Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 104/ШШ2023/00180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, *******, ******* тоотод оршин суух,******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******, *******ы гудамжинд байрлах, ******* /РД:*******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., Д.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие Налайх дүүрэг, *******, ******* тоотод оршин суух,******* овогт *******ын *******. Би *******д 10 гаран жил ажилласан. Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шөнийн 2 цагт дуудагдах хуваарийн дагуу ирээгүй, гамшгийн бэлэн байдал алдагдуулсан гэх үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажлаасаа халагдсан. Уг ажлаас чөлөөлөх тухай даргын тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний зүгээс ямар нэг нь алдаа дутагдал, зөрчил гаргаагүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, 27 сар 5 хоног ажилгүй байсан хугацааны цалин 40,467,554 төгрөг гаргуулах эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү......гэв.

 

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н. Д. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй хүчин төгөлдөр бус шийдвэр юм. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг зөрчсөн талаар баримтлах ёстой боловч тэр талаар баримтлаагүй байна. Хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон хууль зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг тайлбарладаг боловч нэхэмжлэгч яг ямар зөрчил гаргаж халах болсон нь тодорхойгүй, аливаа хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль үндэслэлийг баримталж байгааг заах ёстой атал уг тушаалд заагаагүй, тодорхой бус хуулийн заалт буюу Гамшгийн тухай хуулийн 34.2.4-т Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангах чиг үүрэг нь байгууллагын өөрийнх нь чиг үүрэг байтал уг заалтыг баримталсан, үүнийг *******гийн үүрэг мэтээр тайлбарладаг, мөн Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр тушаалын 4.2.4 дэх заалтыг баримталсан, эдгээр нь ажилтан албан хаагч ажлын тусгай горимд шилжих үед хамгаалах тухай хуульд заасан дараах үүргийг хэрэгжүүлнэ, үүнд шаардлагатай үед дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдах, бэлтгэл бэлэн байдлыг хангах гэж заасныг мөн л байгууллага хариуцах зохицуулалт юм. Тухайн байгууллага эмнэлэг даяараа л тоног төхөөрөмжийн түлхүүр хаана байрлах ёстой гэдэгтээ танилцсан. Ковид-19 үед дагаж мөрдөх 01 дугаартай албан даалгаварын 2.2, 2.6 дахь заалтыг хуурамчаар үйлдсэн гэж цагдаагийн байгууллагад хандаж байсан. Тухайн үед уг даалгаварыг гэдэг хүн гарсан даруйд групп чатад тавьсан гэдэг боловч үзлэг хийхэд 2.2, 2.6 дахь заалт байхгүй байсан. Дараа нь батлагдсан хуваарь дээр ч *******гийн нэр байхгүй байдаг. Уг баримтыг эргэлзээтэй байна шалгаж өгөөч гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэлбэр төдий байсан гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Иймд нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, хамгаалах тухай хууль, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын холбогдох тушаалуудыг үндэслэж хөдөлмөрийн харилцааг цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна..... гэв.

3. Хариуцагч, *******ийн дарга Л., шүүхэд гаргасан тайлбартаа: Тус Эрүүл мэндийн төвийн Халдварт Сүрьеэгийн тасагт ахлах сувилагчаар ажиллаж байсан Б.******* нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, 2021 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Налайх дүүргийн 5 дугаар хороо *******ийн Халдварт сүрьеэгийн тасагт ахлах сувилагчаар ажиллаж байсан Б.******* нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, 2021 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Налайх дүүргийн 5 дугаар хорооны Элстэйн авто тээврийн шалган нэвтрүүлэх дамжин өнгөрсөн коронавируст халдвар батлагдсан тохиолдлын хавьтал болох жижүүрийн алба хаагчдыг яаралтай тусгаарлах зорилгоор эм тариа, хамгаалах хувцас, хэрэгслийн бэлэн байдлыг хангаагүй, өндөржүүлсэн бэлэн байдлын үед үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 38.1.2 дахь заалт, хамгаалах тухай хуулийн 7 дугаар бүлгийн 34.2.4 дэх заалт, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны  дүгээр тушаалын хавсралтын 4 дүгээр бүлгийн 4.2.4 дэх заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын Дөрөвдүгээр бүлгийн 4.2.4, Долоодугаар бүлгийн 7.9-д заасныг тус тус үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон байгууллагын санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 238 дугаар тогтоол гарч, тогтоолын хэрэгжилтийг Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, Улсын онцгой комиссын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай 01 тоот албан даалгавар гарч коронавируст халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх түвшинд чангатгах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар чиглэл өгсөн онцгой нөхцөл байдал, халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед Халдварт, сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч Б.******* үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, албаны бэлэн байдлыг алдагдуулж, дуудаад байхад ажилд ирээгүй асуудал гаргасан.

2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн  хамгаалах мэргэжлийн ангийг томилох тухай дугаар тушаалаар эмнэлзүйн багт нэр заагдсан ажилтнаас гадна Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт "Албан тушаалын тодорхойлолтын маягт"-д зааснаар ахлах сувилагчийн албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын зорилтын 1-т "тасаг, нэгж, төвийн хэмжээнд сувилахуйн тусламж үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах", 1 дүгээр зорилтын 1.2-т "Шаардлагатай багаж тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлын хангалтыг зохион байгуулж, хяналт тавих", 4 дүгээр зорилтын 5-д "Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ээлжийн амралтыг зохицуулах, өвчтэй, чөлөөтэй үед зохицуулалт хийх", Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын 3-т Гамшгийн үед дайчлагдах, бэлэн байдлыг хангаж ажиллах", "Олон улсын хөл хориот өвчний голомт, гамшгийн үед дайчлагдан ажиллах" гэсэн тодорхой заалтын хүрээнд авч үзэхэд удирдлагаас өгсөн үүргийн дагуу Б.******* нь хэдийгээр хотод байсан ч онцгой нөхцөл байдлын үед хотоос зайлшгүй ирэх ёстой байсан боловч үүргээ биелүүлээгүй.

ийн хувьд ******* нь гарсан тушаалыг тасгийн ажилчдадаа танилцуулж, бэлэн байдлыг хангах ёстой байсан. Тухайн үед ажиллах ёстой байсан сувилагч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул ахлах сувилагч ******* ажиллах ёстой байсан. Бид Б.*******д өөр тасагт сувилагчаар ажиллах боломжийг олгосон. Тухайн үед Б.******* би ядарч байна, 2-3 сарын хугацаанд амаръя гээд тойрохоо зуруулж явсан. Манай байгууллагын зүгээс Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан тодорхой журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэхдээ Б.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болохоос биш түүнийг ажлаас халсан зүйл байхгүй, хуульд заасны дагуу тушаал гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Налайх дүүрэгт ковид-19-ийн 2-3 тохиолдол бүртгэгдсэн байсан. Онцгой үед буюу халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийг тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлын хангалтыг зохион байгуулж, хяналт тавих албан тушаалд тавигдах тусгай шаардлагын 3-т гамшгийн үед дайчлагдах, бэлэн байдлыг хангаж ажиллах тодорхой үүрэг чиглэл өгсөн. Харин Б.******* нь үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж, албаны бэлэн байдал алдагдуулсан. Энэ үндэслэлээр түүнийг ажлаас халсан юм гэв.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийг шилжих шөнө цар тахлын тохиолдолд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гэх үйл баримтад талууд маргасангүй. Тэр шөнө Б.*******г дуудсан ч ирээгүй гэдэг үйл баримтад мөн талууд маргасангүй. Түүнийг ахлах сувилагчаар ажиллаж байсантай мөн маргасангүй. Б.*******г түлхүүр авч яваад авч ирээгүй гэдэг нотлох баримт байхад ганцхан Б.******* нь түлхүүр саарал цефенд байсан гэж тайлбарладаг. Гэтэл цефен дотор түлхүүр байсан эсэх үйл баримт өөрөө нотлогдоогүй. Тэр шөнө Б.******* ирэх ёстой байсан. Түүнийг дуудсан, мэдсэн, ирээгүй. Б.******* нь түлхүүрийг авч явж, өөр аргаар тэр сефийг онгойлгож үүсээд байгаа эрсдэлийг хаасан гэдгийг тэнд байсан бүхий л хүн нотлоод байхад Б.*******гийн өгсөн ганцхан тайлбар нь өөрөө гэрчүүдийн мэдүүлгээр няцаагдаж байна. ....Б.******* нь би ахлах сувилагчийн ажлын байрны тодорхойлолтыг үзээгүй, хараагүй гэсэн хэр нь ахлах сувилагч нарын албан тушаалын тодорхойлолт өөр, өөр байдаг. энэ хэрэгт ахлах сувилагчийн албан тушаалын тодорхойлолт бүгд ижил гэж өгөөд байгаа нь худлаа шүү гэж хэлсэн. Энэ нь Б.******* ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийг мэдэж байгаа гэдгийг илэрхийлж байна. Тиймээс энэ хүний ярьж байгаа мэдүүлэг нь өөрийнх нь тайлбараар няцаагдаж байна гэж үзэж байна. Тэр шөнө бэлэн байдлын үе мөн байсан уу гэхээр Б.******* нь мөн байсан гэж хэлдэг. Халдвар гарсан тохиолдол мөн байсан уу гэхээр Б.******* нь үгүй, нэг ш дээ гэж хэлдэг. Тэгэхээр халдвар гарсан тохиолдолд яагаад ахлах сувилагч ирэхгүй байна вэ? Ирэхгүй байх шалтгаанаа нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг яагаад бариагүй вэ гэж хэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан асуудлыг яагаад ярихгүй байна вэ гэхээр Тасгийн ахлах сувилагч нарын ажлын байрны тодорхойлолтын зорилтын 2, 3, 5, 6, 7, 8, 9, 5.4-ийг зөрчсөн гэж үзэж байна. Ахлах сувилагчийн сувилахуйн арга зүйчийн хуваарийн зорилт 14 дэх заалтыг зөрчсөн, биелүүлээгүй гэж үзэж байна. 2021 оны 01 дүгээр сарын 01 өдрийн албан даалгаврын төлөвлөгөөг мэдэхгүй гээд байгаа нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр төлөвлөгөөг үндэслэж 7, 7 хоногийн хугацаатай нийслэл рүү тайлангаа явуулдаг байсан гэх мэдүүлгүүдээр Б.******* үүнийг огт мэдэхгүй байсан гэдэг нь няцаагдаж байна гэж үзэж байна. Б.******* нь төлөвлөгөөг мэдэхгүй байсан юм бол яагаад тайлан гаргаад байсан юм. Мөн юу хийснээ хэрхэн хэнд, яаж тайлбарладаг байсан нь ойлгомжгүй үлдэж байгаа юм. Тайлангүй ажил гэж төрийн албанд байхгүй. Б.*******г Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4, 4.5.4, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах заалт, 7.1.1, 7.5.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Б.*******г буцааж ажилд нь авах, зөвтгөх шалтгаан харагдахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг бариугүйгээс болж энэ хариуцлагагүй хүнийг ажилд нь эгүүлэн тогтоох, зөвтгөх нөхцөл харагдахгүй байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд

1 дүгээр хавтаст Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай тушаал /хх-4/, *******ийн тойрох хуудас /хх-5/, ******* ажил олгогч, ажилтны байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-6-7/, Б.*******гийн 0049550 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-8-09/,Тухайн тохиолдлуудад хамт байсан болоод холбогдох баримтыг тодруулах нь баримт /хх-10/, Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлэгийн мэргэжилтны ёс зүйн хорооны албан бичиг /хх-22/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-28/, нэхэмжлэгчийн Мэргэжлийн үйл ажиллгааг эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, үнэмлэхний хуулбар /хх-ийн 47-48/,

7. Хариуцагч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна.

1 дүгээр хавтас *******ийн дарга Л.иас Г.т олгосон итгэмжлэл /хх-15/, хариу тайлбар /хх-ийн 19-21/, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/113 дугаартай материал хүргүүлэх тухай албан бичиг /хх-29/,*******ий тасгийн ахлах сувилагч, сувилахуйн арга зүйчийн ажил үүргийн хуваарь /хх-ийн 30/, *******ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Коронавируст халдварын хяналт, сэргийлэлт, бэлэн байдал, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаварын төлөвөлгөө /хх-31-32/, Олон улсын хөл хориот өвчний үед дуудагдаж ажиллах мэргэжлийн эмч, сувилагч, ажилчдын хуваарь /хх-33/, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/07 дугаартай хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал /хх-34/, *******ийн хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 35-39/, нэхэмжлэгчийн цалингийн Монгол улсын Засгийн газрын тогтоол, цалингийн тооцоо, *******ийн даргын 41 дугаартай тушаал /хх-126-132/, *******ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай хамгаалах мэргэжлийн ангийг томилох тухай тушаал, хавсралт /173-184/*******ийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/190 дугаартай ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, 2020, 2021 ээлжийн амралтын хуваарь баталсан тушаал, орлогын баримт, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/141 дугаартай тушаал /хх-219/, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн коронавируст халдвар цар тахлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөө А/141 тоот тушаалын 1 дүгээр хавсралт /хх-220-221/, тушаалын 2 дугаар хавсралт /хх-223/, Ковид 19-ийн үед ажиллах ажилтнуудын судалгаа /хх-224-228/, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Налайх эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-229-230/,

2 дугаар хавтас Тасгийн ахлах сувилагчийн ажлын байрны тодорхойлолт /хх-64-69/, Албан тушаалын тодорхойлолтын маягт /хх-ийн 81-86/ 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн прокурорын тогтоолын хуулбар, албан тушаалын тодорхойлолтын маягтын хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн эрүүл мэндийн төв ажил олгогч, ажилтны байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-84-86/ зэргийг шүүхэд өгсөн.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуларсан нотлох баримтууд

1 дүгээр хавтас Үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 95-97/, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хяналт шалгалтын удирдамж 2021.01.04-ний өдөр 01/01 /хх-ийн 109-114/ Гэрч Г.Ундрахын мэдүүлэг /хх-75-77/, гэрч П.ийн мэдүүлэг /хх-79-82/, Аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-95/, Гэрч Т.гийн мэдүүлэг /хх-142-144/, Гэрч Б.ийн мэдүүлэг /хх-146-148/, Гэрч Г.ын мэдүүлэг /хх-153-155/,

2 дугаар хавтас Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 142-143 хуудас/, Нийслэлийн Налайх дүүргийн Иргэндийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02/103 дугаартай албан бичиг, хавсралт НДИТХ-ын 2021.08.19-ны өдрийн А/54 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай даргын захирамж /хх-ийн 164-178/ Гэрч Л.гийн мэдүүлэг /хх-180-186/, Гэрч Ч.гийн мэдүүлэг /хх-188-191/ зэргийг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудыг үнэлж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн үндэслэлээ: ....*******ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хамгаалах мэргэжлийн ангийг томилох тухай дугаар тушаал гарч, уг тушаалын 3 дугаар хавсралтаар Ковид 19 цар тахлын тохиолдолд дуудах ажиллах 5 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлзүйн багийг хуваарийг баталж, уг хуваарийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө ажиллах хуваарьгүй, Баасан гарагт хуваарилагдсан баг ажиллах ёстой байсан, би тэр өдөр ажиллах хуваарьгүй байсан ба ажиллах хугацаандаа алдаа зөрчил гаргаж байгаагүй, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой байна... гэж

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 238 дугаар тогтоол, Онцгой байдлын комиссын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот албан даалгавар, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хамгаалах мэргэжлийн ангийг томилох тухай дугаар тушаалын хавсралтаар баталсан цар тахлаас урьдчилан сэргийлэх эмнэлзүйн багийн хуваарийн дагуу ажиллаагүй, ахлах сувилагчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар нэхэмжлэгч Б.******* нь шаардлагатай эм тариа, хамгаалах хувцас хэрэгслээр хангах, яаралтай нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд биечлэн оролцох үүргээ биелүүлээгүй, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр шилжих шөнө утсаа салгаж алга болсон, ёс зүйгүй үйлдэл гаргасан... тул арга хэмжээ авсан нь үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

4.Зохигчид хөдөлмөрийн харилцаа үүссэн, гэрээ байгуулсан талаар маргаагүй, гагцхүү зөрчил гаргасан эсэх, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.

5.Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч *******ийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргаан нь 2021 оны маргаан байх бөгөөд *******ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалд холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 -т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасныг зөрчөөгүй байна.

6.Нэхэмжлэгч Б.*******г *******ийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/190 дүгээр тушаал (хх-ийн I-192 ху)-аар ийн үүрэгт ажилд томилж, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, энэ талаар маргаангүй байна.

7.*******ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар Б.*******г үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, 2021 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 5 дугаар хорооны Элстэйн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор дамжин өнгөрсөн коронавируст халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болох жижүүрийн албан хаагчдыг яаралтай тусгаарлах зорилгоор эм тариа, хамгаалах хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай үед түргэн тусламжийн дугаараар удаа дараа залгасан боловч утсаа аваагүй, нэг удаа утсаа авахдаа би мэдэхгүй гэж хариу хэлээд утсаа тасалж өндөржүүлсэн бэлэн байдлын үед үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний цаг алдуулсан ба энэхүү үйлдлийг урьд өмнө удаа дараа гаргаж байсан гэж үзэн Б.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл ажил үүрэгтээ хайнга хандаж зөрчил гаргасан эсэх талаар зохигчид маргах ба ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийнхээ үндэслэл буюу ажилтны гаргасан зөрчлийг нотлох үүрэгтэй байдаг.

8.Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон *******ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 хэсэгт заасныг баримталсан, хуулийн уг зохицуулалт нь Ажил олгогч санаачилсан гэх хөдөлмөрийн гэрээг хэн цуцлахыг заасан хэм хэмжээ юм.

9.Маргаан бүхий тушаалын үндэслэлд Гамшгийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн 34.2.4-т Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангах нь Хуулийн этгээдийн хүлээх үүрэг хариуцлага, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр тушаалын хавсралтын 4.2.4 дэх заалт, Байгууллагын дотоод журам-ын 4.2.4-т Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй буюу гүйцэтгэхээс үндэслэлгүй татгалзсан, хурал цуглаан таслах, хамт олныг хамарсан зохион байгуулалтын ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслах,ажлаас хоцрох, ээлжийг дур мэдэн өөрчлөх, 7.9-т Ажилтан ажилдаа ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдвол нэн даруй 8 цагийн дотор утас факс цахилгаан холбоо, цахим шуудагаар байгууллагын захиргаанд мэдэгдэх үүрэгтэй.Ийнхүү мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэснийг удирдлага болгосон, өндөржүүлсэн бэлэн байдлын үед үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан ба энэхүү үйлдлийг урьд өмнө удаа дараа гаргаж байсан хэмээн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлийн алийг сонгохыг нарийвчилсан байдлаар зохицуулсан ба хариуцагчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд дээрх хуулийн аль зүйл заалтаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй байна.

10.Хэрэгт нэхэмжлэгч Б.*******гийн буюу ийн ажлын байрны тодорхойлолтыг хариуцагч хэрэгт ирүүлээгүй, талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн (хх-ийн I хавтас 06-07 хуу) гэрээнд Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэлийн 7.5-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг заасан ноцтой зөрчил гэдгийг заасан боловч хөдөлмөрийн гэрээг цуцалсан дугаар тушаалд ямар ноцтой зөрчил гаргасан, ажил олгогч нэхэмжлэгч Б.*******д ажлын байрны тодорхойлолт танилцуулсан гэх баримт байхгүй, ажлын байрны тодорхойлт байхгүй, хариуцагч тал 2 дугаар хавтаст хэргийн 64-69 хуудаст авагдсан бусад тасгийн ахлах сувилагчийн ажлын байрны тодорхойлолтыг жишиг болгон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэх татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчил, үйлдэлд тохируулан Хөдөлмөрийн тухай хуулийн нарийвчилсан аль зохицуулалтаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг гаргаж буй тушаал шийдвэрт заагаагүй, нэхэмжлэгч Б.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар хууль зүйн үндэслэлээр цуцалсан нь тодорхой бус байна.

11.*******ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тушаалын 3 дугаар хавсралтад Цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, халдвар хамгааллын чанд сахиулах эмнэлзүйн багийг хуваарийг баталсан ба уг хуваариар Халдварт Сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч Б.******* нь Бямба гаригт ажиллах хуваарьтай байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд нэхэмжлэгч Б.*******г үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Налайх дүүрэг 5 дугаар хороо, Элстэйн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор дамжин өнгөрсөн Коронавируст халдварын тохиолдлын хавьтал болох жижүүрийн албан хаагчдыг яаралтай тусгаарлах зорилгоор эм тариа, хамгаалах хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай үед удаа дараа залгасан боловч утсаа аваагүй цаг алдагдуулсан уг үйлдлийг удаа дараа гаргасан гэх боловч хариуцагч тал тухайн өдөр ажиллах хуваарьгүй байсан ажилтан хэдийд ч дуудсан үед ирэх үүрэгтэй гэдгийг нотлоогүй тохиолдолд ажилтнаас энэ үүргийн биелэлтийг шаардах боломжгүй юм.

12.Хариуцагч тал тушалын хууль зүйн үндэслэлийн тайлбартаа ...нэхэмжлэгч Б.*******г Бямба гарагт ажиллах ажлын цагийн хуваарьтай байхаас бусад үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот төлөвлөгөөний 2.6-д Халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдолд Ковидын эмнэлэгийн эмнэлзүйн багийг шаардлагатай зүйлсээр хангах, /тухай бүр, хариуцах эзэн Б.*******/ гэснийг зөрчсөн, яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан, энэ үйлдлийг удаа дараа гаргаж байсан, ...ажилтан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ямар чиг үүргээ биелүүлээгүй... түүний ямар буруутай үйлдэл эс үйлдэхүй байгаа гэдэг тайлбар гаргах боловч уг тайлбар нь баримтаар нотлогдохгүй, гаргасан тушаалынхаа хууль зүйн үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

13.Хариуцагч тал хэрэгт авагдсан *******ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот Коронавируст халдварын хяналт сэргийлэлт, бэлэн байдал хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай албан даалгаварын төлөвлөгөөний 2.2, 2.6 дахь заалтыг Б.******* зөрчсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч Б.******* эс зөвшөөрч ... уг төлөвлөгөөг танилцуулах үед мөн 2021 оны 01 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд 2.2, 2.6 гэх заалтууд байгаагүй, нэмж оруулсан гэж маргах бөгөөд уг төлөвлөгөөний хуулбар 1 дүгээр хавтаст хэргийн 31-33, 159-160, 180-184, 216-218 хуудаст авагджээ.

Хариуцагч тал дээрх төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлт орсон тухай нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажил олгогчийн мэдэгдсэн буюу 2.6 дахь заалт ороогүй төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 125-127 дугаар хуудаст авагдсан Эрхлэгч, ахлах нар гэсэн нээлттэй групп чатад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлийн дагуу хэрэгт хавсаргагдсан /2 дугаар хавтаст хэргийн 129-130 хуудаст авагдсан/ төлөвлөгөөнд 2.6 дахь заалт байхгүй байх тул 1 дүгээр хавтаст хэргийн 216-218 дугаар хуудаст авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгчийн би нэмэлт орсныг мэдээгүй, хуучин төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан гэх тайлбарыг буруутгах боломжгүй гэж дүгнэлээ.

14.Иймд хариуцагч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалынхаа хууль зүйн үндэслэлийг баримтаар нотлоогүй, яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан, уг үйлдлийг удаа дараа гаргасан буюу өмнө нь зөрчил гаргаж байсан гэдгээ баримтаар нотлоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлалгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй хэмээн үзэж нэхэмжлэгч Б.*******г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

15.Нэхэмжлэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааны цалин 40,467,554 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаандаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны 26 сар 14 хоногийн дундаж цалин хөлстэйгээ тэнцэх олговорыг нэхэмжлэх эрхтэй байна.

Хэрэгт авагдсан Б.*******гийн нэр дээрх нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн 1 сарын дундаж цалин 1 485 697 төгрөг болж байх тул 26 сар 14 /26сар*1485697=38,628,122 14хоног*67,531=945,433/ хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээ 39,573,565 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, илүү нэхэмжилсэн 893,989 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

16.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.

17.Иймд нэхэмжлэгч Б.*******г *******ийн Халдварт сүрьеэгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан цалин хөлс 39,573,565 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 893989 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

18. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээний тэмдэгтийн хураамж 355,817 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт *******ын *******г *******ийн ийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******өөс ажилгүй байсан хугацааны цалин хөлс 39,573,565 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, 893989 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Б.*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг *******д даалгасугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, *******өөс тэмдэгтийн хураамжид 355,817 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА