Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2022/02987

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө  хаягт байрлах, З Х Я,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Хөвсгөл лэйк сити товер хаягт байрлах, Н Ө А У Г,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,  дүгээр хороо, Бага тойруу , Нийслэлийн Засаг захиргааны  дүгээр байранд байрлах,  Н н Т Ү Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Зүүн салааны эцэст өөрийн байранд байрлах, “С б” ХХК /РД:/-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,*******43,77*******,2************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н Н Т Ү Гитгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгч  Н Ө А У Гитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч  Н Ө А У Гөмгөөлөгч А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З Х Я, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Монгол улсын 2**************9 оны төсвийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их багтаамжийн 4************** автобусыг 31.7 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгагдсан.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2**************9 онд нийлүүлэгдсэн 4************** автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх талаар 2**************9 оны 7 дугаар сарын 24-ний өлрийн Зам тээвэр, барилга, хот байгулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ” байгуулагдсан.

Уг гэрээний дагуу 2**************9 оны *******8 дугаар сарын 1*******-наас 18-ны өдрүүдэд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ”-ний үндсэн дээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад хуваарилан зээлээр эзэмшүүлсэн. “С б” ХХК нь 2**************9 оны *******8 дугаар сарын 17-ны өдрийн **************4/*******8 дугаартай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээгээр 6******* автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр хүлээн авсан.

“С б” ХХК нь дээрх гэрээний дагуу одоогийн байдлаар 2,672,*******47.3************** төгрөг төлөхөөс 628,277.1************** төгрөг төлж одоо 2,*******43,77*******.2**************  төгрөгийг төлөөгүй байна. С б ХХК-иас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээний дагуу төлөгдөөгүй 2,*******43,77*******,2************** төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч Н Н Т Ү Гитгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын 2**************9 оны Төсвийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их багтаамжийн 4************** автобусыг 31.7 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгасан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2**************9 онд нийлүүлэгдсэн 4************** автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх талаар 2**************9 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хоорондын эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу 2**************9 оны 8 дугаар сарын 1*******-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээний үндсэн дээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хуваарилан зээлээр эзэмшүүлсэн. “С б” ХХК нь 2**************9 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн **************4/*******8 дугаартай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээгээр 3******* автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хүлээн авсан. “С б” ХХК нь дээрх гэрээний дагуу одоогийн байдлаар 2,672,*******47,3************** төгрөг төлөхөөс 628,277,1************** төгрөгийг төлж, одоо 2,*******43,77*******,2************** төгрөгийг төлөөгүй байна. Иймд уг гэрээний дагуу төлбөрийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Гэрээний 6.1-т тухайн автобус нэг бүрийн эргэн төлөгдөх графикт төлбөр дуусгавар болсон өдөр хүртэл үргэжилнэ гэж гэрээний хугацаа дуусах хугацааг тодорхойлсон байгаа. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж хариуцагч тал үзээд байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй. Гэрээний 7.3-т энэхүү гэрээ болон гэрээгээр хүлээсэн үүрэг зээлээр эзэмшигч зээлээр авсан зүйлээ эргэн төлөгдөх үед бүрэн төлөгдөх үед гэрээ цуцлагдан гэж зааж агсан байгаа. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

Хариуцагч талаар автобусны үнэд төлсөн дүн нь 2*******12 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 27*******,*********************,********************* сая төгрөг, 2*******12 оны *******9 дүгээр сарын 27-ны өдөр 9,2**************,********************* төгрөг төлсөн баримт байгаа. Харилцахын дэлгэрэнгүй бүртгэл болон суутган тооцооллоор С б ХХК 2*******6,*********************,4************** төгрөг нөхөн олговор 2*******12 оны *******9 дүгээр сарын нөхөн олговроос 9,9**************,********************* төгрөгийг нөхөн олговорт суутгасан гэх мэтчилэн 6 сар нийт төлөгдсөн дүн нь 628,277,1************** төгрөгийг төлж байсан нь бүртгэл дээр байгаа.

Бид нөхөн төлбөрийг нь тооцон олгоод цаашид төлбөрөө төлүүлэх талаар арга хэмжээ авсан байдаг. Хавтаст хэргийн материалд байгаа 337 дугаар тогтоол, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар С б ХХК-д мэдэгдсэн байдаг. Гэрээний нэмэлт өөрчлөлт баталгаажаагүй тул гэрээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй нэмэгдээд явсан. Шаардах эрхийн хувьд харилцаа холбоотой байсан тул шууд нэхдэг байсан. Нөхөн олговроос суутгаад явдаг байсан. Улсаас нөхөн төлбөр тооцон автобус нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудад олгож байгаа нь ахмад, настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөнгөлөлттэй зорчих зардлыг төрөөс олгож байгаа явдал юм. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат үйлчилгээ бөгөөд тасралтгүй үргэлжлэх ёстой. Уг нөхөн төлбөрөөс суутгал хийснээр тухайн байгууллага үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх байсан учраас суутгахгүйгээр өөрсдөө төлөх боломжийг нь олгосон гэв.

Нэхэмжлэгч  Н Ө А У Гитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Өмнөх төлөөлөгч маань ажлаасаа гарсан учир би төлөөлөн оролцож байгаа. Өмгөөлөгчтэйгээ ижил байр суурьтай байгаа учир нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын өмгөөлөгч А.Н: 2**************9 онд гэрээгээр авсан 3******* автобусыг өнөөдрийг хүртэл төлбөр болох 2,*******43,77*******,2************** төгрөг төлөгдөөгүй. Зээлээр авсан гэрээ байгаа. Өнөөдрийг хүртэл улсын өмчийг хэн нэгэн, аж ахуй нэгж, иргэдэд үнэ төлбөргүйгээр өмчлөх эрх байхгүй ээ. Хариуцагч тал төлөх боломж олгоогүй гэж хэлээд байна. Төлөөд явж байсан. 2,672,*******47,3************** төгрөг төлөхөөс 628,277,1************** төгрөгийг төлсөн. Үлдсэн 2 тэрбум төгрөгийг ямар үндэслэлээр төлөхөө больчихож байгаа юм. Төлөх боломж олгоогүй гэж хэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэгэнт хүний юмыг авсан юм бол төлөх ёстой. Тэр тусмаа эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээтэй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хэсэгчлэн нэхвэл төлөх боломжтой гэж хэлээд байгаа юм уу, бөөнөөр нь нэхээд байна гэж тайлбар өгөөд байна. Манай талаас хариуцагч талыг хуулийн этгээд компани гэдэг утгаар нь нэхэмжилж байгаа. С б ХХК нь татан буугдаагүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. Иймд улсын эд хөрөнгийг авсан бол гэрээний дагуу төлөх үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй байгаа нь алданги нэхэх нөхцөл бүрдсэн гэж манай талаас үзэж байгаа. Гэрээ хүчингүй болоогүй, 2 тал хэн аль нь гэрээг цуцалсан талаар мэдэгдэл гаргаж байгаагүй. Улсаас 3******* автобус авчхаад одоо төлөхгүй гэж хэлээд байна.  

Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан баримт хэрэгт байдаг. С б ХХК-д төлбөр төлөхийг 2*******12 оны *******4 дүгээр сарын 3*******-ны өдөр 1/728 тоот мэдэгдэл, 2*******12 оны *******4 дүгээр сарын 3*******-ны өдөр 1/1516 тоот мэдэгдэл, 2*******11 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн 1/12, 2*******12 оны *******6 дугаар сарын *******1-ний өдрийн 1/879 тоот мэдэгдэл, 2*******12 оны *******5 дугаар сарын 24-ний өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж байсан. Энэ бүх төлбөр төлөх талаар мэдэгдлийг С б ХХК нь манай Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газраас 2*******14 оны *******9 дүгээр сарын 29-ний өдрийн 7/66*******5 тоот мэдэгдлээр төлбөрөө төлж барагдуулах талаар шаардлага тавьж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэлээд байна. Төлбөр төлөгдөж дуусах хүртэл гэрээ хүчин төгөлдөр байна гэж гэрээ нь дээр тодорхой заагаад өгсөн байгаа.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан Дээд шүүхийн тогтоолд заагдсан нөхцөл байдлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар тодрууллаа. 3******* автобусыг авч, ашиглачихаад, шаардаагүй учраас төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй, хүлээх авах боломжгүй нөхцөл байдал юм. 3******* автобусыг акталж, хаясан гэх хариуцагч талын тайлбартай холбоотой баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд Иргэний хуулийн 75, 262 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эцэг, эх “С б” ХХК-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байсан. 2*******14 оны 5 дугаар сард ээж маань нас барсан. Тухайн үед болсон шүүх хуралдаанд ээж маань сэхээнд байсан учраас аав маань оролцож чадаагүй ба би энэ маргааны талаар огт мэдээгүй байсан. Ээжийг маань нас барснаас хойш 4 сарын дараа аав маань хорт хавдрын эцсийн шатанд байгаагаа мэдсэн. Ингээд аав маань 2 жил гаруй хугацаанд Солонгос улсад эмчлүүлсэн боловч 2*******17 оны 8 дугаар сард нас барсан. Би Солонгос улсаас ирээд, байгууллагынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлсэн. Тухайн үед энэ автобусны талаарх маргаан юу ч яригдаж байгаагүй. 2*******19 онд нэхэмжлэл гаргах үеэс гэнэт л энэ асуудал яригдаж эхэлсэн. Би энэ асуудлын талаар огт мэдэхгүй учраас компанийнхаа нягтлан, том оврын автомашин эрхлэгчдийн холбооноос тодруулахад “урьд нь тухайн мөнгийг нь цаанаасаа суутгаад төлүүлчихдэг байсан. Сүүлд суутгахаа больчихоор нь энэ асуудал цаанаасаа шийдэгдчихсэн юм байна гэж ойлгосон” гэж нягтлан маань хэлсэн. 2*******14 оны 5 сард нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэрбум 3************** сая төгрөгийг нэхэмжилсэн байсан. Гэтэл одоо тэр мөнгөө нэг дахин нэмэгдүүлж нэхэмжилсэн. Мөн энэ мөнгийг хүлээн зөвшөөрч, төлөх, эсхүл эвлэрэх талаар албан ёсоор яригдаж байгаагүй. Нэхэмжлэгч нар 2*******19 оны 12 дугаар сарын 31-ний өдөр багтаан, төлөх талаар хэлсэн. Түүнээс хойш дахин тодруулах зүйл яригдаж байгаагүй. 2*******15 оны 5 дугаар сараас эхлээд зардлын санхүүжилтийн тогтолцоо өөр болсон. Улсын төсвөөс бидний хийсэн ажлын гүйцэтгэлийг өгөхдөө бүх мөнгийг нь хаана, хэрхэн зарцуулах гаргалгааг нь гаргадаг болсон. Тиймээс нэхэмжлэлийн үнийн дүнг төлөхөд хүрвэл манайх  дампуурах учраас төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Энэ асуудлыг миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаснаар мэдсэн. Түүнээс хойш судалж үзэхэд нийт 4************** гаруй автобусыг 1******* гаруй компани хуваарилсан байсан. Шүүх дээр 4-5 компанийг нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болж байгаа. Миний зүгээс гэрээ хийгдээгүй гэж хэлээгүй манай аавын гарын үсэг мөн, энэ төлбөр тооцоо буруу гэж хэлээгүй. Асуудлыг цаг тухайд нь шаардаад шийдвэрлээд явах ёстой байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа одоо бүхэлд нь шаардаад байгаа нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын 2**************9 оны Төсвийн тухай хуульд заасны дагуу  4************** автобусыг 31.7 тэрбум төгрөгөөр худалдаж авах нөхцөл үүсэж, эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр  Худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулсан. Гэрээ байгуулсан дээр хэн аль нь маргахгүй байгаа. “С б” ХХК нь 2**************9 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн **************4/*******8 дугаартай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээгээр 3******* автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хүлээн авсан. Эргэн төлөлтийн хугацааг тусгайлан дурдвал хуваарилалтын дагуу төлөхөөр тохиролцсон. Эргэн төлөгдөх графикт 2**************9 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2*******15 оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр дуусгавар болгохоор тусгасан байна. Тухайн гэрээний 2.9-т заасны дагуу эргэн төлөгдөх төлбөрийг суутгаж авахаар талууд тохиролцсон. 2**************9 он, 2*******1******* онуудад эргэн төлөгдөх төлбөрийг суутгаж явж байсан боловч нийтийн тээврийн компаниудын дунд маш том маргаан гарч эсэргүүцэлтэй тулгарч “санхүүжилтээс суутгаж авч байгаа нь биднийг хүнд байдалд оруулж байна” гэж маргаан болсон. 2*******1******* оноос хойш энэ асуудлыг шийдүүлэхээр хэд хэдэн албан бичиг явуулж байсан. Энэ талаах баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Гэрээг шинэчилж байгуулах тухай аудитын тохиролцоо, зөвлөмж гарсан байдаг.  Харамсалтай нь 2*******1******* оноос тухайн гэрээг шинжлэн байгуулах талаар хариуцагч тал санал тавьж байсан боловч тухайн асуудлыг шийдвэрлэлгүйгээр тэр чигт нь орхиод, эргэн төлгөгдөх аж ахуй нэгжээс 2*******21 онд нэхэмжлэл гаргаад явж байгаа нь үндэслэлгүй байна.

Гэрээний эцсийн хугацаа 2*******15 оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын шаардах эрх үүссэнээс хойш 2*******18 оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр шаардах эрх дуусгавар болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 22******* дугаар зүйлийн 22*******.1-т зааснаар “гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч талаас шийдвэр гаргахгүй байсаар 2*******15 оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Мөн түүнээс хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч талууд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учир хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн Улсын Дээд шүүхээс буцаагдсан шалтгаан нь “...талууд хөөн хэлэлцэх талаар мэтгэлцээгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үндэслэл, нотлох баримт байгаа эсэх” зэргийг дурдсан. 2*******14 оны 5 дугаар сарын *******7-ны өдөр “...нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан...” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч байсан ба үүнийг нэхэмжлэл гаргаагүй гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 73 дугаар зүйлээс 82 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа үргэлжлүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна.

Гэрээний дагуу хариуцагч талд төлөх үүрэг нь мөн. Ямар учраас төлөхгүй үүрэг үүссэн бэ гэхээр суутгаж тооцож байсан тул санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орж шийдэлд хүрээгүй. Байгуулга хэвийн үйл ажиллагаа явуулж байх ёстой байсан ч гарц гаргалгаа олж асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байсаар гэрээнд өөрчлөлт оруулсан зүйл байхгүй байгаа. Манай зүгээс хариуцагчийн татгалзлын гол үндэслэл нь Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч гэрээний 6.1-т заасны дагуу төлбөрөө бүрэн төлж дууссанаар хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэж тайлбар хэлээд байна. Бидний хувьд төлбөр төлөх сүүлийн хугацаанаас эхлээд хөөн хэлэлцэх хугацаа 2*******15 оны *******2 дугаар сарын *******4-ний өдрөөс эхэлж тооцон гэж үзэж байгаа. 2*******14 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж хэлээд байна. Хөөн хэлэлцэх хугацааг хүчингүй болгох нь шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд гардаг. Талууд 6 жилийн хугацаатай гэж гэрээний хугацааг тодорхойлсон. Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Сургалт судалгаа хөрөнгө оруулалт, Барилгын захиалагчийн албаны хооронд байгуулагдсан 2**************9 оны *******7 дугаар сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх” **************4 дугаартай гэрээ, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, С б ХХК-ийн хооронд байгуулагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх” тухай 2**************9 оны *******8 дугаар сарын **************4/*******8 дугаар гэрээ, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар С б ХХК-д зээлээр эзэмшүүлсэн автобусны үнийг эргэн төлөх тооцооны хүснэгт, Нийслэлийн тээврийн газраас гаргасан “С б” ХХК-ийн өглөг, авлагын тооцооны хүснэгт, 2*******19 оны *******3 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн засаг даргын Б/48 дугаар “Ч.Ог шилжүүлэн ажиллуулах тухай” захирамж, Н Н Т Ү ГХуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, 2*******19 оны *******3 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын Х.Булгааг шилжүүлэн ажиллуулах тухай Б/53 дугаар захирамж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Авто тээврийн үндэсний төвд” хүргүүлсэн 2*******19 оны *******6 дугаар сарын 1*******-ны өдрийн 1/891 дугаартай албан бичиг, 2*******19 оны *******6 дугаар сарын 1*******-ны өдөр Нийлүүлэгдсэн автобусны мэдээлэл гэх хүснэгт, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Монгол банкинд” хүргүүлсэн 2*******19 оны *******6 дугаар сарын 1*******-ны өдрийн 1/89******* дугаартай албан бичиг, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Сангийн яаманд хүргүүлсэн 2*******19 оны *******6 дугаар сарын 1*******-ны өдрийн 1/889 дугаар албан бичиг, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч С б ХХК-ийн санхүүжилт гэх хүснэгт, Нийслэлийн нийтийн тээврийн газрын Замын Цагдаагийн газарт хүргүүлсэн Улсын дугаар хүсэх тухай албан бичиг, Зорчигч тээвэр, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний С б ХХК-ийн Замын Цагдаагийн газарт хүргүүлсэн Улсын дугаар авах тухай албан бичиг, Нийслэлийн нийтийн тээврийн  газрын Замын цагдаагийн газарт хүргүүлсэн улсын дугаар авах тухай 2/558 дугаартай албан бичиг, С б ХХК-иас Замын цагдаагийн газарт хүргүүлсэн Улсын дугаар авах тухай 1/149 дугаар албан бичиг, 1/153 дугаар албан бичиг, Нийслэлийн нийтийн тээврийн газрын Замын цагдаагийн газарт хүргүүлсэн Улсын дугаар авах тухай 1/599 дугаар албан бичиг, тоёота ками 2553 УНБ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа, 2554 УНБ Hyundai elentra маркийн автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа, 215******* УНБ улсын дугаартай Daewoo BS1*******6 маркийн автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа, 2173 УНБ улсын дугаартай, Daewoo BS1*******6 маркийн автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа, 38-6******* УНБ улсын дугаартай Daewoo BS1*******6 маркийн автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа, 3864 УНБ улсын дугаартай Daewoo Bs1*******6 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, 3864 УНБ улсын дугаартай Daewoo Bs1*******6 маркийн машины тээврийн хэрэгслийн лавлагаа, 2165 УНБ улсын дугаартай Daewoo BS1*******6 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, 2163 УНБ улсын дугаартай, Daewoo BS1*******6 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, 2151 УНБ,  3862 УНБ, 2162 УНБ,  2155 УНБ, 2164 УНБ, 2161 УНБ, 2169 УНБ, 2157 УНБ, 2163 УНБ, 2167 УНБ, 2152 УНБ, 2172 УНБ, 2156 УНБ, 217******* УНБ, 3863 УНБ, 3861 УНБ, 2158 УНБ, 2159 УНБ,  2166 УНБ,  3859 УНБ, 2171 УНБ улсын дугаартай Daewoo Bs1*******6 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаанууд, Нийслэлийн нийтийн тээврийн газрын парк шинэчлэлийн тайланд 2*******11, 2*******12 онуудын ААНБ-уудын төвлөрүүлсэн мөнгөний жагсаалт, Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2*******11-ний 12 дугаар сарын 31-ний өдрийн мөнгөний гүйлгээний тайлан,2*******11 оны *******3 сарын *******1-ний өдрөөс  2*******11 оны 12 сарын 26-ны өдрийн Орлогын дансны хуулга, Нийслэлийн нийтийн тээврийн газрын парк шинэчлэлийн тайланд 2*******11, 2*******12 онуудын ААНБ-уудын төвлөрүүлсэн мөнгөний жагсалт, 2*******12 оны 12 сарын 31-ний өдрийн Нийслэлийн нийтийн тээврийн  газрын Мөнгөний гүйлгээний тайлан, 2*******12 оны *******1 сарын *******1-ний өдрөөс 2*******12 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хяналтын түвшний хуулга, 2*******12 оны 1 сарын 27-ны өдрийн Ажлын хэсгийн дүгнэлт, 2*******11 оны 12 сарын *******2-ны өдрийн Нийслэлийн нийтийн тээврийн газар, нийсллэийн өмчийн харилцааны газрын даргын хамтарсан “Ажлын хэсэг байгуулах тухай” 768/152 дугаар тушаал, Ажлын хэсгийн ажлын удирдамж, Монгол улсын төрийн өмчийн хорооны 2*******11 оны 11 сарын *******7-ны өдрийн 3/2*******92 дугаартай Хөрөнгө бүртгэлд авах тухай албан бичиг, Монгол улсын зам, тээвэр барилга хот байгууллатын яамны 2**************9 оны 4 сарын 21-ний өдрийн 5/1328 дугаартай Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгт хүргүүлсэн албан бичиг, Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2**************9 оны *******5 сарын 2*******-ны өдрийн 1/381 дугаар Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн тоотын хариу албан бичиг, Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2*******12 оны *******3 сарын 22-ны өдрийн 1/45******* дугаар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн Гэрээний төсөлд санал авах тухай албан бичиг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ, Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2*******12 оны 1******* сарын 26-ны өдрийн 1/159******* дугаартай С б ХХК-ийн захирал Ц.Өлзийбатад хаягласан албан бичиг, Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2*******12 оны *******6 сарын 21-ний өдрийн 1/1*******12 дугаар  С б ХХК-ий захирал Ц.Өлзийбат танаа гэх албан бичиг, Нийслэлийн тээврийн газрын 2*******13 оны *******2 сарын 21-ний өдрийн 1/255 дугаар Автобус 1 НӨҮГ-ын захирал Ц.Одонтунгалаг танаа Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2*******12 оны *******4 сарын 3*******-ны өдрийн 1/728 дугаар С б ХХК-д Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2*******12 оны *******5 сарын 24-ний өдрийн 1/879 дугаар С б ХХК-ийн захирал Ц.Өлзийбат танаа Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2*******12 оны 11 сарын *******6-ны өдрийн 1/1652 дугаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт Асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Монгол улсын төрийн өмчийн хорооны 2*******12 оны *******2 сарын 29-ний өдрийн 3/323 дугаар Нийслэлийн нийтийн тээврийн газарт хүргүүлсэн албан бичиг, Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2*******12 оны *******4 сарын 17-ны өдрийн Нийслэлийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэст дэмжлэг хүсэх тухай албан бичиг, Монгол улсын сангийн яамны 2*******12 оны 1******* сарын 12-ны өдрийн 1*******/5149 дугаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг танаа “ТОӨҮЭХолбооноос ирүүлсэн бичгийн дагуу авах арга хэмжээний тухай албан бичиг, Монгол улсын сангийн яамны 2*******12 оны *******5 сарын 16-ны өдрийн 9-212743 дугаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын 2*******11 оны 1-12 дүгээр сарын нөхөн олговрын хуваарилалтын нэгтгэл,Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын 2**************9 оны 1-12 сарын нөхөн олговрын хуваарилалтын нэгтгэл,  Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын 2*******1******* оны 1-12 сарын нөхөн олговрын хуваарилалтын нэгтгэл, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын 2*******12 оны 1-12 сарын нөхөн олговрын хуваарилалтын нэгтгэл, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын 2*******13 оны 1-12 сарын нөхөн олговрын хуваарилалтын нэгтгэл, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын 2*******14 оны 2-12 сарын нөхөн олговорын хуваарилалтын нэгтгэл, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын 2*******15 оны 1-12 сарын нөхөн олговрын хуваарилалтын нэгтгэл, 2*******16 оны 1-12 сарын нийтийн тээврийн үйлчилгээний орлого зардлын нэгтгэл, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын 2*******17 оны 1-12 сард ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цагдаагийн албан хаагч оюутан МСҮТ-ийн сурагчдыг тээвэрлэсний нөхөн олговрын нэгтгэл,  Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын 2*******18 оны 1-12 сард ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цагдаагийн албан хаагч, оюутан, мсүт-ийн сурагчдийг тээвэрлэсний нөхөн олговрын нэгтгэл, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын 2*******19 оны *******1-12 сард ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн цагдаагийн албан хаагч тээвэрлэсний нөхөн олговрын нэгтгэл  зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

Хариуцагчаас С б ХХК-ийн гэрчилгээний хуулбар, Авто тээврийн үндэсний төвийн 2*******19 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн жагсаалт бүхий хүснэгт, Нийслэлийн тээврийн газар, С б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2*******13 оны 1******* дугаар сарын 23-ны өдрийн 1-2******* дугаартай “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх гүйцэтгүүлэх гэрээ”, Нийслэлийн тээврийн газар, С б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2*******16 оны *******7 дугаар сарын 22-ны өдрийн 1-16/18 дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх гэрээ”, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, С б ХХК нарын хооронд байгуулагдсан 2*******19 оны *******5 дугаар сарын *******1-ний өдрийн 1-19/*******6 дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх гэрээ”, Нийслэлийн тээврийн газар, “С б” ХХК нарын хооронд байгуулагдсан 2*******19 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн НТГ/СГ-6 дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээ”, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, С б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2*******19 оны *******5 дугаар сарын *******1-ний өдрийн НТГ/СГ-19-*******6 дугаар Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээ зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар Монгол улсын ерөнхий аудиторын газраас Монгол улсын үндэсний аудитын газрын 2*******1******* оны *******3 сарын 12-ны өдрийн “Автобусны гадаад төлбөрийг барагдуулж гэрээг шилжүүлэх тухай” албан шаардлага, Үндэсний аудитын газрын УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал ҮАГ-ын төлөвлөгөөний дагуу хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан зэрэг бичгийн баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З Х Я, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрууд нь хариуцагч “С б” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,*******43,77*******,2************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч тал буюу З Х Я, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрууд нь хариуцагч С б ХХК-иас нийт 2,*******43,77*******,2************** төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлийг дараах гэрээнүүдийг үндэслэл болгон шаардаж байна.

 Үүнд:-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нар 2**************9 оны 7 дугаар сарын 29-ний өдөр улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч нийлүүлсэн БНСУ-д үйлдвэрлэсэн Daewoo bus BS 1*******6 маркийн нийтийн тээврийн үйлчилгээний том оврын 4************** ширхэг автобусыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын эзэмшилд шилжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээний том оврын автобусыг тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр тохирч байгуулагдсан “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ”-г, мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн алба, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар болон С б ХХК нарын хооронд байгуулагдсан 2**************9 оны 8 дугаар сарын 17-ны өдөр **************4/*******8 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ /цаашид **************4/*******8 тоот гэрээ гэх/ байгуулж, гэрээгээр 3******* ширхэг автобусыг нэг бүр нь 62,9************** америк доллараар тооцон, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шилжүүлэх, С б ХХК нь тогтоосон хуваарийн дагуу 6 жилийн хугацаанд төлж дуусгахаар харилцан тохиролцож байгуулсан гэрээнүүдийг үндэслэл болгон шаардаж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээний оролцогч тал, хийсэн тохиролцоо, агуулга, төлбөрийг хэсэгчлэн төлөх хуваарь тогтоосон байдлаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Талууд дээрх гэрээг бичгээр байгуулан гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн  авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Худалдагч тал энэхүү 2**************9 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн **************4/*******8 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ байгуулсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, уг гэрээний дагуу нийт 3******* ширхэг автобусыг 2**************9 оны *******8 дугаар сарын 1*******-наас 18-ны өдрүүдэд улсын дугаар, арлын дугаар, марк, үзүүлэлтийн дагуу худалдан авагч тал буюу Сутайнбуянт ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргахгүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг тул дээрх үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

Хариуцагч С б ХХК нь 2**************9 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн **************4/*******8 тоот гэрээний хавсралтад зааснаар 2*******15 оны *******2 дугаар сарын *******4-ний дотор автобус нэг бүрийн үнийг олгосон өдрөөс эхлэн төгрөгөөр тооцон 6 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд урьдчилгаанд 188,946,5************** төгрөг, 2*******1******* онд 158,6************** төгрөг, 2*******11 онд 27*******,83*******,6************** төгрөг, 2*******12 онд 9,9**************,********************* төгрөг, нийт 628,277,1************** төгрөг төлсөн, гэрээний ам долларыг 2**************9 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1416 төгрөгөөр тооцсон талаар талууд мөн маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч С б ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллага байх ба үйлчилгээг Нийслэлийн эрх бүхий байгууллагуудтай хийсэн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд байх бөгөөд нэхэмжлэгч Нийтийн тээврийн үйлчилгээний газартай Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, үйлчилгээний санхүүжилтийн гэрээг жил бүр шинэчилэн байгуулж зохих үйл ажиллагааны зардал, нөхөн олговрыг олгож байсан талаар талууд маргадаггүй.

Харин хариуцагч С б ХХК нь 2*******12 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хугацаанд гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн байх бөгөөд С б ХХК-д Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2*******12 оны 4 дүгээр сарын 3*******-ны өдрийн 1/728, 2*******12 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/1*******12, 2*******12 оны 1******* дугаар сарын 26-ны өдрийн 1/159******* тоот албан бичгээр гэрээг шинэчлэн байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулахаар санал авах тухай, 2*******12 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/879, 2*******13 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1/261 тоот албан бичгээр гэрээний үүрэг биелүүлэн төлбөр төлөх талаар шаардсан байна. /1-р хх-236-245/

Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2*******11 оны 12 дугаар сарын *******2-ны өдрийн 768/152 дугаар хамтарсан тушаалаар Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 2**************9 онд нийлүүлэгдсэн 4************** автобусыг зээлээр эзэмшүүлэх талаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулсан 4 талт гэрээний хэрэгжилт, төлбөр тооцооны бодит байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, гэрээнд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан, 2*******12 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дүгнэлтийг гаргасан байна. /1-р хх-219-226/

Төрийн өмчийн хорооноос Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад хүргүүлсэн 2*******11 оны 11 дүгээр сарын *******7-ны өдрийн 3/2*******92 тоот албан бичгээр 4************** автобусыг Нийслэлийн өмчид бүртгэхийг зөвшөөрч байгаа тухай, Нийслэлийн нийтийн тээврийн газраас Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2*******12 оны 11 дүгээр сарын *******6-ны өдөр 1/652 тоот албан бичгээр автобусны өмчлөлийн асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх тухай, Төрийн өмчийн хорооноос Нийслэлийн нийтийн тээврийн газарт хүргүүлсэн 2*******12 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 3/323 тоот албан бичгээр автобусыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу данс бүртгэлд тусгах тухай, Нийслэлийн нийтийн тээврийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн 2*******12 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1/349 тоот албан бичгээр 4************** автобусыг төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэн бүртгэхэд дэмжлэг үзүүлэх тухай, Сангийн яамнаас Нийслэлийн нийтийн тээврийн газарт 2*******12 оны 1******* дугаар сарын 12-ны өдрийн 1*******/5149 тоот албан бичгээр 4************** автобусны зээлийн гэрээний дагуу хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг стандарт зарчимд нийцүүлэх талаар тус тус тусгажээ. /1-р хх-227, 245-249/

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д “Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ.” гэж зааснаар Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар,  Н н Т Ү Г нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгч байна. Тэдгээрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тэнцүү байна.

Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч С б ХХК нь 2*******12 оноос хойш хотын нийтийн тээврийн үйлчилгээг нийслэлийн төсвөөс цахим төлбөрийн системээр тооцон дараа сард санхүүжүүлж байгаа энэ үед автобусны үнийг төлөх санхүүгийн боломжгүй, нэхэмжлэгч тал гэрээ ёсоор автобусыг засварлахад дэмжлэг үзүүлэх, төлбөр тооцооны гүйцэтгэлд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, улсаас олгох нөхөн олговрын дүнгээс суутган авах эрхээ хэрэгжүүлээгүй, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос үүсээд байгаа нөхцөл байдлын талаар асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хандсанаас хойш ямар шийдвэр гарсан,  асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй учир бид төлбөрийг төлөөгүй, гүйцэтгэх удирдлага буюу захирал Ц.Өлзийбат нас барж, гүйцэтгэх удирдлага солигдож энэ талаар огт мэдээгүй, шүүхэд хандсанаар энэ талаар мэдсэн, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учир гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээний хугацаа дууссаны дараа үнийг бүтнээр нь төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь манай компанийг дампууруулахад хүргэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч тал С б ХХК-д төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа сануулж байсан тухайгаа нотлох зорилгоор дээр дурдсан албан бичиг, мэдэгдэл, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд ирүүлдэг. Дээрх нэхэмжлэгч нарын тайлбарт дурдсан бичгийн баримтуудаас үзвэл гэрээний нэг тал буюу хамтран үүрэг гүйцэтгүүлэгч нар болох Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрууд нь ажлын хэсэг байгуулах тухай, хөрөнгө хэрхэн бүртгэх тухай, дүгнэлт хүргүүлэх тухай, гэрээний төсөлд санал авах тухай, удирдамж хүргүүлэх тухай, мэдээлэл хүргүүлэх тухай г.м бичгийн баримтуудыг 2**************9-2*******13 онуудад буюу хариуцагч С б ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дуусахаас өмнө өөр хоорондоо эсхүл холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж байсан нь нотогдон тогтоогдож байгаа боловч гэрээний нөгөө тал болох С б ХХК-д төлбөр төлөх талаар мэдэгдэл хүргүүлж, гэрээний үүргээ шаардаж байсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгч Нийтийн тээврийн үйлчилгээний газар НТҮГ нь хариуцагч С б ХХК-тай байгуулсан нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилийн гэрээний дагуу жил бүр улсын төсвөөс “нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудад ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цагдаагийн албан хаагч, оюутан, МСҮТ-ийн сурагчдыг тээвэрлэсний нөхөн олговор тооцон хувирлан 2**************8-2*******2******* оны хооронд олгосон нь Нийслэлийн нийтийн тээврийн газраас 2*******22 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1219 дугаартай албан тоотоор ирүүлсэн санхүүгийн нэгтгэлийн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Нийслэлийн нийтийн тээврийн газар нь хариуцагчтай байгуулсан  2**************9 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн **************4/*******8 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-д заасны дагуу зээлээр эзэмшигчийн гэрээний төлбөр тооцооны гүйцэтгэлд шууд хяналт тавьж ажиллах бөгөөд цаг хугацаандаа төлбөрөө төлөөгүй байгууллагын нөхөн олговрын дүнгээс төлөгдөөгүй тооцоог суутган авах эрхтэй байхаар тохиролцсон учир гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн үеэс хариуцагч байгууллагад олгосон зардлын санхүүжилт, нөхөн олговроос төлбөрөө суутган авах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 2*******12 оноос хойш төлбөр төлөх графикт хугацааг зөрчиж 2 сарын хугацаагаар төлөлгүй хугацаа хоцоруулбал үл маргах журмаар автобусыг эзэмших эрхийг цуцлах, автобус нэг бүрийн ашигласан хугацааны сар тутмын төлбөрийг 873.6 ам.доллараар тооцон нөхөн төлүүлэх эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Үүргийг үүрэг гүйцэтгэгч хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Талуудын гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацаа 2*******15 оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр дууссан ба хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзсан тайлбарыг гаргадаг бөгөөд нэхэмжлэгч нараас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон талаар нотлох баримтыг ирүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хугацааг сэргээх талаарх хүсэлтийг шүүхэд гаргаагүй.

 Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.” гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэл нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага тул хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг байна. Талуудын байгуулсан гэрээний үүрэг 2*******15 оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр дуусгавар болохоор тохирсон байх учир шаардах эрхийг энэ өдрөөс үүссэн буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, энэ тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж үзнэ. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасан хугацаа тоолох журам ёсоор 3 жилийн хугацааг тоолоход 2*******18 оны 2 дугаар сарын *******4-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж заасан ба нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, хариуцагч төлбөр төлж, баталгаа гаргаж байгаагүй, хариуцагчид төлбөрөө төлөх талаар мэдэгдэж, шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзлээ. 

            Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч нь хуулинд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар,  Н н Т Ү Г нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас худалдсан зүйлийн үнийг шаардах эрхээ 3 жилийн дотор хэрэгжүүлээгүй байх тул хариуцагч энэ үндэслэлээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас хариуцагч С б ХХК-д холбогдуулан гаргасан 2,*******43,77*******,2************** төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар,  Н н Т Ү Г нарын гаргасан хариуцагч С б ХХК-д холбогдуулж 2,*******43,77*******,2************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч  шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.НЯМСҮРЭН