Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 208/МА2023/00017

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 79 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Д.Хишигбуянжаргалын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 1518.7 мкв газрыг чөлөөлүүлэх тухай

 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* тоотод байрлах хашаа, газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай

 Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ...2003 оны 4 сарын 29-ний өдрийн 30 тоот шийдвэрээр ******* дугаар бүхий 1518,7 м2 газрыг 60 жилийн хугацаатай ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоот газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг.

Гэтэл ******* нь дур мэдэн эзэмшиж, миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд иргэн миний уг газрыг эзэмшиж ашиглах эрх зөрчигдсөөр байгаа тул миний зөрчигдсөн эрхийг сэргээж, миний эзэмшлийн газраас *******ыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа:

 1.    Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 ...Миний энэ амьдран суугаа Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн ******* тоот хашаа байшинг анх 2001 онд буюу одоогоос 16 жилийн өмнө иргэн *******, ******* гэдэг хүнд худалдсан. ******* нь 2004 онд гэдэг хүнд худалдсан. өөс миний бие 2009 онд худалдан авсан юм. 2001 онд ******* нь энэ хашаа байшинг худалдсан тэр үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичиг баримт гардаггүй байсан юм уу, эсвэл бичиг баримт авч чадаагүй байсан юм уу ямар нэгэн гэрчилгээ баримтгүйгээр энэ олон айл дамжин худалдагдан ирсэн хашаа байшин юм. Энэ олон жилийн хугацаанд нь тус хашаа байшинд амьдран суудаггүй байсан болно.

Миний бие тус хашаа байшинг өөс худалдан аваад хөрөнгө мөнгө гаргаж малын зүчээ барьсан байгаа билээ. Би өөрийгөө ямар нэгэн хууль журам зөрчөөгүй бусдын эрх ашигт хохирол учруулаагүй, энэ хашаа байшинг шударгаар эзэмшиж байгаа иргэн хүн.

... нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2001 оноос хойш байшин олон айл дамжин худалдагдсан байхад олон жилийн дараа нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би уг газрыг худалдаж авсан байхад, намайг залилж газрыг минь авах гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлыг анхааран үзэж ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:

 1.Сэлэнгэ аймгийн ******* сумын Суварга 2 дугаар багийн ******* тоот малын хашаа, газрын шударга эзэмшигчийг миний биеийг мөн болохыг тогтоож өгнө үү.

...Уг маргаан болж буй Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* 17- 13 тоот хашаа байшин, гэр бүлийн хэрэгцээний газрыг би 2009 онд н.өөс тухайн үеийн ханшаар буюу 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр хашаа байшин, газар дээрээ өнөөдрийг хүртэл амьдарч мал ахуйгаа байлгаж, маллаж хашаа хороогоо өргөжүүлсээр ирсэн.

Энэ хугацаанд энэ хашаа байшин газрын талаар огт маргаан гарч байгаагүй Ингээд надад энэ хашаа байшин газрыг зарсан н. нас барсны дараа гэнэт ******* гэдэг хүн миний өмч гээд маргаан үүсгэж эхэлсэн. Энэ хашаа байшин, газрыг би хууль зөрчиж худал хэлж. хулгай хийж, хууран мэхэлж аваагүй. Тиймээс би доорх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

 Энэ сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ газар нь миний мэдлийн өмч учраас энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ. 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 79 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1518,7м2 газрыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, *******ыг Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоот хаягт байршилтай хашаа, газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгохоор шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Өмнө энэ хэргийг шийдвэрлэсэн шүүгч Б.Мөнхзул нь хөөн хэлэлцэх хугацаагаар миний нэхэмжлэлийг хангахгүй орхисон ба давж заалдах шатны шүүх хуралдаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн.

Гэтэл дахин хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Надад газар байгаа гэсэн асуудлыг өмнө нь миний зүгээс 2017 онд эмээтэйгээ уулзахдаа мэдсэн гэсэн. Энэ бол үнэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр шинээр 2002 онд ******* сумын газрын даамалтай газар эзэмших гэрээг надтай байгуулсан баримтыг гаргаж ирсэн ба энэ хугацаанаас шүүх хөөн хэлэлцэх хугацааг эхэлсэн гэж байна.

Би 2002 онд газар эзэмших гэрээг байгуулсан эсэхээ санахгүй ба тухайн үеийн газрын даамал байсан нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өмнө нь энэ газрыг өөр хүн эзэмшиж байгаагүй гэж мэдүүлсэн. Намайг өмнө нь хэргийн материалтай танилцахад 2002 онд байгуулсан гэрээ байгаагүй. Надад энэ баримтыг шүүхээс огт танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ баримтыг надад танилцуулсан бол газрын албанаас лавлагаа гаргуулах, миний нэр дээр өмнө нь гэрчилгээ гарсан байсан эсэх, улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх зэргийг шалгуулах боломжтой байсныг хаасан. Ер нь миний нэр дээр өмнө нь газар байсан гэж үзэх юм бол яагаад ******* нь дур мэдэн эзэнгүй олон жил болсон хойгуур авах ёстойг би ойлгохгүй байна. Монголд Улсад хүний газрыг дур мэдэн дээрэмдэж авч болдог хууль байгаад гайхаж байна.

Хариуцагч ******* нь тухайн газрыг гэдэг хүнээс 2004 онд худалдаж авсан гэсэн ба тэдгээрийн хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй, төлбөр төлсөн эсэх нь нотлогдоогүй байхад шууд миний газрыг дээрэмдсэнийг зөвтгөж байгаа шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

Иймд үнэн зөвийг тогтоож Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02-р сарын 03-ны өдрийн 79 дугаартай шийдвэрийг хүчингүй болгоно уу гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг үзэхдээ 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдөр буюу газар эзэмших гэрээ байгуулсан өдрөөр буюу ******* эзэмшилд шилжсэн учраас хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх нь зүйтэй байна гэж үзсэн. Энэ шийдвэрийг харахад эзэмшигч нь ******* мөн юм байна. Гэхдээ 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ гэж маш буруу дүгнэлт хийсэн. Хуульд байхгүй дүгнэлт хийсэн. Юу гэхээр хөөн хэлэлцэх хугацааг хэдийнээс эхэлж тоолох вэ гэдэг хуулийн заалтыг шүүх анхаарч үзээгүй.

... Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгочхоод шударга эзэмшигчээр Хишигбуянжаргалыг тогтоосон. Үүнийг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 11 дүгээр зүйлд эзэмшлийн асуудал байгаа. Тус хуулийн 89, 90 дүгээр зүйлд шударга эзэмшигч, шууд эзэмшигч, шууд бус эзэмшигч гэж байдаг. Тэгэхээр 89 дүгээр зүйлийн 89.3-т өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгө эзэмших эрхийг олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд шууд эзэмшигч...гэж заасан. ******* нь шууд эзэмшигч юм. Шударга эзэмшигчийг тогтоочихоод Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа хүн шударга эзэмшигч гэж заасан. Шударга эзэмшигчтэй холбоотой ганц л зүйл байдаг. Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа хүн шударга эзэмшигч юм. Гэтэл ******* гэх хүн тухайн газрыг , Гангантөгс гэж хэнээс худалдаж авснаа мэдэхгүй, газрын албанд огт хандаж байгаагүй атлаа хууль ёсны эзэмшигч гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд юу тодорхой болсон бэ гэхээр ******* нь хадмындаа амьдардаг байсан. Хадмындаа амьдарч байгаад хажуу талынх нь залгаа хашаа байшинг хүнгүй байгаад байхаар нь байшинг шатаачихсан. Байшинг шатаасны дараа ******* сүүлд тухайн газрыг эзэмшсэн. Эзэнгүй байсан хашаанд зүчээ бариад ашигласан асуудал байдаг. Хууль ёсоор эзэмшиж байгаа гэдгээ нотолж чадаагүй... гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар зохигчид шүүхэд үнэн зөв мэдүүлэг тайлбарыг хүргүүлэх, үндэслэлээ баталж нотлох үүргийг хүлээдэг. ******* нь шүүхэд дандаа худал мэдүүлэг өгдөг юм билээ. Яагаад гэвэл би энэ хэргийг Улсын Дээд шүүхээр 2 удаа орсных нь дараа уншиж үзлээ. Энэ байдалтай холбоотойгоор давж заалдах шатны шүүх 2 удаа дүгнэлт хийсэн байсан. Юуг хараасай гэж хүсэж байна вэ гэхээр Давж заалдах шатны шүүх миний хүсэлтээр сум дундын шүүхийн 2003 оны 60 дугаартай шүүхийн шийдвэртэй хэргээс татаж авсан нотлох баримтыг үзээсэй гэж хүсэж байна. Улсын Дээд шүүхийн хүсээд байгаа үндэслэлд хариулт өгчих. Улсын Дээд шүүх ...шударга бус эзэмшлээс шаардах эрх үүснэ. Хишигбуянжаргалыг шударга бусаар эзэмшсэн гэдгийг тогтоо.... гэдэг.

... Нэгэнт тогтоогдсон үйл баримтыг өнөөдөр дахин тогтоож, газрыг нь авъя, Газрын тухай хууль хэзээ өөрчлөгдсөн билээ, дагнасан шүүхийн асуудал хэзээ өөрчлөгдсөн билээ. Хууль тогтоомж өөрчлөгдөхөөс өмнө гарсан шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлуудыг ярьж байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэл болон шийдвэрээс би нэг зүйлийг анхаарч харж үзсэн. Юу байсан бэ гэхээр тухайн үеийн газрын гэрээг харах юм бол айлын эзэмшлийн газартай холбоотой хэдэн метр квадрат газрыг д эзэмшүүлэх гэсэн агуулга харагддаг. Энэ хүмүүс өвтэй холбоотой маргаан үүсгэхэд Амарсанаад 280.000 төгрөгөөр зарсан гэдэг үйл баримт тогтоогдсон. ...2009 онд Амарсанаагаас 2-3 хүн дамжаад Хишигбуянжаргалын эзэмшилд очсон. Тэр нь тодорхой хэмжээний төлбөртэй байсан гэдэг асуудлуудыг гэрчүүд хэлж, баталдаг. Хавтаст хэрэгт гийн эзэмшлийн газрыг дээрэмдээд авсан зүйл тогтоогдохгүй байгаа. ...13 тоот, 12 тоот хоёр нь голынхоо хашааг аваад нийлүүлж, зүчээгээ томруулаад Хишигбуянжаргал нь тэр хашаандаа 10 гаруй жил амьдарч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн талаасаа ч зөв дүгнэлт хийсэн. ...Шүүхээр татуулсан нотлох баримт хариулт өгнө гэж үзэж байна гэв.

 ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан хэлэлцэв.

 2.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага тус бүрд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Хэдийгээр шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн байх тул хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж зохих дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1518.7 мкв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа уг газрыг 4 тал хашаа байшингийн хамт худалдаж авч эзэмшиж байгаа гэж тайлбарлан улмаар тухайн газрын шударга эзэмшигчээр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 4. Хэргийн үйл баримтын талаар:

 Маргаан бүхий газарт иргэн С.Мятав нь /талийгаач/ 1968 оноос 4 тал банзан хашаа, 6х4-ын өвлийн орон сууц барьж, эзэмшиж байсан бөгөөд тэрээр 2002 оны 05 сард нас барснаар түүний өв нээгдэж, охин М.Хандсүрэн нь өвлүүлэгчийн хөрөнгө болох хашаа байшин болон гэрийн эд хогшил зэрэг хөрөнгийг эзэмшилдээ авах, бусдад худалдах зэргээр дангаар захиран зарцуулжээ.

Талийгаач С.Мятавын өв хөрөнгийг дангаар захиран зарцуулсантай холбоотойгоор өвлөгдөх хөрөнгийн талаар түүний төрсөн хүү М.Манлайбаатар, өвлүүлэгчийн үрчилсэн авсан охин М.Хандсүрэн нарын хооронд өвийн талаар маргаан үүссэн байх ба өвлөгч М.Манлайбаатарын асран хамгаалагчаар нэхэмжлэгч ******* оролцож өвлөгч М.Хандсүрэнд холбогдуулан өвийг хуваах талаар 2002 оны 12 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай шийдвэрээр Манлайбаатар, Хандсүрэн нар нь хууль ёсны өвлөгч тул өвийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж тодорхойлон өвлөгдөх хөрөнгө болох хашаа, байшинг М.Хандсүрэн нь бусдад худалдан захиран зарцуулсан тул ... эд хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгө болох 4 тал банзан хашаа, 6х4-ын өвлийн орон сууцыг 600,000 төгрөгөөр үнэлэн хөрөнгийг хувааж, хашаа байшингийн Манлайбаатарт ногдох хэсгийг мөнгөөр тооцон Хандсүрэнгээс гаргуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх өвийн талаар маргаан шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлд өвлөгч Манлайбаатарын хууль ёсны төлөөлөгч ******* нь 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 170100143 дугаартай Монгол улсын иргэний газар эзэмших гэрээг нэхэмжлэлдээ хавсаргасан байх ба гэрээг тус сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан иргэн *******тай байгуулж, талууд гэрээ байгуулах болсон үндэслэлээ Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2002 оны 05 сарын 14-ны өдрийн 74 дугаартай шийдвэрийг заажээ.

Шүүхэд газар эзэмших гэрээг нотлох баримтаар нэхэмжлэлд хавсаргасан боловч шүүх талийгаач С.Мятавын өвтэй холбоотой маргааныг шийдвэрлэх явцад зохигчид болон хэргийн оролцогчид нь газрын эзэмшлийн талаар маргаагүй, хэргийг шийдвэрлэхдээ шүүхээс газрын эзэмшлийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлээгүй байна.

Талийгаач С.Мятавыг нас барсны дараа түүний өмчлөлийн хашаа байшин нь худалдах худалдан авах гэрээгээр бусдын эзэмшилд шилжсээр 2009 оноос хариуцагч Хишигбуянжаргалын эзэмшилд шилжжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаартай захирамжаар маргаан бүхий газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба тус захирамжийг үндэслэн ******* сумын газрын даамал н.Отгонцог нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар *******д 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 000664163 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

Нэхэмжлэгч ******* нь газар эзэмших эрхтэй холбоотойгоор маргааныг хариуцагч *******д холбогдуулан гаргажээ.

 5. Хэрэгт авагдсан баримтаар:

 Маргаан бүхий газрыг талийгаач С.Мятав нь 1968 оноос хойш эзэмшиж байсан бөгөөд 2002 оны 05 сард нас барснаар Монгол улсын Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 -т газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан- гэж зааснаар түүний газар эзэмших эрх дуусгавар болсон байна.

Талийгаач С.Мятавын өвийн талаар түүний хууль ёсны өвлөгч нар өвлөх хөрөнгийн талаар маргаж шүүхээр маргаанаа шийдвэрлүүлсэн боловч газар эзэмшлийн талаар маргаагүй, газар эзэмшлийн маргааныг шүүхээр шийдвэрлээгүй байна.

Хэргийн зохигчдоос нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтантай 2002 оны 08 сарын 22 -ны өдөр байгуулсан 170100143 дугаартай Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнүүдийн хуулбаруудыг нотлох баримтаар ирүүлжээ.

Монгол улсын иргэний газар эзэмших тухай 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 170100143 дугаартай гэрээг байгуулах үндэслэлээ талууд Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2002 оны 05 сарын 14-ний өдрийн 74 дугаартай шийдвэр гэж тодорхойлсон бол 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний үндэслэлээ талууд Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаартай захирамж гэж тус тус тодорхойлжээ.

Үүнээс үзвэл Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1518.7 мкв талбай бүхий газрыг *******д эзэмшүүлэхээр Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын захирамж 2 удаа гарсан гэж үзэхээр байна.

 Хэрэгт Монгол улсын иргэний газар эзэмших тухай 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 170100143 дугаартай гэрээ авагдсан боловч тус гэрээ хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй, тус гэрээний үндэслэл болгосон Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2002 оны 05 сарын 14-ны өдрийн 74 дугаартай шийдвэр хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс дээрхи баримтыг хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх заалтыг зөрчжээ.

 Мөн шүүхээр урьд өмнө шийдвэрлэгдээгүй асуудлыг нэхэмжлэгч ******* нь 2002 онд өөрийн биеэр Монгол улсын иргэний газар эзэмших гэрээг тухайн үеийн ******* сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтантай байгуулсан, хашаа, байшин нь 2002 онд худалдах худалдан авах гэрээгээр Амарсанаа гэх хүний өмчлөлд шилжсэн болохыг мэдсэн нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй болжээ.

Харин нэхэмжлэгч ******* ...маргаан бүхий газрыг өөрийн нэр дээр байгааг огт мэдээгүй байж байгаад 2017 онд Завхан аймагт эмээтэйгээ золгохоор очихдоо мэдээд газрын гэрчилгээг авсан гэх тайлбар нь талийгаач С.Мятавын өвтэй холбоотой маргааныг 2003 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай шийдвэр гарсны дараа буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаартай захирамжаар тухайн маргаан бүхий газрыг 60 жилийн хугацаагаар *******д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, тус захирамжийг үндэслэн ******* сумын газрын даамал н.Отгонцог нь *******тай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 000664163 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байх тул тухайн үеэс эхлэн эрх нь зөрчигдсөн талаар мэдсэн гэж үзэхээр байна.

 6.Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тоолох тухай хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын 2003 оны 04 сарын 29-ний өдрийн 30 дугаартай захирамжаар түүнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тухай 2017 онд мэдэж улмаар эрх бүхий этгээдтэй газар эзэмших тухай гэрээ байгуулж, эрх бүхий байгууллагаас түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноор түүнд шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 Иймд нэхэмжлэгч ******* шаардах эрх зөрчигдсөн үеийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай шүүхийн шийдвэр гарсан үеэс 2003 оны 03 сараас буюу эхлэн тооцож Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлгүй болжээ.

 7.Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 Хариуцагч ******* нь маргаан бүхий газрыг 2009 онд иргэн өөс худалдан авсан тул газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий газрыг талийгаач С.Мятав нь 1968 оноос хойш эзэмшиж байсан бөгөөд 2002 оны 05 сард нас барснаар түүний газар эзэмших эрх дуусгавар болжээ.

 Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаартай захирамжаар маргаан газрыг *******д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, эрх бүхий этгээдээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 000664163 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон, тус засаг даргын шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Монгол улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно гэж заасан.

Хариуцагч ******* нь маргаан бүхий газрыг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр шилжүүлэн авсан гэж тайлбарладаг боловч түүний эзэмшил хууль ёсны болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хариуцагч нь 2009 оноос хойш тухайн маргаан бүхий газрыг өөрийн эзэмшилд хууль ёсоор шилжүүлэн авалгүйгээр ашиглаж байгаа гэдгээ мэдсээр байж газрыг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авах талаар сумын газрын даамал болон сумын засаг даргад ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй, газар ашигласан хугацаанд зохих татвар төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын Тамгын газрын 2022.12.23 /03/172 тоот албан бичиг, Газрын даамлын 2022.12.23-ны өдрийн шүүхэд гаргасан тодорхойлолт, маргаан бүхий газрын хувийн хэргийн хуулбар болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь хашаа байшинг иргэн Н.өөс худалдан авсан үйл баримт тогтоогддог боловч худалдан авсан хашаа байшингийн газраа шилжүүлэн авах талаар хөрөнгийн эрхийг буюу газар эзэмших эрхийг шилжүүлэн авах талаарх худалдан авагчийн худалдагчаас шаардах эрхээ эдлээгүй өнөөдрийг хүрчээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар бусдын эзэмшлийн газар дээрх хашаа байшинг худалдан авснаар тухайн газрыг эзэмших эрх шууд түүнд шилжих хуулийн зохицуулалтгүй тул хариуцагч *******ыг маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй бөгөөд түүний сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй байна.

 8.Хариуцагч *******ын маргаан бүхий газрын эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар маргаан бүхий газрын өмчлөгч ******* нь түүний хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 9.Мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******г урьд шүүхээр тухайн газрын маргаанаа шийдвэрлүүлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай шийдвэрээр талийгаач С.Мятавын өвлөгдөх хөрөнгийг өвлөгч нарт хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн байх ба газар түүний эзэмшилтэй холбоотой маргаан шийдвэрлээгүй байна.  

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын даамал 2018 оны 11 сарын 14-ний өдөр хариуцагч *******д бусдын эзэмшлийн газрыг дур мэдэн ашиглаж иргэний газар эзэмших эрхэд саад учруулж байгаа гэсэн үндэслэлээр газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлснийг эс зөвшөөрч хариуцагч нь Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын даамал нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. гэснийг зөрчин өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн гэх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч урьд гарсан мэдэгдлээ хүчингүй болгосноор Захиргааны хэргийн шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 сарын 24-ний өдрийн 03 дугаартай захирамжаар тухайн газрын эзэмшилтэй холбоотой асуудлаар бус харин ******* сумын газрын даамал нь Газрын тухай хуульд зааснаар бусдын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдэл гаргах эрхгүй атлаа ийнхүү мэдэгдэл гаргасан нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр өөрийн гаргасан мэдэгдлээ хүчингүй болгохоор хүлээн зөвшөөрч шийдвэрлүүлжээ.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн маргаан нь газар эзэмшилтэй хамааралгүй харин албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрт гаргасан гомдол байх тул хариуцагчийн газрын эзэмшилтэй холбоотой маргааныг шүүх урьд нь шийдвэрлэсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 10.Иймд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 79 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

   1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар ******* Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1518.7 мкв газрыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч *******ын маргаан бүхий газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж

 2 дахь заалтыг:

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

 

 

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН

АЛАГЧ