Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02397

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02397

 

 

 

2017 11 22 210/МА2017/02397

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02921 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ ХХК болон ХХХХ нарт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 596 937 740 08  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ,

ХХХХ

Хариуцагч: ХХХХ

Хариуцагч нарын өмгөөлөгч: ХХХ,

ХХХ,

ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн захирал ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ, ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Ерөнхий боловсролын ХХХХ нь сурагчдынхаа сурч боловсроход шаардлагатай орчин бүрдүүлэх зорилгоор 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ХХХХ ХХК, түүний захирал ХХХХтэй ХХХХ-ийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч ХХХХ ХХК нь ХХХХ-ийн өргөтгөл, спорт заалны ажлыг 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн хэдий ч 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ХХХХ ХХК-ийн захирал ХХХХ нь үндэслэлгүйгээр ХХХХтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж байгаа тухай албан мэдэгдлийг өгч ажлаа хаяж явахдаа ажлын хөлсийг урьдчилан авсан хэдий ч гэрээгээр хүлээсэн ажлаа бүрэн гүйцэд, доголдолгүй,чанартай гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйгээс зарим ажлыг огт хийж гүйцэтгээгүй тул сургуулийн хэвийн үйл ажиллагаа доголдож, сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдсөн. Үүний улмаас ХХХХ нь дараах нэхэмжлэлийн шаардлагыг ХХХХ ХХК, иргэн ХХХХ нараас нэхэмжилсэн. Үүнд :

1. Ажил гүйцэтгэгч ХХХХ ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 24 хоног ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан. ХХХХ ХХК нь барилгын ажлыг өөрийн буруугаас 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй нь нэгэнт тодорхой болмогц 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үндэслэлгүйгээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн. Дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхдээ хатаж гүйцээгүй, нойтон шавар ханан дээр эмульс тавьсны улмаас хананд хагарал үүссэн тул нэгэнт шавардсан ханын шаврыг буулгаж, тус ажлыг дахин зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай болсон. Дээрх доголдол, чанаргүй гүйцэтгэл буюу гэрээний үүргийн зөрчлийн талаар ажил гүйцэтгэгч ХХХХ ХХК-д тухай бүрд нь мэдэгдэж, доголдлыг засах талаар сануулж, шаардаж байсан Ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг дуусгалгүй хаяж явсан тул захиалагч өөр хувь хүн, барилгын компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нэмэлт зардлаар дотор заслын ажлын доголдлыг арилгуулж, чанаргүй хийсэн ажлыг дахин хийж, дотор заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгүүлэхэд 43 184 644 төгрөгийн зардал гаргасан. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу ХХХХ ХХК-ийн дутуу, доголдолтой хийж гүйцэтгэсэн дотор заслын ажлыг сэргээн засварлаж, дахин гүйцэтгүүлж, бүрэн дуусгахад гаргасан зардал 43 184 644 төгрөг,

2. Ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилга угсралтын ажлын хөлсийг бүрэн гүйцэд авсан боловч барилга угсралтын ажлын нэг хэсэг болох аваарын шатыг огт хийгээгүй тул 2015 онд ХХХ ХХК-иар аваарын шатыг 46 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн. Ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгээгүйн улмаас ХХХ ХХК-иар аваарын шат хийлгэсний зардал 46 000 000 төгрөг,

3. ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын ажлыг ХХХХ ХХК орхиж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон учир сургуулийн биеийн тамирын хичээлийг хэвийн явуулахын тулд спорт заалыг түрээслэсэн байдаг. ХХХХ спорт заалны түрээст 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 15-ны хооронд 17 640 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 15-ны хооронд 28 150 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 1-ний хооронд 15 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 1-ний хооронд 18 000 000 төгрөгийг тус тус ХХХХ ХХК гэрээгээр тохирсон ажил үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээг цуцлан, барилгын тухай хууль тогтоомжийг зөрчиж цаашид барилгыг үргэлжлүүлэх, барилгаа цаашид ашиглалтанд оруулах бичиг баримтуудыг ХХХХд хүлээлгэн өгөөгүйгээс шалтгаалан спорт заалны түрээсийн төлбөрт төлсөн 78 790 000 төгрөг,

4. ХХХХ-ийн өргөтгөл, түүний дотроос ажил гүйцэтгэгчээс шалтгаалан ашиглалтанд оруулах боломжгүй болсон учир сургуулийн биеийн тамирын хичээлийг хэвийн явуулахын тулд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын спорт заалыг түрээслэсэн. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын спорт заал руу ХХХХ сурагчдаа зөөж хүргэхийн тулд зайлшгүй автобус түрээслэх шаардлагатай болсон. ХХХХ нь автобусны түрээст 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 15-ны хооронд 2 400 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 5-ны хооронд 3 000 000 төгрөг, нийт 5 400 000 төгрөгийг төлсөн. Автобус түрээсэлсэн түрээсийн төлбөрт төлсөн 5 400 000 төгрөг,

5. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ХХХХ ХХК нь ХХХХ-ийн өргөтгөлийн байрны бүх хаалгыг 45 057 600 төгрөгийг төлөхөөр тохирсон байсан. Гэтэл ХХХХ ХХК ажлаа орхин явсны дараагаар өргөтгөлийн хөнгөн цагаан хаалгыг хийж гүйцэтгэхийг ХХХ ХХК-иас шаардахад ХХХХ ХХК нь бидэнд төлөх байсан 12 471 000 төгрөгийг төлөөгүйгээс хийж гүйцэтгэх боломжгүй гэсэн хариултыг өгсөн тул ХХХ-иас нэмэлт зардал гарган 12 471 000 төгрөгийг тус компанид төлсөн. Түүнчлэн бусад хаалгануудыг хийлгүй орхиж явсан тул ХХХХ ХХХХ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж нийт 26 493 400 төгрөгийн өртөгтэй хаалгануудыг хийлгүүлсэн. Сургуулийн өргөтгөлийн байрны хаалгануудыг хийж гүйцэтгүүлэхэд гарсан зардал 36 711 520 төгрөг,

6. ХХХХ ХХК нь ХХХХ-ийн өргөтгөлийн барилгад шаардлагатай бүх цонхыг хийж, суулгах үүрэг хүлээсэн ба ХХХХ ХХК өргөтгөлийн цонхны ажлыг өөрсдийн ур чадвар, туршлагагүйн улмаас байнга доголдолтой шаардлага хангахгүй цонх хийж байсан ба цонхны ажлаа бүрэн гүйцэд хийж гүйцэтгэлгүй, ажлаа хаяж явснаас шалтгаалан цонхны ажлыг ХХХХ ХХК-тай гэрээ байгуулан, бүрэн хийж гүйцэтгүүлсэн. ХХХХ-ийн өргөтгөлийн цонхны ажлыг гуравдагч этгээдээр хийж гүйцэтгүүлэхэд гарсан зардал 16 340 556 7 төгрөг,

7. ХХХХ ХХК нь сургуулийн өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүйн улмаас ХХХХ дулааны төлбөрийг задгай төлж илүү сар бүр 3 000 000 төгрөг, барилга хугацаандаа ашиглалтанд орох байснаас хойш буюу 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс  хойш нийт 8 сарын турш  27 059 819 төгрөг нэмж төлсөн. Энэхүү дулааны зөрүү төлбөрт төлсөн 27 059 819 төгрөг,

8. ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын фасадны ажлыг талууд 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хийсэн хэлцлээр харилцан тохиролцож бүрэн тооцоо нийлж, ХХХХ фасадны ажлын үлдэгдэл мөнгийг бүрэн төлж барагдуулсан байдаг бөгөөд энэ нь холбогдох нотлох баримтаар нотлогддог. Уг хэлцлээр ХХХХ-ийн фасадны ажлын материалын үнийн зөрүү төлбөр 23 083 850 төгрөгийг өгөх эсэх тухай асуудлыг тусдаа ярилцаж шийдэхээр харилцан тохиролцсон байдаг. ХХХХ ХХК, түүний захирал ХХХХ нь ХХХ-иас фасадны ажлын зөрүү гэж 23 083 850 төгрөгийг хууль бусаар, үндэслэлгүйгээр дарамт, шахалт үзүүлэн авсан байх тул энэхүү мөнгийг ХХХХ буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Үндэслэлгүйгээр авсан фасадны ажлын материалын зөрүү төлбөрт төлсөн 23 083 850 төгрөг,

9. ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын дээврийн ажлын хөлсөнд ХХХХ ХХК-д нийт 79 902 144 төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Гэвч ХХХХ ХХК-ийн ХХХХ-ийн өргөтгөлийн барилгад хийж гүйцэтгэсэн дээврийн ажлын нийт төсөвт өртгийг мэргэжлийн, хөндлөнгийн шинжээч болох ХХХ ХХК нь 68 604 466 төгрөг гэж тооцсон тул ХХХХ дээврийн ажилд илүү төлөөд байгаа 11 297 678 төгрөгийг буцаан шаардан авах эрхтэй юм. Мөн ХХХХ ХХК нь ХХХХ-ийн өргөтгөлийн дээврийн парапедны ажлыг хийж гүйцэтгэлгүй, ажлаа хаяж явсан тул ХХХ-иас дээврийн парапедны ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд 2 910 000 төгрөгийн зардал гаргасан. Дээврийн ажилд илүү төлсөн 14 207 678 төгрөг,

10. ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлын төсөв нь 17 989 664 төгрөгийг ХХХХ ХХК-д техникийн давхрын ажлын хөлсөнд 5 297 322 төгрөгийг шилжүүлсэн. Шинжээчийн зүгээс ХХХХ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлын өртгийг 6 895 624 төгрөг гэж дүгнэсэн байна. ХХХХ ХХК-ийн захирал ХХХХ нь мэргэжлийн ур чадвар муу, туршлагагүй бүрэлдэхүүнээр ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгүүлж техникийн давхрыг цоолсон доголдол гаргасныг засварлахад бид 3 000 000 төгрөг нэмж зарцуулах шаардлагатай болсон. ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохиролд 1 401 628 төгрөг,

11. Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ХХХХ ХХК-ийн захирал ХХХХ нь ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын угсралтын ажлын төсөвт өртгийг зохиохдоо арматур төмрийн үнийг үндэслэлгүйгээр, зах зээлийн үнээс өндөр үнэлгээ тогтоож арматур төмрийн үнэнд 297 255 000 төгрөг хүлээн авсан. ХХХХ нь арматур төмрийн үнийг зах зээлийн үнээс үндэслэлгүйгээр, өндрөөр үнэлэн тогтоосныг арматур төмрийн үнийг төлсний дараа мэдсэн. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь төсөв зохиохдоо үндэслэлгүйгээр өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан. Арматур төмрийн үнэнд зах зээлийн үнээс илүү төлсөн 167 225 000 төгрөг,

12. ХХХХ ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүй, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцлан, ажлаа хаяж явсан байдаг тул ХХХХ-ийн зүгээс цахилгааны хэрэглээний төлбөрт 8 800 930 төгрөг төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан №13/02 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний 9 дүгээр зүйлийн 9.2.3-д Цахилгаан, ус, дулаан гэх мэт хэрэглээний зардлыг гүйцэтгэгч хариуцна. Хэрэв захиалагч энэхүү зардлыг төлсөн тохиолдолд гүйцэтгэгч захиалагчид нөхөн төлөх үүрэгтэй. Захиалагч энэхүү зардлыг барилгын нийт үнийн дүнгээс хасуулж тооцуулах эрхтэй гэж заасныг үндэслэн цахилгааны төлбөрт төлсөн 8 800 930 төгрөг,

13. ХХХХ ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцлан, ажлаа хаяж явсан тул ХХХХ-ийн зүгээс 3 732 861 38 төгрөг төлсөн. Талуудын хоорондох гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.3-д Цахилгаан, ус, дулаан гэх мэт хэрэглээний зардлыг гүйцэтгэгч хариуцна. Хэрэв захиалагч энэхүү зардлыг төлсөн тохиолдолд гүйцэтгэгч захиалагчид нөхөн төлөх үүрэгтэй, Захиалагч энэхүү зардлыг барилгын нийт үнийн дүнгээс хасуулж тооцуулах эрхтэй гэж заасныг үндэслэн хариуцагч нараас усны төлбөрт төлсөн 3 732 861 38 төгрөг,

14. ХХХХ ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцлан, ажлаа хаяж явсан. ХХХХ нь ХХХХ ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ байгуулан ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын талбайд харуул, хамгаалалт гаргасан. Энэхүү гэрээний дагуу ХХХХ харуул, хамгаалалтын үйлчилгээний хөлсөнд сар бүр 2 100 000 төгрөг төлсөн. ХХХХ, ХХХХ ХХК-ийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 33.5 дах хэсэгт Гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэж буй ажил, ажлын үр дүнг хүний хүчин зүйл байгалийн болзошгүй гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээ авч байгаль орчин, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, галын хяналтын албанаас тавьсан шаардлага, дүгнэлтийг хүлээн авч биелүүлнэ гэж заасан. ХХХ-иас Аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын үйлчилгээний хөлсөнд төлсөн 12 960 000 төгрөг,

15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр ХХХ томилогдож, тэрээр шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр тухайн үеийн норм, үнэлгээ, дүрэм, журмын дагуу тооцоход ХХХХ ХХК-ийн ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын ажилд хийж гүйцэтгэсэн нийт ажлын үнийн дүнг 981 834. 121 төгрөг болохыг тогтоожээ. ХХХХ нь ХХХХ ХХК-д ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын санхүүжилтэнд нийт 1 199 007 774 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч ХХХХ ХХК-ийн ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын ажилд хийж гүйцэтгэсэн нийт ажлын үнийн дүн 981 834 121 төгрөг болох нь хөндлөнгийн, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр нэгэнт ил тод тодорхой болсон. Нэхэмжлэгч нь хариуцагч ХХХХ ХХК-д ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын ажлын хөлсөнд илүү төлсөн зөрүү хөлсийг буцаан шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул тус сургуулийн өргөтгөлийн барилгын санхүүжилтэнд үндэслэлгүйгээр илүү төлсөн 112 039 253 төгрөг, нийт 596 937 740 08 төгрөгийг хариуцагч ХХХХ ХХК болон ХХХХ нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Захиалагчийн зүгээс өвлийн улирал эхэлж байсан учир гэрээг цуцлах үндэслэлгүй байсан. Хариуцагч нь 1.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй. Захилагчийн зүгээс 2013 оны 7 сард спорт заал бариулахгүй гэдгээ мэдэгдсэн гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч спорт заал гэсэн агуулгатай мөнгө шилжүүлэх үндэслэлгүй юм. Ажил гүйцэтгэгчийн буруугаас гэрээ цуцлагдсан учир чанарын доголдолтой, дутуу гүйцэтгэсэн ажлыг дахин хийж гүйцэтгэхэд гаргасан зардал, илүү төлсөн төлбөр, үүнээс болж учирсан хохирлоо шаардсан гэжээ.  

 

Хариуцагч ХХХХ ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн 596 937 740 08 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. ХХХХ ХХК нь нэхэмжлэгч ХХХХтай тус сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр барилгын ажлын үнэлгээг нийт 1 560 000 ам.доллараар тооцон барилгыг барихаар тохирсон ба энэ төлбөрт барилгын материал болон ажлын хөлс зэрэг бүх зардал багтсан. Харин гэрээний төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан хийж гүйцэтгэсэн ажлын хөлс зардал болон барилгын материалын зардлаар тохироогүй болно. Манай компани нь ХХХХ-ийн барилгын ажлыг гүйцэтгэхдээ ХХХ-иас 1 199 000 000 төгрөгийн санхүүжилт авч 1 596 434 898 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, өөрөөр хэлбэл барилгын ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн. Бидний байгуулсан гэрээнд санхүүжилтээ 5-аас дээш удаа өгөөгүй бол гэрээ цуцлахаар тусгасан. ХХХХ нь санхүүжилтээ 2013 оны 9 дүгээр сарын 5-нд өгөх хугацаандаа өгөхгүй байсан учир санхүүжилт хүссэн албан бичгийг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн боловч манайд ямар ч хариу өгөөгүй бөгөөд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээгүй. Гэтэл энэ өдрөөс эхлэн Ажил гүйцэтгэх гэрээ-г зөрчин манай компанид мэдэгдэхгүйгээр өөр барилгын ажилчдыг оруулан манай ажилчдыг талбайгаас хөөсөн боловч манайх ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан. Мөн захирал ХХХХ нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний орой над руу утсаар яриад гэрээ цуцалснаа мэдэгдсэн ч манайх ажлаа үргэлжлүүлж байсан. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 24-ний орой ХХХХ Хар сүлд бамбай хамгаалалтын албыг авч ажиллуулан манай компанийг барилгын талбайд оруулахгүй болгосноор бид ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон учир энэ өдөр нь манай компани гэрээг цуцалсан тухай мэдэгдлээ өгч барилгын ажлыг хүлээлгэн өгөх комиссыг байгуулсан боловч ХХХ-иас барилгын ажлыг хүлээн аваагүй. ХХХХ нь биднийг барилгын талбайгаас гаргаснаас 20 хоногийн дараа манай 80 хувийн гүйцэтгэлтэй барьсан барилгыг 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай бариулах гэрээг ХХХ ХХК-тай байгуулсан байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дараах тайлбарыг хийж байна. Үүнд:

1. Манай компани барилгын дотоод заслын ажлыг чанартай, ямар нэг доголдол дутагдалгүй хийж гүйцэтгэсэн. Манай компанийг барилгын талбайд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллуулахгүй, барилгын талбайгаас гаргасан тул ХХХХд хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахыг шаардан ажил хүлээлцэх комиссын мэдэгдлийг явуулсан боловч ХХХХ барилгын ажлыг зориуд хүлээн аваагүй. ХХХХ-ийн зүгээс дотор заслын ажилд алдаа дутагдал байгаа талаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй, доголдолтой зүйлээ засах талаар шаардлага тавьж байгаагүй. Энэ талаар бичгээр огт мэдэгдэж байгаагүйгээс гадна дараа нь ажилласан ХХХ ХХК-ийн зүгээс ч ийм асуудал гаргаж байгаагүй болно. ХХХХ нь дотор заслын ажлыг гүйцэтгэхдээ хатаж гүйцээгүй нойтон шавар ханан дээр эмульс тавьсны улмаас хананд хагарал үүссэн тул нэгэнт шавардсан ханын шаврыг буулгаж тус ажлыг дахин зайлшгүй гүйцэтгэсэн уг доголдлыг зассан төлбөр 43 184 644 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Энэ нь манай компани ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын гэрээт ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэж гадна заслын ажил бүрэн дууссаны дараа хийгдэх ажил байсан. Гэтэл барилгын ажил бүрэн дуусаагүй бөгөөд ХХХХ гэрээгээр тохирсон төлбөрөө бүрэн төлөөгүй учир уг шатны төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл манай компани хийж гүйцэтгээгүй ажлын хөлсийг ХХХ-иас аваагүй болно. Шинжээчийн дүгнэлтээр аваарын шат хийгээгүй гэдэг нь тогтоогдож байгаа. Аваагүй зүйлийнхээ зардлыг бид төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн аваарын шат хийж гүйцэтгүүлсэнтэй холбогдох зардал болох 46 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

3. 4. ХХХХ-ийн захиргаа 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХХХ-ын захирал ХХХ өндөр байшин бариулахыг эсэргүүцээд байна. Иймд 4 ба 5 дугаар давхараа бариулахаа болилоо гэж бидэнд мэдэгдсэн. ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын 4 ба 5 дугаар давхар нь спорт заал байсан. Спорт заал баригдаагүй нь манай компаниас шалтгаалаагүй энэ тухай захирал ХХХХ 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэрч ХХХ, хохирогч ХХХХ нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Спорт заал баригдахгүй болсон асуудал нь манай компанитай огт хамааралгүй бөгөөд үүнээс үүдэж захиалагч тал өөр байгууллагын заал түрээслэх, спорт зааланд очиход хөлсөлсөн унааны зардал нь тухайн байгууллагын дотоод асуудал тул Спортын заалны түрээсийн төлбөр 78 790 000 төгрөг, Автобусны түрээсний төлбөр 5 400 000 төгрөгийг манай компаниас нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна.

5. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ХХХХ ХХК нь ХХХХ-ийн өргөтгөлийн байрны бүх хаалгыг 45 057 600 төгрөгийн хөлстэйгээр хийж гүйцэтгэхээр тохирч ажлын хөлсийг бүрэн авсан гэсэн байна. Гэтэл ХХХХ-ийн захирал ХХХХ нь 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ХХХ ХХК-ийн үнийн саналыг хүргүүлэн заавал уг компаниар гадна хаалганы ажлыг хийж гүйцэтгүүлнэ гэснээр 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, хаалганы төлбөрт 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр урьдчилгаа 80% болох 48 000 520 төгрөгийг ХХХ ХХК-ийн Хаан банкны 5040036964 тоот дансанд шилжүүлсэн. Манай компани нь хаалганд 2 942 920 төгрөгийг илүү төлсөн бөгөөд энэ төлбөрийг ХХХ-иас авч чадаагүй хохирсон тул өргөтгөлийн байрны хаалгануудыг хийлгэхэд гарсан зардал 36 711 520 төгрөгийг зөвшөөрөхгүй.

6. Манай компани өргөтгөлийн барилгын цонх болох 83 ширхэг цонхыг хийж суулгах ёстой байсан боловч 52 ширхэг цонхыг хийж суулгасан бөгөөд 31 цонх дутуу байхад ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж цонх гүйцэд хийгдэж амжаагүй. Манай компанийн хийж гүйцэтгэсэн 52 ширхэг цонхны үнэ 41 540 550 төгрөг болсон бөгөөд ХХХХ-ийн зүгээс 29 184 376 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Гэтэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байж бидний хийж гүйцэтгээгүй, мөнгийг нь аваагүй 83 цонхны мөнгийг бүтэн авсан мэтээр бичиж ХХХХ ХХК-аар дахин 31 цонхны мөнгө төлсөн хэмээн 16 340 556 7 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

7. Дулаан, халаалтын зөрүүний төлбөр болох 27 059 819 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээ нь манай компанийн буруутай ажиллагаанаас болж цуцлагдаагүй бөгөөд гэрээ цуцлагдах нөхцөл үүсэх хүртэл дулаан халаалтыг уг барилгад аваагүй байсан билээ. Гэрээ цуцлагдсанд тооцсоноос хойшхи тухайн барилгад авсан дулаан халаалтын зөрүүг манай компани төлөх эрх зүйн үндэслэлгүй байна.

8. ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын ажлын зурагт фасадны дулаалгын материалыг EPSмаркийн дулаалгын цагаан хавтангаар тусгасан байдаг боловч захиалагчийн хүсэлтээр XPS маркийн дулаалгын ногоон хавтангаар хийлгүүлсэн материалын үнийн зөрүү 23 083 850 төгрөг гарсаныг 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн фасадны материалын үнийн зөрүү болох 23 083 850 төгрөгийг хүлээн зөвшөөрч манай компанид төлөхөөр тохиролцон хэлцэл хийж, үүний дагуу шилжүүлсэн атал одоо манай компанийг шахалт дарамт хийж авсан мэт гүтгэж байх тул зөвшөөрөхгүй.

9. ХХХХ-ийн спорт заалтай өргөтгөлийн барилга ажлын зургаар сэндвичен буюу фермэн дээврийн технологитой байсан. Спорт заал баригдахгүй болсонтой холбогдуулан дээврийн ажлын технологид өөрчлөлт орон 3 дугаар давхарын таазны хучилт дээр уур ус тусгаарлагч нааж 2 давхар хөөс нааж, дулаалгын керамзит асгаж, уклон гаргаж 7-9 см бетон цутгаад 2 үе хар цаас нааж гүйцэтгэсэн зурагт тусгаагүй нэмэлт ажил гарсан. Уг ажилд манай компани 68 604 466 төгрөгийн илүү ажлыг хийсэн. Манай компани ХХХХтай батлагдсан зураг төслийг үндэслэн барилгыг бүхэлд нь 1 560 000 ам.доллараар барихаар тохирсон байхад батлагдсан зурагт өөрчлөлт оруулж, нэмэлт ажил хийсэн билээ. Ийм байхад дээврийн ажилд илүү төлсөн 14 207 678 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

10. Нэхэмжлэгч нь барилгын техникийн давхарын ажлын нийт төсөв 17 989 664 төгрөгөөр тохиролцсон гэжээ. Барилгын ажлын явцад техникийн давхарын ажлыг ХХХХтай 17 989 664 төгрөгөөр гүйцэтгэхийг зөвшөөрч тохиролцсон нь үнэн. Харин энэ төлбөрөөс 5 297. 322 төгрөгийг төлсөн ба үлдэх 12 692 342 төгрөгийг ХХХХ төлөөгүй байна. ХХХХ нь техникийн давхарыг цоолсон доголдлыг гаргасан, үүнийг засварлахад гарсан зардал нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь манай компани уг ажлыг гүйцэтгэхэд ямар нэг доголдол гаргаж байгаагүй тул техникийн давхарын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохирол 1 404 628 төгрөгийг зөвшөөрөхгүй.

11. ХХХХтай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан барилгыг барьж гүйцэтгэхдээ барилгын бараа материалыг манай компани гаргаж барихаар тохиролцсон. Үүний дагуу барилгад ашигласан арматурын тухайн үеийн зах зээлийн ханшаар чанартай арматурыг авч барилгын ажлыг гүйцэтгэсэн болно. ХХХХ нь манай компанийн бусдаас худалдан авч ашигласан арматурын төмрийн үнийн зөрүүг нэхэмжлэх эрхгүй гэж ойлгож байх тул арматур төмрийн үнэнд илүү төлсөн төлбөр 167 225 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Энэ талаар гэрээнд огт тусгагдаагүй.

12. 13. Цахилгааны төлбөрт 8 800 930 төгрөг, усны төлбөрт 3 732 861 38 төгрөгийг тус тус  гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсноос хойш манай компанийн зүгээс удаа дараа уулзалт зохион байгуулж зөвшилцөлд хүрэхийг хичээж байсан бөгөөд үүний үр дүнд зарим ажлууд болоод сөрөг нэхэмжлэлд дурьдсан цахилгаан болон усны төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлээр тохиролцож ХХХ-иас манай компанид шилжүүлэн өгөх мөнгөн дүнгээс хасалт хийж шийдвэрлэсэн байгаа. Гэтэл дахин ийм хэмжээний мөнгөн дүн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

14. Бидний хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.3.5 дахь заалт гэрээ хэрэгжих явцад хэрэгжүүлэх заалт байгаа бөгөөд гэрээний 10.2 дахь хэсэгт зааснаар Захиалагчийн буруугаас болж гэрээ цуцлагдсан тохиолдолд гүйцэтгэгч талбайгаас бууж болох заасан байна. Энэ нь өөрөөр хэлбэл гэрээ цуцлагдаж гүйцэтгэгч талбайгаас буусан тохиолдолд гэрээний 3.3.5 дахь заалт хэрэгжих үндэслэлгүй юм. 2013 оны 11 дүгээр сарын 17-нд ХХХХ нь ХХХ ХХК-тай гэрээ хийж, ажлаа эхэлсэн учир мөнгөө ХХХХ ХХК-иас нэхэмжлэх нь зөв тул аюулгүй байдлыг хангах хамгаалалын үйлчилгээний хөлс болох 12 960 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.

15. ХХХХ ХХХХ ХХК-ийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд нэг м.кв-ийг 602$ /зургаан зуун доллар/-оор нийт 1.560.339,9$ /нэг долларыг 1490 төгрөгөөр тооцох/ үнэлгээтэй юм.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн дагуу Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу хийсэн ажлын үнийн дүн 1,6 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм. Энэ нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхээс томилогдсон шинжээч ХХХ-ны 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтэд туссан байгаа. Манай ХХХХ ХХК нь ХХХ-иас ажлын хөлс болон материалын зардлын үлдэгдэл төлбөр буюу авлагатай юм. Шүүхээс томилогдсон ХХХ шинжээчийн дүгнэлтээр манай хийсэн ажлыг 981 834 121 төгрөг гэсний дагуу үндэслэлгүй төлсөн гэж 112 039 253 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь тэрээр шинжээч хөндлөнгийн байж дүгнэлт гаргаагүй гэж үзэж байгаа юм. Барилгын ажлын тэмдэглэлд бүхий л зүйлээ тэмдэглэдэг бөгөөд ил, далд ажлын акт үйлдэгдэж, үүний 1 хувийг захиалагчид хүргүүлснээр санхүүжилт өгдөг байсан. Тэрхүү актуудыг энд өгөх шаардлага байхгүй, бүгд надад байгаа. Манай ажлын гүйцэтгэлийг улаан дэвтрээс харахад тодорхой болно. ХХХХд ил, далд ажлын акт нь байсан учраас барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн гэж үзэж байна. Манайхыг 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлаа хаяад явсан гэх ямар ч баримт байхгүй. Захиалагч нь спорт заал бариулахгүй гэх зурагт өөрчлөлт оруулаагүй, үүнийгээ манайд өгөөгүй. Иймд ХХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 596 937 740 08 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 344 дүгээр зүйлийн 344.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т тус тус зааснаар хариуцагч ХХХХ ХХК-иас 119 119 374 7 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 477 818 740 08 төгрөгт холбогдох хэсэг болон ХХХХт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар шинжээчийн зардалд ХХХ-иас 700 000 төгрөг, ХХХХ ХХК-иас 700 000 төгрөг тус тус гаргуулан шинжээч ХХХд олгож, хариуцагч ХХХХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 753 547 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157 951 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 3 142 638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ХХХХ-ийн захирал ХХХХ давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд:

Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд хариуцагч ХХХХ ХХК-иас ХХХХтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас өмнө үндэслэлгүй цуцласнаас ХХХХ-ийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн, гэрээгээр тохирсон хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй буруутай болохыг анхан шатны шүүхээс тогтоосон. Нэхэмжлэгч ХХХХ нь өөр барилгын компанийн заслын багуудаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нэмэлт зардлаар дотор заслын ажлын доголдлыг арилгуулж, бүрэн хийж гүйцэтгүүлсэн ба үүнд 43 184 644 төгрөгийн илүү зардал гаргасан байдаг. Уг зардлыг нотлох дараах баримтыг нэхэмжлэгч ХХХ-иас шүүхэд гарган өгсөн байгаа болно. Эдгээр баримтууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 32-39, 51-80 талд авагдсан байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох дотор заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэх болон доголдлыг арилгахад гаргасан зардал болох 43 184 644 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримгаар нотлоогүй гэх үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн нэг дэхь шаардлагыг хангаж, дотор заслын ажлыг бүрэн гүйцэд дуусгахад гаргасан зардал болох 43 184 644 төгрөгийг ХХХХ ХХК-иас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд хариуцагч ХХХХ ХХК нь ХХХ-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ-г үндэслэлгүйгээр цуцалж, сургуулийн өргөтгөлийн барилгыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс ХХХХ болон түүний сурагчдын сурч боловсрох эрхэд ихээхэн хэмжээний хохирол учирсан байдаг. Спорт заалны түрээсийн төлбөрт ХХХ-иас нийт 2013 оны хичээлийн жилээс 2017 оны хичээлийн жилд нийт 78 790 000 төгрөг төлсөн. Гэтэл анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2013-2014, 2014-2015 оны хичээлийн жилд спорт заалны түрээсийн төлбөрт төлсөн 45 790 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсэг буюу 2015-2016, 2016-2017 оны хичээлийн жилд төлсөн 33 000 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг "...автобусаар үйлчлүүлээгүй" гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, бөгөөд үндэслэлгүй байна. Иймд хариуцагч ХХХХ ХХК-иас үндэслэлгүйгээр гэрээг цуцалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч ХХХХд учруулсан хохирол буюу нэхэмжлэлийн 3 дахь шаардлагыг хангаж, спорт заалны түрээсийн төлбөрт төлсөн 78 790 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн 5 дахь шаардлагын тухайд ажил гүйцэтгэх гэрээгээр ХХХХ-ийн өргөтгөлийн байрны бүх хаалга нь ажлын төсөв 45,057,600 төгрөг байхаар харилцан тохиролцсөн бөгөөд түүнийг бүрэн төлсөн. Сургуулийн өргөтгөлийн барилгын хөнгөн цагаан хаалганы ажлыг хариуцагч ХХХХ ХХК нь ХХХХ ХХК-иар хийж гүйцэтгүүлж байсан бөгөөд уг ажлын төсөв нь ажил гүйцэтгэх гэрэээгээр тохирсон хаалганы ажлын хөлсөнд багтсан. Хариуцагч нь үндэслэлгүйгээр гэрээ цуцалж, ажлаа хаяж явах үед өргөтгөлийн барилгын хөнгөн цагаан хаалганы ажил бүрэн дуусаагүй, модон хаалганы ажил огт хийгдэж эхлээгүй байдалтай байсан. Тиймээс нэхэмжлэгч нь ХХХ ХХК-иас хөнгөн цагаан хаалганы ажлыг хийж гүйцэтгэхийг шаардахад ХХХХ ХХК нь бидэнд төлөх байсан 12 471 000 төгрөгийг төлөөгүй тул хийж гүйцэтгэх боломжгүй гэсэн хариултыг өгсөн тул нэхэмжлэгч нь уг төлбөрийг 2013 оны 12 сарын 26-ны өдөр төлсөн. Энэ баримт 1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан байгаа. Хариуцагч нь гэрээг үндэслэлгүйгээр цуцлан, ажил хаяж явах үед барилгын модон хаалганы ажил хийгдээгүй байсан учир нэхэмжлэгч ХХХХ ХХК-тай 2013 оны 11 сарын 9-ний өдөр "Модон эдлэл хийлгэх гэрээ" байгуулан, уг ажлыг хийж гүйцэтгүүлэн, 26 493 400 төгрөгийн хөлсийг төлсөн болно. Ийнхүү хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор үл биелүүлж, гэрээг үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө цуцалснаас болж нэхэмжлэгч нь хаалганы ажилд ХХХХ ХХК-д 45 057 600 төгрөг, ХХХХ ХХК-д 12 471 000 төгрөг, ХХХХ ХХК-д 26 493 400 төгрөг, нийт 81 769 120 төгрөг төлсөн. Хэрэв хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, гэрээгээр тохирсоны дагуу хаалганы ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн тохиолдолд нэхэмжлэгч хаалганы ажилд зөвхөн 45 057 600 төгрөг зарцуулах байсан. Гэтэл хариуцагч гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас үүдэн хаалганы ажлын төсөв шууд 36 711 520 төгрөг өссөн буюу нэхэмжлэгчид хаалгопы ажилд 36 711 520 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагч гэрээг үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор үл биелүүлснээс болж ХХХХ-ийн өргөтөлийн барилгын хаалганы ажилд 36 711 520 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжлэлийн 5 дахь шаардлагыг хангаж, хариуцагч ХХХХ ХХК-аас хаалганы ажилд учирсан хохирол болох 36 711 520 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн 7 дахь шаардлагын хариуцагч 2013 оны 10 сарын 21-ний өдөр гэрээг үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө цуцалж, ажил хаяж явсан тул нэхэмжлэгч барилгын ажлыг бүрэн дуусгахын тулд ХХХ ХХК-тай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 11 сарын 17-ны өдөр байгуулсан бөгөөд тус гэрээнд барилгын ажлыг дуусгах хүртэл хугацаанд дулаан, цахилгаан, ус, аюулгүй байдал гэх мэт холбогдох зардлыг хэн аль нь хариуцан төлөх талаар тусгаагүй бөгөөд тэдгээрийг нэхэмжлэгч ХХХХ хариуцан төлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог. Нэхэмжлэгч нь дулааны төлбөрийг задгай тарифаар тооцон сар бүр төлвөл зохих төлбөрөөс 3 000 000 төгрөг буюу нийт 27 059 819 төгрөг илүү нэмж төлсөн. Хэрэв хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан бол нэхэмжлэгч дулааны төлбөрийг задгай тарифаар бус тогтоосон тариф буюу ашиглалтад орсон барилгын тарифын дагуу төлөх байсан нь тодорхой юм. Иймд нэхэмжлэлийн 7 дахь шаардлагыг хангаж, дулааны төлбөрт төлсөн 27 059 819 төгрөгийг хариуцагч ХХХХ ХХК-аас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн 8 дахь шаардлагын тухайд ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын фасадны ажлыг нэхэмжлэгч, хариуцагч нар 2013 оны 12 сарын 29-ний өдөр дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчээс ХХХХ ХХК-д фасадны ажлын урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөр болон бусдаар хийж гүйцэтгүүлсэн фасадны ажлын хөлс зэргийг хасч тооцон, фасадны ажилд зөвхөн 3 080 724 төгрөг төлөхөөр тохиролцсон. Харин 2013 оны 12 сарын 29-ний өдрийн уулзалтаар фасадны материалын зөрүү төлбөр гэх 23 083 850 төгрөгийг өгөх эсэх асуудлыг жич тохиролцохоор болсоныг 2013 оны 12 сарын 29-ний өдрийн хэлцэлээс тодорхой харагддаг. 2013 оны 12 сарын 29-ний хэлцэлээр фасадны ажлын хөлсөнд 3 080 724 төгрөгийг төлөх дээрх байдлаар тохиролцсоныг шүүхээс хэлцлээр талууд дуусгавар болгосон гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн 8 дахь шаардлагыг хангаж, хариуцагч ХХХХ ХХК-иас фасадны материалын зөрүү төлбөр 23 083 850 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн 9 дэх шаардлагын тухайд ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын дээврийн ажлын нийт төсөв өртөг 79 902 144 төгрөг бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн зүгээс 2 хуваан бүрэн төлж барагдуулсан. Гэтэл хариуцагчийн хийж гүйцэтгэсэн дээврийн ажлын төсөвт өртөг 68 604 466 төгрөг болох талаарх шинжээчийн дүгнэлтийг мэргэжлийн хөндлөнгийн этгээд гаргасан болно. Нэхэмжлэгч уг шинжээчийн дүгнэлтийн дагуу ХХХХ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн дээврийн ажилд төлвөл зохих хөлснөөс 11 297 678 төгрөг илүү төлсөн болох нь харагдаж байна. Түүнчлэн хариуцагч үндэслэлгүйгээр гэрээг хугацаанаас өмнө цуцлан, ажил хаяж явах үед гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил болох дээврийн парапед төмрийн ажлыг хийж гүйцэтгээгүй байсан тул нэхэмжлэгч уг ажлыг 2 910 000 төгрөгийн зардал гарган хийж гүйцэтгүүлсэн байдаг. Тиймээс дээврийн ажлын талууд 2013 оны 12 сарын 14-ний өдөр хэлцлээр дуусгавар болгосон гэж үзэн, дээврийн ажилд илүү төлсөн 14 207 678 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн 9 дэх шаардлагыг хангаж, хариуцагч ХХХХ ХХК-иас дээврийн ажилд илүү төлсөн 14 207 678 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн 10 дахь шаардлагын тухайд хариуцагч ХХХХ ХХК нь ХХХХ-ийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг мэргэжлийн ур чадвар муу, туршлагагүй бүрэлдэхүүнээр хийж гүйцэтгүүлснээс шалтгаалан барилгын ажил барилгын норм ба дүрэм, холбогдох стандартад нийцээгүй, доголдол их гарч байсан. Хариуцагч нь өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа техникийн давхрыг цоолсон доголдол гаргасан ба үүнийг засварлахад нэхэмжлэгч 1 401 628 төгрөг нэмж зарцуулах шаардлагатай болсон. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор үл биелүүлж, барилгын ажлыг чанар муутай хийж гүйцэтгэсний улмаас нэхэмжлэгчид дээрх хохирол учирсан болно. Иймд нэхэмжлэлийн 9 дэхь шаардлагыг хангаж, хариуцагч ХХХХ ХХК-иас техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохирол болох 1 401 628 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн 11 дэх шаардлагын тухайд Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ХХХХ ХХК нь ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын угсралтын ажлын төсөвт өртөгийг зохиохдоо арматур төмрийн үнийг үндэслэлгүйгээр, зах зээлийн үнээс өндөр үнэлгээ тогтоож авсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч арматур төмрийн үнийг төлснөөс хойш мэдсэн. Хариуцагч арматур төмрийн үнэнд нийт 297 255 000 төгрөг dуюу 1 тонн арматур төмрийн үнийг 2 972 550 төгрөгөөр тооцон нэхэмжилж авсан нь зах зээлийн үнэ ханшнаас 2 дахин илүү үнээр тооцсоныг харуулж байна. Тиймээс нэхэмжлэгч нь 1 тонн арматур төмрийн үнийг тухайн үеийн зах зээлийн хамгийн өндөр үнэ ханш болох 1 300 000 төгрөгөөр тооцон үндэслэлгүйгээр арматур төмрийн үнэд илүү төлсөн 167 225 000 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд нэхэмжэлийн 11 дэх шаардлагыг хангаж хариуцагч ХХХХ ХХК-аас арматур төрмийн үнэд илүү төлсөн 167 225 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн 12 дахь шаардлагын тухайд хариуцагч ХХХХ ХХК нь гэрээг үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө цуцалснаас болж ХХХХд учирсан хохирол болох цахилгааны төлбөрт төлсөн 8 800 930 төгрөгийг хариуцагч ХХХХ ХХК-аас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн 13 дахь шаардлагын тухайд хариуцагч ХХХХ ХХК нь гэрээг үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө цуцалснаас болж ХХХХд учирсан хохирол болох усны төлбөрт төлсөн 3 732 861 28 төгрөг гаргуулах шаардлагаас 900, 693 төгрөгийг хангаж, 2 472 168 38 төгрөгт холбогдох хэсгийг 2013 оны 11 сарын 17-ны өдөр байгуулагдсан "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагуу ХХХХ ХХК хариуцах үүрэгтэй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь 2013 оны 11 сарын 17-ны өдөр байгуулагдсан "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-нд ажил гүйцэтгэгч болох ХХХХ ХХК нь барилгын ажлыг дуусгах хүртэл хугацаанд дулаан, цахилгаан, ус, аюулгүй байдал гэх мэт холбогдох зардлыг хариуцан төлөх талаар зохицуулалт байхгүй бөгөөд тэдгээрийг нэхэмжлэгч ХХХХ хариуцаж байсан. Хэрэв ХХХХ ХХК нь гэрээг үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө цуцлаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол нэхэмжлэгчид дээрх хохирол учрахгүй байсан нь илт тодорхой юм. Иймд нэхэмжлэлийн 13 дахь шаардлагыг хангаж, усны төлбөрт төлсөн 3 732 861 38 төгрөгийг хариуцагч ХХХХ ХХК-иас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн 14 дэх шаардлагын тухайд хариуцагч ХХХХ ХХК нь гэрээг үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө цуцалснаас болж ХХХХд учирсан хохирол болох аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын үйлчилгээний хөлсөнд төлсөн 12 960 000 төгрөг гаргуулах шаардлагаас 2 100 000 төгрөгийг хангаж, 10 860 000 төгрөгт холбогдох хэсгийг 2013 оны 11 сарын 17-ны өдөр байгуулагдсан "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагуу ХХХХ ХХК хариуцах үүрэгтэй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм Учир нь 2013 оны 11 сарын 17-ны өдөр байгуулагдсан "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-нд ажил гүйцэтгэгч болох ХХХХ ХХК нь барилгын ажлыг дуусгах хүртэл хугацаанд дулаан, цахилгаан, ус, аюулгүй байдал гэх мэт холбогдох зардлыг хариуцан төлөх талаар зохицуулалт байхгүй бөгөөд тэдгээрийг нэхэмжлэгч ХХХХ хариуцаж байсан. Хэрэв ХХХХ ХХК нь гэрээг үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө цуцлаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол нэхэмжлэгчид дээрх хохирол учрахгүй байсан нь илт тодорхой юм. Иймд нэхэмжлэлийн 14 дэх шаардлагыг хангаж, аюулгүй байдалыг хангах, хамгаалалтын үйлчилгээний хөлсөнд төлсөн 12 960 000 төгрөгийг хариуцагч ХХХХ ХХК-иас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн 15 дахь шаардлагын тухайд нэхэмжлэгч нь хариуцагчид ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын ажлын хөлсөнд нийт 1 199 007 774 төгрөг төлсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХХХ ХХК-ийн хүсэлтийн дагуу тус иргэний хэрэгт мэргэжлийн хөндлөнгийн этгээд болох шинжээч ХХХйг шинжээчээр томилогдон, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын төсөвт өртгийг 981 834 121 төгрөг болох тухай шинжээчийн дүгнэлт гарсан. Тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн нийт ажлын хөлс болон шинжээчийн дүгнэлтэд тодорхойлсон төсөвт өртгийн хоорондох зөрүү буюу ажлын хөлсөнд үндэслэлгүйгээр илүү төлсөн 112 039 253 төгрөгийг нэхэмжилсэн болно. Анхан шатны шүүхээс дээрх шинжээч ХХХйн шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчээс ирүүлсэн төсөвчний төсвийг үндэслэл болгосон гэж үзэн, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилох хүсэлтийг хариуцагч гаргасан, шинжээч ХХХ нь шүүхээс томилогдсон, шинжээч нь зохигчтой аливаа хамааралгүй этгээд юм. Нэхэмжлэгчээс гарган өгсөн төсөвт өртөг нь ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх үеийн барилгын норм ба дүрмийн дагуу хийгдсэн, шинжээч ХХХйн ирүүлсэн шинжээчийн дүгнэлт нь мөн барилгын ажлыг хийж гүйцэтгэх үеийн барилгын норм ба дүрэмд нийцсэн. Тиймээс мэргэжлийн этгээдүүд нэг норм ба дүрмийг үндэслэн хийсэн дээрх төсөв болон шинжээчийн дүгнэлт нь өөр хоорондоо ижил, төсөөтэй байх нь ойлгомжтой юм. Нэхэмжлэгчээс гарган өгсөн төсөв болон шинжээч ХХХйн гаргасан шинжээчийн дүгнэлт нь хоорондоо ижил, төсөөтэй байх нь шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй, мэргэжлийн болохыг нь улам тодорхой илэрхийлж байна. Иймд нэхэмжлэлийн 15 дахь шаардлагыг хангаж, ажлын хөлсөнд илүү төлсөн 112 039 253 төгрөгийг хариуцагч ХХХХ ХХК-иас гаргуулж өгнө үү.

Дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02921 дугаар шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 477 818 740 08 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч ХХХХ хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иимд Иргэний хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухаи хуулиин 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ХХХХ ХХК-иас 596 937 740 08 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ ХХК-ийн захирал ХХХХ давж заалдах гомдолдоо:

 

... ХХХХ ХХК-нь ХХХХ-ийн барилгын ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн. Барилгын ажлыг хийж гүйцэтгэж байх явцад санхүүжилтээ өгөхгүй ажил зогсоход хүрч байсан учир ХХХХ ХХК нь бусдаас бараа материал авахын тулд зээл авч, эд хөрөнгөө зарж байж, барилгын ажлыг үргэлжлүүлж байсан. Санхүүжилтыг хүсэж 2013 оны 10 сарын 15-ны өдөр албан бичгийг өгсөн. Энэ өдрөөс эхлэн ажил гүйцэтгэх гэрээг зөрчиж ХХХХ ХХК-д мэдэгдэхгүйгээр өөр барилгын ажилчдыг оруулан манай ажилчдыг талбайгаас хөөж байсан боловч ажлаа үргэлжүүлж байсан. ХХХХ 2013 оны 10 сарын 24-ний орой ХХХХ ХХК-ийн захирал ХХХХтэй утсаар ярьж гэрээ цуцалж байгаагаа мэдэгдсэн. 2013 оны 10 сарын 24-ний орой ХХХХ Хар сүлд бамбай хамгаалалтын албыг авч ажиллуулан гүйцэтгэгчийг барилгын талбайд оруулахгүй болсноор ажлаа үргэлжпүүлэх боломжгүй болсон учир энэ өдөртөө ХХХХ ХХК нь гэрээ цуцалсан мэдэгдэлийг өгч барилгын ажлыг хүлээлгэн өгөх комиссыг байгуулсан боловч ХХХ-иас барилгын ажлыг хүлээн аваагүй. Энэ өдрөөс хойш барилгын талбайд оруулаагүй. Захиалагч тал гэрээний дагуу санхүүжилтийг өгөхийг удаа дараа шаардсан нотлох баримтыг шүүхэд өгсөн. ХХХХ ХХК нь 2013 оны 10 дугаарсарын 21-ний өдрийн 13/20 дугаартай "Шаардлага хүргүүлэх тухай" албан бичгээр гэрээний 10.2-т заасны дагуу гэрээ цуцлах талаар мэдэгдсэн, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13/125 дугаартай Барилга угсралтын ажлын гэрээг цуцалсан тухай" албан бичгээр ХХХХ-ийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 13/02 тоот гэрээг цуцалсан болохыг мэдэгдсэнээс үүдэн ХХХХ гэрээ цуцалсан, барилгыг гүйцээн барихтай холбогдуулан бусдад зардал төлсөн үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.3 дахь хэсэгт заасны дагуу талууд гэрээнээс хамтран татгалзсан байхад шүүхээс ХХХХ ХХК-ийг үндэслэлгүйгээр гэрээнээс дангаар татгалзсан гэж үзэж ХХХХд гэрээг цуцалсантай холбоотой зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж 119 119 374 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 101/Ш32017/8363 дугаар захирамжаар ХХХХ ХХК-ийг шинжилгээ хийлгэх байгууллагаар томилсон гэснийг өөрчлөн Барилгын салбарын зөвлөх эдийн засагч ХХХйг шинжээчээр томилсон. ХХХ нь дүгнэлтийг гаргахдаа Дүгнэлтийн эхлэл хэсэгт ХХХХ-ийн өргөтгөлийн барилгын захиалагч ХХХ-иас 4 төрлийн нэмэлт материал шаардсан байх бөгөөд энэ дундаа захиалагч, гүйцэтгэгч хоёрын ажил гүйцэтгэхэд мөрдлөг болгох барилгын ажлын төсвийг гаргуулан авч танилцахыг хүссэн, мөн ХХХХ-ийн өргөтгөлийн барилгатай танилцахыг хүсэлтийг ирүүлсэн. Үүний дагуу ХХХХтай биечлэн уулзаж нэмэлт баримтуудыг авахдаа өөрийн шаардсанаас өөр баримт болох төсөвчин ХХХХ-ээр ХХХХ ХХК-ийн гүйцэтгэсэн ажлуудад хэмжилт хийлгэж, тооцоо гаргуулж, ажлын төсөв хийлгэсэн гэх баримтыг авсан байдаг. ХХХ нь ХХХ төсөвчний төсвийг хуулбарлан гаргасан байхаас гадна, шинжээчийн дүгнэлт гаргахад шаардагдах санхүүгийн баримтууд болон зураг төсөл, төсөв бүгд хариуцагчид байсан. Мөн ХХХ нь дүгнэлтэндээ Захиалагч, гүйцэтгэгч 2 талын ажлын гүйцэтгэлд мэргэжлийн зүгээс ерөнхий дүгнэлт-ийг гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 -т заасныг зөрчиж талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээг болон хэргийг дүгнэж шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн байх бөгөөд ХХХХ-ийн захиалга хүсэлтээр хийгдсэн байж болохоор дүгнэлтэнд хүргэж байна. Ажил гүйцэтгэх гэрээг талууд байгуулж ажлыг гүйцэтгэхдээ 2601,06 мкв барилгыг 1,560,000 ам доллараар тооцож барихаар тохиролцсон. Энэ үнэлгээгээр талууд төлбөр тооцоогоо хийж гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон байхад ХХХ нь барилгын тухайн үед мөрдөгдөж байсан норм дүрмээр үнэлгээг гаргасан.Талууд тухайн үед мөрдөгдөж байсан норм дүрмээр тооцож Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж үнэлгээг тохиролцоогүй.

Өмгөөлөгч ХХХХ би 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ХХХ, ХХХ, ХХХ нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцэж хүсэлтийг хангаж шүүгчийн захирамж гарсан. Гэтэл хэргийг шийдвэрлэхдээ гэрч нарыг оролцуулаагүй шүүгчийн захирамжийг биелүүлээгүй шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 28 өдрийн хооронд өмгөөлөгч ХХХХ би хэвтрийн дэглэм барин эмчилгээ хийлгэж шүүх хуралдаанд өвчний учир оролцох боломжгүй байгаа нотлох баримтаа шүүхэд хариуцагч ХХХХээр дамжуулан өгсөн. Шүүх хуралд дээр ХХХХ өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаагаа хэлж шүүх хурал хойшлуулах хүсэлт гаргахад нь ХХХХийн өөрийгөө өмгөөлүүлэх Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ХХХХ, ХХХХ гэсэн хоёр өмгөөлөгчтэй оролцож байхад эрх тэгш байдал болон мэтгэлцэх зарчмыг хангаагүй эрхийг нь зөрчсөнд гомдолтой байна. Шүүхээс нэхэмжлэгчийн аваарын шат хийж гүйцэтгүүлсэнтэй холбогдох зардал болох 46 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн дулаан, халаалтын зөрүүний төлбөр болох 1 266 166 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээ нь ХХХХ ХХК-ийн дан ганц буруутай ажиллагаанаас болж цуцлагдаагүй бөгөөд гэрээ цуцлагдах нөхцөл үүсэх хүртэл дулаан халаалтыг уг барилгад аваагүй байсан бөгөөд барилга 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байсан. Барилгын дулаан холбогдоогүй, дулаанаар хангагдаагүй байсан.

Түүнчлэн Аюулгүй байдлыг хангах, хамгаалалт"-ын үйлчилгээний хөлс болох 2 100, 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байсан. ХХХХ нэхэмжлэлдээ ажлын талбайг эзэнгүй орхисон тул барилгын талбайд харуул хамгаалалт гаргах зайлшгүй шаардлага гарсан гэсэн тайлбар гаргасан. Ажил гүйцэтгэх гэрээгээр ХХХХ-ийн барилгын талбайг хамгаалалтын албаар хамгаалуулахаар тохиролцоогүй. Өөрийн эд хөрөнгөө хамгаалахаар манаач тавих эсвэл хамгаалалтын албаар гүйцэтгүүлэх нь өмчлөгч, захиалагчийн эрхийн асуудал. Энэ төлбөрийг ХХХХ ХХК нь хариуцах үндэслэлгүй. Спорт заал түрээсийн төлбөр гэх 45 790 000 төгрөг автобусны түрээсийн төлбөр 5 400 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өргөтгөлийн цонхны төлбөр болох 16 340 556 7 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Манай компани өргөтгөлийн барилгын цонх болох 83 ширхэг цонхыг хийж суулгах ёстой байсан боловч 52 ширхэг цонхыг хийж суулгасан бөгөөд 31 цонх дутуу байхад ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж цонх гүйцэт хийгдэж амжаагүй. Манай компанийн хийж гүйцэтгэсэн 52 ширхэг цонхны үнэ 41 540 550 төгрөг болсон бөгөөд ХХХХ-ийн зүгээс 29 184 376 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Гэтэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байж бидний хийж гүйцэтгээгүй, мөнгийг нь аваагүй 83 ширхэг цонхны мөнгийг бүтэн авсан мэтээр бичиж "ХХХХ" ХХК-иар дахин 31 ширхэг цонхны мөнгө төлсөн хэмээн 16 340 556 7 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн цахилгааны төлбөрт 1 322 909 төгрөгийг гаргуулах, усны төлбөрт 900 693 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэрээ хэрэгжих боломжгүй болсноос хойш гүйцэтгэгчийн зүгээс удаа дараа уулзалт зохион байгуулж зөвшилцөлд хүрэхийг хичээж байсан бөгөөд үүний үр дүнд зарим ажлууд болоод цахилгаан болон усны төлбөрииг 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлээр тохиролцож, ХХХ-иас шилжүүлэн өгөх мөнгөн дүнгээс хасалт хийж шийдвэрлэсэн. 2013 оны 11 дүгээр сарын 17-нд ХХХХ нь ХХХ ХХК-тай гэрээ хийж, ажлаа эхэлсэн учир мөнгөө ХХХХ ХХК-иас нэхэмжлэх нь зөв юм. Шүүх хуралд нэхэмлэгчийн өмгөөлөгч ХХХХ нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхэд үнэн зөв эргэлзээгүй шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул Майкрософт Повер Пойнт программ ашиглаж шүүх хуралдааныг явуулах нь хүсэлтийг гаргахад уг хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны тэгш байдлыг хангаж нэхэмжлэгчийг Майкрософт Повер Пойнт программ ашиглаж шүүх хуралдааныг явуулахыг эс зөвшөөрч хүсэлт гаргахад хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн байдаг. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

  Хариуцагч ХХХХ нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өмгөөлөгч ХХХ-аас татгалзаж, өмгөөлөгч ХХХХ нь эмнэлэгийн магадлагаатай байгаа учир шүүх хуралдааныг хойшлуулах, өмгөөлөгчийн хамт хуралд оролцох тухай хүсэлтийг гаргасан байна. Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй гэсэн үндэслэл заажээ. Хариуцагч өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ илэрхийлж, түүнийг өвчтэй болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх эрхээр хангуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх заалтыг зөрчсөн байна. /3хх-ийн 58-60, 62-66 тал/

Мөн хариуцагч нарын өмгөөлөгч ХХХХийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан ХХХ, ХХХ, ХХХ нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг тус шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2017/02071 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /2хх-ийн 53-54, 86-90 тал/ Анхан шатны шүүх дээрх шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй атлаа хариуцагч ХХХХ гэрч асуулгах хүсэлтээ дэмжээгүй тул уг хүсэлтээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байх бөгөөд хэрэгт хариуцагч ХХХХ болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан талаарх баримт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо ...нэхэмжлэгч ХХХ-иас гаргаж өгсөн баримт болох мэргэшсэн инженер, тэргүүлэх төсөвчин ХХХгийн хийсэн ажлын нэгдсэн төсвийг үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан тул уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 101/ШЗ2017/08363 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын хүсэлтийг үндэслэн Барилгын салбарын зөвлөх эдийн засагч ХХХйг шинжээчээр томилсон байна. Шинжээч нь шүүхэд хандан 4 төрлийн нэмэлт материал шаардлагатай байгаа хүсэлтээ илэрхийлсэн боловч түүний шаардсан материалуудаас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаагүй, 2 тал ажил гүйцэтгэхэд мөрдөх төсөв байхгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал гаргаж, харин шинжээч нь дүгнэлтэндээ хэргийн материал, ХХХХ-ийн удирдлагын өгсөн нэмэлт материал, яриа, өргөтгөлийн барилга зэрэгтэй танилцаад нэгдсэн ерөнхий дүгнэлт өгч байна гэж бичжээ. /2хх-ийн 155, 157-250, 3хх-ийн 1-13, 21 тал/

Уг шинжээчийн дүгнэлтийн талаар хариуцагч маргаж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх дахин шинжилгээ хийлгэх үндэслэлд хамаарахгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 62-66 тал/ Шинжээч нь нэг талын буюу нэхэмжлэгч ХХХХ-ийн гаргаж өгсөн баримтад үндэслэн дүгнэлтээ гаргасан нь эргэлзээтэй, нөгөө тал нь маргаж байхад анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ, тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ гэж тус тус заасны дагуу дахин эсхүл нэмэлт шинжилгээ хийлгэх үүргээ хэрэгжүүлээгүй, уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

  Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг болон нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжтой юм.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02921 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ХХХХ-ийн төлсөн 2 547 043 71 төгрөг, хариуцагч ХХХХ ХХК-ийн төлсөн 753 547 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

 

Ц.ИЧИНХОРЛОО