Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2023/00092

 

 

 

 

 

 

 

 

2023 01 27

130/ШШ2023/00092

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Н. Хаяг:Б  аймгийн Н  сумын 9 дүгээр баг, Ц оршин суух, /харилцах утас:94647454/

Хариуцагч: Хурман овогт Мустапагийн Х . Хаяг:Б  аймгийн Н  сумын 9 дүгээр баг, Ц оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эзэмшил газар болох Б  аймгийн Н  сумын нутаг дэвсгэр Б  улаан сай-д хаваржааны зориулалтаар газраас М.Х ын 25,6 м.кв талбайтай хувийн байшинг албадан нүүлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Н ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б ,

Орчуулагч Б.Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б.Н  нь хариуцагч М.Х д холбогдуулан Б  аймгийн Н  сумын нутаг дэвсгэр Б  улаан сай-д хаваржааны зориулалтаар миний эзэмшлийг газраас М.Х ын 25,6 м.кв  талбайтай  хувийн байшинг албадан нүүлгэх хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1 Монгол Улсын иргэн Б.Н  би Б  аймгийн Н  сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээртэй захирамжаар Н  сумын Ц  Б  улаан сай хэмээх газраас 500 м.кв газрыг 20 жилийн хугацаатай хаваржааны зориулалтаар эзэмшилдээ авч газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

1.2 Уг хаваржаанд чулуун хашаа, модон байшин барьж сууж байсан. Уг хаваржааны газарт барьсан модон байшинг 2016 онд Н  сумын иргэн А.Ө д 1,200,000 төгрөгөөр худалдсан.

1.3 Харин эзэмшил газрыг А.Ө д шилжүүлээгүй юм. Учир нь би цаашид уг хаваржаанд сууж шинээр байшин барих, мал маллах зорилготой байсан. Гэтэл А.Ө  нь миний эзэмшил газрыг 2020 онд тус тосгоны иргэн Х д худалдсан гэж сонссон. Энэ үед Б.Н  би М.Х тай уулзаж наадах газар миний эзэмшилдээ байгаа, би газрыг А.Ө д албан ёсоор шилжүүлээгүй, та уг хаваржаанд байшин, хашаа барьж болохгүй гэж анхааруулж байсан.

1.4 Гэтэл М.Х  нь миний эзэмшлийн хаваржаанд өвлийн сууцыг 2020 онд барьсан байна. Миний эзэмшлийн газарт хууль бусаар өвлийн сууц барьсан М.Х д хаваржааг чөлөөлүүлэх тухай удаа дараа шаардлага тавихад тэрээр үл ойшоож, уг газрыг би А.Ө аас худалдаж авсан гэж тайлбар гаргаж байна. Газар бол төрийн өмч. Тэр тусмаа бусдын эзэмшилдээ байгаа газрыг бусдад худалдах тухай хууль байхгүй байна. Өнөө хүртэл уг газрыг би хууль ёсоор эзэмшиж байгаа юм.

1.5. Иймд Б.Н  миний Б  аймгийн Н  сумын нутаг дэвсгэр Б  улаан сай-д хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газраас иргэн М.Х ын 25.6 метрийн хувийн байшинг албадан нүүлгэх тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.

2.Хариуцагч М.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б ий хариу тайлбар, татгалзал: Үүнд:

2.1 Хариуцагч М.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.  Нэхэмжлэгч Б.Н ын эзэмшил газраас иргэн М.Х ын хувийн байшинг албадан нүүлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

2.2 Хариуцагч М.Х  нь хүнд өвчний учир хүний асрамжид байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй учир миний бие энэхүү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

2.3 М.Х  нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Н  сумын 1 дүгээр багийн иргэн Ахбайн Өнерхантай харилцан тохиролцож түүний Б ын улаан сай гэх газар байршилтай хаваржааг 3,5 сая төгрөгөөр хүү М д зориулж худалдаж авсан байдаг. А.Ө  тухайн хаваржааг худалдахдаа Н  сумын Б 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 00  дугаартай албан бичгийг М.Х  нарт үзүүлж, өөрийн эзэмшлийн хаваржаа байгаа, өмнө нь Б.Н  гэгчээс худалдаж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа, дараа нь таны нэр дээр шилжүүлж өгөх болно гэж тайлбарлаж, Б.Н ын нэр дээр бичигдсэн, 0169705 дугаартай, 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг М.Х д өгч гараасаа гар баримт бичиж өгсөн байна. Гар баримтад "Тодорхойлолт. Би А.Ө Улаан сай дахь хашаа, хороо, пүнзний хамт Х ын М д худалдсан нь үнэн. Мөнгийг бэлэн авсан гэж А.Ө . 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэж бичсэн ба тухайн үед бичиж өгсөн гар баримт, хамт өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь М.Х д одоо хүртэл хадгалагдаж байна.

2.4 М.Х  нь тухайн хаваржааг худалдаж авахаас өмнө тэнд байсан өвлийн байшинг А.Ө  буулгаж авч явсны дараа 2017 оны 12 дугаар сард Өлгий сумын иргэн Ө.А  н гэрт сууж байхдаа Б.Н ын эцэг Б тай утсаар холбогдож танай Б ад байгаа хаваржаа гэрчилгээтэй юу, тухайн хаваржааг бид худалдаж авмаар байна гэхэд Б  нь тухайн хаваржааг А.Ө д худалдсан байгаа, та нар авах гээд байсан бол түрүүн ярихгүй яасан бэ гэж хариулсныг Ө.А сонсож суусан байдаг. М.Х  нь үүний дараа А.Ө тай холбогдож тухайн хаваржааг худалдаж авахаар тохиролцсон байдаг.

2.5 М.Х  нь тухайн хаваржааг анх худалдаж авах үед тэнд нурсан чулуун хашаа, малын бууц байсан ба худалдаж авсны дараа чулуун хашааг сэргээн барьж, доод талд нь мал төлүүлэх чулуун хашаа нэмж барьж, 25.6 метрийн хэмжээтэй өвлийн байшин барьж 2018 оноос хойш одоо хүртэл хэрэгцээнд ашиглаж байна.

2.6 М.Х  нь Б.Н  шүүхэд хандсаны дараа А.Ө тай очиж уулзаж ийм маргаан гарч байгаа талаар мэдэгдэхэд А.Ө  нь би Б  дахь хашаа хороог худалдсан нь үнэн.Туслах хүнгүй өөрөө ганцаараа учир малаас гарч чадахгүй нотариатад очиж чадаагүй. Энэ хүнд янзалж өгөхийг хүсье, хуулийн байгууллага заавал шаардлагатай гэвэл боломжтой үед очно гэсэн утгатай гар баримтыг 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бичиж өгсөн байдаг. Ямар ч хүн эзэмших эрхийн гэрчилгээгүй хаваржааг худалдаж авдаггүй. Б.Н  нь тухайн хаваржааг А.Ө д худалдаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хамт өгсөн атлаа сүүлд нь нэр дээр шилжүүлэг хийгдээгүй байдлыг далимдуулж шүүхэд хандсан нөхцөл байдал харагдаж байна.

2.7 Б.Н ын нэр дээр байгаа 000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Ө  хаваржааг худалдахдаа М.Х д өгсөн ба одоо эх хувиараа түүний гар дээр байна. Гэтэл Б.Н  нь тухайн гэрчилгээ өөрийн гар дээр байгаа мэтээр тайлбарлаж гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн ба эх хувь нь байхгүй байхад ямар аргаар нотариатаар гэрчлүүлсэн нь эргэлзээтэй байна. Иймд Б.Н ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Б  аймгийн Н  сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 000 дүгээр захирамж, захирамжийн хавсралтын хуулбар, 00 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Н ын хаваржааны фото зураг, М.Х ын байшингийн зураг, Б.Н ын иргэний үнэмлэхийн хуулбар, Б  аймгийн Н  сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00 дугаар албан бичгийн хуулбар, Иргэний хэрэг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн байшингийн 2008 оны фото зураг гэх 2 ширхэг фото зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас Х.Б д олгосон итгэмжлэл, А.Ө ы иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б  аймгийн Н  сумын Б 00 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 00 дүгээр албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 00 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц  Эрүүл мэндийн төвийн 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар эмнэлгийн тодорхойлолт, А.Ө ы 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн казах хэлээр гараар үйлдсэн баримт орчуулгын хамт, А.Ө ы 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн казах хэлээр гараар үйлдсэн баримт, түүний орчуулга, Б.Н ын 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн казах хэлээр гараар үйлдсэн баримт, түүний орчуулга, 0169705 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ө.А  , А.Ө  нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, хариуцагч М.Х ын эхнэр Р.Ө ийн гарын баримт, газрын үзлэгийн үеийн схем зураг, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Б  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаар албан бичиг, Б  аймгийн Н  сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 5 сарын 23-ны өдрийн 36 дугаар албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б  аймгийн Н  сумын Засаг даргын Тамгын газрын даргын 3 дугаар албан бичиг, шүүхээс маргаан бүхий газарт 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, газрын үзлэгийн үеийн схем зураг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр А.Ө ыг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүхээс хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б  аймгийн Н  сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээртэй захирамжаар Н  сумын Ц  Б  улаан сай хэмээх газраас 500 м.кв газрыг 20 жилийн хугацаатай хаваржааны зориулалтаар эзэмшилдээ авч газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. М.Х  нь миний эзэмшлийн хаваржаанд өвлийн сууцыг 2020 онд барьсан байна. Миний эзэмшлийн газарт хууль бусаар өвлийн сууц барьсан М.Х д хаваржааг чөлөөлүүлэх тухай удаа дараа шаардлага тавихад тэрээр үл ойшоож, уг газрыг би А.Ө аас худалдаж авсан гэж тайлбар гаргаж байна. Гэтэл өнөө хүртэл уг газрыг би хууль ёсоор эзэмшиж байгаа тул миний эзэмшил газраас иргэн М.Х ын 25.6 метрийн хувийн байшинг албадан нүүлгэх хүсэлттэй байна гэж тайлбарлажээ.

8.Хариуцагчаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М.Х  нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Н  сумын 01 дүгээр багийн иргэн Ө тай харилцан тохиролцож түүний Б ын улаан сай гэх газар байршилтай хаваржааг 3,5 сая төгрөгөөр хүү М д зориулж худалдаж авсан байдаг. А.Ө  тухайн хаваржааг худалдахдаа Н  сумын Б 01 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01/251 дугаартай албан бичгийг М.Х  нарт үзүүлж, өөрийн эзэмшлийн хаваржаа байгаа, өмнө нь Б.Н  гэгчээс худалдаж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа, дараа нь таны нэр дээр шилжүүлж өгөх болно гэж тайлбарлаж, Б.Н ын нэр дээр бичигдсэн, 00 дугаартай, 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг М.Х д өгч гараасаа гарын баримт бичиж өгсөн байна. Б.Н  нь тухайн хаваржааг А.Ө д худалдаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хамт өгсөн атлаа сүүлд нь нэр дээр шилжүүлэг хийгдээгүй байдлыг далимдуулж шүүхэд хандсан нөхцөл байдал харагдаж байгаа тул Б.Н ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэж маргажээ.

9.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дараах үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

9.1 Хэрэгт цугларсан нотлох баримт болох Б  аймгийн Н  сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай захирамж, түүний хавсралт, 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон 00 дугаар нэгж талбарын 00 дугаартай газар эзэмших гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Н  нь Б  аймгийн Н  сумын Б  улаан сай гэх газарт 500 м.кв газрыг 20 жилийн хугацаагаар хаваржааны зориулалтаар эзэмшдэг болох нь тогтоогдож байна.

9.2 Харин Б  аймгийн Н  сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.Н ад Н  сумын Б  улаан сай гэх газарт 500 м.кв эзэмших газар олгохдоо болон дараа нь газрын кадастр үйлдээгүй байгаа боловч нэхэмжлэгчийн тухайн газарт урьд байсан байшингийн бууринд хариуцагч  М.Х  байшин барьсан болох нь нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр асуугдсан А.Ө ы “...Б.Н аас худалдаж авсан байшинг би буулгаж авсан. М.Х ын байшин барьсан газар нь Б.Н ын байшин барьсан газар нь мөн. Миний Б.Н аас авсан байшингийн буурь нь М.Х ын байшин барьсан өнцөгт байсан. Малын хашаанд байгаа буурь нь өөр хүний буурь. Б.Н ын байшин нь 6х4 харьцаатай байшин байсан...” гэх мэдүүлэг болон фото зургаар нотлогдож байна.

9.3 Хариуцагч М.Х  нь уг газрыг иргэн А.Ө аас худалдан авсны үндсэн дээр өвлийн сууц барьж ашиглаж байгаа, нэхэмжлэгч Б.Н  нь тухайн хаваржааг анх А.Ө д худалдахад газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийг өгсөн гэж Б.Н ын нэр дээрх газар эзэмших гэрчилгээ, А.Ө ы гарын баримтыг шүүхэд гаргаж өгч түүнийг шүүхэд гэрчээр асуулгасан байх боловч Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно гэж , мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3 дахь хэсэгт “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамалтай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 35.1.4-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй байхаар тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудын агуулгаас үзэхэд газар эзэмшигч нь газрыг эзэмших, ашиглах эрхтэй бөгөөд харин захиран зарцуулах эрх хуулиар олгогдоогүй байх тул  хариуцагчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь эх хуваариа надад байсан тул тухайн газар нь миний газар гэх тайлбар, татгалзал нь үгүйсгэгдэж байна.

9.4 Тус шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр маргаан бүхий газарт үзлэг хийхэд нэхэмжлэгч болон хариуцагчийн эхнэр нь гэх хүний тус тус зааж өгснөөр, мөн шүүхийн зүгээс тус газарт буй чулуугаар өрсөн малын задгай хашааны булангаас хэмжилт хийсэн бөгөөд тухайн газарт урьд нь байсан нэхэмжлэгч Б.Н ын 6х4 хэмжээтэй байшинг А.Ө  буулгаж авч явж, түүний байшингийн бууринд хариуцагч М.Х  25.6 метрийн хэмжээтэй байшин барьсан болох нь А.Ө ы гэрчийн мэдүүлгээр, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн фото зураг болон үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчээс өөрийнхөө эзэмшлийн газраас хариуцагчийн барьсан байшинг буулгаж авч явахыг шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.

Учир нь, хариуцагч М.Х  нь Б  аймгийн Н  сумын Б  улаан сай гэх газарт барьсан 25.6 м.кв талбайтай байшингийн доорх газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч эсэхээ нотолж чадаагүй ба тухайн газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг болон мөн зүйлийн 106.4 дэх хэсэгт тус тус зааснаар хууль ёсны эзэмшигч эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.

9.5 Хариуцагч М.Х  нь үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, газар эзэмших үндсэн эрхтэй боловч тухайн маргаан бүхий 25.6 м.кв талбайтай өвлийн сууц байрлаж буй газрыг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа, өөрийнхөө хууль ёсны өмчлөл, эзэмшилд шилжүүлж аваагүй газарт өвлийн сууц барьж, бусдын эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоох нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдаж байгаа тул хариуцагчийн өмчлөлийн 25.6 м.кв талбайтай өвлийн сууцыг албадан нүүлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

10. Талуудын тайлбараас үзэхэд, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Б.Н  нь анх А.Ө д худалдаж, газар эзэмших гэрчилгээний эх хувийг олгосон ба улмаар Ө.Ө аас хариуцагч М.Х д худалдаж газар эзэмших гэрчилгээний хувийг М.Х д олгосон байжээ.

 Тухайн газрыг А.Ө  нь анх худалдаж авахдаа хариуцагч Б.Н аар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлтээ Н  сумын Засаг даргад гаргуулж, эрхийн актаар шилжүүлж аваагүй ба нэхэмжлэгч Б.Н ад Н  сумын Б  улаан сай гэх газарт 500 м.кв газрыг эзэмшүүлсэн Б  аймгийн Н  сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай захирамж хүчин төгөлдөр хэвээр байна.

Нэхэмжлэгч Б.Н  болон А.Ө  нарын хооронд, харин А.Ө  болон хариуцагч М.Х  нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх боловч уг худалдах худалдан авах гэрээнүүд нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн гэрээ буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээ байх тул хариуцагч М.Х  нь хүчин төгөлдөр бус гэрээний улмаас А.Ө д шилжүүлсэн зүйлээ түүнээс буцаан авах болон гэрээний улмаас учирсан хохирлоо А.Ө аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

11.Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Н ын эзэмшлийн Б  аймгийн Н  сумын Б  улаан сай гэх газарт байрлалтай 500 м.кв газарт барьсан хариуцагч М.Х ын 25.6 метрийн харьцаатай хувийн байшинг албадан нүүлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н ад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н ын Б  аймгийн Н  сумын нутаг дэвсгэр Б  улаан сай-д хаваржааны зориулалтаар эзэмшиж буй 500 м.кв газраас хариуцагч М.Х ын 25.6 метрийн харьцаатай хувийн байшинг албадан нүүлгэсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н ад олгосугай,

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.Ж