Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1273

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01228 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.От холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9 410 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.А-г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өмнө нь гэрээ байгуулахгүйгээр Д.Оын хүсэлтээр мөнгө зээлж байсан бөгөөд тухай бүрд нь зээлийн төлбөрөө хийдэг байсан учраас 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Д.Отай гэрээ байгуулж 18 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй 7 000 000 төгрөг зээлсэн.

Д.О 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлийн хүүд 2 000 000 төгрөг төлсөн.  Зээлийн гэрээ 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дууссан.  Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл ямар ч төлбөр тооцоо хийгээгүй, утсаар ярихаар өгнө, удахгүй хүүг нь өгнө хүлээж байгаарай гэсээр 6 сар өнгөрөөд байна

Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөр 7 000 000 төгрөг, зээлийн хүү 2 410 000 төгрөг, нийт 9 410 000 төгрөгийг Д.Оаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 11 000 000 төгрөгийн 7 000 000 төгрөгт гэрээ байгуулж, сарын 3.5 хувийн хүү тохиролцсон. 4 000 000 төгрөгт гэрээ байгуулж, хүү тохиролцоогүй. 7 000 000 төгрөгөөс 3.5 хувийн хүүг тооцож, үндсэн зээлээс 4 000 000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 3 000 000 төгрөгт хүүг тооцоод 2013 оноос 2014 оны 10 дугаар сарын 21-нийг хүртэл сарын 245 000 төгрөг, жилийн 2 940 000 төгрөг болж байна. 2014-2015 он хүртэл 2 940 000 төгрөг, 2015-2016 он хүртэл 2 940 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 20-нд ах нь 1 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 12-нд дансаар 4 000 000 төгрөг төлсөн.

Энэ хооронд 7 сарын хугацаанд 1 750 000 төгрөг, 7 000 000 төгрөгийн хүү 7 630 000 төгрөг болж байна. 2016 оны 08 дугаар сарын 12-нд 4 000 000 төгрөгийг төлсөн учраас 7 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөг төлөгдсөн гэж үзээд үлдсэн 3 000 000 төгрөгөөс хүү бодоход 1 сарын 105 000 төгрөг болж байна. Уг хүүг 2016 оны 08 дугаар сарын 12-ноос 2017 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэл гэж тооцсон.

Энэ хүртэл хугацааг 14 сараар бодоход 1 470 000 төгрөг болсон. 2017 оны 10 дугаар сарын 31-нд 2 000 000 төгрөг төлөгдсөн учраас 7 000 000 төгрөгийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийн хүүг сарын 35 000 төгрөгөөр бодоод 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-нийг хүртэл 490 000 төгрөг болсон. Ингээд зөвхөн хүүг бодоход 9 590 000 төгрөг болсон. 7 000 000 төгрөгийг 3.5 хүүтэй өгвөл 2014 оны 03 дугаар сарын 18-нд 2 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 8-нд 2 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн энэ мөнгөнд хүү бодогдоогүй.

Ингээд 3 000 000 төгрөг үлдсэн 9 590 000 төгрөгийн хүү дээр 3 000 000 төгрөгийг нэмэхэд 12 590 000 төгрөг болж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг 9 410 000 төгрөгөөр тооцон төлсөн учир уг мөнгөө нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн нь дансны хуулгаар нотлогдоно. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд Отгонбаярын ах 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарласан ба нийт 7 000 000 төгрөг төлсөн.

2018 оны 8 дугаар сард нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авахдаа 7 000 000 төгрөгийг Д.Оаас шилжүүлсэн гэсэн 2018 оны 12 сард дахин нэхэмжлэл гаргахдаа 2016 онд 1,6 жилийн хугацаатай гэж нэмэлт засвар орсон.

Зээлийн гэрээ, баримтыг бичгээр огт байгуулаагүй учраас нэхэмжлэгч нь 7 000 000 төгрөгт хүүгийн төлбөрийг авах эрхгүй. Зээлийн гэрээ нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 1, 282 дугаар зүйлийн 282 3, 283 4 дэх хэсэгт заасныг баримтлан Олхонууд овогтой Дашдаваагийн Отгонбаяраас /РД:УГ75101000/ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 000 000 төгрөг гаргуулан, Ш.А-гт /РД:АЮ68061208/ олгож, шаардлагаас үлдэх 6 410 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 1 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60 1, 56 дугаар зүйлийн 56 2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 165 520 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 62 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчаас нийт 9.410.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 000 000 төгрөг гаргуулан Ш.Ариунтунгалэпг олгож, шаардлагаас үлдэх 6 410 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг бүрэн бодитой дүгнэлт хийлгүй, хуулийг хэрэглэхдээ оновчтой зөв хэрэглээгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Хуульд зааснаар хүү төлөх үүрэг нь гагцхүү зээлийг бодитоор олгосноор үүсдэг бөгөөд анх 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 7 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлэх зээлийн гэрээ байгуулсан.

Үүнээс гадна гэрээ байгуулахгүйгээр 2 удаа буюу 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийг хариуцагч Д.Оын Хаан банкны 5007725015 дансанд шилжүүлж, нийт 11 000 000 төгрөгийг зээлдүүлсэн.

Зээлдэгч нь зээл олгосноос хойш нэг жилийн дараа зээлийн хүүг төлөх үүргээ хэрэгжүүлэх нь байсаар 3 жилийн дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 4 000 000 төгрөг дансанд шилжүүлэхдээ үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр алин болох нь мэдэгдэхгүй мөнгө шилжүүлж эхэлсэн.

Мөн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг шилжүүлэхдээ зээлийн хүү гэж хэлээд шилжүүлсэн. Зээлдэгчийн ах н.Наран 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг бэлнээр өгсөн гэдгийг шүүхэд нэхэмжлэгч нотлох баримт болон өөрийн тайлбараар нотлоод байхад зээлийн хүүг төлж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна гэж үзээд байгааг хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Мөн шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч 2015 онд 1 000 000 төгрөг, 2016 онд 5 000 000 төгрөг, 2017 онд 2 070 000 төгрөг нийт 8 000 000 төгрөгийг буцааж өгсөн гэж зөрүүтэй тайлбарласан гэж үзээд зохигч хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй тул нэхэмжлэгчийг хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 8 000 000 төгрөгийг буцаан авсан гэж үзсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч миний бие 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хуулийн зөвлөгөө аваагүй, хуульчаас зөвлөгөө авч баримтаа бүрдүүлээд дахин нэхэмжлэл гаргах тухай хүсэлтээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/Ш32016/11973 дугаартай шүүгчийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан байхад тухайн үеийн нэхэмжлэлээс иш татаж 8 000 000 төгрөг төлсөн гэж үзсэнийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг бүрэн бодитой дүгнэж шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ш.А-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.От холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу дүгнэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Ш.А-г, Д.О нар нь найз нөхдийн холбоотой байсан бөгөөд Д.Отгоннбаяр нь 2013-2014 онд нэхэмжлэгч Ш.А-гаас найзын журмаар хүүгүй 7 000 000 төгрөгийг зээлж авсан уг зээлж авсан мөнгийг хариуцагч Д.О буцаан төлсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Гэтэл нэхэмжлэгч Ш.А-г нь Д.От холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 410 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ эхний гэрээгээр 7 000 000 төгрөг зээлээс тохирсон хүү 5 410 000 төгрөг, зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөг төлөөгүй, 2 дахь гэрээгээр 4 000 000 төгрөг зээлээс 3 000 000 төгрөг төлөөгүй гэж тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нийт 11 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна

Анхан шатны шүүх дүгнэхдээ 2016 онд 7 000 000 төгрөг, 2014 онд 4 000 000 нийт 11 000 000 төгрөг зээлсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хариуцагчийн хувьд нийт 7 000 000 төгрөг зээлсэн бөгөөд мөнгийг буцаан төлсөн үйл баримттай талууд маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийг зөрчиж байх тул зээлд хүү тооцох үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг ноцтой зөрчсөн, иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

      Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.А-г нь хариуцагч Д Отгонбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.А-г шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан 7000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулжээ.

 

Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр  нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлахдаа талуудын хооронд 7 000 000 төгрөг болон 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн, энэ 2 гэрээний үүрэгтэй холбоотой тооцооллыг гаргаж тайлбарласан ба анхан шатны шүүх энэ тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилж байгаа тохиолдолд уг өөрчлөгдсөн нэхэмжлэлийг бичгээр гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талд гардуулан өгөх, улмаар хариуцагчид мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар тайлбар гаргах, баримт гаргах эрхээр хангаж хэргийг шийдвэрлэх байжээ.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01228 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 510 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

                                                       

                               ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА