Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 137/ШШ2022/00311

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалжтус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

 

НэхэмжлэгчДорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг, 135 дугаар байрны 45 тоотод оршин суух Боржигон овогт Зоригийн Баттулгын /РД:УХ88061671/ нэхэмжлэлтэй,

 

ХариуцагчДорноговь аймгийн Замын-Үүд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх  хэлтэст холбогдох

 

            Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 97 дугаар байрны 01 тоотын 38 мкв орон сууцыг үнэлсэн” үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзиймаанэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Мандалхариуцагчийн төлөөлөгч Г.Юмжирмаагуравдагч этгээдийн төлөөлөгч  Б.Отгонбаатаргуравдагч этгээд А.Оюунцэцэг нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч З.Баттулга нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: З.Баттулга миний бие эхнэр О.Алтанцэцэгийн хамт Капитрон банкнаас 35,000,000 төгрөг зээлж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 97-1 тоот хаягт байрлах А.Оюунцэцэгийн өмчлөлийн 38 м.кв талбайтай орон сууцыг барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн. Гэвч цар тахлын улмаас ажил орлогогүй, олсон бага хэмжээний орлогоо бага насны дөрвөн хүүхэддээ зарцуулдаг байсан тул зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Улмаар Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр 46,586,728 төгрөгийг З.Баттулга надаас болон эхнэр О.Алтанцэцэг нараас гаргуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж тус орон сууцыг үнэлсэн байх бөгөөд тус үнэлгээний тайлантай 2022 оны 05 сарын 28-ны өдөр танилцлаа. Тус үнэлгээг З.Баттулга миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус орон сууц нь мкв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц бөгөөд Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд 40,306,282 төгрөгөөр үнэлэгдсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлсэн байна. Иймд тус үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Жич: З.Баттулга миний зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандаж тус үнэлгээний талаар гомдол гаргасан боловч мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд хандах хуулийн хугацаа дуусах гэж байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа газрын харъяа шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 05 сарын 10-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Мандал шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБаттулга нь эхнэр Алтанцэцэгийн хамт Капитрон банкнаас 35 сая төгрөгийг зээлж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 97-1 тоот хаягт  байрлах Оюунцэцэгийн өмчлөлийн 38 мкв талбайтай орон сууцыг барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэнЦар тахлын улмаас ажилорлогогүй болсонолсон орлогоо бага насны 4 хүүхдэдээ зарцуулдаг байсан тул зээлийн гэрээний үүргээ зөрчсөнУлмаар Дорноговь аймгийн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр 46,586,728 төгрөгийг Баттулга болон Алтанцэцэг нараас гаргуулжтөлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнҮүний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж тус орон сууцыг үнэлсэн байх бөгөөд тус үнэлгээний тайлантай 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцсанТус үнэлгээг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгааУчир нь тус орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэнТус орон сууц нь 1 мкв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэнэИймд тус үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байгааНэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байгааТөлөөлөгчийн хувьд Баттулгаас өгсөн мэдээллийн дагуу тухайн байрыг  м.кв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэнэзах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэж байгаа гэв

 

            3.Хариуцагчийн төлөөлөгч Г.Юмжирмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартааНэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгааДорноговь аймгийн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар магадлалаар Зоригийн БаттулгаОтгонбаатарын Алтанцэцэг нараас 46,586,728 төгрөг гаргуулж Капитрон банканд олгохоор шийдвэрлэгдсэнШүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжтөлбөр төлөгч З.БаттулгаО.Алтанцэцэг нарын барьцаа хөрөнгө болох иргэн Оюунцэцэгийн өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг 97-1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0714001115 дугаартай 38 мкв талбайтай 3 өрөө хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22090004/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 22090004/03 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авсанИргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үнэлгээ тогтоолгох хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 22090004/05 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар талуудад мэдэгдсэнТөлбөр төлөгч БаттулгаАлтанцэцэг нар нь зээлийн барьцаа хөрөнгөндөө үнийн санал ирүүлээгүй бөгөөд барьцаа хөрөнгийн өмчлөгч Оюунцэцэг нь зээлийн барьцаа хөрөнгийг 41,808,963 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагч Капитал банк нь 2022 оны 04 дүгээр сарын 28-нд үнийн санал өгөхөөс татгалзаж хөрөнгийн үнэлгээний шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтээ ирүүлсэнТалууд үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцож болно гэж заасан байгаа. 42.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаарэсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийждүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхийиргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно. 42.2-т Шинжээч шинжилгээ хийждүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульХөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална. 42.3-т Шинжээчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцно гэж заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22090004/04 дүгээр тогтоолоор Ашид билгүүн ХХК-аар хөрөнгийг үнэлүүлсэнҮнэлгээний тайланг манайх 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ашид билгүүн ХХК-аас авахад 40,306,282 төгрөгөөр үнэлж үнэлгээний тайланг хүлээн авсанИнгээд тэр өдөрт нь үнэлгээний тайланг ирсэн талаар талуудад мэдэгдсэнБаттулгаАлтанцэцэг нарын хувьд хотод байдаг ирэх боломжгүй гэж хэлээд хүн явуулъяөгөөд явуулчих гэсэн хариуг өгсөн тул тайланг хуулбарлаж, 05 сарын 20-ны өдөр өөрийнх нь явуулсан Б.Цолмон гэх хүнд өгч явуулсанЭнэ хүн нь цаашаа Баттулгад өгсөн байхИймд бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа явуулсанмөн хуулийн хугацаанд төлбөр төлөгч нарт үнэлгээний тайланг мэдэгдэжтанилцуулсаншаардлагыг зөвшөөрөхгүйҮнэлгээтэй холбоотой маргаан учраас шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахаар хүсэлт гаргасан байгаа гэв.

 

            4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБи энэ хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байнаМиний байрыг хэт өндөр үнэлсэн байнаУчир нь орчин үед баригдаж байгаа байшингуудын мкв 1,500,000 төгрөг байхад тэр байшин чинь 1960 онд ашиглалтад орсон модон байшин шүү дээБи өөрийнхөө идэвхи чармайлтаар 40 гаруй жил ажиллахдаа төвлөрсөн халаалтусанд л залгасан болохоос биш тэрнээс бусдаар байшингийн хийцханатуургапалкнууд нь дээрээсээ суулт өгөөд жилийн жилд засвар хийгээд явдаг байрыг яагаад 1,500,000 төгрөгөөр үнэлнэ гээд байгааг ойлгохгүй байнаОдоогийн үнэлсэн байгаа 1,060,000 төгрөгөөр үнэлсэн ч надад өндөр байнаТийм учраас 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх  үндэслэл байхгүй гэв.

 

5.бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБаттулгаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад гуравдагч этгээдийн хуваарь дараах тайлбарыг гаргаж байна.

НэгдүгээртШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу  талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болноМөн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэждүгнэлтийг танилцуулжсанал хүсэлтийг авчтэмдэглэл хөтөлнө гэж заасан байдагНэхэмжлэгч Баттулга нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд үнэлгээний тайлантай 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцлаа гээд хавтаст хэргийн 2 дугаар хуудаст байгаа баримтыг дурдсан байгааХавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 172 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчдэслэгч Юмжирмаа нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний тайланг танилцуулсан тэмдэглэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу үйлдэжталуудад албан бичгээр мэдэгдэжталуудыг төлөөлж байгаа Капитрон банкийг төлөөлж Б.Цацралтуяанөгөө талаас Цолмон гэх хүнд үнэлгээний тайлангийн хуулбармэдэгдлийг гардуулсан байсанМөн дээрх хуулийн 55.7-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд үнэлгээний талаарх гомдлоо талууд гаргах эрхтэй байхаар заасан байдагГэтэл нэхэмжлэгч Баттулга нь шүүхэд мэдэгдсэн өдрөөс хойш 11 өдрийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байгааМөн нэхэмжлэлд дурдсан 28-ны өдөр танилцсан гэх үндэслэлийг нотлох баримт бичиг хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигчгуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөхцуглуулах үүрэгтэй байдаг.

ХоёрдугаартХөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаж байхад хөрөнгийн үнэлгээг зах зээлийн хандлагын арга болоод өртгийн хандлагын аргаар тус тус тооцсон байдагНэгдүгээртзах зээлийн хандлагын аргаар гаргах үнэлгээ дээр авч үзэх юм бол хөрөнгийг жишиж буй объекттой байршилхийцзориулалтбусад шинж чанараараа ойролцоо ижил төстэй объектын өнөөгийн зах зээлд арилжаалагдсан ижил үнийн ялгаатай байдлын тохируулга хийж үнэлсэн байдагТухайн дүгнэлтээс үзэхэд жиших хөрөнгийн зах зээлийн үнийг үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийн ойрын хугацаанд арилжаалагдсан үнийн судалгааарилжаалахаар зарласан үл хөдлөх хөрөнгийн 2 ширхэг зарын дагуу үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийг сонгож нэгжийн хөрөнгийн тохируулга хийсэн байдагЭндээс бид нар юу гэж дүгнэж байгаа вэ гэхээр харьцуулж буй жиших хөрөнгийн үнийн мэдээлэл хэт өндөрашиглалтад орсон хугацаа нь жиших хөрөнгийн ашиглалтад орсон хугацаанаас 20-30 жилийн өмнө орсонбайршлын хувьд хотынхоо төвөөс зайдуу байрлалтайзах зээлийн үнэ цэнэ нь 40,306,282 төгрөгийг бид нарын зүгээс хэт өндөр гэж үзэж байгааХоёрдугаартөртгийн хандлагын аргаар үнэлгээг болохоор Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 203 тоот тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн нэгжхүчин чадлын жишиг үнийг хэрэглэх дүрмийг баримталсан байсанБарилгахот байгуулалтын сайдын 2016 оны 85 дугаар тушаалаар батлагдсан байгалийн зарим хүчин зүйлийн нөлөөллийн итгэлцүүр тооцох журмын дагуу тооцсон байдагХөрөнгийн ашиглалтын хугацааг Сангийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаар тушаалаар батлагдсан хөрөнгийн үнэлгээнд баримтлах үл хөдлөх ба хөдлөх хөрөнгийн ашиглалтын норматив хугацааг баримтлан тогтоосон байгааБиет элэгдлийн хэмжээг хийцчанарын жинлэсэн дундаж аргаар тооцоолсон байдагЭнэ үнэлгэээнэ аргачлалаас бид нар ямар дүгнэлт гаргаж байгаа вэ гэхээр үнэлж буй хөрөнгө нь 1960 онд ашиглалтад орсонашиглалтын норматив хугацааг баримталбал ашиглалтын хугацаа дууссан үл хөдлөх хөрөнгө байгааГэвч цаашид ашиглаж болохуйц чанар байдалтай байгаа тул биет элэгдлийн хэмжээг ашиглалтын хугацааг баримжаагаар тооцоолж болноТухайн тайлан дээр биет элэгдлийн  хэмжээг тооцсон тул үнэлгээг өндрөөр үнэлсэн гэж бид бүхэн үзэж байнаИймд нэхэмжлэгч Баттулгын үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүйулмаар тус үнэлгээ нь зах зээлийн үнээс хэтэрхий доогуур бус харин өндрөөр гарсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

           

            6.Шинжээч Б.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартааАшид билгүүн ХХК Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 172 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчдэслэгч Юмжирмаагийн шинжээч томилсон тогтоолын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 97-1 тоот байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэнИнгэж үнэлэхдээ бид зах зээлийн хандлага болон өртгийн хандлагаар аргаар үнэлсэнТухайн хөрөнгө нь үндсэн шинж чанарын хувьд 1960 онд баригдсан боловч түүнээс хойш засалт сайжруулалт нь хийгдэж явж байсанӨртгийн хандлагыг хэрэглэхдээ одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилгахот байгуулалтын яамны сайдын 206 дугаар тогтоолХөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримталсанМөн Замын-Үүд сумын иргэдийн хамгийн өргөн мэдээлэл солилцдог зараас үнийн мэдээллийн эх сурвалжийг тогтоохын тулд борлуулагдах гэж байгаа орон сууцны үнийн судалгааг авсанМанай тайлан дээр “орон сууцны зориулалттай” гэж бичихийг үгийн алдаа гаргаж “үйлчилгээний зориулалттай” гэж бичсэн байна лээЯг хэрэглэсэн хүснэгт нь бол орон сууцны зориулалттай хөрөнгийг жиших үзүүлэлтээрээ л жишсэн байгаа гэв.

 

7.Нэхэмжлэгч талаас төлбөр төлөгч О.Алтанцэцэг, З.Баттулга нарт 2022 оны 05 сарын 18-ны өдөр  хүргүүлсэн мэдэгдэл /хх-ийн 6,/

 

-2022 оны 05 сарын 18-ны өдөр “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК-ны  үнэлгээний тайлангийн хуулбар /хх-ийн 7-28/ зэргийг нотлох баримтаар шүүхэд өгсөн.

 

8.Хариуцагч талаас 2022 оны 12 сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90/,

 

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 сарын 04-ний өдрийн 132 дугаартай шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 сарын 15-ны өдөр 17 дугаартай магадлалын хуулбарууд /хх-ийн 91-99/,

 

-2022 оны 01 сарын 21-ний өдрийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 97 дугаар байрны 1 тоотын орон сууцыг битүүмжилсэн тухай тогтоол болон эд хөрөнгө хураан авах тухай тогтоолын хуулбар /хх-ийн 43, 47/,

 

-2022 оны 04 сарын 28-ны өдрийн Ашид билгүүн ХХК-нийг шинжээчээр томилсон тухай тогтоолын хуулбар /хх-ийн 49-50/,

 

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 05 сарын 18-ны өдрийн төлбөр авагч Капитрон банканд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн мэдэгдлийн хуулбар, түүнийг хүлээлгэн өгсөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 51-52/,

 

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 05 сарын 20-ны өдрийн төлбөр төлөгч О.Алтанцэцэг, З.Баттулга нарт хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн мэдэгдлийн Б.Цолмон гэгчид хүлээлгэн өгсөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 54/,

 

-Хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний тайлангийн хуулбар /хх-ийн 55-73/ зэргийг нотлох баримаар шүүхэд өгсөн.

 

            Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Баттулга нь хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх  хэлтэст холбогдуулан Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 97 дугаар байрны 01 тоотын 38 мкв орон сууцыг үнэлсэн” үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэвҮндэслэл нь:

 

Шүүхийн шийдвэрээр төлбөрийг О.АлтанцэцэгЗ.Баттулга нараас гаргуулахаар шийдвэрлэсэн ба дээрх хоёр төлбөр төлөгчийн хэн  аль нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

 

1.Нэхэмжлэгч нь ” тус орон сууц нь мкв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц бөгөөд Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд 40,306,282 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлсэн “гэж шаардлагаа тодорхойлсон,

 

-хариуцагч нь “шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа явуулсанмөн хуулийн хугацаанд төлбөр төлөгч нарт үнэлгээний тайланг мэдэгдэжтанилцуулсаншаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан,

 

-гуравдагч этгээд А.Оюунцэцэг “Одоогийн үнэлсэн байгаа 1,060,000 төгрөгөөр үнэлсэн ч надад өндөр байнаТийм учраас 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх  үндэслэл байхгүй” гэж тайлбар гаргаж,

 

-гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Отгонбаатар “үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргаагүйАшид билгүүн ХХК нь тухайн орон сууцыг үнэлгээг өндрөөр үнэлсэн гэж бид бүхэн үзэж байгаа ч энэ талаар гомдол гаргаагүй” гэж тайлбар гаргаж оролцсон.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаартай шийдвэрээр хариуцагч О.Алтанцэцэг, З.Баттулга нараас зээлийн гэрээний үүрэгт 46,197,789 төгрөг гаргуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд гуравдагч этгээд А.Оюунцэцэгийн өмчлөлийн  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр багт байрлах 97 дугаар байрны 1 тоотын 38 мкв талбай бүхий, Ү-0714001115 тоот улсын бүртгэлийн  дугаартай орон сууцны үнийн дүнгээс  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Дээр шийдвэр биелэгдээгүйн улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь 2021 оны 12 дугаар сарын 14-ий өдрийн 22090004 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа  үүсгэн явуулсан байх бөгөөд 2022 оны 01 сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор барьцааны үл эд хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 01 сарын 28-ны дотор төлбөрийг төлөхийг мэдэгджээ.

 

Төлбөр төлөгч нар нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүйн улмаас 2022 оны 04 сарын 14-ний өдөр  эд хөрөнгө хураан авах тухайн тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр багт байрлах 97 дугаар байрны 1 тоотын 38 мкв талбай бүхий, Ү-0714001115 тоот улсын бүртгэлийн  дугаартай орон сууцыг хурааж, хадгалалт хамгаалалтыг А.Оюунцэцэгт хариуцуулсан байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үнэлгээ тогтоолгох хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 22090004/05 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар талуудад мэдэгдсэн. Баттулга, Алтанцэцэг нар нь зээлийн барьцаа хөрөнгөндөө үнийн санал, ирүүлээгүй бөгөөд барьцаа хөрөнгийн өмчлөгч Оюунцэцэг нь зээлийн барьцаа хөрөнгийг 41,808,963 төгрөгөөр үнийн санал ирүүлсэн, төлбөр авагч Капитрон банк нь 2022 оны 04 дүгээр сарын 28-нд үнийн санал өгөхөөс татгалзаж, хөрөнгийн үнэлгээний шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтээ ирүүлсэн” гэж тайлбарлах боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй ч талууд дээрх асуудлаар маргаагүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-д заасныг баримтлан 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор Ашид билгүүн ХХК-г шинжээчээр томилж, эрх үүргийг танилцуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр багт байрлах 97 дугаар байрны 1 тоотын 38 мкв талбай бүхий, Ү-0714001115 тоот улсын бүртгэлийн  дугаартай орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоохыг даалгасан байх ба энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасныг зөрчөөгүй байна.

 

Ашид билгүүн ХХК нь шинжээч томилох тогтоолын дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 40,306,282 төгрөгөөр үнэлж, 2022 оны 05 сарын 10-ны өдөр үнэлгээний тайланг гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлсэн байна.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авч, үнэлгээний талаарх мэдэгдлийг тухайн өдөртөө төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдэж, 05 дугаар сарын 20-ны өдөр төлбөр авагчийн төлөөлөгч Б.Цацралтуяад, төлбөр төлөгч З.Баттулгатай утсаар ярьсаны дагуу Б.Цолмон нарт танилцуулах ажиллагаа хийгдсэн нь хэрэгт авагдсан мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот /хх-ийн 51, 53/,  шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл  /хх-ийн 52, 54/, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн  шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөгч З.Баттулгатай утсаар ярьж, үнэлгээний талаар мэдэгдсэн, түүний хэлсний дагуу Б.Цолмонд үнэлгээний тайланг хуулбарлан өгсөн нь нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн 2022 оны 05 сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн “ хуулбар үнэн” тэмдэг дарж, хуулбарлаж өгсөн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч тал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан хугацаа буюу 3 хоногийн дотор дүгнэлтийг танилцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээний  талаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргаж болох талаар мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан байна.

 

Гэтэл нэхэмжлэгч тал нь эд хөрөнгийг үнэлсэн талаархи дүгнэлтийг мэдэгдсэн өдрөөс хойш 10-12 хоногийн дараа шүүхэд энэ талаархи гомдлоо гаргасан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

3. Нэхэмжлэгч тал нь ” тус орон сууц нь мкв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц бөгөөд Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд 40,306,282 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлсэн “ гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар талууд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатүүнийг үгүйсгэхтатгалзах үндэслэлтайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг  өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулахгаргаж өгөх үүрэгтэй.

 

Гэтэл нэхэмжлэгч тал нь шаардлагынхаа үндэслэлийг хэрэгт нотолж чадаагүй байнаӨөрөөр хэлбэл шинжээч нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханш үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнмкв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх байсан гэх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчим нь талууд өөрсдөө шаардлага болон татгалзлаа нотлохнотлох баримтыг хуульд заасан  үндэслэл журмын дагуу гаргаж өгөхтүүнийгээ үндэслэн мэтгэлцэх юм.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгэр баг, 97 дугаар байрны 01 тоотын 38 мкв орон сууцыг үнэлсэн” үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д зааснаар нэхэмжлэгч З.Баттулгын нэхэмжлэлтэй, хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 97 дугаар байрны 01 тоотын 38 мкв орон сууцыг үнэлсэн” үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдаххяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         АЦЭРЭНХАНД