Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2016/01426

 


 

 

 

2016 оны 12 сарын 06 өдөр Дугаар 181/ШШ2016/01426 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж Нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байр, Хангарьд ордон 12 давхарт байрлах, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ /РД:5369622/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффисын 4 давхарт байрлах, Органик солюшнс монголия ХХК /РД:5470226/-д холбогдох,

 

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж авсан санхүүжилтэд тохирсон тоног төхөөрөмж нийлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай газар нь Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад гэрээний үндсэн дээр захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг.

Органик солюшнс монголия ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хийгдэх /ХБҮ/УТ-01/ тоот Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ-г 9,793,157,438 төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан.

Гэрээ байгуулагдсанаас хойш Органик солюшнс монголия ХХК нь үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг авахаар гүйцэтгэл бичиж, 5,7 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр авсан боловч тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй.

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай газрын инженерүүд газар дээр нь очиж үзэхэд 13 контейнер байсан ба контейнер доторх тоног төхөөрөмжийг үнийн саналд ирүүлсэн ажлын тоо хэмжээтэй нэг бүрчлэн тулгаж үзэхэд 13 контейнерт туузан дамжуурга, коньверүүд ирсэн, үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж, удирдлагын самбар болон бусад гол тоног төхөөрөмжүүд ирээгүй байсан.

Манай газар Органик солюшнс монголия ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэх, үлдэгдэл тоног төхөөрөмжөө нийлүүлэхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Иймд Монгол улсын иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 350 дугаар зүйлийн 350.1.5-д ...материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах, үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа захиалагчид шилжүүлэх, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ-ний 5-д заасан үүрэг болон авсан санхүүжилтэд тохирсон тоног төхөөрөмжөө нийлүүлэхийг Органик солюшнс монголия ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч компаниас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Органик солюшнс монголия ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг гардан авч танилцаад түүнийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бичигтээ Органик солюшн монголия ХХК-тай 2012 оны 8 сарын 16-ны өдөр Улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хийгдэх Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ-г 9,793,157,438 төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч нь үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг авахаар гүйцэтгэл бичиж, 5,7 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг 2012 оны 10 сарын 31-ний өдөр авсан боловч тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Талуудын хооронд дээр дурдсан гэрээ байгуулсан, гэрээний санхүүжилтийн урьдчилгаанд 5,7 тэрбум төгрөгийг авсан нь үнэн. Талуудын хооронд байгуулагдсан Улаанбаатар хотын хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ-ний дагуу манай Органик сольюшн монголия ХХК нь Баянзүрх дүүрэгт байршилтай, Улаанбаатар хотын Хог дахин боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэх ажил бүхий барилга байгууламжийн инженерийн тооцоо судалгаа, шийдэл гаргасан ажлын зураг тесөв, уг барилга байгууламжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар уг ажилд тохирох санхүүжилтийг тухай бүрт олгож байхаар талууд харилцан тохиролцож байсан.

Манай компанийн хувьд дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас олгосон санхүүжилтийг зохих ёсны дагуу ашиглаж, хог боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэн, барилгын ажлуудыг ч эхлүүлсэн байгаа юм. Үүнийг 2012 оны 12 сарын 18-ны өдөр талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гүйцэтгэгч нарыг оролцуулан ажлын гүйцэтгэлийг дүгнэж, акт үйлдэн баталгаажуулсан ба уг актаар нийт 5,7 төгрөгийн санхүүжилтэд тохирох ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг дүгнэж акт үйлдэн баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Органик солюшнс монголия ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн болохыг нэхэмжлэгч талын эрх бүхий этгээд хүлээн зөвшөөрч Барилга байгууламжийн үе шатны ажлыг дүгнэсэн ажлын акт №1-д гарын үсэг зурж баталгаажуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч байгууллага өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийг олголгүй өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг саатуулж байгаа атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн манай компанийн гаргасан тооцоогоор нийт 6.9 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэж, тоног төхөөрөмж оруулж ирсэн тооцоо гарсан бөгөөд нэхэмжлэгчээс 1,2 тэрбум төгрөгийн авлагатай гарч байгаа юм.

Иймд дээрх Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ нь хариуцагч Органик солюшнс монголия ХХК-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж авсан санхүүжилтэд тохирсон тоног төхөөрөмжөө нийлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан тайлбар ирүүлсэн байна.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Улаанбаатар хотын Хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч Органик солюшнс Монголия ХХК нь Баянзүрх дүүрэгт байршилтай Улаанбаатар хотын Хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажил бүхий барилга, байгууламжийн инженерийн тооцоо, судалгаа, шийдэл гаргасан ажлын зураг төсөв, уг барилга байгууламжийн угсралтын ажлыг 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь ажлын хөлс 9,793,157,438 төгрөгөөс 5,721,600,000 төгрөгийг 2012 онд, үлдсэн 4,071,557,438 төгрөгийг тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д тус тус зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон журмын дагуу хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

 

Гүйцэтгэгч Органик солюшнс Монголия ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэх үүднээс 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Шанхай Шенгжиа Санва ХХК-тай Монгол Улсын Улаанбаатар хотод Нийтийн хатуу хог хаягдлыг боловсруулах тоног төхөөрөмж худалдаалах гэрээг байгуулж, хог хаягдал ангилах 16 нэр төрлийн төхөөрөмж, хуванцар хаягдал дахин боловсруулах 2 нэр төрлийн төхөөрөмж, түлшнээс үүсмэл хог хаягдлын 6 нэр төрлийн төхөөрөмж, бусад 2 нэр төрлийн төхөөрөмжийг[1] тус тус худалдан авч, уг тоног төхөөрөмжөө 2 хэсэг болгон 2012 оны 12 дугаар сарын 31, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрүүдэд хүлээн авахаар тохирсон байх ба энэ гэрээнд үндэслэн захиалагчаас санхүүжилт хүссэн бөгөөд захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5,721,600,000 төгрөгийн урьдчилгааг олгосон байна.

 

Нэхэмжлэгч үүнээс өөр төлбөр төлөөгүй, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу тодорхой төрлийн тоног төхөөрөмжийг Шанхай Шенгжиа Санва ХХК-аас хүлээн авсан байх боловч гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг бүрэн гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Тогтоогдсон энэ үйл баримтад талууд маргаагүйн дээр хэн аль нь гэрээг дуусгавар болгохыг хүсээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг авсан санхүүжилт, БНХАУ-ын Шанхай Шенгжиа Санва ХХК-тай байгуулсан гэрээнд заасан тоо хэмжээнд хүрэхгүй хог боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирсэн гэх үндэслэлээр авсан санхүүжилтэд тохирсон тоног төхөөрөмжөө нийлүүлэхийг түүнд даалгахыг шаардсан.

 

Ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д ... 2012 онд 5,721,600,000 төгрөг, үлдсэн 4,071,557,438 төгрөгийн хөрөнгийг тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. ...Санхүүжилтийг дараах байдлаар олгоно. Үүнд: ...батлагдсан гүйцэтгэлээр үе шатны санхүүжилтийг ... олгоно, гэрээний ерөнхий нөхцлийн 21.1-д ...гүйцэтгэгч бүх тоног төхөөрөмж, байгууламжийг үйлдвэрлэн, эсвэл худалдан авч ажлын талбарт шуурхай, бүрэн бүтэн тээвэрлэж хүргэнэ, 22.1.1-д гүйцэтгэгч нь байгууламж, тоног төхөөрөмжийг захиалагчаас эсвэл захиалагчийн өмнөөс бичгээр өгсөн шаардлагад нийцсэн үзүүлэлттэй, чанарын тэмдэг, жишиг стандарттай байх явдлыг хариуцна гэж заажээ.

 

Гэрээний дээрх заалтыг тогтоогдсон үйл баримттай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон журмын дагуу урьдчилгаа санхүүжилт болох 5,721,600,000 төгрөгийг 2012 онд олгох, харин хариуцагч нь олгосон санхүүжилтийн хэмжээ, зориулалтад тохирсон ажил буюу захиалагчийн шаардлагад нийцсэн үзүүлэлт, чанарын тэмдэг, жишиг стандарттай хог хаягдал боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн тээвэрлэж авч ирэх, гүйцэтгэсэн энэ ажлын үр дүнг захиалагчтай дүгнэж актаар баталгаажуулах, улмаар ийнхүү батлагдсан гүйцэтгэтгэлд үндэслэн захиалагч дараагийн санхүүжилтыг олгохоор тохирсон гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь авсан санхүүжилтэд тохирсон хог хаягдал ангилах 16 нэр төрлийн төхөөрөмж, хуванцар хаягдал дахин боловсруулах 2 нэр төрлийн төхөөрөмж, түлшнээс үүсмэл хог хаягдлын 6 нэр төрлийн төхөөрөмж, бусад 2 нэр төрлийн төхөөрөмж зэргийг бүрэн, бүтэн тээвэрлэж ажлын талбарт хүргэх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хариуцагч нь тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагаар дээрх тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг тус тус баримтлан хавсралтад заасан хог боловсруулах үйлдвэрийн хог хаягдал ангилах 16 нэр төрлийн, хуванцар хаягдал дахин боловсруулах 2 нэр төрлийн, түлшнээс үүсмэл хог хаягдлын 6 нэр төрлийн, бусад 2 нэр төрлийн төхөөрөмжийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т нийлүүлэхийг Органик солюшнс монголия ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА

 

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01426 тоот

шийдвэрийн хавсралт

Эд зүйл

Нэр

Тодорхойлолт

хүчдэл

Жин кг

нэгж

Тоо хэмжээ

1.     Ангилах хэрэгсэл

1.

Хоол хүнс ялгах модон конвейер

Овор хэмжээ /мм/: В1500х17500

Хазайх өнцөг: 45 градус

Хүчдэл /кв/: 15

15

18,000

Иж бүрдэл

1

2.

Уут онгойлгогч

Овор хэмжээ /мм/: 1748х1200х1406

Хүчдэл /кв/: 45

45

3,000

Иж бүрдэл

1

3.

Модон конвейер

Овор хэмжээ /мм/: В1500х16600

Хазайх өнцөг: 55 градус

Хүчдэл /кв/ 11

11

17,000

Иж бүрдэл

1

4.

Ойсон хаягдлыг тусгаарлагч

Хазайх өнцөг: 55 градус

Шүүтүүрийн хавтан: 8 ширхэг

Хүчдэл /кв/: 15

15

12,000

Иж бүрдэл

1

5.

Соронзон тусгаарлагч

Овор хэмжээ /мм/:

2860х1540х738

Хүчдэл /кв/: 2.2

4.4.

2,000

Иж бүрдэл

2

6.

Сортлох конвейер

Овор хэмжээ /мм/: В600х20000

Хазайх өнцөг: 0 градус

Хүчдэл /кв/: 2.2

4.4.

7,000

Иж бүрдэл

2

7.

Туузан дамжуурга 1

Овор хэмжээ /мм/: В800х20000

Хазайх өнцөг: 0 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

7,000

Иж бүрдэл

1

8.

Туузан дамжуурга 2

Овор хэмжээ /мм/: В800х8800

Хазайх өнцөг: 0 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

3,000

Иж бүрдэл

1

9.

Туузан дамжуурга 3

Овор хэмжээ /мм/: В800х12000

Хазайх өнцөг: 30 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

4,200

Иж бүрдэл

1

10.

Соронзон тусгаарлагч

Овор хэмжээ /мм/: 2860х1540х738

Хүчдэл /кв/: 2.2

2.2

2,000

Иж бүрдэл

1

11.

Туузан дамжуурга 4

Овор хэмжээ /мм/: В800х8500

Хазайх өнцөг: 0 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

3,000

Иж бүрдэл

1

12.

Туузан дамжуурга 5

Овор хэмжээ /мм/: В800х6000

Хүчдэл /кв/: 2.2

2.2

2,500

Иж бүрдэл

1

13.

Агаар тусгаарлагч

Овор хэмжээ /мм/: 4500х1960х2670

Хүчдэл /кв/: 15

15

3,500

Иж бүрдэл

1

14.

Туузан дамжуурга 6

Овор хэмжээ /мм/: В800х6500

Хазайх өнцөг: 25 градус

Хүчдэл /кв/ 2.2

2.2

2,400

Иж бүрдэл

1

15.

Сортлох конвейер 2

Овор хэмжээ /мм/: В800х16200

Хазайх өнцөг: 10 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

6,000

Иж бүрдэл

1

16.

Туузан дамжуурга 7

Овор хэмжээ /мм/: В800х10500

Хазайх өнцөг: 0 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

4,000

Иж бүрдэл

1

17.

Туузан дамжуурга 8

Овор хэмжээ /мм/: В800х5500

Хазайх өнцөг: 3 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

2,000

Иж бүрдэл

1

18.

Туузан дамжуурга 9

Овор хэмжээ /мм/: В800х8200

Хазайх өнцөг: 22 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

3,000

Иж бүрдэл

1

19.

Сортлох конвейер 3

Овор хэмжээ /мм/: В800х17500

Хазайх өнцөг: 0 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

6,400

Иж бүрдэл

1

20.

Туузан дамжуурга 10

Овор хэмжээ /мм/: В800х12000

Хазайх өнцөг: 0 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

4,500

Иж бүрдэл

1

21.

Туузан дамжуурга 11

Овор хэмжээ /мм/: В800х10000

Хазайх өнцөг: 25 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

3,800

Иж бүрдэл

1

22.

Туузан дамжуурга 12

Овор хэмжээ /мм/: В800х7500

Хазайх өнцөг: 25 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

2,800

Иж бүрдэл

1

23.

Элс арилгагч

Овор хэмжээ /мм/: 2758х1024х1651

Гол тэнхлэгийн эргэх хурд

/РПМ/: 1000

Диаметр /мм/: Ф660

Хүчдэл /кв/: 55

55

3,000

Иж бүрдэл

1

24.

Туузан дамжуурга 13

Овор хэмжээ /мм/: В800х4800

Хазайх өнцөг: 10 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

1,600

Иж бүрдэл

1

25.

Туузан дамжуурга 14

Овор хэмжээ /мм/: В800х12300

Хазайх өнцөг: 5 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

4,300

Иж бүрдэл

1

26.

Туузан дамжуурга 15

Овор хэмжээ /мм/:В800х4800

Хазайх өнцөг: 10 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

1,600

Иж бүрдэл

1

2. Хуванцар хэрэгсэл:

1.

Туузан дамжуурга 16

Овор хэмжээ /мм/: В800х8000

Хазайх өнцөг: 22 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

2,800

Иж бүрдэл

1

2.

Хаман боогч

/Хагас автомат/

Даралт: 50 т

Хүчдэл /кв/: 22+5.5

27.5

6,000

Иж бүрдэл

1

3. Түлшнээс үүсмэл хог хаягдлын хэрэгсэл:

1.

Туузан дамжуурга 17

Овор хэмжээ /мм/: В800х6000

Хазайх өнцөг: 20 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

2,100

Иж бүрдэл

1

2.

Ганц бариултай үрүүл

Овор хэмжээ /мм/: 2740х3200х2080

Хүчдэл /кв/: 110+11

121

15,000

Иж бүрдэл

1

3.

Туузан дамжуурга 18

Овор хэмжээ /мм/: В800х9500

Хазайх өнцөг: 30 градус

Хүчдэл /кв/: 2.2

2.2

3,300

Иж бүрдэл

1

4.

Эрэг боолт шахагч

Овор хэмжээ /мм/: 5000х2080х1750

Хүчдэл /кв/: 37

 

37

5,000

Иж бүрдэл

1

5.

Холигч

Овор хэмжээ /мм/: Ф750х7800

Хүчдэл /кв/: 5.5

5.5

2,700

Иж бүрдэл

1

6.

Түлшнээс үүсмэл хог хаягдлыг боловсруулах машин

Хүчдэл /кв/: 132

132

5,000

Иж бүрдэл

1

4.Бусад хэрэгслүүд

1.

Хүрээ

 

 

15,000

Тонн

15

2.

Цахилгааны хайрцаг

 

 

2,000

Хэсэг

1