргааш нь буюу 8 сарын -ны өдөр бэлэглэлийн гэрээг Г. гээд энэ хүн дээр хийсэн байдаг. Ингээд 8 сарын 2*******-ны өдөр группийн хурал болоход миний охин төлөөлөөд очсон. Хурлаар хүүг минь 0 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэсэн. 0 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт гэдэг нь 10 хувийн найдвар байна уу гэхэд амьсгалах төдий, хорт хавдар бүх эрхтэнд үсэрхийлсэн байна гэж хэлж байсан. Тэр үед анагаах ингээд бууж өгч байгааг би ойлгосон. 8 сарын 25-ны өдөр энэ хүнийг босож чадахгүй гэдгийг комисс ирээд үнэлсэн байхад -ны өдөр Г. нотариатын байранд очоод гэрээ хийсэн гэдэгт би маш их гомдолтой байгаа. Хоёр*******т тийм муу хүн очсон байхад Г. гуай яагаад бичлэг хийгээд санадаггүй вэ. Хуулиар явсан ийм насны хүн маш няхуур байдаг байлгүй гэж бодож байна... Ер нь гомдол 8 сарын 25, , 2******* гэх гурав хоногт л байна. Энэ гурван хоногийн дотор л миний хүүгийн амь нас, эд хөрөнгө сүйрчихлээ гэв.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:  , нар нь БНСУ-д ажил хийж хөдөлмөрийн хөлсөө цуглуулан БЗД-ийн *******-р *******, - тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг ийн эгч -Эрдэнийн хамаатнаас -Эрдэнээр дамжуулан худалдан авсан. Орон сууц худалдан авад түрүүлж Монголд ирж БЗД-ийн *******-р *******ндоо бүртгүүлж орон сууцандаа иж бүрэн засвар хийсэн байдаг. Тэрээр орон сууцны хануудыг буулгаж шинэ хана босгож нийтийн хэлж заншсанаар супер засвар хийсэн байрандаа тохируулан тавилга авч тохижилт хийсэн. нь 20******* онд бие нь муудаж эмнэлэгт үзүүлснээр хорт хавдартай болсноо мэдсэн. Тэрээр 20******* онд Хавдар судлалын үндэсний төвд 3 удаа химийн эмчилгээнд орж уушгины тасагт олон хоног хэвтэж эмчлүүлсэн. 20******* оны намар эмнэлэгт хэвтэж байхад талийгаач ийн эгч нь ирж Монголд эмчилж чадахгүй гадаадад авч явж эмчлүүлнэ. Эмчилгээний зардалд орон сууцыг барьцаалах, худалдах шаардлагатай гээд авч яван нотариатаар орсон боловч хэвтрийн хүнд өвчтэй хүн тэгээд ч Чингэлтэй тойргийн нотариат учир үйлдэл хийхээс татгалзсан байна. Улмаар хэзээ ч юм, ямар ч гэсэн ийг авч явсан өдрөөс өөр өдөр офицеруудын ордны баруун урд байдаг Г. гэдэг нотариатаар бэлэглэлийн гэрээг гэрчлүүлжээ. Нотариатын үйлдэл хийгдэх үед нь 0%-ийн хөдөлмөр чадвар алдалттай, асран хамгаалагчтай байдаг тул нотариатын үйлдэл хийхэд асран хамгаалагч нь заавал оролцох шаардлагатай. Нөгөө талаар Иргэний хуулийн 1.2.4-д "гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэр бүлийн дундын хөрөнгө байхаар хуульчилсан байх тул нотариат заавал гэр бүлийн гишүүдийн эрхийг асууж тодруулах ёстой. Мөн хэвтэрт байгаа хүнийг нотариат дээр авчрах биш байгаа газарт нь очиж үйлдэл хийдэг. Хэвтрийн хүнтэй холбоотой өв, эрх шилжүүлэх хэлцэлд хөндлөнгийн гэрч, бичлэг хийх шаардлагатай. Дээрх байдлаар гэрчийн мэдүүлгээр нотариатч Г. дээр очиж үйлчлүүлээгүй, асран хамгаалагч оролцуулаагүй, бичлэг байхгүй байгаа зэрэг нь нотариатын үйлдэл хийхэд байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Иймд 20*******.08.-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулан, 20*******.08.-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.  /1хх 216-21*******/

 

3. Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нотариатч миний 201******* оны архивын материалд 201******* оны 08 сарын - ны таамгаар нарын хооронд хийгдэж гэрчлүүлсэн ямар нэгэн бэлэглэлийн гэрээ байхгүй. Би урьд нь гэрчээр дуудагдаж тус шүүхэд очсон боловч шүүх хурал 2 удаа завсарлаад хойшилсон.Нотариатч Г. би 20******* оны 08 сарын 16-ны өдөр ,Ж. нарын хооронд байгуулсан БЗД-ийн *******-р ******* *******-р *******лол байрны тоот ЗО м.кв 2 өрөө орон сууц бэлэглэх гэрээг 20*******.08.-нд талуудын хүсэлтээр гэрчилж бүртгэлийн дэвтрийн 250 *******т бүртгэн гарын үсгүүдийг зуруулсан байна. Энэ талын нотлох баримт болох гэрээ, бүртгэлийн дэвтэр, мөнгөний тасалбарын хуулбарыг архиваас гаргаж өгсөн хавтаст хэрэгт байгаа болно. Намайг орон сууц бэлэглэх гэрээ гэрчлэхдээ бэлэглэгч гэгчийг байлцуулахгүйгээр гэрээг гэрчилсэн гэж ор үндэсгүй гүтгэсэнд харамсаж байна. Би мэргэжлийн хууль хүн мэргэжлээрээ 3******* жил, нотариатчаар 18 жил ажиллахдаа хууль зөрчсөн үйлдэл гаргаж хүн хохироож байсан удаагүй. Бусдын өмчийг хэн нэгэнд шилжүүлэх гэрээ хэлцэл гэрчлэхэд заавал 2 талыг байлцуулж гэрчилдэг. Надад хууль бус үйлдэл хийх хүмүүжил сэтгэл байхгүй. мэргэжилдээ үнэнч явсаар өдийг хүрсэн. гэдэг хүн 20*******.08.-нд хэнтэй ирснийг одоо бол мэдэхгүй. Хамт ирсэн гэрээний нөгөө тал Ж. гэгчийн мэдүүлэг, гэрээ болон бүртгэлийн дэвтэрт байгаа гарын үсэг гэрээний 2 тал байсан гэдгийг нотолно. Энэ 2 хүнийг би огт танихгүй. Хавтаст хэрэгт авагдсан материалд УБЕГ, УХЭУБЕГ, НУБГ-н 201******* оны 02 сарын 12-ны 11-8*******5660 тоот Ш.ад гаргаж өгсөн лавлагаанд Ү-204002521 улсын бүртгэлийн ******* бүхий орон сууцыг Ш. 2012 оны 11 сарын 22-нд бэлэглэлийн гэрээгээр эд шилжүүлсэн үйлдлийг *******2 тоот нотариатч би гэрчилсэн байна... 20*******/08/-ны өдөр нь нотариатч дээр ирэхдээ ХЧА-н хувь тогтоосон акт авч ирээгүй. Хэрэв авчирсан бол нотариатчын архивт байх учиртай. Гэрээ гэрчлэгдэх өдөр нь гарын үсгээ зурах чадваргүй,ухаан санаа эрүүл бус байсан бол хэрхэн гэрээг гэрчлэх тухай хууль заавраа би мэднэ.Иргэний хуулийн 1.4.2 гэр бүлийн дундын хөрөнгийн талаар нэхэмжлэлд дурьдсан байна УБТХ-ийн 1*******-р зүйлийн 1*******.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг хүсэлт гаргагч нөхөн төлнө гэж зааснаас гадна бүртгэл буруу болсон бол залруулах үүрэг нь мэдүүлэгчид байгаа болно. Энэ хуулийн дагуу 2012 онд маргаж буй орон сууцыг Ш.аас бэлэглэлийн гэрээгээр хүлээж авахдаа эхнэр,хүүхдээ хамт бүртгүүлэх үүрэгтэй байжээ. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэс байхгүй учир нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1 хх 220-221/

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 201******* оны 06 ******* сарын *******-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ж. нь ******* дүүргийн ******* ******* ******* дүгээр байрны тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү- *******тай 2 өрөө орон сууцыг өмчилдөг. Ж. нь солонгос улсад очиж ажиллах болсон тул уг орон сууцыг 2006 онд төрсөн эгч болох Ж.Төмөрсайханы нөхөр Ш.ын нэр дээр худалдаж авч байсан байдаг. Үүнээс хойш Ж.ын бэрийн дүү нь уг байрыг банкны барьцаанд тавих, зээл авах, АНУ-ын элчинд виз мэдүүлэхэд хөрөнгө хэрэгтэй байна гэх зэрэг шалтгаан тоочсон тул арга буюу 2012 онд бэлэглэлийн гэрээгээр түүний нэр дээр шилжүүлэхийг Ш.ад даалгаж, талуудын хооронд бэлэглэлийн гэрээгээр эд өмчлөх эрх түр шилжсэн байдаг. Ингээд 20******* оны 08 сарын -ны өдөр Ж. болон нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаж,өөрийн байраа нэр дээрээ буцаан шилжүүлэн авсан байдаг. Гэтэл гадаадаас ирээд орон гэргүй байгаа дүү , түүний дүү, эхнэр хүүхдийг орон сууцандаа үнэ төлбөргүй суулгаж байтал нас барч, түүний эхнэрийн хамаатан саднууд нь өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа юм. Г.гийн ээж тэй удаа дараа уулзаж, байр чөлөөлж өгөхийг хүсдэг боловч тэрээр Р.Аптансүхийн эхнэр, хүүхдийг Франц улс руу явуулахад ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан учраас түүний төлбөрөөс төлөх хэрэгтэй, байрыг чинь барьцаалж байна гэх мэтчилэн үндэслэлгүйгээр элдэв шалтаг тоочсоор, өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшилдээ байлгаж, өмчлөгчийг хохироосоор байгаа болно. Иймд Иргэний хуулийн 106 ******* зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Г. болон түүний хамаатан саднууд, гэр бүлийн гишүүдийг уг орон сууцнаас албадан гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. /1 хх 1/

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа...Ж. байрыг худалдаж авсан гэх санхүүгийн ямар баримт байдаг вэ. байрыг барьцаанд тавиад зээл авч байсан байдаг. Банканд барьцаалагдсан байгаад хураагдсан бол яах байсан бэ. Хүний байрыг барьцаалаад мөнгө зээлж болохгүй. Ш.ын асуудал цагдаагаар шийдэгдэх байх. Ж. байрны өмчлөгч гэсэн баримт байхгүй. Бэлэглэлийн гэрээгээр шилжсэн. Ж. байранд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй. Бэлэглэлийн гэрээнд 80.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хариу төлбөргүй бэлэглэлээ гэсэн байдаг. Хөрөнгө хоосноос бий болдоггүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа... Нэхэмжлэгч Г.гийн хууль ёсны нөхөр (талийгаач болсон) нь хорт хавдартай, амь нас нь хутганы ирэн дээр буюу хөдөлмөрийн чадвараа 0% алдсан комиссын акт гарсан байх үед нь гэр бүлийн хүн , асран хамгаалагч болох эхнэр Г.гийн зөвшөөрөлгүйгээр Ж. нь хүнд өвчтөн ийг хууран мэхэлж гэр бүлийн дундын эд хөрөнгө болох БЗД-ийн *******-р *******, - тоот орон сууцыг бэлэглэлээр шилжүүлэн авсан байдаг. , Г. болон тэдний хүүхдүүд болох том хүү 5 настай , 1 нас ******* сартай бага хүү нар нь өөрсдийн амьдрах ганц ширхэг орон сууцаа ямар ч үнэ төлбөргүйгээр үл таних этгээд болох Ж.ад бэлэглэх шаардлага байхгүй байсан. Г. нь хорт хавдрын эцсийн шатанд орсон нөхрөө гадаадад эмчлүүлэх гарц хайж байсан бөгөөд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар боломжгүй гэж хэлсэн...Тэгэхээр энд ямар үнэн байна вэ гэхээр нэгдүгээр уушгиндаа гуурстай, бөөрөндөө гуурстай, давсагтаа гуурстай хүн нотариат дээр яаж очсон гэдэг эхний асуудал, хоёр*******т гуурстай хүн гараа өргөж чадахгүй, ярьж чадахгүй. Гэтэл гарын үсгийг энэ хүнээр яаж зуруулсан гэдгийг сонирхсон. Нэг хүн толгойг нь бариад, нэг хүн гарыг нь бариад, нэг хүн түшээд, нэг хүн урд нь бэлэглэлийн гэрээг барьж байгаад зуруулсан болж таарах гэж байна. Бас нэг хачин зүйл нь 2012 онд бэлэглэлийн гэрээгээр энэ байрыг авдаг. 2012 оны бэлэглэлийн гэрээнд гэсэн бичвэр байгаа. 20******* оны гэсэн бичвэртэй цонхонд гэрэлтүүлээд харахад давхцаж байдаг, хэмжээсний хувьд адилхан. 2012-20******* оны хооронд өөр олон гарын үсэг байдаг бөгөөд хэмжээсний хувьд бүгд өөр өөр. Төсөөтэй хэмжээстэй нэг ч бичвэр байхгүй. 2012 онд эрүүл байсан хүн 20******* онд гараа өргөж даахгүй хүний бичсэн бичвэр хоёр яг адилхан байгаа нь гайхмаар. Яагаад шинжээч нарт уурлаад байна гэхээр ийн гарын үсэг мөн биш эсэх асуудлаар маргаагүй. Бид олон жилийн турш шинжээч нартай нэг л маргаан байдаг. Тэр нь давхцал байна уу, хэмжээсний хувьд ямар байна. Өөрөөр хэлбэл 2012 оны бэлэглэлийн гэрээний А гэсэн тэмдэгт, 20******* оны бэлэглэлийн гэрээний А гэсэн тэмдэгт хэмжээсний хувьд ямар зөрүүтэй байна. Л ямар зөрүүтэй байна, Т ямар зөрүүтэй байна. Бид үүнийг л тодруулах гэсэн. Дурдсан хоёр гэрээ хоёулаа хариуцагчийн нотариатын хийгдсэн байдаг... Цаг хугацааны хувьд 5 жилийн 2,3 жилд нь н.Энхтайвантай холбоотой... Гурван гуурстай, гараа өргөж дийлэхгүй хүн 2012 онд зурсан гарын үсэгтэйгээ адилхан 20******* онд гарын үсэг байх боломжгүй гээд хүсэлт гаргаж шинжээч томилуулсан. Шинжээч нар Монгол улсын шүүх шинжилгээний хүрээлэнд төсөөтэй гарын үсгийн тэмдэгтүүдийг тодорхойлох чадваргүй, тийм техник хэрэгсэл байхгүй гэдэг. 120-д оны үе шиг... түүнд н.-Эрдэнэ, н. гэдэг хүмүүс Монголоос гараагүй, харин өөр нэрээр Англи улс руу яваад тэндээ иргэншил авсан байна гэдэг. Гэтэл орон сууц зөвхөн н.ийн өмч биш, хэний нэр дээр байгаагаас үл хамаараад гэр бүлийн өмч, гурван хүүхдийн өмч, эхнэрийнх нь өмч. Одоо энэ 4 хүн энэ байранд байрлаж байгаа. Энэ хүмүүсийг өмчлөх эрхгүй гэх зүйл хуульд байхгүй. Гэр бүлийн дундын хөрөнгө. 0 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан хүн ухаан санааны хувьд эрүүл байх уу. 0 хувь гэдэг нь 0 хувиас дээш байдаггүй юм байна, 100 хувь болбол нас барсан гэж үздэг, 0 хувь гэдэг нь хөдлөх чадваргүй, амьсгаатай хүнийг хэлдэг. Ийм хүн эрүүлдээ зурж байсан гарын үсэгтэйгээ яг адилхан хэмжээстэй гарын үсэг зураад явж байх уу... Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь маргаан бүхий орон сууцыг анх 2004 онд худалдаж авсан. Ингээд өөрөө гадаад орон буюу Солонгос улсад ажиллаж амьдарч байсан учраас өөрийн төрсөн эгчийн нөхөр Ш. гэдэг хүний нэр дээр гэрчилгээг гаргуулсан байдаг. Ингээд 2012 онд ын төрсөн ах Баттөмөр, бэр эгч -Эрдэнэ нар холбогдоод бэр эгчийнх нь төрсөн дүү банкнаас зээл авахын тулд барьцаа хөрөнгө хэрэгтэй байна. Чи ахын нэр дээр байгаа орон сууцаа ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд өгөөч, банкнаас зээлийг гаргуулсны дараа буцаагаад шилжүүлнэ гэдэг хүсэлт тавихад төрөл садны холбоотой учраас хүлээн зөвшөөрөөд Ш.ыг бэлэглэлийн гэрээгээр тухайн орон сууцыг гээд хүсэлт гаргахад төрөл садны холбоотой байсан учраас хүлээн зөвшөөрөөд Ш.ыг бэлэглэлийн гэрээгээр ийн нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн байдаг. Ингээд 2012 онд Ш.ын нэр дээр байсан маргаан бүхий орон сууц ийн нэр дээр бэлэглэлийг гэрээгээр шилжсэн байдаг. Ингээд 20******* онд тухайн орон сууцаа Ж. гуай өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Нотариатыг өөрөө сонгосон, манайд ойр, би дандаа үйлчлүүлдэг, гээд үйлчлүүлсэн. Түүнээс биш Ж. өөрийнхөө таньдаг нотариат дээр хийлгэсэн зүйл байдаггүй. Орон сууцыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага дээр тайлбар гаргая. Хүчингүйд тооцуулах  үндэслэлээ нэгдүгээрт тухайн орон сууцыг нь гэр бүлийн дундын өмчлөлд зориулж тайлбарладаг боловч худалдсан авсан гэх үйл баримтаа гаргаж өгдөггүй, харин хэрэгт хариуцагчаар татагдаагүй, хамааралгүй этгээд болон -Эрдэнэд шилжүүлсэн мөнгөө тухайн орон сууцыг худалдаж авсан гэж тайлбарладаг. Энэ бол тухайн маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан гэх үйл баримтыг нотолж чадахгүй. Маргаан бүхий орон сууцыг хэний өмчлөл дээр байсан, тэр өмчлөл эрх бүртгэгдсэн этгээд мөн хариуцагч Ж.ад төлбөрийг шилжүүлсэн эсэх хэрэгт ач холбогдолтой байдаг. Тэгэхээр ач холбогдолгүй өөр хүний данс руу шилжүүлсэн мөнгөө маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй юм. Хоёр*******т тухайн орон сууцны 20******* оны 08 ******* сарын -ны өдрийн бэлэглэлийн гэрээг байгуулахдаа хүч хэрэглэж эсвэл гарын үсгийг дуурайлгаж өмчлөх эрхийг олж авсан гэж тайлбарладаг. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн ажиллагаа явагдсан.Нэгдүгээрт гэрчээр тухайн үед орон сууц бэлэглэгч буюу ийн эмчлэгч эмч гаас биеийн байдлыг асууж тодруулсан байдаг. Эмч гийн мэдүүлэг нэгдүгээр хавтаст хэргийн 1-р талд авагдсан байдаг. Мэдүүлгээр эмчилгээ байх явцдаа химийн эмчилгээ хийлгэж байсан ч гэсэн оюун санааны хувьд хариуцлага хүлээх чадвартай буюу өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлэх чадамжтай байсан. Хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурах боломжтой байсан эрүүл мэндийн хувьд гэж мэдүүлэг өгсөн. Хоёр*******т ийн ээж гэж хүнээс мэдүүлэг авч “Тухайн орон сууцыг мөнгөөр худалдаж авсан уу гэж асуухад мөнгөө аваагүй, банкнаас зээл авах гэж гуйгаад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан” гэдгийг талийгаачийн төрсөн ээж өөрөө гэрчилсэн байна. Мөн энэ гэрчийг нэхэмжлэгч талын хүсэлтээр асууж тодруулсан. Хүч хэрэглэсэн гэж үздэг боловч яг яаж хүч хэрэглэснийг нотолсон баримт хавтас хэрэгт байдаггүй. Гарын үсгийг хүчээр зуруулсан гэж үзэж байгаа юм уу. Харин гарын үсэг ийн гарын үсэг мөн биш талаар мэргэжлийн шинжээч дүгнэлтээ гаргасан. тухайн орон сууцыг бэлэг хүлээн авагчаар зурсан гарын үсэг, мөн бэлэглэгчээр Ж.ад шилжүүлсэн гарын үсэг нэг хүнийх байна аа гэдгийг мэргэжлийн тусгай шинжээч нар шинжлэн судлаад дүгнэлтээ гаргасан. Мөн биеийн байдлын хувьд өөрөө босох боломжгүй, 2,3 гуурс тавиулсан, эмчилгээтэй байсан гэж ярьдаг боловч үүнийгээ нотолсон баримтаа гаргаж өгөөгүй. Мөн нь бусдын асрамжид буюу эхнэр Г.гийн асрамжид байсан талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байдаг. Харин асран хамгаалагчаар тогтоосон уу гэх асуултад үгүй гэх байдлаар үгүй гэдэг байдлаар ийн ээж болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Наранцэцэгийн мэдүүлгээр хавтас хэрэгт авагдсан байна... Харин -Эрдэнэд шилжүүлсэн мөнгөнийхөө төлөө Ж.ын өмчлөлийн орон сууцыг барьцаалаад  байгаа нь үндэслэлгүй байна... Орон сууц нь Ж.ын өмчлөл дээр бүртгэгдсэн тул хууль бус өмчлөлөөс чөлөөлж хариуцагч нарыг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан...Хариу төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээгээр ийн нэр рүү шилжүүлсэн боловч буцаагаад шилжүүлж авсан. Орон сууцыг 20*******.8.-ны өдөр шилжүүлсэн талаар бэлэглэлийн гэрээ хавтас хэрэгт авагдсан. Бэлэглэлийн гэрээ хүчингүйд тооцуулах үндэслэл байгаа эсэх талаар тодруулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад тухайн бэлэглэлийн гэрээ дээрх гарын үсгүүдийг хүч хэрэглэсэн эсэх, талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Мөн хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр бус эсэхийг тогтоох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Энэ талаар тайлбартаа дурдсан. Ингээд орон сууц бэлэглэлийн гэрээгээр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Улсын бүртгэлд маргаан бүхийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр одоог хүртэл бүртгэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 106 ******* зүйлийн 106.1-т зааснаар шударгаар олж авсан өмчлөх эрхтэй орон сууцнаас Г. болон түүний хамаатан садан, гэр бүлийн гишүүдийг нь албадан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан... эрх олгосон орон сууны бэлэглэлийн гэрээ болон, эрх дуусгавар болгосон талаар хүсэл зоригийн илэрхийллийг илэрхийлсэн бэлэглэлийн гэрээнүүдэд нэг хүний гарын үсэг зурагдсан байна гэсэн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гарсан. Иргэний хууль 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар  хэлцэл хийснээр хойш нас барсан нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хэвээр байна. Тэгэхээр нас барахаас өмнө хуваарьт хөрөнгөө бусдад бэлэглээд хүсэл зоригоо илэрхийлээд гэрээ байгуулсан байна...  гэв.

.Нэхэмжлэгч талаас: Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаанууд, иргэний үнэмлэхний лавлагаа, ******* дүүргийн ******* ******* *******ны Засаг даргын тодорхойлолтууд, нас барсны бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл, орон сууц бэлэглэлийн гэрээ, Хавдар судлалын үндэсний төвийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 201******* оны 03 ******* сарын 2-ний өдрийн 101/ШЗ201*******/056*******5 ******* захирамж, ******* дүүргийн ******* ******* *******ны Сувилахуй өрхийн эмнэлгийн тодорхойлолтууд, Хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Капитал банкны зээл хүсэгчийн өргөдөл, Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, ******* дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, ажил гүйцэтгэх гэрээ, өрхийн хүн амын бүртгэлийн дэвтрийн хуулбар, нотариатын бүртгэлийн дэвтэр, Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар, фото гэрэл зураг, энгийн эмийн жорын баримтууд, эмнэлгийн магадалгаа, эмчийн үзлэгийн бүртгэл, , нарын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын лавлагаа, Р.-Эрдэнийн тодорхойлолт, мессенжэр чат, Цагдаагийн ерөнхий газрын 201 оны 03 ******* сарын *******-ны өдрийн 41 тоот албан бичиг, итгэмжлэл, үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ, Юнител баталгааны хуудас, түрээсийн хамтын гэрээ, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ. /1-р хх 3-14, -33, 3-4, 16*******-1*******3, 1*******-180, 182-18*******, 15-200, 2-р хх 1*******-206, 210-2*******, 3-р хх 2-30, 40-/

 

10. Хариуцагч Ж.аас: Итгэмжлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаанууд, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ. /1-р хх 21-24, 34-35, 2-р хх 16*******, 3-р хх 32, 228-230/

 

11. Хариуцагч Г.гаас: Итгэмжлэлүүд зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ. /2-р хх 66, 10/

 

12.Шүүхийн журмаар: Төрийн банкны 201******* оны ******* ******* сарын 1-ний өдрийн 02б/4453 тоот дансны хуулга, Хаан банкны 201******* оны ******* ******* сарын 20-ны өдрийн 2/82*******4 тоот дансны хуулга, ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 201******* оны 8 ******* сарын 04-ний өдрийн 2/6******* тоот албан бичиг, Капитал банкны 201******* оны 8 ******* сарын 24-ний өдрийн 5/30*******0 тоот албан бичиг, ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 201******* оны дүгээр сарын 04-ний өдрийн *******/684 тоот албан бичиг, Хавдар судлалын Үндэсний төвийн клиникийн эмнэлгийн тодорхойлолт, Архивын ерөнхий газрын лавлагаа, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 10/582 тоот албан бичиг, Хан-Уул ******* дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 02 ******* сарын 2*******-ны өдрийн 11 тоот албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018 оны 03 ******* сарын 0-ний өдрийн 643 тоот албан бичиг, Хан-Уул ******* дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 201 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн дүгээр албан бичиг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 201 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10/*******24 тоот албан бичиг, Хан-Уул ******* дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 201 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2*******8 тоот албан бичиг, Хан-Уул ******* дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 502 тоот албан бичиг, Хан-Уул ******* дэх Цагдаагийн газрын хоёр******* хэлтсийн 2020 оны 02 ******* сарын 28-ны өдрийн 845 тоот албан бичиг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 412 тоот албан бичиг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 0******* ******* сарын 28-ны өдрийн 52 тоот алба бичиг зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлжээ.  /1-р хх -48, 50-111, 123, 12, 6, **************-162, 243-248, 24-250, 2-р хх 1-, 32-34, 51-53, 1-14*******, 148-*******5, 12-15, 3-р хх 3, 5, *******-2*******, *******2, 101-18, 243-2/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Ж.ад холбогдуулан “ 20******* оны 08 ******* сарын -ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох”  тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагаа “20******* оны 08 ******* сарын -ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулна“ гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. / 1-р хх 216 /

Хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Г. болон түүний гэр бүлийн бусад  гишүүдийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1-р хх 10/

Шүүгчийн  201******* оны 10 *******  сарын 1*******-ны өдрийн 184/ШЗ2021*******/105 ******* захирамжаар хамтран хариуцагчаар Г.г татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулав. /1-р хх 201/

  Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

  Нэг.   Хариуцагч Ж. нарын хооронд 20******* оны 08 ******* сарын -ны өдөр байгуулсан “ Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            1.1 Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Ж.ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: нөхөр тэй Солонгос улсад 2004 онд ажиллаж байхдаа танилцаж ******* жил хамт 2011 он хүртэл амьдраад Монголд  ирээд бид  ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* *******лол, - тоот орон сууцыг 2012 онд ийн эгч -Эрдэнийн хамаатнаас -Эрдэнээр дамжуулан худалдан авсан. нөхөр нь булчирхайн хорт хавдартай хөнгөвчлөх эмчилгээнд хавдар судлалын эмнэлэгт хэвтэрт байх үед нь 20******* оны 08 ******* сарын -ны өдөр Ж. нь бидний гэр бүлийн  дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан. Ухаан санаа нь орж гарч буй хүнийг АНУ-д эмчлүүлнэ хэмээн хууран мэхэлж бидний гэр бүлийн дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн 20******* оны 08 ******* сарын -ны өдөр , Ж. нарын хооронд байгуулсан  “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулахаар шаарджээ. / 1-р хх 1, 216 /

            1.2. Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Г.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... нөхөр нь 20******* онд бие нь муудаж эмнэлэгт үзүүлснээр хорт хавдартай болсноо мэдэж, хавдар судлалын үндэсний төвд 3 удаа химийн эмчилгээнд орж уушгины тасагт олон хоног хэвтэж эмчлүүлсэн. Нотариатч Г. нь нотариатаар бэлэглэлийн гэрээг гэрчилж нотариатын үйлдэл хийхдээ ийг 0%-ийн хөдөлмөр чадвар алдалттай байхад  асран хамгаалагч оролцуулаагүй, гэр бүлийн дундын хөрөнгө байхад гэр бүлийн гишүүдийн эрхийг асууж тодруулаагүй, хэвтрийн хүнтэй холбоотой өв, эрх шилжүүлэх хэлцэлд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй,  бичлэг  байхгүй байгаа нь   байсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа гэж  20******* оны 08 ******* сарын -ны өдрийн бэлэглэгч , бэлэг хүлээн авагч Ж. нарын хооронд байгуулсан Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шаарджээ.

            1.3. Хариуцагч Ж., итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: маргаан бүхий 2 өрөө орон сууцыг гэрч болох Ш. руу мөнгө шилжүүлэн түүний нэр дээр худалдаж авсан, талийгаач ийг  уг байрыг банкны барьцаанд тавих, зээл авах, АНУ-ын элчинд виз мэдүүлэхэд хөрөнгө хэрэгтэй байна, чи ахын нэр дээр байгаа орон сууцаа ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд өгөөч, банкнаас зээл гаргуулсны дараа буцаагаад шилжүүлнэ гэсэн тул төрөл садны холбоотой учраас хүлээн зөвшөөрөөд орон сууцыг ийн нэр дээр бэлэглэлийг гэрээгээр өмчлөх эрх түр шилжсэн. Ингээд 20******* оны 08 сарын -ны өдөр Ж. болон нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, өөрийн байраа нэр дээрээ буцаан шилжүүлэн авч, тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан. химийн эмчилгээ хийлгэж байсан ч гэсэн оюун санааны хувьд хариуцлага хүлээх чадвартай буюу өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлэх чадамжтай байсан. тухайн орон сууцыг бэлэг хүлээн авагчаар зурсан гарын үсэг, мөн бэлэглэгчээр Ж.ад шилжүүлсэн гарын үсэг нэг хүнийх байна аа гэдгийг мэргэжлийн тусгай шинжээч нар шинжлэн судлаад дүгнэлтээ гаргаад ийн гарын үсэг мөн гэдгийг тогтоосон. Биеийн байдлын хувьд өөрөө босох боломжгүй, 2,3 гуурс тавиулсан, эмчилгээтэй байсан гэж ярьдаг боловч үүнийгээ нотолсон баримтаа гаргаж өгөөгүй.  Орон сууц нь Ж.ын өмчлөл дээр бүртгэгдсэн  Иргэний хуулийн 2*******6 ******* зүйлд заасан бэлэглэлийн гэрээний хууль ёсны шаардлагыг хангасан гэрээ хийгдсэн  хэмээн маргаж, нэхэмжлэгчийг хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

1.4. Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч : Олон жил өнгөрсөн учраас энэ хүмүүсийг би мэдэхгүй, ямар ч байсан ирээд гарын үсгээ зураад гэрээ хийсэн. Энэ нь орон сууцны бэлэглэлийн гэрээ, нотариатын бүртгэлийн дэвтэр дээр зурагдсан гарын үсэг тухайн хүний гарын үсэг мөн гэдгийг олон удаагийн шинжээчийн дүгнэлтээр гарсан. гэдэг хүн 20*******.08.-нд хэнтэй ирснийг одоо бол мэдэхгүй. Гэрээ болон бүртгэлийн дэвтэрт байгаа гарын үсэг гэрээний 2 тал байсан гэдгийг нотолно. Энэ 2 хүнийг би огт танихгүй,  гэрээ гэрчлэгдэх өдөр нь гарын үсгээ зурах чадваргүй,ухаан санаа эрүүл бус байсан бол хэрхэн гэрээг гэрчлэх тухай хууль заавраа би мэднэ. гэр бүлийн дундын хөрөнгийн  тухайд 2012 онд маргаж буй орон сууцыг Ш.аас бэлэглэлийн гэрээгээр хүлээж авахдаа эхнэр, хүүхдээ хамт бүртгүүлэх үүрэгтэй байсан Хэвтрийн хүнд би үйлчлээгүй, өөрөө орж ирээд гэрээгээ хийсэн гэдгийг нотлох баримтууд гэрээ, болон нотариатын бүртгэлийн дэвтэр, хураамж төлсөн мөнгөний тасалбар байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 1.5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

     Маргаан бүхий ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* *******лол, дүгээр байрны тоотод байрлах  орон сууцны анхны өмчлөгчөөр байсан ба 18 оны 03 ******* сарын -ны өдөр , 1 оны 04 дүгээр сарын -ны өдөр   нар тус тус худалдан авсан, 2003 оны 05 ******* сарын 06-ны өдөр бэлэглэлээр , 2006 оны 06 ******* сарын *******-ны өдөр Ш. худалдан авч өмчлөгчөөр  тус тус бүртгүүлжээ. /1-р хх 123/ 

 

   Түүнчлэн  Ш. нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлийн ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* *******лол, дүгээр байрны тоотод байрлах, 30 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн *******тай, 2 өрөө орон сууцаа  эд бэлэглэж “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г байгуулсныг нотариатч Г. гэрчилж нотариатын үйлдэл хийжээ.

 

  Үүний дагуу  ээс тухайн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэн 000224*******5 *******тай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2012.11.22-нд гаргуулан авсан байна. /1хавтас-12, 123, 243-248, 2-р хх 12,14-*******3,*******6, 230, 243-248/

 

  Хариуцагч  Ж. нь 20******* оны 08 ******* сарын -ны өдөр “ Орон сууц бэлэглэлийн гэрээ”-гээр  ээс түүний өмчлөлийн ... тоотод байрлах, 30 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн *******тай, 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан, бэлэглэлийн гэрээг нотариатч Г. гэрчилж нотариатын үйлдэл хийсэн бөгөөд  бэлэг хүлээн авагч Ж. орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн 000440205 *******тай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 20*******.08.2*******-нд гаргуулан авсан нь нотлогджээ. /2-р хх 12,22-24,14-*******3,*******6, 230, 243-248/

    1.*******. Нэхэмжлэгч Г. нь талийгаач тэй 200 оны 03 ******* сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 04 сарын 23-ны өдөр ******* дүүргийн иргэний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн, 2012 оны 04 дүгээр 30-ны өдөр том хүү ,  20******* оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бага хүү нар төрсөн  болох нь гэрлэлтийн бүртгэлийн /00558 тоот лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр  тогтоогддог./1-р хх 3-5/

            Гэр бүлийн тухай хуулийн 3 ******* зүйлийн  3.1.1-д “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг,

            3.1.2-д “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг,

            3.1.3-д “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг, 

3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг  ойлгох талаар хуульчилжээ.

  Иргэний хуулийн 1 ******* зүйлийн 1.2.4 дэх хэсэгт  “ гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна “ гэж,

 энэ хуулийн 128 ******* зүйлийн 128.4 дэх хэсэгт “ Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй” гэж  тус тус заасныг  зөрчиж нөхөр нь  гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн бэлэглэлийн гэрээ байгуулан Ж.ад шилжүүлсэн нь үндэслэлгүй  болжээ гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал нэхэмжлэгч Г.гийн нөхөр талийгаач нь 2012  онд  2 өрөө орон сууцыг Ш.аас бэлэглэлээр хүлээн аваад 20******* оны 08 сарын -нд хариуцагч  Ж.ад  орон сууцыг бэлэглэх болон нас барах хүртлээ тус байранд эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан, одоо ч гэр бүл нь амьдарч байгаагаас үзэхэд орон сууц нь тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна.

 

Иргэний хуулийн 2************** ******* зүйлийн 2**************.1-д “Бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй “ гэж заажээ.

 

          Иймд нэхэмжлэгч Г. нь талийгаач тэй хуульд зааснаар гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид мөн бөгөөд 20******* оны 08 ******* сарын -ны өдөр  “Орон сууц бэлэглэлийн гэрээ” байгуулах үед ч гэрлэлтийн баталгаатай байсан, тухайн маргаан бүхий орон сууц нь гэрлэснээс хойш бий болсон үл хөдлөх эд хөрөнгө байх тул тэрээр хариуцагч Ж.ыг нөхөр ээс 2 өрөө орон сууцыг гэр бүлийн дундын хөрөнгө байхад бэлэглэлээр авсан нь үндэслэлгүй гэж 20******* оны 08 ******* сарын -ны өдөр байгуулсан “ Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулахаар шаардах эрхтэй.

 

          1.8. Хариуцагч Ж.ын талаас маргаан бүхий 2 өрөө орон сууцыг  гэрч болох Ш. руу мөнгө шилжүүлэн түүний нэр дээр худалдаж авсан, талийгаач ийг  уг байрыг банкны барьцаанд тавих, зээл авах, АНУ-ын элчинд виз мэдүүлэхэд хөрөнгө хэрэгтэй байна, чи ахын нэр дээр байгаа орон сууцаа ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд өгөөч, банкнаас зээл гаргуулсны дараа буцаагаад шилжүүлнэ гэсэн тул төрөл садны холбоотой учраас хүлээн зөвшөөрөөд орон сууцыг  ийн нэр дээр бэлэглэлийг гэрээгээр шилжүүлсэн, 20******* онд тухайн орон сууцаа Ж. өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан хэмээн тайлбарладаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 ******* зүйлийн 43.1-д “ Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэж заасан ба уг байрыг хариуцагч Ж. мөнгө шилжүүлэн худалдаж  авсан талаар гэрч Ш.ын...хариуцагч Ж.аас Солонгост байхдаа мөнгө явуулаад өөрийнхөө нэр дээр авсан гэж мэдүүлдэг боловч хариуцагч Ж.аас түүн рүү мөнгө шилжүүлэн орон сууцыг худалдаж авсан гэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдаагүй тул түүний мэдүүлэг дэх мэдээлэл хэрэгт ач холбогдолгүй гэж,

 

талийгаач эд эгч - Эрдэнэ худалдаж авсан өгсөн талаар гэрч Б....манай охин нөхөр ийн дүү Ж.аас авсан, яаж авсныг мэдэхгүй, энийг нэг орон гэртэй болгоё гэсэн... бэлэглэлийн гэрээгээр аваад тэгээд шинжилгээнд  явахдаа байраа хүнд өглөө гэж надад хэлсэн... байртай болоод амьдарч байна гэж хэлсэн, өөрийнх нь байр гэж боддог байсан, эгч нь авч өгсөн тухай мэдүүлдэг,

гэрч ...өөрийн байрандаа засвар хийж байна, Солонгосоос ирэхдээ зарим тавилгыг авчирсан, заримыг Монголоос авч байсан тухай мэдүүлэг,

   гэрч ...өөрөө бол байр авна гэж хэлж байсан, ирээд сансарт байр авчихлаа гээд надаас тавилгын талаар асуугаад би хэлж өгч байсан гэх мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж шүүх үнэлэв. /1-р хх 14*******-14 ,2-р хх 43- 

 

Учир нь маргаан бүхий орон сууцыг  гэрлэгч Г., нар нь 2012 онд Ш.аас  худалдан  авч байрандаа засвар хийж, тавилга авсан, өөрийнх нь байр гэх мэдүүлэг дэх мэдээлэл нь   хэрэгт авагдсан Ш., нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан  “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”,   ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* *******лол, дүгээр байрны тоотод байрлах, 30 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн *******тай, 2 өрөө орон сууцыг ээс өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэн 000224*******5 *******тай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн /00558 тоот лавлагаа зэрэг  нотлох баримтаар тогтоогддог тул хариуцагчийн тайлбарууд үгүйсгэгдэв.

 

           1.. Иргэний хуулийн 2*******6 ******* зүйлийн 2*******6.1 дэх хэсэгт “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж,  энэ хуулийн 2*******6.2 дах хэсэгт  “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

           Хариуцагч  Ж. нь 20******* оны 08 ******* сарын -ны өдөр “ Орон сууц бэлэглэлийн гэрээ”-гээр  ээс түүний өмчлөлийн ... тоотод байрлах, 30 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн *******тай, 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан, бэлэглэлийн гэрээг нотариатч Г. гэрчилж нотариатын үйлдэл хийсэн бөгөөд  бэлэг хүлээн авагч Ж. орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн 000440205 *******тай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 20*******.08.2*******-нд гаргуулан авсан нь нотлогддог.  /2-р хх 12,22-24,14-*******3,*******6, 230, 243-248/

 

 1.10.Талийгаач ийг биеийн байдлын хувьд өөрөө босох боломжгүй, 2,3 гуурс тавиулсан, эмчилгээтэй байсан гэж ярьдаг боловч үүнийгээ нотолсон баримтаа гаргаж өгөөгүй. нь бусдын асрамжид буюу эхнэр Г.гийн асрамжид байсан талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, асран хамгаалагчаар тогтоосон уу гэх асуултад үгүй гэх байдлаар ийн ээж Б., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Наранцэцэгийн мэдүүлгээр хавтас хэрэгт авагдсан гэж хариуцагч Ж.ын талаас тайлбарладаг.

 

  Маргаан бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Ж.ад бэлэглэх үедээ нь  С-*******.8 буюу тунгалгийн булчирхайн хорт хавдар оношоор 20******* оны 0******* сарын 2*******-2, 20******* оны 08 сарын 1*******-1, 20******* оны 0 сарын 0*******-0, 20******* оны 0 сарын 1*******-28, 20******* оны 0 сарын 30-наас 10 сарын 01-ны өдрүүдэд Хавдар судлалын үндэсний  төвд хэвтэн эмчлүүлж байсан ба  ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 20******* оны 08 сарын 2*******-ны өдрийн шийдвэрээр ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 0 хувиар, 12 сараар тогтоосон, эмнэлэгт хэвтэж байсан тухай өвчний түүхүүд, гуурстай хэвтэж байгаа талаарх гэрэл зураг, хавдар судлалын албан тоот, бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан,  тэрээр 20*******.10.01-нд нас баржээ. /1хавтас 8, 4,**************-162,182/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нь хүнд өвчтэй, 0 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан, өөрийгөө асрамжлах боломжгүй нөхцөл байдалтай  байх тул түүнийг ар гэрийнхэн хүмүүс эмнэлэгт болон гэрт нь асарч халамжлах нь ойлгомжтой байх тул  хариуцагч талын дээрх тайлбар үндэслэлгүй байна.  

1.11. Нэхэмжлэгч талаас нөхөр нь хорт хавдартай, эмнэлгийн хяналтад, ухаан санаа нь хэвийн бус байхад АНУ-д эмчлүүлнэ хэмээн хууран мэхэлж, Ж. нь гэрээнд гарын үсэг зуруулсан, хүнд өвчтэй байсан тул гэрээ байгуулах боломжгүй гэж тайлбарладаг, 

хариуцагч Г. нь би хэвтрийн хүнд үйлчлээгүй, өөрөө орж ирээд гэрээгээ хийсэн гэдгийг нотлох баримтууд гэрээ болон нотариатын бүртгэлийн дэвтэр, хураамж төлсөн мөнгөний тасалбар байгаа гэж,

хариуцагч Ж.ын талаас  эмчилгээтэй  байх явцдаа химийн эмчилгээ хийлгэж байсан ч гэсэн өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлэх чадамжтай байсан.Хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурах боломжтой байсан эрүүл мэндийн хувьд гэж эмчлэгч эмч мэдүүлэг өгсөн, 2012 оны бэлэглэлийн гэрээ, 20******* оны бэлэглэлийн гэрээнд зурагдсан ийн хоёр гарын үсгийг мэргэжлийн байгууллагаар шинжлэн судлуулсан. эрх олгосон орон сууны бэлэглэлийн гэрээ болон эрх дуусгавар болгосон талаар хүсэл зоригийн илэрхийллийг илэрхийлсэн бэлэглэлийн гэрээнүүдэд нэг хүний гарын үсэг зурагдсан байна гэсэн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гарсан. Нас барахаас өмнө хуваарьт хөрөнгөө бусдад бэлэглээд хүсэл зоригоо илэрхийлээд гэрээ байгуулсан тул  гэрээг ямар нэгэн байдлаар хүчингүйд тооцуулах үндэслэл байхгүй гэжээ.

1.12. Шүүгчийн 201******* оны 11 сарын 2-ны өдрийн 184/ШЗ201*******/125*******1 ******* захирамжаар хариуцагч Г.гийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, Ш., нарын байгуулсан 2012 оны 11 сарын 22-ны өдрийн  “Орон сууцны бэлэглэлийн гэрээ” , Ж. нарын байгуулсан 20******* оны 8 сарын -ны өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-нд зурсан ийн гарын үсэг нь нэг хүний /ийн/ гарын үсэг мөн эсэх дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэжээ./1-р хх 230/

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 6535 тоот шинжээчийн дүгнэлтээр дээрх хоёр цаг хугацаанд үйлдэгдсэн гэрээний ... гэсэн гарын үсгүүд хоорондоо тохирно, нэг хүн бичсэн тухай дүгнэлт ирүүлсэн. 1 хавтас-24, 250, 2хавтас-1-*******/

 

 Нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан ийг гарын үсэг зурсан эсэхэд маргаагүй  харин 2012 онд гарын үсэг зурсан, 20******* онд үзгээ барьж чадахгүй хүн гарын үсэг зурсан байна, давхцал үүсэх боломж байдаггүй, хоёр өөр нөхцөлд гарын үсэг зурсан, 2012, 20******* оны бэлэглэлийн гэрээний гарын үсгийн хэмжээс хоорондоо давхцалтай эсэх талаар нэмэлт шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж,  шүүгчийн 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 001 *******, 2021 оны 11 сарын 23-ны өдрийн *******08 *******, 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 02*******0 *******  захирамжаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ. /1-р хх *******,2-р хх 50,*******2-81,84-86/

 

Үүний дагуу  2022 оны 04 сарын 2*******-ны өдөр 1234 тоот шинжээчийн дүгнэлтэд 1...захирамжид дурдсан шинжилж буй гарын үсгүүд нь цаг хугацаа, шинжлэх баримтын нэр,утга агуулга зэргээрээ өөр, өөр баримтуудад зурагдсан тул хэмжээсний хувьд өөр хооронд нь давхцуулалтын аргаар  шинжилгээ хийх боломжгүй гэж,

2...8-д заасны  дагуу хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлаар архивд хадгалдах Ү- *******тай архивын материалд байх “2012.11.22”  гэсэн огноотой, гэрчилгээний ******* 00014068, “Орон сууцны бэлэглэлийн гэрээ “ гэсэн баримтын “ бэлэг хүлээн авагч” гэсний баруун доор зурсан шинжилж буй гарын үсэг “20*******.08.” гэсэн огноотой гэрчилгээний  ******* 000224**************5, “Орон сууцны бэлэглэлийн гэрээ “ гэсэн баримтын “ бэлэглэгч тал ” гэсний  дор зурсан  шинжилж буй гарын үсэг болон шинжилгээнд ирүүлсэн “ 20.08.14” гэсэн огноотой...баримтын хэрэглэгчийн овог, нэр “ гэсний ард зурсан шинжилж буй  “” гэсэн гарын үсэг нь өөр хоорондоо тохирно “ гэж,

3. Шинжээчээс асуусан “ 2012.11.22-ны өдөр эрүүл  байхдаа зурсан гарын үсэг, 20*******.08.-ны өдөр хувийн хөдөлмөрийн чадвар алдсан өвчтэй/уушги давсгандаа гуурстай,толгойгоо даахгүй,гараа даахгүй/  байх үедээ зурсан гарын үсгүүд хэтэрхий төсөөтэй байдаг нь ямар шалтгаантай байгаа эсэх “ гэсэн нөхцөл байдлыг тогтоох нь шинжээчдийн тусгай мэдлэгийн хүрээнд хамааралгүй тул хариулахгүй гэж... баримтын хамт ирүүлжээ. / 3-р хх 101-18/

 

 Иймд нэхэмжлэгч талын   тайлбар үгүйсгэгдэж байгаа, хариуцагч нарын тайлбарууд үндэслэлтэй байна.

 

Дээрх шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч , нарыг нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулав.

 

1.. Хариуцагч Ж.ын талаас ийг  нас барахаас өмнө хуваарьт хөрөнгөө бусдад бэлэглээд хүсэл зоригоо илэрхийлээд гэрээ байгуулсан гэжээ.

Иргэний хууль 40 дүгээр зүйлийн 40.3-т  “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна “ гэж заасан.  

 

            Бэлэглэгч нь нас барахаас өмнө 2012 онд бэлэглэлийн гэрээний дагуу маргаан бүхий 2 өрөө орон сууцыг хүлээн авч өмчлөгч болсон байраа хариуцагч Ж.ад 20*******.08.-нд бэлэглэсэн үйлдэл нь хариуцагч талын  тайлбарлаж байгаагаар бол Ж. нь Солонгост ажиллаж байхдаа 2 өрөө орон сууцыг  Ш. руу мөнгө шилжүүлэн түүний нэр дээр худалдаж авсан, талийгаач ийг  уг байрыг  банкны барьцаанд тавих, зээл авах, АНУ-ын элчинд виз мэдүүлэхэд хөрөнгө хэрэгтэй гэх үндэслэлээр    нь ын зөвшөөрлөөр орон сууцыг ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, 20******* онд тухайн орон сууцаа Ж. өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан” гэжээ.

 

Маргаан бүхий 2 өрөө орон сууцыг  гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүн болох нь дур мэдэн бэлэглэлийн гэрээ байгуулан Ж.ад шилжүүлсэн нь үндэслэлгүй  гэж шүүх дүгнэсэн  тул бэлэглэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь нас барснаас хойш хүчин төгөлдөр байна гэх хариуцагч Ж.ын талын тайлбар үндэслэлгүй.

   Мөн 2 өрөө орон сууцыг  гэрч Ш. руу мөнгө шилжүүлэн хариуцагч Ж. худалдаж авсан, Ж.ын зөвшөөрлийн дагуу эд банкнаас зээл авахад нь зориулан 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр   “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г  байгуулан  түүний өмчлөлд маргаан бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн, 20******* онд тухайн орон сууцаа Ж. өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан хэмээн хариуцагч  талаас тайлбарладаг ч Ж. нь  Солонгост байхдаа Ш. руу мөнгө шилжүүлж, орон сууцыг худалдаж авсан гэх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, 2012.11.22-ноос 20*******.08. хүртэлх хугацаанд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн  2 өрөө орон сууцаа  өөрийн эд хөрөнгө гэж үзсэн бол бэлэглэгч Ш., хариуцагч Ж. нараас эд хөрөнгөө буцаан шаардаж, бэлэглэлийн гэрээнээс татгалзаж, шаардлага гарган маргаж байсан үйл баримтууд хавтаст хэрэгт байхгүй, бэлэг хүлээн авагч ээс 3 жилийн хугацаанд орон сууцыг Ш.ад буцаан шилжүүлэх үйлдэл хийж байсан үйл баримт тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.3 дэх хэсэгт “Бэлэг хүлээн авах эрх бүхий этгээд гэрээнд заасан болзол буюу зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзаж болно” гэж заасан, хариуцагч талаас ийг банкнаас зээл авах, гадаад улс руу явах зорилгоор 2 өрөө орон сууцыг Ш.аас бэлэглэлийн гэрээгээр хүлээн авсан  гэж тайлбарладаг ба бэлэг хүлээн авагчийн энэ зорилго нь биелээгүй тул бэлэглэгч гэрээнээс татгалзаж, бэлэглэсэн  орон сууцаа буцаан шаардах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй.

 

             Түүнчлэн хариуцагч Ж. нь өөрийн эд хөрөнгийг бусдад бэлэглэхийг Ш.ад зөвшөөрсөн гэх боловч  3 жилийн хугацаанд маргаан бүхий орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх талаар ямар нэгэн шаардлага гаргаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар  тогтоогдохгүй байна.

 

            Иймээс хариуцагчаас татгалзах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 ******* зүйлийн 25.2.2, 38 ******* зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй  гэж шүүх үзэв.

 

1.14. Талийгаач , нэхэмжлэгч Г.  нар хуульд зааснаар гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид бөгөөд орон сууцыг  Ш.аас  бэлэглэлээр  хүлээн авснаар  тухайн маргаан бүхий орон сууц нь гэрлэснээс хойш бий болсон үл хөдлөх эд хөрөнгө,  2012 оноос хойш 20******* оны 08 сарын -нд  Ж.ад орон сууцыг бэлэглэх  болон нас барах хүртлээ  эхнэр Г., хүүхдүүдийн хамт амьдарсан, ээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн бэлэглэлийн гэрээ байгуулан Ж.ад шилжүүлсэн нь үндэслэлгүй  болсон талаар шүүх  дүгнэсэн. /дээр/

 

Иргэний хуулийн 2************** ******* зүйлийн 2**************.1-д “Бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй” гэсэн заалтыг зөрчиж 20*******.08.-д орон сууц бэлэглэлийн гэрээг Ж.тай байгуулан өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг  бэлэглэсэн   нас барсан  ч гэсэн түүний эхнэр Г. нь гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж шаардлага гаргаж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж  шүүх үзлээ.

 

  Иргэний хуулийн 280 ******* зүйлийн 280.1-д “Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй” гэж, 280.2-д “Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно” гэж тус тус заажээ.

 

Тиймээс , Ж.  нарын хооронд  байгуулсан 20******* оны 08 ******* сарын -ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгох нь зүйтэй.    

 

   Хоёр. 20******* оны 08 ******* сарын -ны өдөр   , Ж. нарын хооронд байгуулсан “ Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатч Г.гийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            2.1.Нэхэмжлэгч Г. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... нөхөр нь 20******* онд бие нь муудаж эмнэлэгт үзүүлснээр хорт хавдартай болсноо мэдэж, хавдар судлалын үндэсний төвд 3 удаа химийн эмчилгээнд орж уушгины тасагт олон хоног хэвтэж эмчлүүлсэн.Нотариатч Г. нь нотариатаар бэлэглэлийн гэрээг гэрчилж нотариатын үйлдэл хийхдээ ийг 0%-ийн хөдөлмөр чадвар алдалттай байхад  асран хамгаалагч оролцуулаагүй, гэр бүлийн дундын хөрөнгө байхад гэр бүлийн гишүүдийн эрхийг асууж тодруулаагүй, хэвтрийн хүнтэй холбоотой өв, эрх шилжүүлэх хэлцэлд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй,  бичлэг  байхгүй    байгаа нь   байсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа гэж  20******* оны 08 ******* сарын -ны өдрийн бэлэглэгч , бэлэг хүлээн авагч Ж. нарын хооронд байгуулсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шаарджээ.

 

   2.2. Хариуцагч Г. нь  эс зөвшөөрч талийгаач манай нотариат дээр ирж бэлэглэлийн гэрээ хийсэн үйлдлийг гэрчлүүлсэн. Олон жил өнгөрсөн учраас энэ хүмүүсийг би мэдэхгүй, ямар ч байсан ирээд гарын үсгээ зураад гэрээ хийсэн, би хэвтрийн хүнд үйлчлээгүй, өөрөө орж ирээд гэрээгээ хийсэн гэдгийг нотлох баримтууд гэрээ болон нотариатын бүртгэлийн дэвтэр, хураамж төлсөн мөнгөний тасалбар байгаа, энэ нь орон сууцны бэлэглэлийн гэрээ, нотариатын бүртгэлийн дэвтэр дээр зурагдсан гарын үсэг тухайн хүний гарын үсэг мөн гэдгийг олон удаагийн шинжээчийн дүгнэлтээр гарсан маргажээ.

 

  2.3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар  20******* оны 08 ******* сарын -ны өдөр Ж.  нарын хооронд  “Орон сууц бэлэглэлийн гэрээ” байгуулагдсан ба тус гэрээний дагуу ээс ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* *******лол, дүгээр байрны тоотод байрлах  өөрийн өмчлөлийн  2 өрөө орон сууцыг  Ж.ад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг нотариатч Г. гэрчилж нотариатын үйлдэл хийсэн үйл баримт тогтоогдсон.

            Үүний дагуу  бэлэг хүлээн авагч Ж. орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн 000440205 *******тай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 20*******.08.2*******-нд гаргуулан авсан байна. /2-р хх 12,22-24,14-*******3,*******6, 230, 243-248/

            Маргаан бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Ж.ад бэлэглэх үедээ нь  С-*******.8 буюу тунгалгийн булчирхайн хорт хавдар оношоор  эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн гуурс тавиулсан байсан бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 0 хувиар, 12 сараар тогтоосон, эмнэлэгт хэвтэж байсан тухай өвчний түүхүүд, гуурстай хэвтэж байгаа талаарх гэрэл зураг, хавдар судлалын албан тоот, бусад нотлох баримтаар өвчтэй байсан нь тогтоогдсон,  20*******.10.01-нд нас барсан үйл баримтад талууд маргаагүй байна.  /1хавтас 8, 4,**************-162,182 /

            2.4.Иргэний хуулийн 2*******6 ******* зүйлийн 2*******6.3-д “Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ” гэж, энэ хуулийн 2*******6.4-д “Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ” гэж тус тус заасан.

           Нотариатын тухай хуулийн ******* зүйлийн .1“Нотариатч хуульд заасан болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй дараахь гэрээ, хэлцлийг гэрчилнэ” гэж, мөн хуулийн .1.1-д “ үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл “-ийг гэрчлэх талаар 

           Нотариатын үйлдэл хийх зааврын 5 ******* зүйлийн 5.2 “дор дурдсан гэрээ, хэлцлийг хуульд заасны дагуу заавал  гэрчлэнэ “ гэж, энэ  зааврын 5-р зүйлийн 5.2.5-д “тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт“-ыг заавал гэрчлэнэ” гэж заасны дагуу нотариатч Г. нь 20******* оны 08 ******* сарын -ны өдөр Ж.  нарын хооронд  байгуулсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г гэрчлэх үйлдэх хийхдээ хууль зөрчжээ.    

 

           Учир нь нотариатч Г. нотариатын үйлдэл хийхдээ нь өөрийн өмчлөлийн орон сууцыг Ж.ад бэлэглэх гэрээ хийгээд гэрчлүүлэхээр ирэхэд  үүнээс үүсэх үр дагавар, үр дүнд нь бодитой хандаж чадсан эсэхийг нягталж чадаагүй  байна.

 

            2.5.  Нотариатын тухай хуулийн ******* зүйлийн .2-д  “Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална” гэж, .2.4-д “ үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх” талаар нягтална гэж заасан.

 

   Бэлэглэгч нь маргаан бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Ж.ад бэлэглэх үедээ  тунгалгийн булчирхайн хорт хавдар оноштой хэвтэн эмчлүүлж байсан буюу хүнд өвчтэй байж биедээ гуурстай байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, бэлэглэлийн гэрээг гэрчлүүлэхээр тухайн үед нотариатч Г.гийн ажлын байранд очиж үйлчлүүлэхдээ эрүүл хүнээс ил мэдэгдэхүйц ялгаатай нүдэнд харагдах байдлаар өөр байсаар байхад нотариатч нь хууль, зааварт заасан ажил үүрэгтэй хайнга ханджээ.

 

Хариуцагч Г. нь бэлэглэлийн гэрээг гэрчлэхдээ эд тус  гэрээнээс гарах үр дагаварт  бодитой хандаж чадаж байгаа эсэх түүнийг эрүүл мэндийн хувьд ноцтой шалтгаантай байхад өөрийнхөө үйлдэлд хяналт тавих чадвартай эсэх талаар ар гэрийнхэнтэй нь холбогдож, хувийн байдлыг  тодруулах ажиллагаа хийхгүй, хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр гэрээг шууд гэрчилсэн үйлдэл нь буруутай.

 

   Хэрвээ дээрх ажиллагааг хийж нягтлан шалгасан бол ийм үр дагаварт хүрэхгүй байх боломжтой байхаас гадна бэлэглэгч нь хүнд өвчтэй өөрийнхөө өмчлөлийн орон сууцыг бусдад бэлэглэж байгаа үйлдэлдээ хяналт тавих чадвартай эсэхийг тодруулах ажиллагаа хийх хүртэл  нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах эсхүл татгалзах болохыг Нотариатын тухай хуулийн 30 ******* зүйлийн 30.1-д “Үйлчлүүлэгч...эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна” гэж, энэ хуулийн дүгээр зүйлийн  .1.2-д “өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал” нотариатын үйлдэл хийхээс татгалзана” гэж тус тус заажээ.

 

         2.6. ийг өөрийн өмчлөлийн  орон сууцаа бусдад бэлэглэхээр гэрээ байгуулан ирж байхад нь үйлчлүүлэгчээсээ гэрлэлтээ батлуулсан болон гэр бүлийн гишүүн байгаа эсэх тухайн орон сууц нь  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө  байх боломжтой эсэхийг тодруулах  байжээ.

   

         Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “ үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх” үүрэгтэй талаар зохицуулсан.

 

           Иймээс нэхэмжлэгч талын нөхөр нь хорт хавдартай, эмнэлгийн хяналтад 0%-ийн хөдөлмөр чадвар алдалттай байхад асран хамгаалагч оролцуулаагүй, гэр бүлийн дундын хөрөнгө байхад гэр бүлийн гишүүдийн эрхийг асууж тодруулаагүй, хэвтрийн хүнтэй холбоотой өв, эрх шилжүүлэх хэлцэлд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй  бэлэглэлийн гэрээг гэрчилж нотариатын үйлдэл хийсэн гэх  тайлбар нь үндэслэлтэй байна.

 

2.*******. Харин нь бэлэглэлийн гэрээг гэрчлүүлэхдээ нотариатч дээр  өөрөө очиж гэрээнд гарын үсэг зурсан болох нь нотариатын бүртгэлийн дэвтэр, хураамж төлсөн мөнгөний тасалбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн-гийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 6535 тоот шинжээчийн дүгнэлтээр...  гэсэн гарын үсгүүд хоорондоо тохирно, нэг хүн бичсэн тухай дүгнэлт гэсэн, 2022 оны 04 сарын 2*******-ны өдөр 1234 тоот шинжээчийн дүгнэлтэд ... хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлаар архивт хадгалдах Ү- *******тай архивын материалд байх “2012.11.22” гэсэн огноотой, гэрчилгээний ******* 00014068, “Орон сууцны бэлэглэлийн гэрээ” гэсэн баримтын “бэлэг хүлээн авагч” гэсний баруун доор зурсан шинжилж буй гарын үсэг “20*******.08.” гэсэн огноотой гэрчилгээний  ******* 000224**************5, “Орон сууцны бэлэглэлийн гэрээ” гэсэн баримтын “бэлэглэгч тал ” гэсний  дор зурсан  шинжилж буй гарын үсэг болон шинжилгээнд ирүүүлсэн “20.08.14” гэсэн огноотой...баримтын хэрэглэгчийн овог, нэр“ гэсний ард зурсан шинжилж буй  “” гэсэн гарын үсэг нь өөр хоорондоо тохирно” гэж дүгнэсэн, тэрээр гарын үсэг зурсан  нь нотлогддог тул нэхэмжлэгч талын ийг нотариатч Г. дээр очиж үйлчлүүлээгүй, гэрээ байгуулах боломжгүй гэх тайлбар нь үгүйсгэгдэв.      

  

Хариуцагч Г. нь би хэвтрийн хүнд үйлчлээгүй, өөрөө орж ирээд гэрээгээ хийсэн гэдгийг нотлох баримтууд гэрээ болон нотариатын бүртгэлийн дэвтэр, хураамж төлсөн мөнгөний тасалбар байгаа гэж тайлбарласан нь үндэслэлтэй боловч  нотариатч нь хууль, зааварт заасан ажил үүрэгтэй хайнга хандаж, үйлчлүүлэгч эд эрх, үүргийг нь тайлбарлан тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулах, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлээгүй  байна гэж шүүх үзсэн болно.

 

    Иймд хариуцагчаас татгалзах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 ******* зүйлийн 25.2.2, 38 ******* зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй  гэж шүүх үзэв.

 

          Нотариатын тухай хуулийн дүгээр зүйлийн  .1.2-д “өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал” нотариатын үйлдэл хийхээс татгалзана, .3.Энэ хуулийн .1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заажээ.  

  

Шүүх дээрх үндэслэлээр нотариатч Г.гийн  20******* оны 08 ******* сарын -ны өдөр Ж. нарын хооронд байгуулсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

   Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Гурав. Хариуцагч Ж.аас гаргасан “Г. болон түүний гэр бүлийн гишүүдийн хамт хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” тухай сөрөг  нэхэмжлэлийн талаар:

   3.1.Хариуцагч Ж.ын талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...2 өрөө орон сууцыг өмчилдөг. Хариуцагч Ж.ын талаас маргаан бүхий 2 өрөө орон сууцыг  гэрч болох Ш. руу мөнгө шилжүүлэн түүний нэр дээр худалдаж авсан, талийгаач ийг  уг байрыг банкны барьцаанд тавих, зээл авах, АНУ-ын элчинд виз мэдүүлэхэд хөрөнгө хэрэгтэй байна, чи ахын нэр дээр байгаа орон сууцаа ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд өгөөч, банкнаас зээл гаргуулсны дараа буцаагаад шилжүүлнэ гэсэн тул төрөл садны холбоотой учраас хүлээн зөвшөөрөөд орон сууцыг  ийн нэр дээр бэлэглэлийг гэрээгээр өмчлөх эрх түр шилжсэн. Ингээд 20******* оны 08 сарын -ны өдөр Ж. болон нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, өөрийн байраа нэр дээрээ буцаан шилжүүлэн авч, тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Улсын бүртгэлд маргаан бүхийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр одоог хүртэл бүртгэлтэй байгаа тул Иргэний хуулийн 106 ******* зүйлийн 106.1-т зааснаар шударгаар олж авсан өмчлөх эрхтэй орон сууцнаас Г. болон түүний гэр бүлийн гишүүдийн хамт хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлнэ гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч: Ж. энэ байрыг худалдаж аваагүй, нөхөр ийг булчирхайн хорт хавдартай хөнгөвчлөх эмчилгээнд хавдар судлалын эмнэлэгт хэвтэрт байх үед нь 20******* оны 08 ******* сарын -ны өдөр бидний гэр бүлийн  дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан үндэслэлгүй, уг орон сууц нь хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамааран гэр бүлийн дундын өмч гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар: Ш. нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлийн ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* *******лол, дүгээр байрны тоотод байрлах, 30 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн *******тай, 2 өрөө орон сууцаа эд бэлэглэж “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г байгуулсныг нотариатчаар гэрчлүүлж, орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэн 000224*******5 *******тай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2012.11.22-нд гаргуулан авчээ. /1хавтас-12, 123, 243-248, 2-р хх 12,14-*******3,*******6, 230, 243-248/

 

   Түүнчлэн  , хариуцагч  Ж.  нарын хооронд  20******* оны 08 ******* сарын -ны өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ” байгуулагдаж, ээс өөрийн өмчлөлийн ... тоотод байрлах, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн, бэлэглэлийн гэрээг нотариатч Г. гэрчилж нотариатын үйлдэл хийсэн бөгөөд  бэлэг хүлээн авагч Ж. орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн 000440205 *******тай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 20*******.08.2*******-нд гаргуулан авсан нь  үйл баримт тогтоогддог.  /2-р хх 12,22-24,14-*******3,*******6, 230, 243-248/

            3.3. Нэхэмжлэгч Г. нь талийгаач тэй 200 оны 03 ******* сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 04 сарын 23-ны өдөр ******* дүүргийн иргэний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн, 2012 оны 04 дүгээр 30-ны өдөр том хүү ,  20******* оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бага хүү нар төрсөн. /1-р хх 3-5/

 

  Иргэний хуулийн 1 ******* зүйлийн 1.2.4 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэж,

 энэ хуулийн 128 ******* зүйлийн 128.4 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй” гэж  тус тус заасанчлан гэрлэснээс хойш бий болсон  маргаан бүхий 2 өрөө орон сууц нь  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхад нөхөр нь дур мэдэн бэлэглэлийн гэрээ байгуулан Ж.ад шилжүүлсэн нь үндэслэлгүй  болсон.

Нөхөр нь 2012  онд  2 өрөө орон сууцыг Ш.аас бэлэглэлээр хүлээн аваад 20******* оны 08 сарын -нд хариуцагч  Ж.ад  орон сууцыг бэлэглэх болон нас барах хүртлээ тус байранд эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан, одоо ч гэр бүл нь амьдарч байгаа бөгөөд тус орон сууц нь тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байхад нь  20*******.08.-нд бэлэглэж буй үйлдэл нь Иргэний хуулийн 2************** ******* зүйлийн 2**************.1-д “Бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй “ гэж заасантай нийцээгүй гэж шүүх дүгнэсэн.

 

Өөрөөр хэлбэл талийгаач , нэхэмжлэгч Г. нар хуульд зааснаар гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид /эхнэр,нөхөр/ бөгөөд орон сууцыг  Ш.аас  бэлэглэлээр  хүлээн авснаар  тухайн маргаан бүхий орон сууц нь гэрлэснээс хойш бий болсон үл хөдлөх эд хөрөнгө,  2012 оноос хойш 20******* оны 08 сарын -нд  Ж.ад орон сууцыг бэлэглэх  болон нас барах хүртлээ эхнэр Г., хүүхдүүдийн хамт амьдарсан, тэрээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн бэлэглэлийн гэрээ байгуулан Ж.ад шилжүүлсэн нь үндэслэлгүй  болжээ.

 

Хэдийгээр 20*******.08.-д орон сууц бэлэглэлийн гэрээг Ж.тай байгуулан өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг  бэлэглэсэн   нас барсан  ч гэсэн түүний эхнэр Г. нь гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж шаардлага гаргаж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, 20******* оны 08 ******* сарын -ны өдөр байгуулсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулахаар шаардах эрхтэй үзжээ.

, Ж. нарын хооронд байгуулсан 20*******.08.-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу хариуцагч Ж. нь Иргэний хуулийн 106 ******* зүйлийн 106.1-д зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон хэдий ч тухайн бэлэглэлийн  гэрээ нь “гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэсэн

гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэсэн хуулийн заалтыг зөрчиж  бэлэглэлийн гэрээ байгуулан,нотариатчаар гэрчлүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэж, дээрх бэлэглэлийн гэрээ болон бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг  тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Иймээс шүүх дээрх үндэслэлээр хариуцагч Ж.аас гаргасан “Г. болон түүний гэр бүлийн гишүүдийн хамт хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” тухай сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч талаас н., н.-Эрдэнэ нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасанг  шүүх хангаж шийдвэрлэсэн  боловч эдгээр хүмүүс нь гадаад улс руу өөр хүний нэрээр гарсан үйл баримт хэрэгт авагдсан ба энэ үндэслэлээр гэрч нараас мэдүүлэх авах хүсэлтээс татгалзсан болохыг дурдав.

             Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд  хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэв. 

  Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:   

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* ******* зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1.1, *******.1.2 дах хэсэгт зааснаар  нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 558,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж., Г. нараас тус бүр 2*******,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.д олгож, хариуцагч Ж.аас сөрөг нэхэмжлэлийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр тогтов.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* ******* зүйлийн 1*******.1, 1*******.2.1, 116, 118, 11 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн ******* зүйлийн .1.1, .2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нотариатч Г.гийн 20******* оны 08 ******* сарын -ны өдрийн бэлэглэгч , бэлэг хүлээн авагч Ж. нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний 2*******6 ******* зүйлийн 2*******6.1 дэх хэсэгт заасныг , Ж. нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосугай.

 

   3. Иргэний хуулийн 106 ******* зүйлийн 106.1 дэх хэсэгт  заасныг  баримтлан Ж.ын “Г. болон түүний гэр бүлийн гишүүдийн хамт хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1, *******.2 дах хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж., Г. нараас тус бүр 2*******,000 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Г.д олгож, хариуцагч Ж.аас сөрөг нэхэмжлэлийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОЮУНЖАРГАЛ