Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/шш2023/01785

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2023/01785

Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Ерөнхий сайд А гудамж, Соёлын төв өргөө, ** корпуст байрлах, регистрийн ******* дугаартай, С групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, *****, Б *** тоот хаягт байрлах, регистрийн ****** дугаартай, М өмчит хувьцаат компани /цаашид М ТӨХК гэх/-д холбогдох, 

Худалдах, худалдан авах болон хадгалалтын гэрээний үүрэгт 4.097.124.779 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3.302.860.470,46 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 77.936.625 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., Э.Р, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ-Очир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С групп ХХК нь хариуцагч М ТӨХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах болон хадгалалтын гэрээний үүрэгт 4.097.124.779 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

1.1. Талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Агаарын хөлгийн *** шатахуун худалдах, худалдан авах гэрээ, Агаарын хөлгийн *** шатахуун дамжуулан хадгалах гэрээ тус тус байгуулан хамтран ажилласан болно. Мөн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Агаарын хөлгийн *** шатахуун худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ №1, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэмэлт гэрээ №2-ыг тус тус байгуулсан болно. Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь бүрэн биелүүлж агаарын хөлгийн шатахууныг тухай бүрт нь нийлүүлсэн. Гэтэл М ТӨХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд бүрэн биелүүлээгүй буюу агаарын хөлгийн шатахууны төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсаар байна. Тус компаний манай компанид төлөх төлбөрийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 3.948.252.174 төгрөг байгаа ба талуудын эрх бүхий этгээдүүд тухайн тооцоог харилцан баталгаажуулж байсан. Дээрх төлбөрийг зохих ёсоор гүйцэтгэвэл зохих хугацааг гэрээгээр тохирсон байдаг ба хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан гэрээний 10.1-д талууд энэхүү гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гуйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутамд 0,01 хувиар алданги тооцохоор тохиролцсон байдаг. Манай компаний зүгээс МИАТ ТӨХК-ийг үлдэгдэл төлбөр болон алдангийг төлөхийг удаа дараа албан тоотоор шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байсаар байна. МИАТ ТӨХК нь төлбөрөө төлөхгүй байсан тул манай компаний зүгээс тус компаний дээд шатны байгууллага болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 2022 оны 8 дугаар сарын 25-ний өдөр **** албан хандаж байсан. Тус байгууллагын энэхүү хариуцлагагүй байдлын улмаас манай компани гадаад шатахуун татан авалтын төлбөрөө төлж чадахгүйд хүрэх, санхүүгийн хувьд үйл ажиллагаа явуулах доголдол гарч байгууллагын зүгээс хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд дараах үндэслэлээр М ТӨХК-иас шүүхийн журмаар төлбөр нэхэмжилж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-т ...Талуудын санхүүгийн хэлтэс, албадууд тооцоо нийлж, нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор нийлүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн ... дансанд шилжүүлнэ гэж, 9.2-т ... нийлүүлсэн Агаарын хөлгийн шатахууны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл болох 3.948.252.174 төгрөгийг гаргуулан авах, түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 10.1-д Талууд энэхүү гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутамд 0,01 хувиар алданги тооцно гэж тус тус зааснаар хууль болон гэрээний дагуу тооцсон алданги болох 148.872.605 төгрөг, нийт 4.097.124.779 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Тус шүүхэд гаргасан С групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ТӨХК-д холбогдох Гэрээний үүргийн төлбөр 3.948.252.174 төгрөг, алданги 148.872.605 төгрөг, нийт 4.097.124.779 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж хууль зүйн дүгнэлтийг бичгээр хүргүүлж байна. НЭГ. Талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Агаарын хөлгийн  шатахуун худалдах, худалдан авах гэрээ, Агаарын хөлгийн  шатахуун дамжуулан хадгалах гэрээ тус тус байгуулан хамтран ажилласан байна. Иргэний хуулийн 243.1, талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-т зааснаас үзвэл барааг нийлүүлж, нөгөө талаас тухайн барааны хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр байна. Талуудын хооронд тухайн гэрээгээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг тодорхойлохдоо 1 метрик тонны үнийг 2.070.000 төгрөг гэж тогтоосон байх ба гэрээний хугацаанд бараа бүтээгдэхүүнд үнийн өөрчлөлт гарсан тохиолдолд тухайн өөрчлөлттэй холбоотой санхүүгийн албанд тохируулга хийж баталгаажуулахаар бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн, нийлүүлэхээр тохирсон байдаг. Энэ хүрээнд талуудын хооронд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн болон талуудын хооронд тооцоо нийлсэн актаар тооцоог баталгаажуулж байсан ба хамгийн сүүлд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-нд талуудын тооцоог 7.816.398.166,22 төгрөг гэж баталгаажуулсан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна гэж заасан байх ба талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т ...шатахууны үнийн өөрчлөлтийг тооцож дараа сарын 10-ны дотор Талуудын санхүүгийн хэлтэс албанд тохируулга хийн албан ёсоор баталгаажуулна гэж, 3.6-д ... талууд тухайн сард нийлүүлсэн шатахууны үнийг дараа сарын 10-ний дотор тооцоо нийлнэ гэж зааснаар талууд өөрсдийн өглөг авлагыг санхүүгийн эрх бүхий этгээдүүд баталгаажуулахаар заасан байдагчлан дээрх тооцоо нийлсэн актаар баталгаажсан дүн нь гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн үүргийн гүйцэтгэлийг бүрэн илэрхийлэхээр байна. Тухайн тооцоо нийлсэн өдрөөс хойш хариуцагчийн зүгээс 20.167.659.413 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 16.299.513.421 төгрөгийн шатахуун, хадгалалтын үйлчилгээг үзүүлсэн. Үүнээс үзвэл хамгийн сүүлийн тооцоо нийлсэн үеэс хойш хариуцагчийн төлсөн төлбөр дээр маргаангүй бөгөөд манайхаас нийлүүлсэн бараа, үйлчилгээ нь нөгөө талын хүлээж авсан баримтаар тогтоогдож байна. Иймээс хариуцагчийн хувьд дээрх 3.948.252.174 (16.299.513.421 + 7.816.398.166 - 20.167.659413 = 3.948.252.174 ) төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нь гэрээгээр хүлээсэн үүрэг байна. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн бараа, үйлчилгээний үнэ 16.299.513.421 төгрөг, сүүлд тооцоо нийлсэн дүн 7.816.398.166 төгрөг, хариуцагчийн төлбөр төлсөн үнэ 20.167.659.413 төгрөг. ХОЁР. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, талуудын хооронд байгуулсан гэрээний 10.1-д тус тус зааснаар алданги тооцох эрхтэй байна. Худалдан авагчийн хувьд дээрх төлбөрийг хэсэгчилж төлөх ба төлбөр төлөх сүүлийн хугацаанд буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-т ... нэхэмжлэлийг хүлээн авснаас өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор Нийлүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн шилжүүлнэ гэж заасанчлан төлбөрийг төлөх хугацааг тохирсон байдаг. Манай зүгээс алдангийн хоногийг сар бүрийн 25-ны өдрөөс эхэлж тооцож байгаа ба нийлүүлсэн шатахууны төлбөр төлөх хүртэл үүргийг зохих ёсоор биелүүлэх хүртэл тооцсон байна. Хариуцагчийн зүгээс үндсэн төлбөрөө төлсөн үйл баримт нь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр нотлогдож байгаа ба Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаар үндсэн төлбөрийн үүргийг тэргүүн ээлжид гүйцэтгүүлж нэмэгдэл үүрэг болох гэрээний хариуцлага болох алдангийг төлсөн төлбөрөөс суутгаж аваагүй байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 236 дугаар зүйлийн 236.1.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж заасан байх ба тухайн үүргийг гүйцэтгэвэл зохих хэмжээнд нь гүйцэтгэснээр дуусгавар болно гэж хуульд заасан байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 10.1-д Талууд энэхүү гэрээнд зээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутамд 0,01 хувиар алданги тооцно гэж тус тус зааснаар хууль болон гэрээний дагуу тооцсон алданги болох 148.872.605 төгрөгийг хууль болон гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн хариуцлагад тухайн төлбөрийг төлөх нь үндэслэлтэй байна. ГУРАВ. Хариуцагчаас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 1.758.499.868 төгрөг, ***** тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 1.544.360.602 төгрөг, нийт 3.302.860.470 төгрөг илүү нэхэмжилж авсан гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан байх ба талуудын хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний үүрэг болох худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүрэг худалдан авагчид үүссэн байна. Энэхүү үүргээ худалдан авагчийн хувьд хүлээн зөвшөөрсөн байдаг ба барааны үнийг хүлээн зөвшөөрч баталгаажуулж байсан, төлж байсан зэрэг нөхцөл байдаг байдаг. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тухайн үнийн зөрүү үүссэн тухай асуудлыг хөндөж байгаа нь гэрээний үүргээс зайлсхийх арга гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ********* тоот Агаарын хөлгийн *** шатахуун худалдах худалдан авах гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот, ******* тоот гэрээний нэмэлт гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот Агаарын хөлгийн *** шатахуун худалдах худалдан авах ******* тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ******** тоот Агаарын хөлгийн **  шатахуун дамжуулан хадгалах гэрээний үүргийг шаардсан байдаг. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 1.758.499.868 төгрөг илүү авсан гэж байгаа нь цаг хугацаа болоод гэрээний хэрэгжилтийн явцад хамааралгүй зүйлийг татгалзлын үндэслэлээ болгож байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн-ээр үүрэг дуусгавар болох тухай зохицуулсан бөгөөд манай зүгээс дээрх цаг хугацаанд үүссэн үүргийг хариуцагчаас шаардаагүй бөгөөд талуудын хооронд үүссэн төлбөрийн үүргийг дуусгавар болгосон гэж байна. Мөн тухайн төлбөрийг бүрэн төлснөөр үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд талуудын хооронд өмнө нь үүссэн төлбөрийн үүрэг дуусгавар болсон, түүнийг үүрэг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрч дуусгавар болгосон гэж харахаар байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******** тоот Агаарын хөлгийн *** шатахуун худалдах худалдан авах ******* тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт гэрээний 2-т С-ын биржийн үнэ МОРS үнэ гэсэн ойлголтыг энэхүү гэрээ байгуулагдсанаар цаашид ОХУ-аас худалдан авч буй дундаж үнэ гэж ойлгоно гэж гэрээний үнийн тохируулга хийх журмыг өөрчилсөн байдаг. Мөн гэрээний 3-т 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ хэмээн гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг тодорхойлсон байдаг. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь өөрийн зөрүүтэй гэж үзэж буй цаг хугацаанд нийлүүлсэн шатахууны үнийг хүлээн зөвшөөрч 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бүрэн төлж барагдуулсан байдаг ба үүргийг гүйцэтгэснээр тухайн тооцоог хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн талуудын хооронд тооцоо нийлсэн, тэрхүү баримтад эрх бүхий этгээдүүд баталгаажуулсан нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн харилцааны явцад үүссэн хамгийн гол үндсэн баримт тул баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр баримт болдог. Энэ ч утгаараа талууд хоорондын өглөг авлагаа дээрх баримтаар тооцоо нийлж эцэслэн тогтоосон байгаа тухайн баримтыг үйлдэх болсон зорилго нь хэн, хэндээ ямар хэмжээний өглөг, авлагатай болохоо тодорхойлсон гэж харахаар байна. Дээрх баримтыг үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийн төлөлт хийж өмнөх тооцоог бүрэн дуусгавар болгосон байдаг. Үүнээс хойш буюу 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийлүүлсэн шатахууныг ОХУ-аас худалдан авч буй дундаж үнээр худалдан авсан байдаг. Иймээс дээрх үнийн зөрүү гарсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. ДӨРӨВ. Хариуцагчийн зүгээс С_ын биржийн үнийн мэдээллийг худалдан авсантай холбоотой зардал болох 22.500 ам.доллар буюу 77.936.625 төгрөгийг нэмэгдүүлэн сөрөг шаардлага гаргасан байдаг. Тухайн мэдээллийг худалдан авахад зориулж нэмэлт төлбөр гаргаж байгаа нь хариуцагчийн өөрийн сонголтын асуудал юм. Учир нь тухайн олон улсын биржийн ханшийн мэдээлэл нь нийтэд ил бөгөөд Монгол Улсын хувьд 2015 оноос ОХУ-ын Р компанитай урт хугацааны гэрээ байгуулан шатахууны үнийг С-ын биржийн ханшийг суурь үнэ болгох тухай асуудлаар хамтран ажиллаж ирсэн. Тухайн гэрээг 2018, 2022 онуудад шинэчлэн байгуулсан байдаг ба энэхүү гэрээний хэрэгжилтийг жил бүр дүгнэж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэх дээр дүгнэлт гаргадаг бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газраас хариуцагчийн төлбөр төлж худалдан авсан гэх мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэ төлбөргүй авах боломжтой байсан. Иймээс энэ нь зайлшгүй гарах зардал биш бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 8.3-т ... сар бүрийн ханшийн албан ёсны бодит мэдээллийг дараа сарын 10-ны дотор захиалагчид гаргаж өгөх гэж зааснаар тухайн мэдээллийг заасан хугацаанд гаргаж өгснөөр захиалагч өөрийн зүгээс үнийг нягтлах, эргэлзээтэй байвал хэлэлцээр хийх замаар асуудлыг шийдвэрлэх, хэлэлцээрийн замаар шийдэлд хүрээгүй бол албан ёсны ханшийг худалдан авах талаар зохицуулсан нь талуудын хооронд тухайн гэрээ хэрэгжиж байх явцад хийгдэх ажиллагаа болохоос гэрээний хугацаа дууссан өнөө үед хэрэглэх зохицуулалт биш юм. Энэ ч үүднээс манай талаас сар бүрийн үнийн мэдээллийг албан бичгээр хандаж хүргүүлж байсан ба энэ бүх хугацаанд 2022 оны 7 дугаар сард нийлүүлэх үнийн дүн дээр эргэлзээтэй нөхцөл үүссэн тухай и-мэйлээр хандаж энэ дагуу худалдан авагч болох М ТӨХК-ийн ирүүлсэн үнээр шатахууныг нийлүүлж байсан баримт хэрэгт байна. Үүнээс үзвэл сар бүрийн манай өгсөн үнийг мэдээллийг шалгаж байсан ба тэрхүү мэдээлэлд 2022 оны 7 дугаар сарын өгсөн үнэ зөрүүтэй байсныг талуудын хооронд байгуулсан гэрээний 8.3.2-т ... эргэлзээ бүхий эсвэл зөрүүтэй байвал ... энэ талаар мэдэгдэж хэлэлцээр хийх замаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан хүрээнд үнийг өөрчилсөн тохиолдлоос өөр ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй байсан ба гэрээний 8.3 4-т ...мэдээллийг худалдан авахтай холбогдон гарсан бүх зардлыг нийлүүлэгч хариуцна гэж, 9.3.3-т ...тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гэж тус тус зохицуулсан нь гэрээ хэрэгжих явцад эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж тэр талаар талууд тохиролцоонд хүрч чадахгүй болсон тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

3. Хариуцагч М ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: С групп ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 3.948.252.174 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд тус төлбөрийн тооцооллыг харахад М ТӨХК болон С групп ХХК-ийн хооронд байгуулагдсан ******* тоот гэрээний үлдэгдэл төлбөрт 2.929.729.320 төгрөг, ******* тоот гэрээний үлдэгдэл төлбөрт 1.018.522.853,42 төгрөг, нийт 3.948.252.174 төгрөгийн тооцооны асуудал байна. Талууд 2019 оны 10 сард гэрээ байгуулснаас хойш 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд агаарын хөлгийн шатахуун нийлүүлсэн тоо хэмжээний тухайд маргаагүй. Талуудын хооронд байгуулагдсан Агаарын хөлгийн *** шатахуун худалдах худалдан авах ***** болон ****** гэрээний 3 дугаар зүйлд гэрээний үнийг С-ын биржийн /МОРЅ/ зарласан сарын дундаж үнийг мөрдөн тохируулга хийхээр заасан. Нийлүүлэгч нь С-ын биржийн цэсэнд мөрдөгдсөн сар бүрийн ханшийн албан ёсны, бодит мэдээллийг дараа сарын 10-ны дотор захиалагчид гарган өгч байх, захиалагч нь С цэсэнд мөрдөгдсөн ханшийн мэдээллийн үнэн зөвийг шалган тодруулах эрхтэй байхаар харилцан тохиролцсон. Тодруулбал, талууд доорх байдлаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д агаарын хөлгийн шатахууныг нийлүүлэх хугацаанд дараах өөрчлөлтүүд орсон тохиолдолд тухайн сард нийлүүлсэн 1 метрик тонн шатахууны үнийн өөрчлөлтийг тооцож дараа сарын 10-ны дотор талуудын санхүүгийн хэлтэс, албадууд тохируулга хийн албан ёсоор баталгаажуулахаар заасан. Агаарын хөлгийн шатахууны үнэд тохируулга хийхдээ С биржид мөрдөгдөж буй ханшийн 1 сар буюу өмнөх сарын 26-аас дараа сарын 25-ны өдрийн дундаж үнийг үндэслэнэ. Агаарын хөлгийн шатахууны үнэд тохируулга хийхдээ С-ын биржийн /MOPS/ зарласан сарын дундаж үнийг мөрдөх ба цэсэнд мөрдөгдөж буй ханшийн 1 сарын дундаж үнийг баримтлан талуудын санхүүгийн хэлтэс, албад тооцоо нийлж оруулна. Үүнд: Гэрээний 3.3.1-д Төгрөгийн ам.доллартой харьцах ханш (М банкны тухайн сарын ханш) 50 төгрөгөөс илүү хэмжээгээр өссөн эсвэл 20 төгрөгөөс илүү хэмжээгээр буурсан тохиолдолд (М банкны сарын дундаж ханшийг) 1 ам.доллар=2.849,67 төгрөгийг суурь үнэ болгоно. Цаашид сар бүр ханшийн тохируулгыг тооцохдоо өмнөх сарын дундаж ханшийг суурь ханш болгож тооцно. Гэрээний 3.3.2-д Агаарын хөлгийн шатахууны үнийн өөрчлөлтийг С-ын биржийн /MOPS/ зарласан өмнөх сарын 26-аас дараа сарын 25-ныг хүртэлх дундаж үнээр тохиролцоно. Агаарын хөлгийн шатахууны үнийг тендер зарласан сарын С-ын биржийн /MOPS/ дундаж үнэ болох 511.95 ам.долларыг суурь үнэ болгох ба цаашид сар үнийг суурь үнэ болгож тооцно. С-ын биржийн дундаж ханш өссөн эсвэл буурсан бүр өмнөх сарын 26-аас дараа сарын 25-ны хоорондох С-ын биржийн сарын дундаж тохиолдолд өмнөх сарын нийлүүлэлтийн үнийг суурь үнэ болгох бөгөөд эхний сарын суурь үнийг тендерт шалгарсан үнээр тооцно. С биржийн /МOPS/ үнийн тохируулгыг хийхдээ Гэрээний 3.5.1 "Эхний удаагийн тохируулгыг тухайн сарын биржийн үнэ ба тендерийн үнийн зөрүүгээр тооцно", 3.5.2 "Хоёр дахь удаагийн тохируулгаас эхлэн тухайн сарын болон өмнөх сарын биржийн үнийн зөрүүгээр тооцно. 3.5.3 Сар бүрийн 10-ны дотор С-ын биржийн албан ёсны үнийг гарган М ТӨХК-ийн санхүүд ирүүлнэ. Гэрээний 8.3-д Нийлүүлэгч нь С цэсэнд мөрдөгдсөн сар бүрийн ханшийн албан ёсны, бодит мэдээллийг дараа сарын 10-ны дотор захиалагчид гарган өгч байх үүрэгтэй. 8.3.1-д Захиалагч нь Нийлүүлэгчийн гарган өгсөн С цэсэнд мөрдөгдсөн ханшийн мэдээллийн бодитой байдлыг шалгах ба шалгахдаа өөрийн харилцагч байгууллагуудаас С-ын биржийн ханшаар худалдан авсан шатахууны үнийн мэдээллийг баримтална. 8.3.2 Нийлүүлэгчийн Захиалагчид гарган өгсөн С цэсэнд мөрдөгдсөн ханшийн мэдээлэл нь энэхүү гэрээний 8.3.1 дүгээр зүйлийн дагуу шалгахад эргэлзээ бүхий эсвэл зөрүүтэй байвал Захиалагч нь Нийлүүлэгчид энэ талаар мэдэгдэж Талууд хэлэлцээр хийх замаар асуудлыг шийдвэрлэнэ. 8.3.3 Энэхүү гэрээний 8.3.2 дугаар зүйлд заасны дагуу Талууд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд Захиалагч нь С цэсэнд мөрдөгдсөн ханшийн албан ёсны мэдээллийг зохих байгууллагаас хамгийн боломжит бага зардлаар худалдан авна. 8.3.4 Захиалагчийн худалдан авсан албан ёсны мэдээллийн дагуу Нийлүүлэгчийн ирүүлсэн ханшийн мэдээлэл Сингапурын биржийн үнээс зөрүүтэй байгаа нь тогтоогдвол энэхүү мэдээллийг худалдан авахтай холбогдон гарсан бүх зардлыг Нийлүүлэгч хариуцна. 8.3.5 Захиалагчийн худалдан авсан албан ёсны мэдээллийн дагуу Нийлүүлэгчийн ирүүлсэн ханшийн мэдээлэл зөрүүтэй байсан нь тогтоогдвол нийлүүлсэн шатахууны үнийн зөрүүг нийлүүлэгч нь үл маргах журмаар захиалагчид төлөх үүрэгтэй. 2. М ТӨХК нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ******** дугаар Тооцоо нийлэх тухай албан бичгийг С групп ХХК-д хүргүүлсэн. С групп ХХК-иас ирүүлсэн С-ын биржийн /MOPЅ/ сар бүрийн үнийн мэдээллийг манай БНСУ дахь нислэгт шатахуун сумалгаа хийдэг "U p" компани болон бусад компаниас ирүүлсэн С-ын биржийн /MOPS/ үнэтэй /хавсралт бүхий тооцоолол/ харьцуулан тулган нягтлахад гэрээ байгуулсан өдрөөс хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийт 3.302.860.470,46 төгрөгийг илүү нэхэмжилсэн болох нь тогтоогдож байх тул гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.2-т заасны дагуу тооцоо нийлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. С групп ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* тоот албан бичгээр агаарын хөлгийн шатахууны нэгж үнийн зөрүүг эс зөвшөөрч, хариу ирүүлсэн тоот албан бичгээр тооцоо нийлж, С-ын биржийн /MOPS/ үнийн мэдээллийг М ТӨХК-ийн зүгээс и-мэйл болон 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* сурвалжаас нь тулган баталгаажуулж, үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхэд бэлэн байгаа саналаа хүргүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр С групп ХХК-иас ******* тоот албан бичиг манай компанид ирүүлсэн. Тус албан бичигт Гэрээний хэрэгжилтийн хугацаан дахь С-ын биржийн /MOPS/ үнийн мэдээллийг дахин өөр үүсвэрээс авч, нягтлан шалгахаар ажиллаж байна. Дээрх мэдээллийг цуглуулахад хугацаа шаардаж байгаа ба эцсийн байдлаар 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бүрэн мэдээлэлтэй болж тооцоо нийлэх боломжтой хэмээн дурдсан боловч өнөөдрийг хүртэл сар бүрийн шатахууны MOPS үнийн задаргааг эх сурвалжаас ирүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Мэдээлэл ирүүлэхгүй байх шалтгааныг лавлахад Харилцагч гаднын харилцагч байгууллагаасаа утсаар авдаг байсан баримт байхгүй, систем рүү орж хардаг программ нь маш өндөр төлбөртэй хэмээн тайлбарладаг. С групп ХХК нь ****** тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 1.758.499.868 төгрөг, ***** тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 1.544.360.602 төгрөг, нийт 3.302.860.470,46 төгрөг илүү нэхэмжилж авсан болох нь тогтоогдсон болно. Агаарын хөлгийн шатахууны үнийн зөрүүний тооцооллыг хавсралтаар дэлгэрэнгүй гаргасан болно. М ТӨХК-ийн зүгээс өнөөдрийн байдлаар 645.393.700 төгрөгийн үлдэгдэл байгаа. С групп ХХК нь ***** тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 1.758.499.868 төгрөг, ***** тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 1.544.360.602 төгрөг, нийт 3.302.860.470,46 төгрөг илүү нэхэмжилж авсан болох нь тогтоогдсон тул үүнийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж байна гэжээ. 

4. Хариуцагч М ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Э.Р, Н.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ТӨХК-ийн зүгээс өнөөдрийн байдлаар 645.393.700 төгрөгийн тооцооны үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 77.936.625 төгрөгийг хасаад 567.457.075 төгрөг, алданги 21.396.563 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд үлдэх нэхэмжлэлийн шаадлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх дээр маргаагүй. Маргаж байгаа гол асуудал нь гэрээний 3, 4 дүгээр заалт, гэрээний үнийн талаар маргаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс шатахуун нийлүүлэхдээ хүлээсэн үүргээ хэрхэн зөрчсөн талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага яригдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 3.900.000.000 төгрөг нэхэмжлэхдээ 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээтэй холбогдуулж гаргаж байна гэж ярьдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш энэ гэрээний үүргийн төлбөр 2.900.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн учраас сөрөг нэхэмжлэлдээ энэ гэрээний төлбөрийг харгалзаж үзсэн. Талууд нэгэнт гэрээний хүчин төгөлдөр байдал дээр маргаагүй. Нэгэнт хүчин төгөлдөр гэрээ юм бол талуудын хоорондын тохиролцоонд хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс С-ын биржийн /MOPS/ дундаж үнийг сар бүр явуулж байсан. Хариуцагчийн зүгээс сар бүр төлбөрөө төлөөд явж байсан. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ байгуулагдахад төлбөрийн үлдэгдэл 2.900.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Сар бүр хариуцагчийн зүгээс төлбөрөө төлөөд явж байсан. 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны С-ын биржийн шатахууны үнэ нь "U p" компани сумлагаа хийж байгаа үнээс өөр байна гэх мэдээллийг нэхэмжлэгчид хүргүүлэхэд нэхэмжлэгчийн зүгээс Үнэ өөрчлөх тухай тухай гэрээ байгуулаад 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс *** шатахууны үнийг манай явуулсан үнээр өөрчлөхөөр болсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулсан эхний 2 сар үнийн зөрүүгүй шатахуун нийлүүлж байгаад түүнээс хойш 1 баррель шатахууны үнийг 6.67 доллароор, 1 тонн тутамд 55 доллароор нэмэгдүүлж байсан нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Үүнийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулагдаад 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр сунгалт хийсэн байдаг. Энэ сунгалт дээр шатахуун нийлүүлэх гэрээг дараагийн шатахуун нийлүүлэх тендер шалгаруулалтаар шалгарсан нийлүүлэгч эхний шатахуунаа нийлүүлэх хүртэл үйлчилнэ гэж заасан. Тийм учраас нэхэмжлэгч талд сануулж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс олон улсад нээлттэй байдаг мэдээллийг мөнгө төлж худалдаж авсан гэж ярьж байна. Олон жил нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай хамтарч ажиллаж байгаагийн хувьд шударга байх ёстой, гэрээний үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. С-ын биржийн үнийн мэдээлэл нээлттэй байдаг байсан бол юу гэж манай талаас өндөр үнэ төлөөд мэдээллийг нь авах вэ? Нээлттэй байсан бол нэхэмжлэгч талын сар бүр шаардсан төлбөрийг төлөөд явахгүй байсан. Манай талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихийн тулд Олон Улсад эрхтэй компанитай 2019 оноос хойшхи сарын дундаж шатахууны үнийг тогтоолгохоор гэрээ байгуулсан. Хэрэгт авагдсан баримтыг судлаад үзвэл гол асуудал нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх үнийн зөрүүний асуудал байгаа. Үүнээс хойшхи үнийн асуудлыг хариуцагч талаас маргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс С-ын биржийн /MOPS/ үнийг хэн ч ороод харж болно гэж байна. Нэхэмжлэгч талаас сар бүрийн үнийг мэдэгдэж ирүүлэхэд хавсралтаар баримтаа өгөөч гэж байнга хэлдэг. Нэхэмжлэгч талаас хариу ирүүлэхдээ үнийн мэдээллийг ирүүлдэг программын үнийг хувааж төлөх байдлаар авъя гэхэд танай компаниас зөвшөөрөөгүй тул хилийн цаана байгаа харилцагч байгууллагуудаас утсаар авдаг гэж хэлж байсан. Манай компаниас тооцоолол дээрээ анхаарч, агаарын хөлгөө тасралтгүй нислэгт гаргахын тулд асуудлын хойноос хөөцөлдөж чаддаггүй, нэхэмжлэгчид итгэж явж байсан. Гэрээн дээр сар бүрийн 26-ны өдрөөс дараа сарын 25-ны өдөр хүртэлх үнийн мэдээлэл нь гадаад компани ирүүлж байгаа сар бүрийн 01-ний өдрөөс тухайн сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны мэдээлэлтэй харьцуулах боломжгүй байдаг. Манай талаас ийм ялгаатай он сартай байсан болохоор ач холбогдол өгөлгүй явж ирсэн. 2022 оны 7 сарын мэдээлэл нь бусад үнийн мэдээлэлтэй харьцуулахад харьцангуй өндөр байсан. "U p" компани руу үнийн мэдээллийг ирүүлэх хүсэлт явуулсан. Ирүүлсэн мэдээллээс харахад маш зөрүүтэй байсан. Нэхэмжлэгч рүү үнийн зөрүүний талаар мэдэгдэхэд албан бичгээ засаад өгнө гэж хэлсэн. Тэгээд өмнөх шатахуун нийлүүлж байсан хугацааны үнийн мэдээллийг шалгаад үзэхэд 1 тонн шатахууны үнэ 50-60 долларын илүү үнээр нэхэмжлэгч тал үнийн мэдээллээ явуулж байсан байдаг. Энэ талаар нэхэмжлэгч тал руу албан бичиг явуулахад хариу ирүүлсэн албан бичигт шатахуунаа 6.67 баррелиар нэмээд үнийн дүнтэйгээ тааруулсан байдаг. Энэ үйлдлээрээ санаатай өндөр үнийн мэдээлэл явуулж байсан нь харагддаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар харилцагч байгууллагаас мэдээлэл авна гэж заасны дагуу "U p" компаниас авсан мэдээллээ шүүхэд гаргаж өгсөн. Энэ авсан мэдээллээ баталгаажуулах зорилгоор албан ёсны Э б г ХХК-иас мэдээлэл авсан. Энэ 2 компани мэдээллийг харьцуулж үзэхэд ямар нэгэн зөрүү гараагүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтээ хангаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс С-ын биржийн /MOPS/-ийн мэдээллийг мэдэж байх ёстой байсан. Харин харилцагч байгууллагыг санаатайгаар төөрөгдүүлж, үнийн хөөрөгдөл үүсгэж явж байсан тул энэхүү буруу үнийн мэдээлэл өгснийхөө хариуцлагыг хүлээх ёстой. Өнгөрсөн хугацаанд 2019 оноос хойш хариуцагчийн зүгээс төлбөр гэж 47.000.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Энэ төлөлт нь үнийн зөрүүг нь бодоод үзэхэд маш их мөнгө яригдана. Худалдах худалдан авах гэрээний гол зүйл нь үнэ байдаг. Тиймээс үнийн мэдээллийг зөрүүтэй хэлж байсан нь нэхэмжлэгч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн суурь үнийн худал мэдээлэл явуулж байсан нь үргэлжилсэн шинжтэй үйлдэлтэй байдаг. Алдангийн хувьд өмнөх 2019 оны гэрээний төлбөрөөс эхлэн нэхэмжлээд байна. Алдангийг буруу тооцоолсныг шүүх анхаарна уу гэжээ. 

 

5. Нэхэмжлэгчээс иргэн Г.Б олгосон итгэмжлэл /хх-1 хавтас 4/, С групп ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-1 хавтас 5/, улсын тэмдэгтийн хураамж 20.643.574 төгрөг төлсөн баримт /хх-1 хавтас 6/, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот Агаарын хөлгийн *** шатахуун худалдах, худалдан авах гэрээний хуулбар, хавсралтын хамтаар /хх-1 хавтас 7-19/, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ***** тоот ****** тоот гэрээний нэмэлт гэрээний хуулбар /хх-1 хавтас 20/, мөн талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн **** тоот Агаарын хөлгийн *** төрлийн шатахуун худалдах, худалдан авах ****** тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт /хх-1 хавтас, 21-22/, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн******* тоот Агаарын хөлгийн *** шатахуун дамжуулан хадгалах гэрээ-ний хуулбар хавсралтын хамт /хх-1 хавтас 23-31/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт /хх-1 хавтас 32-34/, С групп ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ****** дугаар албан бичгийн хуулбар /хх-1 хавтас 35/, мөн компанийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ****** дугаар албан бичгийн хуулбар /хх-1 хавтас 36/, мөн компанийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ****** дүгээр албан бичгийн хуулбар /хх-1 хавтас 37/, мөн компанийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ******** дүгээр албан бичгийн хуулбар /хх-1 хавтас 38/, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дүгээр албан бичгийн хуулбар /хх-1 хавтас 39/, С групп ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар албан бичгийн хуулбар /хх-1 хавтас 40/, мөн компанийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар албан бичгийн хуулбар /хх-1 хавтас 41/, алдангийн тооцоолол /хх-1 хавтас 42-43/, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдэлийн баталгаа /хх-1 хавтас 44/, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдэлийн баталгаа /хх-1 хавтас 45/, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх-1 хавтас 47/, С групп ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ****** тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай албан бичиг, хавсралтын хамт /хх-2 хавтас 15-16/, мөн компанийн төлбөр барагдуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******** тоот албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ******** тоот албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тоот албан бичгүүд /хх-2 хавтас 17-24/, 2022 оны 9 дүгээр сарын 05, 2022 оны 8 дугаар сарын 31, 2022 оны 7 дугаар сарын 31, 2022 оны 6 дугаар сарын 30, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэхүүд /хх-2 хавтас 25-34/, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-2 хавтас 35-38/, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-2 хавтас 39-42/, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийлүүлсэн шатахууны тасалбарууд /хх-2 хавтас 43-208/-ыг тус тус ирүүлсэн. 

6. Хариуцагчаас 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ***** дүгээр итгэмжлэл /хх-1 хавтас 51/, сөрөг нэхэмжлэл /хх-1 хавтас 68-70/, улсын тэмдэгтийн хураамж 16.672.300 төгрөг төлсөн баримт /хх-1 хавтас 71/, М ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-1 хавтас 72-73/, М ТӨХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар албан бичгийн хуулбар хавсралтын хамт /хх-1 хавтас 74-78/, М ТӨХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ****** дүгээр албан бичиг /хх-1 хавтас 79/, С групп ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ****** дугаар албан бичиг, хавсралтын хамт /хх-1 хавтас 80-104/, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдэлийн баталгаа /хх-1 хавтас 105/, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдэлийн баталгаа /хх-1 хавтас 106/, Сод монгол групп ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар албан бичиг /хх-1 хавтас 107/, С групп ХХК-ийн үнэ өөрчлөх тухай 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ******, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 21/2235, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******, 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн ******, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ******, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ******, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *****, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн *****, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн *******, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот албан бичгүүд /хх-1 хавтас 108-119/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн С групп ХХК-ийн төлөөлөгчтэй харилцсан тухай и-мэйл /хх-1 хавтас 120-121/, С групп ХХК-ийн үнэ өөрчлөх тухай 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *******, 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн *******, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн *******, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ******, 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ******, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн *****, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *******, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *******, 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн ******, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ******, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн *****, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ******, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ******, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн *******, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ****** тоот албан бичгийн хуулбарууд /хх-1 хавтас 122-141/, С бирж MOPS-ын үнэ болон С групп ХХК-ийн албан бичгээр өгсөн үнийн зөрүүгийн тооцоо /хх-1 хавтас 142-143, 147, 148/, С-ын биржийн сар бүрийн дундаж үнэ /хх-1 хавтас 144-145, 149, 150 /, агаарын хөлгийн шатахууны үнийн тооцоолол /С групп ХХК-ийн албан бичгээр өгсөн үнээр тооцсон/ /хх-1 хавтас 146, 151/, С биржийн үнэ болон С групп ХХК-ийн ******* тоот албан бичгийн хавсралтаарх үнийн зөрүү /хх-1 хавтас 152-155/, талуудын хоорон байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот Агаарын хөлгийн **** шатахуун худалдах, худалдан авах гэрээ /хх-1 хавтас 156-161/, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ****** тоот ****** тоот гэрээний нэмэлт гэрээ /хх-1 хавтас 165/, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ******** тоот Агаарын хөлгийн *** шатахуун худалдах, худалдан авах гэрээ /хх-1 хавтас 166-174/, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ***** тоот ***** тоот гэрээний нэмэлт гэрээ /хх-1 хавтас 175/, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот Агаарын хөлгийн **** төрлийн шатахуун худалдах, худалдан авах ****** тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт /хх-1 хавтас 176/, U P LTD-тай М ТӨХК-ийн байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот гэрээ /хх-1 хавтас 177-188/, Н.Б-аас U P LTD-ийн ажилтантай харилцсан тухай и-мэйл, ирүүлсэн хавсралт файлууд орчуулгын хамт /хх-1 хавтас 189-248/, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 548.000 төгрөгийн баримт /хх-2 хавтас 209-210/, М ТӨХК-ийн Э э П Г К И-тай байгуулсан Бүтээгдэхүүн үйлчилгээний загвар мастер захиалгын гэрээний үйлчилгээний хавсралт /хх-2 хавтас *******, Э э П Г К И-тай и-мэйлээр харилцаж байсан тухай баримтууд болон ирүүлсэн хариу /хх-2 хавтас 228-240/, М ТӨХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ***** тоот мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-2 хавтас 241/, М ТӨХК-ийн Хонгконгийн В Ф С П Л-тэй байгуулсан агаарын хөлгийн шатахуун борлуулах гэрээний байршлын гэрээ /хх-2 хавтас 242-244/, М ТӨХК-ийн БНХАУ-ын Г Б, С Ф-ийн В Ф С П Л-тэй байгуулсан агаарын хөлгийн шатахуун борлуулах гэрээний байршлын гэрээ /хх-2 хавтас 246-247/, М ТӨХК-ийн Бангког Тайланд, Хонгконг дахь В Ф С П Л-тэй байгуулсан агаарын хөлгийн шатахуун борлуулах гэрээний байршлын гэрээ /хх-2 хавтас 248-250, 3 хавтас 1-4/, М ТӨХК-ийн Н.Б-д олгосон итгэмжлэл /хх-3 хавтас 13/, С групп ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 22/1535 дугаар үнэ өөрчлөх тухай албан бичиг /хх-3 хавтас 14/, Н.Б-ийн С групп ХХК-д явуулсан и-мэйл /хх-3 хавтас 15/ зэрэг баримт ирүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

2. Нэхэмжлэгч С групп ХХК болон М ТӨХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ****** тоот Агаарын хөлгийн *** шатахуун худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ****** тоот ****** тоот гэрээний нэмэлт гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ****** тоот Агаарын хөлгийн *** шатахуун худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ****** тоот ***** тоот гэрээний нэмэлт гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******** тоот Агаарын хөлгийн *** төрлийн шатахуун худалдах, худалдан авах ******* тоот гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээ болон 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот Агаарын хөлгийн *** шатахуун дамжуулан хадгалах гэрээ тус тус байгуулагджээ. 

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 болон 422 дугаар зүйлийн 422.1-д зааснаар худалдах-худалдан авах болон хадгалалтын гэрээний харилцаа тус тус үүссэн байна. 

 

3. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу Гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл 3.948.252.174 төгрөг, алданги 148.872.605 төгрөг, нийт 4.097.124.779 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд 

 

Талууд 2019 оны 10 сард гэрээ байгуулснаас хойш 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд агаарын хөлгийн шатахуун нийлүүлсэн тоо хэмжээний тухайд маргаагүй.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 32-34 дүгээр талд авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтаас үзэхэд хариуцагч М ТӨХК нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 1.000.000.000 төгрөгийг төлж дансны үлдэгдэл -984.391.183,82 төгрөг болсон байх ба 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7.621.093.214 төгрөгийн худалдан авалт, 32.407.377,24 төгрөгийн хадгалалтын үйлчилгээ авсан, мөн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 1.305.367.357,43 төгрөгийн шатахууны худалдан авалт хийж, 5.548.848,31 төгрөгийн хадгалалтын үйлчилгээ авсан нь тогтоогдов. 7.980.025.613,16 37.956.225,55

 

Ингээд үүнээс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар М ТӨХК-иас 4.000.000.000 төгрөгийн төлбөр төлөгдөж, үлдэгдэл 3.948.252.174,05 төгрөг болохыг баталгаажуулсан байна. 

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 33 дугаар тал, мөн 44 дүгээр талд авагдсан 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаарх тооцооны үлдэгдлийн баталгаагаар талууд 7.816.398.166,22 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо баталгаажуулсан, үүнээс хойш М ТӨХК-иас 3.868.145.992,17 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл буюу худалдах-худалдан авах гэрээний үүрэг 3.942.069.387,61 төгрөг, хадгалалтын гэрээний үүрэг 6.182.786,44 төгрөг, нийт 3.948.252.174,05 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байх тул энэхүү төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль болон гэрээнд нийцнэ гэж үзлээ. 

 

Мөн хэргийн 1 дүгээр хавтасны 42-43 дугаар талд авагдсан тооцооллоор алданги 148.872.605 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000.000 төгрөгийг төлсөн, уг хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацааны буюу 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 77 хоногийн хугацааны алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцоход өдрийн 394.852,21 төгрөг х 77 хоног = 30.401.525 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118.471.080 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэхээр байна. 

 

4. Сөрөг нэхэмжлэлийн С групп ХХК нь ****** тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 1.758.499.868 төгрөг, 21/116 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 1.544.360.602 төгрөг, нийт 3.302.860.470,46 төгрөг илүү нэхэмжлэн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шаардлагын тухайд 

 

Хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үнэд өөрчлөлт орсон тохиолдолд С-ын бирж дэх MOPS /цаашид МОПС гэх/ үнийг мөрдөх, ингэхдээ нэхэмжлэгч талаас уг үнийн талаарх мэдээллийг сар бүрийн 10-ны өдрийн дотор дээрх албан ёсны үнийн мэдээллийг гарган М ТӨХК-ийн санхүүд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч уг үүргээ хэрэгжүүлэхдээ С-ын бирж дэх МОПС үнээс хэт дээгүүр үнийн талаарх мэдээлэл ирүүлсний улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн хариуцагч үндэслэлээ тайлбарласан. 

 

Талуудын хооронд байгуулагдсан Агаарын хөлгийн *** шатахуун худалдах, худалдан авах ***** тоот гэрээний 3 дугаар зүйлд гэрээний үнийг тодорхойлсон байх ба үүнийг гэрээнээс сийрүүлбэл: 

 

3.3-т Агаарын хөлгийн шатахууныг нийлүүлэх хугацаанд дараах өөрчлөлтүүд орсон тохиолдолд тухайн сард нийлүүлсэн 1 метрик тонн шатахууны үнийн өөрчлөлтийг тооцож дараа сарын 10-ны дотор талуудын санхүүгийн хэлтэс, албадууд тохируулга хийн албан ёсоор баталгаажуулна. Агаарын хөлгийн шатахууны үнэд тохируулга хийхдээ С биржид мөрдөгдөж буй ханшийн 1 сар /өмнөх сарын 26-аас дараа сарын 25/-ын дундаж үнийг үндэслэнэ. (Агаарын хөлгийн шатахууны үнэд тохируулга хийхдээ С-ын биржийн /MOPS/ зарласан сарын дундаж үнийг мөрдөх ба цэсэнд мөрдөгдөж буй ханшийн 1 сарын дундаж үнийг баримтлан талуудын санхүүгийн хэлтэс, албад тооцоо нийлж оруулна.) Үүнд: 

3.3.1-д Төгрөгийн ам.доллартой харьцах ханш (М банкны тухайн сарын ханш) 50 төгрөгөөс илүү хэмжээгээр өссөн эсвэл 20 төгрөгөөс илүү хэмжээгээр буурсан тохиолдолд (М банкны сарын дундаж ханшийг) 1 ам.доллар=2,849.67 төгрөгийг суурь үнэ болгоно. Цаашид сар бүрт ханшийн тохируулгыг тооцохдоо өмнөх сарын дундаж ханшийг суурь ханш болгож тооцно.)

3.3.2-д Агаарын хөлгийн шатахууны үнийн өөрчлөлтийг С-ын биржийн /MOPS/ зарласан өмнөх сарын 26-аас дараа сарын 25-ныг хүртэлх дундаж үнээр тохиролцоно. Агаарын хөлгийн шатахууны үнийг тендер зарласан сарын С-ын биржийн /MOPS/ дундаж үнэ болох 511.95 ам.долларыг суурь үнэ болгох ба цаашид сар бүр өмнөх сарын 26-аас дараа сарын 25-ны хоорондох С-ын биржийн сарын дундаж үнийг суурь үнэ болгож тооцоно. С-ын биржийн дундаж ханш өссөн, эсвэл буурсан тохиолдолд өмнөх сарын нийлүүлэлтийн үнийг суурь үнэ болгох бөгөөд эхний сарын суурь үнийг тендерт шалгарсан үнээр тооцно. 

3.3.3 Монгол Улсын татварын үнийн үнийн өөрчлөлт. 

3.4 Дээрх гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаас өөр үндэслэлээр гэрээний болон шатахууны үнэд өөрчлөлт оруулахыг хориглоно. 

3.5 Гэрээний хүчинтэй хугацаанд энэхүү гэрээний Хавсралт 3-т заасан нийлүүлэгчийн ирүүлсэн М ТӨХК-д санал болгосон үнийн задаргааны 2-т заасан гадаад талын тээвэр, даатгал, олж бэлтгэхтэй холбоотой зардлууд (145 (нэг зуун дөчин тав) ам доллар)-г ямар ч тохиолдолд нэмэхийг хориглоно. 

3.6 Төлбөр төлөх аргачлал: Хэрвээ энэхүү гэрээний 3.3.1, 3.3.2-т заасан үндэслэлээр гэрээний үнэнд өөрчлөлт орсон тохиолдолд талууд тухайн сард нийлүүлсэн шатахууны үнийг дараа сарын 10-ны дотор тооцож, тооцоо нийлнэ. Талуудын санхүүгийн албад дээрх байдлаар тооцоо хийхдээ валютын ханшийн өсөлт, бууралтын зөрүүг (М банкны тухайн сарын болон өмнөх сарын ханшны зөрүү) тухайн сарын биржийн үнээр үржин, түүн дээр биржийн үнийн зөрүүг өмнөх сарын М банкны ханшаар үржүүлж гарсан тохируулгын нийлбэр дүнд НӨАТ тооцон, өмнөх сарын нийт үнэ дээр тохируулга хийж, үнийг тогтооно. С биржийн /МOPS/ үнийн тохируулгыг хийхдээ 

3.6.1 Эхний удаагийн тохируулгыг тухайн сарын биржийн үнэ ба тендерийн үнийн зөрүүгээр тооцно. 

3.6.2 Хоёр дахь удаагийн тохируулгаас эхлэн тухайн сарын болон өмнөх сарын биржийн үнийн зөрүүгээр тооцно. 

3.6.3 Сар бүрийн 10-ны дотор С-ын биржийн албан ёсны үнийг гарган М ТӨХК-ийн санхүүд ирүүлнэ гэж тус тус заажээ. 

 

Өөрөөр хэлбэл, агаарын хөлгийн *** шатахууны үнэ нь 1 метрик тонн 2.070.000 төгрөг байх боловч хэрэв тухайн шатахууныг нийлүүлэх хугацаанд үнэд өөрчлөлт орсон тохиолдолд талууд С-ын биржийн МОПС зарласан сарын дундаж үнийг мөрдөх, энэхүү үнийн мэдээллийг нийлүүлэгч буюу нэхэмжлэгч С групп ХХК нь хариуцагч М ТӨХК-д өгөх, талуудын холбогдох санхүүгийг албадууд уг үнийн өөрчлөлтийн талаар харилцан мэдээлэл солилцож, уг үнийн өөрчлөлтөд холбогдох тохируулгыг хийж, тооцоо нийлэхийг гэрээнд тодорхой тусгасан байна. 

 

Энэхүү гэрээний заалтын дагуу С групп ХХК-иас үнийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг сар бүр хариуцагчид илгээж, тооцоо нийлдэг байсан байна. 

 

Тухайлбал, 2021 оны ******** тоот гэрээг хэрэгжүүлэх явцад С групп ХХК-иас МОПС үнийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ***** тоот албан бичгээр 595.04 ам доллар буюу 2.330.457 төгрөгөөр, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ****** тоот албан бичгээр 608.74 ам доллар буюу 2.373.391 төгрөгөөр, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот албан бичгээр 643.90 ам доллар буюу 2.483.576 төгрөгөөр, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ****** тоот албан бичгээр 671.2 ам доллар буюу 2.569.119 төгрөгөөр, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ****** тоот албан бичгээр 777.52 ам доллар буюу 2.902.339 төгрөгөөр, 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн ****** тоот албан бичгээр 706.13 ам доллар буюу 2.678.660 төгрөгөөр, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ****** тоот албан бичгээр 789.73 ам доллар буюу 2.940.616 төгрөгөөр, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ****** тоот албан бичгээр 884.55 ам доллар буюу 3.238.621 төгрөгөөр, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот албан бичгээр 1091.46 ам доллар буюу 4.067.177 төгрөгөөр, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ****** тоот албан бичгээр 1117.97 ам доллар буюу 4.239.996 төгрөгөөр, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгээр 1166.60 ам доллар буюу 4.406.334 төгрөгөөр, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ****** тоот албан бичгээр 1289 ам доллар буюу 4.826.981 төгрөгөөр тус тус нийлүүлэхээр мэдэгдэж байсан нь хэргийн 1 дүгээр хавтасны 108-119 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон ба мөн хэргийн 1 дүгээр хавтасны 142 дугаар талд авагдсан тооцооны баримтаар хариуцагч талаас буюу М ТӨХК-иас С групп ХХК-ийн илүү нэхэмжилж авсан гэх 1.544.360.602 төгрөгийн тооцоог гаргаж ирүүлсэн. 

 

Түүнчлэн хэргийн 1 дүгээр хавтасны 122-134, 136-141 дүгээр талд С групп ХХК-иас ***** гэрээг хэрэгжүүлэх явцдаа ирүүлсэн үнийн өөрчлөлтийн буюу МОПС үнийн мэдээллийн баримтууд, харин хэргийн 1 дүгээр хавтасны 147 дугаар талд хариуцагчийн гаргаж ирүүлсэн С групп ХХК-ийн илүү нэхэмжилж авсан гэх 1.758.499.868 төгрөгийн тооцооны баримт авагдсан. 

 

Гэвч гэрээ байгуулагдсан огноо, гэрээний хугацааг сунгасан байдал, дараагийн гэрээ байгуулагдсан огноо, тооцоо нийлсэн акт зэргээс үзэхэд талууд ******* тоот гэрээг үйлчилж байх хугацаанд хэн аль нь гэрээний үнийн өөрчлөлтийн талаар маргаан үүсгээгүй, мөн 2020 онд гэрээний хугацааг сунгахаар тохиролцсон, улмаар дахин 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өмнөх гэрээний агуулгаа өөрчлөхгүйгээр, тодорхой хэмжээний нэмэлт хийж, дахин гэрээ байгуулсан, ******* тоот гэрээг хэрэгжүүлээд дуусгах үедээ 2 ч удаа тооцоо нийлж, акт үйлдсэн зэрэг нь талууд гэрээний харилцаагаа ямар нэгэн маргаангүйгээр дуусгавар болгосныг илтгэж байх тул шүүх дуусгавар болсон гэрээг үндэслэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэв. 

 

Нөгөө талаар, М ТӨХК нь гэрээний 9.3, 9.3.1, 9.3.2, 9.3.3, 9.3.4, 9.3.5-д тус тус зааснаар захиалагчийн хувьд нийлүүлэгчийн гаргаж өгсөн С-ын цэсэнд мөрдөгдсөн ханшийн мэдээллийн бодитой байдлыг шалгах, нягтлах, үүнтэй холбоотой гарсан зардал болон илүү төлөгдсөн шатахууны төлбөрийн зөрүүг буцаан нэхэмжилж авах эрх нь нээлттэй байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхгүй, эс үйлдэхүй гаргасан, улмаар гэрээг дуусгавар болгож, уг гэрээг дүгнэн тооцоо нийлж баталгаажуулсан тул уг гэрээний дагуу илүү төлбөр төлж хохирсон гэх тайлбар үндэслэлгүй. 

 

5. Харин талууд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ****** тоот ******* тоот гэрээний нэмэлт гэрээ-г байгуулж, дараагийн нийлүүлэгчтэйгээ гэрээ байгуулах хүртэл үйлчлэхээр тохиролцжээ. 

 

Энэхүү гэрээ болон үүнээс хойш хийгдсэн гэрээг дүгнэж талууд тооцоо нийлээгүй буюу гэрээг дүгнээгүй тул ***** болон ********тоот гэрээний улмаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төлбөрийг нэхэмжлэгч С групп ХХК-иас буцаан гаргаж хариуцагч М ТӨХК-д олгохоор шийдвэрлэсэн ба дараах дүгнэлтийг хийсэн болно. 

 

******* тоот гэрээ 1 сарын хугацаатай үйлчилсэн /2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал хугацаанд/, харин дараагийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот гэрээг байгуулахдаа 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ОХУ-аас худалдан авч буй дундаж үнээр шатахуунаа нийлүүлэхээр тохиролцсон байх боловч хэргийн 1 дүгээр хавтасны 34 дүгээр талд дурдсан 2022 оны 8-9 дүгээр саруудад нийлүүлэгдсэн шатахууны тооцоо болон хариуцагчийн ирүүлсэн буюу хэргийн 1 дүгээр хавтасны 146 дугаар талд авагдсан тооцооны баримтуудаас харахад талууд 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд нийлүүлэгдсэн шатахууны тооцоог ОХУ-аас худалдан авсан шатахууны үнээр бус өмнөх гэрээний дагуу С-ын биржийн МОПС үнээр тооцсон нь тогтоогдов. 

 

Мөн нэхэмжлэгч С групп ХХК-иас М ТӨХК-д ОХУ-аас худалдан авч буй шатахууны үнийн мэдээллээ ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул талуудыг уг хугацаан дахь нийлүүлэлтээ ОХУ-аас худалдан авсан шатахууны үнээр тооцсон гэж үзэх боломжгүй байна. Гэвч талуудын хэн аль уг хугацаанд нийлүүлэгдсэн шатахууны тоо хэмжээ, үнийн талаар маргаагүйг дахин дурдах нь зүйтэй байна. 

 

С групп ХХК-иас 2022 оны 7 дугаар сард 1.513.021 кг шатахуун нийлүүлэгдсэн бөгөөд С-ын биржийн МОПС үнэ 4.831.472 төгрөг болон С групп ХХК-ийн нэхэмжилсэн 4.826.981 төгрөгийн зөрүү 4.491 төгрөгийг нийлүүлэгдсэн шатахууны хэмжээнд үржүүлэхэд илүү нэхэмжлэн авсан зөрүү төлбөр 6.974.977 төгрөг болов, мөн С групп ХХК-иас 2022 оны 8 дугаар сард 1.543.208,44 кг шатахуун нийлүүлэгдсэн бөгөөд С-ын биржийн МОПС үнийн зөрүү 32,15 ам доллар ба үүнийг 3.185,72 төгрөгөөр тооцоход 102.420.898 төгрөг болох бөгөөд нийт илүү нэхэмжилж авсан болон ханшийн зөрүүд 109.215.875 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, уг төлбөрийг нэхэмжлэгч С групп ХХК-иас гаргуулж М ТӨХК-д олгохоор шийдвэрлэлээ. 

 

6. Сөрөг нэхэмжлэлийн Гэрээнээс учирсан хохирол 77.936.625 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд

 

Талууд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ***** тоот гэрээг байгуулахдаа өмнөх гэрээ буюу ***** тоот үндсэн гэрээ нь уг гэрээний салшгүй хэсэг мөн хэмээн хүлээн зөвшөөрч, талуудын үндсэн гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлага хэвээр хадгалагдана гэж заасан. 

 

***** тоот гэрээний 8 болон 9 дүгээр заалтад С-ын цэсэнд мөрдөгдсөн сар бүрийн ханшийн албан ёсны мэдээллийг С групп ХХК-иас дараа сарын 10-ны өдрийн дотор захиалагч М ТӨХК-д гаргаж өгөх үүрэгтэй байх, М ТӨХК нь уг мэдээллийг шалгах, хэрэв шалгах үед эргэлзээ гарах, эсхүл зөрүү үүсвэл захиалагч нь нийлүүлэгчид энэ талаар мэдэгдэх, талууд энэ талаар хэлэлцээр хийх, хэрэв талууд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд захиалагч нь С-ын цэсэнд мөрдөгдсөн ханшийн албан ёсны мэдээллийг зохих байгууллагаас хамгийн боломжит бага зардлаар худалдан авах, хэрэв уг худалдан авсан албан ёсны мэдээллийн дагуу нийлүүлэгчийн ирүүлсэн мэдээлэл нь С-ын биржийн үнээс зөрүүтэй болох нь тогтоогдвол энэхүү мэдээллийг худалдан авахтай холбоотой гарсан зардал болон нийлүүлсэн шатахууны зөрүүг үл маргах журмаар захиалагчид буцаан төлөх үүргийг нийлүүлэгч С групп ХХК хүлээхээр тус тус заасан байна. 

 

М ТӨХК нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сингапурын U P LTD-тай ******* тоот гэрээ байгуулж /хх-1 хавтас 177-188/ тус улсын биржийн цэсэнд мөрдөгдсөн ханшийн мэдээллийг шалгаж үзэхэд нэхэмжлэгчээс ирүүлсэн мэдээлэл нь зөрүүтэй болох нь тогтоогдсон, улмаар үүнийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр М ТӨХК-ийн нягтлан бодогч Н.Б-аас С групп ХХК-ийн төлөөлөгч Н.Т и-мэйлээр хүргүүлж мэдэгдсэн нь хэргийн 1 дүгээр хавтасны 120 дугаар талд авагдсан, мөн хэргийн 1 дүгээр хавтасны 189-206, 207-224 дүгээр талд U P LTD-иас Н.Б-д, Н.Б-аас U P LTD-д хүргүүлсэн и-мэйлүүд баримтаар авагдсан. 

 

Ингээд М ТӨХК-иас 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ****** тоот албан бичгээр гэрээний 8.3.3-т зааснаар албан ёсны мэдээллийг худалдан авах гэж буйгаа С групп ХХК-д мэдэгдсэн нь хэргийн 2 дугаар хавтасны 241 дүгээр талд, С-ын биржийн МОПС үнийн албан ёсны мэдээллийг эзэмшигч S&P Global компанитай 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, 22.500 ам долларыг Г банк ХХК-иар дамжуулан шилжүүлсэн нь хэргийн 2 дугаар хавтасны 211-223, 224-226 дугаар талд авагдсан баримтаар нотлогдов. 

 

Энэхүү 22.500 ам доллар буюу 77.936.625 төгрөгийг нэхэмжлэгч С групп ХХК-иас гаргуулж хариуцагч М ТӨХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг мөнгөн төлбөр нь гэрээнээс учирсан гэм хорын хохирол буюу хэрэв С групп ХХК-иас гэрээний 3.5.3 /3.6.3 гэж шийдвэрт дурдагдсан/, 8.3-т заасан үүргээ шударгаар гүйцэтгэсэн бол М ТӨХК нь ийм хэмжээний үнээр худалдан авалт хийж, С-ын биржийн үнийн мэдээллийг шалгах хэрэгцээ шаардлага үүсэхгүй, цаашлаад хохирол учрахгүй байх боломжтой байсан. 

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчид учирсан хохирол нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас мөн шалтгаалсан байх ба энэхүү үйл баримтын хооронд шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нэхэмжлэгч С групп ХХК-иас гэрээнээс учирсан гэм хорын хохиролд 77.936.625 төгрөгийг гаргуулж хариуцагч М ТӨХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

7. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 422 дугаар зүйлийн 422.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М ТӨХК-иас худалдах-худлалдан авах гэрээний үүрэг 3.942.069.387,61 төгрөг, хадгалалтын гэрээний үүрэг 6.182.786,44 төгрөг, алданги 30.401.525 төгрөг, нийт 3.978.653.699,05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118.471.080 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно. 

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нэхэмжлэгч С групп ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 109.215.875 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 77.936.625 төгрөг, нийт 187.152.500 төгрөгийг гаргуулж хариуцагч М ТӨХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.193.644.595,46 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. 

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С групп ХХК-иас улсын тэмддэгтийн хураамжид төлсөн 20.643.574 төгрөг, хариуцагч М ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.672.300 + 548.000 = 17.220.300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ТӨХК-иас 20.051.218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С групп ХХК-д, нэхэмжлэгч С групп ХХК-иас 1.093.712 төгрөгийг гаргуулж хариуцагч М ТӨХК-д тус тус олгоно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 422 дугаар зүйлийн 422.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М ТӨХК-иас худалдах-худлалдан авах гэрээний үүрэг 3.942.069.387,61 төгрөг, хадгалалтын гэрээний үүрэг 6.182.786,44 төгрөг, алданги 30.401.525 төгрөг, нийт 3.978.653.699,05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118.471.080 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нэхэмжлэгч С групп ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 109.215.875 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 77.936.625 төгрөг, нийт 187.152.500 төгрөгийг гаргуулж хариуцагч М ТӨХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.193.644.595,46 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С групп ХХК-иас улсын тэмддэгтийн хураамжид төлсөн 20.643.574 төгрөг, хариуцагч М ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.220.300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ТӨХК-иас 20.051.218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С групп ХХК-д, нэхэмжлэгч С групп ХХК-иас 1.093.712 төгрөгийг гаргуулж хариуцагч М ТӨХК-д тус тус олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА