Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/00049

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/00049

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***гийн *** /РД:***/,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***ын *** /РД:***/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 98,223,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***,

Хариуцагч С.*** ,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д***, Л.Х***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч С.*** гаас 98,223,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд С.*** гийн Хаан банкны *** дугаартай данс руу нийт 245,377,150 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Уг мөнгөнөөс 148,714,000 төгрөгийг эргүүлэн төлсөн, үлдэх 96,663,150 төгрөгийг төлөөгүй тул С.*** гаас 96,663,150 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилсэн.

С.*** д 2017 оны 5 дугаар сарын 10-наас 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 10,560,000 төгрөгийн эд зүйлсийг өгсөн. 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр миний бие 25,000,000 төгрөгийн зээл авсан ба 15,000,000 төгрөгийг С.*** д өгсөн тул 25,560,000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 24,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 98,223,150 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай нөхөр болон надаас барилгын ажил эрхэлдэг компанидаа мөнгө хэрэгтэй байна гэж удаа дараа мөнгө зээлж аваад эргүүлээд төлдөг байсан. Зээлийн гэрээг бичгээр болон амаар байгуулж байсан. С.*** нь 2017 оны 1 дүгээр сараас эхлэн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 200,000-27,500,000 төгрөгийг удаа дараа зээлж авсан. Зээлийн төлбөрөө буцаан төлөхдөө миний Хаан банкны *** тоот дансанд орлого гэж бичин шилжүүлж байсан. Нэхэмжлэгч С.*** нь эхлээд надад мөнгө зээлдүүлээд намайг зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэж нэхэмжлэл гаргаад одоо надаас зээлсэн мөнгөө эргүүлж төлөхдөө төлөх ёсгүй хүү төлсөн, үүнийгээ буцааж авна гэж нэхэмжилж байна. Би С.*** т хүүгүйгээр зээл өгсөн, хүү аваагүй, харин ломбардаас 2-3 удаа мөнгө зээлүүлсэн бөгөөд зээлийн хүүг авсан. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, бодит үйлдлээр болоогүй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгагдаж байхад энэ нэхэмжлэлийг гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гээд эрүүгийн хэргийг хаасан. Амьдрал дээр нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгө зээлж амьдардаг байсан бөгөөд би нэхэмжлэгчээс мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ***,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ***

 

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: ***

 

6. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: ***

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.*** ийн нэхэмжлэлээс 93,223,150 төгрөгийг хангаж, үлдэх 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч С.*** г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, зээл зуучилж өгсөний хөлсөнд дансаар болон эд зүйлсээр төлсөн нийт 98,223,150 төгрөгийг нэхэмжилсэн.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Надаас болон нөхөр Ё.Г***удаа дараа бэлнээр зээл аваад буцаан төлөхдөө орлого гэсэн утгаар шилжүүлж байсан. Мөн бусдаас худалдаж авсан барааныхаа үнийг надаар төлүүлээд мөнгөө надад шилжүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг мөнгө зээлдүүлэхдээ бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй учир хүү авах эрхгүй байсан, мөн нөхөр Ё.Г*** мөнгө зээлж авч өгснийхөө төлөө зуучилсны хөлс гэж төлбөр авсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дансаар болон эд зүйлсээр төлсөн нийт 98,223,150 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид дансаар болон бэлнээр мөнгө зээлдүүлж байсан, надаас болон нөхөр Ё.Г*** удаа дараа бэлнээр зээл аваад буцаан төлөхдөө орлого гэсэн утгаар шилжүүлж байсан. Мөн бусдаас худалдаж авсан барааныхаа үнийг надаар төлүүлээд мөнгөө надад шилжүүлж байсан гэж маргасан.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлдүүлэгч нь хариуцагч С.*** , зээлдэгч нь нэхэмжлэгч С.*** байсан гэж үзлээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулсан.

 

Нэхэмжлэгч С.*** нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь *** тоот харилцах данснаас хариуцагч С.*** гийн эзэмшлийн Хаан банк дахь *** тоот данс руу 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд нийт 235,840,650 төгрөг шилжүүлсэн байна.

 

Харин С.*** гийн эзэмшлийн Хаан банк дахь *** тоот харилцах данснаас нэхэмжлэгч С.*** ийн *** тоот данс руу 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд нийт 148,714,000 төгрөг шилжүүлжээ.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь харилцан шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга хэсэгт зээлдүүлсэн болон зээл төлсөн талаар тодорхой дурдаагүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид бэлнээр хэдэн төгрөг зээлдүүлсэн, зээлийн хүүгийн төлбөрт хэдэн төгрөг авсан, нэхэмжлэгчийн өмнөөс бусдад хэдэн төгрөг төлсөн болохоо нотолж чадаагүй болно. Нөгөөтэйгүүр гэрч *** нарын мэдүүлгээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгө зээлдэг байсан талаар мэдүүлсэн бөгөөд хариуцагчийг нэхэмжлэгчийн өмнөөс бусдад мөнгө төлсөн тухай мэдүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 282.3-т хуульд ...хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээгээр бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээ байхгүй байх учир зээлийн хүү гэж авсан мөнгөөр хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т ...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 98,223,150 төгрөгөөс 10,560,000 төгрөгийг хариуцагчид өгсөн эд зүйлсийн төлбөрт, үлдэх 87,663,150 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөр болон зээл зуучилж өгсөний хөлсөнд төлсөн төлбөр гээд уг төлбөрүүдийг зааглах боломжгүй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь 10,560,000 төгрөгийн үнэ бүхий 14 нэр төрлийн үнэт эдлэл, эд зүйлсийг хариуцагчид өгсөн гэж шаардсан боловч дээрх эд зүйлсийг хариуцагч бодитоор хүлээлгэн өгсөн эсэх, мөн эд зүйлсийн үнийн талаар зохигчид тохирсон болон эд зүйлсийн үнийг тодорхойлсон баримт байхгүй байна. Харин хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн төлбөрт тооцон булган шуба, ноолууран пальто, матрын арьсан үүргэвч зэргийг 5,000,000 төгрөгөөр үнэлж авсан болохоо зөвшөөрсөн тул үлдэх 5,560,000 төгрөгийг эд зүйлсээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзлээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагчийг 93,223,150 төгрөгийн мөнгөн хөрөнгө болон эд хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282,1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*** гаас 93,223,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*** т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 825,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 624,066 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН