Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2017/01824

 

 

 

 

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2017/01824

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

 

俿 . , ,

 

: Хан уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжны 24/5-45 тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ийн ,

: 俿 1 дүгээ , Самбуугийн гудамжны 47, Мобиком корпораци /*******/-

******* дугаарыг эзэмших, ашиглах эрхийг сэргээлгэх .

ؿ : Р.*******, хариуцагчийн төлөөлөгч *******, . .

:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би ******* дугаарыг 2005 оны 5 дугаар сараас эхлэн эзэмшиж ашиглаж байсан ба, Мобиком компаниас надад санал болгосны дагуу 99101213 дугаарын урьдчилсан төлбөрт дугаарыг, мөн өөрийн ажлын шаардлагын дагуу 99117595 дугаарыг эзэмшиж ашигладаг болно. Би 2016 оны 11 сард 99101213, 99117595 дугааруудын төлбөрийг төлөх үедээ үйлчилгээний ажилтнаас ******* дугаарын хугацаа хэзээ дуусахыг асуухад 2017 оны 2 дугаар сард дуусна гэж хэлсэн. Үүнээс хойш би хүнд өвчтэй ахыгаа 1 сар асраад өөрийн биеэр төлбөр хийж чадалгүй дүүгээрээ дамжуулж хийж байсан. Гэтэл ах маань нас барж ажил явдал болж дуусаад 2017 оны 3 дугаар сарын 16-нд ирж ******* дугаараа сунгуулах гэтэл хугацаа нь дууссан сэргээх боломжгүй гэсэн. Тэхээр нь хэрэглэгчдийн санал гомдол хариуцсан үйлчилгээний ажилтан Нарангэрэлд хандахад уг дугаарын хугацаа нь дуусаад 40 хонож байгаа юм байна, сэргээх боломжтой, манайд шинээр журам баталсан. Та 10 хоногийн дараа ирж зохих журмын дагуу өргөдлөө өгөөрэй гэсэн. Би 7 хоног эмнэлэгт хэвтэж байгаад хэлсэн ёсоор 2017 оны 03 дугаар сарын 24-нд өргөдлөө бичиж өгсөн. Хариу нь гарахаар ирээрэй гэсэн. Гэтэл хэд хоногийн дараа Мобиком компаниас залгаад Энхсайхан дарга таны дугаарыг өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн гэж хэлсэн. Иймд би хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандсан. Тухайн байгууллагаас Мобиком компанид албан бичиг өгсөн байдаг. Гэтэл уг байгууллагын албан бичгийн дагуу Мобиком компаниас миний дугаараа ашиглаж хэрэглэж байсан цаг хугацаатай огт таарахгүй байгаа бөгөөд энэ дугаарыг Мобиком компани татан авсан учраас би өөрийнхөө дугаарын ашиглалтын талаар баримтжуулах боломжгүй байгаа юм. Энэ дугаар нь миний бизнесийн түншүүд, найз нөхөд болон бусад харилцагчдад бичиж тэмдэглүүлсэн чухал дугаар учраас зайлшгүй надад хэрэгтэй байгаа юм. Иймд миний дугаарын ашиглалтын хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүйгээр хураан авч сэргээж өгөхгүй байгаа тул ******* дугаарыг миний нэр дээр эзэмшиж ашиглах эрхийг минь сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.*******ийн гаргаж буй нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь Р.******* өөрийн эзэмшиж ашиглаж байсан ******* дугаарын гар утасны хугацаа хэзээ дуусахыг өөрийн биеэр лавлаж мэдсэн байдаг. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний нөхцлийг Р.******* мэдсэн байх ёстой. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний нөхцлийн талаарх журамд заасны дагуу түүнд 60 болон 88 дахь хоногт нь мессежээр мэдэгдсэн байгаа. Гэтэл өөрөө утсаа нээгээгүй учраас энэ анхааруулга бүхий мессежийг хүлээж авах эсэх нь өөрийнх нь асуудал. Уг мессежийг манайхыг явуулаагүй эсвэл хүлээн аваагүй гэдгээ нотлох ёстой. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний сим картын үүрэн дээр 90 хоногийн хугацаанд хэрэглээ хийхгүй бол дугаар нь хураагдах ёстой талаар анхааруулсан байдаг. Иймд тэрээр дугаараа ашиглахгүй, хэрэглээ хийхгүй 90 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

ؿ

:

 

Р.******* нь Мобиком корпораци -д ******* дугаарыг эзэмшиж ашиглах эрхийг сэргээлгэх байна.

 

Р.******* нь урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаарын эрх дууссанаас хойш 90 хоног хүлээхгүйгээр дугаарыг эзэмшиж ашиглах эрхийг хаасан гэж үзэж Мобиком корпораци -д ******* дугаарыг эзэмшиж ашиглах эрхийг сэргээлгэх нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Мобиком корпораци ХХК, нэхэмжлэгч Р.*******ийг уг дугаарыг 90 хоногийн хугацаанд цэнэглэлт болон хэрэглээ /яриа, мессежний үйлчилгээ/ хийж ашиглаагүй тул урьдчилсан төлбөрт үйлчилгээний нөхцлийн тухай журамд заасны дагуу уг дугаарыг эзэмшиж ашиглуулах үйлчилгээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж маргасан.

 

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Мобиком корпораци ХХК-иас үүрэн телефоны ******* дугаарыг эзэмшиж ашиглах тухай амаар хэлцэл хийж 2005 оны 5 дугаар сараас хойш уг дугаарыг эзэмшиж үйлчилгээг авч ашиглаж байсан тухайд талууд маргахгүй байна.

 

Гэтэл 2016 оны 11 дүгээр сараас хойш үйлчилгээг авч ашиглаагүй, цэнэглэлт болон хэрэглээ хийгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн уг дугаарыг эзэмшиж ашиглан авч байсан эрхийг нь цуцалж үйлчилгээг 2017 оны 2 дугаар сард зогсоосон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч талаас нэхэмжлэгчид буюу хэрэглэгчийн дугаарт үйлчилгээний хугацаагаа сунгах, үйлчилгээний эрхийг нь цуцлах зогсоох талаар анхааруулах мессеж илгээсэн боловч хэрэглэгч дугаараа нээгээгүйн улмаас уг мессежийг хүлээн аваагүй гэж тайлбарлаж байх боловч урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид үйлчилгээний журам нөхцлөө хэрхэн танилцуулсан талаар нотлох баримтгүй байна.

 

Мөн хариуцагч талаас дугаарын сим картны үүрэн дээр 90 хоногийн хугацаанд цэнэглэлт болон хэрэглээ хийгээгүй бол үйлчилгээг зогсоох талаар анхааруулга байдаг гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Р.*******д ийм анхааруулга бүхий сим картыг хэзээ өгсөн тухайгаа нотлоогүй.

 

Хариуцагч талаас Р.*******ийг ямар хугацаанд уг дугаарыг ашиглаж үйлчилгээг авч байсан, хэзээнээс эхлэн уг дугаар дээр цэнэглэлт болон хэрэглээ хийхийг зогсоосон талаар нотлох баримтгүй байх бөгөөд баримтыг хариуцагч тал хадгалах боломжгүй, тодорхой хугацаанд хадгалж байгаад устгагддаг гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Р.******* ******* дугаарыг 2016 оны 11 сараас хойш огт ашиглаагүй буюу цэнэглэлт, хэрэглээ хийгээгүй, хариуцагч талаас анхааруулах мессежийг ямар хугацаанд хүргүүлсэн, уг дугаарын хадгалах хугацаа хэзээ дууссан, дугаарын сим картаа хэзээ солиулж байсан зэрэг талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарласан болно.

 

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч талын үүрэн холбооны 99117595, 99101213 зэрэг дугааруудыг мөн эзэмшиж ашигладаг гэх тул хариуцагч талаас уг дугаарууд руу холбогдож ******* дугаарын үйлчилгээг зогсоох цуцлах тухайгаа мэдэгдэх бүрэн боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч талаас Мобиком корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 797 дугаартай тушаалаар батлагдсан Үүрэн телефон холбооны урьдчилсан төлбөрт багцын үйлчилгээний нөхцөл, мөн өдрийн 796 дугаар тушаалаар батлагдсан Үүрэн телефон холбооны урьдчилсан төлбөрт нөхцлийн цэнэглэгч картын нөхцөл зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг нөхцөл журмуудыг хэрэглэгч, үйлчилгээ авч буй этгээд, тухайлбал нэхэмжлэгч Р.*******д хэрхэн мэдэгдсэн тухайгаа нотолсонгүй.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т үйчлэгч нь хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах эрхтэй гэж заасан байх боловч талуудын хооронд ямар эрх үүрэгтэй байх талаар харилцан тохиролцсон бичгээр хийсэн гэрээ хэлцэл байхгүй байна.

 

Мөн хариуцагч Мобиком корпораци ХХК-ийн зүгээс гэрээгээ цуцлах талаар болон нэмэлт хугацаа өгч мэдэгдсэн талаар нотлох баримтгүй байх тул үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцлах эрх хариуцагч талд байхгүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Р.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

115 115.2.1, 116, 118- :

 

1. 92 92.1-д зааснаар Мобиком корпораци ХХК-ийн үүрэн телефоны ******* дугаарыг нэхэмжлэгч Р.*******ийн эзэмшиж ашиглах эрхийг сэргээхийг хариуцагч Мобиком корпораци ХХК-д үүрэг болгосугай.

 

2. 7 7.1.2, 60 60.1, 56 56.1-д Р.*******ээс улсын 70.200 , Мобиком корпораци ХХК-иас 70.200 Р.*******д .

 

3. 119 119.2, 120 120.2- 㺺, 14 Нийслэлийн .

 

 

 

د .