Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2022/03845

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, дунд наран дүгээр гудамж  тоотод оршин суух, Сгийн Т /РД:УК/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, малчин тоотод оршин байх, “Х Б” ТББ /РД:/-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Анударь нар оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Т миний бие 2*******14 оны *******8 дугаар сараас “Х Б” ТББ-д нийгмийн ажилтнаар өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Миний бие ажиллаж байх хугацаандаа ажлын болон хувийн алдаа дутагдал нэг ч удаа гаргаж үзээгүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн зорилтод бүлэгт хамаарах хүүхдүүд айл өрхөд ажлын чиг үүргээ чин үнэнчээр шударгаар гүйцэтгэж ирсэн. Манай ТББ нь оны сүүлд бүтэн жилийн ажлаа дүгнэж 13 сарын цалин буюу нэг сарын цалинг нийт ажилтан нартаа олгодог бөгөөд 2*******21 оны 12 дугаар сард 6******* хувийн цалин олголгүй намайг үлдээсэн. Учир байдлыг лавлатал захиралд шаардлага тавьдаг гэх хувийн шалтгаанаар цалин хассан байсан. Ингээд манай байгууллага гадны хөрөнгө оруулалттай бид хариуцсан ажилдаа хариуцлагатай хандахгүй бол гадаадын хандив өгөгч нар бид нараас болж энэ олон гэр бүл, хүүхдийн ирээдүйг үгүй хийж болохгүй, ялгамжтай тэтгэлэг, зорилтод бүлэгт хүрэх эдийн засгийн тусламжаа зориулалтын дагуу зарцуул гэсэн шаардлагад эгдүүцэж 2*******21 оны 12 дугаар сарын 3*******-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.1.4-т заасан сахилгын давтан зөрчил гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчил гаргасан мэтээр ажлаас халлаа. Миний бие 2*******14 оноос хойш ажиллаж байх хугацаандаа нэг өдөр ажил тасалж, нэг удаа хариуцсан ажилдаа хайнга хандаж байсан удаагүй өмнө болоод одоог хүртэл сахилгын шийтгэл болоод хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчил гаргаагүй билээ. Иймд 2*******21 оны 12 дугаар сарын 3*******-ны өдрийн АБ/12/1 дугаар ажлаас халах тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие энэ байгууллагад 7 жил ажилласан. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Сарын 1,1175,********************* төгрөгийн цалинтай, гар дээрээ 9************** гаран мянган төгрөгийн цалин авдаг байсан. Надад сануулах арга хэмжээ авсан гэсэн баримт үйлдэж ирүүлсэн байгааг зөвшөөрөхгүй. Надад тийм тушаал шийдвэр танилцуулж байгаагүй, хэлж ч байгаагүй. Гэрчээр асуугдсан Н захиралтай нэг тал учир өөрсдийгөө хамгаалсан мэдүүлэг өгч байгаа учир зөвшөөрөхгүй. Н хүүхдийн хувцасны шүүгээ эвдэрсэнийг засуулахад 5*******,********************* төгрөг өгчих гээд манай нэг багшийн нөхөр нь хэлэхэд нэмж 2*******,********************* төгрөг илүү өгсөн. Түүнийг нь би хэлж байгууллагын мөнгөнд үргэлгэн хандлаа гэдгийг нь хэлсэн. Түүнээс болж Нтэй муудалцсан.

            Дараа нь манай нийт ажилчдын 13 дахь сарын цалин бүгд 1************** хувь бүтэн орж байна гэсэн. Харин минийхийг 5******* хувиар тооцон оруулсан. Минийх яагаад дутуу орж байгааг захиралаас асуухад үр дүн муутай ажилласан, дарга удирдлагадаа шаардлага тавьдаг гээд хассан гэсэн. Би өөрийн үүрэгт ажлаа маш сайн хийж ирсэн байхад гомдолтой байсан. Би өөрийн бүх хийсэн ажлаа захирал руугаа явуулдаг байсан.

            Манай байгууллага гадны хөрөнгө оруулалттай бид хариуцсан ажилдаа хариуцлагатай хандахгүй бол гадаадын хандив өгөгч нар бид нараас болж энэ олон гэр бүл, хүүхдийн ирээдүйг үгүй хийж болохгүй, болж бүтэхгүй байгаа зүйл, асуудлууд байвал хэлж байгаарай гэж манай хөрөнгө оруулагч гадаад захирал зун ирэхдээ хэлж байсан учир би энэ талаар захирал руугаа хэлсэн. З захирал ажил дээрээ ирдэггүй, оюутны сургалтын төлбөр төлөгдөхгүй байгааг, мөн оюутан хүүхдүүдтэй архи дарс ууж гадуур яваад байгааг нь хэлсэн. Тэгээд надад З захирал 12 дугаар сарын 3*******-ны өдөр мэдэгдэл өгч, 2*******22 оны *******1 дүгээр сарын *******3-ны өдөр ажилдаа ирэхэд намайг ажиллах хэрэггүй гэж хэлсэн. Тушаал дээр намайг давтан зөрчил гаргасан гэсэн байсныг зөвшөөрөхгүй, би сануулах арга хэмжээ авагдаж байгаагүй. Би тийм хүнтэй таарамжгүй байдаг, хэрэлдэж муудалцаад байдаг муухай зан характертай хүн биш. Нэг ч хүнийг гүтгэж байгаагүй, шаардлага тавьсан.

            Миний бие өнгөрсөн хугацаанд ковид цар тахлын хөл хорионы цаг хугацаанд бүхий нөөц бололцоогоо дайчлаж хүн хүч дутмаг байхад 2 ажлын байрыг зэрэг гүйцэтгэж байсан удаатай мөн 2*******21 оны тайланг 2*******22 оны 1 сард нийт ажилчидаас авсан атлаа намайг өгөөгүй мэтээр шүүх хуралд тайлбар өгч байгаад гомдолтой байна. Иймд 2*******21 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12/1, 2*******22 оны *******1 сарын *******3-ны өдрийн 22/1/1 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй  байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцон 1 сарын дундаж цалинг 951,888 төгрөгөөр тооцон нийт 229 хоног ажилгүй байсан учир нийт 12,23*******,661 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч “Х Б” ТББ-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х Б ТББ нь Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хуүхдүүдэд туслах, асрах, сурган хүмүүжүүлэх зорилгоор анх 2**************8 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тус ТББ-ын удирдах зөвлөл нь гадаад дотоодын хүмүүсээс бүрдсэн нийт 5 гишүүнтэй, 12 ажилчидтай, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Малчны 2 гудамж, 47 тоотод үйл ажиллагаагаа явуулдаг. Гүйцэтгэх захирал нь О.З би өөрөө бөгөөд тус ТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн.

С.Т нь 2*******14 оны 11 сарын *******1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж нийгмийн ажилтны албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдож ажилласан. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа нэг ч удаа алдаа дутагдал гаргаж үзээгүй гэсэн нь үндэслэлгүй юм. С.Т нь ажиллаж байх хугацаандаа буюу 2*******19 онд ажлын хариуцлага алдаж байгууллагыг 6,*******63,********************* төгрөгийн хохирол учруулсан, ажилтны компьютерээс хувийн мэдээллийг нь уншиж тараасан, мөн туслах багш Ю.Уранчимэгийг гүтгэж, ажилчдын дунд маргаан гаргах, хүүхдүүдтэй ажилладаг нийгмийн ажилтны хувьд хүүхдийн итгэж ярьсан хувийн мэдээллийг үеийн хүүхдүүд дунд нь тарааж хүүхдэд сэтгэл зүйн хохирол учруулж байсан. Энэ бүгд нь баримтаар буюу дансны хуулга, хохирогч гэрч нарын мэдүүлгээр бүрэн нотлогдоно.

Хамгийн сүүлд С.Т нь Гүйцэтгэх захирлын 2*******21 оны 12 сарын *******1-ны өдөр 21/12/1 тоот тушаалаар сануулах хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулж байсан. С.Т нь өөрийн хуваарьт ажил үүрэгтэй хамааралгүй асуудлаар дээд албан тушаалтан орлогч эрхлэгч Д.Нийн хийсэн ажлыг үгүйсгэж байгууллагын мөнгөнд үргэлгэн хандсан гэж нотлох баримтгүйгээр хүсэлт гомдлоо бичгээр гаргаж шийдвэрлүүлэх журмыг зөрчиж, гүйцэтгэх захирал О.Зд мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу шалгаж шийдвэрлэх явцад гүйцэтгэх захирал болон орлогч эрхлэгчтэйгээ зүй бус харьцаж үг хэлээр доромжилж, хэрүүл хийж, хаалга савж гарч хөдөлмөрийн сахилга бат алдсан.

Орлогч эрхлэгч Д.Н нь С.Таас гүйцэтгэх захиралд бичгээр ажлаа тайлагнахыг удаа дараа шаарддаг боловч үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.1-д байгууллага нь урамшууллын 13 дахь сарын цалинг тухайн жилийн сүүлийн сарын цалин дээр нэмж олгоно гэж заасан байдаг. Ажлын бүтээмж үр дүнгийн үнэлэлтээс шалтгаалан ялгамжтай олгодог.

С.Т нь 2*******21 оны 12 сарын 17-ны өдөр 13 дах сарын цалинг бүтэн олгоогүй гэж утсаар хэрүүл хийж, зүй бус харилцаж халчих гэх мэтээр мессеж бичих зэргээр давтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болно.

Мөн тус дотоод журмын 12.7-д Сахилгын шийтгэлтэй байх хугацаанд хөдөлмөрийн дотоод журамд заасан шагнал, урамшуулал, тэтгэмж олгогдохгүй гэж заасан байдаг, С.Т нь 13 дахь цалин авах эрхгүй байсан боловч ажлын үр дүнг дүгнээд 13 дахь сарын цалинг 5*******% буюу 528,75******* төгрөг олгосон байдаг.

С.Т нь Удирдах зөвлөлийн дарга, хөрөнгө оруулагч болох М уруу шууд холбоо барьж, гүйцэтгэх захирал О.Зыг ажлаа хийдэггүй, зорилтот бүлэгт хүрэх эдийн засгийн тусламжийг зориулалтын дагуу зарцуулаагүй, оюутны тэтгэлгийг олгоогүй гэх мэтээр нотлох баримтгүйгээр гүтгэсэн. С.Тын мэдэгдлээр Удирдах зөвлөл шалгалт явуулж, улмаар 2*******22 оны *******1-р сарын 6-ны өдөр Удирдах зөвлөлийн гишүүд болох Ц, Кристине Жегги, болон С.Т, хөндлөнгийн орчуулагч М.Д бид нарыг байлцуулан Скайп хурал хийсэн. Тус хурлаар С.Т нотлох баримтгүйгээр гүйцэтгэх захирал О.З намайг гүтгэсэн болох нь тогтоогдсон. Ингээд Удирдах зөвлөл нь С.Тыг ажлаас чөлөөлөхийг дэмжиж, байгууллагадаа ажиллуулах хүсэлгүй байгаагаа түүнд мэдэгдсэн болно.

Тэрээр сануулгатай байх хугацаандаа давтан зөрчил гаргасан, ажлаа хийдэггүй, зан харилцааны доголдолтой, хүүхдийн байгууллагад ажиллуулахад тохиромжгүй, 2*******14.11.*******1-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, тус гэрээний 5.3.4-т заасан Дотоод журамд заасан үндэслэл бий болгосон, Дотоод журмын 13.2.4-т заасан Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ, энэ журамд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Тус дотоод журмын 13.3.8-т заасан Бусад ажилтнууд болон удирдлагад зүй бус дарамт шахалт үзүүлэх, доромжлох, гүтгэх зэргээр хүний нэр төр, эрх чөлөөнд халдсан зэрэг заалтуудыг баримтлан гүйцэтгэх захирлын 2*******22 оны *******1 сарын *******3-ний өдрөөр тасалбар болгон тушаал гарсан. Тушаалыг мөн өдрөө гардан авсан тухайгаа өөрөө ч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тал тушаалын талаар биш 2*******21.12.3*******-ны өдрийн мэдэгдлийг халсан тушаал гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Х Б ТББ нь сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн ёс зүй, хүмүүжил дээр онцгой анхаарал хандуулж ажилладаг. Тийм ч үүднээс багш, нийгмийн ажилтан нартаа бие биетэйгээ зөв боловсон, хүндэтгэлтэй харьцах, хэрүүл маргаан гаргахгүй, хов жив зөөхгүй байх дээр хатуу шаардлага тавьдаг. С.Т нь байгууллагын баримталдаг зарчим, тавьж буй шаардлагад нийцэж ажиллаагүй болно.

Нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Х Б ТББ нь С.Тыг сануулгатай байх хугацаандаа давтан зөрчил гаргасан, мөн гүйцэтгэх захирал О.Зыг оюутны тэтгэлэг олгоогүй байгууллагын мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, хувьдаа завшсан гэж үндэслэлгүй гүтгэж, нэр төрд нь халдаж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан зэрэг үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Ингэхдээ С.Тд ажлаас халах АБ12/1 тоот мэдэгдэлийг 2*******21 оны 12 дугаар сарын 3*******-ны өдөр буюу 1 сарын өмнө өгч урьдчилан мэдэгдсэний дараа, гүйцэтгэх захирлын 2*******22 оны *******1 сарын *******3-ны өдрийн 22/1/1 тушаалаар түүнийг 2*******22 оны *******1 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. С.Тд ийнхүү ажлаас халах тухай урьдчилан мэдэгдэж, 3******* хоногийн дараа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй бөгөөд дарааллын дагуу гарсан баримт бичгүүд юм.

2*******21 оны 12 дугаар сарын 3*******-ны өдрийн мэдэгдэл бол ажлаас халах тухай тушаал биш, ийм эрх зүйн үр дагавар үүсгэх зорилгогүй зөвхөн хөдөлмөрийн гэрээ ямар шалтгаанаар цуцлагдах, хэзээ хөдөлмөрийн харилцааг дуусгавар болохыг урьдчилан мэдэгдэх зорилго бүхий баримт бичиг юм. Энэ утгаараа манай ТББ-ын хуулийн зөвлөх С.Тд мэдэгдэлийг танилцуулж тайлбарлаж гардуулсан. Онолын хувьд мэдэгдэл бол ажилтны эрх ашгийн эсрэг бус ажилтанд ямар үндэслэл шалтгаанаар ажлаас халагдах гэж байгаагаа урьдчилан мэдэх, уг шалтгаан нөхцөлтэй маргахгүй нөхцөлд дараагийн ажлын эрэл хайгуул хийх шалтгаан нөхцөлийг зөвшөөрөхгүй тохиолдолд учир шалтгааныг нь тодруулах гэх мэт олон давуу талыг ажилтанд үүсгэж байдаг.

Гүйцэтгэх захирлын 2*******22 оны 1 дүгээр сарын *******3-ны өдрийн 22/1/1 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал болон С.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй цорын ганц баримт бичиг бөгөөд энэ тушаалын 3-4 дэх хэсгүүдэд С.Тыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хугацаа 2*******14 оны 11 сарын *******1-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох шийдвэрээс гадна ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацааны цалин хөлсийг тооцож олгох хугацаа, хэмжээг ажлыг хэнд хүлээлгэж өгөх зэрэг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход давхар шийдвэрлэх ёстой асуудлууд уг тушаалд бүрэн тусгасан.

Иймд ажлаас халах тушаалыг дахин гаргасан гэх тайлбар үндэслэлгүй юм. Мөн дээрх гүйцэтгэх захирлын 22/1/1 тоот тушаалын дагуу 2*******22 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлс буюу 1 дүгээр сарын бүтэн цалин хөлс болох 1,175,********************* төгрөгөөс нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татварыг суутгаж, 951,888 төгрөгийг 2*******22 оны 1 сарын *******5-ны өдөр С.Тын данс руу шилжүүлсэн нь хэргийн материалд авагдсан хаан банкны дансны хуулгыг баримтаар нотлогдоно.

Мөн 2*******22 оны 1 сарын *******3-ны өдрийн 22/1/1 дугаартай тушаалд С.Тын үүрэгт ажлыг 2*******22 оны *******1 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлөхөөр заасан. Өөрөөр хэлбэл мэдэгдэл өгсөн өдрөөс хойш 3******* хоногийн дараа хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөгүй.

С.Тд 2*******21 оны 12 сарын *******1-ний өдрийн 21/12/1 тоот тушаалаар сануулах хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд уг тушаалыг өөрт нь танилцуулж хувийн хавтаст нь нэг хувийг хийсэн. Уг хувийг хавтсаа ажил хүлээлцэх үед аваад явсан. Нэхэмжлэгч нь уг тушаалд дурдсан сахилгын шийтгэл ногдуулах “үндэслэл”-тэй маргадаггүй.

Гүйцэтгэх захирлын 22/1/1 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүлийн 78.1.9, 8******* дугаар зүйлийн 8*******.1.4, 8*******.5 дугаар зүйлүүд болон Х Б ТББ-ийн дүрмийн 7.2.3-т заасан “Гүйцэтгэх захирал ажилтан тус бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах чөлөөлөх эрхтэй, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан “Ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан, тус гэрээний 5.3.4-т заасан Дотоор журамд заасан үндэслэл бий болгосон, 5.1.7-д заасан хөдөлмөрийн гэрээг ажилтны эсхүл ажил олгогчийн санаачилгаар цуцалсан, байгууллагын дотоод журмын 13.2.4-д заасан “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ, энэ журамд тухайлан заасан ноцто зөрчил гаргасан, дотоод журмын 13.3.8-д заасан “Бусад ажилтанууд болон удирдлагад зүй бус дарамт шахалт үзүүлэх, доромжлох, гүтгэх зэргээр хүний нэр төр, эрх чөлөөнд халдсан” зэрэг заалтуудыг удирдлага болгосон.  

Иймд нэхэмжлэгч С.Тын 2*******21 оны 12 дугаар сарын 3*******-ны АБ/12/1 мэдэгдэл, 2*******22 оны *******1 дүгээр сарын *******3-ны өдрийн 22/1/1 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Нэхэмжлэгчээс Х Б ТББ-иас Нийгмийн ажилтан С.Тд гэх АБ12/1 дугаар мэдэгдэл, Х Б ТББ-ын 2*******22 оэны *******1 сарын *******3-ны өдрийн А51/1 тоот Нийгмийн ажилтан С.Тд гэх сануулга, 2*******22 оны 1 сарын *******3-ны өдрийн Дугаар 22/1/1 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хаан банк ХХК дахь С.Тын 5*******66**************5949 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х Б ТББ, С.Тын нарын хооронд байгуулагдсан 2*******14 оны 11 сарын *******1-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, Х Б ТББ –ын *********************159659 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х Б ТББ-ын удирдах зөвлөлийн 2*******18 оны 2 сарын *******5-ны өдрийн 1/18 дугаар “Х Б” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг шинэчлэн бүртгүүлэх удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх сонгох дүрэм шинэчлэн батлах тухай тогтоол, Х Б ТББ-ын нийгмийн ажилтан С.Тын 2*******2*******-2*******21 оны ажлын тайлан, зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас 2*******21 оны 12 сарын *******1-ний өдрийн 21/12/1 дугаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, мессеж чатны фото зураг, Мобиком ХХК-ийн О.Зын 99*******92239 дугаарын ярианы жагсаалт,  Х Б ТББ-ын нийгмийн ажилтан С.Тын 2*******2*******, 2*******21 оны ажлын байрны тодорхойлолт, Х Б ТББ, цэцэрлэгийн багш ажилчдын хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, үнэлгээ зэрэгтэй танилцсэан байдал гарын үсэг гэх баримт, Х Б ТББ-ын МХУЗ-ын багш Х.Аын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, Х Б ТББ-ын МХУЗ-ын багш Х.Аын 2*******21 оны ажлын тайлан, Х Б ТББ-ын нийгмийн ажилтан Д.Нийн 2*******21 оны ажлын тайлан, гүйцэтгэлийн үнэлгээний хуудас, Хаан банк ХХК дахь О.Зын 5**************789386 депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХХК дахь О.Хын 5165*******5*******967 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х Б ТББ-ын удирдах зөвлөлийн 2*******22 оны 1 сарын *******6-ны өдрийн №1/22 тоот хурлын протокол, орчуулгын хамт, 2*******21 оны 9 сарын *******6-ны өдрийн дугаар 21/9/1 тоот Орлогч эрхлэгч томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2*******22 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Х Б ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Мээс С.Тд хүргүүлсэн хариу захидал орчуулгын хамт, Х Б ТББ-ын 2*******22 оны *******1-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хүснэгт, 2*******19 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн 17/1*******/*******2 дугаартай гүйцэтгэх захирлын “ажилчдын гэрээг өөрчлөх тухай” тушаал, зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

Шүүхийн журмаар 2*******22 оны 1******* дугаар сарын 1*******-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчээр С.О, Д.Н нарыг асууж авсан тэмдэглэл зэрэг бичгийн баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Х Б ТББ-д холбогдуулан 2*******21 оны 12 дугаар сарын 3*******-ны АБ/12/1 мэдэгдэл, Гүйцэтгэх захирлын 2*******22 оны *******1 дүгээр сарын *******3-ны өдрийн 22/1/1 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч С.Тыг ажлаас халсан Х Б ТББ-ын гүйцэтгэх захирлын 2*******22 оны *******1 дүгээр сарын *******3-ны өдрийн 22/1/1 дугаартай тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдол Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах боломжгүй гэж үзэн гаргасан ажилтны гомдолд хамаарч байна.

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дараах үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Т нь Х Б ТББ-тай 2*******14 оны 11 дүгээр сарын *******1-ний өдрөөс “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан нийгмийн ажилтаны ажил албан тушаалд томилогдон сарын үндсэн цалин 4**************.********************* төгрөгөөр, хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэйгээр, ажлын үргэлжлэх цаг 8 цаг, 7 хоногт 4******* цаг байхаар тохиролцсон ажиллаж эхэлжээ./хх-ийн 19-22 дугаар тал/

Дээрх хөдөлмөрийн гэрээнд 2*******16 оны 3 дугаар сарын *******1-ний өдөр цалингийн хэмжээг 7**************,********************* төгрөг болгон өөрчилж, 2*******17 оны 1******* дугаар сарын *******1-ний өдөр сарын үндсэн цалинг 1,175,********************* төгрөг болгон өөрчилж, 2*******2******* оны 1 дүгээр сарын *******1-ний өдөр 2*******2******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар тохиролцож тус тус дээрх өөрчлөлүүдийг оруулж “Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан байна.

Х Б ТББ нь С.Ттай 2*******14 оны 11 сарын *******1-нд хөдөлмөрийн гэрээ, 2*******2*******-2*******21 оны ажлын байрны тодорхойлолт тус тус байгуулсан ба нийгмийн ажилтны албан тушаалд тавигдах шаардлага, ур чадвар, хүлээх хариуцлага зэрэг нөхцлийг дурдсан болох нь баримтаар тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 19-23, 66-71 дүгээр тал/

Х Б нэртэй нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч О.З бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд болох Швейцарь улсын иргэн М, Кристине Фриедли Жайгги нарын гишүүнтэй болох нь талуудын тайлбар, гэрчилгээ, Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын протокол зэрэг баримтаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 112-117 дугаар тал/

Тус Х Б ТББ нь Эмзэг бүлгийн хүүхдүүдийг дэмжих, хүмүүжүүлэх, сургалт семинар зохион байгуулах, зөвлөгөө өгөх, ижил зорилготой байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлтэй гэрчилгээг 2*******18 оны *******2 сарын 21-нд авч улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээгээ авсан ба гадаадын байгууллагатай хамтарч ажилладаг болох нь 2*******18 оны *******2 сарын *******5-ны өдрийн №1/18 дугаар удирдах зөвлөлийн тогтоол, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. /хавтаст хэргийн 27-32 дугаар тал/

 

С.Т нь Х Б ТББ-д нийгмийн ажилтнаар ажиллаж байсан байх ба тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2*******22 оны *******1 сарын *******3-ны өдрийн №22/1/1 дугаар тушаалаар 2*******22 оны *******1 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгч С.Тыг Гүйцэтгэх захирлын №22/1/1 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 8******* дугаар зүйлийн 8*******.1.4, 8*******.5 дахь заалт, Х Б ТББ-ын дүрмийн 7.2.3, Байгууллагын дотоод журмын 13.2.4, 13.3.8, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7, 5.3.3, 5.3.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгосон байна.

Дээрх ажлаас чөлөөлөх тушаалыг гарахаас өмнө буюу 2*******21 оны 12 сарын 3*******-нд АБ 12/1 дугаартай  мэдэгдлийг ажил олгогчоос С.Тд өгсөн байх бөгөөд уг мэдэгдэлээр түүнийг гүйцэтгэх удирдлагын даалгасан ажил үүргийн зохих ёсоор удаа дараа биелүүлээгүй, амаар болон бичгээр зүй бус харьцсан, сануулгатай байх хугацаандаа давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж 2*******22 оны *******1 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг мэдэгдсэн байна.

Дээрх гүйцэтгэх захирлын мэдэгдэл болон ажлаас халсан тушаалд С.Тыг хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.1.4-д заасан үндэслэл буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлийг заасан байна.

Ажил олгогчоос 2*******21 оны 12 сарын 3*******-ны өдрийн АБ 12/1 дугаартай  мэдэгдлийг өгсөн нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн байна.  

Мөн ажил олгогчоос 2*******22 оны *******1 сарын *******3-нд АБ1/1 дугаартай сануулга гэх бичгийн баримтыг гаргаж ажиллаж байх хугацаандаа олж авсан мэдээ, мэдээлэл, баримт бичиг материалыг дамжуулахгүй, задруулахгүй, нууцыг чандлан хадгалах тухай хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон үүргийг мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 3, 4-41 дүгээр тал/

            Хариуцагч Х Б ТББ-аас ажлаас чөлөөлсөн 22/1/1 дугаартай тушаалын 3-р заалтаар С.Тын цалин хөлсийг 2*******22 оны *******1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар тооцон олгохоор шийдвэрлэсний дагуу түүний цалин хөлсөд 951,888 төгрөгийг 2*******22 оны *******1 дүгээр сарын *******5-ны өдөр шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан О.Хын ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

            Хариуцагч байгууллага буюу ажил олгогчоос ажлаас халсан тушаалын үндэслэлээ 2*******21 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсны дараа дахин давтан зөрчил гаргасан гэж тайлбарладаг бөгөөд сануулах шийтгэлийн тухайд “...нэхэмжлэгч С.Тыг өөрийн үүрэгт ажилд хамааралгүй асуудлаар дээд албан тушаалтан буюу орлогч захирал Д.Нийн хийсэн ажлыг үгүйсгэж байгууллагын мөнгөнд үрэлгэн хандсан гэж нотлох баримтгүйгээр гүйцэтгэх захирал О.Зд мэдэгдсэн, улмаар мэдэгдлийн дагуу асуудлыг шийдвэрлэх явцад гүйцэтгэх захирал, орлогч эрхлэгчтэй зүй бус харьцаж үг хэлээр доромжилж, хэрүүл хийж, хаалга савж гарч хөдөлмөрийн сахилга бат алдсан тул сануулах шийтгэлийг 2*******21 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр ногдуулж, түүнийг 12 дугаар сарын *******2-ны өдрөөс эхлэн өдөр бүр хийсэн ажлын гүйцэтгэлээ бичгээр гүйцэтгэх захирал О.Зд тайлагнахыг үүрэг болгож, орлогч эрхлэгч Д.Нт хяналт тавьж ажиллахыг даалгасан...” гэж тайлбарлан нотлох баримтаар 2*******21 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн 21/12/1 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” гүйцэтгэх захирлын тушаалыг гарган ирүүлдэг.

            Нэхэмжлэгч С.Таас уг сануулах шийтгэлийг эс зөвшөөрч “...надад албан ёсоор сануулах шийтгэл ногдуулж байгаа тухайгаа мэдэгдээгүй, тушаал гаргаагүй, танилцуулаагүй, нотлох баримт байхгүй..., ..хийсэн ажлаа өдөр бүр захирал руу явуулж байсан...” гэх тайлбарыг гаргаж байна.

            Талуудын гаргасан тайлбар, холбогдох бичгийн баримтууд гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч С.Т нь орлогч захирал Д.Нтэй хүүхдийн хувцасны шүүгээ эвдэрсэн, түүнийг засварлахад 5*******,********************* төгрөгийн хөлс төлсөн, бөгөөд нэмж 2*******,********************* төгрөгийг өгсөн, түүнийг нэхэмжлэгч байгууллагын мөнгийг зүй бусаар зарцуулсан гэж, Д.Н унааны мөнгөнд нэмж өгсөн гэж маргаж улмаар нэхэмжлэгч Д.Н гүйцэтгэх захиралд энэ талаар мэдэгдэн 2*******21 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр гүйцэтгэх захирал тэдэнтэй уулзалт ярилцлага хийж гаргасан гомдол мэдээллийн талаар хэлэлцэх явцад гүйцэтгэх захирал О.З, орлогч захирал Д.Н, нийгмийн ажилтан С.Т нарын хооронд үл ойлголцон маргаан үүсч, улмаар нэхэмжлэгч С.Т Д.Нийг хэл амаар доромжилж, гүтгэсэн гэж гүйцэтгэх захирал сануулах арга хэмжээ авч, улмаар мөн өдрөөс өөрийн хийсэн ажлаа өдөр бүр тайлагнаж байхыг даалгасан байна. Талууд хэн аль нь хүүхдийн хувцасны шүүгээтэй холбоотой маргаан үүссэн, энэ тухай гүйцэтгэх удирдлагад мэдэгдсэн, улмаар уулзалт ярилцлага болсон талаарх үйл баримтын талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг. Харин уг хурлаас сануулах сахилгын шийтгэл ногдуулсан эсэх талаар талууд маргадаг.

Сахилгын зөрчил нь ажил олгогчид бий болгох хор уршиг, шинжээрээ жижиг, ялимгүй, ноцтой г.м олон янз байх бөгөөд сахилгын шийтгэлийг оногдуулах үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлэх буюу зохистой биелүүлээгүй байх явдал юм.

 

Хэрэгт авагдсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3.8-д “бусад ажилтнууд болон удирдлагад зүй бус дарамт шахалт үзүүлэх, доромжлох, гүтгэх зэргээр хүний нэр төр, эрх чөлөөнд халдсан” бол ноцтой зөрчилд тооцохоор заасан ба С.Тыг дээрх үйлдэлд нь гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд сахилгын сануулах зөрчлийг ногдуулсан нь тус байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.2, 13 дугаар зүйлийн 13.3.1, С.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Учир нь түүний тухайн өдрийн уулзалт дээр гаргасан зүй бус үйлдэл, уг хурлаас өмнө Д.Нтэй зүй бус харьцсан үйлдэл, үйл баримт нь талуудын гаргаж буй тайлбар, гэрчээр асуугдсан Д.Н, С.О нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүнчлэн гүйцэтгэх захирлын 2*******21 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн 21/12/1 дугаартай “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гарч, нэхэмжлэгчид  2*******21 оны 12 дугаар сарын *******2-ны өдөр  гарч нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь гэрч Д.Нийн “...2*******21 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр биш, түүнээс хойш сахилгын арга хэмжээ авсныг өөрөө мэдэж байгаа, миний хувьд тушаалыг өөрт нь чи тушаалаа ав, Хишгээ эгч тушаал явуулсан гэхэд авахгүй байсан. Тиймээс хавтаст нь хийсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Оын “...12 дугаар сарын *******1-ний өдөр  захирал, нийгмийн ажилтан, орлогч захирал гурав оффист уулзсан. Т уйлж ************** өрөө рүү орсон. Захирал З намайг Тыг дууд гэхээр нь би ************** өрөө орж дуудсан. ...тэгээд орой нь нийт ажилчдын хурал хийж, хурал дээр Тыг удирдлагын үгэнд орохгүй, ажил төрлөө хийхгүй байгаа учир сахилгын арга хэмжээ тооцож байна гэж хэлсэн..., ...маргааш  нь өрөө рүү нь ороход Тын ширээн дээр цаас байсан. Үзэхэд сахилгын арга хэмжээ авсан тушаал байсан. Т өөрөө авахгүй гэж хэлээд гараад явсан гэж Н хэлсэн...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч С.Тд 2*******21 оны 12 сарын *******1-нд 21/12/1 дугаар захирлын тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсаны дараа дахин давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүнийг  2*******22 оны *******1 сарын *******3-ны өдрийн  22/1/1 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал гарган хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Ажил олгогчоос С.Тыг давтан зөрчил гаргасанд тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ “...урьд нь сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын 2 дахь заалтаар өдөр бүр хийсэн ажлаа тайлагнах үүргээ биелүүлээгүй, ...2*******21 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 13 дахь сарын цалин бүтэн олгоогүй гэж гүйцэтгэх захирал О.Зтай утсаар дахин хэрүүл хийсэн, ...удирдах зөвлөлийн дарга, хөрөнгө оруулагч М руу шууд холбоо барьж, гүйцэтгэх захирал О.Зыг ажлаа хийдэггүй, зорилтот бүлэгт хүрэх эдийн засгийн тусламийг зориулалтын дагуу зарцуулаагүй, оюутны тэтгэлэгийг олгоогүй гэж ямар ч нотлох баримтгүйгээр хүсэлт гомдлоо бичгээр гаргаж шийдвэрлүүлэх журмыг зөрсөн үйлдэл гаргасан..., ...сануулах сахилгын зөрчил гаргаж сануулах арга хэмжээ авагдсан байх хугацаандаа давтан зөрчил гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан...” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч уг тушаалын үндэслэлийг эс зөвшөөрч маргадаг бөгөөд  “...13 дахь сарын цалинг захиралд шаардлага тавьдаг гэх хувийн шалтгаанаар дутуу олгосон..., ....өнгөрсөн хугацаанд Ковид цар тахалын улмаас байгууллага бүрэн үйл ажиллагаа явуулахгүй байхад би бүхий л бололцоогоороо ажиллаж байхад ажил хийгээгүй гэсэн, байгууллагын мөнгийг зориулалтаар нь зарцуулахыг сануулсан, удирдах зөвлөлийн дарга, хөрөнгө оруулагч Мт захидал бичиж асуудлыг шийдвэрлүүлж болно гэж зөвшөөрсний дагуу захидал бичсэн...., ...сануулах арга хэмжээ авагдаагүй байхад давтан гэж үзсэнийг зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг гаргадаг.

Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.1.4-д “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан.” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Энэ зүйлд заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуулын тайлбараар нэхэмжлэгч С.Тыг сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдож түүнд 2*******21 оны 12 сарын *******1-нд 21/12/1 дугаар захирлын тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсаны дараа дахин давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүхээс талуудын хүсэлтийг үндэслэн Х Б ТББ-ын гүйцэтгэх захирал О.Зын гар утсанд үзлэг хийж, түүний 99*******92239 дугаарын утаснаас нэхэмжлэгч С.Тын 8**************6*********************8 дугаарын утастай мэссэжээр харилцсан тухай хэргийн 55-р хуудаст ирүүлсэн баримттай тулган үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгээр нэхэмжлэгч С.Т нь О.Зтай 13 дахь сарын цалинг дутуу бодож өгсөн талаар харилцан яриа бичигдсэн байх бөгөөд уг мэссэжээр гүйцэтгэх захиралаас С.Тыг 2*******21 оны 8 сараас хойш хугацааны хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг 5******* хувиар тооцон үнэлж, үр дүнгийн урамшуулал бодсон талаар маргасан агуулгатай байна. Уг баримтаар талуудын хэн алиныг зүй бус харьцсан, маргаж муудалцсан, ажлын үр дүнг хэрхэн тооцсон, ажлын тайланг үнэлсэн эсэх нөхцөл байдлыг шууд нотолсон баримт гэж үзэх боломжгүй байна.

Мөн талуудаас гарган ирүүлсэн баримт буюу хариуцагчаас ирүүлсэн нийгмийн ажилтан Х.А болон орлогч эрхлэгч Д.Н нарын 2*******21 оны хийсэн ажлын тайлан, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг баримт зэрэгт үнэлгээ өгч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Харин нэхэмжлэгч С.Тын 2*******21 оны ажлын тайланг үзэж үнэлгээ өгсөн баримт авагдаагүй байна. Эдгээр баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Тын 2*******21 оны хийж гүйцэтгэсэн ажлын тайлан үнэлгээг хэрхэн үнэлсэн нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчийн “...С.Тыг ажлаа хийгээгүй, муу хийж гүйцэтгэсэн тул 5******* хувиар тооцон үнэлсэн...” гэх тайлбар, нэхэмжлэгчийн “...ажлаа 1************** хувь хийж гүйцэтгэсэн, бусад бүх ажилчид 13 дахь сарын цалингаа 1************** хувь бүрэн тооцон авсан...” гэх тайлбарууд нотологдохгүй байна гэж үзлээ.

Харин С.Тд 2*******21 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 528,75******* төгрөгийг түүний 5*******66**************5949 тоот данс руу О.Зын 5**************7789386 тоот данснаас “Т 13” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 11*******-р хуудас/

 

Мөн Х Б ТББ-ын Удирдах зөвлөлийн 2*******22 оны *******1 дүгээр сарын *******6-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын №1/22 протокол хэрэгт авагдсан бөгөөд хурлыг Удирдах зөвлөлийн дарга М удирдсан байх ба уг хуралдаанд О.З, С.Т, Кристине, М.Д нар оролцсон байх бөгөөд тэрээр М хурлыг нээж “...өнөөдөр үүсээд байгаа гүтгэлэг, гомдлын талаар тодруулмаар байна. Т бидэнд мэдэгдсэн...,” гээд сургалтын төлбөрийн тухай, төлбөрийн мөнгө буруугаар ашиглаж байгаа тухай, хүүхдийн өвлийн хувцасны талаар, 13 дахь сарын цалингийн талаар тус тус ярилцаж, хурлаас “ ...Т гишүүний Зыг буруутгаж байгаа нь худлаа гэдэгтэй Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгдсэн.  С.Тыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захирлын шийдвэрийг удирдах зөвлөл бүрэн дэмжиж байна” гэснээр хурал хаасан байна. Уг хурлын тэмдэглэлээр нэхэмжлэгч С.Т нь  Удирдах зөвлөлийн дарга Мт О.Зтай холбоотой 3 асуудлаар гомдол, мэдээлэл гаргасан ба түүнийг нотлох баримтгүйгээр гүтгэсэн гэсэн дүгнэлтийг хурлаас гаргасан гэж үзэхээр байна. Мөн  Х Б ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Мээс 2*******22 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “...таныг ажлаас халахыг удирдах зөвлөл бүрэн дэмжсэн..., ...ялангуяа та манай хүүхдүүдийн мэдээллийн санг бүхэлд нь устгаж нөхөж барашгүй хохирол учруулсан тул бид таныг ажилд эгүүлэн томилох ямар ч боломжгүй, маргааныг эвийн журмаар шийдвэрлэхэд бэлэн байна...” гэх агуулгатай захидлыг С.Тд бичиж ирүүлсэн байх бөгөөд уг захидалд дурдагдсан хүүхдүүдийн мэдээллийн санг бүхэлд нь устгасан гэх мэдээллийн талаар гэрч Д.Н мэдүүлэхдээ “...манай байгууллага хүүхдийн мэдээллийн сангаа “дроб бокс” программ ашиглан бүрдүүлсэн. Манай энэ санг анх Лиза гэж хүн нэвтрүүлж хэрэгжүүлж байсан. Т декритээ аваад эргэж орж ирэхдээ өөрөө устгасан. Нөхөж хийхийг сануулсан боловч хийгээгүй..., ...амьдрах ухааны сургалтаа орооч ээ, захирал өдөр бүр тайлангаа явуул гэсэн тайлангаа явуулаач гэж би шаардлага тавихад биелүүлдэггүй, хугацаатай өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй...” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Түүнчлэн Гүйцэтгэх захирлын 2*******21 оны 12 сарын *******1-ны өдрийн С.Т, О.З нартай хийсэн уулзалт, хурлаас шийдвэрлэн үүрэг болгож мөн өдрийн 21/12/1 дугаар сануулах сахилгын шийтгэл ногдуулах тушаалын 2 дахь заалтад дурдагдсан 2*******21 оны 12 дугаар сарын *******2-ны өдрөөс эхлэн өдөр бүр хийсэн ажлын гүйцэтгэлээ бичгээр гүйцэтгэх захирал О.Зд тайлагнахыг үүрэг болгосон ажлыг хийж гүйцэтгэсэн болохоо нотолж чадахгүй байх тул түүнийг Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3.1-д заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй, 13.2.4-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, улмаар дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3.8-д заасан бусад ажилтнууд болон удирдлагад зүй бус дарамт шахалт үзүүлэх, доромжлох, гүтгэх зэргээр хүний нэр төр, эрх чөлөөнд халдсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан тушаалыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос ажилтан С.Тыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Түүнлэн хариуцагч Х Б ТББ нь С.Тыг ажлаас чөлөөлөх тухай 2*******22 оны *******1 дүгээр сарын *******3-ны өдрийн 22/1/1 тоот тушаалыг гаргахдаа 2*******21 оны 7 дугаар сарын *******2-ны өдөр батлагдсан шинэ Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга / хуулийг баримталсан нь хуульд нийцсэн байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс сонгон хэрэглэх заалтыг хариуцагч байгууллага нь хэрэгжүүлсэн байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч С.Тын Х Б ТББ-ын гүйцэтгэх захирлын 2*******21 оны 12 дугаар сарын 3*******-ны АБ/12/1 мэдэгдэл, 2*******22 оны *******1 дүгээр сарын *******3-ны өдрийн 22/1/1 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, дугаар зүйлийн заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай шинэчлэн найруулсан хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 83 дугаар зүйлийн 83.6-д тус тус заасныг баримтлан С.Тын Х Б ТББ-ын гүйцэтгэх захирлын 2*******21 оны 12 дугаар сарын 3*******-ны АБ/12/1 мэдэгдэл, 2*******22 оны *******1 дүгээр сарын *******3-ны өдрийн 22/1/1 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай Х Б ТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч  шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.НЯМСҮРЭН