Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/03432

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ... тоотод оршин суух, эрэгтэй, регистр ..., Б... овогт Г....ийн Б...,

            Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр ...., Л... ХХК,

            Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, эмэгтэй, регистр ..., Д.... овогт Д.... Б...,

            Нэхэмжлэлийн шаардлага:Дархан-Уул аймгийн .... өрөө орон сууц болон ... тоот зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох,

            Д.Б...гийн нэр дээр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Ү-... дугаараар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн 24 орон сууцны бүртгэлээс миний өмчлөлийн орон сууцыг хасуулахыг хариуцагч Л... ХХК, Д.Б... нарт даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд оролцогчид:Нэхэмжлэгч Г.Б..., өмгөөлөгч Д.Н..., хариуцагч Л... ХХК-ийн төлөөлөгч Т.Ч..., хариуцагч Д.Б..., өмгөөлөгч Д.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.Б... нь хариуцагч Л... ХХК, Д.Б... нарт холбогдуулан Л... ХХК-тай байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 020 дугаартай Орон сууц захиалгын гэрээгээр худалдан авсан Дархан-Уул аймгийн, .... тоот 62,7 м.кв, 2 өрөө орон сууц болон 5 тоот зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, Д.Б...гийн нэр дээр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Ү-... дугаараар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн 24 орон сууцны бүртгэлээс миний өмчлөлийн орон сууцыг хасуулахыг хариуцагч Л... ХХК, Д.Б... нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

            Үүнд:Л... ХХК нь 2014 онд орон сууцны барилга барьж, захиалга авч эхлэхэд би орон сууцтай болох зорилгоор 2014 оны 7 дугаар сарын 07-ний өдөр 020 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг тус компанитай байгуулсан.

            Дурдсан гэрээ ёсоор би Л... хотхоны А... байрны 9 дүгээр давхрын ... тоотод байрлах 62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц /үнэ 62,7 сая төгрөг/ болон авто машины зогсоол /үнэ нь 16 сая төгрөг/ худалдан авч, үнийг нь гэрээ байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хуваарь ёсоор цувуулан төлсөөр 2016 оны 12 дугаар сарын 02-нд бүрэн төлж дуусган, орон сууцаа хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уг сууцандаа нүүж орсон.Мөн орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн учир нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын мөнгийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор буцааж авсан.

            Байрандаа нүүж орсны дараа Л... ХХК-ийн барьсан Дархан-Уул аймаг, ... А байрны 58 айл, .. Б байрны 66 айлын нийт 7310 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Л... ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарсан тул орон сууц захиалгаар худалдан авсан иргэд түүний дотор би захиалгын гэрээний дагуу худалдан авсан орон сууцаа өөрийн нэр дээр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхийн тулд Л... ХХК-аас шаардлагатай бичиг баримтаа авахаар тус компанид хандахад, “компанийн удирдлага солигдсон бид мэдэхгүй” гэсэн зүйлийг тус компанийн шинэ удирдлага ярьж, шаардлагатай бичиг баримт бичгүүдийг бүрдүүлж өгөхгүй гацааж эхэлсэн.

            Үүний учир шалтгаан нь Д.Б... 2014.12.22-ны өдөр Л... ХХК-тай 01/14 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн, ... багийн нутаг дэвсгэрт Л... ХХК -ийн барьж байсан 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгын ажилд 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан асуудлаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр эвлэрлийн журмаар шийдвэрлүүлж, шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай захирамжаар Л... ХХК нь 2.500.000.000 төгрөг Д.Б...д төлөхөөр болсон.

            Шүүгчийн энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, Дархан-Уул аймгийн, ... баг, .... хороолол, А... байрны 1423.42 м.кв талбай бүхий 46 орон сууцыг Д.Б...гийн өмчлөлд шилжүүлэх журмаар 2.5 тэрбумын өрийг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд энэ дунд нь миний Л... ХХК-аас худалдан авч, үнийг нь бүрэн төлсөн өмнө дурдсан орон сууц хамрагдсан байна.

            Тэр ч байтугай Д.Б... 2019.02.24-ний өдөр бусад 23 орон сууцны хамт Ү-..... дугаараар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг.Тэрээр энэ бүртгэлд эрдэж, өөрийгөө миний худалдаж авсан орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж орон сууцыг суллаж өг, гэсэн шаардлагыг надад ирүүлж байсан.

            Гэвч Д.Б... миний худалдаж авсан А... байрны ... тоот орон сууцыг өмчлөх эрхгүй болохыг дараах баримтууд нотолж байна.Үүнд:

            Д.Б... нь Л... ХХК-тай байгуулсан 2016.3.11-ний өдрийн 16\001\ дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ болон мөн өдрийн 16\001\01 дугаартай Барьцааны гэрээгээр хөрөнгө оруулагч Д.Б... нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 8470 м2 талбай бүхий 144 айлын орон сууцнаас 2667.22 м2 талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалж, нотариатаар баталгаажуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.Энэхүү барьцаанд авагдсан 46 орон сууцны жагсаалтад А... байрны миний өмчлөлийн ... тоот орон сууц байхгүй.Өөрөөр хэлбэл, миний орон сууц барьцаалагдаагүй байсан гэсэн үг.

            Миний ... тоот орон сууц Д.Б...гийн барьцаанд байхгүйг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2018.5.09-ний өдрийн ... дугаартай албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нотолсон баримт хэрэгт авагдсан байгаа.

            Д.Б... миний болон өөр хэд хэдэн хүний барьцаанд байгаагүй орон сууцыг хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа тухайн сууцууд бусдад худалдагдсаныг мэдээгүй гэж үүний өмнө болсон бүхий л шүүх хурлууд дээр мэдүүлж байсан боловч тэр үүнийг мэдэхгүй байх боломжгүйг дор дурдсан баримтуудаас харж болно.

            Д.Б... өөрийн биеэр Л... ХХК-тай байгуулсан өмнө дурдсан Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ болон Барьцааны гэрээндээ барьцааны орон сууцуудыг байрны болон сууцны дугаар, талбайн хэмжээгээр нь жагсаасан хавсралт үйлдэж хавсаргасан байсан.

            Хэргийн 85-86 дугаар хуудсанд байгаа 2018.5.11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд "...Хуучин Л... ХХК-ийн захирал А.Л... энэ орон сууцуудыг гуравдагч этгээдүүдэд зарж, үрсэн байдал сонсогдоод байгаа...Төлбөр авагч Б.Д..., Д.Б... бид бүхэн өмчлөх эрхээ олж авъя.Гуравдагч этгээдүүд гарч ирвэл бид бүхэн эрсдэлээ хүлээнэ.Энэ талаар танай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргахгүй” гэж Д.Б... гарын үсгээ зурсан байдаг.

            Ийнхүү Хөрөнгө оруулалтын гэрээний барьцаанд байгаагүй, Л... ХХК-ийн өмчлөлөөс аль хэдий гарч, миний худалдаж авсан орон сууцыг мэдсээр байж Л... ХХК-аас авах авлагатаа тооцон авч, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд хууль бусаар бүртгүүлсэн Д.Б...гийн энэхүү үйл ажиллагааг хууль болон шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

            Иймд намайг Дархан-Уул аймгийн, .... тоот 62,7 м.кв, 2 өрөө орон сууц болон 5 тоот зогсоолын өмчлөгчөөр тогтоож, Д.Б...гийн нэр дээр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Ү-... дугаараар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн 24 орон сууцны бүртгэлээс миний өмчлөлийн орон сууцыг хасуулахыг хариуцагч Л... ХХК, Д.Б... нарт даалгаж өгнө үү гэв./3хх 40-42, 102/

            Хариуцагч Л... ХХК хариу тайлбартаа:Л... ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Л...тэй Ц.Б... нь 144 айлын орон сууц барихад 2014 онд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан төлбөр авагч, Т.Ч... би нягтлан бодогчоор ажиллаж байсан.Тус компанийн захирал А.Л... нь зээл төлөлтийн графикийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зээлийн төлбөрийг хийгээгүй, Ц.Б... нь мөнгөө авч чадахгүй байсны улмаас өөрийн хөрөнгөө хамгаалж Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хөрөнгө оруулсан төлбөрөө 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөр тооцоог дуусгаж, компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр гэрээ байгуулан шилжүүлэн авсан.Л... ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Л... 2017 оны 12 дугаар сарын 31-нд Ц.Б...д зээлсэн мөнгөө Хятадуудаас авчирч өгөөд компаниа буцаан авна гэсэн болохоор бид хүлээж байсан.

            Ц.Б... захирал гадаад томилолтоор явах болсон тул Л... ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Т.Ч... миний нэр дээр шилжүүлсэн, тохиролцсон хугацаандаа бидний өр төлбөрийг барагдуулаагүй. Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн.

            Иймээс А.Л...тэй уулзаж, хөрөнгө оруулагч, өмгөөлөгч нарыг байлцуулан хуралдаж Л... ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, 2018 оны 2 дугаар сарын 28-нд гэрээ байгуулан компанийг А.Л...д 100 хувь шилжүүлсэн боловч А.Л... нь гэрээний үүргийн дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүй, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 3 дугаар сард Хятад улс руу яваад ирээгүй байгаа.

            Гэрээ байгуулснаас хойш А.Л...тэй уулзаагүй, холбоо бариагүй алга болсон, компанийн санхүүгийн бичиг баримт, зээлийн гэрээг хүлээлгэн өгөөгүй, бид Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулсан боловч А.Л... нь олдохгүй байгаа, Улсын бүртгэлийн албанд Л... ХХК-ийн захирлаар Т.Ч... миний нэр бүртгэлтэй байгаа.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн ... дугаар захирамжийн дагуу төлбөр төлөгч Л... ХХК-ийн 2,500,000,000 төгрөгийн төлбөрт тооцон, компанийн өмчлөлийн улсын эрхийн Ү-... дугаарт бүртгэгдсэн Дархан Уул аймгийн сумын ... баг .... хороолол А...,Б... байраас 44 ширхэг орон сууцыг,

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.20-ны өдрийн шүүгчийн ... дугаар захирамжийн дагуу төлбөр төлөгч Л... ХХК-ийн төлөх 2,900,000,000 төгрөгийн төлбөрт тооцон, компанийн өмчлөлийн улсын эрхийн Ү-... дугаарт бүртгэгдсэн Дархан Уул аймгийн сумын ... баг .... хороолол А...,Б... байраас 53 ширхэг орон сууцыг Б.Д...д хүсэлтээр Шийдвэр гүйцэтгэлийн албадан ажиллагааны дагуу 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Д.Б..., Б.Д... нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан.

            Дархан-Уул аймгийн Дархан сумын Улсын бүртгэлийн алба, Шүүхийн шийдвэр  гүйцэтгэлийн алба, хөрөнгө оруулагч Д.Б..., Б.Д... нар нь Дархан-Уул аймгийн ... баг .... хорооллын нутаг дэвсгэрт байрлах Л... нэртэй 144 айлын орон сууцанд “Орон сууц захиалгаар бариулах” гэрээгээр урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд орон авсан иргэд 144 орон сууцанд амьдарч байсныг бүгд мэдэж байсан.

            Тус компанийн өмнөх нягтлан бодогч О.О... Шүүхийн гүйцэтгэлийн газарт 144 айлын сууцны А..., Б... байрны захиалгаар бариулсан сууцны гэрээтэй иргэдийн дэлгэрэнгүй жагсаалтыг өгсөн, тэр жагсаалтад-оршин суугчдын байрны хаалганы дугаар, өрөөний тоо, талбайн м.кв, захиалагчийн овог нэр, регистрийн дугаар, худалдах үнэ, төлсөн төлбөрийн дүн, төлбөрийн үлдэгдэл, гэрээний дугаар, тайлбар, тайлбарт давхардуулан гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч, компанийн нэр бичигдсэн байсан.Тооцооллыг харахад 144 айлын орон сууцны нийт худалдах үнэ 8,554,167,190 төгрөг, урьдчилгаагаар төлбөр төлсөн дүн 6,289,442,820 төгрөг, үлдэгдэл төлбөр 2,264,724,370 төгрөг байсан.

            Энэ тооцооллоос хараад ажиллагаа хийхэд хэцүү юм байна гэж, тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байцаагч, өмнөх нягтлан бодогч О.О... бид гурав, ахлах шийдвэр гүйцэтгэгчид танилцуулж байсан.

            Л... ХХК тухайн үед Шийдвэр гүйцэтгэлийн алба, Хөрөнгө оруулагч нарт 144 айлын орон сууцанд айл амьдарч байгаа хоорондоо харилцан эвлэрч зохицоорой, компани энэ 144 айлаас өөр хөрөнгөгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, өмнөх хувьцаа эзэмшигч А.Л... байрыг давхардуулан гэрээ хийгээд алга болсон бүгд хохирогч гэдгийг удаа дараа хэлж тайлбарласан.Шийдвэр гүйцэтгэлийн албанд анх байрны 1м.кв талбайг тухайн үеийн зах зээлийн ханшаар 1 250 000 төгрөгөөр тооцон өгсөн боловч Д.Б..., Б.Д... нарын Шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөн дүнд дүйцүүлэн 1 м.кв талбайг 990 000 төгрөгөөр тооцон, захиалагч иргэдийн эрх ашгийг хөндөн хуваарилсан.

            Л... ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Д.Б...гийн нягтлан бодогч Б.Т... ирж тооцоо нийлсэн,  Д.Б...гийн байранд байрны урьдчилгаа төлбөрөө хийсэн захиалагч айлууд амьдарч буй тооцооллын актад гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.Тухайн тооцоо нийлсэн актаас харахад 2-3 хүнд байрыг өмнөх хувьцаа эзэмшигч А.Л... давхардуулан гэрээ хийсэн нь тодорхой байгааг Д.Б... болон Шийдвэр гүйцэтгэх алба мэдэж байсан.

            Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Дарханы Улсын бүртгэлийн алба, хөрөнгө оруулагч Д.Б..., Б.Д... Л... ХХК, хөрөнгө оруулагч нарын өмгөөлөгч нар оролцсон сонсох ажиллагааг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн.

            Сонсох ажиллагааны хуралд А.Л... Л... ХХК нь орон сууцыг иргэд, хөрөнгө оруулагч, барилгын гүйцэтгэлийн компаниудтай давхардуулан гэрээ байгуулсан байна гэдгийг хэлсэн.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Улсын бүртгэлийн алба тус компани нь олон хохирогчтой хөрөнгийн маргаантайг мэдсээр байж Л... ХХК нь хөрөнгийг Шийдвэр гүйцэтгэх алба болон хөрөнгө оруулагч нар шахаж шаардан байж хөрөнгө оруулагчид хуваарилсан нь зөвхөн хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж, захиалагчид иргэдийг хохироосон, үүний улмаас компани иргэдийн хоорондох маргаан шийдвэрлэгдээгүй удаж байна.

            Л... ХХК-ийн хөрөнгө оруулагч Д.Б..., Б.Д..., О.Б... нарын төлбөрөөс гадна шүүхийн шийдвэрээр 26 иргэдийн төлбөрт 3,2 тэрбум төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд байгаагаас гадна, Дарханы Цагдаагийн албанд гомдлоор 4 иргэн, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхэд 10 иргэн, Дархан-Уул аймгийн захиргааны шүүхэд 6 иргэд Хөрөнгийн маргаантай асуудлууд үргэлжлэн шат дараалан явагдсаар байгаа.

            Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Т.Ч...ын Компанийн эрх шилжүүлсэн нэрээр гэрээ байгуулан бусдыг залилан мэхэлсэн өргөдлөөр А.Л...д хэрэг үүсгэн шалгуулах, мөн Л... ХХК-ийн өргөдлөөр өмнөх хувьцаа эзэмшигч А.Л... эрэн сурвалжлах зэрэг хэргүүд хуулийн шатанд шалгагдаж байгаа.Хөрөнгө оруулагч Д.Б... нь тухайн байранд оршин сууж буй иргэдийг байрнаас хөөн гаргасны улмаас адилхан хохирч иргэд хуулийн байгууллагад хандсан асуудлууд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа.

            Л... ХХК шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Д.Б..., Б.Д... нарт байруудаа хуваарилан өгөхдөө байранд төлбөрөө өгсөн хүмүүс амьдарч байгаа, компанид өөр хөрөнгө байхгүй бүгд адилхан орон сууцанд мөнгөө оруулсан хохирогч гэдгийг хэлж хоорондоо зохицоод төлбөрөө аваарай гэдгийг удаа дараа хэлж хуваарилсан

            Дээрх жагсаалтаас үзэхэд /... тоотод Г.Б... амьдарч байгаа нь тодорхой, нотлох баримт байгаа.Энэ хүн анх гэрээ байгуулаад байр ашиглалтад орсон цагаас хойш энэ байранд амьдарсан юм байна лээ.Бид нар Д.Б...тай 46 байрыг жагсаагаад үзэхээр бүгд гэрээнүүд давхацчихсан, давхацсан ..., давхцалгүй 10 айл гэсэн тооцоогоо нийлээд, ард нь хэн хэн давхацсан нь тодорхой байдаг гэв./3хх 34-35/

            Хариуцагч Д.Б... хариу тайлбартаа:Би 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Л... ХХК-тай 01/14 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, .... хороололд баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжид ашиг авахаар харилцан тохиролцсон.

            Л... ХХК-иас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул Л... ХХК-иас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2016 оныг 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон Барьцааны гэрээг тус тус байгуулсан.

            Эдгээр гэрээгээр хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал буюу надад гэрээ байгуулах талаараа мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон.Тухайлбал:

            Хөрөнгө оруулалтын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр гэрээний 5.2.2-т “...Гүйцэтгэгч тал нь хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд Хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй." гэж, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний 4.1-т “...Гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээг байгуулах үед орон сууцны зориулалттай барилгыг бусдад барьцаалаагүй, өр авлага үүсээгүй болохоо үүгээр баталж байгаа бөгөөд гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэхүү гэрээний 6.1-т заасны дагуу “...Хөрөнгө оруулагч тал”-д мэдэгдэж, зөвшөөрлийг авна...” гэж, 6.1-т Гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа Хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна...” гэж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний 6.1-д “Гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа Хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна” гэж тус тус заасан.

            Гэтэл хариуцагч Л... ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн “...талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна” гэснийг болон надтай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, Г.Б... гэгч хүнтэй 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-ний үндсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, .... хорооллын Л... хотхоны А... блокын ... тоотын 2 өрөө сууцыг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна.

            Л... ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар би Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор Л... ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар баталгаажуулсан.

            Уг захирамжийн дагуу Л... ХХК нь миний биед 2 500 000 000 төгрөгийг 2017 оны ... сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, .... хорооллын Л... хотхоны А... блокын ... тоот, 2 өрөө орон сууц болон бусад орон сууцуудыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэДгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 2 дугаар сарын21-ний өдөр улсыг бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөхөд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

            Мөн би маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Г.Б....ийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хууль болон гэрээний дагуу хүлээгээгүй, үүрэг гүйцэтгэх эрхтэй этгээд биш байхад гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй надаас орон сууцыг гаргуулахаар шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            Хэрэв Г.Б... нь хууль ёсоор гэрээ байгуулж, өмчлөх эрхийг олж авсан хэмээн үзэж байгаа бол Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхээ бүртгүүлэх тухай хүсэлтээ гаргах ёстой байсан бөгөөд ийнхүү хүсэлт гаргаагүй нь Г.Б....ийн өөрийнх нь буруу бөгөөд хууль мэдэхгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

            Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно.Хуулийн энэхүү шаардлагын дагуу би маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд миний бүртгэл хуулийн дагуу хийгдсэн болохыг, намайг хууль ёсны өмчлөгч мөн болохыг Захиргааны хэргийн 3 шатны шүүх тогтоосон, эдгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа.

            Дээр дурдсанаар Л... ХХК нь миний зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал огт зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн, мөн нэхэмжлэгч нь миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, .... хорооллын Л... хотхоны А... блокын ... тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй, намайг хууль ёсны өмчлөгч болохыг, бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэн болохыг тогтоосон бүх шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв./3хх 126-127/

            Нэхэмжлэгчээс:Л... ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих тухай гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, Л... ХХК-ийн мэдэгдэл, Л... ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан Авто зогсоол захиалгаар барих тухай гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, Л... ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Авто зогсоол худалдан авах гэрээг шүүхэд өгсөн./1хх 9-14, 15, 16, 17-18, 19, 20-21/

            Хариуцагч Л... ХХК-аас:Л... ХХК-ийн захирал А.Л...гийн Ц.Б...тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Л... ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Л...гийн Ц.Б...тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Л... ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Б...гийн Т.Ч...тай 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Л... ХХК-ийн захирал Т.Ч...ын А.Л...тэй 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А.Л..., Т.Ч..., С.Б..., П.Б... нарын уулзалтын тэмдэглэлийг шүүхэд өгсөн./1хх 28, 29, 30, 32, 33/

            Хариуцагч Д.Б...гаас:Дархан-Уул аймгийн ... баг, .... хороолол, А... байр, 2, 4, 5, 6, 9, 10, 14, 23, 25, 33, 34, 35, ..., 46, 47, 49, 51, 54, 58, 62, 64, 65, 68, 69 тоот 1423,42 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Д.Б...гийн Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 01/14 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ, Д.Б...гийн Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 01 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ, Д.Б...гийн Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, Д.Б...гийн Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 03 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, Л... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Б...гийн Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 16/001 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Д.Б...гийн Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 16/001/01 дугаар Барьцааны гэрээ, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, Л... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Б...гийн Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 183 дугаартай Эвлэрлийн гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах захирамж, Д.Б...гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ний өдрийн 62 дугаар магадлал, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ... сарын 1-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг шүүхэд өгсөн./1хх 45, 83-84, 85-86, 88-89, 90-91, 92, 93, 94, 85, 96, 97, 98-99, 100, 201-223/

            Хариуцагч Д.Б...гийн хүсэлтээр улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтууд, нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн./1хх 180-192, 2хх 54-250, 3хх 1-29/

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Би 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн ... баг, ... давхрын, ... тоот, 62,7 м.кв, 2 өрөө байрны үнэ 62,700,000 төгрөгийг бүрэн төлж, 20 м.кв авто зогсоолыг гэрээний дагуу бариулж байр, зогсоолоо хүлээж авсан, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байрандаа орж, орон сууц болон авто машины зогсоолыг ашиглаж байгаа тул дээрх орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, Д.Б...гийн нэр дээр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Ү-... дугаараар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн 24 орон сууцны бүртгэлээс миний өмчлөлийн орон сууцыг хасуулахыг хариуцагч Л... ХХК, Д.Б... нарт даалгаж өгнө үү гэж тайлбарласан.

            Хариуцагч  Л... ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр тайлбарласан.Үүнд:

            Шүүхийн шийдвэрээр Л... ХХК-ийн 2,500,000,000 төгрөгийн төлбөрт тооцон, компанийн өмчлөлийн улсын эрхийн Ү-... дугаарт бүртгэгдсэн Дархан Уул аймгийн сумын ... баг .... хороолол А...,Б... байраас 44 ширхэг орон сууцыг Д.Б...д, Дархан Уул аймгийн сумын ... баг .... хороолол А...,Б... байраас 53 ширхэг орон сууцыг Б.Д...д Шийдвэр гүйцэтгэлийн албадан ажиллагааны дагуу 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Д.Б..., Б.Д... нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан.

            Д.Б... Дархан-Уул аймгийн ... баг .... хорооллын нутаг дэвсгэрт байрлах Л... нэртэй 144 айлын орон сууцанд “Орон сууц захиалгаар бариулах” гэрээгээр урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд амьдарч байсныг мэдэж байсан.

            Компанийн нягтлан бодогч О.О... Шүүхийн гүйцэтгэлийн газарт 144 айлын сууцны А..., Б... байрны захиалгаар бариулсан сууцны гэрээтэй иргэдийн дэлгэрэнгүй жагсаалтыг өгсөн, тэр жагсаалтад-оршин суугчдын байрны хаалганы дугаар, өрөөний тоо, талбайн м.кв, захиалагчийн овог нэр, регистрийн дугаар, худалдах үнэ, төлсөн төлбөрийн дүн, төлбөрийн үлдэгдэл, гэрээний дугаар, тайлбар, тайлбарт давхардуулан гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч, компанийн нэр бичигдсэн байсан.

            Л... ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Д.Б...гийн нягтлан бодогч Б.Т... тооцоо нийлсэн, Д.Б...гийн байранд байрны урьдчилгаа төлбөрөө хийсэн захиалагч айлууд амьдарч буй тооцооллын актад гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

            Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Дарханы Улсын бүртгэлийн алба, хөрөнгө оруулагч Д.Б..., Б.Д... Л... ХХК, хөрөнгө оруулагч нарын оролцсон 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн сонсох ажиллагаанд Л... ХХК нь орон сууцыг иргэд, хөрөнгө оруулагч, барилгын гүйцэтгэлийн компаниудтай давхардуулан гэрээ байгуулсан байна гэдгийг А.Л... хэлсэн гэж тайлбарласан.

            Хариуцагч Д.Б... нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:Л... ХХК нь миний зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал зөвшөөрөл авалгүй бусадтай хэлцэл хийсэн, нэхэмжлэгч нь миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, .... хорооллын Л... хотхоны А... блокын ... тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй, намайг хууль ёсны өмчлөгч болохыг, бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэн болохыг тогтоосон бүх шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нэхэмжлэгчийн Л... ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих тухай гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, Л... ХХК-ийн мэдэгдэл, Л... ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан Авто зогсоол захиалгаар барих тухай гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, Л... ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Авто зогсоол худалдан авах гэрээ, Л... ХХК-ийн захирал А.Л...гийн Ц.Б...тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Л... ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Л...гийн Ц.Б...тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Л... ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Б...гийн Т.Ч...тай 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Л... ХХК-ийн захирал Т.Ч...ын А.Л...тэй 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А.Л..., Т.Ч..., С.Б..., П.Б... нарын уулзалтын тэмдэглэл, Дархан-Уул аймгийн ... баг, .... хороолол, А... байр, 2, 4, 5, 6, 9, 10, 14, 23, 25, 33, 34, 35, ..., 46, 47, 49, 51, 54, 58, 62, 64, 65, 68, 69 тоот 1423,42 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Д.Б...гийн Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 01/14 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ, Д.Б...гийн Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 01 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ, Д.Б...гийн Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, Д.Б...гийн Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 03 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, Л... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Б...гийн Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан ... дугаар Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Д.Б...гийн Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан ... дугаар Барьцааны гэрээ, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, Л... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Б...гийн Л... ХХК-ийн захирал А.Л...тэй 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 183 дугаартай Эвлэрлийн гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах захирамж, Д.Б...гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1433 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ний өдрийн 62 дугаар магадлал, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ... сарын 1-ний өдрийн 16 дугаар шийдвэр, улсын бүртгэлийн байгууллага, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтууд, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            Дархан-Уул аймгийн ... баг, .... хороололд байрлах, 8170,0 м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай, дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л... ХХК-ийг бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр олгосон байна./2 хх-66, 113/

            Г.Б... нь 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Л... ХХК-тай 020 тоот Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, хариуцагч байгууллага нь Дархан-Уул аймаг, ... сум, ... баг, Л... хотхоны 9 давхар орон сууцны А блокын 1 дүгээр орцны 9 давхарт ... тоот, 62,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь төлбөрийн 62 700 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээж тохиролцсон байна./1хх 9-13/

            Г.Б... гэрээний үүрэг 62 700 000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 5 удаа хуваан төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд тогтоогдож байна./1хх 14, 15/

            Г.Б... нь Л... ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 05 тоот авто зогсоол захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, ... сум, ... баг, .... хороолол, Л... 1... айлын орон сууцны ... тоот, 20 м.кв талбайтай, авто зогсоолыг 2016 оны 4 дүгээр сард нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь төлбөрийн 16 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж тохиролцсон байна./1хх 17-18/

            Улмаар Г.Б... дээрх гэрээний үүрэг болох авто зогсоолын төлбөрийг төлж барагдуулснаар талууд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Авто зогсоол худалдан авах 01 тоот гэрээг байгуулсан байна./1хх 19-21/

            Г.Б....ийн Л... ХХК-тай байгуулсан дээрх орон сууц болон авто зогсоолын гэрээний агуулга, талуудын хүсэл зориг, гэрээний гол нөхцөлөөс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба худалдагч Ласти Интернэшнл нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

            Д.Б... нь Л... ХХК-тай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээгээр Дархан-Уул аймгийн ... багийн нутаг дэвсгэрт Л... ХХК-ийн барих гэж буй 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулах, Л... ХХК-ийн хувьд оруулсан хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон ашгийг буцаан өгөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцож, уг гэрээнд 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна./1хх 81-95/

            Хөрөнгө оруулалтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т зааснаар Гүйцэтгэгч Л... ХХК нь хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд Хөрөнгө оруулагч Д.Б...тай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй, 5.2.4-т зааснаар Л... ХХК нь ямар ч нөхцөлд уг барилгын үлдэгдэл санхүүжилт болон борлуулалтыг бүрэн хариуцахаар талууд тохиролцсон байна.

            Д.Б... нь Л... ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 16/001/01 дугаартай барьцааны гэрээ байгуулж, дээрх орон сууцны зориулалттай барилгаас 2,667.22 м.кв талбай буюу 46 айлын орон сууцыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./1хх 94-95/

            Улмаар Дархан-Уул аймгийн ... сум, ... баг, Л... хотхоны ... давхар орон сууцны А блокын 1 дүгээр орцны ... давхарт ... тоотод байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Д.Б... улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... тоот гэрчилгээгээр тогтоогдсон. /1хх-100/

            Д.Б... нь Л... ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 3,000,000,000 төгрөг шаардаж, эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар тухайн шаардлагын 2,500,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, талуудын эвлэрлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар баталж, уг захирамжийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа ... тоотод байршилтай орон сууц нь Д.Б...гийн өмчлөлд бүртгэгдсэн байна./1хх 85-102/

            Д.Б...гийн Л... ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр Д.Б... нь Дархан-Уул аймгийн ... баг, .... хороололд байрлах, гүйцэтгэх талын эзэмших эрхийн гэрчилгээтэй 1500 м.кв талбай бүхий газарт Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 02 тоот гэрээний үндсэн дээр барих гэж буй ... айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгад хөрөнгө оруулалт хийж барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон ашгаас авах, гүйцэтгэгч Л... ХХК нь хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, оруулсан хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон ашгийг буцаан өгөхөөр тохирч, гэрээний зорилгыг ашгийн төлөө гэж тодорхойлсон байна.

            Д.Б...гийн Л... ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 5.2.2-т хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний 4.1-т гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэхүү гэрээний 6.1-т заасны дагуу хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрлийг авна, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний 6.1-т гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна гэсэн заалтууд нь эдгээр хэлцлээс өмнө нэхэмжлэгч Г.Б.....ийн Л... ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан гэрээнд хамааралгүй байх бөгөөд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-т зааснаар Д.Б...гаас зөвшөөрөл авах үүрэг нэхэмжлэгчид үүсээгүй байна.

            Нөгөө талаар нягтлан бодогч О.О... Шүүхийн гүйцэтгэлийн газарт 144 айлын сууцны А..., Б... байрны захиалгаар бариулсан сууцны гэрээтэй иргэдийн дэлгэрэнгүй жагсаалтад-оршин суугчдын байрны хаалганы дугаар, өрөөний тоо, талбайн м.кв, захиалагчийн овог нэр, регистрийн дугаар, худалдах үнэ, төлсөн төлбөрийн дүн, төлбөрийн үлдэгдэл, гэрээний дугаар, тайлбар, тайлбарт давхардуулан гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч, компанийн нэр бичигдсэн байсан.

             Л... ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Д.Б...гийн нягтлан бодогч Б.Т... тооцоо нийлсэн,  Д.Б...гийн байранд урьдчилгаа төлбөрөө хийсэн захиалагч айлууд амьдарч буй тооцооллын актад гарын үсгээ зурж баталгаажуулсан, тооцоо нийлсэн актаас харахад 2-3 хүнд байрыг А.Л... давхардуулан гэрээ хийсэн нь тодорхой байгааг Д.Б... болон Шийдвэр гүйцэтгэх алба мэдэж байсан гэж Л... ХХК-ийн төлөөлөгч тайлбарласан.

            Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтад  ... баг, .... хороолол, А..., Б... байрнуудад урьдчилгаа мөнгөө төлсөн, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт авагдсан байна./2хх 130-134/

            Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй байдаг бөгөөд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ  улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаж байсан  байна./1хх 181, 185, 192, 3хх 139, 147/ 

            Д.Б...гийн Л... ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгөд А блокын 1 дүгээр орцны 9 давхарт ... тоотод байршилтай орон сууц ороогүй, барьцаалагдаагүй байна./1 хх 95, 2хх 63, 65, 113-114, 203-204, 3хх 44, 45/

            Нэхэмжлэгч Г.Б... нь 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Л... ХХК-тай орон сууц болон зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, хариуцагч Д.Б... нь 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Л... ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд Г.Б... дээрх 2 гэрээний үүргийг бүрэн хэмжээгээр биелүүлж, орон сууц болон зогсоолын үнийг 2016 онд бүрэн төлж барагдуулсан, улмаар орон сууц болон зогсоолыг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эзэмшилдээ авсан, Д.Б...гийн Л... ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний зүйлд байгаагүй хөрөнгийг Д.Б...гийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул Г.Б... нь Дархан-Уул аймгийн Дархан сум, ... баг, Л... хотхоны 9 давхар орон сууцны А блокын 1 дүгээр орцны 9 давхарт ... тоотод байршилтай орон сууц, мөн 5 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй байх тул ... тоот орон сууц болон 5 тоот авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож, Л... хотхоны А... байрны 5 тоотод байршилтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Б....ийн өмчлөлд бүртгүүлэхийг Л... ХХК-д, Д.Б...гийн нэр дээр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Ү-... дугаараар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн орон сууцны бүртгэлээс Дархан-Уул аймгийн ... баг, Л... хотхоны А... байрны ... тоотод байршилтай, 62,7 м.кв талбайтай орон сууцыг хасуулахыг Д.Б...д тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 779 600 төгрөгөөс 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 498 800 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож, хариуцагч Л... ХХК-аас 140 400 төгрөг, Д.Б...гаас 140 400 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн ... баг, Л... хотхоны А... байрны ... тоотод байршилтай, 62,7 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Дархан-Уул аймгийн ... баг, Л... хотхоны А... байрны ... тоотод байршилтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б....ийг тус тус тогтоож,

            Д.Б...гийн нэр дээр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Ү-... дугаараар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн орон сууцны бүртгэлээс Дархан-Уул аймгийн ... баг, Л... хотхоны А... байрны ... тоотод байршилтай, 62,7 м.кв талбайтай орон сууцыг хасуулахыг Д.Б...д, Л... хотхоны А... байрны 5 тоотод байршилтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Б....ийн өмчлөлд бүртгүүлэхийг Л... ХХК-д тус тус даалгасугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан Г.Б....ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 779 600 төгрөгөөс 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 498 800 төгрөгийг улсын орлогоос гаргуулан Г.Б...д, хариуцагч Л... ХХК-аас 140 400 төгрөг, Д.Б...гаас 140 400 төгрөгийг тус тус гаргуулан Г.Б...д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН