Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01343

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/01222 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:  Б.Т, П.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.С, Нт холбогдох,

 

Зээлийн болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин Т бусад тооцуулах, Б.Тийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо СОТ-1-4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С нь гэрээний дагуу 43 000 000 төгрөгийг бодитоор өгөөгүй учир Иргэний хуульд зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин Т бус хэлцэл юм.

Харин 2015.01.27-ны өдөр н.Д, П.Д нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээнд П.Дд 43 000 000 төгрөгийг хүлээлгэн өгөв гэсэн бичиглэл байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн П.Дгийн гарын үсэг мөн гэсэн дүгнэлт гаргасан, энэ нь Б.С мөнгө хүлээлгэн өгснийг нотлохгүй. Гэрч Д мэдүүлэхдээ “...П.Д бидний хооронд бодитой гэрээ хийгдээгүй, энэ бол Б.Сд гэрээг зуучилж, баталгаажуулах зорилгоор гэрээг бичгээр байгуулсан” гэдэг. Хариуцагч талаас П.Д, Б.С нарын хооронд 43 000 000 төгрөг өгч авалцсан гэдгийг нотлох зорилгоор CD авчирсан нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох чадвараа алдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Тэгэхээр 43 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээгүй, 2014 онд С гэдэг хүнээс П.Д нь 15 000 000 төгрөг зээлсэн, үүнээс үүдэлтэй энэ гэрээг хийх үндэслэл болсон. Б.Т нь Б.Стай 2015.5.13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, Баянгол дүүргийн 4-р хорооны 2-р хорооллын СОТ 1-4 тоот 2 өрөө байраа түүний өмчлөлд шилжүүлсэн. Б.Тийн бэр эгч П.Дд мөнгөний хэрэг гарч С гэдэг хүнээс 2014.12.20-ны өдрөөс 2015.01.20-ны өдрийг хүртэл сарын 5 хувийн хүүтэйгээр, 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч зээлсэн. Гэрээний хугацаа дуусахад П.Д нь төлбөр төлөх боломжгүй байсан учир хэсэгчлэн 10 000 000 орчим төгрөгийг төлсөн байдаг. Мөнгө хүүлэгч н.Д, Б.С нар нь зээлээ бүрэн төлж чадахгүй нөхцөл байдал, эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан хэд хэдэн зээлийн гэрээг бичгээр дүр эсгэн байгуулсан бөгөөд 15 000 000 төгрөг нь хүү, алдангитайгаа 52 000 000 төгрөг болж өссөн. Ингээд Б.С нь 2015 оны 5-р сарын 13-ны өдөр 52 000 000 төгрөгт тооцож, Б.Тийн орон сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан. Б.Т нь Б.Саас мөнгө зээлж байгаагүй. Б.Т, Б.С нарын хооронд 2015.01.27-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний 7-р зүйлд барьцаалагчийн эрх нь барьцаалбараар гэрчлэгдэх бөгөөд барьцааны шаардлагыг шүүхийн журмаар хангуулна гэж тодорхой заасан. Гэтэл дээрх заалтыг зөрчиж, шууд худалдах, худалдан авах гэрээнд Б.Төөр гарын үсэг зуруулсан. 2015.5.13-ны өдрийн үүрэг дуусгавар болсон хэлцэлд үл хөдлөх эд хөрөнгийн эзэн болох Б.Тийг оролцуулаагүй, П.Дтэй барьцаа хөрөнгөөр үүргийг дуусгавар болгож гэрээ хийсэн. Б.Т худалдах, худалдан авах гэрээгээр ямар ч мөнгө аваагүй. Шүүхээр үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шийдвэр гаргуулахгүй, худалдах, худалдан авах гэрээг хийгээд байгаа нь хууль зөрчсөн байна. Иймд хууль зөрчсөн хүчин Т бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015.01.27-ны өдөр П.Д нь Б.Саас 43 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2015.02.27-ны өдөр дуусахад үндсэн зээл 43 000 000 төгрөг, хүү 2 150 000 төгрөг нийт 45 150 000 төгрөгийг төлөх байсан. Гэтэл төлбөрөө төлөөгүй, удаа дараа шаардсан, 74 хоног хугацаа хэтэрсэн. Гэрээгээр тохирсон 1 өдрийн алданги 225 750 төгрөг болох ба 2015.5.13-ны өдөр хүртэл 74 хоногийн алданги 16 705 500 төгрөг болсон. Ингээд 2015.5.13-ны байдлаар 61 855 500 төгрөгийг төлөх ёстой байсан. Зээлдэгч П.Д нь ээж Н.Оюунчимэгийнхээ эмчилгээний зардалд 20 000 000 төгрөгийг зарцуулж, бусад мөнгийг хүнд өгөөд авч чадаагүй гэдэг. П.Д нь ээжийгээ тэтгэвэр тогтоолгохоор 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин авна, энэ нь 25 000 000 төгрөг болно, үлдэх мөнгийг хамаатны ахаасаа авч өгнө гэж тайлбарладаг. Энэ асуудал нь бүтээгүй учир 2015.5.13-ны өдөр Б.Т, П.Д, Б.С, н.Д нар зээлийн гэрээгээ дүгнэж нийт 61 855 500 төгрөг төлөхөөс алдангиасаа хасч өгөөч гэж хүсэлт гаргаж 9 855 500 төгрөгийн алдангиасаа татгалзаж, 52 000 000 төгрөгийг төлөхөөр болсон. П.Д, Б.С нар нь 52 000 000 төгрөгийн үүрэг дуусгавар болгох хэлцэл хийсэн. Энэ төлбөртөө барьцаа хөрөнгөө шилжүүлж өгье гэж тохироод, Б.Т, Б.С нар худалдах, худалдан авах гэрээ хийж, Б.Т өөрөө гарын үсэг зурсан. Улмаар байраа чөлөөлж өгөхгүй байсан учир 2015.10 дугаар сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Б.Тийн одоо хүчин Т буст тооцуулах гээд байгаа гэрээг хүчин Т гэрээ гэж шүүх дүгнээд хууль бус эзэшлээс байрыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, гэтэл 2016.01.27-ны өдрийн шүүхийн шийдвэрийг Н.Оюунчимэг гуай шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан, шүүх хүсэлтийг хангаагүй. н.Д нь П.Дэлгэрүрэн, Б.С нарыг холбож өгсөн, Д мөнгөө бэлнээр авах хүсэлт тавьсаны дагуу 2015.01.27-ны өдөр Б.С нь Голомт банкны өөрийн данснаас 40 850 200 төгрөгийг П.Дд зээлдүүлэв гэх утгатайгаар зарлага гаргасан. Тухайн өдөр П.Д, Н.Оюунчимэг, н.Д, Б.С нар хамт явж байсан, мөнгийг тоолж аваад үлдэх төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн П.Д, н.Д нарын хооронд давхар гэрээ хийгдсэн. Үүнийг н.Д тайлбарлахдаа П.Дд мөнгө зээлээгүй, Б.С надаар дамжуулж мөнгө зээлж байгаа учир би хөрөнгийг нь хамгаалах зорилгоор гэрээ хийсэн гэж тайлбарладаг. Б.С нь орон сууцаа томруулахаар хадгалж байсан мөнгөө П.Дд зээлүүлсэн. Удаа дараа утсаар ярьснаа бичлэг болгон хадгалсан, үүнийгээ CD болгож өгсөн. Мөн 2015.8.31-ний өдөр, 2015.8.28-ны өдөр, 11.05-ны өдөр Н.Оюунчимэг 99014355 дугаарын утас руу н.Энхтайваны 88117788 дугаарын утаснаас ярьснаа үзлэг хийлгэсэн. н.Дтэй байгуулсан зээлийн гэрээнд зурсан гарын үсэг П.Дгийн өөрийн гарын үсэг мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар Б.Сд холбогдох 2015 оны 01-р сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ-г хүчин Т бус болохыг тогтоолгохыг хүссэн П.Дгийн, Б.Сд холбогдох 2015 оны 05-р сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин Т бус болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Б.Тийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Нт холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Т татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Төөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 950 төгрөг, нэхэмжлэгч П.Дгээс төлсөн 348 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх мөнгө шилжүүлээгүй гэдэг нь зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээс хүчин Т бус болохгүй, гэрч н.Дийн мэдүүлэг, Сын өөрийнхөө данснаас мөнгө авсан баримт, хэрэгт хамааралгүй гэрээн дээрхи Дгийн гарын үсэг зэргийг үндэслэж мөнгө хүлээн авсан гэж үзсэн. Бодит байдал дээр П.Д нь 43 000 000 төгрөгийг хүлээж аваагүй. н.Д нь 2014 он, 2015 оны гэрээнүүдийг байгуулсан жинхэнэ эзэн бөгөөд 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 43 000 000 төгрөг боллоо гээд Стай гэрээ байгуулуулсан. 43 000 000 төгрөгийг аваагүй гэдгийг баримтаар нотолсон. Гэрч н.Д гэх хүний мэдүүлгийг үнэлсэнд гомдолтой байна. н.Д нь 2015 оны гэрээнээс өмнө нэхэмжлэгч нарын төлөөлөгч н.Оюунчимэг гэдэг хүнээс дансруугаа мөнгө авч байсан нь хэрэгт байгаа орлогын баримтаар нотлогдож байхад 2015 оноос өмнө харилцаагүй мэддэггүй байсан гэх атлаа мөнгө авсан байгаа нь 2014 оны гэрээтэй холбоотой гэдгийг нотолдог гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нотлох баримтыг зөв үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Б.С, Нт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин Т бус болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Б.Сд холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин Т бус болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч Б.С эс зөвшөөрч “ Байрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу хууль ёсоор өмчлөлдөө шилжүүлэн авсан” гэж маргажээ. /1хх-1-2, 31 177, 208/

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Т нь Ж.Стай зээлийн гэрээ байгуулж 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 5 хувийн хүүтэй, 0,5 хувиар анз төлөхөөр тохиролцож, 15 000 000 төгрөгийг зээлсэн. Уг зээлээр тохиролцсон 15 000 000 төгрөгийг С.Дээс, П.Д нь хүлээж авсан. П.Д, Б.С нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 43 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлэх гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Тийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4-р хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 байрны 4 тоот орон сууцыг барьцаалсан, зээлдэгч П.Д нь өмчлөгч Б.Төөс олгогдсон итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээг байгуулсан, мөн өдөр П.Д нь С.Дтэй адил нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Түүнчлэн П.Д С.Д нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ ямар ч эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэрээ гэдэгт талууд маргаангүй. Өөрөөр хэлбэл уг гэрээгээр нэг ч төгрөг өгч авалцаагүй гэдэгт талууд маргаагүй байна. /1хх-10, 53, 186-187, 2хх-37, 108/

 

Ж.С, Б.Т нар 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр маргаан бүхий байрыг барьцаанаас чөлөөлсөн, С.Д нь Ж.Стай төрөл садангийн холбоотой зэрэг үйл баримт Ж.С, Б.Т нарын хооронд байгуулсан үүрэг дуусгавар болгох тухай хэлцэл, Ж.Сын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. /2хх-103-104, 126-128/

 

Улсын Дээд Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1488 дугаар тогтоолоор “ П.Д нь анх 2014 оны 12 дугаар сард зээл авахаар С.Дтэй холбогдож, улмаар С.Дийн хэлснээр байрны өмчлөгч Б.Т нь Ж.Стай зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгийг С.Дээс авсан, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байхад тус гэрээнд барьцаалсан орон сууцыг дахин барьцаалсан, С.Дийн оролцоотой Б.С П.Д нар зээлийн гэрээ байгуулсан, мөн өдрөөр огноолсон зээлийн гэрээг С.Д, П.Дтэй байгуулж П.Дгээр гарын үсэг зуруулсан үйл баримт тогтоогдсон” гэж дүгнэсэн. /2хх-82/

 

Нэхэмжлэгч Б.Т нь нэхэмжлэлийн шаардагын үндэслэлээ “ П.Д нь Б.Саас зээлийн гэрээгээр 42 000 000 төгрөг шилжүүлж аваагүй байхад, зээлийн үүрэгт тооцож байрыг шилжүүлж авсан нь хууль бус” гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч П.Д “Дээрх сууцыг хариуцагч Б.С нь өмчлөгч Б.Тт үнийг нь төлж худалдаж аваагүй. Анх Б.Сын хамсаатан Ж.С гэгч нь 15 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлдүүлж, дээрх орон сууцыг барьцаалуулсан. Дээрх зээл хүүтэйгээ нийлээд 42 000 000 төгрөг болсон гэж хариуцагч талаас шаардаж дахин гэрээ байгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Саас 42 000 000 төгрөгийг П.Дд зээл өгсөн мэтээр зээл ба барьцааны гэрээ байгуулсан. Бодитоор 42 000 000 төгрөг аваагүй. Нэгэнт мөнгө аваагүй тул гэрээ хүчин Т бус” гэж маргажээ . /1хх-177, 208/

 

Маргааны зүйл болсон орон сууцыг хариуцагч тал зээлийн төлбөрт тооцон шилжүүлж авсан гэх бөгөөд талууд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээ хэрэгжсэн эсэх, барьцаа хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээгээр өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хуульд нийцэж байгаа эсэх талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

 

Хариуцагч нь зээлийн гэрээгээр 43 000 000 төгрөгийг нэхэмжлэгч П.Дд шилжүүлсэн гэх тайлбараа нотлохоор өөрийн Голомт банк ХХК дахь данснаас “40 850 000 төгрөгийг Дд зээлдүүлэв” гэсэн утгатай зарлагын баримт бичиж өөртөө мөнгө гаргаж авсан дансны мэдээллийг шүүхэд ирүүлсэн. Гэтэл дээрхи баримт нь зөвхөн нэг талын буюу хариуцагч талын өөрийнх нь баримт бөгөөд нэхэмжлэгч П.Дд уг мөнгийг шилжүүлсэн, нэхэмжлэгчийн дансанд мөнгө шилжин орсон гэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангах баримт гэж үзэх боломжгүй юм.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх ёстой юм. Гэтэл хариуцагч нь зээлдэгч буюу нэхэмжлэгч П.Дгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан тухай баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхэд гаргаагүй.

 

Гэрчээр асуугдсан С.Д нь удаа дараа “ П.Дэлгэрмөрөн, Н.Оюунчимэг нарыг гэрээ байгуулахаас хэд хоногийн өмнө утсаар ярьж танилцсан гэсэн боловч дээрх хүмүүсийг таньдаг байсан, манай оффис дээр ирдэг байсан, эдгээр хүмүүсээс зээлийн гэрээний үүрэгт мөнгө авч байсан зүйл байхгүй гэсэн боловч 800 000, 900 000 төгрөгийг авч байсан, Ж.Сыг танихгүй“ гэх мэтчилэн зөрүүтэй мэдүүлж байсан, мөн 42 000 000 төгрөгийг С.Дээс П.Дд шилжүүлсэн гэх худал дүр үзүүлсэн бичилттэй гэрээг байгуулж байсан зэргээс үзэхэд ганц С.Дийн мэдүүлгээр “Б.Саас П.Дд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн” гэх үйл баримтыг нотлохгүй юм. /2хх-37/

 

Иймд хариуцагч өөрийн татгалзал тайлбараа нотлоогүй тул нэхэмжлэгч П.Дд бодитоор 43 000 000 төгрөг шилжүүлээгүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэгэнт зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй үүрэг үүсээгүй учир нэхэмжлэгч П.Д болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний дагуу талуудын хооронд үүрэг үүссэн гэж дүгнэх боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тохиолдолд барьцааны гэрээнээс үүдэлтэйгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй юм.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар барьцааны эрх үүссэнээр үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул хариуцагчид барьцааны эрх үүсээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Т болон хариуцагч нарын барьцааны хөрөнгийг буюу нэхэмжлэгч Б.Тийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол Сот-4 байр, 4 тоот орон сууцыг худалдаж авсан хэлцлийг хуульд нийцсэн хүчин Т хэлцэл гэж үзэхгүй. Хэдийгээр Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох ч гагцхүү үүрэг хүчин Т тохиолдолд барьцааны эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.

 

Дээрх байдлаар нэхэмжлэгч П.Д болон хариуцагчийн хооронд зээлийн болон барьцааны гэрээнээс үүдэлтэй үүрэг үүсээгүйгээс гадна Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангах тохиолдолд мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэг болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар барьцааны шаардлагыг шүүхээс гадуур хангахаар гэрээгээр тохиролцсон байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч П.Д болон хариуцагчийн байгуулсан барьцааны гэрээний 7-д барьцааны шаардлагыг шүүхийн журмаар хангуулахаар тохиролцсон байхад хариуцагч нь маргаан бүхий барьцааны зүйлийг худалдах-худалдан авах гэрээ байгуулж өөртөө шилжүүлж авсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ. /1хх-6, 53/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/01222 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримталж Б.С, П.Д нарын 2015 оны 01-р сарын 27-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, Б.Т, Б.Сд нарын 2015 оны 05-р сарын 13-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин Т бусд тооцож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот сууцны өмчлөгчөөр Б.Тийг тогтоосугай” гэж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Төөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 950 төгрөг, нэхэмжлэгч П.Дгээс төлсөн 348 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Саас 417 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт, 348 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Дд олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Дгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

                                    ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД