Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 148/ШШ2023/00079

 

 

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 148/ШШ2023/00079

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 5 дугаар байр, 10 тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ийн ******* /РД:МА76081907/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум, 02 дугаар баг 17 дугаар гудамж 12 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт *******ын ******* /РД: МА76011017/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Д.*******ын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 1518.7 мкв газрыг чөлөөлүүлэх,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоотод байрлах хашаа, газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* нь Д.*******д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 1518.7 мкв газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2003 оны 4 сарын 29-ний өдрийн 30 тоот шийдвэрээр 170100374 дугаар бүхий 1518,7 м2 газрыг 60 жилийн хугацаатай Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суваргын 17-13 тоот газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг.

Гэтэл Д.******* нь дур мэдэн эзэмшиж, миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд иргэн миний уг газрыг эзэмшиж ашиглах эрх зөрчигдсөөр байгаа тул миний зөрчигдсөн эрхийг сэргээж, миний эзэмшлийн газраас Д.*******ыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2017 онд эмээ дээрээ очиж миний нэр дээр газартай гэдгээ мэдээд Алтанбулаг сумын засаг дарга ******* дээр ирж хуулийн дагуу гэрчилгээ гаргуулсан. Гэрчилгээ гаргуулахаас өмнө энэ хүнтэй уулзаж сануулж хэлсэн. Тэгээд ******* шүүхийн дагуу шийдвэрлүүлнэ, би худалдаж авсан гэдэг хариуг надад өгсөн. *******д миний газрыг чөлөөлж өгнө үү гэсэн бичгийг сумын даамлаар удаа дараа явуулсан гэх.

2. Хариуцагч Д.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Миний энэ амьдран суугаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн 17-13 тоот хашаа байшинг анх 2001 онд буюу одоогоос 16 жилийн өмнө иргэн В.,  гэдэг хүнд худалдсан. нь 2004 онд гэдэг хүнд худалдсан. өөс миний бие 2009 онд худалдан авсан юм. 2001 онд В. нь энэ хашаа байшинг худалдсан тэр үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичиг баримт гардаггүй байсан юм уу, эсвэл бичиг баримт авч чадаагүй байсан юм уу ямар нэгэн гэрчилгээ баримтгүйгээр энэ олон айл дамжин худалдагдан ирсэн хашаа байшин юм. Энэ олон жилийн хугацаанд ******* нь тус хашаа байшинд амьдран суудаггүй байсан болно.

Миний бие тус хашаа байшинг өөс худалдан аваад хөрөнгө мөнгө гаргаж малын зүчээ барьсан байгаа билээ. Би өөрийгөө ямар нэгэн хууль журам зөрчөөгүй бусдын эрх ашигт хохирол учруулаагүй, энэ хашаа байшинг шударгаар эзэмшиж байгаа иргэн хүн.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын газрын албанд хандан миний амьдран суугаа хашаа байшинг чөлөөлүүлэхээр ******* нь өргөдөл өгсөн бөгөөд тус сумын газрын даамал ажилтай Н.******* нь намайг газраа чөлөөл гэсэн мэдэгдэл ирүүлснийг үндэслэлгүй гэж үзээд Алтанбулаг сумын засаг даргад хандан гомдол гаргасан боловч тус сумын Засаг дарга надад хариу өгөхдөө энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн.

Ингээд би Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Алтанбулаг сумын газрын даамлын газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрсэхгүй болгож шийдвэрлэсэн.

******* нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2001 оноос хойш байшин олон айл дамжин худалдагдсан байхад олон жилийн дараа нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би уг газрыг худалдаж авсан байхад, намайг залилж газрыг минь авах гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Энэ нөхцөл байдлыг анхааран үзэж Ц.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би *******гаас хашаа байшин аваагүй. 2009 онд худалдаж авсан түүнээс хойш тэнд амьдарч, эзэмшиж байна гэв.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ:

Нэхэмжлэлийн үндэслэл; Тус шүүхэд Ц. ******* нь надад холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Үүнийг би эс зөвшөөрч байгаа Учир нь;

Уг маргаан болж буй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17- 13 тоот хашаа байшин, гэр бүлийн хэрэгцээний газрыг би 2009 онд н.өөс тухайн үеийн ханшаар буюу 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр хашаа байшин, газар дээрээ өнөөдрийг хүртэл амьдарч мал ахуйгаа байлгаж, маллаж хашаа хороогоо өргөжүүлсээр ирсэн.

Энэ хугацаанд энэ хашаа байшин газрын талаар огт маргаан гарч байгаагүй Ингээд надад энэ хашаа байшин газрыг зарсан н. нас барсны дараа гэнэт Ц.******* гэдэг хүн миний өмч гээд маргаан уүсгэж эхэлсэн. Энэ хашаа байшин, газрыг би хууль зөрчиж худал хэлж. хулгай хийж, хууран мэхлэж аваагүй. Тиймээс би доорхи сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага; Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга 2 дугаар багийн 17-13 тоот малын хашаа, газрын шударга эзэмшигчийг миний биеийг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг доорх үндэслэлээр няцаасан.

Тус шүүхэд гаргасан Д.*******ын сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ газар нь миний мэдлийн өмч учраас энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

5. Нэхэмжлэгчээс 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон газар эзэмших эрхийн 000664163 дугаар гэрчилгээ, Ц.*******гийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, мэдэгдэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаартай захирамж, хариуагчаас Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай захирамж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одбаатарын М., Д.*******, Б. нарыг асуусан тайлбар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 490 дүгээр болон 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 479 дүгээр тодорхойлолтууд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газрын кадастрын зургууд, гэрэл зургууд, зарлагын падаан зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Н., С. нарыг гэрчээр асуусан мэдүүлэг, хариуцагчийн хүсэлтээр Б., Н.******* нарыг гэрчээр асуусан мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/172 дугаар албан бичиг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/612 дугаар албан бичиг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын газрын даамлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, нэгж талбарын хувийн хэрэг, газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдөл, иргэн Ц.*******гийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны паспорт, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхэд Ц.*******гийн гаргасан өргөдөл, 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ, шүүгчийн 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, шүүгч Ч.Алтанцэцэгийн хариуцагч М.гээс асуусан тайлбарууд, М.гийн гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүгч Ч.Алтанцэцэгийн гэрчээр Ц., С. нарыг асуусан тайлбарууд зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан Д.*******ын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 1518.7 мкв газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоотод байрлах хашаа, газрын шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагч Д.******* нь тус маргаан бүхий хашаа, газрыг 2009 онд бусдаас худалдаж авсан, ******* нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2001 оноос хойш байшин олон айл дамжин худалдагдсан байхад олон жилийн дараа нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би уг газрыг худалдаж авсан байхад, намайг залилж газрыг минь авах гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна гэж,

Нэхэмжлэгч Ц.******* нь тус маргаан бүхий газар нь миний мэдлийн өмч учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ц.*******д Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суваргын 17-13 тоотод байршилтай 1518,7м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000664163 дугаартай гэрчилгээг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгожээ.

Уг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохын тулд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №30 дугаартай захирамжийг үндэслэсэн байх бөгөөд тус захирамжийн хавсралтын 204-д ... Ц.*******, суварга 17-13, 1518.7, 60, хашаа, байшин нөхөн эзэмшүүлэхээр зөвшөөрчээ. /2-р хх-ийн 2 дугаар тал/

Мөн Ц.******* нь 2002 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд М.ын асран хамгаалагчийн хувьд түүний өмнөөс нэхэмжлэл гаргаж М.гээс хашаа, байшин, эд хогшлоо нэхэмжилсэн, уг нэхэмжлэлдээ 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 170100143 дугаартай Монгол улсын иргэний газар эзэмших гэрээг хавсаргасан, Ц.*******гийн нэхэмжлэлтэй М.гээс хашаа, байшингаа авах гэж иргэний хэрэг үүсгэсэн, тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М. нь хашаа, байшинг гэгчид зарсан нь илэрхий болсон, шүүхийн шийдвэрээр ... С.ын эд хөрөнгийг төрсөн хүү , үрчилсэн охин нар нь хууль ёсны өмчлөгч бөгөөд өв хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй. ... 4 тал банзан хашаа, 6х4-ын өвлийн орон сууцыг 600,000 төгрөгөөр багасгаж үнэлсэн, талийгаач ын өвлөгдөх хөрөнгийг өв нээгдсэн өдрөөс хойш 1 жил өнгөрөөгүй байхад бусдад худалдсан байх тул үнийг , нарт хуваан өгч шийдвэрлэсэн болох нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай шийдвэр, Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхэд Ц.*******гийн гаргасан өргөдөл, 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ, шүүгчийн 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, шүүгч Ч.Алтанцэцэгийн хариуцагч М.гээс асуусан тайлбарууд, М.гийн гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүгч Ч.Алтанцэцэгийн гэрчээр Ц., С. нарыг асуусан тайлбарууд зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 36-37, 2 дугаар хх-ийн 47-64 дүгээр тал/

Дээрх иргэний хэргээс үзвэл маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоотод байрлах хашаа, байшинг 2002 онд М. нь гэх хүнд 220,000 төгрөгөөр худалдсан учраас шүүх тус хашаа, байшинг 600,000 төгрөгөөр үнэлж, М., М. нарыг тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй гэж үзэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Өөрөөр хэлбэл тус Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоотод байрлах хашаа, байшин нь 2002 онд худалдагдаж, гэх хүний өмчлөлд шилжсэн байна.

Харин нэхэмжлэгч Ц.******* нь 2002 онд өөрийн биеэр Монгол улсын иргэний газар эзэмших гэрээг тухайн үеийн Алтанбулаг сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтантай байгуулсан, 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоотод байршилтай 1518,7м2 газар нь Ц.*******гийн эзэмшилд шилжсэн байх тул энэ үеэс Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.*******гийн өөрийн нэр дээр газар байгааг огт мэдээгүй байж байгаад 2017 онд Завхан аймагт эмээтэйгээ золгохоор очихдоо эмээгээсээ чиний нэр дээр газар авсан гэхийг сонсоод хөөцөлдөж, газрын гэрчилгээг авсан гэх тайлбар нь дээрх нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар ... хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байх бөгөөд Ц.******* нь бусдын хууль өмчлөлөөс өөрийн эд хөрөнгийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дууссан.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын газрын даамал Н.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоотод оршин суугч Д.*******д хүргүүлсэн байх бөгөөд Д.******* нь уг мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч газрын даамал Н.******* нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрч, газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлээ хүчингүй болгосон талаар бичгээр илэрхийлж, шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1 дүгээр хх-ийн 7, 40-41 дүгээр тал/

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 1518.7 мкв газар нь нэхэмжлэгч Ц.*******гийн эзэмшилд байсан боловч түүний бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоотод байрлах хашаа, байшинг 2002 онд М. нь д 220,000 төгрөгөөр, нь өд, 2009 нь Д.*******д тус тус худалдсан болох нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай шийдвэр, шүүгч Ч.Алтанцэцэгийн хариуцагч М.гээс асуусан тайлбарууд, шүүгч Ч.Алтанцэцэгийн гэрчээр Ц.г асуусан тайлбар, гэрч Б.ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 25 дугаар тал, 2 дугаар хх-ийн 47-64 дүгээр тал/

Мөн хариуцагч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоотод байрлах хашаа, байшин, газрыг 2009 оноос хойш эзэмшиж, засан сайжруулж өдийг хүртэл ашиглаж байгаа, энэ хугацаанд нэхэмжлэгч Ц.******* нь газрын талаар маргаан үүсгэж байгаагүй талаар зохигч маргаагүй болно.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т тус тус зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх бөгөөд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж тодорхойлжээ.

Иймд хариуцагч Д.*******ыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоотод байрлах хашаа, газрын шударга эзэмшигчээр тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*******гаас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суваргын 17-13 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1518,7м2 газрыг Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д.*******ыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суваргын 17-13 тоот хаягт байршилтай хашаа, газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*******гаас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА