Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/01780

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 05

181/ШШ2023/01780

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ........... хаягт оршин байрлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ байрлах,*******,*******анд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 107 тоот эвлэрлийн гэрээ нь хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,844,606,451 төгрөг, гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 5,911,900,328.62 төгрөг, гүйцэтгэсэн ажлын хөлс 224,000,000 төгрөг, гэрээг дуусгавар болгосонтой холбогдуулан олох байсан орлого 1,606,963,365 төгрөг, нийт 16,587,470,234.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, Б.Оюунбилэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, Д.Оюунсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Зам,*******анд холбогдуулан анх 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 107 тоот эвлэрлийн гэрээ нь хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,844,606,451 төгрөг, гэрээг дуусгавар болгосонтой холбогдуулан олох байсан орлого 1,606,963,365 төгрөг, нийт 10,451,569,816 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 5,911,900,328.62 төгрөг, гүйцэтгэсэн ажлын хөлс 224,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгээд нийт 16,587,470,234.62 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай компани анх 2000 онд үүсгэн байгуулагдсан, Монголын анхны хувийн хэвшлийн компани юм. Компани байгуулагдсан цагаасаа хойш авто зам, барилга угсралтын 80 гаруй ажлыг хийж гүйцэтгэсэн.

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 47 дугаар тогтоолоор өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто замын жагсаалтыг баталсны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтад манай компани шалгарч, 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр энэхүү ажлыг гүйцэтгэхээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, замын барилгын ажлыг эхлүүлсэн билээ.

Бид Голомт банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, өөрийн хөрөнгөөр авто замын барилгын ажлыг эхлүүлсэн. 2012 онд нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд үнийн дүн 60,7 тэрбум төгрөг болж шинэчлэгдэн, ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгахаар, санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор болж 2013 онд гурвалсан гэрээ байгуулсан юм.

Ажлын гүйцэтгэл 73 хувьтай хийгдсэн ба хийгдсэн ажлын гүйцэтгэл болох 33,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Тус замын барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд бороо их орж байсан, санхүүжилтийг олгохгүй удаашрах, гаднаас авах ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэхгүй удааширсан зэрэг биднээс үл хамаарах нөхцөл байдлаас зам барилгын ажил удааширч, хугацаа алдсан.

Гэтэл авто замын барилгын ажлыг гэрээт хугацаандаа дуусгаагүй гэсэн үндэслэлээр*******, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаар тогтоол тус тус гарч, гэрээ цуцалсантай холбоотойгоор манай компанид 8,844,606,451 төгрөгийн хохирол учирсан юм.

Бид*******,*******ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар хууль бус тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, гэрээг цуцалсантай холбоотойгоор үүссэн хохирлоо гаргуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хандсанаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 174 тоот шийдвэр гарч бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд тухайн үед бидэнд учирсан хохирол болох 8,844,606,451 төгрөгийн талаар*******,*******ны зүгээс огт маргаагүй, бүрэн хүлээн зөвшөөрч, шүүх үүнийг нь баталсан болно.

Маргааны явцад талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гарсан маргааныг шийдвэрлэх зорилго бүхий эвлэрлийн гэрээг хариуцагч*******,*******ны зүгээс гаргасан саналыг хүндэтгэж, итгэж, хүлээн авч байгуулсан.

Уг гэрээний 1.3-т*******,*******наас энэхүү гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 43 км болон үлдэгдэл ажилтай дүйцэхүйц хэмжээний авто замуудын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг шинээр байгуулах эрхийг ******* ХХК-д олгосон тохиолдолд гэрээний холбогдох заалт, шаардлагын дагуу авто замын төслүүдийг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ, мөн 2.1, 2.2 дахь хэсэгт*******,******* нь ...Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу шалгарсан 3 гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэх ажилтай дүйцэхүйц хэмжээний зам барилгын ажлыг санал болгож, ******* ХХК-аар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх,*******,*******ны зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, санхүүжилтийг хуваарийн дагуу саадгүй олгож гэрээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах үүргийг тус тус хүлээж, бид уг амлалтад нь итгэж ******* ХХК-ийн зүгээс гэрээ цуцалсантай холбоотой үүссэн хохирол болох 8,844,606,451 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно. Өөрөөр хэлбэл, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажлыг бүрэн гүйцэтгэсний үр дүнд олгох санхүүжилтээр манай байгууллага өмнө учирсан хохирлоо нөхөн барагдуулах болзолтойгоор эвлэрлийн гэрээ байгуулсан юм.

Учир нь,*******, тээврийн хөгжлийн сайдын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 137 дугаар тушаалаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажлыг 2-3 багц болгон хувааж, 100 км замыг Бадрах-Ойл ХХК, Өвөрзалаат ХХК, Хансуун зам ХХК-уудаар, үлдсэн 43 км зам болон Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын үлдэгдэл ажлыг тус тус ******* ХХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн болно. Энэхүү шийдвэр ёсоор бид өөрсдөдөө учирсан хохирлыг 8,844,606,451 төгрөг болохыг тодорхойлсон. Хариуцагч энэ хохирлын асуудлаар маргаагүй болно.

Үүний дагуу манай компани 41,412.3 сая төгрөгийн өртөг бүхий С-АЗ-Б 2015-66/166 тоот Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр*******,*******, Хөгжлийн банктай байгуулсан.

Гэтэл Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 44 дүгээр тэмдэглэлээр дээрх ажлын хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсад олгосон хөнгөлөлттэй зээлээс хэмнэгдсэн эх үүсвэрээр санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.

Шийдвэрийн дагуу*******,*******ны Авто замын барилгын ажлын 2016 оны гэрээ дүгнэсэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл,*******, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр санхүүжилтийн эх үүсвэр өөрчлөгдөж, үүнтэй холбоотойгоор*******,*******ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36 тоот тушаал гарч Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т заасны дагуу захиалагчийн санаачилгаар дуусгавар болгосон юм.

Хэдийгээр*******,*******ны буруутай үйл ажиллагааны бус, Засгийн газрын шийдвэрээр санхүүжилтийн эх үүсвэр өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байгаа боловч манай байгууллага нь анхнаасаа Засгийн газартай бус, иргэний эрх зүйн харилцаан дахь гэрээний чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр*******,*******тай гэрээ байгуулсан, тэгш эрх бүхий гэрээний талууд байх тул Засгийн газрын шийдвэрээр халхавчлан ******* ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг хөндөж болохгүй билээ.

Мөн бодит байдал дээр*******,*******наас санхүүжих Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын барилгын ажил санхүүжилтийн эх үүсвэргүй болсон гэх нөхцөл байдал үүсээгүй болохыг тодотгох нь зүйтэй. Учир нь*******,******* болон ******* ХХК нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 1.4.1 дэх хэсэгт гэрээний батлагдсан төсөв нь 41,412,285,367 төгрөг, хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн 20,976,856,451 төгрөг, хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй 20,435,428,916 төгрөг гэж заасан байх ба хэдийнээ санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн байсан болох нь тодорхой харагдаж байна.

Тийнхүү*******,******* Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өмнө учирсан 8,844,606,451 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөх боломжгүй болж, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, үүргийн ноцтой зөрчил гаргасны улмаас ******* ХХК нь 8,844,606,451 төгрөгөөр хохирсон хэвээр байна.

Түүнчлэн*******,*******ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36 тоот тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээг дуусгавар болгосны улмаас уг авто замын барилга угсралтын ажлаас олох байсан ашиг болох 1,606,963,365 төгрөгийг олох боломжгүй болсон.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д заасны дагуу ажил гүйцэтгэгчийн буруугүйгээр гэрээ дуусгавар болсон тохиолдолд түүний эдийн засгийн байдал дордох учиргүй бөгөөд ажил гүйцэтгэгчид учирсан хохирлыг захиалагч арилгах ёстой. Энэхүү хохирлыг арилгах шаардах эрх нь анх тохирсон хөлсийг төлөх буюу гэрээний биелэлтээс олох байсан ажил гүйцэтгэгчийн эерэг ашиг сонирхлыг хамрах юм. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээг цуцлаагүй байсан бол ажил гүйцэтгэгч ямар байдалтай байх байсан тэрхүү нөхцөл байдалд сэргээх ёстой тул Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээ-нээс олох байсан ашиг болох 1,606,963,365 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй юм.

Бид 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр захиалагчийн зүгээс эвлэрлийн гэрээний 1.2, 2.1 дэх заалтад тусгагдсан үүргээ биелүүлээгүй гэж үзэж Засгийн газрын 2014 оны 185 дугаар тогтоолын дагуу гэрээ байгуулсан 3 гүйцэтгэгчийн хийсэн ажилтай дүйцэхүйц ажил олгож өгөхийг хүссэн 02/038 тоот албан бичгийг*******,*******анд явуулсан ба 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар судалж, байгаа тухай хариу авсан ба өдий хүртэл шийдэлд хүрээгүй байна.

Бид Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг эхлэхдээ Голомт банкнаас 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ЗГ8115005858 тоот зээлийн гэрээ байгуулж, 8,800,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай авч, энэхүү гэрээний хугацааг нийтдээ 3 удаа сунгасан бөгөөд хугацаа сунгах тохиолдол бүрд зээлийн хүүг нэмэгдүүлж байсан билээ.

Мөн түүнчлэн Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын гэрээ байгуулагдсантай холбогдуулан бид зам барилгын ажил эхлэхээс өмнө 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ЗГ8145100095 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж, зээлийн гэрээний дагуу 4 тэрбум төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авч, зам барилгын ажлыг эхэлж санхүүжүүлсэн юм.

Дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн барьцаанд өөрийн хувийн болон компанийн эд хөрөнгө, техник тоног төхөөрөмж, үл хөдлөх эд хөрөнгөнүүдээ барьцаалснаас гадна гэрээний дагуу хийж гүйцэтгэх ёстой байсан авто замын барилгын ажлын гэрээний орлогыг давхар барьцаанд тавьсан юм.

Харамсалтай нь хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээ ёсоор хийж гүйцэтгэж байсан ажлын санхүүжилтийг олгоогүй, авто замын барилгын ажлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүйн улмаас бид ихээхэн хэмжээний зардал гаргаж, олох ёстой байсан орлогоо олж чадаагүй хохирч байна.

Өнөөдрийн байдлаар бид Голомт банктай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас дээр дурдсан зээлийн 2 гэрээний дагуу төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000,000 төгрөг, зээлийн хүү 3,237,610,799.97 төгрөг, баталгааны шимтгэлд 65,644,685.30 төгрөг, нийт 7,124,068,864.47 төгрөгийн өр төлбөрт ороод байна.

Хэрэв бид*******,*******тай байгуулсан гэрээний дагуу авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэн дуусгасан бол дээрх хэмжээний өр төлбөрт оролгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зээлийг төлж барагдуулах бүрэн боломжтой байсан юм.

Бидний зүгээс хариуцагчид хандаж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгөх асуудлаар удаа дараа хандсан боловч ямар ч асуудлыг шийдвэрлэж өгөөгүй тул бид арга буюу шүүхэд нэхэмжлэл гарган хандсан билээ.

Иймээс анх 1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу эвлэрлийн гэрээний 1.2, 2.1-т заасан үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлээгүй үүргийн зөрчлийн улмаас ******* ХХК-д учруулсан хохирол болох 8,844,606,451 төгрөг,

2.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 355.6 дахь хэсэгт заасанчлан, захиалагч байгууллага болох*******,*******ны санаачилгаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан ******* ХХК-ийн олох байсан ашиг болох 1,606,963,365 төгрөг буюу нийт 10,451,569,816 төгрөгийг*******,*******наас гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Манайх 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчлөн, ихэсгэсэн: Нэг. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 107 тоот Эвлэрлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай:

УИХ-ын 2008 оны 47 дугаар тогтоолоор өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто замын жагсаалтын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад ******* ХХК нь шалгарч, 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр*******, тээвэр хөгжлийн яамтай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан зам барилгын ажлыг эхлүүлсэн юм. Тухайн үед бид Голомт банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч ажлаа эхлүүлсэн. 2012 онд нэмэлт гэрээ байгуулан тендерийн үнийн дүн 60,7 тэрбум болон нэмэгдэж, зам барилгын ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгахаар, санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор болж, 2013 онд гурвалсан гэрээ байгуулсан юм.

Ажлын гүйцэтгэл 73 хувьтай байх үед хийгдсэн ажлын гүйцэтгэл болох 33,300,000,000 төгрөгийн санхүүжилтийг бидэнд олгосон. Тус зам барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд бороо их орж, санхүүжилт олгох хугацаа удааширч, гаднаас авах ажиллах хүчний асуудал шийдэгдэхгүй зэрэг компаниас үл хамаарах шалтгаанаар зам барилгын ажлын хугацаа алдагдсан. Гэтэл зам барилгын ажил гэрээт хугацаа дуусаагүй гэсэн үндэслэлээр*******, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалын дагуу зам барилгын ажлын гэрээг цуцалж, дуусгавар болгосноор манай компанид 8,844,606,451 төгрөгийн бодит хохирол учирсан юм.

Манай компани нь*******, тээвэр хөгжлийн яамны 2014 оны 96-р тушаалыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийг шийдвэрлэх үед хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох манай компанид учирсан хохирол 8.844,606,451 төгрөгийн шаардлагын талаар эвлэрэх хүсэлт тавьснаар бид 2015 оны 04-р сарын 01-ний өдрийн 107 тоот Эвлэрлийн гэрээ байгуулж, ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзсан юм.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 174-р шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын захиргааны актыг илт хууль бус болох хэсгийг хангаж шийдвэрлэснээр*******, тээвэр хөгжлийн яамны Төрийн Нарийн бичгийн даргын 2014 оны 96 дугаар тушаал илт хууль бус болох нь тогтоогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*******, тээвэр хөгжлийн яамнаас бидэнд эвлэрлийн гэрээний санал тавихдаа 2014 оны 96 дугаар тушаалаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбоотой үүссэн хохирол болох 8,844,606,451 төгрөгийг*******, тээвэр хөгжлийн яамнаас гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах нөхцөлтэйгөөр Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын ажлын хэмжээтэй дүйцэхүйц ажлыг хийж гүйцэтгэх гэрээг нэн даруй байгуулж өгнө, дээрх гэрээг байгуулснаар бидэнд учирсан хохирлыг барагдуулах хэмжээний төсөвт өртөгтэй ажил байх болно гэж итгүүлэн үнэмшүүлж, гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэрээ байгуулсны дараа*******, тээвэр хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнуудаас гаргаж буй үйлдэл, бидэнд хандах хандлага, байгуулсан гэрээгээ цуцалж байгаа үндэслэл зэргээс үзэхэд анхнаасаа эвлэрлийн гэрээг биелүүлэх хүсэл зориг байгаагүй, гагцхүү хохирол нэхэмжилсэн шаардлагаас ямар ч аргаар хамаагүй татгалзуулах эцсийн зорилготой байсан болох нь бүрэн илэрхий боллоо.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл болоод Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд тус тус Засгийн газрын гишүүн буюу Монгол улсын Сайдын эрх зүйн байдал, бүрэн эрхийн тухай хуульчлан тогтоосон байдаг.*******, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг барагдуулахын тулд төрийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах агуулга бүхий, бодит байдал дээр хэрэгжих боломжгүй нөхцөлийг тусгасан, хууль зөрчсөн гэрээ, хэлцэл байгуулсан явдал нь Монгол улсын Сайдын бүрэн эрхээс хэтэрсэн явдал болжээ.

Эвлэрлийн гэрээ нь тохиролцоо ёсоор бүрэн биелсэн тохиолдолд*******, тээвэр хөгжлийн яам нь ******* ХХК-тай шууд гэрээ байгуулах нөхцөл байдал үүсэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан гэрээ шууд байгуулах аргыг ашиглах нөхцөлд хамаарахгүй тул хууль зөрчиж хийсэн хэлцэлд хамаарах бөгөөд энэхүү зөрчил нь тодорхой байна.

Иймд манай ******* ХХК,******* тээврийн Сайдтай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 107 тоот Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч ******* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гарсан маргааныг шийдвэрлэх зорилго бүхий талуудын хоорондын харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээ-г******* тээврийн сайд нь өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлэн хууль зөрчиж байгуулсан тул гэрээ буюу хэлцэл эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тодорхой байна.

Нөгөө талаар захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад******* тээвэр хөгжлийн яамны зүгээс дээрх эвлэрлийн гэрээг байгуулах саналыг тавьсан тул манай байгууллагын зүгээс*******, тээвэр хөгжлийн яам болоод******* тээврийн сайд нь төрийн захиргааны байгууллага болохын хувьд Үндсэн хууль болоод Монгол улсын хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий байгууллага тул хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй гэдэгт бүрэн итгэж, эвлэрлийн гэрээг байгуулах саналыг хүлээн авсан.

Гэтэл******* тээврийн сайд нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн манай ******* ХХК-ийн*******, тээвэр хөгжлийн яаманд холбогдуулан 8,844,606,451 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахад хүргэж эвлэрлийн гэрээ байгуулсан нь нэгэнт тодорхой байх тул манай ******* ХХК нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-д хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Хоёр. Хөгжлийн банкнаас гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн баталгаа 8,844,606,451 төгрөгийг Голомт банкнаас үл маргах журмаар татан авснаар хариуцагч******* тээвэр Хөгжлийн яам нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай:

Захиалагч тал илт хууль бус шийдвэрээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, улмаар гэрээг биелүүлэх ямар ч зорилгогүй, анхнаасаа аливаа үр дүнд хүрэхгүй болохыг манай ******* ХХК-иас нуун дарагдуулж, хүчин төгөлдөр бус Эвлэрлийн гэрээ-г байгуулан биднийг хууран мэхэлсэн нь манай ******* ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироосон хууль бус явдал юм.

Өнөөдрийн байдлаар бид Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн дээрх 8,844,606,451 төгрөгийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр буюу Голомт банкнаас авсан зээлийн хөрөнгөөр бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд 2010-2014 оны 3 дугаар сарын хооронд нийт зам барилгын ажлын 73 хувийг бодитой хийж гүйцэтгэсний зэрэгцээ энэ ажлын санхүүжилт нь нийтдээ 33,300,000,000 төгрөг болж зардал гарсан нь манай санхүүгийн баримтаар нотлогдоно.

Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 8,844,606,451 төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний ажил Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто зам барилгын ажлын трасст орж ажил нь хийгдсэн билээ.

Гэтэл Хөгжлийн банк энэхүү гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг баталгаа гаргасан 8,844,606,451 төгрөгийг Голомт банкнаас үл маргах журмаар татан авч,*******, тээвэр хөгжлийн яамны дараагийн тендерт оролцогчийг санхүүжүүлсэн. Харин манай компани нь нэгэнт Хөгжлийн банкны баталгаа болох 8,844,606,451 төгрөгийг татан авсантай холбоотойгоор Голомт банканд 8,844,606,451 төгрөгийг төлөх өртэй болсон юм. Хэрэв хариуцагч*******, тээвэр хөгжлийн яам нь манай компанийн гүйцэтгэж байсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто зам барилгын 73 хувьтай явж байсан ажлыг цуцлаагүй байсан бол Хөгжлийн банк нь уг ажлын санхүүжилтийн баталгаа болох 8,844,606,451 төгрөгийг татах шаардлага байгаагүй бөгөөд санхүүжилтийн баталгаа болох 8,844,606,451 төгрөгийн хөрөнгө нь манай компанийн гүйцэтгэх ажлыг санхүүжилт болох байв. Үүнтэй холбоотойгоор манай компани нь зам гүүрний ажилд зарцуулах мөн хэмжээний санхүүжилтийг Голомт банкны зээл авч зам барилгын ажилд зарцуулснаар уг бүтээн байгуулалт, замын ажлын үр дүн буюу авто зам нь төрийн өмч болж үлдсэн. Одоо Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам бүрэн ашиглалтад орсон байгаа.

Харин ******* ХХК нь Голомт банкнаас авсан зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангид 14 тэрбум төгрөгийг бодитой төлөх шүүхийн шийдвэр гарсан байгаа билээ.

Эдгээр үйл ажиллагааны улмаас бид хохирч, захиалагч байгууллага болох*******, тээвэр хөгжлийн яам хожиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.

Учир нь*******, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалаар*******, тээвэр хөгжлийн яам, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 107 тоот Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто зам барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалснаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан: хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон нөхцөл байдал үүсэж, уг ажлын захиалагч болох*******, тээвэр хөгжлийн яам бидний ажлын үр дүнг өөртөө үлдээснээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна.

Гурав.*******, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто зам барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан илт хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай:

Дээр дурьдсан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийн баталгаа болох 8,844,606,451 төгрөгийг бид Голомт банканд баталгаа болгуулан гаргуулсан байтал гэрээ цуцлагдсанаар 8,844,606,451 төгрөгийг Хөгжлийн банк нь Голомт банкнаас үл маргах журмаар шууд татан авснаар Голомт банк ХХК-тай байгуулсан банкны баталгааны гэрээг зээлийн гэрээ болгож өөрчилсний дагуу 8,844,606,451 төгрөгийн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүү телснөөр ихээхэн хэмжээний хохирол давхар хүлээгээд байна. Өнөөдрийн байдлаар Голомт банк шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхийн шийдвэр ёсоор бид их хэмжээний төлбөр төлөх болж,*******, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын илт хууль бус шийдвэрийн улмаас дээрх хохирлыг амсаж байгаа юм.

Захиалагч нь илт хууль бус шийдвэрээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто зам барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний ажил гүйцэтгэх гэрээг цуцлаад зогсохгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн байдаг.

Зам, тээвэр хөгжлийн яам нь хуулиар олгогдсон эрх мэдлийг хэрэгжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага атлаа илт хууль бус шийдвэр гаргаж, ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас манай байгууллага Голомт банк ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийн баталгаа болох 8,844,606,451 төгрөгийг төлөх үүрэг хүлээж үлдсэн.

Манай ******* ХХК нь хариуцагч*******, тээвэр хөгжлийн яамны эрх бүхий этгээдүүдийн хууль бус үйлдлийн улмаас их хэмжээний мөнгөн төлбөрийн өртэй болсон, үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх, дараа дараагийн гүйцэтгэх ажилд банкны баталгаа гаргуулахын тулд Голомт банк ХХК нь 8,844,606,451 төгрөгийн төлбөрийн үүргийг бүхэлд нь гүйцэтгэх шаардлагыг тавьсан юм. Улмаар манай байгууллагын төлбөрийн чадвар дордож байсан тул Банкны баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар гүйцэтгэхийн тулд арга буюу Голомт банк ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ8145100095 тоот зээлийн гэрээгээр 4,000,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар жилийн 21.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлэхээр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан юм.

Голомт банк ХХК-тай байгуулсан ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээлээр Хөгжлийн банкны суутган авсан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийн баталгаа болох 8,844,606,451 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн боловч ЗГ8145Ю0095 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээлийг төлж чадахгүйд хүрсэн тул Зээлийн гэрээний хугацааг хэд хэдэн удаа сунгаж байсан болно. Өмнө нь******* тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын илт хууль бус шийдвэрээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийн баталгаа болох 8,844,606,451 төгрөгийг Хөгжлийн банк нь Голомт банкнаас үл маргах журмаар шууд татан авснаар

-Голомт банк бидэнтэй 8,844,606,451 төгрөгийн зээл олгосон мэт гэрээ байгуулж, тус 8,844,606,451 төгрөгөөс гадна түүний хүү, нэмэгдүүлсэн хүү,

-2015 он 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний дагуу зээлж авсан 3,395,313,676.62 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг их хэмжээний өрийн дарамтад ороод байна.

Улмаар Голомт банк ХХК-иас манай ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 00980 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01467 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 00410 дугаар тогтоолоор манай ******* ХХК Голомт банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хүү болон банкны баталгааны гэрээний хоёр удаагийн шимтгэлийг дор дурдсан хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үүнд:

-2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,395,313,676.62 төгрөг, зээлийн хөрөнгийг зээлийн гэрээний хугацаанд ашигласны хүүнд нийт 1,318,652,081 төгрөг, зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү 1,197,934,571 төгрөг, нийт хүүнд 5,911,900,328.62 төгрөгийг ******* ХХК төлөх үүрэг хүлээсэн юм.

Иргэний хуульд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал нь ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй боловч гэрээний нэг тал нь захиргааны байгууллага байх онцгой харилцааны хувьд гэрээтэй холбоотойгоор гаргах аливаа шийдвэр нь эрх зүйн шаардлага хангасан байх бөгөөд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмын дагуу явагдах ёстой байдаг. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан захиалагчийн шийдвэр илт хууль бус болохыг тогтоосон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Тус илт хууль бус шийдвэрийг батлан гаргасан захиргааны байгууллага болох******* тээвэр хөгжлийн яам нь илт хууль бус шийдвэрээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас манай ******* ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.*******, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын илт хууль бус шийдвэрийн улмаас манай компанид эд хөрөнгийн хохирол учирсан шалтгаант холбоотой байх тул бидний зүгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хохирол гэдэг нь хохирогчоос зөрчигдсөн эрхээ сэргээхэд буюу эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд эргүүлж оруулахад шаардагдах зардал болон эрх зөрчигдсөний улмаас алдсан орлого гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч******* тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын илт хууль бус шийдвэрээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас манай ******* ХХК-ийн эрх ноцтой зөрчигдсөн тул эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд эргүүлж оруулахад шаардлагатай зардал болох үндэслэлгүйгээр суутган авсан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийн баталгаа болох 8,844,606,451 төгрөгийн төлбөрийг Голомт банк ХХК-ийн өмнө шударгаар гүйцэтгэхийн тулд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний дагуу зээлж авсан үндсэн зээл 3,395,313,676.62 төгрөг, зээлийн хөрөнгийг зээлийн гэрээний хугацаанд ашиглсаны хүүнд нийт 1,318,652,081 төгрөг, зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү 1,197,934,571 төгрөг, нийт хүүнд 5,911,900,328.62 төгрөгийг хариуцагч*******, тээвэр хөгжлийн яамнаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй юм.

Дөрөв.******* тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 тоот тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаас өмнөх хугацаанд ажил гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч*******, тээвэр хөгжлийн яамнаас гаргуулах тухай:

Зам, тээврийн яам нь Эвлэрлийн гэрээнд заасны дагуу ******* ХХК-д өмнөх гүйцэтгэж байсан ажилтай дүйцэхүйц ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон хэдий ч тийм хэмжээний ажил олгоогүй, харин******* тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр 41,412,300,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр манай компанитай гэрээ байгуулсан. Энэ дагуу манай компани Тосонцэнгэл- Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажлыг хугацаандаа багтаан гүйцэтгэхийн тулд компанийн техникээ татаж, ажилтнуудыг цалинжуулж, газар шорооны ажил эхэлж байтал*******, тээвэр хөгжлийн яам нь Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 44-р тэмдэглэлээр энэхүү ажлын хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсад олгогдсон хөнгөлөлттэй зээлээс хэмнэгдсэн эх үүсвэрээс санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу**************наас манай компанитай байгуулсан Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай Авто замын барилгын ажлын 2016 оны гэрээний биелэлтийг дүгнэсэн 2016.12.02-ны өдрийн хурлын тэмдэглэл,******* тээврийн хөгжлийн Сайдын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр санхүүжилтийн эх үүсвэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор**************ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээг захиалагчийн санаачилгаар дуусгавар болгон цуцалсан юм.

Манай ******* ХХК-ийн Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажлыг зохих ёсоор гүйцэтгэхийн тулд бэлтгэл ажлыг хангаж, техникээ татан ажлын талбайд аваачин газар шорооны ажлыг гүйцэтгэж, зам барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд ажилтнуудаа цалинжуулах зэрэгт их хэмжээний хөрөнгө зарцуулж байсан болно.

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдахаас өмнөх хугацаанд манай ******* ХХК нь хамгийн их цаг хугацаа шаардах, өртөг өндөртэй ажлуудыг хийж гүйцэтгэсэн хэдий ч Захиалагч нь бидний гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахдаа маш бага үнийн дүнгээр үнэлж, 224,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн болохыг батлан акт үйлдсэн байдаг.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу захиалагч тал гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй юм. Тодруулбал захиалагч нь гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд таарах ажлын хөлсийг олгох үүрэгтэй ба ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.

Иймд захиалагч*******, тээвэр хөгжлийн яам нь Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаас өмнө манай ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 224,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.

Тав. 3ам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бпчгийн даргын 2017 оны 06 тоот тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг захиалагч талын санаачилгаар цуцалсны улмаас ******* ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай:

Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар тушаал гарч Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээг захиалагчийн санаачилгаар дуусгавар болгосноор манай компани дахин хохирч, нэмэлт зардал гаргаж, ашиг олох нь битгий хэл алдагдал хүлээн 7.1 тэрбум төгрөгийн өрөнд орсон.

Манай ******* ХХК нь******* тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 36 тоот тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээ-г дуусгавар болгосны улмаас уг авто замын барилга угсралтын ажлаас гэрээнд тусгагдсан төсөвт өртөгт тусгагдсан, олох байсан ашиг болох 1,606,963,365 төгрөгийг олох боломжгүй болсон. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д заасны дагуу ажил гүйцэтгэгчийн буруугүйгээр гэрээ дуусгавар болсон тохиолдолд түүний эдийн засгийн байдал дордох учиргүй бөгөөд ажил гүйцэтгэгчид учирсан хохирлыг захиалагч арилгах ёстой. Иргэний хуулийн зохицуулалтаас үзвэл хохирол гэдэг нь хохирогчоос зөрчигдсөн эрхээ сэргээхэд буюу эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд эргүүлж оруулахад шаардагдах зардал болон эрх зөрчигдсөний улмаас алдсан орлого гэж үзэхээр байна.

Энэхүү хохирлыг арилгах шаардах эрх нь анх тохирсон хөлсийг төлөх буюу гэрээний биелэлтээс олох байсан ажил гүйцэтгэгчийн эерэг ашиг сонирхлыг хамрах юм. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээг цуцлаагүй байсан бол ажил гүйцэтгэгч ямар байдалтай байх байсан тэрхүү нөхцөл байдалд сэргээх ёстой тул Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам барилгын ажлын гэрээ-ний төсөвт өртөг болон гэрээнд заасан ёсоор гүйцэтгэгчийн олох байсан ашиг болох 1,606,963,365 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд

а/.Зам тээврийн Сайд, ******* ХХК хоорондын 2015 оны 04-р сарын 01-ний өдрийн 107 тоот Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.3, 59 дүгээр зүйлд тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах тул энэхүү Эвлэрлийн гэрээг үндэслэн үндэслэлгүй хөрөнгөжсөн болох 8,844,606,541 төгрөгийг гаргуулах,

б/.Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 тоот тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг захиалагч талын санаачилгаар цуцалсны улмаас ******* ХХК-д учирсан хохирол болох 5,911,900,328.62 төгрөгийг гаргуулах,

в/.Зам, тээвэр хөгжлийн яам нь Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаас өмнө манай ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 224,000,000 төгрөгийг гаргуулах,

г/.Зам,*******ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 36 тоот тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн хатуу хучилттай автозамын барилгын ажлын гэрээг дуусгавар болгосны улмаас уг автозамын барилга, угсралтын ажлаас олох байсан ашиг болох 1,606,963,365 төгрөгийг гаргуулах буюу нийт 16,587,470,234.62 /арван зургаан тэрбум таван зуун наян долоон сая дөрвөн зуун далан мянга хоёр зуун гучин дөрвөн бүхэл жаран хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч тал хариу тайлбартаа: ******* ХХК-тай************** нь анх 2010 онд улсын төсвийн замын сангийн хөрөнгөөр зам барилгын ажлын гэрээг 54 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр байгуулсан байдаг. Гэрээний хугацаанд зам барилгын ажлын төсөвт өөрчлөлт орсноор тухайн гэрээний үнийн дүн 60 тэрбум төгрөг болж өссөн. Анх байгуулсан 2010 оны гэрээгээр ажлыг хүлээлгэн өгөх хугацаа 2012 он байсан. Гэвч гүйцэтгэгч нь өөрсдийн дотоод зохион байгуулалтыг төлөвлөөгүйн улмаас тус ажлын гэрээг 2014 он хүртэл хийж гүйцэтгээгүй. Гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас зам барилгын ажил хэрэгжих боломжгүй болоход Монгол Улсын Засгийн газрын авто замын барилгын ажлын тухай авах арга хэмжээ гэдэг 185 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 километр авто замын барилгын ажлыг гэрээт хугацаанд дуусгаагүй, ******* ХХК-тай байгуулсан гэрээг дуусгавар болгож цаашид тухайн замын ажлыг 2-3 багц болгон хувааж техник, ажиллах хүчний чадвар сайтай компанитай гэрээ байгуулахыг******* тээврийн сайд болон Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл даалгасан. Энэ тогтоолын дагуу**************ны Төрийн нарийн бичгийн даргын 96 дугаар тушаалаар ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг өгсөн. Энэ хугацаанд хэд хэдэн баримтаар ******* ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй, дотоод зохион байгуулалттай холбоотой. ******* ХХК нь**************ны Төрийн нарийн бичгийн даргын 96 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн чиглэлийн авто замын гүйцэтгээгүй замын үлдэгдэл болох 8.8 тэрбум төгрөгөөс нэхэмжлэлээсээ татгалзсан эвлэрлийн гэрээ байгуулахаар талууд тохиролцсон. Энэхүү эвлэрлийн гэрээг хэн нэгэн эрх бүхий байгууллага болон шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзээгүй. Талууд 2 удаагийн эвлэрлийн гэрээтэй үйлдэлтэйгээр************** 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өндөрхөөн-Чойбалсан чиглэлийн 143 километр замын ажлын нэг гэрээ байгуулсан. Энэ гэрээнд тухайн зам барилгын ажил хугацаанаас 2.5 жилийн хоцрогдолтой явж байгаа учраас Өвөрсалаат, Бадрах ойл гэсэн компаниудын түншлэлээр 100 километр замаас 43 километр замыг ******* ХХК-д хуваарилсан. Энэ бол эвлэрлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн 1 дүгээр гэрээ юм. ******* ХХК 43 километр замыг хариуцан гүйцэтгээд гэрээ байгуулсан боловч өөрсдөө бие даан гүйцэтгэж чадахгүй байна гэдэг үндэслэлээр тухайн замыг 15 километрыг нь Арж капитал ХХК-иар туслан гүйцэтгүүлсэн. 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 153 дугаар гэрээгээр ******* ХХК нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргийн эхний гэрээг биелүүлээд дуусгасан. Эвлэрлийн гэрээний 2 дугаар заалтад тусгасан ******* ХХК-тай шууд гэрээ байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн үүргийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын ажлыг гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулаад 2016 онд тус гэрээний төсөвт өртөг 15 тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуульд суулгасан байсан. Гэтэл ******* ХХК-ийн хэргийн материалд авагдсан байгаа мэдэгдэх хуудсаар баталгаажсан цаг агаарын байдлаас шалтгаалж гэрээт ажлыг хугацаандаа эхлүүлээгүйгээс хамаараад төсөвт суусан байсан ажил буцаагаад татагдсан. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын ажлын гэрээ дүгнэсэн акт хэргийн материалд авагдсан. Тэр актаар ******* ХХК-ийн тухайн чиглэлд хийгдсэн тэсэлгээний ажлын төсөвт өртгийн гүйцэтгэл болох 224 сая төгрөгийн гүйцэтгэлийг баталгаажуулаад Хөгжлийн банканд хүргүүлсэн. Хөгжлийн банкны тухайн үед дотоод зохион байгуулалт, татан буулгах зэрэг шалтгаанаар энэ санхүүжилт олгогдоогүй үлдсэн байyа. Үүнийг************** Хөгжлийн банк нь дотооддоо харилцан ярилцаад олгоход ямар нэгэн татгалзах зүйл байхгүй.

Эвлэрлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийг тайлбарласан тайлбар байна. 17 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн гэж хуулийг хориглох хэм хэмжээ зөрчсөн, эсвэл хуулийн шаардлага хангаагүй зөрчил хамаарах бөгөөд энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байхад нийцэхгүй байхыг хэлнэ гэж байгаа юм. Тухайн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт зааснаар тухайн шаардлагад хамааралтай буюу энэ хэлбэрийн шаардлага нь энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг хамааруулан үзнэ. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь хүчин төгөлдөр шаардлагыг хангаж байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурсан учир эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр гэдгийг заасан. Эвлэрлийн гэрээний гол шаардлага буюу үнэлэхүйц ажлыг тухайн гэрээний дагуу гүйцэтгүүлснээр эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр гэдгийг заасан байна. Эвлэрлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, хэлцлийн дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар дуусгавар болно гэж заасан. Эвлэрлийн гэрээний гол нөхцөл нь үлдсэн хэмжээнд тухайн компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар эвлэрлийн гэрээ байгуулагдана.************** үүргээ биелүүлээд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километрийн хатуу хучилттай зам барилгын гэрээ байгуулагдсан. ******* ХХК нь маш сайн ойлгож байсан учраас эвлэрлийн гэрээ байгуулаад энэхүү ажлыг гүйцэтгэсэн. ******* ХХК нь Хөгжлийн банкнаас ажил гүйцэтгэхтэй холбоотой урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах шаардлагатай болсон. Үүнээсээ 8.8 тэрбум төгрөгийг Хөгжлийн банк нь гүйцэтгэгчээ төлөөлөөд баталгаа гаргасан. Нэг ёсондоо аж ахуйн нэг нь Голомт банкнаас өөрсдийнхөө баталгаа болгон зээл гаргуулаад тендерт оролцсон гэсэн үг юм.************** нь ямар нэгэн байдлаар хамааралтай биш юм. Мөн хавтаст хэрэгт авагдсанаар Хөгжлийн банкнаас Голомт банк руу 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2/27 дугаар албан бичгээр хүргүүлсэн байгаа. Үүнд 8.8 тэрбум төгрөг нь************** нь үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэдгийг нотолж байгаа юм. ******* ХХК нь Голомт банканд гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс буюу ******* ХХК-ийн өмнөөс 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний 8.8 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан байна. Урьдчилгаа төлбөрийн баталгаанд үндэслэн Хөгжлийн банк 8.8 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрийн гүйцэтгэгч компанид шилжүүлсэн гэж байгаа юм. 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрээ цуцалсантай холбоотойгоор энэхүү мөнгийг манай буюу Хөгжлийн банкны Монгол банк дахь ийм тоот данс руу шилжүүлнэ үү гэдэг албан бичгийг ирүүлсэн байгаа. Голомт банкнаас Хөгжлийн банк руу явуулсан нь хэрэгт авагдсан.**************ны дансаар орсон мэтээр ямар ч нотлох баримт байхгүй. Голомт банк болон ******* ХХК хоёрын хооронд байгуулсан мөнгөний асуудал нь**************анд холбоотой зүйл үүсэхгүй. Хэрвээ************** бус Хөгжлийн банкны дансаар орсон байгаа бол хариуцагч нь************** бус Хөгжлийн банк байх байсан. Хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Голомт банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан, зээлийн хүү зэргийг бид нараас ямар баримт бичгийг үндэслээд нэхээд байгаа нь тодорхойгүй. Танай Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг энд яримааргүй байна. Талуудын хооронд байгуулсан гурвалсан гэрээгээр энэ төсвийг санхүүжүүлэгч нь Хөгжлийн банк байна гэсэн.************** нь гүйцэтгэгчийн ирсэн гүйцэтгэлийг хянаад үндэслэлтэй байвал Хөгжлийн банк руу дамжуулах үүргийг хүлээж байсан. Энэ үүргийн дагуу************** нь нэхэмжлэгчийн хэлээд байгаа гүйцэтгэлийн баталгаа гэдэг зүйлийг яаман дээр авах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй.

Иргэний хуулийн 343.1, 342.2 дах хэсэгт ******* ХХК-иас тодорхой болгоогүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 342.2 дахь хэсэг буюу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. ******* ХХК-иас ямар байдлаар хохирол учирсан болохыг тодорхой болгоогүй. 5.9 тэрбум төгрөгийг яаж тогтоогоод байгаа баримт нь байхгүй. Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гүйцэтгэлийн үр дүнг үнэлж санхүүжилтийг олгоно гэж заасан. Гэрээгээр заасны дагуу ажлын гүйцэтгэлийг**************д ирүүлсэн байгаа тохиолдолд ажлын гүйцэтгэл нь өдөр тутмын инженер, зөвлөхүүдээрээ хянагдаад хэрвээ хийгдсэн бол энэ төгрөгийг гаргуулах үндэслэл нь хууль гэрээний дагуу заагдсан байгаа. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 855 дугаар магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгч гэрээ цуцлагдсантай холбоотой шаардлага гаргаж байгаа бол гэрээ хэний буруугаас дуусгавар болсон, хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар ямар баримт, тооцоолол байгаа, нийт ажлын төсөв болон ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн хэмжээ, үүнээс орлого нь хэд болох зэргээр гэрээ хэрэгжсэн талаар бүхэлд нь дүгнэн үзэхгүйгээр зөвхөн зайлшгүй олох байсан орлого гэх ойлголтыг тусад нь авч үзэх боломжгүй гэсэн үндэслэлээр Анхан шатны шүүх рүү хэргийг буцаасан. ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэнтэй холбоотой бодит хохирол нь тооцогдох боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хохирсон гээд байгаа баримт нь хэрэгт авагдаагүй, хэдийгээр та нар гүйцэтгэлийн баталгаа аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бид нар зээлийн хүү төлөөд их өр төлбөрт орсон гээд байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээгээр бид нар төлөх боломжгүй, Та бүхний Голомт банкаар Хөгжлийн банканд гаргасан гүйцэтгэлийн баталгааг мөн************** голоос нь аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх баримт өгөөгүй, баримт байвал гаргаж өгмөөр байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлогдохгүй байх бөгөөд манайх харуицагч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 25,000,000 төгрөг төлсөн баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын гүйцэтгэгч ******* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гарсан маргааныг шийдвэрлэх зорилго бүхий талуудын хоорондын харилцан эвлэрлийн гэрээ, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 174 дугаартай шийдвэр, Авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ,*******,*******ны авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 06/2809 тоот албан бичиг, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын төсөв, Э.Энхчулуунтай байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ж.Энхжаргалд олгосон итгэмжлэл, П.Цэцэгээтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Оюунбилэгтэй байгуулсан өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2022/00410 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Голомт банк ХХК-ийн ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтууд, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Энхжаргалд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас нотлох баримтаар: Б.Билгүүн, Б.Гийвийшинэ нарт олгосон итгэмжлэл, Б.Гийвийшинэ, Б.Билгүүн, Б.Байгалмаа, Б.Цэнд нарт олгосон итгэмжлэл,*******, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013.09.04-ний өдрийн 3/5275 тоот, 2013.05.07-ны өдрийн 3/2665 тоот албан бичиг, Авто замын газрын даргын 2011.08.18-ны өдрийн 2/1030, 2011.09.12-ны өдрийн 1/1133, 2012.08.17-ны өдрийн 2/997, 2016.06.29-ний өдрийн 1/699, 2011.06.16-ны өдрийн 1/763, 2011.06.03-ны өдрийн 1/709 тоот албан бичиг, ******* ХХК-ийн 2013.08.26-ны өдөр*******, тээврийн яаманд хүргүүлсэн 1/190 тоот албан бичиг, Авто замын газрын даргын 2010.10.20-ны өдрийн 2/1255, 2011.04.25-ны өдрийн 1/489, 2011.04.19-ний өдрийн 1/460, 2011.05.18-ны өдрийн 1/610, 2011.07.08-ны өдрийн 1/884, 2010.07.07-ны өдрийн 1/778 тоот албан бичиг,*******, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014.10.01-ний өдрийн 3/5118, 2014.09.04-ний өдрийн 3/4616, 2014.08.06-ны өдрийн 3/4123 тоот албан бичиг, Б.Цэнд, Д.Оюунсүрэн нарт олгосон итгэмжлэл, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д.Оюунсүрэн, Б.Цэнд нарт олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

5.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 44 дүгээр тэмдэглэл,*******, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн С-А3-Б 2014-56/52 дгуаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 150 С-А3-Б 2014-56/52 дгуаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн С-А3-Б 2015-66 дугаартай Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Хөгжлийн банкнаас ******* ХХК-д олгосон санхүүжилтийн дансны хуулга, Голомт банкнаас баталгааны төлбөр шилжүүлсэн дансны хуулга, ******* ХХК-ийн зээлийн гэрээний мэдээлэл, Голомт банк болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ8115005858, ЗГ8145100095 тоот зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийн олголт хийсэн, зээл зээлийн хүүг буцаан төлсөн талаар болон төлбөрийн үлдэгдлийн мэдээлэл, 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 166/С-АЗ-Б 2013-176 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чигэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ түүний хүрээнд шинэчлэн байгуулсан гэрээний хуулбар, дансны хуулга, зээлийн гүйлгээ хийх шийдвэр холбогдох анхан шатны баримтууд, 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн С-АЗ-Б 2012-71/126 дугаартай Өндөрхаан- Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбогдуулан Голомт банкнаас ******* ХХК-д гаргасан урьдчилгаа төлбөрийн баталгаа болох 8,880,000,000.0 төгрөгийг гүйцэтгүүлсэн дансны хуулга холбогдох баримтууд, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн С-АЗ-Б 2015-66 дугаартай Тосонцэнгэл-Улиастай 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Хөгжлийн банкнаас санхүүжилт олгогдоогүй талаарх баримтууд зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а/.Зам тээврийн Сайд, ******* ХХК хоорондын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 107 тоот Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.3, 59 дүгээр зүйлд тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах тул энэхүү Эвлэрлийн гэрээг үндэслэн үндэслэлгүй хөрөнгөжсөн болох 8,844,606,541 төгрөгийг,

б/.Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 тоот тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг захиалагч талын санаачилгаар цуцалсны улмаас манай ******* ХХК-д учирсан хохирол болох 5,911,900,328.62 төгрөгийг,

в/.Зам,******* нь Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаас өмнө манай ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 224,000,000 төгрөгийг,

г/.Зам,*******ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 36 тоот тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн хатуу хучилттай автозамын барилгын ажлын гэрээг дуусгавар болгосны улмаас уг автозамын барилга, угсралтын ажлаас олох байсан ашиг болох 1,606,963,365 төгрөгийг буюу нийт 16,587,470,234.62 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Эвлэрлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан ба тус гэрээнд заасны дагуу Зам,******* нь хүлээсэн үүргээ биелүүлж, нэхэмжлэгчид зам барилгын ажил үүрэг гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулж, тодорхой хэмжээний санхүүжилтийг олгосон байхад тэр авсан мөнгөнийхээ талаар огт ярихгүй, учирсан хохирол гэж шаардаж байгаа боловч уг шаардлагаа баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, тус хэргийн хариуцагч манай яам биш тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй, харин ажил гүйцэтгэсний хөлс 224,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргаж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 54,331,558,250 төгрөгөөр гүйцэтгэж, ашиглалтад оруулах тухай 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ЭТЗ-2010-05-95 тоот Улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр зам гүүрийн барилга, байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ, уг гэрээнд өөрчлөлт оруулсан 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ЭТЗ-2010-05-95/64 тоот нэмэлт гэрээ, уг гэрээний санхүүжилт Хөгжлийн банк руу шилжсэнтэй холбоотойгоор 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шинэчлэн байгуулсан 3 талт гэрээ тус тус 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч болох захиалагчийн санаачилгаар цуцлагдаж дуусгавар болсон, уг гэрээ дуусгавар болохоос өмнө нэхэмжлэгч болох гүйцэтгэгчийн хийсэн ажлын гүйцэтгэл 73%-тай байсан үйл баримт тогтоогдож байна.

Ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн*******, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалыг илт хууль бус гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар ******* ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээ цуцалсны улмаас өөрт учирсан хохиролд 8,844,606,451.45 төгрөг гаргуулахаар мөн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Уг маргааныг хянан хэлэлцэх явцад талууд ...Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын гүйцэтгэгч ******* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гарсан маргааныг шийдвэрлэх зорилгоор талуудын хооронд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ нэртэй 107 дугаартай гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж, уг гэрээний дагуу ******* ХХК нь гэрээг цуцалсантай холбоотой үүссэн хохирол гэх 8,844,606,451 төгрөгийг*******, тээврийн яамнаас гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын үлдэгдэл барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан Бадрах ойл ХХК, Их Эзэн Чингис групп ХХК-ийн түншлэл, Өвөр залаат ХХК, Хасуун зам ХХК-уудад тус замын 100 км-т хамаарах барилга угсралтын ажлыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгүүлэх, үлдэж буй 43 км авто замын ажлыг ******* ХХК гүйцэтгэх, ингэхдээ уг замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах,*******, тээврийн яамнаас энэхүү гэрээгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 43 км болон үлдэгдэл ажилтай дүйцэхүйц хэмжээний авто замуудын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг шинээр байгуулах эрхийг ******* ХХК-д олгосон тохиолдолд гэрээний холбогдох заалт, шаардлагын дагуу авто замын төслүүдийг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх,*******, тээврийн яамны захиалгаар баригдаж буй Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 43 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас үл хамааран ******* ХХК-тай байгуулах, Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу шалгарсан 3 гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэх ажилтай дүйцэхүйц хэмжээний зам барилгын ажлыг санал болгож, ******* ХХК-аар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх, захиалагчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, санхүүжилтийг хуваарийн дагуу саадгүй олгож гэрээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах үүргийг харилцан хүлээсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, хэлцлийн дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар дуусгавар болохоор харилцан тохиролцсон Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар талууд уг хэлцлийг хийсэн хүчин төгөлдөр болжээ.

Зохигчдын эвлэрэлд үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 174 дүгээр шийдвэрээр*******, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтын ******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийг*******, тээврийн яаманд холбогдуулан гаргасан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг*******, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтад зааснаар цуцалсны улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохирол болох 8,844,606,451.51 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасанд хамаарна.

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээг цуцалснаас хойш эвлэрлийн гэрээнд заасны дагуу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 43 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг зохигчид байгуулсан гэх тайлбарыг талууд гаргасан боловч нэхэмжлэгч тал үүнээс 28 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг өөрөөр нь гүйцэтгүүлж, ажлын хөлсийг төлсөн гэсэн бол хариуцагч уг тайлбарт маргаагүй бөгөөд энэ үйл баримт нь тухайн маргаанд ач холбогдолгүй байх тул шүүх хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв./3хх-34-66/

2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр*******, тээврийн яам /захиалагч/, Хөгжлийн банк ХХК /санхүүжүүлэгч/, ******* ХХК /гүйцэтгэгч/-ууд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх С-АЗ-5 2015-66/166 тоот гэрээг байгуулж, гүйцэтгэгч нь Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусган ашиглалтад оруулах, захиалагч нь хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн 20,976,856,451 төгрөгөөр барилгын ажлыг эхлүүлж, шийдвэрлэгдээгүй 20,435,428,916 төгрөгийн эх үүсвэрийг батлагдсан төсвийн дагуу захиалагч шийдвэрлэх, санхүүжүүлэгч нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төслийг санхүүжүүлэх бөгөөд замын барилгын ажилтай холбоотой гарах аливаа нэмэлт ажил болон үнийн өсөлтийн зөрүүг нэмж санхүүжүүлэхгүй байх үүргийг харилцан хүлээсэн байна./1хх-36-63/

Уг барилгын ажлын нийт төсөвт өртгийг 41,412,285,367 төгрөг, үүнээс ашгийг 71.8% 1,606,963,365 төгрөг байхаар тусгасан төсвийг зохигчид харилцан баталгаажуулжээ./1хх-69-81/

Гэрээний хугацаанд уг авто замын барилгын ажилд шаардагдах хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газраас МУ-ын Засгийн газарт олгосон 500,0 сая ам.долларын экспортын зээлээс хэмнэгдсэн эх үүсвэрээр санхүүжүүлэх тухай асуудлыг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн МУ-ын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд холбогдох саналыг хятадын талд тавьж хэлэлцээ хийх, тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулсан тохиолдолд Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэхийг холбогдох яамдын сайд нарт даалгаж шийдвэрлэж байсан ба санхүүгийн эх үүсвэр өөрчлөгдсөн үндэслэлээр ******* ХХК-тай байгуулсан Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх С-АЗ-5 2015-66/166 тоот гэрээ-г*******, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 4 дүгээр хуралдааны хоёрдугаар хавсралтаар дуусгавар болгохоор шийдвэрлэсэн байна./2хх-3-9/

Дээрх үйл баримтаас гадна талууд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээ цуцлагдсанаас үүдсэн маргааныг шийдвэрлэх явцад зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу шинээр байгуулахаар тохирсон дээрх чиглэлийн 43 км хатуу хучилттай авто замын зарим км-т холбогдох барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс төлөгдсөн байдалд маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан үндэслэлийн талаар тэдгээрийн хооронд одоо ч маргаан байгаа, гэхдээ энэхүү маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээнд талууд өөр өөр байр суурьтай, хөлс төлөгдөөгүй, төлөгдөх ёстой хөлсний хэмжээнд мөн талууд маргаантай буюу үйл баримт тодорхойгүй нөхцөл байдлууд тогтоогдож байх ба нэхэмжлэгч энэ гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаагүй.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас өөрт учирсан хохирол гэж хариуцагчаас 8,844,606,451 төгрөгийг шаардаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа эвлэрлийн гэрээний дагуу татгалзсан, одоо хариуцагчаас хохиролд шаардаж буй 8,844,606,451 төгрөг нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс биш, харин авто замын барилгын ажлыг бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого гэж үзэхээр байна.

а/.Зам тээврийн Сайд, ******* ХХК хоорондын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 107 тоот Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.3, 59 дүгээр зүйлд тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Эвлэрлийн гэрээг үндэслэн үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,844,606,541 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Хариуцагч яамнаас бидэнд эвлэрлийн гэрээний санал тавихдаа 2014 оны 96 дугаар тушаалаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбоотой үүссэн хохирол болох 8,844,606,451 төгрөгийг*******, тээвэр хөгжлийн яамнаас гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах нөхцөлтэйгөөр Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын ажлын хэмжээтэй дүйцэхүйц ажлыг хийж гүйцэтгэх гэрээг нэн даруй байгуулж өгнө, дээрх гэрээг байгуулснаар бидэнд учирсан хохирлыг барагдуулах хэмжээний төсөвт өртөгтэй ажил байх болно гэж итгүүлэн үнэмшүүлж, гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэрээ байгуулсны дараа*******, тээвэр хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнуудаас гаргаж буй үйлдэл, бидэнд хандах хандлага, байгуулсан гэрээгээ цуцалж байгаа үндэслэл зэргээс үзэхэд анхнаасаа эвлэрлийн гэрээг биелүүлэх хүсэл зориг байгаагүй, гагцхүү хохирол нэхэмжилсэн шаардлагаас ямар ч аргаар хамаагүй татгалзуулах эцсийн зорилготой байсан болох нь илэрхий болсон,

Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг барагдуулахын тулд төрийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах агуулга бүхий, бодит байдал дээр хэрэгжих боломжгүй нөхцөлийг тусгасан, хууль зөрчсөн гэрээ, хэлцэл байгуулсан явдал нь Монгол улсын Сайдын бүрэн эрхээс хэтэрсэн,

Эвлэрлийн гэрээ нь тохиролцоо ёсоор бүрэн биелсэн тохиолдолд*******, тээвэр хөгжлийн яам нь ******* ХХК-тай шууд гэрээ байгуулах нөхцөл байдал үүсэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан гэрээ шууд байгуулах аргыг ашиглах нөхцөлд хамаарахгүй тул хууль зөрчиж хийсэн хэлцэлд хамаарах бөгөөд энэхүү зөрчил нь тодорхой байх тул ******* ХХК,******* тээврийн Сайдтай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 107 тоот Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч ******* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гарсан маргааныг шийдвэрлэх зорилго бүхий талуудын хоорондын харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээ-г******* тээврийн сайд нь өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлэн хууль зөрчиж байгуулсан тул гэрээ буюу хэлцэл эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тодорхойлогдож байна гэжээ.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, хэлцлийн дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар дуусгавар болохоор харилцан тохиролцсон Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар уг хэлцлийг хийсэн хүчин төгөлдөр гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтаар аливаа хэлцлийг хориглосон бус харин хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгдөг. 56.1.1-д заасан хориглох тухай зохицуулалт нь заавал биелүүлэх эрхийн хэм хэмжээг тогтоосон ба хувь хүний хүсэл зоригоо илэрхийлэх нийтлэг эрх мэдлийг хязгаарласан эрх зүйн зохицуулалт биш юм. Зан суртахууны хэм хэмжээнд харшлах гэдэг нь нийтийн болон гуравдагч этгээдийн эсрэг зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн субьектив хүчин зүйл талуудад байх ёстой, зан суртахуунд харшилж байгаа обьектив ба субьектив нөхцөлийг нотлох баримтыг хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг шаардаж буй тал гарах үүрэгтэй байтал нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсон баримтыг гаргаагүй тул тус хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараар Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулагдсан авто замын барилгын ажлын гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээнд, харин эвлэрлийн гэрээ нь мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу байгуулагдсан Иргэний хуулийн гэрээний эрх зүйн тусгайлсан зохицуулалтаар зохицуулагдаагүй, шууд нэрлэгдээгүй байх боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн агуулгатай мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээнд тус тус хамаарахаар байна.

Нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулийн үүргийн нийтлэг үндэслэл хамаарах тул мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар талууд уг гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Эвлэрлийн гэрээгээр ******* ХХК нь гэрээг цуцалсантай холбоотой үүссэн хохирол гэх 8,844,606,451 төгрөгийг*******, тээврийн яамнаас гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах,*******, тээврийн яам нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 43 км болон үлдэгдэл ажилтай дүйцэхүйц хэмжээний авто замуудын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг шинээр байгуулах эрхийг ******* ХХК-д олгох, Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу шалгарсан 3 гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэх ажилтай дүйцэхүйц хэмжээний зам барилгын ажлыг санал болгож, ******* ХХК-аар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх үүргийг харилцан хүлээсэн байдаг.

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хариуцагч нь Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх С-АЗ-5 2015-66/166 тоот гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан байна./1хх-36-62/

Дээрх ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой шалтгааны улмаас 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр цуцлагдсан, гэрээ цуцлагдсан үндэслэлийн талаар талууд маргаантай байгаа боловч шүүх хариуцагчийг эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэгч эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулан, тус гэрээг үндэслэн үндэслэлгүй хөрөнгөжсөн болох 8,844,606,541 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг үндэслэн гаргасан байх тул шүүх хариуцагчаас 8,844,606,451 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг дээрх үндэслэл тогтоогдоогүй тул хангах үндэслэлгүй байна.

б/.Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 тоот тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг захиалагч талын санаачилгаар цуцалсны улмаас ******* ХХК-д учирсан хохирол болох 5,911,900,328.62 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Голомт банк ХХК нь ******* ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ8145100095 тоот зээлийн гэрээг байгуулж, 4,000,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн, уг гэрээнд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ8145100095-А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хугацааг 12 сараар сунгасан, мөн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ8145100095-Б дугаартай гэрээгээр хугацааг 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүртэл сунгасан ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1.БГ/8145100095-Б тоот гэрээний орлого барьцаалах гэрээгээр С-АЗ-5 2015/-64/153 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээний орлогыг, 2.БГ/8145100095-Б тоот гэрээний орлого барьцаалах гэрээгээр С-АЗ-5 2015/-66/166 дугаартай Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний орлогыг, 3. ЗГ8145100095-А тоот барьцааны гэрээний хавсралт-1 ******* ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмжүүдийг, ...гэх мэт эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болох талаар дүгнэж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-аас хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1467 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.04.05-ны өдрийн 001/ХТ2022/00410 дугаар тогтоолоор ******* ХХК-аас гэрээний дагуу шилжүүлсэн зээл 3,395,313,676.62 төгрөг, зээлийн хөрөнгийг ашигласан хугацааны хүү 1,191,934,571 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 1,197,934,571 төгрөг, нийт 5,911,900,328.62 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тус шүүхийн шийдвэр, тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар дахин нотлохгүй.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 174 дүгээр шийдвэрээр******* тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014.03.21-ний өдрийн 96 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтын ******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул уг илт хууль бус шийдвэрээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас нэхэмжлэгч учирсан хохирол гэж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл,******* тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын илт хууль бус шийдвэрээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас ******* ХХК-ийн эрх зөрчигдсөн байх тул эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд эргүүлж оруулахад шаардлагатай зардал болох ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийн баталгаа болох 8,844,606,451 төгрөгийн төлбөрийг Голомт банк ХХК-д төлөхөөр 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ8145100095 тоот зээлийн гэрээний дагуу авсан үндсэн зээл 3,395,313,676.62 төгрөг, зээлийн хөрөнгийг зээлийн гэрээний хугацаанд ашиглсаны хүү 1,318,652,081 төгрөг, зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү 1,197,934,571 төгрөг, нийт 5,911,900,328.62 төгрөгийг хариуцагч*******, тээвэр хөгжлийн яамнаас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

в/.Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдахаас өмнөх хугацаанд манай ******* ХХК нь хамгийн их цаг хугацаа шаардах, өртөг өндөртэй ажлуудыг хийж гүйцэтгэсэн хэдий ч Захиалагч нь бидний гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахдаа маш бага үнийн дүнгээр үнэлж, 224,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн болохыг батлан акт үйлдсэн тул уг ажлын хөлсийг гаргуулна гэж шаардсан шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу захиалагч тал гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй. Тодруулбал захиалагч нь гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд тохирох ажлын хөлсийг олгох үүрэгтэй ба ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй хуулийн зохицуулалтад нийцэж байх тул шүүх хангаж шийдвэрлэнэ.

г/.Зам,*******ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 36 тоот тушаалаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн хатуу хучилттай автозамын барилгын ажлын гэрээг дуусгавар болгосны улмаас уг автозамын барилга, угсралтын ажлаас олох байсан ашиг болох 1,606,963,365 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх С-АЗ-5 2015-66/166 тоот гэрээнээс орох байсан орлого гэж 1,606,963,365 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлага Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж, үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг зохицуулсан мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж тус тус заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

Энэхүү ...орох байсан орлого 1,606,963,365 төгрөгийг гаргуулах шаардлагаа 1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх талд авагдсан ...ажлын төсөвт өртгийн товчоо гэсэн баримтанд тусгаснаар тодорхойлогдож байгаа гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч шүүх бусад баримтаар давхар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзсэн болно.

Иймд хариуцагчаас орох байсан орлого гэх 1,606,963,365 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан**************наас 6,135,900,328.62 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.3, 59 дүгээр зүйл, 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлгүй тул ******* ХХК-ийн гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 107 тоот Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 10,451,569,906 төгрөгийг**************наас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиин 56 дугаар зүйлийн 56.2, 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,000,000 төгрөгийг улсын орлого болгож, нэмж /27,415,799+30,837,452/ нийт 58,253,251 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож, хариуцагчаас 30,837,452 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ