Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 104/ШШ2022/00508

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******инд байрлах, ******* /РД:/-д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, ээлжийн амралтын олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., Д.Дэлгэрцэцэг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ... Миний бие *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******. Би *******д 10 гаран жил ажилласан.

Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шөнийн 2 цагт дуудагдах хуваарийн дагуу ирээгүй, гамшгийн бэлэн байдал алдагдуулсан гэх үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажлаасаа халагдсан.

Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр миний дуудагдах ээлж биш байсан. Хэрэв гэнэтийн дуудлагатай бол 103-ын машин авах ёстой байсан. Гэтэл тэр шөнө 103-ийн машин ирээгүй. Би ямар нэгэн алдаа, дутагдал гаргаагүй.

Харин намайг буруутгаж байгаа гол баримт болох НЭМГ-ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Короновируст халдварын хяналт, сэргийлэлт, бэлэн байдал, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаврын төлөвлөгөөнд нэмэлт заалт оруулсан гэж үзэж байгаа.

Уг ажлаас чөлөөлөх тухай даргын тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний зүгээс ямар нэг нь алдаа дутагдал, зөрчил гаргаагүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Ээлжийн амралтын олговор 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: гийн тасгийн Б.*******г бэлэн байдал алдагдуулсан, яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр чөлөөлсөн.

Тухайн үед *******т Ковид-19-ийн 2-3 тохиолдол бүртгэгдсэн байсан. Энэ үед Налайх дүүргийн бүх төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, үйл ажиллагаанууд нь зогссон байсан. Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай 01 тоот албан даалгавраар Ковид-19-ийн тархалт буурахгүй байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээг бүх шатанд чангатгах, бүх талын арга хэмжээг авч ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн. Онцгой үед буюу халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед халдварт сүрьеэгийн тасгийн ийг тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлын хангалтыг зохион байгуулж, хяналт тавих албан тушаалд тавигдах тусгай шаардлагын 3-т гамшгийн үед дайчлагдах, бэлэн байдлыг хангаж ажиллах тодорхой үүрэг чиглэл өгсөн.

01 дугаартай албан даалгаврын 2.2, 2.6 дугаар заалт дээр тухайн нүүлгэн шилжүүлэх, тусгай хэрэгслээр хангах үүрэг нь Б.*******д байгаа. 2.2., 2.6 гэдэг заалтыг хуурамчаар үйлдсэн гэж Б.*******гийн зүгээс цагдаагийн байгууллагад 2 удаа өргөдөл гаргасан. Гэтэл Цагдаагийн байгууллагаас гомдлыг шалгаад прокурор зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, хуурамч баримт бүрдүүлээгүй гэдэг нь тогтоогдсон.

Харин Б.******* нь үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж, албаны бэлэн байдал алдагдуулсан. Мөн дуудаад байхад ажилдаа ирээгүй, асуудал гаргасан. Энгийн үед бол бэлэн байдлыг алдагдуулсан гэдэг үндэслэлээр байгууллагын санаачилгаар ажлаас чөлөөлсөн. гийн тасгийн нь бусад сувилагчийг бодвол 30-40 хувийн нэмэгдэл цалин авдаг. Мөн хортой нөхцөлийн нэмэгдэл гээд 10 жилээс дээш жил ажиллах юм бол тэтгэвэрт гардаг.

Гэтэл Б.******* нь ажлаас айсан эмээсэн байдалтай байсан. Б.*******г ажлаас чөлөөлсөн үндэслэлийг хуульд заасан журмын дагуу гэж үзэж байна. Мөн 1 хүний хариуцлагагүй үйлдлээс болоод олон хүний эрүүл мэнд хохирох боломжтой гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч тал Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаартай тушаал /хх-4/, *******ийн тойрох хуудас /хх-5/, ******* ажил олгогч, ажилтны байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-6-7/, Б.*******гийн 0049550 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр /хх-8/, тухайн тохиолдлуудад хамт байсан болоод холбогдох баримтыг тодруулах нь баримт /хх-10/, Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлэгийн мэргэжилтны ёс зүйн хорооны албан бичиг /хх-22/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-28/, Утасны бичлэг /хх-46-47/, Б.*******гийн 0030637 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /хх-47-49/, төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх, гэрэл зураг, зөөврийн рентген аппартыг хүлээлцэх журнал, цалингийн тооцоо, цалингийн 3 сарын тооцоо, ээлжийн амралтын жагсаалт, хэрэгт хавсаргасан саарал шоотой дэвтэр, П., Л., Б. нарын мэдүүлэг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 147 дугаартай прокурорын тогтоолын хуулбар зэргийг баримтаар өгсөн.

 

Хариуцагч тал *******ийн дарга Л.иас Г.т олгосон итгэмжлэл /хх-15/, *******ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/113 дугаартай материал хүргүүлэх тухай албан бичиг /хх-29/, 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НЭМГ-ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 01 өдрийн Коронавируст халдварын хяналт, сэргийлэлт, бэлэн байдал, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаврын төлөвлөгөө /хх-31-32/, Олон улсын хөл хориот өвчний үед дуудагдаж ажиллах мэргэжлийн эмч, сувилагч, ажилчдын хуваарь /хх-33/, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/07 дугаартай хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал /хх-34/, Налайх дүүргийн Хөдөлмөрийн дотоод журам, Монгол улсын Засгийн газрын тогтоол, цалингийн тооцоо, *******ийн даргын 41 дугаартай тушаал /хх-126/, *******ийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/190 дугаартай ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, 2020, 2021 ээлжийн амралтын хуваарь баталсан тушаал, орлогын баримт, Налайх эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/141 дугаартай тушаал /хх-219/, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн коронавируст халдвар цар тахлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөө А/141 тоот тушаалын 1 дүгээр хавсралт /хх-220-221/, тушаалын 2 дугаар хавсралт /хх-223/, цар тахлын үед ажиллах судалгаа /хх-227/, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Налайх эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-229/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Б.*******д санал хүргүүлэх тухай /хх-56/, тасгийн ийн ажлын байрны тодорхойлолт /хх-64-69/, яаралтай түргэн тусламжийн төвийн, амбулаторийн, мэс заслын тасгийн ийн ажлын байрны тодорхойлолт, 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн прокурорын тогтоолын хуулбар, албан тушаалын тодорхойлолтын маягтын хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн эрүүл мэндийн төв ажил олгогч, ажилтны байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-84-86/ зэргийг шүүхэд өгсөн.

 

 

Шүүхийн журмаар гэрч Г.ын мэдүүлэг /хх-75-77/, гэрч П.ийн мэдүүлэг /хх-79-82/, аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-95/, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/01 дугаартай мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтын удирдамж /хх-109/, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0067446 дугаартай шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-112/, гэрч Т.гийн мэдүүлэг /хх-142-144/, гэрч Б.ийн мэдүүлэг /хх-146-148/, гэрч Г.ын мэдүүлэг /хх-153-155/, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг томилох тухай тушаал, гамшгаас хамгаалах эмнэлэгийн албаны штабын бүрэлдэхүүн, албаны штабын гишүүдийг орлон ажиллах албан тушаалтаны нэр, короновирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах тандалтын баг, дэмжих үйлчилгээний баг, 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НЭМГ-ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 01 өдрийн Коронавируст халдварын хяналт, сэргийлэлт, бэлэн байдал, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаврын төлөвлөгөө, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-125-126/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-142/, гэрч Л.гийн мэдүүлэг /хх-180-186/, гэрч Ч.гийн мэдүүлэг /хх-188-191/ зэргийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.       Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.    Нэхэмжлэгч тал *******ийн гийн тасгийн ийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ээлжийн амралтын олговор 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

3.  Хариуцагч тал ажил үүргээ гэрээ болон төлөвлөгөөнд зааснаар биелүүлээгүй, үүрэгт ажлаа хариуцлагагүй хандсан, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

 

4.  Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-Нийслэлийн *******ийн даргын 2017 оны 09 сарын 21 өдрийн Б/190 дугаар тушаалаар Б.*******г амбулаторийн тасгийн мэдрэлийн кабинетын сувилагчаас халдварт сүрьеэгийн тасгийн аар шилжүүлэн томилсон байна. /1-р ХХ-н 192-р хуудас/

 

-Нийслэлийн *******ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Б.*******г яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан, энэ үйлдлийг удаа дараа гаргаж байсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, гийн тасгийн ийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

-Нийслэлийн *******ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., Гамшгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.4., Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/274 дугаар тушаалын хавсралын 4.2.4., Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4., мөн журмын 7.9 дэх заалтыг баримталсан байна.

 

-*******ийн даргын 2021 оны 01 сарын 04 өдрийн А/03 тоот тушаалын 03 дугаар хавсралтаар батлагдсан эмнэл зүйн багийн ажиллах хуваарьт Б.******* Бямба гаригт ажиллахаар зохицуулагдсан байна.

 

Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ерөнхий заалтыг тус хуулийн 40 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан байдаг бөгөөд ажил олгогч ******* ажилтан Б.*******г яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан, энэ үйлдлийг удаа дараа гаргаж байсан гэх үндэслэлээр нарийвчилсан заалтыг баримтлалгүйгээр чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

 

Хариуцагч тал *******ийн даргын 2021 оны 01 сарын 01 өдрийн Коронавируст халдварын хяналт сэргийлэлт, бэлэн байдал, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаврын төлөвлөгөөний 2 дугаар зүйлийн 2.2 /Халдвартын тасгийг хүүхдийн эмнэлгийн байранд нүүлгэн шилжүүлэх/, 2.6 /Халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдолд Ковидын эмнэлгийн эмнэл зүйн багийг шаардлагатай зүйлсээр хангаж ажиллах/ үүргээ нэхэмжлэгч Б.******* биелүүлээгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч тал 2021 оны 01 сарын 21-22 -ны өдрүүдэд *******ийн даргын 2021 оны 01 сарын 01 өдрийн Коронавируст халдварын хяналт сэргийлэлт, бэлэн байдал, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаврын төлөвлөгөөний 2.2 дугаар зүйлд заасан үүргийг надад хүлээлгээгүй, мөн 2.6 дугаар зүйл заасан ажил төлөвлөгөөнд огт байгаагүй гэж маргаж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан ... ковид-19 -тэй холбоотойгоор тушаал, шийдвэр, мэдээллийг цахим хэлбэрээр явуулж байсан. ... Үүний дагуу Эрүүл мэндийн төвөөс тасгийн эрхлэгч, ахлахууд гэсэн фейс хуудас нээгээд мэдээллийг хүргэж байсан.. гэх тайлбар /2-р ХХ-н 1-6-р хуудас/ болон гэрч ийн онлайнаар тасгийн эрхлэгч, ахлагч нарын байдаг фейсбүүк группт тавьсан байсан. .. гэх мэдүүлэг /1-р ХХ-н 79-83-р хуудас/-ээр Б.******* 2021 оны 01 сарын 22-ныг хүртэл ажил олгогчоос мэдэгдсэн төлөвлөгөөний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь үзлэгийн тэмдэглэл /2-р ХХ-н 125-127-р хуудас/-ээр нотлогдож байна.

 

Иймд хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэгтэй, нотариатаар гэрчлүүлсэн *******ийн 2021 оны 01 сарын 01 өдрийн 01 тоот албан даалгаврын төлөвлөгөөний хуулбарыг тухайн маргаанд илүү ач холбогдолтой нотлох баримтаар үнэллээ. /1-р ХХ-н 216-218/

 

Хариуцагч тал нэмэлт өөрчлөлт бүхий албан даалгаврын төлөвлөгөө /1-р ХХ-н 31-32-р хуудас/-өө нэхэмжлэгчид сонсгох /мэдэгдэх/ үүргээ биелүүлээгүй байх тул *******ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.5.4, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.5.5-д тус тус заасан ... гамшгийн болон цар тахал, хорио цээрийн дэглэмийн үеийн бэлэн байдлыг алдагдуулсан гэх ноцтой зөрчлийг гаргасан гэх хариуцагч талын буруутгал үндэслэлгүй болно. Мөн нэхэмжлэгч Б.*******г яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан үйлдлийг удаа дараа гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч талуудын хэн алинд Б.*******гийн ажлын байрны тодорхойлолт хадгалагдаагүй тухайгаа шүүхэд мэдүүлсэн.

Хэрэгт авагдсан гийн тасгийн ийн албан тушаалын тодорхойлолтыг 2022 оны 03 сарын 10 өдөр эрх бүхий албан тушаалтан баталсан байх тул нэхэмжлэгч Б.*******гийн гийн тасгийн аар ажиллаж байх үедээ гүйцэтгэж байсан ажил үүргийн онцлогийг тухайн тодорхойлолтоор тогтоох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ биелүүлээгүй гэх татгалзлаа хариуцагч тал баримтаар нотлоогүй гэж үзлээ.

 

Мөн хариуцагч талын бусад тасгийн нарын ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгчийг буруутгаж байгааг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгчийг *******ийн гийн тасгийн ийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 26,949,778 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн нэхэмжлэгчийн 2020 оны 10-аас 12 дугаар сарын цалингаас нэг сарын дундаж цалинг тооцоход 1485697 төгрөг байна. Уг тооцооллын дагуу 21 сар 25 хоногийн цалинг тооцоолоход 32,927,719 төгрөг гарч байна. Нэхэмжлэгч тал 26,949,778 төгрөг шаардсан байх тул шаардлагын хэмжээнд хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Мөн ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 26,949,778 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч талд үүрэг болголоо.

 

Нэхэмжлэгч тал ээлжийн амралтын олговор 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

5.  Нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн, хариуцагч Нийслэлийн *******өөс улсын тэмдэгтийн хураамж 362,890 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговор 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* /РД:*******/-г Нийслэлийн *******ийн гийн тасгийн ийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

3.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 26,949,778 /хорин зургаан сая есөн зуун дөчин есөн мянга долоон зуун далан найм/ төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, олговор 26,949,778 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутгаж нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн *******д даалгасугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., 41 дугаар зүйлийн 41.1.5. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч талаас 362,890 /гурван зуун жаран хоёр мянга найман зуун ер/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАЯРДАВАА