Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2023/00140

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2023/00140

Орхон аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11 дүгээр хороо ******* ******* ******* оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, 99*******1903/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Найрамдал талбай Ерөнхий захиргааны ******* байрлах, ******* /РД: /-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 130,494,333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 12 ******* сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч: П.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч *******-т холбогдуулан ажил хүлээлэх үеийн олговор 14,543,977 төгрөг гаргуулах, *******-ын 2020 оны 08 ******* сарын 26-ны өдрийн Б/1483 ******* тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчлөн *******-аас ажил хүлээлцэх үе буюу 18 сар 7 өдрийн олговор 62.410.333 төгрөг, ажлаас чөлөөлөгдөх үеийн тэтгэмжийг 20 сарын дундаж цалин хөлсөөр тооцон 68,084,000 төгрөг, нийт 130,494,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний бие хариуцагчийн гаргасан 2020 оны 08 ******* сарын 26-ны өдрийн Б/1483 ******* тушаалын 1 дэх хэсэгт зааснаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрч, уг тушаалын бусад хэсэгт байгаа хууль зөрчсөн үг, үйлдлийг шүүхийн журмаар засуулахаар нэхэмжилж байна. Ажил олгогч уг тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг үүрэгт ажлаас чөлөөлж, миний ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний дотор хүлээлцэхээр захирамжилсан. Гэвч ажил олгогчийн зүгээс миний ажлыг хүлээлцэх талаар идэвхтэй санал санаачлага өнөөг хүртэл гаргаагүй. Ийм учраас би одоогоор хийж байсан ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тушаалд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг хариуцагч надад олгоогүй хэвээр байна. Ийнхүү ажил олгогчийн буруугаас өнөөг хүртэл ажил хүлээлцээгүй байгаа учир Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчоос ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор болох 14,543,977 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнийг өөрийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажсан цалин хөлсөөр тооцсон ба миний *******-т ажилласан сүүлийн нэг жилийн цалин хөлсний нийлбэр дүн 38,783,9487 төгрөг, нэг сарын дундаж цалин хөлс 3,231,995 төгрөг байна. Иймд миний ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан 2020 оны 08 ******* сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх 4 сар 15 хоногийн хугацаанд нийт 14,543,977 төгрөг болж байна. Мөн түүнчлэн намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 ******* зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн...40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд ...дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасантай зөрчилдөж байна. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо ажил олгогчоос олгох тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дундаж цалин хөлсний хэмжээгээр бодуулж авах буюу *******-ын 2020 оны 08 ******* сарын 26-ны өдрийн Б/1483 ******* тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах шаардлага гаргаж байна...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөн, тэтгэмжийг бодит үнийн дүнгээр тооцоолон гаргаж, 20 сарын дундаж цалин хөлс буюу 68,084,000 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжилж байна. Би өнөөгийн байдлаар ажил, албан тушаалаа зохих ёсоор хүлээлцээгүй, улмаар ажлаас халагдсаны тэтгэмжээ аваагүй байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 ******* зүйлийг баримтлан ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговрыг хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан 2020 оны 08 ******* сарын 26-ны өдрөөс шүүх хуралдаан товлогдсон өдөр буюу 2022 оны 3 ******* сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, нийт 18 сар 7 ажлын өдрөөр тооцоолж 62,410,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Иймд нийт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 130,494,333 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү... гэсэн.

 

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14,543,977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: "" -ын Ерөнхий захирлын 2020 оны 08 ******* сарын 26-ны өдрийн Б/1483 *******тай тушаалаар ажилтан П.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, 43 ******* зүйлийн 43.1. 43.2 дахь заалтуудад тус тус зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр 2020 оны 08 ******* сарын 27-ны өдрөөс цуцалсан. "" нь ажилтан П.*******т түүний 99*******1903 *******ын гар утсанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон ажил хүлээлцэж, өрөө тасалгаагаа хүлээлгэн өгөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэтэл ажилтан П.******* нь эмнэлэгт үзүүлж байгаа, өвчтэй байгаа гэх шалтгааны улмаас тушаалыг гардан авахаас эрс татгалзаж байсан тул ажил олгогчоос дээрх нөхцөл байдлыг үндэслэн " -ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.15-д заасны дагуу ажилтны хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдсэн оршин суугаа хаяг руу хүргүүлсэн. Ингээд ажилтан П.*******ийн хаягийн дагуу баталгаат шуудангаар 2020 оны 08 ******* сарын 28, 9 дүгээр сарын 21-ний өдрүүдэд удаа дараа хүргүүлсний эцэст тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан байдаг. " нь нэхэмжлэгч П.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн өдрөөр дуусгавар болгож, түүний албан өрөөг суллаж, хувийн эд зүйлийг нь лацдаж, баталгаажуулан баталгаат шуудангаар оршин суух хаягт нь хүргүүлсэн. "" -ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.14-т "Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан тушаалаа гардан авах, ажил олгогчтой холбогдох тооцоог хийж дуусгасны дараа баримт бичгээ хүлээн авах" үүрэгтэй талаар тусгасан байдаг. Иймд ажилтан П.*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалаа гардан авах, холбогдох тооцоогоо хийж дуусгаж ажил хүлээлцэхээс санаатайгаар татгалзаж, үйлдвэрийн газраас төлбөр нэхэмжилж буй үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 ******* зүйлийн 3.1.4-т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж зохицуулсан. "" -ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ-ний 8 ******* бүлгийн 8.11.5-д "Үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно" гэж заасан. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд "" -ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх "Хамтын гэрээ"-ний 8 ******* бүлгийн 8.11 дэх заалт нь ажилтны эрх ашиг сонирхлыг хөндсөн бус, ажилтанд хуульд зааснаас илүү нөхцлөөр тэтгэмж олгох тухай Захиргааны зүгээс Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан хамтын тохиролцоо юм. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 42 ******* зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хэмжээний тэтгэмжийг олгохоор тусгасан хэдий ч нэг сар олгох уу, эсхүл түүнээс дээшээ хугацаа гэдэгт ямар хугацаа хамаарах талаар нарийвчлан зохицуулаагүй. Харин Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан дээрх зохицуулалтыг дагаж мөрдөх нарийвчилсан зохицуулалт нь Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан Хамтын гэрээний зохицуулалт болно. Иймд дээрх гэрээний дагуу Ерөнхий захирлын 2020 оны 08 ******* сарын 26-ны өдрийн Б/1483 ******* тушаалаар ажилтан П.******* нь үйлдвэрийн газарт 31 жил 03 сар ажилласан тул 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ"-ний 8.11.5- зааснаар 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 ******* зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. П.******* нь өөрийн илтэд санаатай үйлдлээр, зориудаар нөхцөл байдлыг бий болгон 31 жил ажилласан үйлдвэрээсээ ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговорт 62 410 333 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин *******-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 сарын 26-ны өдрийн Б/1483 ******* тушаал, үйлдвэрийн газрын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээний дагуу ажилтны үндсэн цалингаас тооцон, 20 сарын тэтгэмж олгох боломжтой... гэсэн.

7. Нэхэмжлэгчээс: *******-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 ******* сарын 26-ны өдрийн Б/1483 *******тай П.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-6/, №0389739 *******тай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-7/, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2021/00043 *******тай нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-18-20/, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2021/00459 *******тай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-21-24/, П.*******ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2022 оны 02 ******* сарын 07-ны өдрийн *******-ын Ерөнхий захиралд гаргасан хүсэлт, Монгол шуудан ХК-ийн 2022 оны 02 ******* сарын 17-ны өдрийн 06 *******тай тодорхойлолт, 2022 оны 07 ******* сарын 07-ны өдрийн *******-ын Ерөнхий захиралд гаргасан 2 дахь хүсэлт, *******-ын 2022 оны 08 ******* сарын 12-ны өдрийн 117/751 *******тай хариу хүргүүлэх тухай албан бичиг, *******-ын 2022 оны 12 ******* сарын 08-ны өдрийн ГЕ-123-12/5631 *******тай хариу хүргүүлэх тухай албан бичгийг,

 

хариуцагчаас: *******-ын ерөнхий захирлын 2020 оны 08 ******* сарын 26-ны Б/1483 *******тай П.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-6/, 2012 оны 03 ******* сарын 27-ны өдрийн 2/32 *******тай хөдөлмөрийн гэрээ /хх-73-74/, ажлын байрны тодорхололт /хх-75/, *******-ын ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/294 *******тай хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал /хх-51/, *******-ын хөдөлмөрийн дотоод журам /хх-77-82/, *******-ын 2019 оны 05 ******* сарын 10-ны өдрийн А/376 *******тай захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын үйл ажиллагааны журам батлах тухай, журам, /хх-84-93/, *******-ын Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуудсан 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ /хх-94-100/, Эрдэнэт Үйлдвэр -ын 117/******* *******тай дүгнэлт санал хүргүүлэх тухай албан бичиг /хх-107-108/, 2022 оны 03 ******* сарын 09-ний өдрийн 111/86 *******тай мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, *******-ын 2022 оны 03 ******* сарын 02-ны өдрийн 117/213 *******тай дүгнэлт санал хүргүүлэх тухай албан бичиг /2хх-75-76/, 2022 оны 03 ******* сарын 17-ны өдрийн 113/128 *******тай тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /2хх-77/, *******-ын ерөнхий захирлын 2019 оны 06 ******* сарын 11-ний өдрийн Б/809 *******тай Б.Одгарьдыг өөр ажилд ажиллуулах тухай тушаал /2хх-81/, *******-ын ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/391 *******тай Н.Энхболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилд томилох тухай тушаал /2хх-82/, *******-ын ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/396 *******тай О.Отгонбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилд томилох тухай тушаал /2хх-83/, *******-ын ажилтны цалингийн тодорхойлолт, П.*******ийн цалингийн хуудас, *******-ын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 111/18 *******тай хариу хүргүүлэх тухай албан бичиг, *******-ын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 117/36 *******тай баримт, мэдээлэл гаргуулах тухай албан бичиг, 2022 оны 08 ******* сарын 12-ны өдрийн 117/751 *******тай хариу хүргүүлэх тухай албан бичиг, *******-ын 2022 оны 12 ******* сарын 08-ны өдрийн ГЁ-123-12/5631 *******тай хариу хүргүүлэх тухай албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр: Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 43 *******тай шийдвэртэй иргэний хэргээс шийдвэр болон шүүх хуралдааныг тэмдэглэл /хх-120-131/, Монгол шуудан ХК-ийн 2021 оны 06 ******* сарын 18-ны өдрийн 45 *******тай албан бичиг, хавсралт /хх-1*******-139/-ыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Хөдөлмөрийн тухай хуульд /1999 оны/ өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан бөгөөд 20 сарын тэтгэмжийг дундаж цалин хөлсөөр бодож 68,084,000 төгрөг нэхэмжилнэ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 ******* зүйлийн 43.2.-т Ажилтны ажил хүлээлгэн өгсөн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэхээр заасан бөгөөд одоо болтол ажлаа хүлээлгэж өгөөгүй тул ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 2020 оны 8 ******* сарын 26-ны өдрөөс 2022 оны 3 ******* сарын 04-ний өдрийг хүртэл 18 сар 7 өдрийн 62,410,000 төгрөг, нийт 130,494,333 төгрөг гаргуулна... гэсэн.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...байгууллагын хамтын гэрээнд ажлаас халагдсаны тэтгэмжийг үндсэн цалингаар тооцож өгөхөөр заасан нь ажилтны эрх ашгийг зөрчөөгүй, нэхэмжлэгч ажлаа хүлээлцэхгүй байсанд ажил олгогч буруугүй, тиймээс манайх ажлаас халагдсаны тэтгэмжид 20 сарын үндсэн цалингаар тооцож 55,562,600 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, бусад шаардалгыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж няцаасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч П.*******ийг  -ын ерөнхий захирлын 2020 оны 08 ******* сарын 26-ны өдрийн Б/1483 *******тай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 ******* зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, 43 ******* зүйлийн 43.1, 43.2 дахь заалтууд,  -ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8.11.5 дахь заалтуудыг үндэслэн Хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн менежерийн  албан тушаалаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр чөлөөлж, тушаалын 2 дахь заалтаар т 31 жил 03 сар ажилласан тул 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Дээрх тушаалыг гардуулж өгөх, албан тасалгаагаа хүлээлгэж өгөх талаар байгууллагын захиргаанаас удаа дараа мэдэгдэж байсан боловч П.******* нь эмнэлэгт үзүүлж өвчтэй байгаа гэх шалтгаанаар тушаалыг гардаж авахаас татгалзаж байсан, тушаалыг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч хүлээж авахаас татгалзаж буцаагдаж байсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч П.******* нь хөдөлмөрийн гэрээний 3.4.8-р зүйлд заасан ажилтан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байр өөрчлөгдөх үед ажил, үйл ажиллагаандаа хэрэглэж байсан файл, бусад бичиг баримтууд, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зохих ёсоор хүлээлгэж өгөх, мөн байгууллагын дотоод журмын 5.2.14-т заасан хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан тушаалаа гардан авах, ажил олгогчтой холбогдох тооцоог хийж дуусгасны дараа баримт бичгээ хүлээн авах талаарх ажилтны үүргээ биелүүлээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 43 ******* зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй., 59 дүгээр зүйлийн 59.2-т ажил олгогчийн буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уг хугацааны олговрыг ажилтанд олгоно, 59.3-т ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговрыг олгохгүй гэж тус тус заасан.

 

24. П.******* нь *******-ын 2020 оны 08 ******* сарын 26-ны өдрийн Б/1483 *******тай тушаалыг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан гэж тайлбарласан бөгөөд тушаалаа гардаж аваад ажил хүлээлцэх талаар өөрөө санаачлага гаргаагүй байгаа нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, ажилтан өөрөө буруутай байна.

 

25. Түүнчлэн П.*******т өөрийнх нь өрөөнд нь байсан хувийн хэрэглэлүүдийг нь баталгаат шуудангаар хүргүүлсэн байхад энэ цаг хугацаанаас хойш ч өөрөө ажлаа хүлээлцэх талаар санаачлага гаргаагүй байгаа нь ажилтныг зөвтгөж, ажил олгогчийн буруу байсан гэх үндэслэлгүй байна.

 

Иймд түүнд тушаал гарснаас хойш тушаалыг гардаж авсан хугацааны ажил хүлээлцэх үеийн олговрыг түүний ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож 3404,200 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

 

 

 

11. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 42 ******* зүйлийн 42.1.-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж, . *******-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8.11-д Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрт ажилласан жилийг нь үндэслэн: ...8.11.5-д 30 буюу түүнээс дээш жил бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно гэж заасан байна.

 

 

*******-ын хамтын гэрээний дээрх заалт нь хөдөлмөрийн хуультай зөрчилдөж байгаа ба ажил олгогч буюу хариуцагч байгууллага нь тэтгэмж олгох сарыг урт хугацаагаар тооцсон байгаа боловч олгох тэтгэмжийн хэмжээг хуульд зааснаас доогуур буюу үндсэн цалингаас тооцож олгохоор хамтын гэрээнд заасан нь ажилтны эрх, ашгийг дордуулсан байх тул хуульд заасан хэмжээгээр буюу ажилтны дундаж цалин хөлснөөс тооцож тэтгэмжийг олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

19. Тиймээс П.*******т 20 сарын хугацааг түүний авч байсан сарын дундаж цалин болох 3 404 200 төгрөгөөр тооцон 68 084 000 төгрөг олгох нь зүйтэй гэж үзэв. Дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажиллаж байсан сүүлийн гурван сарын дунджаар бодсон болно.

 

 

26.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр нь нэхэмжлэлээс 55,562,600 төгрөгийн шаардлагыг биелүүснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, *******-аас 15,925,600 /арван таван сая есөн зуун хорин тав мянган зургаан зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгож, нэхэмжлэлээс 59,006,133 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

29. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар П.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 000 төгрөгийг буцаан олгож, хариуцагч *******-с улсын тэмдэгтийн хураамжаар 515 391 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.2, 116, 118 ******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 42 ******* зүйлийн 42.1, 43 ******* зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******-аас 15,925,600 /арван таван сая есөн зуун хорин тав мянган зургаан зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгож, нэхэмжлэлээс 59 006 133 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр нь нэхэмжлэлээс 55,562,600 төгрөгийн шаардлагыг биелүүснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, П.Алтанүлхүүрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 000 төгрөгийг буцаан олгож, хариуцагч *******-с улсын тэмдэгтийн хураамжаар 515,391 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ