Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2016/00812

 
 
Delgersaikhan Normal Delgersaikhan 1 0 2016-10-05T09:07:00Z 2016-10-05T09:07:00Z 1 1158 6601 55 15 7744 15.00 6 pt 2 2 false false false EN-US X-NONE X-NONE

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 28 өдөр Дугаар 181/ШШ2016/00812 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат, 24 дүгээр байрны 6 тоотод оршин суух, Аат овогт Догсолын Нанзад /РД:ЦЕ79060517/,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат, 24 дүгээр байрны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо АНУ-ын Калифорни мужийн Аламеда хотын Клинтон өргөн чөлөө, 2017-р байрны С тоотод оршин суух, Аат овогт Довждын Догсол /РД:ЦЕ49053014/-ын нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат, 23 дугаар байрны 49 тоотод оршин суух, Боржигон овогт Батсайханы Сансар /РД:ХП75032277/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 161,396,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч Д.Нанзадаас хариуцагч Б.Сансар нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 19 удаа нийт 162,500,000 төгрөгийг зээлж авсан юм. Б.Сансар нь дээрх мөнгөнүүдийг зээлж авахдаа тухайлбал, өөрийнхөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 49 тоот хаягт байрлах байрныхаа үлдэгдэл төлбөрийг өгөх, өөрийн хариуцан ажиллуулдаг сууц өмчлөгчдийн холбооны харъяа байрнуудын орцны хаалганд нууц код бүхий домофон суурилуулах төхөөрөмж авах, хөөрөг хийх чулуу гадаадаас захиалж авчруулах, газар эзэмших эрх авах, кадастрын зураг хийлгүүлэх зэрэг зүйлд зарцуулах гэсэн юм гэж цувуулан авдаг байсан.

Б.Сансарын надаас зээлж авсан мөнгөнүүд нь Д.Нанзад, түүний аав Д.Догсол нарын мөнгө байсныг хариуцагч Б.Сансар нь сайн мэдэж байгаа бөгөөд буцааж өгнө гэж худал, үнэн ярьж явсаар өнөөдрийг хүрсэн болно. Харин 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 600 ам.доллар буюу 1,104,000 төгрөгийг буцааж өгсөн юм.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү шаардаагүй. Мөнгө зээлж авсан талаараа 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Б.Сансар өөрийн гараар тооцоо хийж, мөнгө зээлсэн баримтыг үйлдсэн байгаа. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно.

Иймд хариуцагч Б.Сансараас 161,396,000 төгрөг гаргуулж, 102,000,000 төгрөгийг Д.Догсолд, 59,396,000 төгрөгийг Д.Нанзадад тус тус олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч Д.Нанзадтай олон жил үерхсэн найзууд бөгөөд дээрх нэхэмжлэлд дурдсантай адил утга бүхий үйлдэл буюу нэхэмжлэгчдээс зээлийн гэрээний дагуу хүлээж авсан мөнгөн хөрөнгө байхгүй болно. Миний бие нэхэмжлэгч Д.Нанзадтай хамтран ажиллах тухай ярилцаж байсан болохоос ажил хэрэг болгосон зүйл байхгүй.

Нэхэмжлэгч Д.Нанзад нь хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бөгөөд хөрөнгө оруулалтаа АНУ-д байдаг өөрийн эгчээс авах тухай ярьж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар ямар нэгэн хөрөнгө оруулалт орж ирээгүй бөгөөд миний бие нэхэмжлэгчдээс ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй тул зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Нанзад, Д.Догсол нар нь хариуцагч Б.Сансараас зээлийн гэрээний үүрэгт 161,396,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх хариуцагч Б.Сансар, хариуцагчийн өмгөөлөгч С.Үлэмж нарт тус шүүх хуралдааны товыг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүргэсэн байхад хариуцагч нь хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагчийн өмгөөлөгч үндэслэлгүй хүсэлт ирүүлсэнийг шүүх хангахаас татгалзсан тул нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.Сансар нь 2013 оны 11 дүгээр сарын 26-аас 2014 оны 2 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хөөрөгний хаш чулуу худалдан авах, газар эзэмших эрх авах болон кадастрын зураг хийлгэх, өөрийн хариуцан ажиллуулдаг Шинэчлэл 220 СӨХ-ны айлуудад гадна хаалганд домофон хийлгэх, төхөөрөмж худалдан авах, орон сууц худалдан авсны төлбөр төлөх зэрэгт зарцуулна гэж нэхэмжлэгч Д.Догсол, Д.Нанзад нараас нийт 162,500,000 төгрөгийг шилжүүлж авсан болох нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Мөнгө зээлсэн баримт-аар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Хэдийгээр зохигчдын хооронд мөнгө хүлээлцсэн баримт үйлдэгдээгүй, хариуцагч нь нэхэмжлэгч нараас ямар нэг байдлаар мөнгө аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч Б.Сансар нь хэдийд, ямар хэмжээний мөнгө хүлээн авсан тухайгаа нэг бүрчлэн тоочиж бичсэн мөнгө зээлсэн гэх дээрх баримтыг өөрийн гараар үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4779 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нараас шаардлагаа нотлох зорилгоор гаргасан дээрх баримтыг хариуцагч тайлбараас өөрөөр няцаагаагүй, татгалзсан тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх дан ганц хариуцагчийн тайлбарт үндэслэн уг баримтыг үгүйсгэх үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч Б.Сансар нь шилжүүлэн авсан зээлээс 2013 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 600 ам.доллар буюу 1,104,000 төгрөгийг буцаан өгсөн нь мөнгө зээлсэн баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон, үүнээс өөр төлбөр хийсэн талаарх баримтыг хариуцагч гаргаагүй тул нэхэмжлэгч Д.Догсол, Д.Нанзад нар зээлийн төлбөрөөс үлдэх 161,396,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иймд Б.Сансараас 161,396,000 төгрөг гаргуулж, Д.Догсолд 102,000,000 төгрөгийг, Д.Нанзадад 59,396,000 төгрөг /нэхэмжлэгч нар ногдох хэсгээ тодорхойлсоны дагуу хуваарилав/-ийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Б.Сансараас 161,396,000 төгрөг гаргуулж, Д.Догсолд 102,000,000 төгрөг, Д.Нанзадад 59,396,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 964,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сансараас 964,930 төгрөг гаргуулж 609,739 төгрөгийг нэхэмжлэгч Д.Догсолд, 335,191 төгрөгийг нэхэмжлэгч Д.Нанзадад тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА