Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 148/ШШ2022/00658

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 148/ШШ2022/00658

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Орхон сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол, 2 дугаар гудамж 12 тоотод оршин суух, Боржигон овогт *******гийн ******* РД: /ВМ71100704/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг ГД 422 тоотод оршин суух, Тайж овогт *******ын ******* /РД: АЭ88090707/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 41 тоотод оршин суух, Роо овогт Роозоннадмидын ******* /РД:МЖ68042317/-д холбогдох

35,070,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч Р.*******, түүний өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Н.******* миний бие нь Р.*******тай 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан. Р.******* нь хамтран амьдрахаар ирсэн үеэсээ эхлэн миний байранд хамт амьдарч байсан ба өөрөө Fronter маркийн машин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Охиндийд 2 га газар эзэмшдэг байсан.

Надтай амьдарсан хугацаандаа миний хөрөнгийн эх үүсвэрээр 10 га газартай болж. Истана маркийн машин авч, мөн газар тариаландаа трактортой болсон. Эдгээр хөрөнгийг үнэлбэл 21.000.000 төгрөгийн хөрөнгө байдаг. Мөн Р.*******тай хамтран амьдрах хугацаандаа бүхий л ажилд нь хамтран зүтгэж, тусалж, өөрөөсөө хөрөнгө оруулж, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрийг хүртэл төлж байсан.

Н.******* нь 2017 оны 03 дугаар сард Н.Батбаатар гэдэг хүнээс 200 тоннын багтаамжтай ногооны зоорийг 40.000.000 төгрөгөөр худалдан авахад нь Р.*******д 35 сая төгрөгийг зээлсэн. Дээрх төлбөр ямар байдлаар төлөгдсөн бэ гэвэл Н.Батбаатарт өөрийн дансаараа 25.000.000 төгрөгийг шилжүүлж, өөрийн өмчлөлийн Х-Тгаil маркийн автомашиныг 10.000.000 төгрөгт тооцон Н.Батбаатарын нэр дээр шилжүүлж өгсөн байдаг.

Иймд Р.*******аас 200 тоннын ногооны зоорь авахад нь зээлсэн 35.000.000 төгрөгөө нэхэмжилж байна

Мөн түүнийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70200 төгрөг гарсан. Иймд энэ зардлаа оруулаад нийт 35.070.200 төгрөг нэхэмжилж байна! гэх.

Хариуцагч Р.******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь авсан ногооны зоорийн мөнгийг буцааж өөрт нь өгсөн. Намайг эрэн сурвалжлуулсан гэж яриад байна. Тийм зүйл байхгүй. Зоорь худалдаж авсан 35,000,000 төгрөг ч энэ хүнээс гаргаагүй. Энэ хүний дансанд миний ногооны орлого ордог байсан. Надад мөнгө өгсөн мэт нэхэмжлэл гаргаж байгаа ч тийм зүйл болоогүй. Худлаа нэхэмжлэл гаргаад миний дансыг хүртэл хаалгаж, намайг маш их хохироож байгаа. Нэхэмжлэлдээ надтай хамт ногоо тарьсан гэж бичсэн байсан. Тийм зүйл байхгүй. Амралтын өдрөөрөө ирж хоол л хийж өгдөг байснаас өөр зүйл байхгүй. Машиныг хүртэл би ногоогоо зарж байгаад авсан. Аль 10 жилийн өмнө нь л би 10 га талбайд ногоо тарьдаг байсан. Намайг хүүхдэдээ мөнгө өглөө гэж уурлаж түүнээс болж бид 2 салсан. Би ногооны ченжүүдэд ногооны мөнгөө энэ хүний /Н.*******/ -ын дансанд хий гэдэг байсан. Миний ногооны орлого маань энэ хүний данснд байсан. Тэр нь одоо буруутаж байна гэх.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгч талаас гаргасан: Итгэмжлэл, Цагдаагийн ерөнхий газрын Р.******* жолоочийн лавлагаа, мэдээлэл, Н.*******ын 5056017060 дугаартай дансны 2018 оны 02 дугаар сарын 06-ны, 2018 оны 02 дугаар сарын 26-ны, 2018 оны 03 дугаар сарын 12-ны, 2018 оны 02 дугаар сарын 10-ны, 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн тус тус зарлагын хуулга, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2389 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 534 дугаартай Хариуцагчийг эрэн сурвалжлах тухай шийдвэр, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 32/6/3434 тоот албан бичиг, Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Р.*******, Н.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, 3789 ДАХ Nissan x-trail маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа өмнөх өмчлөгчөөр, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Н.*******ын нэхэмжлэл, Ч.*******, Батболд нарын 2017 оны 12 дугаар сарын 08-нд ******* эгчээс 6,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн гэх тодорхойлолт, Р.*******ын Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Цагдаагийн хэлтэст 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан өргөдөл, Н.*******ын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01, мөн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30, 2016 оны 05 дугаар сарын 25, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн /харилцах/хад/ 5046287472 тоот дансны тус тус хуулгууд, Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №6 дугаартай нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлэх тухай мэдэгдэл, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21-ний өдрийн Шийтгэх тогтоол,орлого зарлагын дэвтэр 1 ширхэг, Дүүрэн Мөнхцэцэг Хаан банкны 5284205134 тоот данснд 2000 төгрөгийн гүйлгээ хийсэн шилжүүлгийн мэдээлэл,

Хариуцагч талаас гаргаж өгсөн Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаартай албан бичиг, Р.*******аас Б.Батболдод зээлсэн мөнгө болон Батболдоос Н.*******ын Хаан банкны 5046287472 данс руу буцааж төлсөн талаар тайлбар болон Б.Батболд 5112001570 дансны хуулга,Ч.*******гаас Н.*******ын 5046287472 данс руу *******аас зээлсэн мөнгөө буцаан шилжүүлсэн тухай тайлбар болон 5039174976 тоот дансны хуулга, Ч.*******ын 5056007630 тоот дансны хуулга, Ч.*******ын 5056007630 тоот дансны хуулга, Б.гийн 5045487733 тоот дансны хуулга, Д.ын 5056022784 тоот дансны хуулга, улсын бүртгэлийн Э-1306000401 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Алтан намар -2018 Өргөмжлөл,

- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Ханжаргалан 7 гудамж 715 тоот хаягт байршилтай Ү-2003007460 дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, О.Түмэнхишигийн 5675207900 тоот дансны хуулга, авто тээврийн үндэсний төв Kia bongo frontier маркийн 8993 СБА тээврийн хэрэгслийн лавлагаа, ssangyong istana маркийн 8794 СЭҮ тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийг бүртгэх маягт, итгэмжлэл №497, ssangyong istana маркийн 8794 СЭҮ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ssangyong istana маркийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01/808 дугаартай дугаартай албан бичиг, Р.*******ын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, худалдах худалдан авах гэрээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Н.*******ын 5056017060 тоот дансны 2015 оны 01 дүгээр сараас 2019 он хүртэлх хуулга, Н.*******ын 5300108429 тоот дансны 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулга,гэрч Б.Батболд, Ч.*******, Ч.*******, Б., Д. нарын мэдүүлэг, Р.*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2015-2020 оны 7 сарын 31-ний өдрийн байдлаар, Б.Батболд, Ч.*******, Ч.*******, Б., Д. нарын хаан банканд данс эзэмшдэг эсэх талаарх лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Р.*******д холбогдуулан 200 тн зоорь худалдаж авахад нь зээлсэн 35.000.000 төгрөг, мөн түүнийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Н.Батбаатар нь 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 6 багт байрлах 300 м2 талбайтай зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Р.*******д худалдсан байна.

Н.******* нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хугацаагүй хадгаламжийн 5056017060 тоот данснаас 1,000,000 төгрөг, 2 сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 3 сарын 12-ны өдөр 2,013,000 төгрөг, 2 сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөгийг Н.Батбаатарын 5055296372 тоот данснд зоорьний үнэ гэх утгатайгаар шилжүүлэн өгсөн байна.

Мөн тэрээр 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 15,000,000 төгрөгийг Р.*******ын дансанд шилжүүлж өгсөн болох нь зохигчдын тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

Зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлэн авснаар эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд зээлдүүлэгчид эргүүлэн төлөх үүрэг үүснэ.

Түүнчлэн Н.******* нь Р.*******д холбогдуулан 45,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2389 дугаартай шүүгчийн захирамжаар ... хариуцагчийн хаяг тодорхой бус... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 534 дугаартай шийдвэрээр Р.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрын хаягийг олж тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь Р.*******ын хаягийг олж тогтоож 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 32/6/3434 тоот албан бичгийг тус шүүхэд хүргүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч Р.******* нь ...уг мөнгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн... гэсэн тайлбарыг гаргаж байх ба хариуцагчаас татгалзлаа нотолж гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Хариуцагч Р.******* болон түүний өмгөөлөгч нарын татгалзлын үндэслэл болгон тайлбарлаж буй ... нэхэмжлэгчийн ХААН банкны 5046287472 данс руу буцааж төлсөн гэх 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Батболд гэх гүйлгээний утгатай 3,175,000 төгрөг шилжүүлсэн хуулга, Н.*******ын ХААН банк дахь дансанд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Батболдоос 22 гэсэн гүйлгээний утгатай 150,000 төгрөг шилжүүлсэн хуулга, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр АТМ-ээс 5046287472 гэх данс эзэмшигч /Н.*******/-д 2,860,000 төгрөг шилжүүлсэн хуулга, Ч.*******гаас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Батболд гэх утгатай 2,710,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1 гэх утгатай 2,785,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Батболд зээл 6,025,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Батболд зээл гэх утгатай 2,950,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Батболд зээл төлбөр гэх утгатай 3,250,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний 1 гэх утгатай 2,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 99135117 гэх утгатай 1,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн хуулга, Н.*******ын ХААН банк дахь дансанд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр *******аас гэх утгатай 4,360,000 төгрөг, 2016 оны 4 сарын 03-ны өдөр 99917700 гэх утгатай 4,000,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ******* гэх утгатайгаар 3,700,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр АТМ 6.538,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 99917700 гэх утгатайгаар 1,600,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр АТМ 1,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн хуулга, Р.*******ын Хаан банкны 5675207900 дансанд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ч.*******д зээл гэх утгатайгаар 6,000,000 төгрөг, Ч.*******гаас 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баярмаа гэх утгатайгаар Сарангоо гэх 5029986935 тоот дансанд 6,240,000 төгрөг тус тус шилжүүлсэн хуулга, Б.гаас 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 99373390 гэх утгатайгаар 300,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр tums vne гэх утгатайгаар 260,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 99373390 гэх утгатайгаар 300,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр hvren manjin гэх утгатайгаар 200,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр toms vne гэх утгатайгаар 500,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр nogoi vne гэх утгатайгаар 1,500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны congino vne гэх утгатайгаар 398000 төгрөгийг Н.*******ын хаан банкны 5046287472 тоот дансанд тус тус шилжүүлсэн хуулга, Д.аас 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 99872526-luuwan гэх утгатайгаар 2,200,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 99872526-luuwan гэх утгатайгаар 2,900,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 99872526-luuwan гэх утгатайгаар 800,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 99872526-luuwan гэх утгатайгаар 290,000 төгрөг, Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын бэлчир 2 дугаар багийн засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаартай ... тус багийн иргэн Роозоннадмид овогтой ******* 2010 оноос Охиндийд төмс хүнсний ногоо тариалж байгаа сумын аварга ногоочин шилдэг татвар төлөгч нь үнэн болохыг тодорхойлов... гэх агуулга бүхий засаг даргын тодорхойлолт, Алтан намар-2018 өргөмжлөл, О.Н  2015 гэж гараар бичсэн тэмдэглэлийн дэвтрийн 1 хуудас гар бичмэл зэрэг баримтуудыг тухайн маргалдагч талуудын зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.*******ын дансанд мөнгө шилжүүлсэн дээрх Хаан банкны хуулгаар гүйлгээний утга болон мөнгөн дүн, шилжүүлэгч зэргээс хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэх үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн дансанд Б.Батболд, Ч.*******, Ч.*******, Б., Д. нараас мөнгө шилжүүлсэн баримтаар нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүйн дээр хариуцагч нь Би өөрийнхөө ногоо зарсан мөнгийг тэр хүний /Н.*******/дансанд хийдэг байсан, орлого маань энэ хүний данснд байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ талаар нотолсон өөр баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2022 оны 01 сарын 28-ны өдрийн 285 дугаартай шүүгчийн захирамжтай холбогдуулан гаргасан тайлбартаа Хэрвээ шүүхийн шийдвэр миний эсрэг гарсан тохиолдолд ногоо тарьж олсон орлогоос биелүүлэх боломжтой болох ёстой гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар

зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэж байна.

Иймд хариуцагчаас 34.083.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 987.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.*******аас 34,083,000 /гучин дөрвөн сая наян гурван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 987,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 328.365 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЗУЛ