Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 148/ШШ2023/00233

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Орхон сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол, 2 дугаар гудамж 12 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* РД: //

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг ГД 422 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 41 тоотод оршин суух, Роо овогт ******* /РД: /-д холбогдох

35,070,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Н.******* миний бие нь Р.*******тай 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан. Р.******* нь хамтран амьдрахаар ирсэн үеэсээ эхлэн миний байранд хамт амьдарч байсан ба өөрөө Fronter маркийн машин Сэлэнгэ аймгийн сумын Охиндийд 2 га газар эзэмшдэг байсан.

Надтай амьдарсан хугацаандаа миний хөрөнгийн эх үүсвэрээр 10 га газартай болж. Истана маркийн машин авч, мөн газар тариаландаа трактортой болсон. Эдгээр хөрөнгийг үнэлбэл 21.000.000 төгрөгийн хөрөнгө байдаг. Мөн Р.*******тай хамтран амьдрах хугацаандаа бүхий л ажилд нь хамтран зүтгэж, тусалж, өөрөөсөө хөрөнгө оруулж, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрийг хүртэл төлж байсан.

Н.******* нь 2017 оны 03 дугаар сард гэдэг хүнээс 200 тоннын багтаамжтай ногооны зоорийг 40.000.000 төгрөгөөр худалдан авахад нь Р.*******д 35 сая төгрөгийг зээлсэн. Дээрх төлбөр ямар байдлаар төлөгдсөн бэ гэвэл т өөрийн дансаараа 25.000.000 төгрөгийг шилжүүлж, өөрийн өмчлөлийн Х-Тгаil маркийн автомашиныг 10.000.000 төгрөгт тооцон ын нэр дээр шилжүүлж өгсөн байдаг.

Иймд Р.*******аас 200 тоннын ногооны зоорь авахад нь зээлсэн 35.000.000 төгрөгөө нэхэмжилж байна

Мөн түүнийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70200 төгрөг гарсан. Иймд энэ зардлаа оруулаад нийт 35.070.200 төгрөг нэхэмжилж байна! гэх.

Хариуцагч Р.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь авсан ногооны зоорийн мөнгийг буцааж өөрт нь өгсөн. Энэ талаарх баримтыг дараа нь гаргаж өгөх болно. Учир нь манай Сэлэнгэ аймгийн суманд гол үерлэж зам хаасан учраас Сэлэнгэ орох боломжгүй байна. Иймд орон нутгийн зам нээхээр очиж баримт болон зарим хүсэлтийг гаргах болно! гэх

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

-Нэхэмжлэгч талаас гаргасан: Итгэмжлэл, Цагдаагийн ерөнхий газрын Р.******* жолоочийн лавлагаа, мэдээлэл, Н.*******ын 5056017060 дугаартай дансны 2018 оны 02 дугаар сарын 06-ны, 2018 оны 02 дугаар сарын 26-ны, 2018 оны 03 дугаар сарын 12-ны, 2018 оны 02 дугаар сарын 10-ны, 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн тус тус зарлагын хуулга, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2389 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 534 дугаартай Хариуцагчийг эрэн сурвалжлах тухай шийдвэр, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 32/6/3434 тоот албан бичиг, Сэлэнгэ аймаг сумын Бэлчир 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Р.*******, Н.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, ДАХ Nissan x-trail маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа өмнөх өмчлөгчөөр, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Н.*******ын нэхэмжлэл, , нарын 2017 оны 12 дугаар сарын 08-нд ******* эгчээс 6,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн гэх тодорхойлолт, Р.*******ын Сэлэнгэ аймгийн сумын Цагдаагийн хэлтэст 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан өргөдөл, Н.*******ын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01, мөн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30, 2016 оны 05 дугаар сарын 25, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн /харилцах/хад/ тоот дансны тус тус хуулгууд, Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №6 дугаартай нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлэх тухай мэдэгдэл, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21-ний өдрийн Шийтгэх тогтоол,орлого зарлагын дэвтэр 1 ширхэг, Дүүрэн Мөнхцэцэг Хаан банкны 5284205134 тоот данснд 2000 төгрөгийн гүйлгээ хийсэн шилжүүлгийн мэдээлэл,

Хариуцагч талаас гаргаж өгсөн Сэлэнгэ аймаг сумын Бэлчир 2 дугаар багийн засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаартай албан бичиг, Р.*******аас Б.од зээлсэн мөнгө болон оос Н.*******ын Хаан банкны данс руу буцааж төлсөн талаар тайлбар болон Б. 5112001570 дансны хуулга, гаас Н.*******ын данс руу *******аас зээлсэн мөнгөө буцаан шилжүүлсэн тухай тайлбар болон 5039174976 тоот дансны хуулга, ын 5056007630 тоот дансны хуулга, ын 5056007630 тоот дансны хуулга, гийн 5045487733 тоот дансны хуулга, ын тоот дансны хуулга, улсын бүртгэлийн Э-1306000401 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Алтан намар-2018 Өргөмжлөл,

- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 7 гудамж 715 тоот хаягт байршилтай дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ийн тоот дансны хуулга, авто тээврийн үндэсний төв Kia bongo frontier маркийн СБА тээврийн хэрэгслийн лавлагаа, ssangyong istana маркийн СЭҮ тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийг бүртгэх маягт, итгэмжлэл №497, ssangyong istana маркийн СЭҮ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ssangyong istana маркийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01/808 дугаартай дугаартай албан бичиг, Р.*******ын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, худалдах худалдан авах гэрээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Н.*******ын 5056017060 тоот дансны 2015 оны 01 дүгээр сараас 2019 он хүртэлх хуулга, Н.*******ын 5300108429 тоот дансны 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулга,гэрч Б., , , , нарын мэдүүлэг, Р.*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2015-2020 оны 7 сарын 31-ний өдрийн байдлаар, Б., , , , нарын хаан банканд данс эзэмшдэг эсэх талаарх лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Р.*******д холбогдуулан 35.070.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Н.*******оос авсан мөнгийг буцааж өөрт нь өгсөн гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримтыг судалж үзвэл: Нэг

1.Р.******* нь Дархан-уул аймаг Дархан сум 6 дугаар багт байрлах 300.0м2 талбайтай зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн аас худалдан авсан байна. /хх-ийн 32, 81, 160-163 хуудас/

2. Н.******* нь дээрх зоорийн төлбөрт 2017 оны 03 сарын 14-ны өдөр 15,000,000 төгрөг, 2018 оны 02 сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 02 сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 03 сарын 12-ны өдөр 2,013,000 төгрөг, 2018 оны 02 сарын 10-ны өдөр 6.000.000 төгрөг, нийт 25,013,000 төгрөгийг тус тус өөрийн болон 5056017060 тоот данснаас ын 5055296375 тоот данс руу шилжүүлжээ. /1-р хавтас хэргийн 6-10,82 ар, 87 ар, 88, 2-р хавтас хэргийн 31 ху, /

3. Мөн Н.******* нь 2017 оны 03 сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн Х-Тгаil маркийн автомашиныг зоорийн төлбөрт тооцон ын хүү ийн нэр дээр шилжүүлж өгсөн байна./ хх-ийн 37,41,163 ху/

4. Н.******* нь Р.*******д холбогдуулан Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан байх ба тус шүүх 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2389 дугаартай шүүгчийн захирамжаар ... хариуцагчийн хаяг тодорхой бус... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ./хх-ийн 12-13ху/

5. Дархан-уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 534 дугаартай шийдвэрээр Р.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрын хаягийг олж тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн байх ба тэрээр хариуцагчийг эрэн сурвалжлуулах зардалд 70,200 төгрөг төлсөн байна. /хх-ийн 14-15 ху/

6. Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар Р.*******ын оршин суух хаягийг Сэлэнгэ аймгийн сумын бэлчир 2 дугаар багийн 2 дугаар хэсгийн 41 тоот болохыг тогтоож Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 32/6/3434 тоот албан бичгийг хүргүүлсэн байна./хх-ийн 16 ху/.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Н.******* нь т зоорийн төлбөрт төлсөн 25,000,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилахад гарсан зардалд 70,200 төгрөгийг Төрийн банкны тоот дансанд төлсөн, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Н.******* нь өөрийн өмчлөлийн Х-Тгаil маркийн автомашиныг 10.000.000 төгрөгт тооцон ын хүү ийн нэр дээр шилжүүлж өгсөн болох нь түүний хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 11-ний өдрийн 534 дугаартай шийдвэр, тээврийн хэрсэлийн түүхчилсэн лавлагаа, гэрч ын мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. Зохигчид энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д: Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Хоёр. Хэрэгт авагдсан зохигчдын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас судалж үзвэл:

1. Н.******* нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Отгоо гэх утгатайгаар 3.000.000 төгрөг тоот дансанд шилжүүлснийг Р.Отгонжартгал нь 2017 оны 07 сарын 05-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус буцааж шилжүүлсэн байна.

2. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тоот данснаас хариуцагчийн тоот дансанд 2.400.000 төгрөг шилжүүлснийг Р.******* нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгөөр шилжүүлсэн байна,

3. 2017 оны 7 сарын 26-ны өдөр тоот данснаас хариуцагчийн тоот дансанд 5.000.000 төгрөг шилжүүлснийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 4.950,000 төгрөг шилжүүлсэн байна.

4. 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тоот данснаас хариуцагчийн тоот дансанд 2.317.000 төгрөг шилжүүлснийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.

Үүнээс үзэхэд хариуцагч Р.******* нь нэхэмжлэгч Н.*******оос зоорь худалдаж авахаас өмнөх хугацаанд мөнгө зээлж түүнийгээ төлдөг байсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бичгээр байгуулагдсанд тооцох бөгөөд зээлдүүлэгчээс зээлийн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

Зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлэн авснаар эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд зээлдүүлэгчид эргүүлэн төлөх үүрэг үүссэн байна.

Түүнчлэн хариуцагчийн татгалзлын үндэслэлээ Н.*******оос авсан мөнгийг буцааж өөрт нь өгсөн гэж тайлбарлан нотлох баримтаар;

-Н.*******ын ... ХААН банкин дахь дансанд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэх гүйлгээний утгатай 3,175,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр оос 22 гэх гүйлгээний утгатай 150,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр АТМ-ээс гэх данс эзэмшигч /Н.*******/-д 2,860,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэх утгатай 2,710,000 төгрөг гаас шилжүүлсэн баримт,

-2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1 гэх утгатай 2,785,000 төгрөг шилжүүлсэн баримт ,

-2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээл гэх утгатай 6,025,000 төгрөг шилжүүлсэн баримт,

- 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зээл гэх утгатай 2,950,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээл төлбөр гэх утгатай 3,250,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-2018 оны 12 дугаар сарын 24-ний 1 гэх утгатай 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 99135117 гэх утгатай 1,500,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-Мөн түүний Хаан банкин дахь дансанд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Түвшинжаргалаас гэх утгатай 4,360,000 төгрөг шилжүүлсэн баримт,

- 2016 оны 4 дугаар сарын 03-ны өдөр гэх утгатай 4,000,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Түвшинжаргал гэх утгатайгаар 3,700,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр АТМ-ээс 6.538,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэх утгатайгаар 1,600,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр АТМ-ээс 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-Р.*******ын Хаан банкны дансанд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр д зээл гэх утгатайгаар 6,000,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-гаас 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баярмаа гэх утгатайгаар Сарангоо гэх 5029986935 тоот дансанд 6,240,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэх утгатайгаар 300,000 төгрөг гаас шилжүүлсэн баримт,

-2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр tums vne гэх утгатайгаар 260,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-2017 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гэх утгатайгаар 300,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-Н.*******ын хаан банкны тоот дансанд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр hvren manjin гэх утгатайгаар 200,000 төгрөг шилжүүлсэн баримт,

- 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр toms vne гэх утгатайгаар 500,000 төгрөг шилжүүлсэн баримт,

- 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр nogoi vne гэх утгатайгаар 1,500,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2017 оны 02 дугаар сарын 23-ны congino vne гэх утгатайгаар 398.000 төгрөг шилжүүлсэн баримт,

-аас 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр -luuwan гэх утгатайгаар 2,200,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр -luuwan гэх утгатайгаар 2,900,000 төгрөг шилжүүлсэн баримт,

-2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр -luuwan гэх утгатайгаар 800,000 төгрөг шилжүүлсэн баримт,

- 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр -luuwan гэх утгатайгаар 290.000 төгрөг шилжүүлсэн баримт зэргийг гаргаж өгсөн ч гүйлгээний утга болон зээл төлөгчийн нэр, үнийн дүн тохирохгүй байхаас гадна, хариуцагч талын татгалзлын үндэслэл болгож буй гэрчүүдийн мэдүүлэг / ын ... Р.******* гэдэг хүнээс ногоо худалдаж авсан төлбөр 42,839,500 төгрөг. ******* нь ногоо тарьдаг хүн бөгөөд түүнтэй наймаа хийгээд мөнгийг нь Н.*******ын данс руу шилжүүлчих гэхлээр нь шилжүүлсэн. Ногооны мөнгийг хэнд өгөх ёстой вэ гэх асуултад мэдэхгүй гэх хариулт өгсөн, гэрч ын... тэр хоёр ногоо зарна гээд би ногоог нь авч явж зараад мөнгийг нь шилжүүлсэн... гэх, гэрч гийн ...******* нь ногоо тарьдаг хүн бөгөөд би Дарханд ногоо зардаг хүн юм. Маш олон удаа ногоо худалдаж авч байсан 3,458,000 төгрөг ногооны мөнгө...гэх/ зэргээр хариуцагчийн дээрх тайлбар няцаагдаж байна.

Иймд шүүх Р.*******аас 35,070.200 төгрөг гаргуулан Н.*******од олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Р.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, мөн хуулийн 100.4-т зааснаар түүний шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.*******аас 35,070,200 /гучин таван сая далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 333,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ