| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 101/2016/09025/И |
| Дугаар | 184/ШШ2023/03391 |
| Огноо | 2023-09-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2023/03391
| 2023 09 14 | 184/ШШ2023/03391 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж-23 тоот хаягт байрлах, Ерөнхий боловсролын “Сант” сургууль /регистрийн дугаар:9087885/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтай гудамж 30 дугаар байр, В 101 тоот хаягт байрлах, “Бүрэн цутгамал” ХХК /регистрийн дугаар: 5184037/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Эмералид резидент 502 дугаар байрны 1504 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Боржигон халтар овогт Бадгарын Батдэлгэр /регистрийн дугаар: ХИ73061015/ нарт холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 596.937.740 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 1.457.284.598 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Зургаанжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, О.Цолмон, А.Зоригтбаатар, хариуцагч бөгөөд хариуцагч Бүрэн цутгамал ХХК-ийн төлөөлөгч Б.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Дагдансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Сант сургууль нь хариуцагч Бүрэн цутгамал ХХК, Б.Батдэлгэр нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 596.937.740 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ: “Сант сургууль нь сурагчдын сурч боловсрох орчныг бүрдүүлэх зорилгоор 2013 оны 06 сарын 06-ны өдөр Бүрэн цутгамал ХХК-тай Сант сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулсан. Тус гэрээний дагуу ажил гүйцэтгэгч болох Бүрэн цутгамал ХХК нь Иргэний хууль, Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, заавар, стандартын дагуу Сант сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажлыг 216 хоногийн хугацаанд гүйцэтгэж, Сант сургуульд түлхүүр хүлээлгэн өгөх, өөрсдийн гүйцэтгэсэн ажилтай холбогдох аливаа зөрчил, ажлын үр дүнгийн доголдлыг арилгах үүрэг, хариуцлагыг хүлээхээр тохиролцсон. Гэрээний дагуу гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК нь Сант сургуулийн өргөтгөл, спорт заалны ажлыг 2013 оны 06 сарын 06-ны өдрөөс эхлэн 2014 оны 01 сарын 15-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн хэдий ч 2013 оны 10 сарын 21-ний өдөр Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь үндэслэлгүйгээр Сант сургуультай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж байгаа тухай албан мэдэгдлийг өгч ажлаа хаяж явахдаа ажлын хөлсийг урьдчилан авсан болов ч гэрээгээр хүлээсэн ажлаа бүрэн гүйцэд, доголдолгүй хийж гүйцэтгээгүй, зарим ажлыг огт хийгээгүй учраас манай сургуулийн хэвийн үйл ажиллагаа болон сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдсөн тул Сант сургууль нь дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:
1.1. Бүрэн цутгамал ХХК-ийн доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсэн дотор заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэх болон доголдлыг арилгахад гаргасан зардал 43.184.644 төгрөг гаргуулах: Ажил гүйцэтгэгч нь 2013 оны 06 сарын 06-ны өдрөөс 2013 оны 10 сарын 21-ний өдөр хүртэл ажил гүйцэтгэх хугацаандаа 2013 оны 08 сард 10 хоног, Барилгачдын баяраар 07 хоног, Улсын баяр наадмын дараа 7 хоног нийт 24 хоног ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хаяж явсны улмаас гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж үе шаттай хийгдэх дараа дараагийн ажлын графикт хугацааг алдуулсан учир барилгын ажлыг спорт заалгүйгээр 2013 оны 11 сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч нь шинээр ажлын графиктаа тусгаж, түүнийгээ өөрсдийн тамга, гарын үсгээр баталгаажуулсан боловч Бүрэн цутгамал ХХК нь барилгын ажлыг өөрийн буруугаас 2013 оны 11 сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй нь нэгэнт тодорхой болмогц 2013 оны 10 сарын 21-ний өдөр үндэслэлгүйгээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн.
Дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхдээ хатаж гүйцээгүй, нойтон шавар хананд эмульс тавьсны улмаас хананд хагарал үүссэн тул шавардсан ханын шаврыг буулгаж, тус ажлыг дахин гүйцэтгэх шаардлагатай болсон. Дээрх доголдол, чанаргүй гүйцэтгэл буюу гэрээний үүргийн зөрчлийн талаар ажил гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК-д тухай бүрд нь мэдэгдэж, доголдлыг засах тухай сануулж, шаардаж байсан боловч ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө ажлаа орхиж, гэрээг цуцлах тухай мэдэгдсэн тул эдгээр доголдлыг Бүрэн цутгамал ХХК-аар засуулах боломжгүй болсон болно.
Гэрээний 1.6-д ... барилгын ажил болон барилгын тодорхой нэг хэсэг нь холбогдох хууль тогтоомж болон ажлын зураг, барилгын норм нормативт заасан шаардлага, үзүүлэлтүүдийг хангаагүй, түүний дагуу хийгдээгүй тохиолдолд доголдол бий болсон гэж үзнэ..., гэрээний 2.4.8-д Захиалагч зөрчил доголдлыг арилгах тухай мэдэгдэл өгөх бүрд гүйцэтгэгч уг зөрчил доголдлыг захиалагчийн мэдэгдэлд заасан хугацаанд багтааж өөрийн зардлаар арилгана. Хэрвээ гүйцэтгэгч зөрчил, доголдлыг мэдэгдэлд заасан хугацаанд багтаан арилгаагүй тохиолдолд захиалагч уг доголдлыг арилгахад шаардагдах зардлыг тооцож гүйцэтгэгчээс гаргуулна... гэж заасан байна. Гэвч ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг дуусгалгүй хаяж явсан тул захиалагч өөр хувь хүн, барилгын компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нэмэлт зардлаар дотор заслын ажлын доголдлыг арилгуулж, чанаргүй хийсэн ажлыг дахин хийж, дотор заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгүүлсэн ба үүнд 43.184.644 төгрөгийн зардал гаргасан байдаг.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т ...Захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй... гэж заасан.
Иргэний хуулийн 214.1, 225.1, 226.1, 227.1, 227.3, 227.5, 352.1, 353.3, 355.1, Ажил гүйцэтгэх гэрээний 2.4.8, 11.1-д зааснаар Сант сургуулийн өргөтгөлийн барилгын дотор заслын ажлыг гүйцээж дуусгах, доголдолтой ажлыг засварлахад гарсан зардал 43.184.644 төгрөгийг хариуцагч Бүрэн цутгамал ХХК-иас нэхэмжилж байна.
1.2. Ослын шат хийж гүйцэтгүүлсэнтэй холбогдох зардал 46.000.000 төгрөг гаргуулах: Ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилга угсралтын ажлын хөлсийг бүрэн гүйцэд авсан боловч барилга угсралтын ажлын нэг хэсэг болох аваарын шат огт хийгээгүй. Тиймээс Сант сургууль нь 2015 онд Уран Ган ХХК-иар аваарын шатыг хийлгэх гэрээ байгуулж, 46.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн тул Иргэний хуулийн 225.1, 226.1.1, 227.1, 227.3, 227.5, 352.1-т зааснаар Сант сургуулийн зүгээс ослын шат хийхэд гарсан зардал 46.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
1.3.Спорт заалны түрээсийн төлбөр 78.790.000 төгрөг гаргуулах: Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг Бүрэн цутгамал ХХК хаяж явж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс барилга ашиглалтад оруулах боломжгүй болсон учир сургуулийн биеийн тамирын хичээлийг хэвийн явуулахын тулд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын спорт заалыг түрээсэлж, түрээсийн төлбөрт 2013 оны 09 сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 сарын 05-ны өдрийн хооронд 17.640.000 төгрөг, 2014 оны 09 сарын 27-ны өдрөөс 2015 оны 05 сарын 15-ны өдрийн хооронд 28.150.000 төгрөг, 2015 оны 09 сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 сарын 01-ний өдрийн хооронд 15.000.000 төгрөг, 2016 оны 09 сарын 12-ны өдрөөс 2017 оны 05 сарын 01-ний өдрийн хооронд 18.000.000 төгрөг, нийт 78.790.000 төгрөг төлсөн.
Бүрэн цутгамал ХХК нь ажил үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээг цуцлан, Барилгын тухай хууль тогтоомжийг зөрчиж цаашид барилгыг үргэлжлүүлэх, барилга ашиглалтад оруулах бичиг баримтуудыг Сант сургуульд хүлээлгэн өгөөгүйгээс шалтгаалан дээр дурдсан 78.790.000 төгрөгийн хохирол Сант сургуульд учраад байна. Иймд Иргэний хуулийн 225.1, 226.1.1, 227.1, 227.5, -д зааснаар Бүрэн цутгамал ХХК-иас спорт заалны түрээсийн төлбөр 78.790.000 төгрөгийг нэхэмжилнэ.
1.4.Автобус түрээсийн төлбөр 5.400.000 төгрөг гаргуулах: Сант сургуулийн өргөтгөлийг ажил гүйцэтгэгчээс шалтгаалан ашиглалтад оруулах боломжгүй болсон учир сургуулийн биеийн тамирын хичээлийг хэвийн явуулахын тулд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын спорт заалыг түрээсэлсэн, Сант сургууль спорт заал руу сурагчдаа зөөж хүргэхийн тулд зайлшгүй автобус түрээслэх шаардлагатай болсон. Түрээсийн төлбөрт 2013 оны 09 сарын 30-ны өдрөөс 2014 оны 06 сарын 15-ны өдрийн хооронд 2.400.000 төгрөг, 2014 оны 09 сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 сарын 05-ны өдрийн хооронд 3.000.000 төгрөг буюу нийт 5.400.000 төгрөг төлснийг Иргэний хуулийн 225.1, 226.1.1, 227.1, 227.5-д зааснаар гаргуулна.
1.5.Өргөтгөлийн байрны хаалгануудыг хийлгэхэд гарсан зардал 36,711,520 төгрөг гаргуулах: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Бүрэн цутгамал ХХК нь Сант сургуулийн өргөтгөлийн байрны бүх хаалгыг 45.057.600 төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэхээр тохирч ажлын хөлсийг бүрэн авсан. Бүрэн цутгамал ХХК нь туслан гүйцэтгэгч Суприм Виндоү ХХК-аар өргөтгөлийн байранд хөнгөн цагаан хаалга хийлгэж, тус компанийн ажлын хөлсийг дээрх 45.057.600 төгрөгөөс төлөхөөр тохирсон байсан. Гэтэл Бүрэн цутгамал ХХК-ийг ажлаа орхиж явсны дараагаар өргөтгөлийн хөнгөн цагаан хаалгыг хийж гүйцэтгэхийг Суприм Виндоу ХХК-иас шаардахад Бүрэн цутгамал ХХК нь бидэнд төлөх байсан 12.471.000 төгрөгийг төлөөгүй тул хийж гүйцэтгэх боломжгүй гэсэн хариултыг өгсөн тул Сант сургууль нь нэмэлт зардал 12.471.000 төгрөгийг тус компанид төлсөн байдаг. Түүнчлэн бусад хаалгануудыг хийлгүй орхиж явсан тул Сант сургууль Цэлмүүнжин ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 26.493.400 төгрөгөөр хаалгануудыг хийж гүйцэтгүүлсэн. Иймд Иргэний хуулийн 225.1, 226.1.1, 227.1, 227.3, 352.1-д зааснаар хариуцагчаас Сант сургуулийн өргөтгөлийн байрны хаалгануудыг хийж гүйцэтгүүлэхэд гарсан зардал 36.711.520 төгрөг гаргуулна.
1.6.Өргөтгөлийн байрны цонхны төлбөр 16.340.556 төгрөг гаргуулах: Бүрэн цутгамал ХХК нь гэрээгээр Сант сургуулийн өргөтгөлийн барилгад шаардлагатай бүх цонхыг хийж, суулгах үүрэг хүлээсэн боловч өргөтгөлийн цонхны ажлыг өөрсдийн ур чадвар, туршлагагүйн улмаас байнга доголдолтой шаардлага хангахгүй цонх хийж байсан ба цонхны ажлаа бүрэн гүйцэд хийж гүйцэтгэлгүй, ажлаа хаяж явснаас шалтгаалан цонхны ажлыг Суприм Виндоү ХХК-тай гэрээ байгуулан, бүрэн хийж гүйцэтгүүлэхэд 16.340.556 төгрөг зарцуулсан. Иргэний хуулийн 225.1, 226.1.1, 227.1, 227.3, 352.1, ажил гүйцэтгэх гэрээний 11.1-ийг үндэслэн цонхны ажлын зардал 16.340.556 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ.
1.7.Дулааны төлбөр 27.059.819 төгрөг гаргуулах: Бүрэн цутгамал ХХК нь сургуулийн өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс Сант сургууль дулааны төлбөрийг задгай, илүү төлж cap бүр 3.000.000 төгрөг, барилга хугацаандаа ашиглалтад орох байснаас хойш буюу 2013 оны 11 сарын 15-ны өдрөөс хойш 8 сарын хугацаанд 27.059.819 төгрөг нэмж төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 3.3.8, 9.2.3-д зааснаар 27.059.819 төгрөгийг шаардаж байна.
1.8.Фасадны ажлын материалын зөрүү төлбөр 23.083.850 төгрөг гаргуулах: Сант сургуулийн өргөтгөлийн барилгын фасадны ажлыг Бүрэн цутгамал ХХК болон Сант сургууль 2013 оны 12 сарын 29-ний өдөр хийсэн хэлцлээр харилцан тохиролцож бүрэн тооцоо нийлж, Сант сургууль фасадны ажлын үлдэгдэл мөнгийг бүрэн төлж барагдуулсан нь баримтаар нотлогддог. Мөн тус хэлцлээр Сант сургуулийн фасадны ажлын материалын зөрүү төлбөр 23.083.850 төгрөг өгөх эсэх асуудлыг тусдаа ярилцаж шийдэхээр харилцан тохиролцсон байдаг ч Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь фасадны ажлын материалын зөрүү төлбөр гэж 23.083.850 төгрөгийг шаардан Сант сургуулийн урд жагсаал, цуглаан хийж дарамт, шахалт үзүүлэн сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байсан учир Сант сургуулийн зүгээс үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэхийн тулд дээрх мөнгийг төлсөн байдаг. Бүрэн цутгамал ХХК болон түүний захирал Б.Батдэлгэр нар нь Сант сургуулиас фасадны ажлын зөрүүнд 23.083.850 төгрөгийг хууль бусаар, үндэслэлгүйгээр дарамт, шахалт үзүүлэн авсан байх тул энэхүү мөнгийг Сант сургууль буцаан шаардах эрхтэй юм. Иймд хариуцагчаас Сант сургуулийн өргөтгөлийн барилгын фасадны ажлын материалын зөрүү төлбөр 23.083.850 төгрөг нэхэмжилнэ.
1.9.Дээврийн ажилд илүү төлсөн 14.207.678 төгрөг гаргуулах: Сант сургууль нь Бүрэн цутгамал ХХК-д өргөтгөлийн барилгын дээврийн ажлын хөлс 79.902.144 төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Гэвч Бүрэн цутгамал ХХК-ийн Сант сургуулийн өргөтгөлийн барилгад хийж гүйцэтгэсэн дээврийн ажлын нийт төсвийг шинжээч 68.604.466 төгрөг гэж тооцсон тул Сант сургууль дээврийн ажилд илүү төлөөд байгаа 11.297.678 төгрөгийг буцаан шаардан авах эрхтэй. Мөн Бүрэн цутгамал ХХК нь Сант сургуулийн өргөтгөлийн дээврийн парапедны ажлыг хийж гүйцэтгэлгүй, ажлаа хаяж явсан тул Сант сургуулиас дээврийн парапедны ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд 2.910.000 төгрөгийн зардал гаргасан. Иймд Иргэний хуулийн 225.1, 226.3, 345.4, 353.3-д зааснаар дээврийн ажилд илүү төлсөн 14.207.678 төгрөг гаргуулна.
1.10.Техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохирол 1.401.628 төгрөг гаргуулах: Сант сургуулийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлын нийт төсөв 17.989.664 төгрөг бөгөөд Сант сургуулиас Бүрэн цутгамал ХХК-д техникийн давхрын ажлын хөлсөнд 5.297.322 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Шинжээчийн зүгээс Бүрэн цутгамал ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Сант сургуулийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлын өртгийг 6.895.624 төгрөг гэж дүгнэсэн байна. Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь мэргэжлийн ур чадвар муу, туршлагагүй бүрэлдэхүүнээр Сант сургуулийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгүүлж техникийн давхрыг цоолсон доголдол гаргасныг засварлахад бидэнд 3.000.000 төгрөг нэмж зарцуулах шаардлагатай болсон. Иймд Иргэний хуулийн 214.1, 352.1, 353.3, 355.1, Ажил гүйцэтгэх гэрээний 11.1-д зааснаар Сант сургууль өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохирол 1.401.628 төгрөгийг шаардана.
1.11.Арматур төмрийн төлбөрт илүү төлсөн 167.225.000 төгрөг гаргуулах: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь "Сант сургуулийн өргөтгөлийн барилгын угсралтын ажлын төсөвт өртгийг зохиохдоо арматур төмрийн үнийг үндэслэлгүйгээр, зах зээлийн үнээс өндөр үнэлгээ тогтоож Сант сургуулиас арматур төмрийн үнэ 297.255.000 төгрөг төлсөн байдаг. Бүрэн цутгамал ХХК буюу түүний захирал Б.Батдэлгэр нь арматур төмрийн үнийг үндэслэлгүйгээр өндрөөр үнэлэн тогтоосныг Сант сургууль арматур төмрийн үнийг төлсний дараа мэдсэн. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4-д Ажил гүйцэтгэгч нь төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан тул Сант сургууль нь Бүрэн цутгамал ХХК-д арматур төмрийн үнэнд зах зээлийн үнээс илүү төлсөн 167.225.000 төгрөг нэхэмжилж байна.
1.12.Цахилгааны төлбөр 8.800.930 төгрөг гаргуулах: Бүрэн цутгамал ХХК нь Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүй, 2013 оны 10 сарын 21-ний өдөр гэрээгээ цуцлан, ажлаа хаяж явснаар Сант сургууль нь цахилгааны хэрэглээний төлбөр 8.800.930 төгрөг төлсөн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний 9.2.3-т ... Цахилгаан, ус, дулаан гэх мэт хэрэглээний зардлыг гүйцэтгэгч хариуцна. Хэрэв захиалагч энэхүү зардлыг төлсөн тохиолдолд гүйцэтгэгч захиалагчид нөхөн төлөх үүрэгтэй, захиалагч энэхүү зардлыг барилгын нийт үнийн дүнгээс хасуулж тооцуулах эрхтэй... гэж заасныг үндэслэн цахилгааны төлбөр 8.800.930 төгрөг гаргуулна.
1.13. Усны төлбөр 3.732.861 төгрөг гаргуулах: Бүрэн цутгамал ХХК нь Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүй, 2013 оны 10 сарын 21-ний өдөр гэрээгээ цуцлан, ажлаа хаяж явсан байдаг тул Сант сургуулийн зүгээс усны хэрэглээний төлбөр 3.732.861 төгрөг төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 9.2.3-т ... Цахилгаан, ус, дулаан гэх мэт хэрэглээний зардлыг гүйцэтгэгч хариуцна. Хэрэв захиалагч энэхүү зардлыг төлсөн тохиолдолд гүйцэтгэгч захиалагчид нөхөн төлөх үүрэгтэй, захиалагч энэхүү зардлыг барилгын нийт үнийн дүнгээс хасуулж тооцуулах эрхтэй ... гэж заасныг үндэслэн хариуцагчаас усны төлбөрт Сант сургуулиас төлсөн 3.732.861 төгрөг шаардана.
1.14. Аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын үйлчилгээний хөлс 12.960.000 төгрөг гаргуулах: Бүрэн цутгамал ХХК нь Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүй, 2013 оны 10 сарын 21-ний өдөр гэрээгээ цуцлан, ажлын талбай дээрээс өөрсдийн ажилчид, харуул хамгаалалтаа татаж, ажлын талбайг эзэнгүй орхисон тул Сант сургуулийн зүгээс өргөтгөлийн барилгын аюулгүй байдлыг хамгаалж барилгын талбайд харуул, хамгаалалт гаргах зайлшгүй шаардлага гарсан. Сант сургууль нь Хар сүлд бамбай ХХК-тай 2013 оны 10 сарын 22-ны өдөр Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ байгуулан Сант сургуулийн өргөтгөлийн барилгын талбайд харуул, хамгаалалтын үйлчилгээний хөлсөнд cap бүр 2.100.000 төгрөг төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 3.3.5-т ... Гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэж буй ажил, ажлын үр дүнг хүний хүчин зүйл, байгалийн болзошгүй гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээ авч байгаль орчин, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, галын хяналтын албанаас тавьсан шаардлага, дүгнэлтийг хүлээн авч биелүүлнэ гэж заасныг үндэслэн Сант сургуулиас Аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын үйлчилгээний хөлсөнд төлсөн 12.960.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
1.15. Ажлын хөлсөнд илүү төлсөн 112.039.253 төгрөг гаргуулах: Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилогдож, шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн. Шинжээч Ү.Бандийн шинжээчийн дүгнэлтэд тухайн үеийн норм, үнэлгээ, дүрэм, журмын дагуу тооцоход Бүрэн цутгамал ХХК-аас Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд хийж гүйцэтгэсэн нийт ажлын үнийн дүнг 981.834.121 төгрөг гэж тогтоосон. Сант сургууль нь Бүрэн цутгамал ХХК-д өргөтгөлийн барилгын санхүүжилтэд нийт 1.199.007.774 төгрөг шилжүүлсэн нь баримтаар нотлогдоно. Хариуцагч Бүрэн цутгамал ХХК-ийн Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд хийж гүйцэтгэсэн нийт ажлын үнийн дүн 981.834.121 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Бүрэн цутгамал ХХК-аас Иргэний хуулийн 345.4, Ажил гүйцэтгэх гэрээний 2.4.5-д зааснаар илүү төлсөн зөрүү 112.039.253 төгрөг шаардах эрхтэй. Иймд нийт 596.937.740 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Хариуцагч Б.Батдэлгэрт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэв.
2. Хариуцагч Бүрэн цутгамал ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.
Манай компани нь Сант сургуультай Сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулсан. Гэрээгээр барилгын ажлын үнэлгээг 1.560.000 ам.доллар гэж тохирсон, энэ тооцоонд барилгын материал, ажлын хөлс зэрэг бүх зардал багтсан. Харин гэрээний төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан хийж гүйцэтгэсэн ажлын хөлс зардал болон барилгын материалын зардлаар тохироогүй. Манай компани барилгын ажлыг гүйцэтгэхдээ Сант сургуулиас 1.199.000.000 төгрөгийн санхүүжилт авч 1.596.434.898 төгрөгийн ажил буюу барилгын ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн. Барилгын ажлыг хийж гүйцэтгэж байх явцад нэхэмжлэгч санхүүжилт өгөхгүй ажил зогсоход хүрч байсан учир манай компани бусдаас бараа материал авахын тулд зээл авч, эд хөрөнгөө зарж, барилгын ажлыг үргэлжлүүлж байсан. Сант сургуульд 2013 оны 10 сарын 15-ны өдөр санхүүжилт хүсэж албан бичиг өгсөн боловч ямар ч хариу өгөөгүй, санхүүжилт шийдвэрлээгүй, энэ өдрөөс ажил гүйцэтгэх гэрээг зөрчин манай компанид мэдэгдэхгүйгээр өөр барилгын компанийн ажилчдыг оруулан манай ажилчдыг талбайгаас хөөж байсан боловч бид ажлаа үргэлжлүүлж л байсан. Гэтэл Д.Зургаанжин захирал 2013 оны 10 сарын 24-ний орой над руу утсаар ярьж, гэрээ цуцалснаа мэдэгдсэн боловч манайх ажлаа үргэлжлүүлж хийсээр байсан. 2013 оны 10 сарын 24-ний орой Д.Зургаанжин нь Хар сүлд бамбай хамгаалалтын албыг авч ажиллуулан манай компанийг барилгын талбайд оруулахгүй, ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болгосон учир энэ өдөртөө манай компани гэрээ цуцалсан мэдэгдлийг өгч барилгын ажлыг хүлээлгэн өгөх комиссыг байгуулсан боловч Сант сургууль барилгын ажлыг хүлээн аваагүй.
2.1.Бүрэн цутгамал ХХК-ийн доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсэн дотор заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэх болон доголдлыг арилгахад гаргасан зардал 43.184.644 төгрөг гаргуулах тухай: Манай компани барилгын дотоод заслын ажлыг чанартай, ямар нэг доголдол, дутагдалгүй хийж гүйцэтгэсэн. Манай компанийг 2013 оны 10 сарын 25-ны өдрөөс барилгын талбайд оруулж ажиллуулахгүй талбайгаас гаргахад нь Сант сургуульд ажил хүлээж авахыг шаардан ажил хүлээлцэх комисс томилсон мэдэгдэл явуулсан боловч Сант сургууль барилгын ажлыг зориуд хүлээн аваагүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь Бүрэн цутгамал ХХК-ийг ажил гүйцэтгэх хугацаандаа Улсын баяр наадмаар 1 хоног, 8 сард 10 хоног, Барилгачдын баяраар 7 хоног нийт 24 хоногийг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан гэжээ. Гэтэл манай компани 2013 оны 07 сарын 11-ний өдрөөс 07 сарын 15-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу ажилчдаа 5 хоног амраасан нь ажил гүйцэтгэх календарьчилсан графиктаа тусгасан тул хугацаа хожимдуулахад нөлөөлөөгүй. Мөн оны 08 сарын 01-05-ны өдрийг хүртэл ажиллаагүй нь захиалагч Сант сургууль нь спорт заал буюу 4, 5 давхрыг бариулахгүй гэсэн шийдвэр гаргасантай холбогдуулан 2013 оны 07 сарын 24-ний өдөр ажлын зурагт өөрчлөлт оруулах тухай 13/72 тоот албан бичиг өгсөн боловч хариу өгөөгүй, ажил үргэлжлүүлэх боломжгүй болсон тул 2013 оны 07 сарын 31-ний өдөр 13/76 тоот албан бичиг дахин өгч 5 хоног хугацаа алдсан нь захиалагчийн буруутай үйлдлээс болсон.
2.2.Ослын шат хийж гүйцэтгүүлсэнтэй холбогдох зардал 46.000.000 төгрөг гаргуулах тухай: Энэ ажил нь манай компанийн зүгээс Сант сургуулийн өргөтгөлийн барилгын гэрээт ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэж гадна заслын ажил бүрэн дууссаны дараа хийгдэх ажил байсан. Гэтэл барилгын ажил бүрэн дуусаагүй бөгөөд Сант сургууль гэрээгээр тохирсон төлбөрөө бүрэн төлөөгүй учир уг шатны төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл манай компани хийж гүйцэтгээгүй ажлын хөлсийг Сант сургуулиас аваагүй.
2.3.Спорт заалны түрээс болон автобусны түрээсийн төлбөр нэхэмжилсэн тухай: Сант сургуулийн захиргаа 2013 оны 07 сарын 24-ний өдөр Жигүүр гранд ХХК-ийн захирал Баттөр өндөр байшин бариулахыг эсэргүүцээд байна. Иймд 4, 5 давхраа бариулахаа болилоо гэж бидэнд мэдэгдсэн. Сант сургуулийн өргөтгөлийн барилгын 4, 5 давхар нь спорт заал байсан. Спорт заал баригдаагүй нь манай компаниас шалтгаалаагүй тухай захирал Д.Зургаанжин 2016 оны 07 сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлсэн. Мөн эрүүгийн хэрэгт авагдсан гэрч Ө.Ганболд, хохирогч Д.Зургаанжин нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Спорт заал баригдахгүй болсон асуудал нь манай компанитай огт хамааралгүй бөгөөд үүнээс үүдэж захиалагч тал өөр байгууллагын заал түрээслэх, спорт зааланд очиход хөлсөлсөн унааны зардал нь тухайн байгууллагын дотоод асуудал тул спортын заалны түрээсийн төлбөр 78.790.000 төгрөг, автобусны түрээсийн төлбөр 5.400.000 төгрөгийг манай компаниас нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй.
2.4.Өргөтгөлийн байрны хаалгануудыг хийлгэхэд гарсан зардал 36.711.520 төгрөг нэхэмжилсэн тухай: Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу Бүрэн цутгамал ХХК нь Сант сургуулийн өргөтгөлийн байрны бүх хаалгыг 45.057.600 төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэхээр тохирч ажлын хөлсийг бүрэн авсан гэжээ. Сант сургуулийн захирал З.Энхмөнх нь 2013 оны 08 сарын 26-ны өдөр “Суприм виндоү” ХХК-ийн үнийн санал хүргүүлэн заавал уг компаниар гадна хаалганы ажлыг хийж гүйцэтгүүлнэ гэснээр 2013 оны 08 сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, хаалганы төлбөрт 2013 оны 09 сарын 02-ны өдөр урьдчилгаа 80 хувь болох 48.000.520 төгрөгийг “Суприм виндоү" ХХК-ийн Хаан банкны 5040036964 тоот дансанд шилжүүлсэн. Манай компани хаалганд 2.942.920 төгрөгийг илүү төлсөн бөгөөд энэ төлбөрийг Сант сургуулиас авч чадаагүй хохирч, гомдолтой байгаа болно.
2.5.Өргөтгөлийн цонхны төлбөр 16.344.556 төгрөг гаргуулах тухай: Манай компани өргөтгөлийн барилгын 83 ширхэг цонхыг хийж суулгах ёстойгоос 52 ширхэг цонх суулгасан бөгөөд 31 цонх дутуу байхад ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж цонхыг хийж амжаагүй. Хийсэн 52 цонхны үнэ 41.540.550 төгрөг болсон бөгөөд Сант сургуулийн зүгээс 29.184.376 төгрөг шилжүүлж, үлдэгдэл төгрөгөө төлөөгүй байж бидний хийж гүйцэтгээгүй, мөнгийг нь аваагүй 83 цонхны мөнгийг бүтэн авсан мэтээр бичиж Суприм виндоү ХХК-аар дахин 31 цонхны мөнгө төлсөн хэмээн 16.344.556 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
2.6.Дулаан, халаалтын зөрүү төлбөр 27.059.819 төгрөг гаргуулах тухай: Барилгын тухай хуулийн 36.7-д Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно., 48.2-т Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. Ажил гүйцэтгэх гэрээ нь манай компанийн буруутай ажиллагаанаас болж цуцлагдаагүй бөгөөд гэрээ цуцлагдах нөхцөл үүсэх хүртэл дулаан халаалтыг уг барилгад аваагүй байсан. Гэрээг цуцалсанд тооцсоноос хойно тухайн барилгад авсан дулаан, халаалтын зөрүүг манай компани төлөх эрх зүйн үндэслэлгүй, харин Голомт констракшн ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй.
2.7.Фасадны ажлын материалын зөрүү төлбөр 23.083.850 төгрөг гаргуулах тухай: Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын зурагт фасадны дулаалгын материалыг ЕPS маркийн дулаалгын цагаан хавтангаар хийхээр тусгасан боловч захиалагчийн хүсэлтээр XPS маркийн дулаалгын ногоон хавтангаар хийж материалын үнийн зөрүү 23.083.850 төгрөг гарсныг 2013 оны 12 сарын 14-ний өдрийн хэлцлээр фасадны материалын үнийн зөрүү 23.083.850 төгрөгийг хүлээн зөвшөөрч манай компанид төлөхөөр тохиролцсоны дагуу шилжүүлсэн атал одоо манай компанийг шахалт, дарамт хийж авсан мэт гүтгэж байгаад гомдолтой байна.
2.8.Дээврийн ажилд илүү төлсөн 14.207.678 төгрөг гаргуулах тухай: Сант сургуулийн өргөтгөлийн барилга нь ажлын зургаар сэндвичэн буюу фермэн дээврийн технологитой байсан. Спорт заал баригдахгүй болсонтой холбогдуулан дээврийн ажлын технологид өөрчлөлт орж 3 давхрын таазны хучилт дээр уур ус тусгаарлагч, 2 давхар хөөс нааж, дулаалгын керамзит асгаж, уклон гаргаж 7-9 см бетон цутгаад 2 үе хар цаас нааж гүйцэтгэн зурагт тусгаагүй нэмэлт ажил гарсан. Уг ажилд манай компани 68.604.466 төгрөгийн илүү ажлыг хийсэн. Манай компани Сант сургуультай батлагдсан зураг төслийг үндэслэн барилгыг бүхэлд нь 1.560.000 ам.доллароор барихаар тохирсон байхад батлагдсан зурагт өөрчлөлт оруулж, нэмэлт ажил хийсэн байдаг.
2.9.Техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохирол 1.401.628 төгрөг гаргуулах тухай: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ барилгын төхникийн давхрын ажлын нийт төсөв 17.989.664 төгрөгөөр тохиролцсон гэжээ. Барилгын ажлын явцад техникийн давхрын ажлыг Сант сургуультай 17.989.664 төгрөгөөр гүйцэтгэхийг зөвшөөрч, тохиролцсон нь үнэн боловч 5.297.322 төгрөг төлж, үлдэх 12.692.342 төгрөгийг Сант сургууль төлөөгүй. Сант сургууль нь техникийн давхрыг цоолсныг засварлахад гарсан зардал нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, учир нь манай компани уг ажлыг гүйцэтгэхэд ямар нэг доголдол гаргаагүй.
2.10.Арматур төмрийн илүү төлсөн төлбөр 167.225.000 төгрөг гаргуулах тухай: Сант сургуультай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилга барьж гүйцэтгэхдээ бараа материалыг манай компани гаргахаар тохиролцсон. Үүний дагуу барилгад ашигласан арматурыг тухайн үеийн зах зээлийн ханшаар чанартай арматур авч барилгыг барьж гүйцэтгэсэн болно. Сант сургууль нь манай компанийн бусдаас худалдан авч ашигласан арматурын төмрийн үнийн зөрүүг нэхэмжлэх эрхгүй гэж ойлгож байна.
2.11.Цахилгааны төлбөр 8.800.930 төгрөг, усны төлбөр 3.732.861 төгрөг гаргуулах тухай: Гэрээ хэрэгжих боломжгүй болсноос хойш манай компанийн зүгээс удаа дapaa уулзалт зохион байгуулж, зөвшилцөлд хүрэхийг хичээж байсан бөгөөд үүний үр дүнд зарим ажлууд болоод сөрөг нэхэмжлэлд дурдсан цахилгаан болон усны төлбөрийг /6,7,8,9 сарын/ 2013 оны 12 сарын 29-ний өдрийн хэлцлээр тохиролцож, Сант сургуулиас манай компанид шилжүүлэн өгөх мөнгөн дүнгээс хасалт хийж шийдвэрлэсэн байгаа. Гэтэл дахин ийм хэмжээний мөнгөн дүн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. 2013 оны 11 сарын 17-нд Сант сургууль нь Голомт констракшн ХХК-тай гэрээ хийж, ажлаа эхэлсэн учир мөнгөө Голомт констракшн ХХК-иас нэхэмжлэх нь зөв юм.
2.12.Аюулгүй байдлыг хангах, хамгаалалт-ын үйлчилгээний хөлс 12.960.000 төгрөг гаргуулах тухай: Ажил гүйцэтгэх гэрээний 3.3.5 дахь заалт нь гэрээ хэрэгжих явцад хэрэгжүүлэх заалт бөгөөд гэрээний 10.2-т Захиалагчийн буруугаас болж гэрээ цуцлагдсан тохиолдолд гүйцэтгэгч талбайгаас бууж болохыг заасан, өөрөөр хэлбэл гэрээ цуцлагдаж гүйцэтгэгч талбайгаас буусан тохиолдолд гэрээний 3.3.5 дахь заалт хэрэгжих үндэслэлгүй. 2013 оны 11 сарын 17-нд Сант сургууль нь Голомт констракшн ХХК-тай гэрээ хийж, ажлаа эхэлсэн учир мөнгөө Голомт констракшн ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй.
2.13.Ажлын хөлсөнд илүү төлсөн 112.039.253 төгрөг гаргуулах тухай: Сант сургуультай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу хийсэн ажлын үнийн дүн нь 1,6 тэрбум гаруй төгрөг болно. Үүнийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхээс томилогдсон шинжээч Ц.Оюунсайханы 2015 оны 01 сарын 21-ний өдрийн дүгнэлтэд тусгасан. Бүрэн цутгамал ХХК нь Сант сургуулиас ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл төлбөрийн авлагатай, иймд нэхэмжлэлийн шаардлага 596.937.740 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч бүрэн цутгамал ХХК болон Б.Батдэлгэр нар нэхэмжлэгч Сант сургуульд холбогдуулан ажлын үлдэгдэл хөлс, материалын зардал 451.120.693 төгрөг, нэмэлт ажлын хөлс 169.719.478 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 836.444.427 төгрөг нийт 1.457.284.598 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.
3.1 Бүрэн цутгамал ХХК нь Сант сургуультай 2013 оны 06 сарын 06-ны өдөр Сант сургуулийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын гэрээ байгуулж, ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаанд Сант сургуулийн зүгээс гэрээгээ зөрчиж санхүүжилт өгөхгүй байх, бидний ажлыг булааж өөр компанид өгөх, биднийг ажлын талбайгаас хөөх зэрэг үйлдэл гаргаж байсан. Жишээ нь: 2013 оны 07 сарын 24-ний өдөр Сант сургуулийн удирдлагуудын зүгээс манай компанид спорт заалаа бариулахгүй болсон талаар хэлсэн бөгөөд үндэслэлээ Урд барилгын эзэд болох Жигүүр гранд ХХК-ийн удирдлагуудын зүгээс дургүйцээд байгаа болохоор энэ жилдээ барихаа болилоо гэсэн юм. Үүнтэй холбогдуулан манай компанийн зүгээс 2013 оны 07 сарын 24-ний өдөр 5 асуудал тодруулахаар 72 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч заасан хугацаанд хариу өгөөгүй учир 2013 оны 07 сарын 31-ний өдөр 75 дугаар албан бичгээр Ажил гүйцэтгэх гэрээний 10.2-д заасны дагуу ажил зогсоож байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа дээврийн ажлын зураг болон барилгын ажлын зурагт өөрчлөлт орсон зураг ирсэн учир 2013 оны 08 сарын 05-ны өдрөөс эхлэн ажлаа үргэлжлүүлсэн нь барилгын ажлын тэмдэглэлд тусгагдсан. Барилгын 4,5 давхар буюу спорт заал баригдаагүй нь Сант сургуулийн удирдлагуудын зүгээс хийсэн үйлдэл буюу Жигүүр гранд ХХК-ийн зүгээс гаргасан хүсэлттэй холбоотой гэдгийг Эдшил ХХК-ийн захирал Ө.Ганболдын 2015 оны 12 сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид өгсөн мэдүүлгээр батлагдана.
3.2 Манай компани барилгын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлөөр тохирсон боловч манайд мэдэгдэхгүйгээр сантехник болон салхивчны ажлыг булаан авч, Явуу импекс, Универсум ХХК-д шилжүүлэн өгсөн нь гэрээний 1.2.10, 1.2.11, 1.4 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болно. Сант сургууль 2013 оны 10 сарын 15-ны өдөр гаднаас заслын бригад оруулж манай компанийн 3 давхрын заслын ажлыг булаан авч өгсөн бөгөөд ажлаа өгөхгүй гэсний төлөө санхүүжилт өгөхгүй, яв зайл гэж хөөсөн учир тухайн өдөр 117 дугаар албан бичгээр санхүүжилт болон ажлаа 11 сарын 15-ны өдөр дуусгах талаар хүсэлт хүргүүлсэн байдаг. Гэвч манай хүсэлтэд хариу өгөхгүй, гэрээгээ зөрчиж, санхүүжилт хоцроож байсан тул Ажил гүйцэтгэх гэрээний 10.2-д захиалагчийн буруугаас цуцлах гэж зааснаар гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлснийг хүлээн аваад 7 хоногийн дотор хариу өгөх ёстой боловч Сант сургуулийн захирал Д.Зургаанжин 2013 оны 10 сарын 24-ний орой утсаар мэдэгдэл хүлээн авлаа, гэрээ цуцалж байгааг мэдэгдье, маргаашаас танайхыг оруулахгүй учир маргаантай асуудал байвал хууль, шүүхээр явъя гэж хэлсэн. 2013 оны 10 сарын 25-ны өдөр Сант сургуулийн захирал Д.Зургаанжин нь гэрээг цуцалж, харуул хамгаалалтаа сольж, манай ажилчдыг барилгын талбай руу нэвтрүүлэхгүй хөөж явуулаад Голомт констракшн ХХК болон өөр барилгын бригад, хувь хүмүүсээр ажлаа хийж дуусгасан. Сант сургууль, Голомт констракшн ХХК-ийн хооронд 2013 оны 11 сарын 17-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан хуурамч гэрээ үйлдсэн гэж тухайн үед Чингэлтэй дүүргийн цагдаа шалгасан. Монгол улсын Ерөнхий прокурорын 2017 оны 12 сарын 07-ны өдрийн хариу мэдэгдэх хуудаст Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сант сургууль, Голомт констракшн ХХК-ийн байгуулсан 2013 оны 11 сарын 17-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ барилгын ажлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа хэдий боловч ... хэсэгт заасан хугацаа өнгөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон байх тул прокурорын тогтоолыг хэвээр үлдээж... гэжээ. Өөрөөр хэлбэл Голомт констракшн ХХК тус өргөтгөлийн барилгад ширхэг тоосго ч өрөөгүй, шанага шавар ч хийгээгүй.
3.3 Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар Сант сургуультай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд 1 м.кв-ын үнэ 600 ам.доллар нийт үнэ нь 1.560.000 ам.доллар /1 доллар =1490 төгрөг/ байхаар тохиролцсон. Нэг метр квадратын үнэ 600 долларыг задаргаагаар харуулбал:
- Газар шороо 1 815 м.куб х 7 ам.дол. =12 709.20 ам.дол.
- Угсралтын ажил 2 600 м.кв х 245 ам.дол.=637 000 ам.дол.
- Өрлөгийн ажил 2 600 м.кв х 60 ам.дол.=156 000 ам.дол.
-Фасадны ажил 2 600 м.кв х 40 ам.дол. =104 000 ам.дол.
- Дотор заслын ажил 2 600 м.кв х 99 ам.дол =257 400 ам.дол.
- Гадна хаалга /дээвэр/ 2 600 м.кв х 13 ам.дол.=33 800 ам.дол.
- Цонхны ажил 2 600 м.кв х 18 ам.дол.=46 800 ам.дол.
-Цахилгааны ажил 2 600 м.кв х 35 ам.дол.=91 000 ам.дол.
- Сантехникийн ажил 2 600 м.кв х 40 ам.дол.=104 000 ам.дол.
- Салхивчны ажил 2 600 м.кв х 30 ам.дол.=78 000 ам.дол.
- Бусад ажил 2 600 м.кв х 15 ам.дол.=39 000 ам.дол.
Нийт: 1 560 000 / Нэг сая таван зуун жаран мянган ам.доллар/
Гэрээгээр тохирсон ажил:
Газар шороо- хэмжээ-1815 м.куб-эзлэх хувь-100 хувь-нэгж үнэлгээ- 7 ам.дол.-нийт үнэ-12 709.20 ам.дол.
Угсралтын ажил-хэмжээ-2 016 м.кв.-эзлэх хувь-100 хувь-нэгж үнэлгээ-245 ам.дол.-нийт үнэ- 493 920 ам.дол.
Өрлөгийн ажил-хэмжээ-2 016 м.кв.-эзлэх хувь-100 хувь-нэгж үнэлгээ-60 ам.дол.-нийт үнэ- 120 960 ам.дол.
Фасадны ажил-хэмжээ-2 016 м.кв.-эзлэх хувь-100 хувь-нэгж үнэлгээ-40 ам.дол.-нийт үнэ- 80 640 ам.дол.
Дотор заслын ажил-хэмжээ-2 016 м.кв.-эзлэх хувь-60 хувь-нэгж үнэлгээ-99 ам.дол.-нийт үнэ- 119 750 ам.дол.
Хаалга /дээвэр/-хэмжээ-2 016 м.кв.-эзлэх хувь-100 хувь-нэгж үнэлгээ-13 ам.дол.-нийт үнэ- 26 208 ам.дол.
Цонхны ажил-хэмжээ-2 016 м.кв.-эзлэх хувь-65 хувь-нэгж үнэлгээ-18 ам.дол.-нийт үнэ- 23 587 ам.дол.
Цахилгаан, холбоо, дохиоллын ажил-хэмжээ-2 016 м.кв.-эзлэх хувь-50 хувь-нэгж үнэлгээ-35 ам.дол.-нийт үнэ- 35 280 ам.дол.
Бусад ажил /хөдөлмөр хамгаалал, цэвэрлэгээ/-хэмжээ-2 016 м.кв.-эзлэх хувь-100 хувь-нэгж үнэлгээ-15 ам.дол.-нийт үнэ- 30,240 ам.дол.
Нийт-2 016 м.кв.-нэгж үнэлгээ-532 ам.дол.-нийт үнэ- 943 294 ам.дол.
Санхүүжилт авсан ажил:
Гүйлгээ-Сант сургууль- огноо-2013.06.07-дүн 100.0 сая төг.-ханш-1433 төг.- 69,783 ам.дол.
Гүйлгээ-Сант сургууль- огноо-2013.06.18-дүн 200.0 сая төг.-ханш-1437 төг.- 139,178 ам.дол.
Гүйлгээ-Сант сургууль- огноо-2013.06.27-дүн 100.0 сая төг.-ханш-1444 төг.- 69,252 ам.дол.
Гүйлгээ-Сант сургууль- огноо-2013.07.08-дүн 70.0 сая төг.-ханш-1463 төг.- 47,846 ам.дол.
Гүйлгээ-З.Энхмөнх- огноо-2013.07.25-дүн 100.0 сая төг.-ханш-1490 төг.- 67,114 ам.дол.
Гүйлгээ-Сант сургууль- огноо-2013.08.18-дүн 131 502 сая төг.-ханш-1490 төг.- 88,256 ам.дол.
Гүйлгээ-Сант сургууль- огноо-2013.08.28-дүн 90.0 сая төг.-ханш-1490 төг.- 60,402 ам.дол.
Гүйлгээ-Сант сургууль- огноо-2013.08.31-дүн 120.0 сая төг.-ханш-1490 төг.- 80,536 ам.дол.
Гүйлгээ-Сант сургууль- огноо-2013.09.06-дүн 90.0 сая төг.-ханш-1490 төг.- 60,402 ам.дол.
Гүйлгээ-Сант сургууль- огноо-2013.12.14-дүн 71 342 сая төг.-ханш-1490 төг.- 47,880 ам.дол.
Гүйлгээ-Сант сургууль- огноо-2013.12.29-дүн 26 164 574 төг.-ханш-1490 төг.- 17,560 ам.дол.
Нийт- 1 199 008 574 төгрөг-ханш-1470.5 = 815 323 ам.дол.
Гэрээнээс гадуур хийсэн нэмэлт ажил:
Техникийн давхар-21.56 м.кв-үнэлгээ-516 ам.дол.-ханш-1490 төг.-нийт дүн-16.576.190 төгрөг /шинжээч нарын дүгнэлт/
Хүзүүвч-17.52 м.кв-үнэлгээ-516 ам.дол.-ханш-1490 төг.-нийт дүн-13.470.076 төгрөг /шинжээч нарын дүгнэлт/
Хөөсөнцрийн зөрүү- нийт дүн-23.085.850 төгрөг /2013 оны 12 сарын 29-ний өдрийн хэлцлээр тохирсон/
Гаражийн шалны дулаалга-504 м.кв.-нийт дүн-6.959.290 төгрөг/шинжээч нарын дүгнэлт/
Хавтгай дээвэр-504 м.кв.-нийт дүн-68.604.466 төгрөг /шинжээч нарын дүгнэлт/
Пандусны ханын нэмэлт ажил-нийт дүн-4.445.105 төгрөг /шинжээч нарын дүгнэлт/
Гадна хаалганы зөрүү-нийт дүн-30.156.300 төгрөг /Суприм виндоу ХХК, Анжел стар ХХК-ийн хоорондын зөрүү/
Парапедны өрлөг-нийт дүн-6.422.201 төгрөг /шинжээч нарын дүгнэлт/
Нийт- 169.719.478 төгрөг.
Ажил гүйцэтгэх гэрээний 9.6-д зааснаар хоногийн 0.02 хувийн алданги бодоход 2 188 хоногийн алданги 43.76 хувь буюу 173.131.815 төгрөг болно. Иймд 2013 оны 06 сарын 06-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 265.440.654 төгрөг, гэрээнээс гадуур нэмэлт ажил 169.719.478 төгрөг, алданги 190.426.073 төгрөг нийт 625.586.205 төгрөгийг Сант сургуулиас гаргуулна.
3.4 Сөрөг нэхэмжлэлээ дараах үндэслэлээр өөрчилж байна. Үүнд:
Өмнө нь 625.586.205 төгрөг болон гэрээнээс үүссэн хохирол 761.379.855 төгрөг нийт 1.386.966.060 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлээ дараах үндэслэлээр өөрчилж байна. Үүнд: Сант сургуулийн өргөтгөлийн барилгад оруулсан материалын тооцоо болох цемент 30.365.000 төгрөг, арматур 214.046.200 төгрөг, элс 7.696.000 төгрөг, хайрга 4466.000 төгрөг, бетон зуурмаг 178.393.950 төгрөг, тоосго 22.983.500 төгрөг, блок 48.398.375 төгрөг, хөөс 64.584.200 төгрөг нийт 570.933.225 төгрөг болно. Мөн кассын зарлагын тооцоо 06 сард 206.042.867 төгрөг, 07 сард 133.498.508 төгрөг, 08 сард 212.914.787 төгрөг, 09 сард 362.673.679 төгрөг, 10 сард 249.186.317 төгрөг, 11,12 сард 85.590.789 төгрөг нийт 1.820.840.171 төгрөг байна. Манай компаниас Сант сургуулийн өргөтгөлийн барилгад зарцуулсан материал, ажлын хөлсний тооцоо 1.820.840.171 төгрөг болох тул алданги 190.426.073 төгрөгөөс татгалзаж, ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 265.440.654 төгрөгийг 185.680.039 төгрөгөөр нэмэгдүүлэн 451.120.693 төгрөг болгож байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 761.379.855 төгрөгийг 2013 оны 11 сарын 18, 2013 оны 11 сарын 20, 2013 оны 12 сарын 30-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс нийт 7.000.000 төгрөг, 2015 оны 01 сарын 20-ны өдөр Ю Би пропертис ХХК-д төлсөн шинжээчийн зардал 1.370.000 төгрөг, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 ны 02 сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн зардал 2.500.000 төгрөг, нотариатын төлбөр 1.088.900 төгрөг, 2016 оны 08 сарын 24-ний өдөр улсын комисст өгсний дараах 5 хувийн барьцаа төлбөр /1.199.007.774 төгрөг/ 63.105.672 төгрөг нийт 75.064.572 төгрөгөөр нэмэгдүүлж 836.444.427 төгрөг нэхэмжилнэ. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 451.120.693 төгрөг, гэрээнээс гадуур нэмэлт ажил 169.719.478 төгрөг, гэрээнээс үүссэн хохирол 836.444.427 төгрөг нийт 1.457.284.598 төгрөгийг Сант сургуулиас гаргуулж Бүрэн цутгамал ХХК, иргэн Б.Батдэлгэр нарыг хохиролгүй болгож өгнө үү. 1.457.284.598 төгрөгөөс Б.Батдэлгэр миний Я.Цэвэлмаад төлсөн 5.000.000 төгрөг, Б.Ганболдод төлсөн 20.700.000 төгрөг, Газар партнерс ХХК-д төлсөн 12.272.800 төгрөг, Я.Цэвэлмаад төлсөн 12.200.000 төгрөг, Х.Баярбадрахад төлөх 646.400.000 төгрөг нийт 696.572.800 төгрөгийг иргэний хувьд нэхэмжилнэ гэв.
4. Нэхэмжлэгч Сант сургууль сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
4.1 Сөрөг нэхэмжлэлийн хувьд Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь Сант сургуулийг ажил гүйцэтгэх гэрээг эхнээс нь зөрчөөд санхүүжилт хийхгүй завсардуулснаар хохирол учирсан гэжээ. Ажил гүйцэтгэх гэрээнд Сант сургууль 100 хувь санхүүжүүлнэ гэсэн заалт байгаа, тэрнээс бус Бүрэн цутгамал ХХК-иас ямар нэгэн үйлдэл хийсний дараа нь Сант сургууль төлбөр төлөх заалт байхгүй, мөнгийг аваад барилга барих ийм л энгийн зүйл байсан. Нэхэмжлэгч нь 2013 оны 06 сарын 06-ны өдрөөс 2013 оны 10 сарын 21-ний өдөр хүртэл 11 удаагийн үйлдлээр 1.199.007.774 төгрөг шилжүүлээгүй бол хариуцагч өөрсдөө мөнгө нэмээд зардал гаргах уу гэдэг логик байж болохгүй. Шүүхээс томилсон шинжээч нь Сант сургуулийн 3 давхар барилгыг барьж дууссан үед нь дүгнэлт гаргасан, Бүрэн цутгамал ХХК-ийн дутуу барьсан, буруу барьсан юмыг тооцоогүй, бариад дууссан барилгыг тооцоолсон, энэ нь автомат программаар хийгддэг. Шинжээчийн дүгнэлт хариуцагчийн хийсэн ажлыг илүү өндөр үнээр гаргасан боловч би энэ талаар маргаагүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ бүх зүйлсийн үнийг нэмэгдүүлж нэхэмжилсэн байдаг, тухайлбал 214.000.000 төгрөгөөр арматур авсан гэснийг хамгийн өндөр үнээр нь тооцоход 1 тонн нь 1.300.000 төгрөг, үүнийг 214.000.000 төгрөгт хуваахаар 160-170 тонн арматур болно, гэтэл өргөтгөлийн 5 давхар барилгад 100 тонн арматур орно, үлдсэн 60 илүү тонн хаана орсон нь мэдэгдэхгүй нэмсэн, ийм үндэслэлгүй зүйл нэхэмжилсэн, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын бүртгэлийн 9025003008, регистрийн 9087885 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 06 сарын 06-ны өдрийн 13/02 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, Бүрэн цутгамал ХХК-ийн 2013 оны 10 сарын 21-ний өдрийн 13/620 дугаар Сант сургуулийн захиргаанд шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2015 оны 08 сарын 21-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт, түүний хавсралт, Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын санхүүжилт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 34016 дугаар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 28329 дүгээр, 2016 оны 09 сарын 30-ны өдрийн 2936 дугаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 01052 дугаар шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01052 дугаар шийдвэр, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Сант сургуулийн төлбөрийн түүх, 2145 гэрээний дугаартай 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх Сант сургуулийн төлбөрийн түүх, Суприм Виндоү ХХК, Сант сургуулийн 2013 оны 09 сарын 16-ны өдрийн 201309-Т008 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 10 сарын 25-ны өдрийн Суприм Виндоү ХХК, Сант сургууль нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 01 сарын 04-ний өдрийн Суприм виндоү ХХК-ийн 121 дугаар нэхэмжлэх, Худалдаа хөгжлийн банкны 2013 оны 12 сарын 26, 2013 оны 10 сарын 21, 2013 оны 09 сарын 18, 2014 оны 09 сарын 17, 2013 оны 10 сарын 26, 2013 оны 12 дугаар сарын 26-ны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 12 сарын 26-ны өдрийн 125 дугаар Суприм виндоү ХХК-ийн нэхэмжлэх, 2013 оны 12 сарын 26-ны өдрийн 119 дүгээр Суприм виндоү ХХК-ийн нэхэмжлэх, 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хүлээлцэх акт, Сант сургууль, Цэлмүүнжин ХХК-ийн 2013 оны 11 сарын 09-ний өдрийн Модон эдлэл хийлгэх гэрээ, 2013 оны 11 сарын 13-ны өдрийн хавсралт, Сант сургууль, Уран ган ХХК-ийн 2015 оны 08 сарын 06-ны өдрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэрээ, 2015 оны 09 сарын 03, 2015 оны 08 сарын 06-ны өдрийн төлбөрийн даалгавар, Сант сургууль, Хар сүлд бамбай ХХК-ийн 2013 оны 10 сарын 22-ны өдрийн Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ, 2013 оны 11 сарын 20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2014 оны 02 сарын 13-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, Сант сургууль, Автобус-3 ОНӨААТҮГ-ын 2014 оны 09 сарын 05, 2013 оны 09 сарын 27-ны өдрийн Автобус түрээслэх гэрээ, 2014 оны 08 сарын 01-ний өдрийн Заал түрээслэх гэрээ, 2013 оны 09 сарын 05-ны өдрийн Заал түрээслэх гэрээ, 2016 оны 09 сарын 06-ны өдрийн Спорт заалаар үйлчлүүлэх гэрээ, 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Сант дунд сургуулийн төлбөрийг баримт, 2013 оны 09 сарын 20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 12 сарын 14-ний өдрийн хэлцэл, 2013 оны 12 сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2016 оны 09 сарын 07-ны өдрийн Заал ашиглах гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 6/10/24/2 тоот төлбөрийн даалгавар, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 6/09/08/1 тоот Төлбөрийн даалгавар, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 5/9/23/1 тоот Төлбөрийн даалгавар, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/10/19/4 тоот Төлбөрийн даалгавар, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6/04/19/2 тоот Төлбөрийн даалгавар, Эн Си Пи ХХК-ийн Спорт цогцолбороор үйлчлүүлэгч гишүүн байгууллагын карт, Сант сургуулийн өргөтгөлийн барилгад Бүрэн цутгамал ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нэгдсэн төсөв, Сант сургуулийн өргөтгөлийн барилгын санхүүжилтийн график, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт, Сант сургуулийн өргөтгөлийн барилгын санхүүжилт график, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Эн Си Пи ХХК, Сант сургууль нарын байгуулсан Спорт заалаар үйлчлүүлэх гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Спорт заалны зохион байгуулагч Б.Энхжаргал, Сант сургуулийн захирал Д.Зургаанжин нарын байгуулсан Заал түрээслэх гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Эн Си Пи ХХК, Сант сургууль нарын байгуулсан Спорт заалаар үйлчлүүлэх гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Элит андууд жуулчин авто компани, Сант сургууль нарын байгуулсан Сант сургуулийн сурагчдад автобусаар үйлчлэх гэрээ, Автобусны түрээсийн төлбөр төлсөн баримтууд, Сант сургууль, Голомт констракшн ХХК-ийн 2013 оны 11 сарын 17-ны өдрийн 13/14 дүгээр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, Суприм Виндоү ХХК, Сант сургуулийн 2013 оны 08 сарын 31-ний өдрийн 20130831-ХЦ002 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, үнийн санал, Сант сургуулийн өргөтгөлийн санхүүжилтийн график, Худалдаа, хөгжлийн банкны 2018 оны 02 сарын 10-ны өдрийн 7-417/0178 дугаар тодорхойлолт, Сант сургууль, Эн Си Пи ХХК-ийн 2016 оны 09 сарын 06-ны өдрийн С3/16/09/06 дугаар, 2015 оны 09 сарын 07-ны өдрийн СЗ/1509/07 дугаар, 2017 оны 09 сарын 11-ний өдрийн СЗ/17/09/11 дүгээр Спорт заалаар үйлчлүүлэх гэрээ, Автобус түрээс, спорт заалны түрээсийн 2016 оны 04 сарын 19-ний өдрөөс 2017 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл төлбөрийн даалгавар, Сант сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлын талаарх гэрэл зургууд, Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 02 сарын 19-ний өдрийн 2/315 тоот мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Р.Отгондоржийн өгсөн сэжигтнээр байцаасан тэмдэглэл, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитекторын сургуулийн 2015 оны 01 сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Бүрэн цутгамал ХХК, Түмэн бүлтэн ХХК-ийн 2013 оны 06 сарын 13-ны өдрийн 13/04 дугаар дэд гэрээ, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 149 дугаар магадлал, Жагсаал хийж буй болон цахим мэдээллийн хуудсанд өгсөн мэдээллийн гэрэл зураг, Сант сургуулийн барилгын гэрэл зураг,
6. Хариуцагч тал дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийн 9011128079, регистрийн 5184037 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Компанийн дүрэм, Бүрэн цутгамал ХХК-ийн 2013 оны 08 сарын 16-ны өдрийн 131 501 659.96 төгрөгийн нэхэмжлэх, Сант сургуулийн өргөтгөлийн барилгын дотор заслын гүйцэтгэлийн график, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаагчийн 2015 оны 02 сарын 18-ны өдөр Д.Зургаажинг хохирогчоор байцаасан тэмдэглэл, Барилга хүлээлцэх акт, Бүрэн цутгамал ХХК, Анжел стар ХХК-ийн 2013 оны 06 сарын 29-ний өдрийн 06/08, 2013 оны 07 сарын 02-ны өдрийн 07/02 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, Худалдаа, хөгжлийн банкны 2013 оны 09 сарын 02-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 07сарын 24-ний өдрийн 13/72 дугаар, 2013 оны 10 сарын 31-ний өдрийн 13/75 дугаар албан бичиг, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Н.Хишигдэлгэрийг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б.Батдэлгэрийг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Ө.Ганболдыг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Д.Зургаанжингийн хохирогчийн мэдүүлэг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Д.Зургаанжингийн хохирогчийн мэдүүлэг, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02-07-094/54 тоот барилгын ашиглалтыг зогсоох тухай Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн акт, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 135 дугаартай зарим яллагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 134 дугаартай зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Д.Зургаанжингийн хохирогчийн мэдүүлэг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04/61 тоот Боловсролын газрын албан бичиг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 452 дугаар шийтгэх тогтоол, Зэвт нум ХХК, Бүрэн цутгамал ХХК-ийн 2013 оны 06 сарын 14-ний өдрийн13/1 дүгээр Харуул хамгаалалтын гэрээ, Билгүүн трейд ХХК, Бүрэн цутгамал ХХК-ийн 2013 оны 09 сарын 09-ний өдрийн 3/13 дугаар XPS дулаалгын хавтан худалдах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор халаалтын системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Бүрэн цутгамал ХХК, Вүүдмэн ХХК нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, Билгүүн трейд ХХК-ийн зарлагын баримтууд, 2013 оны 12 сарын 13-ны өдрийн Сант сургуулийн захирлуудад шаардлага хүргүүлэх тухай бичиг, Сант сургуулийн өргөтгөлийн барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгчийн санхүүжилт, Сант сургуулийн өргөтгөлийн гадна дулаалгын материалын тооцоо, зөрүү, Сант сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын үнийн санал, Сант сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэлийн санхүүжилтийн нэхэмжлэл болон гүйцэтгэл, Бүрэн цутгамал ХХК-ийн нэхэмжлэх, Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 02-01/927 дугаар тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/1786 дугаарт гомдолд хариу өгөх тухай хариу мэдэгдэх хуудас, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 448 дугаар хүсэлтэд хариу өгөх тухай албан бичиг, 2013 оны 07 сарын 06-ны өдрөөс 2013 оны 10 сарын 15-ны өдрийн нэхэмжлэх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 02 сарын 22-ны өдрийн х/135 дугаар асуудал хүргүүлэх тухай албан бичиг, Сант сургуулийн өргөтгөлийн барилгын угсралтын ажлын товчоо, Гадна дулаалгын хөөсний ажлын гэрэл зураг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Баянгол дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт, Татварын албаны тодорхойлолтууд, 2016 оны 03 сарын 05-ны өдрийн Барилгын угсралтын ажлын талаар хийсэн зохиогчийн нэгдсэн дүгнэлт, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2016/340 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Архивын ерөнхий газрын 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 02/106 дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 01/3066 дугаар гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 сарын 11-ний өдрийн Б/196 дугаар улсын байцаагчийн эрх цуцлах тухай тушаал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 03/3790 дугаар албан бичиг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 сарын 21-ний өдрийн 232 дугаар тогтоол, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 1/2125 дугаар хариу мэдэгдэх хуудас, Мэргэжлийн хяналын газрын 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 02-03/207 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 07 сарын 04-ний өдрийн 4/1301 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2018 оны 03 сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 241 тоот гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 сарын 25-ны өдрийн 543 дугаар магадлал, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 04/716 тоот арга хэмжээ авсан тухай албан бичиг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2017 оны 02 сарын 22-ны өдрийн Б/10 дугаар тушаал, Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 05 сарын 30-ны өдрийн 02-02/1160 дугаар албан бичиг, Архивын ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 05/01 дугаар дүгнэлт, 2014 оны 04 сарын 03-ны өдрийн Я.Цэвэлмаа, Б.Батдэлгэр нарын байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 11 сарын 14-ний өдрийн Б.Ганболд, Б.Батдэлгэр нарын байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 10 сарын 04-ний өдрийн Я.Цэвэлмаа, Б.Батдэлгэр нарын байгуулсан зээлийн гэрээ, Б.Батдэлгэрийн 2013 оны 10 сарын 01-ны өдрөөс 2014 оны 04 сарын 05-ны өдөр, 2014 оны 09 сарын 03, 2014 оны 11 сарын 21-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтүүд, 2015 оны 08 сарын 10-ны өдрийн Х.Баярбадрал, Б.Батдэлгэр нарын байгуулсан зээлийн гэрээ, 2016 оны 06 сарын 25-ны өдрийн Х.Баярбадрал, Б.Батдэлгэр нарын байгуулсан төлбөр барагдуулах гэрээ, 2017 оны 10 сарын 11-ний өдрийн Х.Баярбадрал, Б.Батдэлгэр нарын байгуулсан төлбөр барагдуулах гэрээг сунгах тухай, 2019 оны 10 сарын 29-ний өдрийн Х.Баярбадрал, Б.Батдэлгэр нарын байгуулсан төлбөр барагдуулах тухай гэрээ, 2018 оны 12 сарын 21-ний өдрийн Үүр тээл ХХК, Бүрэн цутгамал ХХК нарын байгуулсан тооцоо нийлсэн акт, Хэв хашмал ХХК, Бүрэн цутгамал ХХК-ийн 2013 оны 06 сарын 25-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 сарын 11-ний өдрийн 1/8912 дугаар бүртгэж авсныг мэдэгдэх тухай албан бичиг, Сант сургуулийн өргөтгөлийн барилгын угсралтын ажил гүйцэтгэсэн Түмэн бүлтэн ХХК-тай хийсэн 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02-07-101/158 дугаартай эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн акт, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ТГК ХХК-ийн албан бичиг, Сант сургуулийн өргөтгөлийн барилгын материалын зарлагын баримт, Бүрэн цутгамал ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 457021878 дугаартай дансны хуулга, Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын тэмдэглэлийн товчоо, Сант сургуулийн өргөтгөлийн барилга 2013 оны 11, 12 дугаар сарын зарлагын баримт, 2013 оны 11 сарын 20-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1.015.600 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1.000.000 төгрөгийн орлогын мэдүүлэг, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орлогын мэдүүлэг, Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбарууд, Б.Батдэлгэрийн Хаан банкны 2019 оны 08 сарын 18-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4/426 дугаартай Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/794 дугаартай гомдолд хариу өгөх тухай Монгол Улсын ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 6/763 дугаартай гомдолд хариу өгөх тухай Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын албан бичиг, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/1096 дугаартай Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4/785 дугаартай Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2013 оны 09 сарын 02-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 022 тоот Анжел стар ХХК-ийн үнийн санал хүргүүлэх тухай, 2013 оны 11 сарын 17-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №2013831-ХЦ002 Ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 13/72 тоот Бүрэн цутгамал ХХК-ийн Сант сургуулийн захиргаанд хүсэлт гаргасан баримт, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 13/75 тоот Бүрэн цутгамал ХХК-ийн Сант сургуулийн захиргаанд албан бичиг хүргүүлэх тухай баримт, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 452 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 05-06-ны өдрийн 452 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 417 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 04-ний өдрийн 1484 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, 2020 оны 05 сарын 19-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3/76 дугаартай хүсэлтийг буцаах тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн албан бичиг, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/1732 дугаартай Монгол Улсын ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1736 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/1732 дугаартай Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02-03/156 дугаартай Бохирын шугамын аюулгүй байдлыг хангуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 202 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэрээс асуусан тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03/606 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 5/846 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3083 дугаартай прокурорын тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 493 дугаартай хариу албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/2335 дугаартай хариу албан бичиг, Улсын ерөнхий прокурорын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/53 дугаартай “Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай” Прокурорын тогтоол.
7. Шүүхийн журмаар дараах баримтыг нотлох баримтаар цуглуулсан.Үүнд: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 сарын 11-ний өдрийн 11108/С захирамжийн дагуу Ю-Би Пропертиз ХХК-ийн 2014 оны 12 сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Монгол улсын барилгын салбарын зөвлөх эдийн засагч Ү.Бандийн 2017 оны 0 сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, 2018 оны 03 сарын 07-ны өдрийн СиДи-д үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн П.Чимэддорж, А.Уранчимэг, А.Энхчимэг нарын шинжээчийн дүгнэлт, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 120 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Ц.Эрдэнэбатыг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Шинжээч П.Чимэддорж, А.Уранчимэг, А.Энхчимэг нарын 2019 оны 06 сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 780 дугаар албан бичгээр ирүүлсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 38 дугаар тогтоол, тэмдэглэл, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 1347 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтууд, 2017 оны 03 сарын 15-ны өдрийн Улсын яллагчийн дүгнэлт, 2017 оны 06 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэргийг хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол, 2017 оны 06 сарын 20-ны өдрийн Д.Зургаанжинг хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл, 2017 оны 06 сарын 22-ны өдрийн А.Ариунболдыг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2015 оны 05 сарын 23-ны өдрийн Р.Отгондоржийн сэжигтнээр 2 удаа байцаасан тэмдэглэл, 2015 оны 07 сарын 16-ны өдрийн яллагдагч Б.Батдэлгэрийг дахин байцаасан тэмдэглэл, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн яллагдагч Б.Батдэлгэрийг дахин байцаасан тэмдэглэл, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б.Батдэлгэрийг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б.Эрдэнэболдыг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б.Батсүхийн гэрчээр байцаасан тэмдэглэл, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1776 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокурорын тогтоол, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаартай хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б.Ууганбаярыг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А.Буянааг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б.Батдэлгэрийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, Сант сургуулийн өргөтгөлийн барилгын угсралтын ажлын товчоо, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Д.Зургаанжингээс авсан тайлбарын тэмдэглэл, 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Д.Зургаанжингээс 2-р удаа асуусан тайлбарын тэмдэглэл, 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2/315 дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай Барилгын хөгжлийн төвийн албан бичиг, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэрээс асуусан тайлбар, 32-06-358/1 дугаартай Зөвлөн туслах үйлчилгээ, 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн М.Мөнхжаргалыг хохирогчоор байцаасан тэмдэглэл, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Р.Отгондоржийг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А.Ариунболдыг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Д.Зургаанжинг хохирогчоор байцаасан тэмдэглэл, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б.Ууганбаярыг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А.Буянааг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б.Батдэлгэрийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б.Батдэлгэрийг сэжигтнээр 2-р удаа байцаасан тэмдэглэл, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Р.Отгондоржийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, Дельта констракшн ХХК-ийн 13/19 дугаартай үнийн санал, Цахим хуудсанд байршуулсан мэдээ мэдээлэл, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б.Батдэлгэрийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн М.Мөнхжаргалыг хохирогчоор байцаасан тэмдэглэл, 2014 оны 02 сарын 11-ний өдрийн Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэрээс авсан тайлбар, 2014 оны 02 сарын 12-ны өдрийн 14/02121 дугаартай Сант сургуулийн албан бичиг, 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 1/794 дугаартай гомдолд хариу өгөх тухай Монгол Улсын ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 1/312 дугаар гомдолд хариу өгөх тухай Монгол Улсын ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Хот байгуулалт, хөгжлийн газарын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10/3573 дугаартай албан бичиг түүний хавсралт болох 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ”, Б.Эрдэнэболдыг гэрчээр асуусан тэмдэглэл, А.Ариунболдыг гэрчээр асуусан тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2009014361142 дугаартай яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 28иа2/5328 дугаартай албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 180904890 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоол, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 28з4-2/3304 дугаартай албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3573 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Прокурорын тогтоол баримтуудыг тус тус бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Санд сургууль нь хариуцагч Бүрэн цутгамал ХХК, Б.Батдэлгэр нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаас учирсан хохирол буюу спорт залны түрээсийн төлбөр 78.790.000 төгрөг, автобусны түрээсийн төлбөр 5.400.000 төгрөг, ус, дулаан, цахилгаан, харуул хамгаалалтын төлбөр 52.553.610 төгрөг, нийт 136.743.610 төгрөгийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан үндэслэлээр,
1.1 Ослын шатыг өөр этгээдээр гүйцэтгүүлэхэд гарсан зардал, дотор заслын ажил хийхдээ нойтон шавар дээр эмульс түрхсэн доголдол болон дутуу гүйцэтгэлийг арилгахад гарсан зардал, дутуу хийж гүйцэтгэсэн хаалга болон цонхны ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд гарсан зардал, техникийн давхрыг цоолсон доголдлыг арилгуулахад гарсан зардалд нийт 143.638.348 төгрөгийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан үндэслэлээр,
1.2 Ажил гүйцэтгэгч нь барилгын гадна өнгөлгөө /фасад/-ний ажлын төлбөр гэх 23.083.850 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүч хэрэглэх аргаар хэлцэл хийж /жагсаал цуглаан зохион байгуулж/ авсан буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн, дээврийн ажилд илүү төсөв зохиох байдлаар нэмэлт төлбөр авч 14.207.678 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн, арматур худалдаж авахдаа зах зээлийн үнээс илүү үнээр худалдан авч 167.225.000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн, ажлын гүйцэтгэлийн жишиг үнэлгээнээс илүү төлбөр авч 112.039.253 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нийт 316.555.781 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Бүрэн цутгамал ХХК-иас буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.
1.3 Нэхэмжлэгч Сант сургууль нь дээр дурдсан 3 үндэслэлээр буюу Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр хариуцагч нараас нийт 596.937.740 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Батдэлгэрт холбогдох шаардлагаасаа татгалзсан болно.
2. Хариуцагч Бүрэн цутгамал ХХК болон Б.Батдэлгэр нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба хариуцагч нар нь барилгад зарцуулсан материал, ажлын хөлсний төлбөрт 451.120.693 төгрөг, нэмэлт ажил гүйцэтгэсний хөлс, зардалд 169.719.478 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлээр, мөн гэрээг цуцалснаас учирсан хохиролд 836.444.427 төгрөгийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан үндэслэлээр, нийт эдгээр 3 зардалд 1.457.284.598 төгрөгийг нэхэмжлэгч Сант сургуулиас гаргуулахаар хамтран сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК нь Сант сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга барих ажлыг 2013 оны 06 сарын 06-ны өдрөөс эхлэн 2014 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн болов ч 2013 оны 10 сарын 21-ний өдөр тус компанийн захирал Б.Батдэлгэр нь үндэслэлгүйгээр Сант сургуультай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж байгаа тухай мэдэгдлийг бичгээр өгч гэрээг цуцалсан. Ажлаа хаяж явахдаа ажлын хөлсийг урьдчилан авсан хэдий ч гэрээгээр хүлээсэн ажлаа бүрэн гүйцэд, доголдолгүй хийх үүргээ биелүүлээгүй, зарим ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн, мөн ажлыг гүйцэтгэхдээ зах зээлийн болон жишиг үнэлгээнээс илүү төлбөр авч манай компанид хохирол учруулсан” гэж тайлбарласан,
4. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ: “ Сант сургуультай түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр гэрээ байгуулсан тул дутуу гүйцэтгэсэн, мөн зах зээлийн болон жишиг үнэлгээнээс илүү төлбөр авсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, доголдолтой ажил гүйцэтгэсэн гэх үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй, гэрээ цуцалсны дараах ус, дулаан, цахилгаан, харуул хамгаалалтын зардлыг Бүрэн цутгамал ХХК хариуцах үндэслэлгүй, гэрээ цуцлагдсанд Сант сургууль буруутай тул спорт заал, автобусны түрээсийн төлбөрийг хариуцахгүй, зөвшөөрөлтэйгөөр жагсаал цуглаан хийсэн учир үндэслэлгүй хөрөнгөжөөгүй” хэмээн тайлбарласан.
4.1 Хариуцагч Бүрэн цутгамал ХХК болон Б.Батдэлгэр нар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: “ Сант сургууль үндэслэлгүйгээр гэрээг цуцалснаас шүүх, нотариат, өмгөөлөгч, шинжээчийн зардал төлсөн, бусдаас өндөр хүүтэй зээл авсан, мөн нэмэлт ажил тохирсон боловч түүний хөлсийг төлөөгүй, шинжээчийн тогтоосон зардлаас илүү ажил хийсэн тул илүү ажил болон материалын хөлсийг гаргуулах үндэслэлтэй” хэмээн тайлбарласан.
5. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанд хэн нь буруутай байсан, цуцалснаас талуудад бодит хохирол учирсан эсэх, гэрээний дагуу нэгэнт төлсөн төлбөрийг гэрээ цуцлагдсаны дараа зах зээлийн болон жишиг үнээр тооцож, зөрүүг буцаан шаардах эрхтэй эсэх, ажил гүйцэтгэгч тоо хэмжээний болон чанарын доголдолтой хөрөнгө захиалагчид шилжүүлсэн эсэх, мөн ажил гүйцэтгэгч гэрээнээс гадуур нэмэлт ажил хийж гүйцэтгэсэн эсэх, захиалагч ажлын хөлсийг дутуу төлсөн эсэх, үндэслэлгүйгээр хүч хэрэглэж захиалагчаас илүү төлбөр авсан эсэх нь талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
6. Нэхэмжлэгч Бүрэн цутгамал ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар Сант сургуулийн өргөтгөлийн барилга барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулах саналыг хариуцагч талд бичгээр хүргүүлжээ. Хариуцагч Сант сургууль уг саналтай танилцаад 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.6-д зааснаар гэрээ байгуулах шинэ санал бичгээр гаргасныг мөн өдөртөө Бүрэн цутгамал ХХК хүлээн авч баталгаажуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
6.1 Дээрх үйл баримтын талаар хариуцагч тал: “...Манай компани 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сант сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний төслийг бэлдэж, тамга дарж, гарын үсэг зуран тус сургуульд хүргүүлсэн юм. Гэтэл Сант сургуулийн зүгээс хариу өгөлгүй байж байгаад 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр уулзахад өөр гэрээ байгуулна гэж хэлээд тус сургуулийн эрх бүхий этгээдийн гарын үсэг, тэмдэг бүхий шинэ ажил гүйцэтгэх гэрээг манайд өгсөн. Манай компани уг гэрээтэй танилцаад гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ гэрээгээр ажил гүйцэтгэгч нь 1.560.000 ам.долларт багтаан, 2601.06 м.кв талбай бүхий Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор, түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр барьж ашиглалтад оруулахаар тохирсон. Хожим манай талаас гаргасан 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний төслийг Сант сургууль нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахдаа ашигласан байна лээ ...” гэж тайлбарласан,
6.2 Дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгч тал: “ .... Бүрэн цутгамал ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ гэгчийг манайд өгсөн. Манай тал тус гэрээг зөвшөөрөөгүй ба 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шинэ гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 1.560.000 ам.долларын нийт хөлстэй, түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр барилгын ажлыг 216 хоногт хүлээж авахаар тохиролцсон ...” гэж тус тус тайлбарласан.
6.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй, энэ талаар шүүхээс урьдчилан сануулсан, эрх үүргийг тайлбарлан өгсөн тул талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үнэн, зөв гэж үзнэ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.
6.4 Хавтаст хэрэгт 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” гэх дутуу хуудас бүхий баримт авагдсан, уг баримтад талууд гарын үсэг зурсан байх боловч энэ гэрээг талуудын хооронд эцэслэн тохиролцож байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй байна. Учир нь, талууд дээр дурдсанаар энэ “гэрээ”-г гэрээ байгуулах санал байсан, мөн дараа нь өөр гэрээ байгуулсан хэмээн тайлбарлаж, улмаар сүүлд буюу 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний нөхцөлийг үндэслэн маргаж байна. Шүүх талуудын тайлбарласан хүсэл зоригийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн үг болон үйлдэл, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарласан болно.
6.5 Түүнчлэн, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д гэрээг байгуулагдсан гэж үзэх тохиолдлыг хуульчилсан ба мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээний саналыг хүлээн зөвшөөрсөн талын гарын үсэг зурсан баримтыг “нөгөө тал хүлээн авснаар” гэрээг байгуулагдсан гэж үздэг. Гэтэл Сант сургууль нь Бүрэн цутгамал ХХК-д 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “гэрээ”-г буцаан хүргүүлээгүй, Бүрэн цутгамал ХХК уг баримтыг хүлээн аваагүй байна. Иймд 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “гэрээ” нь талуудад үүрэг үүсгэхгүй юм.
7. Талууд дээр дурдсанаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК нь 2601.06 метр.кв талбай бүхий Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг “түлхүүр хүлээлгэж өгөх” нөхцөлөөр барьж 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Сант сургууль нь нийт 1.560.000 ам.долларыг гэрээгээр тохиролцсон журмын дагуу гүйцэтгэгчид төлөх үндсэн үүргийг харилцан хүлээж, гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК барилгын ажлыг эхлүүлсэн байна.
8. Талууд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.4-т гэрээний үүрэгтэй холбоотой нөгөө талдаа мэдэгдэл өгөх журмыг харилцан тохиролцсон байх боловч 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл буюу Бүрэн цутгамал ХХК-иас гэрээ цуцлах мэдэгдэл өгөх хүртэл уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой аливаа мэдэгдэл /үүрэг гүйцэтгэх хугацаа хожимдуулсан, дутуу буюу доголдолтой гүйцэтгэсэн, зах зээлийн болон жишиг үнэлгээнээс илүү төлбөр авсан, өөр гүйцэтгэгч ажиллуулсан/-ийг харилцан бие биедээ өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй.
8.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар талууд маргаж буй үйл баримтыг өөрсдөө нотлох үүрэгтэй байдаг бөгөөд шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлснээс хойш 8 жилийн хугацаанд талууд дээрх үүргээ биелүүлээгүй болно.
8.2 Хариуцагч тал 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө удаа дараа нэхэмжлэгч талд амаар болон бичгээр мэдэгдэл өгч байсан гэх боловч нэхэмжлэгч тал аль ч хэлбэрээр мэдэгдэл хүлээж аваагүй хэмээн тайлбарласан. Энэ тохиолдолд хариуцагч тал тухайн тайлбараа нотолгооны бусад хэрэгслээр давхар нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй.
8.3 Хариуцагч тал мэдэгдлүүдийг Сант сургуулийн захирлын хүү З.Энхмөнх, мөнгө санхүү хариуцаж байсан Б.Буяндэлгэр нарт хүлээлгэж өгдөг, тэдэнд хэлдэг байсан хэмээн тайлбарлах боловч эдгээр этгээд нь үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд заасан этгээдүүд биш байна. Учир нь, Сант сургуулийг төлөөлөх эрх бүхий этгээд нь тус сургуулийн захирал Д.Зургаанжин байх ба Д.Зургаанжингийн зүгээс эдгээр этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэж өгөх зөвшөөрлийг олгоогүй байна.
8.4 Хариуцагч Бүрэн цутгамал ХХК-ийн зүгээс дээрх мэдэгдлийг Сант сургуульд өгч байсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Р.Отгондорж, Б.Эрдэнэболд, Б.Батсүх, Б.Ууганбаяр, А.Буянаа нарын мэдүүлэг, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Д.Зургаанжингийн өөрийн мэдүүлгээр тус тус тогтоогдоно хэмээн тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга, журмын дагуу бүрдүүлсэн гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотлох баримтын эх сурвалжид тооцогддоггүй тул эдгээр этгээдийн мэдүүлгийг иргэний шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Иймд талууд гэрээний үүргийн зөрчил, доголдолтой холбоотой аливаа мэдэгдлийг 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл харилцан бие биедээ өгсөн гэх үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзнэ.
9. Хариуцагч Бүрэн цутгамал ХХК 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Сант сургуульд хүргүүлжээ. Уг мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан хэмээн тайлбарласан тул уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. Энэ мэдэгдэлд “графикийн дагуу санхүүжилт өгөөгүй”, “өөр компаниар ажил гүйцэтгүүлж, ажлын талбайгаас хөөсөн” зэрэг үүргийн зөрчлүүдийг дурдсан боловч хариуцагч тал мэдэгдэлд бичигдсэн энэ үндэслэлээ мөн нотлоогүй.
9.1 Талууд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-9.6 дахь хэсгүүдээр дунд хугацааны төлбөр төлөх журмыг тохиролцсон байна. Энэ тохиролцооны дагуу ажил гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК нь захиалагч талын хяналтын инженерээр баталгаажуулсан ил, далд ажлын актууд, гүйцэтгэлийн тайлан, захиалагчийн зөвшөөрөл зэрэг баримтуудыг бүрдүүлж захиалагч талд хүргүүлснээр захиалагч Сант сургууль төлбөрийг төлөх журам тогтоожээ.
9.2 Хариуцагч Бүрэн цутгамал ХХК дээрх баримтыг Сант сургуульд хүргүүлж, гэрээгээр тохирсон журмын дагуу төлбөр нэхэмжилсэн болох нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар тогтоогдоогүй.
9.3 Хариуцагч Бүрэн цутгамал ХХК нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгүүдээр дээрх үйл баримт тогтоогдоно хэмээн тайлбарлах боловч уг ажиллагааны дагуу дагуу цуглуулсан эрүүгийн хэргийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотлох баримтын эх сурвалжид хамаардаггүй болохыг дээр дурдсан. Иймд эдгээр баримтыг иргэний шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
9.4 Мөн хариуцагч талаас Сант сургуулийн захирлын хүүхэд З.Энхмөнх, мөнгө санхүү хариуцаж байсан Б.Буяндэлгэр нарт бичиг баримтуудыг хүргүүлж байсан хэмээн тайлбарлах боловч эдгээр хүмүүс нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах эрх бүхий хүмүүс биш байна.
10. Захиалагч Сант сургууль нь ажил гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээж авсан талаараа шүүхэд тайлбар өгсөн. Улмаар, маргааш нь буюу 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болон 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд тус тус өөр этгээдтэй барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ, харуул хамгаалалтын гэрээг байгуулжээ. Энэ нь иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан Сант сургууль-Хар сүлд бамбай ХХК нарын хооронд байгуулагдсан “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ”, Сант сургууль-Голомт констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
11. Гэрээ байгуулах, түүнд өөрчлөлт оруулах, цуцлах үйлдэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “хэлцэл” хийж буй үйлдэл мөн юм. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д хэлцлийг бодит үйлдлээр хийж болохоор заажээ. Иймд Хар сүлд бамбай ХХК болон Голомт констракшн ХХК-тай гэрээ байгуулсан захиалагч Сант сургуулийн үйлдэл нь ажил гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК-ийн гэрээ цуцлах саналыг бодит үйлдлээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд хүргэж байна.
11.1 Дээр дурдсанаар, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар талуудын дотоод хүсэл зориг болон түүний гадаад илэрхийлэл нэгдсэн байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг талууд харилцан тохиролцож, ердийн журмаар цуцалсан гэж үзнэ.
12. Гэрээ цуцлагдахад хүргэсэн сэдэлтийн талаар нэхэмжлэгч Сант сургуулийн зүгээс:
- Ажил гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК чанарын шаардлага хангахгүй цахилгааны утсыг барилга угсралтын ажилд ашигласан,
- Барилга барих тусгай зөвшөөрөлгүй туслан гүйцэтгэгчийг ажиллуулсан,
- Ажлаа хийлгүй удаа дараа хаяж явсан,
- 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгч барилгын ажлын талбайг хаяж явсан хэмээн тайлбарласан.
12.1 Дээр дурдсан материалын болон ажиллах хүчний доголдлыг 2013 оны 6 дугаар сард мэдсэн талаараа тус сургуулийн захирал буюу нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Зургаанжин хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд тайлбарласан. Энэ тайлбарыг мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар үнэн, зөв гэж үзнэ. Ажил гүйцэтгэгчийн гаргасан гэх энэ дутагдлыг захиалагч тал мэдсэн боловч аливаа мэдэгдэл, шаардлага хүргүүлэлгүй, гэрээг цуцлах санал гаргалгүйгээр ажлыг цааш үргэлжлүүлсэн байна. Үүнээс үзвэл, дээрх дутагдлыг захиалагч тал гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гэж үзээгүй болохыг харуулж байна.
12.2 Ажил гүйцэтгэх гэрээний явцад удаа дараа ажлаа хийлгүй хаяж явсан хэмээн ажил гүйцэтгэгчийг буруутгасан тайлбараа нэхэмжлэгч Сант сургууль Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй. Түүнчлэн, талууд ажлын хуваарь, гүйцэтгэлийн төлөвлөгөөг гэрээгээр тохироогүй, зөвхөн ажил хүлээлгэж өгөх, авах эцсийн хугацааг тохиролцжээ. Энэ тохиолдолд, завсрын гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй.
12.3 Гэрээг цуцлах саналыг анх 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК-ийн зүгээс гаргасан байна. Энэ хугацааг хүртэл захиалагч Сант сургуулийн зүгээс гэрээг цуцлах санал гаргаагүй, мөн цаашид энэ саналыг “гаргах байсан” гэх үйл баримт иргэний хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдоогүй. Түүнчлэн, гэрээг цуцлах саналыг анх гаргасан талыг шууд буруутай гэж үзэх боломжгүй ба харин санал гаргасан нь хуульд нийцсэн, үндэслэлтэй байсан эсэх чухал юм.
12.4 Нэхэмжлэгч Сант сургууль нь хариуцагч Бүрэн цутгамал ХХК-ийг 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө ажлаа хаяж явсан хэмээн тайлбарлах боловч энэ тайлбараа мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй.
12.5 Хавтаст хэрэгт “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл” гэх баримт авагджээ. Уг баримтад 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш барилгын ажил гүйцэтгэсэн талаарх тэмдэглэл бичигдээгүй байна. Гэвч зөвхөн энэ баримтыг үндэслэн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө ажил гүйцэтгэгчийг ажлаа хаяж явсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Учир нь, захиалагч буюу нэхэмжлэгч тал сүүлд 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК-д ажлын хөлс 100.000.000 төгрөг төлсөн, хожим 2013 оны 12 дугаар сарын 14, 29-ний өдрүүдэд тооцоо нийлж, нийт 94.425.050 төгрөгийг тус тус Бүрэн цутгамал ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 7-404/776 дугаартай тодорхойлолт болон түүний хавсралт, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хэлцэл”, 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Хурлын тэмдэглэл” баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, захиалагч талаас ажлын хөлсийг дээр дурдсанаар төлж байсан үйл баримт нь “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл”-д ажлын зарим гүйцэтгэл бичигдээгүй үйл баримтыг үгүйсгэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.
13. Гэрээ цуцлагдахад хүргэсэн сэдэлтийн талаар хариуцагч Бүрэн цутгамал ХХК-ийн зүгээс:
- Ажил гүйцэтгэх гэрээний явцад өөр гүйцэтгэгч нар /Явуу импекс ХХК, Универсум ХХК, Суприм виндоу ХХК/-ыг 2013 оны 9 сарын эхээр давхар ажиллуулж гэрээний үүргээ зөрчсөн,
- Нэхэмжилсэн төлбөрийг захиалагч тал цаг тухайд нь, бүрэн гүйцэд өгөөгүй хэмээн тайлбарласан.
13.1 Нэхэмжлэгч тал өөр гүйцэтгэгч нарыг 2013 оны 9 дүгээр сарын эхээр ажиллуулсан талаар маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. Гэвч хариуцагч тал буюу ажил гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК нь тухай бүр гэрээг цуцлах мэдэгдэл өгөлгүй эдгээр гүйцэтгэгч нартай хамт 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хамт ажилласан байна. Энэ нь ажил гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК-ийн зүгээс дээрх зөрчлийг гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гэж үзээгүй ба өөр гүйцэтгэгч хамт ажиллуулахыг хүлээн зөвшөөрч, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсан гэж дүгнэхэд хүргэж байна.
13.2 Ажил гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК нь гэрээний 9.4-т заасны дагуу хяналтын инженерээр баталгаажуулсан ил далд ажлын актууд, гүйцэтгэлийн тайлан, захиалагчийн зөвшөөрөл зэрэг баримтуудыг гаргаж өгсний дараа эдгээр баримтуудыг үндэслэн захиалагч Сант сургуулийн зүгээс төлбөр төлөх үүрэг хүлээжээ. Эдгээр баримтуудыг Бүрэн цутгамал ХХК Сант сургуульд өгсөн болохоо нотлоогүй болохыг дээр дурдсан. Энэ тохиолдолд, төлбөр төлөх хугацаа хожимдуулсан гэж захиалагчийг буруутгах боломжгүй юм.
Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болдог.
14. Нэхэмжлэгч болон хариуцагч нь гэрээг цуцалсан нөхцөл байдлын талаар дээр дурдсан үндэслэлүүдээс өөр үндэслэлийг шүүхэд мэдүүлээгүй, үндсэн болон сөрөг нэхэмжлэлдээ дурдаагүй болно. Шүүхийн зүгээс талуудын мэдүүлээгүй, дурдаагүй үндэслэлийг зааж шийдвэр гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан талуудын зарчимд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн үндэслэлийн хүрээнд, гэрээ цуцлагдсан явдалд талуудын хэн алиныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
15. Нэхэмжлэгч Сант сургууль нь гэрээгээр тохирсон ажлын чанарын болон тоо хэмжээний доголдлыг арилгахад гарсан зардал, гэрээг цуцалснаас учирсан хохирол, илүү төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нийт 596.937.740 төгрөгийг хариуцагч Бүрэн цутгамал ХХК-иас шаардсан.
15.1 Ажлыг дутуу, доголдолтой гүйцэтгэсэн буюу нойтон шавар дээр эмульс түрхсэн /43.184.644 төгрөг/, техникийн давхрыг цоолсон /1.401.628 төгрөг/ гэх үндэслэлээ нэхэмжлэгч Сант сургууль баримтаар нотолж чадаагүй. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан шаардах эрхийн хүрээнд эдгээр зардлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй. Иймд 44.586.272 төгрөгийн шаардлыг хангахаас татгалзах нь зүйтэй.
15.2 Захиалагч Сант сургууль нь талуудын хооронд маргаан гарахаас өмнө, гэрээний ердийн хэрэгжилтийн явцад буюу 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр спорт заал хөлслөх гэрээг, мөн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр автобус хөлслөх гэрээг тус тус гуравдагч этгээдүүдтэй байгуулж, төлбөр төлөх үүрэг хүлээжээ. Ийнхүү гэрээ хэвийн үргэлжлэх явцад захиалагчийн зүгээс бусдад төлбөр төлөхөөр үүрэг хүлээсэн нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай шалтгаант холбоогүй байна. Мөн гэрээг цуцалсанд талуудыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй ба гэрээг цуцалснаас хойш гарсан аливаа зардлыг хариуцагч Бүрэн цутгамал ХХК хариуцах үндэслэлгүй тул уг зардлыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар ажил гүйцэтгэгчээс шаардах эрхгүй. Иймд спорт заалны түрээсийн төлбөрт 78.790.000 төгрөг, автобус түрээсийн төлбөрт 5.400.000 төгрөг, нийт 84.190.000 төгрөг гаргуулах Сант сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
15.3 Авах ёсгүй илүү төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн эхний үндэслэлээ нэхэмжлэгч тал: “ ... Бүрэн цутгамал ХХК нь сургуулийн гадна талбайд жагсаал цуглаан хийж, дарамт шахалт үзүүлсний улмаас 2013 оны 12 сарын 29-ний өдөр Бүрэн цутгамал ХХК-тай “хэлцэл” хийж, 23.083.850 төгрөг шилжүүлсэн...” гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн дээрх тайлбараас үзвэл, тэрээр 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлийг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзсэн байна. Хариуцагч Бүрэн цутгамал ХХК 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сант сургуулийн гадаа жагсаал цуглаан зохион байгуулахдаа эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан байх ба жагсаал, цуглааны үеэр хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогоогүй. Иймд 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохгүй ба энэ үндэслэлээр Бүрэн цутгамал ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, 23.083.850 төгрөгийг буцаан гаргуулах боломжгүй.
15.4 Авах ёсгүй илүү төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн дараагийн үндэслэлээ нэхэмжлэгч тал: “... ажил гүйцэтгэх гэрээний дагуу Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь Сант сургуулийн өргөтгөлийн барилгын угсралтын ажлын төсөвт өртгийг зохиохдоо арматур төмрийн үнийг үндэслэлгүйгээр, зах зээлийн үнээс өндөр үнээр тогтоосон. Иймд Сант сургууль нь арматур төмрийн үнэнд зах зээлийн үнээс илүү төлсөн 167.225.000 төгрөгийг Бүрэн цутгамал ХХК-иас нэхэмжилж байна ...” гэж тайлбарласан.
Талууд ажил гүйцэтгэх гэрээгээр 1.560.000 ам.долларын нийт хөлстэй, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “түлхүүр хүлээлгэж өгөх” нөхцөлтэйгөөр Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж гүйцэтгэхээр тохирсон боловч материалын зардлыг хэн хариуцах, ямар үнээр худалдан авах талаар тохиролцоогүй байна. Энэ тохиолдолд, барилгад ашигласан материалын зардлыг хожим зах зээлийн үнээр тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 167.225.000 төгрөгийг ажил гүйцэтгэгчээс гаргуулах боломжгүй юм.
15.5 Авах ёсгүй илүү төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн сүүлийн үндэслэлээ нэхэмжлэгч тал: “ ... иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилогдож, дүгнэлт гаргасан. Шинжээч үнэлгээ тогтоохдоо тухайн үеийн норм, жишиг үнэлгээг үндэслэн Бүрэн цутгамал ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын өртгийг 981.834.121 төгрөгөөр тогтоосон. Гэтэл Сант сургууль нь Бүрэн цутгамал ХХК-д нийт 1.199.007.774 төгрөг шилжүүлсэн тул үндэслэлгүй илүү авсан төлбөр болох 112.039.253 төгрөг шаардах эрхтэй...” гэж тодорхойлсон.
Дээр дурдсанаар талууд нийт ажлын хөлс, гүйцэтгэх ажил, эцсийн хугацааг ерөнхий байдлаар тохирсон, мөн гэрээ цуцлагдсанд хэн аль нь буруугүй нөхцөлд өмнө хийсэн зарим ажлын хөлс, материалын зардлыг жишиг үнэлгээгээр тооцож, зөрүүг нь буцаан шаардах эрхгүй. Иймд илүү төлсөн гэх 112.039.253 төгрөгийг хариуцагч Бүрэн цутгамал ХХК-иас гаргуулах боломжгүй.
15.6 Цахилгаан, ус, дулааны зардлыг гэрээ цуцлагдсанаас хойш төлсөн зардал хэмээн нэхэмжлэгч тал өөрөө тайлбарлаж байх тул энэ зардлыг мөн хариуцагчаас гаргуулах боломжгүй. Нөгөө талаас, гэрээ цуцлагдсанд талуудын хэн алиныг буруутгах боломжгүй байх тул барилга ашиглалтад ороогүйн улмаас “задгай”-аар төлсөн гэх төлбөрийг гэрээ цуцалсны хохиролд тооцон шаардах үндэслэлгүй. Мөн талууд 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр уулзаж, тооцоо нийлэхдээ ус, цахилгааны төлбөрийг суутгаж авсан байна.
15.7 Талууд 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уулзаж, Сант сургууль нь дээврийн болон өрлөгийн ажлын хөлсөнд нийт 71.341.200 төгрөгийг Бүрэн цутгамал ХХК-д төлөхөөр, Бүрэн цутгамал ХХК дээвэр болон өрлөгийн ажлын ил далд ажлын актууд, бараа материалын гарал үүслийн бичгийг эх хувиар хүлээлгэн өгөхөөр бичгээр тохиролцсон байх ба энэ өдөртөө нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 71.341.200 төгрөгийг төлсөн гэж Сант сургууль тайлбарласан.
Түүнчлэн, 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр талууд дахин уулзалт хийж тооцоо нийлэн тэмдэглэл үйлдсэн байх ба 23.083.850 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн байна. Ийнхүү захиалагч тал ажил гүйцэтгэгчтэй хоёр удаа уулзахдаа ажлын тоо болон чанарын доголдол, гэрээ цуцалсан гэм буруу, түүний улмаас учирсан хохирол, илүү төлсөн зардлыг дурдаж, баримтжуулаагүй байна. Энэ нь гэрээг цуцлах үед нэхэмжлэгчид бодит хохирол учраагүй болохыг давхар нотолж байна.
15.8 Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар ажлын үр дүнг захиалагч хүлээн авах үүрэгтэй бөгөөд хуулийн энэ зохицуулалт нь гэрээг талууд тохиролцооны үндсэн дээр цуцлах үед мөн хамаатай. Захиалагч гэрээ цуцлагдах үед ажлын үр дүнг актаар хүлээн авах үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар ил харагдах чанарын болон тоо хэмжээний доголдолгүй ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзнэ. Ийнхүү захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан байх ба хожим 2 удаа ажил гүйцэтгэгчтэй уулзахдаа хохирол төлбөрийн талаар яриагүй байна.
Иймд гэрээгээр тохирсон ажлын чанарын болон тоо хэмжээний доголдлыг арилгахад гарсан зардал, гэрээг цуцалснаас учирсан хохирол, илүү төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжсөний төлбөрт нийт 596.937.740 төгрөг шаардсан Сант сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
16. Хариуцагч Бүрэн цутгамал ХХК болон Б.Батдэлгэр нар нь сөрөг нэхэмжлэл гаргаж, дутуу төлсөн материалын зардал болон ажлын хөлс, гэрээ цуцалснаас учирсан хохирол, нэмэлт ажлын хөлс, материалын зардалд нийт 1.457.284.598 төгрөгийг нэхэмжлэгч Сант сургуулиас шаардсан.
16.1 Хариуцагч Бүрэн цутгамал ХХК болон Б.Батдэлгэр нар нь ажлын хөлс, материалын зардлыг дутуу төлсөн гэх боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны эх сурвалжийг үндэслэн баримтаар нотолж чадаагүй.
Тодруулбал, ажил гүйцэтгэгч Бүрэн цутгамал ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 14, 29-ний өдрүүдэд 2 удаа захиалагч Сант сургуультай уулзаж, тооцоо нийлэхдээ бусад ажлын хөлс, зардлын талаар тооцоо нийлж баримтжуулаагүй байна.
Нөгөө талаас, талууд нийт ажлын хөлс, гүйцэтгэх ажил, эцсийн хугацааг ерөнхий байдлаар тохирсон, мөн гэрээ цуцлагдсанд хэн аль нь буруугүй нөхцөлд өмнө хийсэн зарим ажлын хөлс, материалын зардлыг жишиг үнэлгээгээр тооцож, зөрүүг буцаан шаардах эрхгүй юм. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Сант сургуулиас 451.120.693 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.
16.2 Хариуцагч Бүрэн цутгамал ХХК болон Б.Батдэлгэр нар нь 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн гэрээгээр тохироогүй нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дараагийн шаардлагаа үндэслэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба хариуцагч тал энэ үндэслэлээ нотолж чадаагүй. Эрүүгийн хэрэгт авагдсан гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотлох баримтын эх сурвалжид хамаардаггүй. Ийнхүү ажил гүйцэтгэгч тал гэрээнд заагаагүй нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зөвшөөрсөн нотолгооны хэрэгслээр тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хөлс шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэгч Сант сургуулиас 169.719.478 төгрөгийг гаргуулах боломжгүй юм.
16.3 Хариуцагч Бүрэн цутгамал ХХК болон Б.Батдэлгэр нар нь гэрээг цуцалснаас учирсан хохирол буюу шүүхийн зардал, нотариатын зардал, шинжээчийн төлбөр, бусдаас авсан зээлийн төлбөр зэрэгт нийт 836.444.427 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанд захиалагч буюу нэхэмжлэгч Сант сургууль буруутай болохыг хариуцагч Бүрэн цутгамал ХХК-ийн зүгээс баримтаар нотолж чадаагүй. Энэ тохиолдолд, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэгч Сант сургуулиас 836.444.427 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.
16.4 Түүнчлэн, хариуцагч Бүрэн цутгамал ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 14, 29-ний өдрүүдэд нэхэмжлэгч Сант сургуультай уулзсан 2 удаагийн уулзалтаар харилцан тохиролцож, тооцоо нийлсэн хэмээн шүүх хуралдаанд тайлбарласан. Иймд ажлын хөлсийг захиалагч дутуу төлсөн, захиалагч Сант сургуулийн буруугаас гэрээ цуцлагдаж, ажил гүйцэтгэгчид бодит хохирол учирсан, гэрээгээр тохироогүй нэмэлт ажлыг захиалагч хийлгэсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй үйл баримтыг үнэн, зөв гэж үзэх боломжгүй байдаг.
17. Шүүх иргэний хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт, үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг дор дурдсан байдлаар үнэлсэн болно.
17.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн шүүхээс 2 удаа шинжээч томилжээ. Эхний шинжээч Ү.Бандийн гаргасан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг шүүх эргэлзээтэй гэж үзэж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу дахин шинжилгээ хийлгэхээр тогтож, бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон байна. Иймд Ү.Банди шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
17.2 Хийж гүйцэтгэх ажлын дэс дараалал, үе шат, түүнд харгалзах төлбөрийг нарийвчлан тохиролцоогүй, зөвхөн нийт ажлын хэмжээ, нийт төлөх хөлсийг тохирсон гэрээг талууд ердийн журмаар цуцалжээ. Мөн гэрээг цуцалсан явдалд талуудын хэн алиныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй. Энэ тохиолдолд, гэрээ цуцлагдахаас өмнө талуудын хийж гүйцэтгэсэн ажил болон авсан хөлсийг нийт гэрээний тохиролцооноос салган тооцож, “дутуу”, “бүрэн бус” гэж үзэж, харилцан бие биеэсээ жишиг үнэлгээгээр шаардах боломжгүй юм. Иймд зах зээлийн жишиг үнэлгээ, нормыг үндэслэн гаргасан шинжээч А.Уранчимэг, П.Чимэддорж, А.Энхчимэг нарын дүгнэлт нь талуудын маргааны хувьд нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн.
17.3 Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн гуравдагч этгээдүүдтэй байгуулсан зээлийн гэрээ, мөнгө өгсөн, авсан баримт, бусдаас бараа материал худалдаж авсан, бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд нь Сант сургуулийн өргөтгөлийн барилгад хэрэглэгдсэн, барилгатай шууд хамаарал бүхий баримтууд гэж үзэхэд эргэлзээтэй байна. Учир нь, зөвхөн нэг талаас гаргаж өгсөн эдгээр баримтууд нь нотолгооны бусад хэрэгслээр дэмжигдээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.
17.4 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Батсүх нь хариуцагч Бүрэн цутгамал ХХК-ийн төлөөлөгч Б.Батдэлгэрийн төрсөн ах бөгөөд Сант сургуулийн барилгыг барих үед хариуцагч компанийн дэд захирлаар ажиллаж байсан, гэрч Д.Мэндсайхан нь тус компанийн нярваар ажиллаж байсан, гэрч Б.Ууганбаяр нь Бүрэн цутгамал ХХК-ийн ажилтан байх ба Сант сургуулийн барилга дээр талбайн инженерээр ажиллаж байсан байна. Эдгээр гэрчүүд нь Бүрэн цутгамал ХХК-тай эрх ашиг нэгтэй этгээдүүд болохоос гадна маргаан бүхий барилгын ажилд тодорхой ашиг сонирхол бүхий үүргийг ажил олгогч Бүрэн цутгамал ХХК-ийн өмнө хүлээсэн этгээдүүд байна. Иймд тэдний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн, гэрч Б.Ууганбаяр нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөр ажилчид орж ирж, Бүрэн цутгамал ХХК-ийн ажилчдыг барилгын талбайгаас хөөсөн хэмээн мэдүүлжээ. Гэтэл Бүрэн цутгамал ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сант сургуульд хүргүүлсэн гэх албан бичигт энэ үйл явдлын талаар огт дурдаагүй байна.
17.5 Гэрч З.Энхмөнх нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Зургаанжингийн хүү байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
17.6 Гэрч А.Ариунболд нь талуудын маргаж буй үндэслэл, маргааны зүйлийг нарийн тодорхой мэдэхгүй, санахгүй байгаа талаар шүүхэд мэдүүлсэн.
17.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, журмын дагуу бүрдүүлсэн гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийг 37.2-т заасан нотлох баримтын эх сурвалжид хамаардаггүй. Иймд эрүүгийн хэргээс хуулбарлан авч иргэний хэрэгт хавсаргасан баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзсэн.
17.8 Аливаа этгээд гэм буруутай эсэх талаар эцсийн дүгнэлтийг хийх эрхийг мөрдөгч, прокурор, улсын байцаагч нарт хуулиар олгоогүй тул тэдний дүгнэлт, тогтоолыг үндэслэн аль нэг талыг гэм буруутай гэж үзэх боломжгүй гэж үзсэн.
17.9 Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт захидал харилцааны нууцыг хувь хүний нууцад хамруулсан байх тул зөвшөөрөгдөөгүй ярианы бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлийг мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзсэн.
17.10 Хэрэгт авагдсан ажлын зураг, Сант сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын ил далд ажлын акт, фото зураг, холбоо дохиоллын зураг, барилгын ажлын зурагтай мэргэжлийн шинжээч танилцаж, тухайн асуудлаар дүгнэлт гаргасан тул эдгээр баримтыг шүүх тусгайлан үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох шаардлагагүй гэж үзсэн.
17.11 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний маргааныг шийдвэрлэхэд зах зээлийн болон жишиг үнэ хэрэглэгдэхгүй гэж шүүх үзсэн тул барилгын материалын зах зээлийн үнийг нийтэлсэн “Барилгын мэдээлэл” сэтгүүл, “Барилга.мн” сэтгүүлүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талаар.
18.1 Гэрч А.Ариунболд, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Зургаанжин нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, зөвхөн гомдол мэдээллийг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж гэрчээр мэдүүлэг авч байгаа нь нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзэх Иргэний хэрэг шүүхэдэ хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлд хамаарахгүй.
18.2 Бүрэн цутгамал ХХК-ийн төлөөлөгч Б.Батдэлгэрийн зүгээс гаргасан зарим гомдлын тухайд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Зургаанжин болон нэр бүхий бусад этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь Сант сургуулийн нэхэмжлэлтэй Бүрэн цутгамал ХХК-д холбогдох гэрээний маргаантай хамааралгүй байна. Иймд хариуцагч талын хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
18.3 Нэхэмжлэгч Сант сургууль нь Бүрэн цутгамал ХХК болон иргэн Б.Батдэлгэр нарыг хариуцагчаар тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Б.Батдэлгэрт холбогдох шаардлагаасаа татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Батдэлгэрт холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.
18.4 Хариуцагч нар сөрөг нэхэмжлэл гаргахдаа 760.711.798 төгрөгийг Бүрэн цутгамал ХХК-ийн хувиар, 696.572.800 төгрөгийг иргэн Б.Батдэлгэрийн хувиар шаардаж байгаа хэмээн тайлбарласан. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагч тал: “ ... гуравдагч этгээдүүдтэй байгуулсан зээлийн гэрээг иргэн Б.Батдэлгэрийн нэрээр байгуулсан тул 696.572.800 төгрөгийг Б.Батдэлгэрийн нэрээр нэхэмжлэх нь зүйтэй гэж бодсон ... ” хэмээн тайлбарласан. Иргэн Б.Батдэлгэр нь Бүрэн цутгамал ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байх ба тус компани нь нэг гишүүнтэй компани байна. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл, Б.Батдэлгэр болон Бүрэн цутгамал ХХК нар нь сөрөг нэхэмжлэлийнхээ тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан ашиг сонирхол нэгтэй хамтран нэхэмжлэгчид мөн байна. Энэ тохиолдолд, нэхэмжлэгч тал нэг хариуцагчид холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан нь ашиг сонирхол нэгтэй хамтран “нэхэмжлэгч” нөгөө этгээд /Бүрэн цутгамал ХХК/-ийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзсэн.
Хариуцагч тал 696.572.800 төгрөгийг тухайлан иргэн Б.Батдэлгэрийн хувиар нэхэмжилж байгаа хэмээн тайлбарлаж байгаа нь өөрийн нэр бичигдсэн нотлох баримаа шаардах эрхтэйгээ холбон ойлгосон, шаардах эрхээ эрх зүйн үүднээс бүрэн гүйцэд тодорхойлж чадахгүй байгаатай холбоотой гэж үзсэн болно.
18.5 Шинжээч Ү.Бандийн хөлсийг шүүх төлсөн байна. Тухайн шинжээчийг шүүх томилсон ба томилсон шинжээч нь эргэлзээтэй дүгнэлт гаргасан үндэслэлээр шүүхээс дахин шинжээч томилсон тул эргэлзээтэй дүгнэлтийн зардлыг талуудад хуваарилах боломжгүй гэж үзсэн.
18.6 Хариуцагч Бүрэн цутгамал ХХК бүрэлдэхүүнтэй шинжээчийн зардалд 2,500,000 төгрөгийг төлсөн хэмээн тайлбарлаж байх ба энэ зардлаа гэрээ цуцалснаас учирсан хохиролд багтаан нэхэмжилсэн байх тул уг зардлыг шүүхийн зардалд тооцож, талуудад хуваарилах боломжгүй байна.
18.7 Нэхэмжлэгч Сант сургуулийн зүгээс 596.937.740 төгрөг нэхэмжлэхдээ нийт 3.300.589 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нийцжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг ба шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 3.300.589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
18.8 Хариуцагч Бүрэн цутгамал ХХК 1.457.284.598 төгрөгийн үнэ бүхий сөрөг нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид 814,073 төгрөг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хэмжээнд хүрэхгүй байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчаас өмнө төлсөн 814.073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 6.969.930 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагчаас нөхөн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Бүрэн цутгамал ХХК-иас 596.937.740 төгрөг гаргуулах Сант сургуулийн нэхэмжлэл, Сант сургуулиас 1.457.284.598 төгрөг гаргуулах Бүрэн цутгамал ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Сант сургууль нь хариуцагч Б.Батдэлгэрт холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.300.589 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 814.073 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бүрэн цутгамал ХХК-иас дутуу төлсөн 6.969.930 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР