Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/03345

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .................... тоотод оршин суух, ..........ургийн овогтой Ч.М /РД:................./,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ..........................5 тоотод оршин суух, ..... ургийн овогтой Б.Л /РД:.............../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ...........................тоотод оршин суух, ..... ургийн овогтой Ц.Г /РД:................/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.М , Б.Л нар нь хариуцагч Ц.Г холбогдуулан 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч Ц.Г нь тухайн хэрэг дээр анхан шатны шүүхэд ялагдах үедээ У ХХК-ийн захирал Б.Л тэй уулзаж Д ХХК-ийн маргаж байгаа газар дээр барьсан оффисын барилгын газрыг чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн газрыг худалдан авч н.Х гэдэг хүнд өгч эвлэрүүлнэ, Б.Л гийн өөрийнх нь хөрөнгө дээр баригдсан барилгын газрыг маргаангүй болгож өгнө гэж 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 100,000,000 төгрөгийг авсан байдаг. Тухайн 100,000,000 төгрөгийг Б.Л өөрийн ажилтан н.Э гэдэг хүнээр дамжуулан Ц.Г ийн данс руу шилжүүлсэн. н.Э нь уг мөнгийг Ч.М аас шүүхийн хөлс гэж шилжүүлсэн байдаг. Ч.М ын компани болох Д ХХК-тай холбоотой маргаан дээр Ц.Г өмгөөлөгчөөр явж байгаа гэдгийг нэг оффист байдаг болохоор мэдэж байсан учир Ч.М аас хийж байгаа юм байх гэж бодож хийсэн байдаг. Б.Л бол Ц.Г ийн данс руу хийчих гэж хэлж дансыг нь өгсөн. 100,000,000 төгрөгийг авснаас хойш Ц.Г нь н.Х гэдэг хүнтэй газрын маргааныг зохицуулж өөр газар авч өгч эвлэрүүлнэ гэсэн ч ямар нэг газар худалдаж авч өгөөгүй, н.Х тай маргааныг эвлэрч шийдвэрлэх үйл ажиллагаа хийж гүйцэтгээгүй. Иймд Б.Л өөрийн өгсөн 100,000,000 төгрөгийг Ц.Г ээс нэхэмжилсэн. Ц.Г уг мөнгийг өгнө хэлж хэлээд өгөхгүй байсаар сүүлд 50,000,000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 45,000,000 төгрөгийг өгөөгүй. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр уулзахад 50,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Мөн тухайн 50,000,000 төгрөг дээр нэмж 2,000,000 төгрөг, мөн барилга үнэлүүлсэн үйлчилгээний хөлс гэж 3,000,000 төгрөгийг би өрөө төлсөн гэж хэлээд 45,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төлж барагдуулна гэж төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Тухайн хэлцэл хийснээс хойш үлдэгдэл 45,000,000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Иймд Б.Л д Ц.Г нь н.Х д адилхан газар авч өгч маргааныг зохицуулж өгнө гэж хэлж тохирсон атлаа ямар ч газар авч өгөөгүй, маргааныг зохицуулж чадаагүй учир 100,000,000 төгрөгөөс үлдэгдэл 45,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ц.Г 100,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.3-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн үзэж байна. Ц.Г тухайн 100,000,000 төгрөгөөр ямар ч газар худалдаж аваагүй тухайн мөнгөний талыг өрөө хэрэглэсэн гэдгийг эрүүгийн хэрэг дээр өгсөг мэдүүлэг дээр мэдүүлсэн байдаг. Талын дундын дансанд хийгээд өмгөөлөгчид төлөхөөр тохирсон гэсэн боловч тухайн өмгөөлөгчид өгсөн мөнгө байхгүй буцаагаад авчихсан. Ц.Г нь тохиролцсон тохиролцоондоо хүрэлгүй хувьдаа завшсан гэж тухайн мөнгийг нэхэмжилж байна.

3.Нэхэмжлэгч Ч.М нэхэмжлэлээс татгалзсан тайлбартаа: Ч.М нь Д ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ өмгөөлөгч Ц.Г тэй, тус компанийн нэхэмжлэлтэй Н-д холбогдох захиргааны хэрэгт өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах гэрээг 2014 оны 12 дугаар сард амаар хэлэлцэн тохирч байгуулсан. Уг хэлцэлээр түүнд Д ХХК-ийн эрхийг хамгаалж, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажил гүйцэтгэсний хөлсөнд 5,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирч, тохирсны дагуу хөлсийг нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр түүний дансанд Ч.М захирал өөрийн биеэр Д ХХК, Ч.М аас шилжүүлж төлсөн. Уг хэрэгт Ц.Г нь тус компанийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож бүх шатны шүүх дээр ялагдаж энэ хэрэг хаагдсанаар, бидний хооронд байгуулагдсан өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ дуусгавар болсон. Д ХХК нь өмгөөлөгч Ц.Г тохирсон өмгөөллийн хөлсөө бүрэн төлсөн учир талуудын хооронд ямар нэг төлбөр тооцоо байхгүй дуусгавар болсон билээ. Ц.Г нь Д ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг дээр ажиллаж байхдаа ямар нэгэн нэмэлт төлбөр хөлс зардал авах талаар Д ХХК-ийн захиралтай ярилцаж тохирсон зүйл байхгүй учир Д ХХК түүнд нэмж хөлс төлөх үүрэг үүсээгүй болно. Ц.Г нь Ч.М тай иргэний хувиар болон Д ХХК-ийн захирлын хувьд нэмэлт хөлс зардал авах талаар ямар нэг ярилцаж тохирсон зүйлгүй мөртлөө Уран ган ХХК-ийн захирал н.Л гээс 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 100,000,000 төгрөгийг авсан байдаг бөгөөд үүнийг Ч.М тухайн үед нь мэдээгүй, тэд хоорондоо ямар нөхцөлөөр ямар учиртай мөнгийг юу гэж тохирч авсан болохыг мэдээгүй. Сүүлд тэдний хооронд шүүх дээр маргаан үүссэн хойно өмгөөлөгч гэх Ө нь түүнтэй уулзаж чиний нэрээр танай компанийн захиргааны хэрэгтэй холбоотойгоор Л гээс мөнгө шилжүүлж авсан байна. Л захирал мөнгөө буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Л гээс аваагүй, танай компанийн нэхэмжлэлтэй хэрэгтэй холбоотойгоор чамаас авсан гээд маргаад байгаа, мөнгө шилжүүлсэн баримт нь чиний нэрээр байгаа учир нэхэмжлэгчийг чиний нэрээр сольж гаргах шаардлагатай боллоо гэж зөвлөсний дагуу, түүнийг өмгөөлөгч хүн учрыг мэдэж байгаа гэж итгэж, итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл сүүлд учрыг мэдэж Өнь өмгөөлөгч биш атлаа өмгөөлөгч гэж хуурамч тамга хийж хуурч хууль бус, буруу зөвлөгөө өгч, төөрөгдүүлж, нэхэмжлэгчийг солих итгэмжлэл хийлгэж авсан болохыг түүнийг шүүхээр эрүүгийн хэрэгт шийтгэгдсэнээр нотлогдож байгаа юм. Хэрэгт авагдсанГ ийн данс руу 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт дээр шүүхийн зардал М аас гэж бичсэн бичвэр байх боловч энэ мөнгийг М шилжүүлээгүй. М хувиасаа болон удирдаж байсан Д ХХК-иас шилжүүлээгүй, данснаас нь мөнгө гараагүй. Уг баримтад дээрх мөнгө шилжүүлсэн хүний гарын үсэг нь М ынх биш юм. Өлзийсайханд болон надад өгсөн итгэмжлэл дэх М ын нотариатаар батлагдсан гарын үсэг, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр М өөрийн биеэр 5,000,000 төгрөг шилжүүлсэн банкны шилжүүлгийн баримтын гарын үсэгтэй дээрх 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт дээрх мөнгө шилжүүлсэн хүний гарын үсэг илтэд адилгүй, өөр байгаагаар нотлогдож байна.Г нь 100,000,000 төгрөгийг М тай биш Л тэй тохиролцож түүнээс авсан. Авсан мөнгөнийхөө тал мөнгийг нь Л д буцааж өгсөн, үлдэгдэл 45,000,000 төгрөгийг Л д буцааж төлөх талаар Л тэй тохиролцож хэлцэл хийсэн байх тул мөнгийг М биш хэлцэл хийсэн Л дангаар нэхэмжлэх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байна. Иймд дээрх үндэслэлүүдээр М ньГ ээс 100,000,000 төгрөгийг нэхэмжлэн авах эрх байхгүй байна гэж үзэж байгаа учир М ньГ эд холбогдуулан Л тэй хамтран гаргасан нэхэмжлэлийн өөрт холбогдох шаардлагаас татгалзаж байна. Иймд шүүхээс М ын нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж өгнө үү гэжээ.

4.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д ХХК-ийн захирал Ч.М аас олгосон итгэмжлэлийн Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Харин тус захиргааны хэрэгт Д ХХК-иас олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, өмгөөлөгчийн хувиар оролцож байгаагүй тул эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй болно. Д ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэж дууссаны дараа Б.Л гэдэг хүн гарч ирээд залилагч, авлига өгөгч гэх зэргээр дайрч давшлан цагдаагийн байгууллагаар 2 жил гаруй хугацаанд шалгуулсны эцэст, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол нь надад байхгүй тул шаардлагатай бол холбогдох газраас нь гаргуулан авах боломжтой гэжээ.

 

5.Хэрэгт нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ \хх-ийн 4\, орлогын мэдүүлэг \ХХ-ийн 5,6\, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 57 дугаар магадлал /хх-ийн 28-30\, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн .... дугаар шийдвэр \хх-ийн 31-40\, шүүхээс Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичиг \хх-ийн 68\, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа \хх-ийн 69,70\, ..............Баянгол дүүргийн прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ..... дугаар тогтоол /хх-ийн 73, 74/, ..............Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн .... тоот албан бичиг /хх-ийн 88/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ........ дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 155-158/, ..............Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ..... тоот албан бичиг \хх-ийн 177/, хавсралт /хх-ийн 178-190\, ..............Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ..... тоот албан бичиг /хх-ийн 200/, хавсралт /хх-ийн 200-202\, ..............Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ..... тоот албан бичиг \хх-ийн 211-214\ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ч.М , Б.Л нар нь хариуцагч Ц.Г холбогдуулан 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Ц.Г холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Өмгөөлөгч Ц.Г нь Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Н-д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажилласан. Д ХХК-ийн газар дээр У ХХК барилга барьсан. Уг газартай холбоотой асуудлаар н.Х гэх хүнтэй маргаантай байсан бөгөөд өмгөөлөгч Ц.Г нь н.Х д адилхан газар олж өгвөл эвлэрье гэж байна. Би газар олоод өгчихье гэж хэлээд 100,000,000 төгрөгийн авсан. Б.Л нь 100,000,000 төгрөгийг өөрийн ажилтан н.Эгэдэг хүнээр дамжуулан Ц.Г ийн данс руу хийлгэсэн. н.Энь Ч.М ын компани болох Д ХХК-тай холбоотой маргаанд өмгөөлөгч Ц.Г оролцож байгаа гэдгийг нэг оффист ажиллаж байгаагийн хувьд мэддэг байсан учир шилжүүлэг хийхдээ Ч.М аас шүүхийн хөлс гэж шилжүүлсэн байдаг. Ц.Г нь 100,000,000 төгрөгийг авсан боловч н.Х гэх хүнд газар авч өгч, үүссэн газрын маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй. Иймээс Б.Л нь Ц.Г ээс 100,000,000 төгрөгийг буцаан нэхэмжилсэн. Ц.Г уг мөнгийг өгнө хэлж хэлээд 50,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдөр буцааж өгсөн. Нэмж 2,000,000 төгрөг өгч, барилга үнэлүүлсэн үйлчилгээний хөлс гэж 3,000,000 төгрөгийг хасаж тооцсон. Үлдэх 45,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төлж барагдуулахаар төлбөр барагдуулах хэлцэл хийсэн ч одоо хүртэл төлөөгүй байна. Ц.Г нь 45,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан гэж үзэж байна. Иймд Ц.Г ээс 45,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

4.Нэхэмжлэгч Ч.М нь нэхэмжлэлээсээ татгалзаж буй тайлбартаа ...Хариуцагч Ц.Г тэй Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж, хууль зүйн туслалцаа авах, ажлын хөлс 5,000,000 төгрөг төлөхөөр амаар тохирсон. ...Тохиролцсоны дагуу ажлын хөлс 5,000,000 төгрөгийг өөрийн биеэр дансанд шилжүүлсэн. Ц.Г шүүхийн бүх шатанд ялагдаж, хэрэг хаагдсанаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ дуусгавар болсон. ...Нэмэлт төлбөр хөлс авах талаар ямар нэг ярилцаж тохиролцсон зүйлгүй байж Уран ган ХХК-ийн захирал Б.Л гээс 100,000,000 төгрөг авсан байна. Үүнийг тухайн үед мэдээгүй. ...Сүүлд Б.Л 45,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасны дараа өмгөөлөгч н.Өгэх хүн мөнгө шилжүүлсэн баримт дээр нэр байгаа, чамаас мөнгө авсан гээд байгаа учир нэхэмжлэгчийг солих шаардлагатай боллоо гэж хэлсэн. Нэхэмжлэгчээр орсон. ...100,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт дээр М аас гэж бичсэн байгаа боловч энэ мөнгийг Ч.М шилжүүлээгүй. ...Ц.Г ээс 100,000,000 төгрөг авах эрх байхгүй учир нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

 

5.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Ц.Г нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д ХХК-ийн захирлаас олгосон итгэмжлэлийн дагуу Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Н-д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талын төлөөлөгчөөр оролцсон. н.Эрдэнэбилэг, Б.Л нарыг танихгүй. Д ХХК-ийн захирал Ч.М аас 100,000,000 төгрөгийг Ч.М шүүхийн хөлс гэдэг утгатай шилжүүлсэн. Өмгөөллийн хөлсөө өгч байна гэж ойлгож тухайн үед ажиллаа хийсэн. Даваа далан ХХК татан буудгаж, шаардах эрх бусдад шилжээгүй. Хэрэг маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа Б.Л гэх хүн сахилгын хороо, цагдаа зэрэгт залилагч, авлига өгч албан тушаалтнуудтай үгсэн хуйвалддаг гэх зэргээр гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ц.Г ийн нэр хүндэд маш олон удаа халдаж байгаа зэрэг нөхцөл байдлаас аргагүй эрхэд 2018 онд 45,000,000 төгрөгийг буцааж төлнө гэсэн агуулгатай гэрээ хийсэн. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Газар авч маргааныг дуусгана гэж 100,000,000 төгрөгийг авсан талаар хавтас хэрэгт, эрүүгийн хэргээс татуулсан материал, талууд хоорондын тохиролцсон зүйлд байхгүй гэж тайлбарласан.

 

6.Хариуцагч Ц.Г нь Н-д холбогдох ..............Засаг даргын 2015 оны 06 сарын 25-ны өдрийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай ..... тоот захирамжийн Д.Х д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай Д ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон болох нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн .... дугаартай магадлал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

7.Ц.Г ийн ..... тоот Хаан банкин дахь дансанд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөгийг Д ХХК, Ч.М -с гэж, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн хөлс М -с гэсэн гүйлгээний утгатай 100,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. /хх-ийн. 5-6/

 

8.Нэхэмжлэгч Б.Л , хариуцагч Ц.Г нар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээний 1-т Дансаар өмгөөллийн хөлсөнд 100,000,000 төгрөг авсан, 2-т 52,000,000 төгрөгийг буцаан өгсөн 3-т Барилга үнэлүүлсэн үйлчилгээний хөлс болох 3,000,000 төгрөгийг хасч тооцно, 4-т Үлдэх 45,000,000 төгрөгийг 2019.07.11-ний дотор төлж барагдуулна гэх баримт үлджээ. /хх-ийн 4/

 

9.Хариуцагч Ц.Г нь нэхэмжлэгч Б.Л д 52,000,000 төгрөгийг буцаан өгч, 3,000,000 төгрөгийг барилгын үнэлгээ гаргуулахаар гарсан төлбөрт тооцож хассан, 45,000,000 төгрөгийг 2019.07.11-ний дотор төлж барагдуулахаар баримт үйлдсэн талаар зохигчид маргаагүй.

 

10.Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2017 оны 11 сарын 29-ний өдөр Д.Э-ийн өгсөн гэрчийн мэдүүлэгт ...2015 оны 05 дугаар сарын 26*-ны өдөр Л захирал над руу залгаад М ажилтай амжихгүй байна гэнээ.Г өмгөөлөгчид яаралтай 100,000,000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна. Чи Голомт банкнаас мөнгө аваадГ өмгөөлөгчийн хаан банкны данс руу хийчих гээд нададГ өмгөөлөгчийн хаан банкны дансны дугаарыг өгсөн. Өөрөөр надад ямар нэг зүйл хэлээгүй. Тэгээд би Голомт банкнаас 115,000,000 төгрөг аваад 100,000,000 төгрөгийг ньГ өмгөөлөгчийн 5041075563 дугаарын данс руу шилжүүлчихсэн. Тухайн үед манай компани шүүхэд хариуцагчаар оролцож байсан болохоор өмгөөлөгчийн дансанд мөнгө хийлгэж байгаа юм чинь шүүхтэй холбоотой байх гэж бодоод өөрөө дур мэдэн шүүхийн хөлс гэж утгыг бичүүлээд шилжүүлсэн гэсэн байна. /хх-ийн 201-202/

 

11.Дээрх нотлох баримт, зохигчдын тайлбараар Д ХХК-ийн захирал болох Ч.М , Ц.Г харын хооронд үүссэн хууль зүйн туслалцаа үзүүлэх хэлцлийн дагуу нэмж 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин хариуцагч 52,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Л д буцаан өгч, 3,000,000 төгрөгийг барилгын үнэлгээ гаргуулахаар гарсан төлбөрт тооцож хасах, үлдсэн 45,000,000 төгрөгийг буцаан өгөхөө зөвшөөрч баримт үйлдсэн, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2017 оны 11 сарын 29-ний өдөр Д.Э...100,000,000 төгрөгийг Б.Л гийн даалгаснаар өмгөөлөгчГ ийн дандсанд өөрөө дур мэдэж шүүхийн хөлс М аас гэж шилжүүлсэн гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Ц.Г Д ХХК-ийн газар дээр У ХХК-ийн барьсан барилгын газрын маргааныг дуусгах зорилгоор газар эзэмшигч н.Х д адил газар олж өгөхөд зориулан 100,000,000 төгрөгийг өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.

 

12.Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Ц.Г нарын хооронд үүссэн харилцаа, хүлээсэн үүргийн агуулгаас үзвэл Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна.

 

13.Хариуцагч нь даалгаврыг гүйцэтгээгүй бөгөөд даалгавар гүйцэтгэхээр авсан 100,000,000 төгрөгөөс 45,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй байх тул Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.4-т заасны дагуу нэхэмжлэгчид даалгавар гүйцэтгэхээр авсан мөнгийг буцааж өгөх үүрэгтэй.

 

14.Иймд хариуцагч Ц.Г ээс 45,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Л д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Ц.Г холбогдох 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

16.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 382,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.4-т заасныг баримтлан хариуцагч Ц.Г ээс 45,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Л д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Ц.Г ээс 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Л гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г ээс 382,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ..............Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР