Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/00019

 

И

 

2022 оны 00 сарын 23 өдөр          Дугаар 083/ШШ2023/00009        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

УДИРТГАЛ ХЭСЭГ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч- Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 000 байр, 00 тоот хаягт оршин суух Б овогт Д.Б-Э /СИ000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч- Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн, 3 дугаар хороо, Үйлдвэр /07060/,% Энгельсийн гудамж, Хьёндэ Тур 0 давхарт байрлах Э.И.Э.Г ХХК-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Д.Б-Э

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Сарантуяа

ТОДОРХОЙЛОХ нь:

0. Нэхэмжлэгч Д.Б-Э нь хариуцагч Э.И.Э.Г ХХК -д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Д.Б-Э миний бие 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргйин 02 дугаар хороо, Дэлгэрэх апартмент хотхоны 0 байр, 00 давхар D тоот 2 өрөө 53,97 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа Э.И.Э.Г ХХК, Дэлгэрэх таван чандмань ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 00-ны өдөр байгуулсан. ОСЗГ-00000/BAR/2020 дугаартай орон сууцны захиалгын гэрээнд үндэслэсэн болно. Өөрөөр хэлбэл би орон сууц захиалахаар төлөвлөж байсан бөгөөд тухайн үед Хаантур ХХК манайх нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ үнэд Э.И.Э.Г ХХК-иас орон сууц авч байгаа түүнийг худалдаж аваад мөнгөө манай компанид өгчих, бид хоорондоо тооцоогоо хийнэ гэсэн. Тэгэхээр нь тухайн байрны талаар судалж үзэхэд Э.И.Э.Г ХХК нь Дэлгэрэх таван чандмань ХХК-ийн  захиалгаар ажил гүйцэтгэж хөлсөнд нь бартераар байрнууд авсан ба тухайн байрнуудаасаа Хаантур ХХК-д авсан бүтээгдэхүүнийхээ хөлсөнд шилжүүлэхээр тохиролцсоныг Хаантур ХХК зарж буй болж таарсан. Ингээд би компаниуд нэгэнт хоорондоо ярьж тохиролцсоны дүнд надад энэхүү байрыг зарж байгаа юм байна гэж ойлгоод 70 000 000 төгрөгөөр дээр дурдсан байрыг авахаар тохиролцож гэрээгээ байгуулсан. Ингээд мөнгөө өгөхөөр болоход Э.И.Э.Г ХХК, Хаантур ХХК нар хоорондоо тохиролцсон байгаа тул мөнгөө Хаантур ХХК-д өгч харин гэрээнд Э.И.Э.Г ХХК-г төлөөлж ажилтан нь гарын зурна гэхээр нь тэдэнд итгэж өөрсдийнх нь хүслийн дагуу гэрээ байгуулж, мөнгөө шилжүүлсэн. Гэтэл одоо байр ашиглалтанд орж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдож эхэлсэн байхад Э.И.Э.Г ХХК манай байрыг өгөхгүй Хаантур ХХК-тай хоорондын тооцоо дуусаагүй байгаа тул байрыг чинь өгөхгүй гэсэн тайлбар өгч миний захиалсан байрыг шилжүүлэхгүй намайг хохироож байна. Хэрэв тэд миний мөнгийг Хаантур ХХК-д өгүүлээгүй бол би бэлэн мөнгөө тэднийд шилжүүлэхгүй байсан ба Э.И.Э.Г ХХК өөр хуулийн этгээдтэй буюу Хаантур ХХК-тай хийсэн гэрээний үүргийн зөрчлөөс хамааран намайг хохироож байгаад гомдолтой байна гэв. 

2. Хариуцагч дараах байдлаар татгалзлаа тайлбарлаж байна. Үүнд: Э.И.Э.Г ХХК-ийн 000 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Х нь Хаантур ХХК /Д.М-тай 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Арматур нийлүүлэх гэрээг мөн өөрийн 000 хувийн хувьцаа эзэмшдэг. Хьёндэ элеватор монгол ХХК-иараа байгуулсан бөгөөд өөрийн өмчлөлийн дээрх компаниуд дээрх 876 708 200 төгрөнийн эд хөрөнгийн эдхийг Хаантур ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мы хүсэлтийн дагуу бусдад шилжүүлсэн. Ийнхүү Э.И.Э.Г ХХК нь Дэлгэрэх таван чандмань ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 00-ны өдрийн ОСЗГ-00000/BAR/2020 дугаар бүхий орон сууц захиалгын гэрээтэй Баянзүрх дүүргйин 02 дугаар хороо, Дэлгэрэх апартмент хотхоны 0 байр, 00 давхар D тоот 2 өрөө 53,97 м.кв талбайтай орон сууцны СИ000000000 бичиг баримттай Д.Б-Эд 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний эрхийг шилжүүлсэн. Хаантур ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. нь Арматур нийлүүлэх гэрээгээр тохиролцсоны дагуу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд манай компанид арматураа нийлүүлэх ёстой байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй багөөд янз бүхийн шалтгаан хэлж хойшлуулсаар тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд тэрээр өөр бусад иргэн хуулийн этгээдийг энэ мэтээр залилж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсныг бид мэдсэн. Ингээд бид Хаантур ХХК-ийн захирал Д.М нь арматур нийлүүлэх гэрээ гэх баримт бичиг ашиглан манай компанийн 876 708 200 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг залилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Т-Ө 20222.08.07-ны өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 07.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 000000000дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Хүндай элеватор Монгол ХХК болон Э.И.Э.Г ХХК-г хохирогчоор тогтоосон. Нэхэмжлэгч Д.Б-Э-ийг манай компани Хаантур ХХК-тай арматур нийлүүлэх гэрээ гэх халхавчтай залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хохирогч болохоосоо өмнө огт таньж мэдэдгүй байсан бөгөөд Хаантур ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М манай компанийн эд хөрөнгийн эрхийг залилж шилжүүлж авах үедээ Д.Б-Э-ийн нэр дээр Дэлгэрэх таван чандмань ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 00-ны өдөр байгуулсан ОСЗГ-00000/BAR/2020 дугаартай орон сууц захиалгын гэрээтэй Баянзүрх дүүргйин 02 дугаар хороо, Дэлгэрэх апартмент хотхоны 0 байр, 00 давхар D тоот 2 өрөө 53,97 м.кв талбайтай орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлж өгөхийг хүссэн. Д.Б-Э, Д.М нар нь хоорондоо ямар харилцаатай, тохиролцоотой байсныг бид огт мэдээгүй. Хаантур ХХК-тай байгуулсан Арматур нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг эд хөрөнгөөр тооцож шилжүүлж байна гэж ойлгож Д.Б-Эд орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлсэн бөгөөд түүний нэхэмжлэлд дурсанчлан манай компанийн зүгээс Д.Б-Э-ийг Хаантур ХХК-д байрны төлбөр шилжүүлж өгөхийг шаардаж хүсээгүй. Д.Б-Э-ийн  өмчлөл тогтоохыг хүссэн Баянзүрх дүүргйин 02 дугаар хороо, Дэлгэрэх апартмент хотхоны 0 байр, 00 давхар D тоот 2 өрөө 53,97 м.кв талбайтай орон сууц нь манай компани Хаантур ХХК-д залилуулсан эрүүгийн хуулийн 07 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 000000000дугаартай хэргийн хохирлын эд зүйл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим үнэмлэхний хуулбар, орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, орон сууцны  захиалгын гэрээ, 2020.03.04-ний өдрийн Хаантур ХХК-ийн 00 дүгээр тоот бичиг, Эйч И 2020.03.04-ний өдрийн Эм глобал ХХК-ийн Дэлгэрэх таван чандмань ХХК-д гаргасан хүсэлт, 2020.03.03-ны өдрийн Дэлгэрэх таван чандмань ХХК-ийн 20/26 дугаар зөвшөөрөл олгох тухай албан бичиг, 2020.03.04-ний өдрийн Хаантур ХХК-ийн 00 дугаар төлбөр дууссан тухай албан бичиг, эрх зүйн туслалцаа, үйчилгээ үзүүлэх гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, /хх 3-04 хуу, хх 33 хуу /

4. Хариуцагчаас: улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022.08.07-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 000000000дүгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, 2022.09.23-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, орон сууцны захиалгын гэрээ, арматур нийлүүлэх гэрээ, Хьёндэ элеватор ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ч.Х-ын цахим үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 35, хх 44-62 хуу/

5. Шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтээр Дэлгэрэх таван чандмань ХХК-иас Дэлгэрэх апартмент орон сууцны хорооллыг улсын комисст хүлээлгэн өгсөн тухай улсын комиссын акт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 000000000дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар, 000000000дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээс Э.И.Э.Г ХХК-ийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар зэрэг баримтыг бүрдүүлсэн байна. /хх 58-66 хуу/

ҮНДЭСЛЭХ нь:

0. Шүүх, нэхэмжлэгч Д.Б-Э-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

2. Нэхэмжлэгч Д.Б-Э нь хариуцагч Э.И.Э.Г ХХК -д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2020.03.04-ний өдөр миний бие  Э.И.Э.Г ХХК-тай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дэлгэрэх апартмент хотхоны 0 байр, 00 давхар D тоот 2 өрөө 53.97 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа Дэлгэрэх таван чандмань ХХК, Э.И.Э.Г ХХК нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 00-ны өдөр байгуулагдсан ОСЗГ-00000/BAR/2020 дугаар орон сууцны захиалгын гэрээнд үндэслэсэн. Өөрөөр хэлбэл Э.И.Э.Г ХХК нь Дэлгэрэх таван чандмань ХХК-ийн  захиалгаар ажил гүйцэтгэсэн хөлсөнд бартераар байрнууд авч, энэ байрнуудаасаа Хаантур ХХК-иас авсан бүтээгдэхүүнийхээ хөлсөнд шилжүүлэхээр тохиролцсон, ингээд уг орон сууцыг Хаантур ХХК зарж буй болж таарсан. Гэрээ байгуулаад төлбөрөө төлөхөд Э.И.Э.Г ХХК, Хаантур ХХК нар хоорондоо тохиролцсон, төлбөрөө Хаантур ХХК-д өгч харин гэрээнд Э.И.Э.Г ХХК-г төлөөлж ажилтан нь гарын зурна гэсний дагуу гэрээ байгуулж, мөнгөө шилжүүлсэн. Гэтэл байр ашиглалтанд орж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдож эхэлсэн боловч байхад Э.И.Э.Г ХХК нь Хаантур ХХК-тай хоорондын тооцоо дуусаагүй гэсэн үндэслэлээр надад байрыг шилжүүлэхээс татгалзаж байх ба Э.И.Э.Г ХХК нь Хаантур ХХК-тай хийсэн гэрээний үүргийн зөрчлийн улмаас намайг хохироох үндэслэлгүй тул маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна. 

3. Хариуцагч Э.И.Э.Г ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар татгалзлаа тайлбарлаж байна. Үүнд: 2020.03.02-ны өдөр,  Хьёндэ элеватор монгол ХХК, Хаантур ХХК нарын хооронд Арматур нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 876 708 200 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг Хаантур ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мы хүсэлтийн дагуу бусдад шилжүүлсэн.  Хьёндэ элеватор монгол ХХК болон Э.И.Э.Г ХХК-ийн 000 хувийн хувьцаа эзэмшигч нь Ч.Хишигбаатар юм. Ингээд Э.И.Э.Г ХХК нь Дэлгэрэх таван чандмань ХХК-тай 2020.08.00-ны өдөр байгуулсан ОСЗГ-00000/BAR/2020 дугаар бүхий орон сууц захиалгын гэрээний дагуу эзэмших болсон Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, Дэлгэрэх апартмент хотхоны 0 байр, 00 давхар D тоот 2 өрөө 53,97 м.кв талбайтай орон сууцны  орон сууц захиалгын гэрээний эрхийг 2020.08.04-ний өдөр эрх шилжүүлэх гэрээний дагуу Д.Б-Эд шилжүүлсэн. Гэтэл Хаантур ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М нь Арматур нийлүүлэх гэрээгээр тохиролцсоны дагуу 2020.03.05-ны өдрөөс 2020.03.20-ны өдрийн хооронд манай компанид арматураа нийлүүлэх ёстой байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул баримт бичиг ашиглан манай компанийн 876 708 200 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг залилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг эрүүгийн хэрэгт Хьюндай элеватор Монгол ХХК, Э.И.Э.Г ХХК-г хохирогчоор тогтоосон. Ийнхүү хохирогчоор тогтоогдохоос өмнө бид нэхэмжлэгч Д.Б-Э-ийг таньдаггүй байсан бөгөөд Хаантур ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, Д.Б-Э-ийн нэр дээр  орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан ба Д.Б-Э, Д.М нар нь хоорондоо ямар харилцаатай, тохиролцоотой байсныг бид огт мэдэхгүй. Хаантур ХХК-тай байгуулсан Арматур нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг эд хөрөнгөөр тооцож шилжүүлсэн. Түүний нэхэмжлэлд дурдсанчлан манай компанийн зүгээс Д.Б-Э-ийг Хаантур ХХК-д байрны төлбөр шилжүүлэхийг шаардаж хүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Хаантур ХХК-д залилуулсан 000000000дугаартай эрүүгийн хэргийн хохирлын эд зүйл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралданаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

4.0 2020.03.04-нй өдөр Э.И.Э.Г ХХК, Д.Б-Э нарын хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент хотхоны 0 дүгээр байрны 00 давхрын D тоот хаягт байрлах, 53.97 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 5 ху/

4.2 2020.08.00-ны өдөр Дэлгэрэх таван чандмань ХХК, Э.И.Э.Г ХХК нарын хооронд Баянзүрх дүүргийн 22 дуаар хороо, Дэлгэрэх апартмент хотхоны 0 дүгээр байрны 00 давхрын D тоот хаягт байрлах, 53.97 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 97 046 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон орон сууцны захиалгын гэрээ байгуулагдаж, орон сууцны план зураг худалдагч талын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гэрээнд хавсаргасан, /хх 6-9 ху/

4.3 2020.03.04-ний өдөр Хаан тур ьХХК гэсэн нэр бүхий албан бичгээр Баянзүрх дүүргийн 22 дуаар хороо, Дэлгэрэх апартмент хотхоны 0 дүгээр байрны 00 давхрын D тоот хаягт байрлах, 53.97 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны төлбөрт 70 000 000 төгрөг хүлээн авсан тухай Ц.Бямбасүрэн гэх гар бичвэр үйлдсэн, /хх 00 ху/

4.4 2020.03.04-ний өдөр Э.И.Э.Г ХХК-иас Дэлгэрэх таван чандмань ХХК-д дээр дурдсан хаягт байрлах орон сууцыг бусдад шилжүүлэх хүсэлтэй байгаа тул Д.Б-Эд орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэхэд ямар нэг төлбөр тооцоо байхгүйг нотлох бичиг ирүүлэх хүсэлт явуулж, 2020.03.03-ны өдөр Зөвшөөрөл олгох тухай 20/26 дугаар хариу ирсэн, /хх 00, 00 ху/

4.5 2020.03.04-ний өдөр Хаантур ХХК нь Д.Б-Э орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан тодорхойлолт үйлдсэн, /хх 00 ху/

4.6 Кей Си Си глобал ХХК нь 2004.02.02-ны өдөр оноосон нэрээ Э.И.Э.Г ХХК болгон өөрчилсөн, /хх 36 ху/

4.7 Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022.08.07-ны өдрийн 000000000дугаар тогтоолоор Хьюндай элеватор Монгол ХХК-ний Хаантур ХХК-д холбогдуулан гаргасан Арматур нийлүүлэх гэрээний үүрэгт 876 708 200 төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө залилуулсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэгдсэн, /хх 62 ху/

4.8 2022.09.23-ны өдөр Э.И.Э.Г ХХК-ийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан, /хх 63-66  ху/

4.9 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын 2020.00.24-ний өдрийн БА-000/2020 дугаар дүгнэлтээр Дэлгэрэх таван чандмань ХХК-ний захиалгаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 95 машины дулаан зогсоолтой 00 давхар, 0 блок, 2 орцтой, 208 айлын орон сууцны зориулалттай барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авсан, /хх 59-60 ху/

4.00 Хьюндай элеватор Монгол ХХК, Хаантур ХХК нарын хооронд 2020/03/02/00 дугаартай Арматур нийлүүлэх гэрээ байгуулагдсан, /хх 70-72 ху/

4.00 2022.05.03-ны өдөр Э.И.Э.Г ХХК-иас Дэлгэрэх ХХК-д Орон сууц захиалгын гэрээнүүдийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Э.И.Э.Г ХХК-ний нэр дээр гаргуулах тухай хүсэлт хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх79 ху/

5. Зохигч, тэдний хооронд орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, Хьюндай элеватор Монгол ХХК, Хаантур ХХК нарын хооронд байгуулагдсан Арматур нийлүүлэх гэрээний төлбөрт Хаантур ХХК маргаан бүхий орон сууцыг Э.И.Э.Г ХХК-иас шилжүүлэн авахаар тохиролцсон, маргаан бүхий орон сууц одоогийн байдлаар хариуцагчийн эзэмшилд байгаа, өмчлөлийн маргаантай гэх үндэслэлээр орон сууц улсын бүртгэлд бүртгэгдээгүй зэрэг үйл баримтын тухайд маргаангүй, харин хариуцагчийн зөвшөөрлөөр нэхэмжлэгч орон сууцны  төлбөр 70 000 000 төгрөгийг Хаантур ХХК-д төлсөн эсэх, эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй эсэх талаар маргаантай байна. 

6. Зохигчийн хооронд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.0д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.0-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй. 

Хариуцагч, Арматур нийлүүлэх гэрээний үүргээ Хаантур ХХК гүйцэтгээгүй, гэрээгээр халхавчилсан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хохирлын эд зүйлд хамаарна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч дээрх татгалзал нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Тодруулбал хэрэгт авагдсан, талуудын хооронд 2020.03.04-ний өдөр байгуулагдсан гэрээний 3.6-д төлбөрийн тооцоо дууссан гэж дурдсан, 2020.03.04-ний өдөр Э.И.Э.Г ХХК-иас Дэлгэрэх таван чандмань ХХК-д  маргаан бүхий орон сууцыг бусдад шилжүүлэх хүсэлтэй байгаа тул Д.Б-Эд орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэхэд ямар нэг төлбөр тооцоо байхгүйг нотлох бичиг ирүүлэх агуулга бүхий хүсэлтийг  хүргүүлсэн зэрэг үйл баримтыг гэрч Ч.Э-ын Э.И.Э.Г ХХК-ний зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулагдсан...н.Дтухайн мөнгийн Хаантур ХХК-руу 70 000 000 төгрөгийг шилжүүлж болно гэхэд та хажууд нь байсан уу? гэх даргалагчийн асуултад байсан, нотариатч асууж байсан гэх мэдүүлэг зэрэгтэй харьцуулан дүгнэвэл хариуцагчийн, орон сууцны төлбөрийг хүлээн аваагүй, бид Хаантур ХХК-д төлбөрийг шилжүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид өгөөгүй гэх татгалзал үгүйсгэгдэж байна. 

Нөгөө талаас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.0.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол мөн хуулийн 007 дугаар зүйлийн 007.0-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

Учир нь, хуульд заасан нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгч хариуцагч нарын маргаантай холбоотой харилцаа эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байхыг ойлгодог. 

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022.08.07-ны өдрийн 000000000дугаар тогтоолоос үзэхэд, Хьюндай элеватор Монгол ХХК-иас Хаантур ХХК-д холбогдуулан гаргасан 876 708 200 төгрөгийн хохирол учруулж залилан мэхэлсэн гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болох нь нотлогдож байх тул зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг шалгаж байгаа гэх  гэх үндэслэл тогтоогдохгүй гэж үзнэ. 

Иймд, хуулийн этгээдүүдийн хооронд бий болсон эрх зүйн маргаантай харилцаа  худалдах худалдан авах гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн худалдан авагчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент хотхоны 0 дүгээр байрны 00 давхрын D тоот хаягт байрлах, 53.97 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай  нэхэмжлэгч Д.Б-Э-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв. 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул улсын тэмдэтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 005 дугаар зүйлийн 005.0, 005.2.0, 006, 008 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

0. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.0-д зааснаар Э.И.Э.Г ХХК /0000000/-д холбогдох, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент хотхоны 0 дүгээр байрны 00 давхрын D тоот хаягт байрлах, 53.97 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Бум овогт Дэрийлаа Бат-Эрдэнэ /СИ000000000/-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.0.0, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.0, 60 дугаар зүйлийн 60.0-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.И.Э.Г ХХК-иас 507 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-Эд олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 009 дүгээр зүйлийн 009.2, 009.7, 000 дугаар зүйлийн 000.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 04 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

ДАРГАЛАГЧ                                      Д.ЭНХЦЭЦЭГ